Categories
мэдээ соёл-урлаг

Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” сонгодог дуурь тоглогдоно

Тулгар төр байгуулагдсаны 2225 жилийн их баяр наадмаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 10-нд 22 цагаас Чингисийн талбайд Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь тоглогдох гэж байна. Жил бүр уламжлал болгон явуулдаг энэхүү арга хэмжээний гол дүрийг шалгаруулах уралдаан зургаадугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулагдсан бөгөөд 15 уран бүтээлч өрсөлдөж УДБЭТ-ын дөрвөн жүжигчин тоглохоор болжээ.

Юндэнд УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүү тоглохоор болсон бол Нансалмаад мөн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Хоролмаад Ө.Уянга, Балганд С.Бат-Эрдэнэ нар шалгарсан байна.

УДБЭТ-ын суудлын хувьд 500 үзэгч орох боломжтой байдаг. Тиймээс энэхүү дуурийг олонд хүргэхийн тулд энэ жилийн үндэсний их баяр наадмаар Чингисийн талбай дээр тайз засаад 900 хүний суудал бэлджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Их талын жазз” удахгүй эгшиглэнэ

Монголын уран бүтээлчид, гадаадын жазз хамтлагуудын урт хугацааны хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэх зорилготой “Их талын жазз” олон улсын их наадам энэ сарын 12-14-нд болно. Тус наадам 10 дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Наадамд Улсын филармоны дэргэдэх Баян Монгол жазз найрал хөгжим, “Пауз” хамтлаг болон дуучин Э.Хишгээ нар оролцоно.

Хилийн чандаас БНТУ-ын нэрт жазз гитарчин, хөгжмийн зохиолч, Истанбулын алдарт “Нардис” жазз клубыг үүсгэн байгуулагч Өндэр Фожан болон түүний квартет хамтлаг оролцох юм. Тэд өөрсдийн Турк ардын уламжлалт хөгжмөөс гадна Монголын олонд түгсэн хөгжмийн бүтээлүүдийг “Стандарт А Ла Турка” жазз найруулгаар тоглоно.

Мөн ОХУ-ын шинэ үеийн мэргэжлийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчид болох саксафонч-хөгжмийн зохиолч Павел Скорняков, төгөлдөр хуурч-хөгжмийн зохиолч Юлия Перминова, бөмбөрчин Александр Зингер, ХБНГУ-ын басс гитарчин Мартин Зинкер нарын дөрвөл стандарт, уламжлалт жазз хөгжмийн уран сэтгэмжийг олон нийтэд толилуулах юм. Үүнээс гадна Токио хотоос гаралтай “Хача” хамтлаг нь Нью Орлеанс, Американо, фанки жазз төрлийн эрч хүчийг Монголын сонсогч, үзэгчдэд мэдрүүлэх аж.

Наадмын нээлтийн концерт-жазз сэшн тоглолт ирэх сарын 12-ны 20.00 цагт “УБ жазз” клубт болох бөгөөд 13-ны 15.00-18.00 цагт Цэрэндоржийн гудамжинд олон нийтэд зориулсан задгай талбайн тоглолтоор үргэлжилнэ. Тоглолт 14-ний 20.00-23.00 цагт Чингисийн талбайд “Жазз Свинг Найт” олон нийтэд зориулсан задгай талбайн шоугаар өндөрлөнө.

Categories
мэдээ соёл-урлаг

“Харанга” хамтлаг Чингисийн талбайд тоглолт хийнэ

Өнгөрсөн жилээс эхлэн НЗДТГ-аас Чингисийн талбайд үндэсний их
баяр наадамд зориулсан бүрэн хэмжээний амьд тоглолт бэлтгэн хүргэж байгаа. Энэ
жилийн хувьд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Ub Dance” шоу,
“Улаанбаатар вальс” үдэшлэг зэрэг урлаг соёлын арга хэмжээнүүд Чингисийн
талбайд болсон.

Харин үндэсний их баяр наадмын өдөр буюу долдугаар сарын 11-ний
өдөр нийслэлийн төв талбайд “Харанга” хамтлагийнхан бүрэн хэмжээний тоглолтоо
толилуулахаар болжээ. Баярын цэнгүүний ерөнхий найруулагчаар “Up music”
продакшн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар наадмыг нээж дуулна

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадам эхлэхэд зургаан хоног үлдлээ. Наадмын нээлт хаалтыг Төрийн соёрхолт Найруулагч Н.Наранбаатар найруулж, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа.

Энэ удаагийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа ямар байх талаар найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Ард түмнээ түүхийн дөрвөн цаг үеэр аялуулах болно. Бид аугаа түүхтэй ард түмэн. Бидний өвөг дээдсийн туулж өнгөрөөсөн цаг үе бүхэн бидэнд үнэ цэнэтэй, сургамжтай. Монголчууд усаа нүдний цөцгий мэт хайрладаг байсан. Гол мөрөнд үс гэзгээ угаадаггүй, усаа хутгаж асгаж цутгаж биш нандигнаж хэрэглэдэг сайхан уламжлалтай ард түмэн. Ер нь усгүй бол бид юутай үлдэх вэ гэсэн санааг хүргэхийг хичээж байна” хэмээв.

