Categories
мэдээ соёл-урлаг

“Play time” наадам өнөөдөр эхэлнэ

2009 оноос хойш зохион байгуулагдаж буй амьд хөгжмийн “Play time” наадам өнөөдөр эхэлнэ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү наадамд нийт 30 гаруй амьд хөгжмийн хамтлаг оролцох бол 10 гаруй нь гадаадын хамтлаг дуучид аж. Гадаадын хамтлагуудаас хамгийн алдартай нь Шведийн “The Radio Dept” хамтлаг гэдгийг наадмын зохион байгуулагчид хэлж байна.

Шведийн “The Radio Dept” хамтлаг нь дрийм болон индие поп чиглэлээр 1995 оноос Шведийн Лүнд хотноо уран бүтээлээ туурвиж буй юм байна. 2004 онд тус хамтлагийн Лэссэр Мэттэрс нь Их Британийн хөгжмийн сэтгүүлийн шилдэг 50 цомгийн нэгээр шалгарч байжээ. Тус хамтлаг нь “Pulling our weight”, “I dont like it like this” “Кeen on boys” дуугаараа олонд танигдсан аж.

“Play time” наадмын захирал Ц.Нацагдорж “ “Найрсаг Улаанбатар” хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулж буй учраас НЗДТГ-аас 30 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн залуусын аюулггүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар болон мэргэжлийн хамгааллын хоёр компанийн 60 гаруй хамгаалагчид ажиллана. Мөн жил ирэх тусам наадам үзэхээр цугласан залуусын соёл сайжирч байгааг энд онцолмоор байна” хэмээж байсан.

Наадмын тасалбарын тухайд гурван өдрийн турш хүчинтэй VIP zone тасалбар нь 150 мянган төгрөг аж. Ердийн тасалбар нь нэг өдрийн 30 мянган төгрөг, 2 өдрийн 40 мянга, 3 өдрийн 50 мянган төгрөгөөр Хай фай рекордсийн салбараар худалдаалж буй юм байна. “Play time” наадам энэ сарын 24-26-ны өдөр “Монгол шилтгээн”-д болно.

Categories
мэдээ соёл-урлаг

​Олон улсын хөөмийн IV наадам Ховд аймагт болно

Олон улсын хөөмийн
IV наадам Ховд аймгийн Чандмань суманд болно. Ирэх сарын 6-наас 9-ний өдөр
болох энэхүү наадмын үеэр хөөмийн үүсэл, хөгжлийн сэдвээр эрдэм шинжилгээний
хурлыг зохион байгуулах юм байна. Уг наадмыг хоёр жилд нэг удаа уламжлал болгон
зохион байгуулдаг аж. Энэ удаагийн наадмыг гоцлол болон хамтлаг гэсэн төрлөөр
зохион байгуулж, шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг хийхээр хөтөлбөрт тусгасан
байна. Түүнчлэн наадмын үеэр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаас
гадна хөөмийн гарал үүсэл, байгалийн дуу авиа, нутаг нутгийн онцлог түүхийг
харуулсан аяллыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Комикс, анимэйшн зургийн уралдаан зарлалаа

Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Нүүдлийн зурган өгүүлэмж сан, Монгол контент компани болон ШУТИС-ийн харьяа үйлдвэрлэлийн их сургууль хамтран “Монголын Анимэйшн, Комикс Авардс” уралдаан зарлалаа. Тус уралдаан нь комик ном, анимэйшн сонирхогчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээнд тулгуурлан дотоодын комик (манга) ном, анимэйшн бүтээгчдийг нээн илрүүлэх, дэмжих, олон нийтэд таниулан сурталчлах, анимэйшн, комикс үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм. Уралдаанд комикс ном, анимэйшн, комикстрип төрлөөр комикс ном, анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчид оролцох боломжтой. Уралдааны тэргүүн байрын эзэнд Япон улсаар аялах эрх, ивээн тэтгэгчдийн шагнал гардуулна. Уралдаанд оролцох бүтээлийг ирэх наймдугаар сарын 1-нийг хүртэл Монгол дахь Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтэст хүлээн авна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Времена года” концертыг тоглоно

Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сард “Монголын сайхан орон” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд П.И.Чайковскийн “Симфони №6” болон “Времена года” буюу “Эргэх дөрвөн улирал” зэрэг концертыг тоглох юм байна.

