Categories
мэдээ соёл-урлаг

“Миний эх орон” сэдэвт зураач багачуудын бүтээлийг хүлээж авч байна

Японы
“Иэно-Хикари” холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг “Дэлхийн хүүхдийн
уран зургийн наадам” гар зургийн уралдаанд манай улсаас 6-15 настай 67 сурагч
бүтээлээ сойжээ. Хүүхдийн зурах авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор зохион
байгуулдаг уг наадмын онцлог нь улс бүр хүүхдүүдэд тодорхой нэг сэдэв оноож,
зуруулдаг онцлогтой. Тэгвэл 24 дэх удаагийн наадамд манай сурагчид “Миний эх
орон” сэдэвт бүтээлээрээ оролцож байна. Энэ cap дуустал оролцогчдын бүтээлийг
хүлээн авах бөгөөд уралдааны ялагч арванхоёрдугаар сарын 31-нд тодрох аж. Тус
улс дахь Монгол Улсын ЭСЯ, Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран зураач
багачуудын бүтээлээр яамныхаа байранд үзэсгэлэн дэлгэхээр зэхэж буй гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ “Тэнгэрийн хүү” жүжгээр намар цагийн тоглолтоо нээнэ

УДЭТ ирэх сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, 10 дугаар сарын 01-нээс Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгээр нээлтээ хийнэ. Тасалбарын үнэ 15-25 мянган төгрөг бөгөөд багц тасалбарын үнэ 5 жүжиг 60 мянга, 3 жүжиг 45 мянган төгрөг байх юм. Байгууллага, анги хамт олноороо үзвэл 30-50 хувийн хөнгөлөлттэй.

Энэ намрын үзвэрийн хуваарийг танилцуулж байна.

10 дугаар сарын 1, 2-нд 17:00 цагаас Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг. Найруулагч Н.Наранбаатар.

10 дугаар сарын 8, 9-нд 12:00 цагаас С.Жаргалсайханы зохиол “Тэмүүжин” түүхэн жүжиг. Найруулагч Б.Баатар.

10 дугаар сарын 8, 9-нд 17:00 цагаас Б.Шүүдэрцэцэгийн зохиол “Ану хатан” түүхэн жүжиг. Найруулагч Б.Баатар.

10 дугаар сарын 13, 14-нд 19:00 цагаас Д.Намдагийн зохиол “Оролмаа эх” түүхэн жүжиг. Найруулагч Ч.НайдандоржАравдугаар сарын 15-нд 17:00 цагаас Г.Бирваагийн хөгжим “Харц хатан” дуулалт жүжиг. Найруулагч Б.Мөнхдорж.

10 дугаар сарын 21-нд 19:00, 22-нд 17:00 цагаас Д.Равжаагийн зохиол “Саран хөхөө” түүхэн жүжиг. Найруулагч Б.Мөнхдорж.

10 дугаар сарын 27, 28-нд 19:00 цагаас Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” түүхэн эмгэнэлт жүжиг. Найруулагч Ч.Найдандорж.

Categories
мэдээ соёл-урлаг

Э.Анхбаяр “Eva Marton”-ын нэрэмжит тэмцээнд тэргүүн байр эзэллээ

Унгар улсын Будапешт хотноо зохиогдсон дэлхийн нэрт
дуучин “Eva Marton”-ын нэрэмжит тэмцээнд
УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр тэргүүн байр
эзэлжээ. Тэрээр өмнө нь ОУ-ын дуурийн дуучдын уралдаанд хоёрдугаар
байр, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны
эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг эзэлж байсан юм. Мөн ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Линховойн нэрэмжит
уралдааны гран при шагналт юм. Унгар улсын Будапешт хотноо зохиогдсон дэлхийн нэрт
дуучин “Eva Marton”-ын нэрэмжит тэмцээнд
УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр тэргүүн байр
эзэлжээ. Тэрээр өмнө нь ОУ-ын дуурийн дуучдын уралдаанд хоёрдугаар
байр, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны
эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг эзэлж байсан юм. Мөн ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Линховойн нэрэмжит
уралдааны гран при шагналт юм.