Түүхийн дөрвөн цаг үе гэдэг нь Хүннүгийн үе, Эзэн Чингис хааны үе, Богд хаант засаглалын үе, Ардын хувьсгалын үеийг харуулахыг зорьж байгаа ажээ. Мөн МУГЖ “Марийнский” театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин нар наадмыг нээж дуулах юм байна. Түүнчлэн наадамд 500 цэргийн парад жагсаж, төрийн их найрал хөгжим эгшиглэх нь ээ.

Наадмын бэлтгэл, сургуулилт нийт 1500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын балетчид Олон улсын тэмцээний хүрэл цомын эзэд боллоо

УДБЭТ-ын балетын гоцлол жүжигчид БНСУ-д болсон Олон улсын А зэрэглэлийн балетын тэмцээнд амжилттай оролцож эх орондоо газардлаа.

Дэлхийн 20 гаруй орны бүжигчид авьяасаа сорьсон тус тэмцээнээс УДБЭТ-ын бүжигчид тусгай байрын шагнал болон хүрэл цом, дипломын шагнал хүртжээ.

ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож гурван тусгай шагнал, О.Анужин хүрэл цом, тусгай шагнал, залуу бүжигчин О.Хатанбаатар дипломын шагнал хүртсэж ийнхүү эх орондоо ирлээ. Мөн энэхүү тэмцээнд амжилттай оролцсон хоёр бүжигчнийг маань Шанхайн олон улсын балетын уралдаанд оролцох урилгыг давхар олгосон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Ерөнхийлөгч “Монгол уран дархан” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол уран дархан” үзэсгэлэн өчигдөр Уран зургийн галерейд нээлтээ хийв. Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн С.Батзоригт үзэсгэлэнг нээсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монголчууд үнэхээр гайхалтай өв соёлтой ард түмэн. Их түүхийг бүтээсэн ард түмэн л ийм сайхан өв соёлтой байдаг. Их өв соёл нь эргээд агуу түүхийг бүтээхэд тусалдаг. Би хувьдаа урлаг, уран дархчуудын бүтээлийг сонирхон биширдэг.

Монголчуудын өвөг дээдэс ямар агуу байсан юм. Хүннүгийн үеийн олдворуудыг харахад үнэхээр гайхалтай байдаг. Энэ эртний гайхамшигтай олдвороос харахад тухайн үед хүн төрөлхтөн хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн байсан мэт санагддаг.

Монголын өвөг дээдэс уран дархны чиглэлээр асар өндөр түвшинд хүрсэн. Уран дархчууд их хаадын үед ч байсан. Уран бүтээлээрээ шалгарч, ард олноо гайхуулсан хүмүүс олон байсан. Өндөр гэгээн Занабазарын өмнө ч агуу дархчууд байсан. Чингис хаан, бүр Хүннүгийн үед ч дархчууд байсан, учир нь дархны урлаг бол өвөг дээдсээс уламжлагддаг. Сайн дархны сайн шавь энэ ур чадварыг уламжлан авдаг. Иймээс уран дархны чадвар хэдэн зуун дамжин, хэдэн үеэр уламжлагдан ирдэг.

Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг яг адилхан дуурайгаад хийчих хүн Монголд битгий хэл дэлхийд байхгүй. Тэгэхээр эдгээр уран бүтээлүүдэд Монголын ард түмний охь шингэсэн гэж хэлж болно. Бидний энэ сайхан соёл бидний цусанд байдаг учраас, бид энэ соёлоо уламжлан үлдээдэг учраас монголчууд агуу юм. Аливаа ард түмнийг хүн амын тоогоор нь биш бүтээсэн соёлоор нь дүгнэдэг. Соёлын хувьд хөгжилтэй хөгжилгүй улс орон гэж ялгаддаггүй.

Тэгэхээр өв соёлын хувьд Монгол Улс дэлхийд тэргүүлэх эгнээнд явах боломжтой улс юм. Монголын төрийн тэргүүний хувьд энэ өв соёлыг дэмжих нь чухал. Монголын гайхамшигтай өв соёлын нэг бол бидний босоо бичиг. Монгол бичгийн үзэсгэлэнг бид жил бүр зохион байгуулдаг. Энэ өв соёлыг бид уламжлан үлдээх ёстой. Бид бичиг соёл, гайхамшигтай өвөөрөө дэлхийд ялгарна. Мөн дээрээс нь бид уран дархны соёлоороо ялгарна.

Уран дархны ийм үзэсгэлэн 12 жилийн өмнө зохиогдсон гэж дууллаа. Энэ үзэсгэлэнгийн давтамжийг ихэсгэх нь зүйтэй. Энэ үзэсгэлэнгийн онцлог бол үзмэр нь асар их үнэтэй, асар их хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн байдаг. Энэ зүйлийг бүтээхэд их хэмжээний хөрөнгө шаардагддаг.

Уран дархны энэ үзэсгэлэнг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулах тухай зарлиг гаргая гэж бид хэлэлцэж тогтлоо. Тэгээд энэ үзэсгэлэнд аймаг, нийслэлийн уран дархчуудаа хамруулж, шилдэг бүтээлийг нь үнэлдэг байя.

