Categories
мэдээ соёл-урлаг

“Cinema Awards 2019”: Монголын кино урлагийн шилдгүүдийг Холливуудын уран бүтээлчид шалгаруулна

“Өргөө сүлжээ кино театр” нь 2019 онд 10 жилийнхээ ойтой золгож байна. Энэ ойнхоо хүрээнд 2019 оны турш томоохон тэмдэглэлт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Үүний нэг нь “Холливууд Монголд” олон улсын кино фестиваль мөн уг фестивалийн хүрээн дэх монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Cinema Awards 2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа ажээ.

Энэхүү шагнал гардуулах ёслол нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид 2 жил тутамд уламжлал болгон явуулна хэмээн Өргөө кино театраас мэдэгдлээ. “Cinema Awards 2019” -т 2017, 2018 онуудад кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон 80 гаруй уран бүтээлээс шилдэг 15 -ыг нь үзэгчдийн санал, бокс оффисын жагсаалтыг харгалзан шалгаруулсан байна. Эдгээр бүтээлүүд нь “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг кино зохиол” гэх мэт 10 номинацид нэр дэвшин өрсөлдөх юм.

image

Энэ удаагийн шилдгийн шилдгийг шалгаруулах шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд анх удаа Оскар болон Эммигийн шагналт Холливуудын кино уран бүтээлчид ирж оролцож байгаагаараа онцлогтой. Алдарт “Game of Thrones” цувралын найруулагч Дэвид Петрарка, “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны жүжигчин Клаудия Ким, Холливуудын А зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Crazy Rich Asians” киноны продюсер Тим Кодингтон гэх мэт 16 алдарт уран бүтээлчид тайзнаа гарч шагнал гардуулан оролцоно.

Categories
мэдээ соёл-урлаг

​Үндэсний соёл амралтын хүрээлэн V сарын 3-5-нд нээлтээ хийнэ

Related image

Үндэсний соёл амралтын хүрээлэн V сарын 3-5-нд нээлтээ хийх аж. Нээлтийн үеэр багачуудад зориулсан тайзны хөтөлбөр, хүүхэлдэйн жүжиг, хүүхдэд зориулсан жүжиг циркийн үзүүлбэр үзүүлэх юм байна. 22 тоглоомоос галзуу хулгана, усан завийг цаг агаарын нөхцлөөс шалтгаалан тзр ажиллуулахгүй гэнэ. Өнгөрсөн жил эвдэрч, хүүхэд гэмтээсэн “Сансрын хөлөг” тоглоомыг хасаж, акталжээ. Нээлтийн үеэр тоглоомууд 50% хямдрах юм байна. Тоглоомуудын үнэ 5,000 төгрөг. Хүүхдийн парк руу ороход мөнгө төлөхгүй хэмээн ҮСАХ-ээс мэдээлжээ.

Хүүхдийн паркийн цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-22:00 хүртэл ажиллана.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шилдэг найман оролцогч тодорчээ


“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ дугаарууд 5-р сарын 05-наас эхлэн ням гараг бүр үзэгчдэд хүрэх гэж байна. “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 4-р улирлын дугаарт өрсөлдөх найман оролцогчоор жүжигчин Т.Бархүү, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, Б.Маралжингоо, Б.Амархүү, Б.Халиун, Г.Сүндэрмаа, Б.Нацагдорж нар сонгогджээ. “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн эхний дугаар 5-р сарын 05-ны 20:00 цагт үзэгчдийн хүртээл болно.

“Яг түүн шиг” шоунд өрсөлдөх шилдэг 8 оролцогчийг зарлалаа

“Яг түүн шиг” шоунд өрсөлдөх шилдэг 8 оролцогчийг зарлалаа

“Яг түүн шиг” шоунд өрсөлдөх шилдэг 8 оролцогчийг зарлалаа

“Яг түүн шиг” шоунд өрсөлдөх шилдэг 8 оролцогчийг зарлалаа

“Яг түүн шиг” шоунд өрсөлдөх шилдэг 8 оролцогчийг зарлалаа

“Яг түүн шиг” шоунд өрсөлдөх шилдэг 8 оролцогчийг зарлалаа

“Яг түүн шиг” шоунд өрсөлдөх шилдэг 8 оролцогчийг зарлалаа

“Яг түүн шиг” шоунд өрсөлдөх шилдэг 8 оролцогчийг зарлалаа

Categories
мэдээ соёл-урлаг

“The Hu” хамтлаг АНУ-ын хөгжмийн фестивальд оролцоно

“Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долдугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэд болоод байгаа билээ.

Тэгвэл тум хамтлагийнхан ирэх аравдугаар сард АНУ-ын Калифорниа мужид болох “Aftershock” хөгжмийн наадамд оролцохоор болсноо өөрсдийн албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

“Aftershock” нь 2012 оноос хойш зохион байгуулагдаж байгаа метал, рок амьд хөгжмийн томоохон фестивалиудын нэг юм.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Т.Баясгалан Нансалмаагийн дүрийг бүтээнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрийг бүтээхээр болжээ.

Тэрбээр СУИС-д магистрантаар суралцаж байгаа тул тус сургуулийнхаа “Оюутан театр”-т дээрх дуурийг маргааш тоглох юм байна.

Ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, ХУС-ийн багш Ё.Сарантуяа, ерөнхий удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, найрал дууны удирдаачаар ХУС-ийн багш Д.Оюунхишиг, туслах найруулагчаар гавьяат жүжигчин М.Болд, бүжиг дэглээчээр БУС-ийн багш П.Нармандах, туслах удирдаачаар ХУС-ийн оюутан О.Сэтгэ нар ажиллах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Соёлын биет бус өвийн “Шавь” сургалтынхан сурч мэдсэнээ тайлагналаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, СУИС-ийн Соёлын сургуультай хамтран зохион байгуулсан Соёлын биет бус өвийн “шавь” сургалтын эхний шатны хөөмийн сургалтын тайлан өчигдөр болж өнгөрлөө. Уг сургалтын тайланд Соёл, урлагийн газрын Соёлын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мэндсайхан, СУИС-ийн Соёлын сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд оролцон суралцагсдын Монгол үндэснийхээ соёлын биет бус өв “хөөмий”-н урлагийн анхан шатны суурийг сурч мэдсэнтэй танилцлаа.

Сургалтыг хөөмийн багш, МУСТА Э.Сандагжав удирдаж 7 хоногт 3 удаа “Монгол хөөмийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу сургалтыг явуулан Монголчуудын дунд түгээмэл хэрэглэдэг хархираа хөөмий, шахаа хөөмий, исгэрээ буюу шингэн хөөмийлдөх суурийг тавив. Суралцагсад мөн үргэлжид магтаал, Монгол ардын дууг дээрхи гурван төрөл дээр хөөмийлдөж сурахаас гадна Алтай магтаал дуугаргаж сурсан байлаа.

Тус сургалт нь “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, соёлын биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн, уламжлуулах зорилготой ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Ука кинонд тогложээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука анх удаа кинонд тогложээ. Авьяаслаг дуучин бүсгүй энэ сарын 5-нд “Corporate Convention Center”-т нээлтээ хийгээд удаагүй байгаа “Нэгүн” студийн анхны бүрэн хэмжээний “Hi Honey” уран сайхны кино тоглосон байна.

Дуучин Ука өмнө нь “Mongolian Connection”, “Ээжийн дайсан 2”, “Сахиулсан тэнгэр” зэрэг цөөнгүй уран сайхны киноны дууг дуулж байсан бол энэ удаа өөрөө тоглосон нь олны анхаарлыг татаж байна. Түүний тоглосон “Hi Honey” уран сайхны кинонд реппер Жий, “Гурван охин” хамтлагийн дуучин Ану, Э.Агиймаа нарын дуучдаас гадна хошин урлагийн жүжигчин М.Баярмагнай, Б.Баттөмөр, Б.Батмаа, У.Цогтбаяр зэрэг уран бүтээлчид хамтран тогложээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Т.Ариунаа Европын орноор аялан тоглоно

Гал цогтой эрч хүчээрээ үргэлж фенүүдээ байлдан дагуулдаг уран бүтээлчдийн нэг бол Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Т.Ариунаа. Тэрбээр удахгүй Европын орноор аялан тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байгаа ажээ. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Швейцарь улсын Женев хотоос эхлэх түүний аялан тоглолт Герман, Бельги, Франц, Чех, Австри, Швед, Англи, Турк, Ирланд зэрэг орнуудаар үргэлжлэх юм байна.

Поп дива дуучин маань хамгийн сүүлд “Чамдаа уусна” хэмээх дууг жүжигчин Т.Бархүүтэй хослон дуулсан нь олны анхаарлыг татсан. Энэ уран бүтээл нь түүний удахгүй өлгийдөн авах “Тэнгэр шиг бай” долоо дахь цомогт багтсан уран бүтээлийн нэг аж. Дуучин Т.Ариунаа 2017 онд 21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо фенүүддээ танилцуулсан.

Categories
мэдээ соёл-урлаг

“Учиртай 4 толгой”, “Төгсгөлгүй” сюитыг тоглоно

Морин хуурын чуулгын “Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.

“Учиртай дөрвөн толгой”-г нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэн худалдаачин, дагуулууд, бүүвэйч, Нансалмаагийн ариоза, Балган Хоролмаагийн хослол, бүжиг гэх мэт 11 хэсгээс бүрдсэн сюит болгон шинэчилсэн найруулгаар тус тусдаа концертын хэлбэрийн бүтээлүүд болгон эгшиглүүлнэ гэж Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан хэлсэн юм. Үүгээрээ мэргэжлийн сургалттай их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг баяжуулахыг зорьсон аж.

Морин хуурын чуулга нь 2015 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 16-нд урын сангаа баяжуулсан шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулздаг уламжлалтай. Энэ жилийн “Novel melody” тоглолтын өнгө “Учиртай дөрвөн толгой” байх нь.

Дашрамд дурдахад, тус чуулгын уран бүтээлчид 2011 онд дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглосон нь олны анхаарлыг татаж байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Даншиг наадам Хүрээ цам 2019” наадмын тов гарчээ

“Даншиг наадам Хүрээ цам 2019” шашин соёлын наадмын тов гарчээ. Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ ирэх наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр болох юм. Тодруулбал, наймдугаар сарын 3, 4-нд “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмын зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргажээ.

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан Даншиг өргөх ёслолын хамгийн гол зүйл нь Хүрээ цам. Энэ үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулдаг нь гадаад болон дотоодын жуулчдын үзэх дуртай наадмын нэг болсон юм.

Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу” наадам болон үүсч, улмаар тогтмолжин, цаашид уламжилсаар хожим улсын их баяр наадам болон хөгжжээ. Энэ нь яваандаа Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болсон түүхтэй.