Categories
мэдээ соёл-урлаг

УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-д “Кармен” дуурийг тоглоно

УДБЭТ, БНСУ-ын
Тэжун хотын дуурийн байгууллагатай дөрөв дахь удаагаа хамтарсан тоглолт хийх
гэж байна. Энэ удаад УДБЭТ-ын гоцлол дуучин болон найрал дуучдаас
бүрдсэн 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр Ж. Бизе “Кармен” дуурийг тоглох юм.
Тус тоглолтын бэлтгэл ажлын хүрээнд БНСУ-ын Тэжун дуурийн
байгууллагын хормейстер Рю Хан Пэл гурав хоногийн хугацаатай Монгол улсад
ирж манай найрал дуучидтай хамтарсан сургуулилтыг хийсэн. Ийнхүү
УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн сонгодог дуурийг эгшиглүүлэхээр өнөөдөр БНСУ-ыг
зорьж байна. Ж.Бизе “Кармен” дуурийг БНСУ-ын Тэжун хотын дуурийн байгууллагын
уран бүтээлчидтэй хамтран тус театрын тайзнаа 10 сарын 6-9-ны хооронд тоглох
юм. УДБЭТ-ын хамт олон 54 дахь тоглолтын улиралд гадаад харилцаа хамтын
ажиллагааны томоохон ажлуудыг төлөвлөсний нэг нь тус тоглолт юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ромео Жульетта” сонгодог жүжиг өнөөдөр, маргааш тоглоно

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Ромео Жульетта” сонгодог жүжгийг өчигдрөөс тоглож эхэллээ. Тус жүжгийг гурван удаа тоглох юм.

У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн жил шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Энэ жил энэ сарын 23, 24, 25-нд тоглох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Бөгж /өгүүллэг/

Тэр нэг залуутай Солонго зүүдэндээ учирсан юм. Түүнтэй анх учрахад түүнд их зовлон тохиолдсон байсан. Түүний хайрлаж явсан бүсгүй нь өөд болоод түүнийгээ эцсийнх нь замд үдээд уулан дээгүүр ганцаар алхаж явсан. Тэгэхэд Солонго охин өөрийгөө зүүдэлж байгааг ч мэдээгүй зүгээр л түүний үнэнч сэтгэлийг хараад дурлачихсан юм. Түүн шиг хүний үнэнч хайрыг мэдэрч үзэх юмсан гэж тэрээр учиргүй хүсч түүнийг дагажээ. Залуу уулын хөндийгөөр уруудаад нэг модон байшинд ирсэн. Солонго тэр залууг харахыг хүсч нуугдаж байгаад цонхоор нь шагайхад тэрээр бяцхан хүүгээ тэврээд уйлж суув. Хүүхдийг нь харж өгч байсан бололтой эмгэн тэднийхээс гарч явахыг харав. Солонго гэнэт зүүднээсээ сэрчихлээ. Тэрээр саяын зүүдээ мартаж чадахгүй байв. Уг нь тэр одоо ажилдаа явах ёстой. Гэвч дахиад унтаад зүүдээ үргэлжлүүлмээр санагдана. Тэр орноосоо босон тольныхоо өмнө ирвэл хүзүүндээ байнга зүүж явдаг сахиус нь тольных нь өмнө хэвтэж байв. Өө би чинь сахиусаа зүүгээгүй юм байна шүү дээ, тэгээд л тийм зүүд зүүдэлсэн юм боловуу гэж тэрээр бодлоо. Ямар нэгэн сүнс сүүдэртэй холбогдлоо гэж хүмүүс дургүй л байдаг юм байна лээ,гэхдээ яадгийм надад тэр залуу таалагдсан гэж Солонго толинд харан инээмсэглэв. Ингээд ажилдаа явахаар гарлаа. Гэрлээ унтраан тог цахилгаанаа салгасан эсэхээ сайтар хараад утсаа аван хармайлаад байшингаасаа гарав.Тэрээр ганцаараа амьдраад уджээ. Саяхан энэ хашаа байшинг худалдаж авчээ. Тэр угаасаа байранд байх дургүй. Багаасаа гэр хороололд өссөн болоод тэрүү, бусдын адил байр энэ тэр гэж хамаг юмаа зарж үрэн зорьдог хүн биш байлаа. Зүгээр л хэзээ ч гараад нарлаад сууж болох сандал ширээтэй сүүдрэвчтэй, өөрийнхөө дуртай ногоо, цэцгээ тарьж болох жижигхэн талбайтай ер нь бол өөрийнхөөрөө гэртээ орилж чарлаж дуулж байсан ч хэн ч хаалга хана нүдээд байхгүй эрх чөлөөтэй газар гэж тэр үздэг байв. Урьдах шөнийн зүүдэндээ үзсэн тэр залуугаа улам их санах болж тэрээр дахин зүүдлэх боловуу гэсээр тэр орой орондоо эрт орлоо. Шөнө дундын үед тэрээр өнөөх л ойн цоорхой дахь байшингийн дэргэд ирчихсэн зогсож байлаа. Гадаа нар шараад их халуун байгааг мэдрэв. Одоо тэр юу хийж байгаа бол гэж түүнийг онгорхой салхивчаар сэмхэн харахад тэр ямар нэг юм хийж байв. Юу юм бол гэж түүнийг лавшруулан гарыг нь дагуулан харвал тэрээр маш гоё сэлэм урлаж байв. Тэр төмрийн дархан ажээ. Тэгээд хээ товойлгон нүдэж байгаад нэг юм нь болохоо байсан уу түүнийгээ шидчихээд гадагш гарч довжоон дээрээ зогсов. Тэнгэрээс ямар нэг юм хайх мэт дээш харах нь сэтгэлд нь эхнэрийнх нь орон зай одоо болтол хэвээр байгааг Солонго хажуугаас нь харан зогсож байв.