П.И.Чайковский “Эргэх дөрвөн улирал” концертод хүмүүний амьдрал хийгээд байгаль ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг хөгжмийн яруу тансаг аялгуугаар илэрхийлсэн байдаг. Тус бүтээлийг филармонийн уран бүтээлчид эгшиглүүлэх нь. Түүнчлэн хөгжмийн зохиолчийн сүүлчийн симфони гэгддэг “Симфони №6”-г тоглох ажээ. Тоглолтод Улсын филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач СТА Д.Нямдаш, Б.Батбаатар хөтлөгч тайлбарлагч Ч.Буянхишиг СГЗ нар оролцоно.

Тус тоглолт энэ сарын 24-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“UB dance festival-2016” тэмцээн болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ 06 дугаар сарын 19-ний өдөр буюу ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн фестивальд Япон, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүжгийн хамтлагууд оролцох юм. Фестивалийн үеэр дараах тэмцээн болно. Үүнд:
  • Хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах
  • 1vs1 бүх төрлийн гудамжны бүжгийн аварга шалгаруулах
  • Graffiti, гудамжны урлагийн аварга шалгаруулах
  • Parkour & Freerunning, Extreme sport-н аварга шалгаруулах
  • Гадаад DJ Zesty-н сэт тоглох
  • Олон улсын бүжигчдийн үзүүлбэр болон сургалт
  • Сошиал бүжгийн үзүүлбэр болон сургалт
  • Backyard label-н тоглолт зэрэг өргөн хүрээг хамарсан бүтэн өдрийн арга хэмжээ болно.
Мөн тус фестивальд
  • DESANT /BACKYARD/
  • JACOOL MVP /BACKYARD/
  • RATABUZZ /BACKYARD/
  • THUNDER
  • BBOY TAISUKE, LOCKING MONG, DJ ZESTY
  • DON
  • TNMC
  • МОНГОЛЫН PARKOUR & FREERUNNING ХОЛБОО
  • UP CREW /Өвөр Монгол/
  • POLARIS DANCE SCHOOL
  • МОНГОЛЫН САЛСА БҮЖГИЙН ХОЛБОО зэрэг байгууллагууд оролцоно гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ соёл-урлаг

“PLAYTIME- 2016” наадамд гадаадын 10 гаруй хамтлаг дуучид оролцоно

Нийслэлийн ИТХ-аас баталсан “Найрсаг
Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн
наадам 3 дахь жилдээ энэ оны 6-р сарын 24, 25, 26 өдөр Гацуурт тосгоны Монгол
Шилтгээнд болно. Өнөөдөр энэхүү наадмыг зохион байгуулагчид хэвлэлийн
бага хурал хийж наадмын тухай мэдээлэл өглөө.

“Playtime-2016” наадам энэ жил хөтөлбөрийн
агуулга, үйл ажиллагаа болон гадаадын хамтлагийн цар хүрээгээ улам тэлж
Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The
You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”,
ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн
“Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The
Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг
дуучид, 20 гаруй DJ бүтээлийг “Playtime”, “Шинэ Давалгаа” тайзаар дамжуулан
хүргэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа юм байна. Мөн наадмын үеэр
Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч Ариунаа Сүри
болон бусад залуус, уран бүтээлчдийн урлаж бүтээсэн хувцас, гоёл чимэглэл,
арьсан эдлэл, хөрөг зураг болон гар урлалийн онцлог бүтээлүүдийг толилуулна гэж
наадмыг зохион байгуулагчид хэллээ.

