Categories
мэдээ соёл-урлаг

Ромео Жульетта” жүжгийг орон нутгийн үзэгчдэд хүргэнэ

Улсын Драмын Эрдмийн Театрын 85, Дархан хот үүсч
хөгжсөний 55, Эрдэнэт хот үүсч хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн
хүрээнд Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Театрын өдрүүд” хаврын
аялан тоглолтыг хийх аж.

Аялан тоглолтын хүрээнд У.Шекспир “Ромео
Жульетта” сонгодог жүжиг, В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын
жүжиг, Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн жүжиг зэрэг сонгодог уран бүтээлээ Дархан,
Эрдэнэт хотын үзэгчдэд хүргэх юм байна.

“Ромео Жульетта” жүжгийг

• Энэ сарын 23,24,25-ны
өдрийн 14.00, 19.00 цагт Дархан хотын “Залуучууд” театрт

• Энэ сарын 27,28,29,30-ны
өдрийн 14.30, 19.00 цагт Эрдэнэт хотын “Уурхайнчин соёлын ордон”-д тус тус
тоглох нь ээ.

Мөн үзэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлын
үндсэн дээр шинэ уран бүтээлүүдээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлэн, уран
бүтээлч, үзэгчдийн уулзалт, ярилцлага зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Аялан тоглолт энэ сарын 23-30-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Спартак” балетыг тоглоно

ДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд
А.Хачатурян “Спартак” балетыг тоглох гэж байна. Цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак”
зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян нар 1954 онд хөгжмийг бичиж,
балетмейстер Л.Якобсон, “Киров”-ийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд
анх найруулан тавьж байжээ.

Харин 1984 оны тавдугаар сарын 5-нд Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, балетмейстер
Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, Төрийн шагналт, Ардын жүжигчин,
удирдаач Ж.Чулуун нар өөрийн улсын тайзнаас үзэгчдэд толилуулсан юм. Балетад Ромын эсрэг боолын бослогын
удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч үйл явдлаар дүүрэн,
түүхэн эрх чөлөөний баатарлаг тэмцлийг харуулсан нь жүжигчдээс өндөр ур чадвар,
“драматизм”-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ
бусдаас ялгардаг.

Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Батмөнх агсны амьдрал үйлсийн тухай өгүүлэх “Бүү март” кино нээлтээ хийнэ

БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Батмөнхийн амьдрал үйлсийн тухай өгүүлэх “Бүү март” баримтат уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Энэ талаар киноны уран бүтээлчид мэдээлэл хийв.

Энэхүү түүхэн бүтээлийг “Хүмүүн фильм” студийн уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн АНУ, ОХУ, БНХАУ-ын кино бүтээлчид хамтран ажилласан юм байна. Киноны найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй” түүхэн киног найруулсан А.Мөнхсүх ажилласан бол ерөнхий зураглаачаар АНУ-ын уран бүтээлч ажиллажээ.

А.Мөнхсүх “Бид энэ киног хийхийг зорьсон шалтгаан нь монгол хүний саруул ухаан, хүнд нөхцөлд асуудалд уужуу тайвнаар ханддаг чанарыг дүрээр илэрхийлэхийг чухалчилсан. Энэ зан чанар жирийн нөхцөлд илэрдэггүй, хүнд цаг үед гардаг юм байна. Үүнийг харуулсан үйл явдал бол 1990 оны ардчилсан хувьсгал байсан. Харин тэр хүн нь Ж.Батмөнх агсан байлаа. Одоогийн залуус үүнийг мэдрээсэй гэж хүссэн учраас энэхүү түүхийг өргөн дэлгэцийн бүтээл болгосон” гэж онцолж байв.

Ж.Батмөнх агсны дүрийг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Н.Төмөрбат бүтээсэн боловч зураг авалтын 80 хувьд өвчний улмаас нас барсан учраас МУСТА Бямбацогт орлон тогложээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Гамлет жүжгийг дахин тоглоно

Улсын Драмын
Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сард У.Шекспирийн “Гамлет”, “Ромео
Жульетта” Г.Ибсен “Нора” жүжгийг тоглох гэж байна.

У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт жүжгийг:

Дөрөвдүгээр сарын 11-ны 15.00 цагт
Дөрөвдүгээр сарын 13-ны 19.00 цагт
Дөрөвдүгээр сарын 16-ны 17.00 цагт
тус тус тоглоно.

Мөн Г.Ибсен
“Нора” жүжгийг энэ сарын 12-ны 15.00 цагт тоглох бол У.Шекспирийн алдарт
“Ромео Жульетта” жүжгийг энэ сарын 17-ны өдрийн 17.00 цагт тоглох юм
байна.

Түүнчлэн УДЭТ-ын уран бүтээлчид энэ сард “Театрын өдрүүд” аялан
тоглолтыг энэ сарын 22-30-ны өдөр Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулах
аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дэлхийн цирк монголд” өнөөдөр сүүлийн удаа тоглоно

“Дэлхийн цирк монголд” гурав дахь удаагийн тоглолт үзэгчдийг байлдан дагуулж байна.

