Categories
мэдээ соёл-урлаг

“Гүн гэрийн гүнж” дуурийг тавина

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн 65 насны ойн арга хэмжээний хүрээнд “Гүн гэрийн гүнж” дуурийг маргааш УДБЭТ-ын тайзнаа толилуулна.

Тус театрт Ц.Нацагдоржийн энэхүү үндэсний шинэ дуурь өнгөрсөн сарын 5, 6-нд нээлтээ хийсэн юм. Уг дуурийн хөгжмийг Ц.Нацагдорж, цомнолыг Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат, Т.Зөнбилиг нар бичжээ.

Энэхүү 3 бүлэг 5 үзэгдэл бүхий дуурийн үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхийг өгүүлнэ. Дуурийг доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүнгэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн бүтээжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

300 гаруй нугараач нугарна

Ирэх наймдугаар сарын 6-ны өдөр Монголын 350 уран нугараач зэрэг нугарч “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр болжээ. Чингисийн талбайд болох уг арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар зохион байгуулагчид хэлж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд удахгүй бэлтгэлээ хангаж эхлэх аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Поп хатагтай Б. Сарантуяа төрсөн өдрийн тоглолтоо хийнэ

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б. Сарантуяагийн урлагийн тайзнаа дуулсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Фэнүүддээ үргэлж уран бүтээлийн бэлгээ барьдаг поп хатагтай энэ жил ганзага дүүрэн байна. Өнөөдөр Поп хатагтай Б. Сарантуяа сэтгүүлчидтэй халуун дулаан яриа өрнүүлэн , уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцлаа. Өнгөрсөн жил Поп хатагтай Б. Сарантуяа Сэхүүн салхи тоглолтоо төрсөн өдрөөрөө фэнүүддээ зориулж бэлэг барьж байсан бол энэ сарын 19, 20 нд өөрийнхөө төрсөн өдрийн тоглолтыг хийх гэж байна. Энэхүү тоглолт СТӨ-нд 19:00 болно. Тоглолтонд ирсэн хүн бүрт G.MOBLE-ийн дугаар бэлэглэхээс гадна , тоглолтондоо янз бүрийн гэнтийн бэлэг барих гэнэ. Урлагийн тайзнаа гялалзаж яваа поп хадагтай Б.Сарантуяа маань 30 жилийн ой тоглолтоо ирэх 9-р сард болох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Солонгын “Үдэшлэг” энэ 7 хоногт болно

Монгол улсын Филармоноос энэ дөрөвдүгээр сард “Их хотын хэмнэл”
залуучуудад зориулсан төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл уг төслийн
эхний тоглолт энэ долоо хоногт болох аж. Тодруулбал
Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” нэртэй анхны бие
даасан тоглолт 2016 оны 04-р сарын 07-ны үдэш 19:00 цагт
Улсын Филармонийн концертын танхимд болох юм.
Үзэгч, сонсогчдодоо гайхалтай нэгэн жазз үдшийг бэлэглэхээр зэхэж буй
түүний тоглолтонд улсын Филармонийн “Баямонгол” жазз найрал хөгжим бүрэн
бүрэлдэхүүнээрээ, удирдаач С.Саруул-Од зэрэг гуч гаруй мэргэжлийн уран
бүтээлчид оролцох гэнэ.

Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд онлайн худалдааны www.ticket.mn, улсын Филармонийн кассаар худалдаалагдаж байна. Мөн 1900-1617 үнэгүй хүргүүлэн авах боломжтой юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гамлет”-ыг гурван удаа тоглоно

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сард У.Шекспирийн
“Гамлет”, “Ромео Жульетта” Г.Ибсен “Нора” жүжгийг тоглох гэж байна.