Playtime 2016 оны онцлох уран бүтээлчээр залуу
уран бүтээлч У.Нарбаясгаланг наадмын зохион байгуулагчид урьж, наадмын бэлэг
тэмдэг болох Playtime орчин үеийн урлагийн инстоляцийг бүтээлгэж байгаа юм
байна. Энэ жил Playtime 2016 наадам 3 хоног болох болсон мөн Монгол шилтгээн
дэх автомашины зогсоол хомс байгаа тул хувийн тээврийн хэрэгсэлээс аль болох
татгалзаж нийтийн тээвэр болон наадмын үнэгүй автобусаар зорчихыг наадамд
хүрэлцэн ирэх амьд хөгжим сонирхогчиддоо уриаллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах СОЁЛ УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР

Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20
хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35
мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая
жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015
оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн
газар, Аялал жуулчлалын газар, нийслэлийн Улаанбаатар чуулга, хувийн
хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж
байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны 01 сараас эхлэн “Дэлхийн цирк Монголд”, “Улаанбаатар бүүк
фэйр” номын фестиваль, “Гэгээн Муза” драмын урлагийн наадам,
“Улаанбаатар марафон-2016”, “Монгол цэргийн жавхаа-2016”,
“Улаанбаатар-Венийн үдэш” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.

Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүд болон энэ оныг дуустал соёл урлаг, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2016 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ

Арга хэмжээ

Ерөнхий зохион байгуулагч

Хамтран зохион байгуулагч

Хугацаа

1

“Улаанбаатар дэйнс фестивал” чөлөөт бүжгийн үдэш

НСУГ

Сонгон шалгаруулалтаар

6-р сарын 18

2

“Плей тайм” амьд хөгжмийн наадам

НСУГ

“Амьд хөгжмийн наадам” ТББ

6-р сарын 24-26

3

“Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш

НСУГ

УДБЭТеатр

7-р сарын 02

4

“Учиртай гурван толгой” дуурь

НСУГ

УДБЭТеатр

7-р сарын 10

5

“Сайланс вайт” электро хөгжмийн наадам

НСУГ

Монгол Микс Прожект-ХХК

7-р сарын 12

6

“Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам

НСУГ

Монголын урлагийн ажилтны холбоо

7-р сарын 12

7

“Бест оф Морин хуур” наадам

НСУГ

Сонгон шалгаруулалтаар

7-р сарын 13

8

“Улаанбаатар Свинг найт” тоглолт/Их талын жазз

НСУГ

“Их талын жазз” ТББ

7-р сарын 14

9

“Алдрын Од” ёслолын арга хэмжээ

НСУГ

Хонхны дуу- ТББ

7-р сарын 30

10

“Даншиг наадам-Хүрээ цам”

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд

8-р сарын 06-07

11

“Уул усны домог” уран нугаралтын фестивал

НСУГ

Нийслэлийн Улаанбаатар чуулга

8-р сарын 06

12

“Эвлэх уянга буюу ер бусын эрчим” орчин үеийн этник мюзикл

НСУГ

Нийслэлийн Улаанбаатар чуулга

8-р сарын 07

13

Моно жүжгийн олон улсын наадам

НСУГ

Монголын Моно жүжгийн төв-ТББ

8-р сарын 15-20

14

“Улаанбаатар” олон улсын кино наадам

НСУГ

Монголын урлагийн зөвлөл

10-р сарын 11-15

Categories
мэдээ соёл-урлаг

“Playtime-2016” айсуй

Амьд хөгжмийн “Playtime-2016” наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 15 дахь жилдээ зохион байгуулагдана. Үүнд 40 хамтлаг бүртгүүлснээс 12 хамтлаг, 50 гаруй уран бүтээлч оролцох аж.

Өнгөрсөн жилийн наадмын их тайзны эрхийг “The Colors” хамтлаг хүртэж байсан бөгөөд энэ жилийнх зургаадугаар сарын 24-26-нд “Монгол шилтгээн”-д болно.