Тэгтэл гэнэт бороо нэг хоёроор дусалж эхэллээ. Залуу ч дотогш орчихов. Харин Солонгод явах газар байхгүй хий дэмий л байшингийн дэргэд бороонд норон зогсохдоо түүний тухай л бодсоор байв. Цонхоор нь харвал эсрэг талын ханан дээр тэр гурвын их л азжаргалтай авахуулсан гэр бүлийн зураг нүдэнд нь тусч эхнэр нь яг л амьд юм шиг урдаас аймшигтайгаар ширтэх нь түүнийг эвгүйцүүлэв. Солонгыг эргэн явтал араас нь хэн нэгэн дуудав.

  • Хүүе та энд юу хийж зогсож байгаа юм бэ, орооч бүр норчихлоо гэсээр өнөө залуу зогсож байв. Солонго юу гэж хэлэхээ мэдэхгүй анх удаагаа тэр залуугын хоолойг сонссондоо баярлан инээмсэглэн түүн дээр очход тэрээр гэртээ оруулан алчуур авч өгч бас нэг цамц өгөөд хувцсаа хаттал үүнийг өмсөж бай гэв. Солонго палажаа тайлан хатаагчин дээр тавиад түүний өгсөн цагаан цамцыг өмсөн толинд хартал гэнэт эхнэр нь харагдах шиг болов. Бурхан минь би үүнийг өмсөж чадахгүйнээ танай эхнэрийн чинь дүр төрх сая энэ толинд харагдах шиг боллоо гэж түүнийг хэлэхэд
  • Юу гэнээ, тиймүү гэж тэрээр тайван хэлээд, зүгээр дээ тэр маань саяхан нас барчихсан юм. Магадгүй сүнс нь яваагүй байгаа байх л даа, гэхдээ тэр их сайн эмэгтэй байсан болохоор чамд ямар нэг муу юм хийхгүй байхаа гэж хэлээд ширээнд урин халуун цай хийж урд нь тавилаа.
  • Хүүхэд чинь хаачихсан юм бэ гэж Солонгыг асуухад
  • Юун хүүхэд, надад хүүхэд байхгүй гэж хэлэв. Үгүй ээ энэ зураг гэж Солонго гайхан хана руу харахад тэр зурган дээр эхнэртэйгээ хоёулханаа авахуулсан байв. Солонго гайхан хэлэх үггүй болж би ер нь зүүдлээд байна уу аль эсвэл энэ залуу зүүдлээд байна уу гэж гайхашрав.
  • Би яг гарах гэж байлаа. Хоёулаа гарах уу, далайн эргээр жоохон алхъя гэж түүнийг хэлэхэд нь
  • Тэгье, би урьд нь ерөөсөө далай хараагүй, энд далай байдаг юм уу гэхэд
  • Байлгүй яахав, ямар сайхан гэж санана, эргээр нь алхахад бүх зовлонгоо мартах шиг л болдог гэж хэлэхэд нь түүнийг даган гарлаа. Тэнд нээрэн эрэг рүүгээ хуйлран шуугисан их далайн ус цэлэлзэж байв. Өмнө нь далай үзэж байгаагүй түүнд энэ бүхэн ер бусын сэтгэгдлийг төрүүлж байлаа. Солонго далайн усанд хөлөө дүрж үзье гэж бодон сандаалаа тайлан бариад алхлаа. Тэгтэл усан дотороос хэн нэгэн хараад ч байгаа юм шиг сонин мэдрэмж төрөхөд гүнрүү харвал эхнэр нь түүний хөлнөөс шүүрэн авлаа. Тэр айсандаа хашгиран зүүднээсээ сэрчихэв. Тэгээд цагаа харвал өглөөний 6 цаг болж байлаа. За за босьё гэж саяынхаа явдлыг дахин эрэгцүүлэн жаахан хэвтлээ. Тэр залуу надад таалагдаад байдаг, гэтэл тэр эхнэр нь яагаад надад тийм дургүй байгаа