У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт жүжгийг

Дөрөвдүгээр сарын 11-ны 15.00 цагт

Дөрөвдүгээр сарын 13-ны 19.00 цагт

Дөрөвдүгээр сарын
16-ны 17.00 цагт тус тус тоглоно. Мөн Г.Ибсен “Нора” жүжгийг энэ сарын
12-ны 15.00 цагт тоглох бол У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг
энэ сарын 17-ны өдрийн 17.00 цагт тоглох юм байна.

Түүнчлэн УДЭТ-ын уран
бүтээлчид энэ сард “Театрын өдрүүд” аялан тоглолтыг энэ сарын 22-30-ны
өдөр Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Уран нугаралтыг ”Гиннесийн ном”-д бүртгүүлнэ

Монголын уран нугараачид “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, ирэх наймдугаар сарын наймдугаар сарын 6-ны өдөр Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа аж. Одоогийн байдлаар Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд удахгүй тэд нэгдсэн бэлтгэлдээ орох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Топ Х.Бадамгэрэл Дубайн загварын шоунд дахин оролцлоо

Монголын загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг мисс, топ модель Х.Бадамгэрэл нэлээд хэдэн сарын өмнө Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан загварын долоо хоногт амжилттай оролцоод ирсэн. Дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчид чуулсан энэхүү шоуны үеэр зохион байгуулагчид нь Х.Бадамгэрэлийн ур чадварыг ихээхэн онцолж байсан бөгөөд түүний ковер зургийг сурталчилгааныхаа нүүр царай болгосон гэдэг.

Тэгвэл өдгөө тус шоунд дахин оролцохоор болсон тухайгаа топ модель Х.Бадамгэрэл цахим хуудсандаа “За нэг мэдээтэй. Дубай руу эргээп явахаар боллоо. Дубай болон тэр бүсдээ хамгийн том гэж тооцогддог “Fashion Forward in Dubai Fall Winter Fashion Week”-д уригдан оролцохоор боллоо. Түрүүчийн удаа намайг тэнд байхад сураглаж, эх орондоо ирсэн хойно албан ёсны санал болон урилгаа Монголын үндэсний дизайнерүүдийн холбооны тэргүүн Одонгэрэл эгчид минь явуулсан юм. Зардал нь шийдэгдээгүй болохоор тодорхой шийдэлд хүрээгүй байлаа. Тэгсэн бүх зардалын маань даахаар боллоо. Ингээд Дубайд дараагийн бүр ч том арга хэмжээ хүлээж байна. Дубайд байгаа Монголчуудаа энэ шоуг үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна ” хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна. Уг шоу гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дөрвөн өнгө” балет өнөөдөр тайзнаа амилна

УДБЭТ энэ амралтын өдрүүдэд “Дөрвөн өнгө” цоо шинэ балетын шоу тоглолтыг тавих гэж байна. Энэхүү тоглолтоор жилийн дөрвөн улирлын өнгийг дөрвөн балетмейстер өөр өөрсдийн бүтээлийн өнгө, арга барилаар тоглох аж. Тоглолтод үндсэн нэг өнгийн тайзан дээр гэрлийн олон талт эффект, дуу, шумны өвөрмөц онцлогийг ашиглах бөгөөд дөрвөн улирлын өнгө төрхийг харуулсан шийдлүүд нар, цас, бороо, салхийг мэдрүүлэх аж. Балетын гоцлол жүжигчин, СТА Г.Батчимэг хөгжмийн зохиолч Эдвард Григийн “Өглөө” аялгууг сонгосон бол ерөнхий балетмейстер, СТА Б.Жаргал хаврын улирлыг Антонио Вивалдигийн алдарт “Дөрвөн улирал” сонатаар үзүүлэхээр сонгожээ. Гоцлол жүжигчин, СТА Э.Эрдэнэжаргал Николас Жаар хэмээх шинэ залуу хөгжмийн зохиолчийн бүтээлээр зуны дэлгэр цагийг илэрхийлнэ.Намрын улирлыг балетын хөтлөх найруулагч Н.Чинзориг Сергей Рахманиновын Төгөлдөр хуурын II симфонийг неоклассик балеттай зохицуулан цоо шинэ бүтээл туурвижээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дэлхийн цирк Монголд” үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