Тасалбарын
эрэлт хэрэгцээ өндөр, хүрэлцээ муу байгаа учраас үзэгчид хүсэлт
гаргажээ. Тиймээс тоглолтын хугацааг долоо хоногоор сунгаж, энэ сарын
10-ны өдөр хүртэл буюу өнөөдөр сүүлийн удаа тоглохоор болсон байна.

Хүүхэд багачууд
амьд арслан харж хүслээ гүйцээж, лам гөрөөс, сармагчин одой морь болон
чадварлаг жүжигчид Монголын үзэгчдийн гайхашруулж байна. Дэлхийн 15 орны
шилдэг циркчидийн тоглолт өдөр бүр онцлох үзвэр байсаар байна. Дэлхийн
цирк Монгол тоглолтыг зохион байгуулагчид аль болох олон хүнийг
хамруулах үүднээс амралтын өдрүүдэд өдөр 2-3 удаа тоглолтыг зохион
байгуулж байгаа бөгөөд тасалбарыг Циркийн кассаар худалдаалж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хүүхдийн ертөнц -2016” уран зургийн улсын уралдаан эхэллээ

Монголын зураачдын эвлэл болон “Болор сан”-аас санаачлан хоёр жил тутамд зохиогддог уламжлалт “Хүүхдийн ертөнц-2016” хүүхдийн уран зургийн улсын уралдаан эхэллээ. Уралдаанд ЕБС-ийн 6-18 насны бүх сурагчдын дунд зарлаж байна.

Уралдаанд оролцох сурагчдын бүтээлийг 2016 оны IV/15 дотор аймгийн боловсролын газар хүлээн авах бол Улаанбаатар хотын есөн дүүргээс оролцох хүүхдүүдийн бүтээлийг 2016 оны IV/15-V/01 өдөр зохион байгуулагч Монголын Зураачдын Эвлэлийн хаягаар хүлээн авах юм. Гурван насны ангилал тус бүрт гранпри нэгдүгээр байрт 1, хоёрдугаар байрт 2, гуравдугаар байрт 3, тусгай байрт 20 бүтээл буюу нийт шалгарсан шилдэг 80 бүтээлийг 2016 оны VI/01 өдөр Монголын Үндэсний Уран зургийн Галерейд “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2016” үзэсгэлэнд дэлгэн нийтийн хүртээл болгоно.

Бүтээлийг хүлээж авах хаяг: Монголын Зураачдын Эвлэл. /МоЗЭ/ : Улаанбаатар хот, СБД, Их тойруу, 8-р хороо, 11-р хороолол, 43-р байр /хуучнаар“Ардын эрхийн байр”/-ны 313 тоот. Утас 70130313 ama.mongolia@gmail.com, 88404438, 91091101, 94174597,

Categories
мэдээ соёл-урлаг

Энэ жилийн “Гэгээн муза”-д 17 бүтээл өрсөлдөж байна

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам ирэх тавдугаар сарын 1-7-ны хооронд болно. Өчигдөр УДЭТ-т “Гэгээн муза” наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдэд гэрчилгээ гардуулах ёслол боллоо.

Энэ жил “Гэгээн муза” наадам 34 бүтээл хүлээн авсан. Эхний шатны шалгаруулалтын дараа 17 бүтээл үлдээд байна. Эдгээрээс наадмын шилдгүүд шалгарна. Өмнөх жилүүдэд оролцож байгаа бүтээлүүдээ заримыг нь бичлэгээр үзэж шүүдэг байсан. Харин энэ жилийн тухайд бүгдийг нь тайзан дээр шүүлээ. Тиймээс шүүлтийн төвшин маань нэг шатаар ахисан гэж хэлж болно. Мөн энэ жил“Гэгээн Муза” наадмын гранпри шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгосон. Энэ нь бидний зохион байгуулж байгаа ажлыг урамшуулан дэмжсэн сайхан хэрэг боллоо” хэмээн онцолсон юм.

“Драмын жүжгийн төрөл”-д:

-УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг

“Хөгжимт жүжгийн төрөлд”-д:

-ҮДБЭЧ-ын бүтээл “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гэгээн тамлан” жүжиг

-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ” жүжиг

-“Анир” студийн бүтээл “Надад үлдсэн найз” мюзикл

-ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл “Тэмээт нутгийн шинэ тууль”

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д:

-“Мял Богдын намтар”

-Орхон аймгийн “Хөгжимт залуучуудын театр”-ын бүтээл “Петр Пен ба далайн дээрэмчид”

-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг”

Нэг хүний жүжгийн төрөл”-д:

-“Хатагтай Капульетта”/Монгол/

-“Хүүхэлдэйн өчил”/Монгол/

-“Эр өндөг”/Монгол/

-“Бие сэтгэл”/Монгол/

-“Өвгөн тэнгис хоёр”/Буриад улс/

-“Эдит Пиаф”/Герман/

-“God Kirilov”/Грек/

-“Novechento”/ОХУ/

-“From front and from behind” /Герман/

“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:

-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд”

Энэ удаагийн наадамд Орос, Герман, Польш, Грек, Киргиз зэрэг 10-аад орны уран бүтээлч оролцох аж. Мөн нэг хүний жүжгийн төрөлд шүүгчээр Киргиз улсын Драмын театрын уран сайхны удирдаач, театр судлаач, найруулагч хүн ажиллажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хийлч Б.Билгүүн “Чайковскийн үдэш”тайлан тоглолтоо хийнэ

Хийлч Б.Билгүүн энэ сарын 13-нд өөрийн тайлан тоглолтоо хийх гэж байна. Тэрээр мэргэжлийн багш Л.Алтанцэцэгийн удирдлаган дор хийлч Дэлгэрцэцэгийн үүсгэн байгуулсан Дээгий хөгжмийн сургуулийн ивээн тэтгэлгээр Дуурь бүжгийн эрдмийн театрт “Чайковскийн үдэш” тайлан тоглолтоор үзэгчдийн сонорыг мялаах гэж байгаа юм. Б.Билгүүн 2015 онд Герман улсын Морисбург хотод болсон Залуу хөгжимчдийн зуны сургалтанд уригдан Герман улсын байгууллага, олон хотуудаар орон орны залуу хөгжимчидтэй нийлэн хамтран тоглож байсан туршлагатай гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза”-д 17 бүтээл өрсөлдөнө

“Гэгээн муза 2016” олон улсын театрын
наадам ирэх сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Энэ талаар “Гэгээн
муза” академи, Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид мэдээлэл
хийлээ.

Энэ жилийн наадмын онцлог нь шилдэг бүтээлд олгох “Гран при” шагналыг
БСШУ-ны сайдын нэрэмжит болгож буй юм байна. Түүнчлэн наадмын зохион
байгуулагчид хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор
хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээс харааны бэрхшээлтэй
хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио СD-г хэвлэн гаргахаар болжээ.

Арвангурав дахь удаагаа зохион байгуулагдах эл наадам “Драмын жүжгийн
төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний
жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл” гэсэн таван төрлөөр шилдгээ
шалгаруулах гэж байна. Наадмын эхний шатанд ОХУ, Герман, Польш, Грек,
Киргиз, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчийн 34 өрсөлджээ. Үүнээс
хоёрдугаар шатанд 17 бүтээл тунан үлдэж, 90 гаруй уран бүтээлч дөрвөн
төрөлд нэр дэвшиж буй аж.

“Драмын жүжгийн төрөл”-д:

-УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг

“Хөгжимт жүжгийн төрөлд”-д:

-ҮДБЭЧ-ын бүтээл “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гэгээн тамлан” жүжиг

-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ” жүжиг

-“Анир” студийн бүтээл “Надад үлдсэн найз” мюзикл

-ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл “Тэмээт нутгийн шинэ тууль”

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д:

-“Мял Богдын намтар”

-Орхон аймгийн “Хөгжимт залуучуудын театр”-ын бүтээл “Петр Пен ба далайн дээрэмчид”

-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг”

Нэг хүний жүжгийн төрөл”-д:

-“Хатагтай Капульетта”/Монгол/

-“Хүүхэлдэйн өчил”/Монгол/

-“Эр өндөг”/Монгол/

-“Бие сэтгэл”/Монгол/

-“Өвгөн тэнгис хоёр”/Буриад улс/

-“Эдит Пиаф”/Герман/

-“God Kirilov”/Грек/

-“Novechento”/ОХУ/

-“From front and from behind” /Герман/

“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:

-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд”

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл “Одны
хүүхдүүд” зэрэг бүтээл тус тус нэр дэвшжээ. Уран бүтээлчид гэрчилгээгээ
гардан авлаа.

Наадамд оролцож буй бүтээлүүд ирэх сарын 1-нээс эхлэн тайзнаа
тавигдах юм. Ирэх сарын 7-ны 16.00 цагт “Академийн шагнал гардуулах
ёслолын ажиллагаа” эхлэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

”Дэлхийн цирк” энэ сарын 10-ныг хүртэл тоглогдоно

Дэлхийн
цирк манай улсад тоглогдож байгаа билээ. Тасалбар худалдаанд гарсан
даруйд эрэлт ихтэй байж үзэгчид тасалбараа урьдчилж захиалахад хүрсэн.
Тэгвэл тус тоглолт дөрөвдүгээр сарын 1-ныг хүртэл тоглогдох байсан
боловч маш олон үзэгчид үзэж чадаагүйн улмаас дахин тоглооч хэмээн
хүсэлт тавьсан учир дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл тоглолтоо дахин
сунгасан байна.Иймд дэлхийн циркийн тоглолтоо үзэж амжаагүй иргэд энэ
сарын 10 -ныг дуустал тасалбараа захиалан үзэх боломжтой болж байна.