юм болоо, юм л бол гарч ирээд хүн айлгаад байх юм, тэр одоо үхсэн бол үхэгсэдийнхээ ертөнцрүү явахгүй юугаа хийгээд эргэлдээд байгаа юм болоо гэж хүртэл уурсан бодов. Тэгээд тэрээр нэгэн сайн үздэг хүн дээр очин яаж хорогдсон сүнсийг зайлуулах вэ гэж асуухад түүнд нэгэн элс, арц, давс тарнидаж цаасанд боож өгөөд үүнийг байшингаа тойруулаад цацчих гэлээ. Тэрээр шөнө нь нөгөө цаастай юмаа атгаад унтлаа. Тэр шөнө дахиад л нөгөө залуугийнд ирэв. Тэр залуу түүнийг хараад их баяртай байв. Урьдахаасаа илүү халуун дотноор гараас нь атгаад
  • Би чамайг ирэхгүй л юм болов уу л гэж бодож байлаа шүү гэж хэлэхэд нь
  • Би ирэлгүй яахав дээ, өдөр бүр чам дээр ирж байна гэж Солонгоо хэлээд түүний гүн цэнхэр нүдрүү хараад сая л монгол хүн биш гэдгийг нь мэдлээ. Гэсэн ч тэр залуугийн нүд хөмсөг, харц нь салахын аргагүй гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэв. Тэрээр түүнийг цааш эргэхэд нь гараа дэлгэн үзлээ. Гарт нь нөгөө цаасанд боодлоотой юм байж байв. Түүнийг эргэн харахад нь
  • Би одоохон очлоо, чи орж бай гээд инээмсэглэхэд тэрээр за за гээд байшинруугаа орчихов. Тэрээр бушуухан шиг нөгөө боодолтой юмаа байшинг тойруулан цацаж дуусаад зүрхээ дарлаа. Би чинь одоо юу л хийгээд байна даа, энэ чинь түүний гэр шүү дээ, тэр гэртээ ирж чадахгүй болчихвол түүнд ямар хэцүү байх бол гэж бодсон ч
  • Үгүй ээ, тэр одоо амьд биш, үхсэн, тэр үхэгсэдийнхээ ертөнц рүү явах ёстой гэж өөртөө хэлээд гэрт орлоо. Тэр яагаад ч юм бэ эхнэрийнхээ өлгөөтэй зургийг авчихсан байв. Үнэхээр гайхалтай юмаа тэр үнэхээр надад сайн юм боловуу гэж Солонго дотороо ер бусын баяр баяслыг мэдэрч дэргэд нь очин юу хийж байгааг нь асуухад
  • Би нэг эрдэнийн чулууг эртнээс хадгалж байсан юм. Түүгээрээ бөгж хийж байна гэж хэлэхэд нь Солонгоо маш их баярлав. Тэгээд гоё бөгж болох байхаа, угаасаа эрдэнийн чулуу юм чинь би барьж үзэж болохуу гэхэд
  • Болноо гээд түүнд гоёмсог цэнхэр чулууг өгөв. Тэр түүнийг цонхоор тусах нарны гэрэлд барин ямар гоё юм бэ гэж байтал бөгжний дотор өөрөө яваад орчих шиг санагдав. Тэнд нэг залуу нэгэн захиа уншаад уйлж суухыг үзэв. Юу болсон юм болдоо, зайлуул хайртай хүн нь л салья гэж хэлж дээ гэж бодон байтал буцаад нөгөө залуугийнд ирчихсэн зогсож байв.
  • Сандарсандаа энэ чулууг чи хаанаас авсан юм бэ, их сонин түүхтэй чулуу юмаа гэхэд
  • Надад нэг баян хүн өгсөн. Тэр энд далайд завиар аялаж байхад нь би түүний завийг жолоодож өгсөн юм. Тэгэхэд далай хүчтэй давалгаалж тэр онгоцны тавцан дээр зогсож байгаад далай руу уначихсан юм. Харин би араас нь үсрэн орж түүний амийг аварсан юм. Тэгээд тэр хүн талархалаа илэрхийлж надад өгсөн юм гэхэд нь