“Дэлхийн цирк монголд” гурав дахь удаагийн тоглолт үзэгчдийг иэг байлдан
дагуулж байна. Тасалбарын эрэлт хэрэгцээ өндөр, хүрэлцээ муу байгаа
учраас үзэгчид хүсэлт гаргажээ. Тиймээс тоглолтын хугацааг долоо
хоногоор сунгахаар болсон байна. Хүүхэд багачууд амьд арслан харж хүслээ
гүйцээж, лам гөрөөс, сармагчин одой морь болон чадварлаг жүжигчид
Монголын үзэгчдийн гайхашруулж байна. Дэлхийн 15 орны шилдэг циркчидийн
тоглолт энэ долоо хоногийн амралтын өдрийн онцлох үзвэр байх нь
дамжиггүй. Дэлхийн цирк Монгол тоглолтыг зохион байгуулагчид аль болох
олон хүнийг хамруулах үүднээс амралтын өдрүүдэд өдөр 2-3 удаа тоглолтыг
зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ойн тоглолт болно

Монгол улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан түүний гарын шавь нар, мөн хамтран ажиллаж, уран бүтээлээ туурвих явцдаа түүнээс цаг ямагт суралцаж явсан багш шавийн барилдлагатай эрхэм дотны нөхөд, “Нацагдорж сан”-гийн санаачлагаар 2016 оны 04 дүгээр сарын 02-09-ний өдрүүдэд их багшийн хөгжмийн бүтээлүүдийг СУИС, УДЭТ, ҮДБЭЧ, УДБЭТ, Улсын филармони, МХЗХ, ХЦДБЭЧ, Хөгжим Бүжгийн Коллежийн тайзнаа амилуулж, үзэгч түмэндээ толилуулж байна.

Тэрбээр 1970-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, “Үүлэн заяа”, “Өгөөдэй хаан”, “Гэсэр”, “Гүн гэрийн гүнж” дууриуд, “Гүег хаан”, “Нүүдэл” бүжгэн жүжиг, 5 симфони, “Найрагчийн нигүүсэл”оратори, “Хөдөөгийн сайхан” 4 ангит чуулбар, “Өргөөний баяр наадам” зэрэг симфони найрал хөгжимд зориулсан 10 шахам удиртгал, найраглал, төгөлдөр хуур, морин хуур найрал хөгжмийн концертууд, үндэсний хөгжимд зориулсан олон арван концерт бүтээлүүд, “Төрийн сүлд өршөө” 5 ангит, “Шинэ үсгийн багш” зэрэг 30 гаруй кино жүжгийн хөгжим, 80 гаруй дуу, романс болон бусад хөгжмийн зохиолчдын 150 гаруй хөгжмийн бүтээлийг симфони найрал хөгжимд найруулан бичиж, нийтдээ 350 орчим бүтээлийн баялаг сан хөмрөгтэй болжээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд:

IV/02-нд УДЭТ-т “Тунгалаг тамир” мюзикл

IV/04-нд ҮДБЭЧ-д “Нүүдэл” бүжгэн жүжиг

IV/05-нд Улсын филармонид “Аялгуун мандал” тоглолт

IV/ 06-нд СУИС-д “Мэргэжлийн хөгжим шинэ зуунд” эрдэм шинжилгээний хурал

IV/06-нд ХБК-д “Нутгийн чулуу” тоглолт

IV/07-нд УДБЭТ-т “Гүн гэрийн гүнж” /3 бүлэгт, 5 үзэгдэлт дуурь/

IV/08-нд СУИС-д “OPUS-IX” шилдэг дуу шалгаруулах уралдаан

IV/09-нд CORPORATE HOTEL & CONVENTION CENTRE