Categories
мэдээ соёл-урлаг

ФОТО: Энэ жилийн “Гэгээн муза”-г “Ромео Жульетта” өнгөлөв

“Гэгээн муза” наадмын Шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-т энэ амралтын өдрөөр болж өнгөрсөн билээ. Энэхүү наадмын шилдгийн шилдэг гранпри шагналыг УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” жүжиг хүртсэн юм.

“Гэгээн муза-2016″ наадмын шилдгүүдийг танилцуулъя:

Драмын жүжгийн төрөлд:

  • Шилдэг найруулагч – Н.Наранбаатар “Ромео Жульетта” жүжгээр
  • Шилдэг тайзны зураач – Д.Ариундэлгэр, Н.Үнэнбат “Ромео Жульетта” жүжгээр
  • Шилдэг хөгжмийн зохиолч – Анастасия Дружинина, Сойжин Жамбалова “Ромео Жульетта” жүжгээр
  • Шилдэг эрэгтэй гол дүр – Б.Шинэбаяр “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр
  • Шилдэг эмэгтэй гол дүр – О.Дөлгөөн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттын дүрээр
  • Шилдэг эрэгтэй туслах дүр – С.Болд-Эрдэнэ “Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр
  • Шилдэг эмэгтэй туслах дүр – Ж.Оюундарь “Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр

Хөгжимт жүжгийн төрөлд:

  • Шилдэг жүжгийн зохиолч – Б.Лхагвасүрэн “Гэгээн тамлан” жүжгээр
  • Шилдэг найруулагч – З.Далай “Гэгээн тамлан” жүжгээр
  • Шилдэг тайзны зураач – О.Баярмагнай “Мөнхийн галт цэцэг” жүжгээр
  • Шилдэг хөгжмийн зохиолч – М.Бирваа “Оройн дээд” жүжгээр
  • Шилдэг эрэгтэй гол дүр – П.Баярмагнай “Оройн дээд” жүжгийн Богд хааны дүрээр
  • Шилдэг эмэгтэй гол дүр – П.Одонтунгалаг “Дуун хэлхээ” жүжгийн Алгирмаагийн дүрээр
  • Шилдэг эрэгтэй туслах дүр – Б.Батмэнд “Оройн дээд” жүжгийн Ханддоржийн дүрээр
  • Шилдэг эмэгтэй туслах дүр – С.Эрдэнэцэцэг “Оройн дээд” жүжгийн Сүндэръяагийн дүрээр

Хүүхдийн жүжгийн төрөлд:

  • Шилдэг жүжгийн найруулагч – М.Ариунтуяа “Мял Богдын намтар” жүжгээр /Улсын хүүхэлдэйн театр/
  • Шилдэг тайзны зураач – О.Баярмагнай “Мөнхийн галт цэцэг” жүжгээр /Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр/
  • Шилдэг эрэгтэй гол дүр – Ц.Цэрэндорж “Мял Богдын намтар” жүжгийн Мял Богдын дүрээр /Улсын хүүхэлдэйн театр/
  • Шилдэг эрэгтэй туслах дүр – Н.Очирпүрэв “Мөнхийн галт цэцэг” жүжгийн Баавгайн дүрээр
  • Шилдэг эмэгтэй туслах дүр – Д.Батмөнх “Мял Богдын намтар” жүжгийн Нянцайгаржуны дүрээр

Нэг хүний жүжгийн төрөлд

  • Шилдэг зохиолч – П.Батхуяг “Эр өндөг” жүжгээр
  • Шилдэг найруулагч – Олег Юмов “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр
  • Шилдэг тайзны зураач – Б.Бат-Өлзий “Эр өндөг” жүжгээр
  • Шилдэг эмэгтэй жүжигчин – Г.Номун “Хатагтай Капульетта” жүжгээр
  • Шилдэг эрэгтэй жүжигчин – Баста Цыденов “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр

“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:

  • “Одны хүүхдүүд” бүтээл / ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургууль/

Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал:

  • “Тэмээт сүргийн шинэ тууль” бүтээл

Урлагийн залуучуудын нэрэмжит шилдэг залуу уран бүтээлч шагнал:

  • “Өмнө ба хойно” жүжгийн жүжигчин Матеуш Новак

“Гэгээн муза” наадмаас хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна. Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН



Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Э.Амартүвшин бие даасан тоглолтоо хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 11-нд өөрийн театрын тайзнаа бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Тэрээр тоглолтондоо зориулан зөвхөн сонгодог бүтээлүүд сонгосон бөгөөд Монгол, Итали, Орос хэлнээ найман ари, таван романс дуулах юм байна.Тоглолтод УДБЭТ-ын найрал дуучид, симфони найрал хөгжим, ерөнхий концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго, Итали улсын “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори урилгаар оролцож байгаа аж.Э.Амартүвшин өнгөрсөн сарын 29, 30-нд “Ла Скала” театрын удирдаач Стефано Салваторитой хамтран Миланы ойролцоох хоёр хотод бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза-13” наадмын шилдгүүд тодорлоо

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам өчигдөр болж өндөрлөв. Наадмын шилдгийн шилдэг “Гран при” шагналыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын шинэчлэн найруулсан “Ромео Жульетта” жүжиг хүртлээ. Мөн нийт таван номинацид нэр дэвшиж, таван муза хүртсэн “Ромео Жульетта”, “Гэгээн муза” наадмын шилдгийн шилдэг жүжгээр шалгарав.

