Categories
мэдээ соёл-урлаг

“Хайрыг гэрчил” жүжиг нээлтээ хийнэ

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид
“Хайрыг гэрчил” хэмээх цоо шинэ жүжиг тоглох гэж байна. Жүжгийн гол дүрд
тус театрын жүжигчин СТА Г.Эрхэмбаяр, Б.Баттулга нар тоглосон бөгөөд
ирэх сарын 6-нд Үйлдвэрчний соёлын төв ордонд нээлтээ хийх юм.

Уянгын драмын жүжгийн зохиолыг СГЗ
зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, Монгол улсын Төрийн соёрхолт,
УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулжээ. Мөн шинэхэн жүжгийн
дууг хөгжмийн зохиолч Л.Балхжав бүтээж, дуучин А.Хишигдалай,
Б.Замбалгарав нар хамтран дуулжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Зангараг” кино олон улсын наадмын шилдэг бүтээлээр тодорчээ

“Детектив фест” олон улсын наадам энэ сарын 20-24-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болж буй. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уг наадамд анх удаа монгол уран бүтээлчдийн бүтээл, “Зангараг” кино өрсөлдсөн.Өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болсон “Скай пирамид” продакшн, зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” адал явдалт, уянгын кино дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээлээс шилдэг 35-д тунаж, шилдгээр шалгарсан байна.

Киноны гол дүрд жүжигчин П.Баттөр, Г.Алтангэрэл, Б.Батбаатар, Н.Мөнхсоёл, МУГЖ Ц.Төмөрхуяг, дүрүүдэд Д.Дэлгэрсайхан, Т.Анар, Б.Баярмагнай, Д.Бямбацогт, Г.Золбоот, МУГЖ Ц.Төмөрбаатар, Е.Баярмагнай, Т.Мөнх-Эрдэнэ буюу реппер Gее нар тус тус тогложээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Ядуугийн зовлон-2” энэ сарын 22-нд нээлтээ хийнэ

Монголын кино урлагт тэр дундаа аймшгийн кинонд нэгэн кино шинээр нэмэгдэж байгаа нь “Ядуугийн зовлон-2” юм. Тэрээр кино урлагийг тэргүүлэгч чадварлаг хамт олны хөдөлмөрөөр бүтэж буй тус кино энэ сарын 22-ний өдөр буюу баасан гаригт бүх кино театруудаар гарч эхэлнэ. Киноны Хүдэрийн дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, Уянгын дүрд А.Адилцэцэг дахин тоглосон бөгөөд Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун, МУСТА П.Эрдэнэзаан нар дүр бүтээсэн байна.

“Ядуугийн зовлон-1” УСК одоогоос 18 жилийн өмнө үзэгч түмэнд хүрч өнөөдрийг хүртэл болж байсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Бүү март” нээлтээ хийлээ

“Бүү март” уран сайхны киноны ерөнхий продюсер болон зохиолчоор МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, яруу найрагч, зохиолч Ж.Мөнхбат ажиллажээ. Кино зураг авалтыг Монгол болон ОХУ-д авсан бөгөөд киноны 30 хувийг компьютер графикаар бүтээсэн төдийгүй Төрийн ордонг 1974 оны үеийнхээр нь мөн л компьютер графикаар бүтээжээ. Уг киноны ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллаж, ерөнхий зураглаачаар АНУ-ын иргэн Крис Мартин, ерөнхий зураачаар Н.Батжаргал, гол дүрд МУСТА Н.Төмөрбат /Ж.Батмөнх/, Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар /Ю.Цэдэнбал/, Б.Билгүүн, О.Анужин нар тоглосон байна. “Бүү март” киноны дууны найруулагчаар ОХУ-ын иргэн Михайл Жуков, нүүр хувиргагчаар БНХАУ-ын иргэн Хон Лу нар ажиллажээ. Харин Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа гуайн дүрд МУГЖ Б.Тунгалаг тоглосон байна. А.Даариймаа гуайн хувьд ханийх нь тухай өгүүлсэн түүхэн киноны нээлтэд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд кино багийнханд талархаж буйгаа илэрхийлсэн. Киноны гол дүр болох Ж.Батмөнх агсны дүрийг амилуулсан Соёлын тэргүүний ажилтан Н.Төмөрбат кино зураг авалт 80 хувьтай байхад зуурдаар таалал төгссөнийг нээлтийн үеэр уран бүтээлчид харуусан ярьж байлаа. Гэсэн ч кононы уран бүтээлчид Н.Төмөрбат агсны сүүлчийн дүрийг хүндэтгэн орлон тоглогч ажиллуулснаар уран бүтээлээ ийнхүү үзэгчдийн хүртээл болголоо.

Categories
мэдээ соёл-урлаг

”Ромео & Жульетта”-ыг тоглоно

Улсын драмын эрдмийн театраас энэ сард тоглох жүжгийн хуваарийг танилцуулж байна. Энэ сард У.Шекспирийн “Гамлет”, “Ромео Жульетта” жүжгүүдийг тоглохоос гадна Г.Ибсений “Нора” жүжгийг тоглоно. Тодруулбал, энэ сарын 13, 16-д У.Шекспирийн “Гамлет”-ийг тоглосон бол өнөөдөр “Ромео & Жульетта” жүжгийг тоглохоор болжээ. Мөн УДЭТ-ын уран бүтээлчид Дархан, Орхон аймагт энэ 22-30-ны өдрүүдэд тоглох гэж байна.

Дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарь:

Categories
мэдээ соёл-урлаг

“Хаврын хит 2016” тоглолт болно

Үндэсний өв соёл, хөгжил
дэвшлийг эрхэмлэнэ хэмээн тунхаглаж, телевизийн салбарт шинэ өнгө төрх нэмэн
мэндэлсэн “ӨЛЗИЙ” телевизийнхэн нийтийн дууны шилдгүүдийн “Хаврын хит 2016”
концертыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Энэ сарын 22-нд
Бөхийн өргөөнд болох уг тоглолтонд сүүлийн үед телевиз үзэгчдийн таалан сонсох
дуртай бүх л дуунуудыг бүгдийг нь багтаасан байна. Аялгуу нь аманд чихэр шиг
хүлхэгдэж, оюун ухаанаас гардаггүй, үргэлж л эгшиглэж байдаг сайхан дуунууд
байдаг. Тэгвэл ийм сайхан дууны эзэд, дуучид уран бүтээлчид, бүжгийн хамтлаг,
бусад сюрприз дүүрэн “Хаврын хит 2016” тоглолтондоо Өлзий телевизийнхэн
үзэгч, уншигч та бүхнийг урьсныг уламжилъя.

Categories
мэдээ соёл-урлаг

ФОТО: “ЦАГААС ЦАГТ” үзэсгэлэнгээс

Ногоон морь нийгэмлэгийн гишүүн уран бүтээлч Б.Сайханбаярын ”ЦАГААС ЦАГТ” 20 дахь бие даасан уран бүтээлээ ”Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд урлаг сонирхогчдын хүртээл боллоо. Энэхүү үзэсгэлэнгийн орлогын 20 хувийг зүрхний гажиг, ховдол хоорондын таславчийн цооролттой хэмээн оношлогдсон таван сартай Н.Азжаргал хүүгийн эмчилгээнд хандивлах аж. Үзэсгэлэн энэ сарын 20 хүртэл ”Blue Moon” арт галерейд гарах юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ соёл-урлаг

Р.Анхнямын тоглосон кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

Жүжигчин Р.Анхням, Өвөрмонголын жүжигчин Сайшингаа нарын хамтран тоглосон “Хатан боолын төлөө” уран сайхны кино АНУ-ын Лос Анжелос хотод болсон олон улсын кино наадмаас шагнал хүртсэн байна. Энэхүү уран бүтээл нь хоёр жилийн өмнө дэлгэцэнд гарсан бөгөөд энэ сарын 2-нд болсон олон улсын кино наадмаас хүндтэй шагналыг хүртжээ.

Дашрамд дурдахад, түүний тоглосон “Чонон сүлд” Оскарт өрсөлдөхөөр нэр нь дуулдаж байсан ч гадны найруулагчтай гэх зэрэг олон шалтгаанаар өрсөлдөж чадаагүй аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ромео Жульетта” тэргүүтэй жүжгүүд Дархан, Эрдэнэтийн үзэгчдэд хүрнэ

УДЭТ-ын 85 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн 55 жил, Орхон аймгийн 40 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн сонгодог бүтээлийн дээж У.Шекспирийн “Ромео & Жульетта” жүжиг орон нутагт” уриан дор дөрөвдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд УДЭТ-ын уран бүтээлчид аялан тоглолтоо зохион байгуулах гэж байна.

Аялан тоглолтын хөтөлбөрт мөн В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжиг, Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн уран бүтээл багтжээ.

Хуваарийг танилцуулж байна:

Дархан хотын Залуучуудын театрт:

“Үнсгэлжин” хүүхдийн жүжиг

дөрөвдүгээр сарын 23, 24, 25-нд 10:00 цагт

“Ромео Жульетта” сонгодог жүжиг

дөрөвдүгээр сарын 23, 24, 25-нд 14:00, 19:00 цагт

Эрдэнэт хотын Уурхайчин Соёлын ордонд

“Үнсгэлжин” хүүхдийн жүжиг

дөрөвдүгээр сарын 27, 28, 29, 30-нд 10:00 цагт

“Ромео Жульетта” сонгодог жүжиг

дөрөвдүгээр сарын 27, 28, 29, 30-нд 14:30, 19:00 цагт

Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрт:

“Хунгийн дуу”

дөрөвдүгээр сарын 27-нд 19:00 цагт

дөрөвдүгээр сарын 28-нд 15:00, 19:00 цагт

Categories
мэдээ соёл-урлаг

“Бүтэн амьдралын төлөө” хандивын тоглолт болно

ТВ9 телевизээр үзэгч олонд хүрдэг “Монгол коммент” нэвтрүүлгийг үздэггүй монгол хүн гэж үгүй билээ. Тус нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг өдгөө ар гэрийн шалтгааны улмаас нэвтрүүлгээ хөтлөхгүй байгааг та мэдсэн биз. Түүний хайрт хань Г.Наранбилэг нь зөөлөн эдийн хорт хавдар гэсэн оноштойгоор Тайланд улсад хоёр удаа хагалгаанд ороод байгаа юм.

Тайландын эмнэлэг 10 хувийн эдгэрэх баталгаа өгсөн боловч БНСУ түүнээс дээш хувийн эдгэрэх магадлалтай эмчилгээ амласан талаар бид өмнө нь хүргэсэн.

Түүний гэр бүлд туслахаар урлагийнхан нэгдлээ. “Бүтэн амьдралын төлөө” хандивын тоглолтод нэгдэцгээе. Тоглолт 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нөө 19 цагт болох юм.

Монголчууд хандив өгөхдөө М.Батбилэгийн нэр дээрх Хаан банкны – 5007453924 тоот данс, Солонгосын Woori bank 1002-155-362133 Myagmarjav Batbileg данс руу мөнгө шилжүүлэх боломжтой.