  • Чи тэгээд наадахаа жинхэнэ гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ
  • Би чинь мэргэжлийн чулуу судлаач хүн шүү дээ, олон ч газраар явж байсан. Мэдэлгүй яахавдээ гэж хэлээд инээмсэглэв. Солонго зүүднээсээ сэрснийхээ дараа өөрийгөө барьж үзэв. Бүх юм зүв зүгээр тэр эв эрүүл сав саруул байна. Энэ цагаас хойш тэрээр шөнө бүр түүн дээр очин тэд хоорондоо бүр ижилсэн дасаж нэг мэдэхэд хамтдаа байгаад олон сарыг үдсэн байв. Солонго гайгүй цалинтай ажил хийдэг болохоор үнэтэй цамц, үнэртэй ус бас түүний дуртай амттанг сагсанд хийгээд шөнө болгон түүн дээр очихдоо аваачиж өгдөг болов. Тэр нэг удаа авчирч өгсөн цамцыг нь өмсөн зогсож байлаа.
  • Чамд үнэхээр гоё зохиж байна шүү, юу ч өмссөн чиний биед сайхан таарах юмаа гэж түүнийг магтаалын үгийг харамгүй хэлэн зогсоход тэрээр эргэж харан түүнийг анх удаагаа духан дээр нь үнслээ. Солонго гүйн гарлаа. Тэгээд далайн эрэг рүү алхлаа. Одоо түүний сэтгэл хязгааргүй баяртай болсон байв. Түүний үнсэлт түүнд хорвоо ертөнцийг тэр чигээр нь бэлэглэсэн юм шиг л санагдаж байлаа. Тэгээд далайн эргийн үхэр чулуунууд дээр суун далай ширтэн сууж байтал тэр дэргэд нь ирээд
  • Чамд далай сайхан санагдаж байна уу гэж гэхэд нь
  • Тиймээ, үнэхээр агуу хайрыг энэ далайгаар л төлөөлүүлдэг байх даа, тийм л гүнзгий мэдрэмж төрж байна гэж хэлэхэд
  • Чи чинь дурлачихаа юу даа эхнэр маань анх бас надад дурлачихаад энэ далайг ширтээд бас ингэж хэлж байсан юм гэхэд нь Солонгийн гэнэт уур нь хүрч
  • Чи заавал одоо эхнэрээ дурсах хэрэгтэй байсан гэжүү, би чиний хувьд хэн ч биш юм байна тээ, баяртай би дахиж чам дээр ирэхгүй ээ гэж хашгирахад тэр гайхан урдаас нь харав. Солонго зүүднээсээ сэрсэн ч уур нь хүрсээр байв. Өөдгүй амьтан тийм сайхан үед эхнэрийнхээ тухай яриад, тэр эхнэрийг нь чөтгөр аваасай гэж хараав. Энэ тухайгаа найз охиндоо ярихад найз охин нь инээж
  • Зүүд бол зүүд шүү дээ, миний найз юун гүн гүнзгий итгэдэг юм бэ дээ, тэр чинь ердөө л хоосон зүүд шүү дээ, чи ер нь ойрд ажлын их стресстэй байгаа болоод мэдрэлийн ядаргаанд ороод тэгээд янз бүрийн юмыг бодит болгож зүүдэлж байгаа байх гэж зөвлөгөө өгөн толгойг нь барьж үзэхэд
  • Би зүгээрээ, цоо эрүүл байна, харин даанч энэ зүүд байдаг нь л намайг галзууруулах гээд байна гэж хэлэв. Чи одоо заавал зүүднийхээ хан хүүд дурлаад байхдаа яахав дээ, тэр чинь ямар ч боломжгүй зүйл, тэгснээс миний найз бодит амьдралаар амьдар л даа, ажлын газраас чинь өгсүүлээд зөндөө л сайхан залуучууд байна шүү дээ гэж найзыгаа ятгахад