Хөгжимт жүжгийн төрөл

Шилдэг тайзны зураач:

-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгээр зураач Д.Ганболд

Шилдэг эрэгтэй гол дүр:

-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгийн Богд хааны дүрээр жүжигчин П.Баярмагнай

Шилдэг найруулагч:

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Гэгээн тамлан” жүжгийн найруулагч Х.Далай. Түүнчлэн Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг хөгжмийн зохиолчоор ҮДБЭЧ-ын “Оройн дээд” жүжгээр хөгжмийн зохиолч М.Бирваа шалгарав.

“Нэг хүний жүжгийн төрөл”

Шилдэг жүжгийн зохиолч:

“Эр өндөг” жүжгээр П.Батхуяг

Шилдэг тайзны зураач:

“Эр өндөг” жүжгээр Б.Бат-Өлзий

Шилдэг эрэгтэй жүжигчин:

-“Өвгөн тэнгис хоёр” жүжгээр Баста Цыденов

Шилдэг эмэгтэй жүжигчин:

-“Хатагтай Капульетта” жүжгээр Г.Номуун

“Драмын жүжгийн төрөл”

Шилдэг эмэгтэй туслах дүр:

“Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр МУГЖ Ж. Оюундарь

Шилдэг эрэгтэй туслах дүр:

-“Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ

Шилдэг эмэгтэй гол дүр:

-“Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр жүжигчин О.Дөлгөөн

Шилдэг эрэгтэй гол дүр:

-“Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза” наадам болж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Гэгээн Муза” 13 дахь удаагийн олон улсын театрын наадам албан ёсоор нээгдлээ.

Ёслолын арга хэмжээг нээж, наадмыг зохион байгуулж “Гэгээн муза” академийн захирал, АЖ С.Сарантуяа үг хэлэв. Энэ удаагийн олон улсын театрын наадмын ерөнхий шүүгчээр УДЭТ-ын найруулагч, УГЗ Б.Баатар ажиллаж буй бол “Гэгээн Муза” Академийн ерөнхийлөгч, АЖ С.Сарантуяа, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Гэгээн Муза алтан цомын эзэн, Г.Доржсамбуугийн нэрэмжит Арслан шагналт, жүжгийн зохиолч Х.Наранжаргал, Урлаг судлалын ухааны доктор, зураач Ц.Эрдэнэцог, УДЭТ-ын ерөнхий зураач, СТА Т.Ганхуяг, Урлаг судлалын ухааны профессор Д.Мягмарсүрэн, театр судлаач, доктор, дэд профессор Д.Батсайхан, театр судлаач Ц.Нямсүрэн, утга зохиол судлаач, доктор Ш.Баттөр нар тус тус ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Академи авардс”-т нэр дэвших шилдэг кинонуудын бүртгэл эхэллээ

kinoМонголын Үндэсний Кино Урлагийн Академи Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж, чиглүүлэхэд чухал ач холбогдол бүхий “Академийн Дээд Шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн зургаан жил уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ. Зургаа дахь удаагийн Монголын Академийн Дээд Шагнал гардуулах ёслол “Их тэнгэр цогцолбор”-т 2016 оны 06 сарын 03-ны өдөр 17.30 цагт эхэлнэ.

Энэхүү наадам кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулдаг юм.

МОНГОЛ КИНОНЫ ШИЛДГҮҮДИЙГ дараах номинациар шалгаруулна.

1. Шилдэг кино Best Picture

2. Шилдэг эрэгтэй дүр Leading role actor

3. Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor

4. Шилдэг эмэгтэй дүр Leading role actress

5. Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress

6. Шилдэг найруулагч Directing

7. Шилдэг зураглаач Cinematography

8. Шилдэг зураач Art direction

9. Шилдэг хөгжим Music original score

10. Шилдэг дуу Music original song

11. Шилдэг монтаж Film Editing

12. Шилдэг дууны найруулагч Sound Editing

13. Шилдэг зохиол Writing screenplay

14. Шилдэг дүрсний эффект Visual effects

15. Шилдэг нүүр будалт Make-up and hairstyle

16. Шилдэг баримтат кино Documentary (feature)

17. Шилдэг хөрөнгө оруулагч Best investor

Categories
мэдээ соёл-урлаг

“Зургаа дахь хүсэл” өнөөдөр нээлтээ хийнэ

СУИС-ийн Хөгжимт драмын ангийг 2005 онд төгсч, анги хамт олноороо “Хувьсал” продакшнд харьяалагдаж урлаг хэмээх их айлд хөл тавьсан чадварлаг уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Зургаа дахь хүсэл” кино өнөөдөр манай кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийнэ.