Сонирхуулахад, наадмыг угтсан, оролцох хамтлагуудыг танилцуулах өдөрлөг энэ сарын 11-нд “Gandan Live House”-д болох ажээ. Тус өдөрлөгт Even Tide (Genre: Progressive Rock, Heavy Metal), Something’s Brewing (Genre: Blues, Jazz), Escape (Genre: Electro Pop), Seismic-Wave (Genre: Shoegaze) зэрэг хөгжим эгшиглэх нь ээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатар Венийн үдэш” цэнгүүн хоёр дахь жилдээ зохиогдоно

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн цэнгүүнийг “Чингисийн талбай”-д зохион байгуулах гэж байна.

Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад анх 1999 онд зохион байгуулжээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Чингисийн талбай”-д үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Энэ удаад гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Маттиас Флецбергер, хийлч Лида Баеч, бүжигчин Мартин Грүнд нар оролцох юм. Түүнчлэн Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэж байгаа ажээ.

Тус цэнгүүн өнөөдөр 17.00 цагт “Чингисийн талбай”-д эхэлнэ. Тиймээс “Чингисийн талбай”-н баруун талын замын хөдөлгөөнийг 16.00 цагаас 19.00 цагийн хооронд түр хязгаарлах юм байна.

Уг арга хэмжээ өнгөрсөн жил мөн зохиогдож байсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

УЛИРАЛ ба ЗОХИОЛЧ сэтгүүлийн 10 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай уран зохиолын шилдэг цоморлиг – “Улирал ба зохиолч” сэтгүүлийн 2016 оны зуны дугаар, өөрөөр хэлбэл №10 дахь дугаар хэвлэгдэн гарч уншигч, захиалагчдынхаа гар дээр очлоо.

Сэтгүүлийн энэ дугаарт СГЗ , зохиолч Санжийн Пүрэв, МЗЭ-ийн шагналт яруу яруу найрагч Т. Сэр-Од , СГЗ, зохиолч Х. Зандраабайды, СГЗ, Яруу найрагч Б. Монголхүү, МЗЭ-ийн шагналт Ц. Мөнх- Очир нарын шинэ тууж, найраглал, өгүүллэг, шүлгүүд оржээ.

Мөн, ардын билиг зүйч, СГЗ, яруу найрагч Жамцын Бадраагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан намтар цадиг, гэргий Бадарчийнх нь бичсэн дурсамж, СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Хүрэлбаатарын “Сутай хайрхан уул” шүлгийн гар бичмэл, хонгор нутгийн авьаслаг яруу найрагч Ванхүүгийн Батбаяраас зураач, барималч С.Бадралд бичсэн захидал, Америкийн нэрт зохиолч , Нобелийн шагналт , романы эцэг хэмээн нэрлэгддэг Уильям Фолкнерийн сонирхолтой ярилцлагыг уншиж болох аж.

Улирал ба зохиолч сэтгүүлч энэ удаагийнхаа улирлын онцлох зохиолчоор СГЗ, МЗЭ-н шагналт ахмад зохиолч Шагжийн Ванчаарайг тодруулсан бол улирлын онцлох номоор СГЗ, зохиолч Г.Аюурзанын Тэнгэрийн судар номыг нэрлэсэн байна. Сэтгүүлийн “Сонгодог зохиолчдын бүтээл”, “Аян замын тэмдэглэл”, “Эсээ”, “Монгол туургатны яруу найраг”, “Сүүтэй дөрөө”, “Маамуу нааш ир” буланд ч дэлхийн болон монголын зохиолчдын шилдэг бүтээл тавигджээ.

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн шинэ дугаарыг номын “ Интер ном” дэлгүүрээс худалдан авч болох бөгөөд “Монгол шуудан” компанийн салбаруудаар захиалах боломжтой аж. Тус сэтгүүлийн 3-р улиралын захиалга эх орон даяар эхэлж байна.

Уран зохиолын шилдэг цоморлиг- “Улирал ба Зохиолч” сэтгүүл хэзээ ямагт уншигч та бүхний унших дуртай сэтгүүл байсаар байх болно.