Удахгүй АСЕМ-ын чуулган болох гэж байна. Эзэн Чингисийн үед Ази, Европыг Монголд уулзуулж байсан юм гэнэ билээ хэмээн бид ярилцдаг. Энэ уламжлалыг бид сэргээж байгаад өвөг дээдэс маань биднээр бахархах байсан биз. Энэ чуулганаар бид дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцээд өнгөрөх биш монголчууд бид өөрсдийн энэ гайхалтай өв соёл, уламжлалаа сурталчлан таниулах боломжтой. Тэгэхээр энэ үзэсгэлэнд танилцуулсан эд зүйлийг чуулганы үеэр үзүүлэх боломжтой. Түүнчлэн чуулганд оролцох сайд дарга нарыг дагалдаад дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Ингэснээр Монголын энэ гайхамшигт өв соёл дэлхий нийтийн зурагт, хэвлэлээр цацагдана гэсэн үг юм. Тэгэхээр бид АСЕМ-ын чуулганаар дамжуулан үндэсний өв соёлоо дэлхийд гайхуулах боломжтой байна.

Дэлхийн улс орнуудтай туршлагаа хуваалцах, өөрсдийгөө таниулахын тулд бид хичээх ёстой. Тэгэхээр дэлхий нийтээрээ Монголын уран дархны өв соёл, бүтээлийг сонирхоод ирэхээр бид улам бүр хөгжинө.

Тэгээд өнөөдөр энд хуран цугларсан бурхан ухаантай уран дархчууддаа баярлалаа, та бүхнийг дэмжих болно, энэ сайхан уламжлалаа бид үр хойчдоо үлдээнэ. Баяр хүргэе” хэмээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөлийг шилдэг уран дархчуудад гардуулж, уран дархчуудын дөш тахих ёслолд оролцов. Дараа нь Ерөнхийлөгч Монгол уран дархан үзэсгэлэнг үзэж сонирхов. Уг үзэсгэлэн нь энэ долдугаар сарын 2-8-ны хооронд болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Энхбат алдарт Мариинксий театрт гоцлол дуучнаар ажиллахаар болжээ

ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн аспирант Т.Энхбат Дэлхийд алдартай Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах урилга хүлээн авчээ. Тэрээр МУГЖ Д.Түвшинжаргалын хүү бөгөөд энэхүү баярт мэдээгээ өөрийн фэйсбүүкээр дамжуулан элэг нэгт монголчууддаа хүргэж, цаашид илүү их хичээх болно гэдгээ амласан байна.

Т.Энхбат өнгөрсөн гуравдугаар сард Санкт-Петербург хотноо болсон Олон улсын дуурийн дуулаачдын “Звёздная Рапсодия” уралдаанаас Гран при, дөрөвдүгээр сард 17 дахь удаагийн “Весна романс” уралдааны тэргүүн байр, 10 дахь удаагийн “Весна песни” уралдааны Гран при шагнал болон үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр сонгодог урлагийн шилдэг бүтээлийн дээжээс тоглоно

Өнөөдөр дуурийн театрын гадаах талбайд сонгодог урлагийн тоглолтой. Энэхүү цэнгүүнээр УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан” гэх зэрэг сонгодог урлагийн шилдэг бүтээлийн дээжээс тоглох юм.

Цэнгүүний айз заслын ажлыг хийхтэй холбогдуулан Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар буюу зургадугаар сарын 30-наас энэ сарын 3-ны өдөр хүртэл хаагаад байна. Арга хэмжээ энэ өдрийн 21.00 цагт эхэлнэ.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртай хамтран “Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүнийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү цэнгүүн нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй цуврал арга хэмжээний нэг юм.

Categories
мэдээ соёл-урлаг

​”Тэнгэрийн хүү” жүжгийн тасалбар маргаашнаас худалдаалагдана

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дахин тайзнаа тоглохоор болжээ. Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнэбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шаньюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын жүжигчин болон УДЭТ-ын уран бүтээлчид оролцох юм байна. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллаж байна. Харин ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од, бүжиг дэглээчээр МУГЖ Б.Цогнэмэх А.Даваахүү нар ажиллах ажээ.

Тус жүжгийг ирэх сарын 9,10-нд тоглоно. Тасалбарыг энэ сарын 29-нөөс худалдаалах бөгөөд суудлын зэрэглэлээс хамааран 10-30 мянган төгрөгийн үнэтэй байж ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​Косианы нэрэмжит уралдаанд III байрт шалгарсан хийлч хүүг есөн сая төгрөгөөр шагнана​

Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд Батбямбын Жамбалбаярням хэмээх найман настай хүү гуравдугаар байр эзэлсэн билээ. Харин өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо.

Хийл хөгжмөөр гурав дахь жилээ хичээллэж байгаа Б.Жамбалбаярням өдгөө Хөгжим Бүжгийн Коллежийн дөрөвдүгээр ангид сурдаг юм байна.

О.АРИУНЦЭЦЭГ