Киноны продюссерээр жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр ажилласан бол зохиолыг Б.Буяндэлгэр бичиж, МУСТА Б.Тулгаа найруулжээ. Харин гол дүрийг МУСТА Э.Мөнхтөр, Б.Уянга, МУСТА Г.Отгонцэцэг, Ц.Энхтайван, Д.Мөнх-Од, Ш.Пүрэвсүрэн нар амилуулсан байна.

Багын зургаан найзын нөхөрлөлийн үнэ цэнэ, хайр дурлалын тухай өгүүлэх энэхүү кино тус тусын амьдралаа хөөж, өөр мэргэжил, өөр үзэл бодолтой болсон найзууд олон жилийн дараа эргэн уулзаж, амьдрал нь хоногоор хэмжигдэх болсон нэг найзынхаа хүсэлтээр хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж буйгаар өрнөх аж. Харин тэдний зургаа дахь хүсэл юу байсныг уншигч та өнөөдөр тайлаарай.

Categories
мэдээ соёл-урлаг

ФОТО: С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэнгээс хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ соёл-урлаг

Оюутнууд В.Моцартын бүтээлийг тоглоно

Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд Улсын Дуурь Бүжгийн Эрмийн Театрын
уран бүтээлчидтэй хамтран нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидаст
лимбэ” дуулалт жүжгийг тоглох гэж байна.

Суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын хамгийн сүүлийн бүтээл болох
энэхүү дуурийн анхны тоглолт 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Вена
хотын “Ауф дер виден” театрт болж байсан гэдэг. Тухайн үед В.Моцарт
өөрөө оркестроо удирдаж байсан түүхтэй. Түүнээс хойш 200 орчим жилийн
дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд манай Дуурь бүжгийн эрдмийн
театрын тайзнаа анх энэхүү дуурийг тоглож байжээ.

Энэ удаад тус дуулалт жүжгийг Хөгжим бүжгийн коллежийн төгсөх ангийн
оюутнууд ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглох нь ээ. Дуурийн
найруулагчаар ДБЭТ-ийн ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар, удирдаачаар
МУУГЗ Ч.Чинбат, хормейстерээр Д.Нандинцэцэг, концермейстерээр
н.Чулуунцэцэг, Ж.Ариунаа, туслах найруулагчаар н.Төрмөнх нар ажиллаж буй
аж.

“Увидаст лимбэ” дуулалт жүжгийг тавдугаар сарын 5-нд УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нойрссон гүнж”-ийг амралтын өдрөөр тоглоно

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын
уран бүтээлчид П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг ирэх амралтын
өдрөөр тоглох гэж байна.

Эл балет нь гурван бүлэг, гурван үзэгдэлтэй бөгөөд 120 гаруй жилийн
түүхтэй. Балетын цомнолыг И.Всеволожский, М.Петипа нар Шарль Перрогийн
үлгэрээс сэдэвлэн бичжээ. Хөгжмийн зохиолчид үлгэрийн, ид шидийн хэв
маягтай сэдэв ихэд таалагдсан учир сэтгэл дүүрэн баяр хөөртэйгөөр,
хичээнгүйлэн бичсэнээ тэмдэглэн үлдээсэн байдаг. М.Петипагийн анхны
хореографыг Т.Л.Соболева шинэчлэн дэглэснээр манай тайзнаа анх 1990 онд
тоглож байжээ.

Балетын үйл явдлаас товч танилцуулбал, хааны охин Аврорагийн
мэндэлснийг зарлаж, ёслол үйлдэгч Каталабют хаант улсын өнцөг булан бүрт
элч илгээж гүнж төрсний баяр ёслолд хүрэлцэн ирэхийг урина. Баярт ирсэн
дагинас бяцхан Аврорад ховор нандин эрдэнэс, гайхалтай зүйлс бэлэглэнэ.
Гэвч баяр ёслолын уур амьсгалыг Каталабют сандран орж ирж эвдэнэ.
Тэрбээр аймшигт зочин айсуйг хаанд чичрэн дуулгаж гүйцээгүй шахам байхад
шидэт дагина Карабос харх хөллөсөн сүйх тэрэгтэйгээ ордонд орж ирнэ.
Шинэхэн гүнжийн мэндэлсэн баярт уригдаагүйдээ Карабос ихэд хилэгнэсэн
буйгаар балетын үйл явдал өрнөх аж.

“Нойрссон гүнж” балетыг тавдугаар сарын 7,8-ны өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сайн уу, Амьдрал минь 2” удахгүй нээлтээ хийнэ

“Сайн уу, Амьдрал минь” уран сайхны кино 2008 онд анх үзэгчдийн бүртээл болж байсан билээ. Уг киног “Big line” студи “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-тэй хамтран бүтээсэн бөгөөд уг киноны дараагийн ангийг хийж байгаа юм байна. Энэ талаар киноны уран бүтээлчид цахим хуудастаа дэлгэжээ. Тодруулбал, “Энэхүү киноны удаах анги болох “Сайн уу, Амьдрал минь 2”-ийг хийж байна. Найруулагчаар З.Батболд ажиллаж байна. Кино энэ сарын 27-нд нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно. Одоогоор тоглосон жүжигчдийн талаар нууцлая” гэжээ.