Categories
мэдээ соёл-урлаг

”Гэгээн Муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд тоглогдож байна

“Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, “Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдож байгаа юм.

Тэгвэл манай сайтын хамт олон “Гэгээн муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр болоод 5 дугаар сарын 01 ны өдрүүдэд тоглогдсон ҮДБЭЧ-ын “Оройн дээд” түүхэн жүжиг, Дарханы “Залуучууд” театрын “Хайрыг хайрла” жүжиг, Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Мөнхийн галт цэцэг” жүжгүүдийг үзэж сонирхсон юм. Жүжиг тус бүр өөр өөрийн онцлогтой, жүжигчдийн гаргаж буй дүр бүхэн нь цаанаа гүн гүнзгий утга санааг агуулж үзэгчдэд ихийг ойлгуулсан гайхалтай тоглолтууд болсон юм. Энэ мэтчилэн 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл “Гэгээн муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд тоглогдох бөгөөд улаан хивсний ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх юм. Харин 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Алдарт С.Дали ба П.Пикассогийн эх бүтээлийг Улаанбаатарт анх удаа дэлгэлээ

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ.

Үзэсгэлэнд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины сүүлийн 20 жил цуглуулсан алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлүүд тавигдаж байгаагаараа онцлог юм. С.Далигийн “Хайлж буй цаг”, “Нарийхан хөлт заан”, Шургуулгатай бүсгүй”, “Гал дундах анааш”, “Нийсдэг эмгэн хумс”, “Титэмтэй ялаанууд” зэрэг хамгийн алдартай уран баримал, зураасан болон уран зураг, керамик урлалын бүтээлүүд тавигдсан бол П.Пикассогийн амьтад, шувууд, Эсмеральдо ишиг, “Навчин дундах бух”, “Бухын тулалдаан” зэрэг шаазан таваг, ваар саван дээр дүрсэлсэн бүтээлүүдийг дэлгэжээ.

Үзэсгэлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын турш Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Биелэгдэшгүй төлөвлөгөө” өнөөдөр хэрэгжинэ

“Хар сувдны нууц”-аа өнгөрсөн жил задалсан уран бүтээлчид өнөөдөр хоёр дахь дэлгэцийн бүтээлээ “Биелэгдэшгүй төлөвлөгөө” нэртэйгээр өнөөдөр “Тэнгис” кино театрт нээх гэж байна.

Инээдмийн төрлийн энэхүү бүтээлийг “Уужим фильм” продакшн өлгийдсөн агаад продессороор нь С.Насанжаргал, ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Б.Гантулга, найруулагчаар Н.Батнасан, ерөнхий зураачаар А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолчоор Г.Хишигбүрэн, зургийн даргаар Г.Алтандуулга, дууны найруулагаар О.Цэгмэд, дууны оператороор О.Пүрэв, гэрэлтүүлэгчээр Э.Баярбат, эвлүүлэгчээр Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагчаар Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ.

Дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд, “УДЭТ”-ын жүжигчин Э.Батхүү, О.Дөлгөөн, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, жүжигчин Р.Адъяа нар тогложээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Дэлхийн бүжгийн өдөр” тохиож байна

ЮНЕСКО-гийн
шийдвэр ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн улс орнуудад эл өдрийг тэмдэглэж
эхэлсэн түүхтэй. Энэ өдөр бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж
Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг
хэмээн нэрлэдэг байна. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид өнөөдөр “Ардын бүжиг
амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолтыг толилуулна. Тоглолтод
УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, “Түмэн-Эх” чуулга, СУИС, ХБК-ийн бүжигчид бүрэн
бүрэлдэхүүнээр оролцох аж. Тоглолт СТӨ-ний тайзнаа 19.00 цагт болно.

Дашрамд
дурдахад, тус чуулгын уран бүтээлчид Ардын жүжигчин,Төрийн шагналт,
Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 100 жилийн ойд зориулан ирэх 12
дугаар сарыг дуустал цувралаар толиуулах аж

Categories
мэдээ соёл-урлаг

С.Дали, П.Пикассогийн үзэсгэлэн маргааш нээгдэнэ

С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт маргааш болноНэрт зураач С.Дали болон П.Пикассо нарын эх бүтээлүүдийг анх удаа дэлгэх үзэсгэлэнгийн нээлт маргааш болох гэж байна. “С.Дали ба П.Пикассо” нэртэй үзэсгэлэнг Улаанбаатар хотноо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээх юм. . ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрин хувийн цуглуулгаасаа алдарт зураачдын эх бүтээлийг Монголын ард түмэнд дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг танилцуулна.

Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр үзүүлэх боломжтой болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Үзэсгэлэнд С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол, ОХУ-ын уран бүтээлчид хамтарсан тоглолт хийнэ

ОХУ-ын Элчин сайдын яам, “Меценат сан”-гийн санаачилгаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жил, аугаа их ялалтын 71 жилийн ойн хүрээнд “Великая Победа” баярын тоглолт зохион байгуулагдана. Тоглолтод ОХУ, Монголын шилдэг 180 гаруй уран бүтээлч оролцох гэнэ.

Ерөнхий удирдаачаар ОХУ-ын Красноярскийн ДБЭТ-ын ерөнхий удирдаач, ОХУ-ын гавьяат жүжигчин А.П Чепурной ажиллана. Тоглолтод Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон цэрэг, эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй “Катюша”, “Синий платочек”, “Смуглянка”, “Темная ночь”, “Севастопольский вальс”, “День Победы” эгшиглэнэ.

Тоглолт ирэх тавдугаар сарын 9-нд “Corporate” зочид буудлын “Convention” концертын танхимд болно.

Categories
мэдээ соёл-урлаг

ФОТО: “Шинэ бүтээл-Хүмүүс 5” үзэсгэлэн

Баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг сан”-аас гэрэл зургийн үзэсгэлэн нээгээд байгаа билээ. “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг агсны дурсгалд зориулсан энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 5-ныг хүртэл Гамма галерейд гарах юм. Уг үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжлагаа хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Э.Амартүвшин тоглолт хийнэ

УДБЭТ-ын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сарын 11-нд тоглолт хийх юм байна. Тоглолтод тус театрын симфони найрал хөгчимчид болон найрал дуучид оролцохоос гадна Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори, төгөлдөр хуурч УДБЭТ-ын ерөнхий концертмейстер МУГЖ Б.Солонго нар оролцох юм байна. Одоогоор МУГЖ Э.Амартүвшин Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салваторитой хамтран Итали улсад тоглолттой байгаа бөгөөд эх орондоо ирэх сарын 5-нд ирэх байна.

Categories
мэдээ соёл-урлаг

”Хунт нуур”-ыг тоглоно

ДБЭТ-ын хамт
олон “Хунт нуур” балетыг энэ амралтын өдрүүдэд 17.00 цагт тоглох гэж
байна. Суут хөгжмийн зохиолч П.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой,
түүний алдарт бүтээл “Хунт нуур” балетыг ДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны
40 жилийн ой өнгөрсөн онд тохиож ДБЭТ-ын хамт олон өнгөрсөн зургаадугаар
сард үзэгчидгэйгээ хамтран өргөн дэлгэр тэмдэглэсэн. Энэ удаагийн “Хунт
нуур” балетын гол дүр Одетгад Б. Саруул, Зигфридэд А.Хангай, Ротбартад
А.Өлзий-Орших, Одиллияд О.Анужин, Алиа салбадайд Т.Хан-Очир нар бүжиглэх
юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Улаанбаатарт Дэлхийд алдартай уран бүтээлчдийн үзэсгэлэн болно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатарт анх удаа Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлийг дэлгэн үзүүлэхээр хүсэлт гаргасны дагуу үзэсгэлэн гаргахаар болжээ. Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг дэлгэн танилцуулна.

Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр үзүүлэх боломжтой болох юм. Үзэсгэлэнд С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэнг 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлзохион байгуулахаар төлөвлөжээ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захиргаанаас дэлхийд алдартай уг үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, бүтээлийг танилцуулах шилэн хорго түрээслэх, бүтээлийн каталоги хийх ажилд зарцуулах 5,7 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг хотын захиргаанд тавьсан.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, иргэдийн урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, нийслэл төдийгүй нийслэлийг зорьж ирсэн жуулчин, орон нутгийн иргэд дэлхийн алдартай бүтээлийг дэргэдээс нь үзэх боломжийг олгох нь Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн зорилгод бүрэн нийцнэ гэж үзээд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Дэлхийн алдартай, гайхалтай бүтээлийг дэргэдээс нь үзнэ гэдэг маш сайхан санагдаж байна. Сонгодог урлагийн бүтээл, уран зураг шимтэн сонирхдог иргэддээ барих таатай бэлэг байх болно” гэдгийг онцлон хэллээ. Цуглуулагчийн зүгээс үзэсгэлэнг үзэхэд тасалбар олгох бөгөөд орлогын тодорхой хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хандивлахаар тохиролцсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.