  • Үгүй ээ, хүнд зүрх ганц л байдаг юм, тэр зүрхээ би зүүднийхээ эзэнд аль хэдийн өгчихсөн. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй гээд Солонго асгартлаа уйлав. Түүний сэтгэлийг хэн ч ойлгохгүй байгаад л тэр ганцаардаж байгаагаа мэдэрч байв. Тэр дахиж зүүдэндээ тийшээ очихгүй гэж нэлээд бодож бодож нөгөө хамгаалалтын жижигхэн сахиусаа гаргаж ирэн зүүгээд унтлаа. Нээрэн ч түүнийг зүүснээс хойш дахиж тэр залууг зүүдэлсэнгүй. Харин өглөө босоод л ажил дээрээ байхдаа ч хаана ч явсан түүнийг бодох болов. Түүнтэй хамт далайн эргээр зугаалж усанд орж байснаа, бас тэгээд түүний чин сэтгэлийн үнсэлтийг нь ч мартаж чадахгүй байв. Бурхан минь би одоо яах вэ, яах вэ гэж нааш цааш өрөөн дотуураа холхиж байгаад ер нь л өнөө шөнө очьё байз гэж бодов. Гэвч тэр шөнө тэр мартаад сахиустайгаа унтчихсан байв. Харин түүний зүүдэнд нь гэнэт тэр орж ирэв. Бүр ядарч зовчихсон амьтан аахилсаар орж ирээд
  • Би чамайг ямар их хайваа, би чамгүйгээр амьдарч чадахгүй юм байна, чи над дээр буцаад ирээч дээ гэж хэлээд гараа сунгаад л харанхуйд уусан алга болов. Солонго бушуухан босож ирэн хүзүүнээсээ гайтай сахиусаа суга татан авч хаяв. Түүнтэйгээ л уулзаж байвал юу ч надад хамаагүй гэж бодов. Тэгтэл тэрээр урьдын адил түүний байшингийн хажууд зогсож байв. Түүнийг харах юмсан гэсэн хүсэл нь байж ядахад гүйн орлоо
  • Би ирлээ гэж чанга хэлэхэд тэрээр байсангүй, гэрт хэн ч алга, хүн ойрд байгаагүй бололтой эзгүй байв. Тэр хаачихсан юм болоо, арай намайг хайх гээд холын хол явчихсан юм биш байгаа, тэгвэл би яанаа гэж тэрээр байшингаас гүйн гарч түүнийг хайлаа. Тэгээд далайн эрэг дээр гүйн очиж усруу харан хашгирлаа.
  • Чи минь хаана байнаа, хайрт минь гараад ирээч гэж эргийг даган гүйхэд далайн ус давалгаалан давалгаан тэртээх усны мандлаас хоёр хүн бие биенээ хөтөлчихсөн түүнрүү ирж явав.
  • Үгүй ээ, ийм байх ёсгүй, чи дахиад эхнэртэйгээ нийлчихлээ гэжүү, та хоёрт ямар ч боломж байхгүй гэж өвдөг дээрээ суун арга нь барагдан тэдний зүг харахад хацрыг нь даган нулимс нь бөмбөрөн урсаж байв. Тэд бие биенрүүгээ харан азжаргалтай инээлдэн юм ярьж бие биенээ халуун дотноор тэврэн үнсэлдэн явах нь нарны гялбаан дунд улам улам тодорсоор л байв. Гэтэл тэр эхнэр нь байжээ. Тэр одоо шинэ хайраа олсон бололтой инээмсэглэн өмнө нь зогсоно. Харин өнөөх залуу нь захидал уншаад уйлж байсан залуу болохыг танив. Тэд хайраа олжээ, ямар сайхан нүд гялбам харагдаж байнаа тэдний төрх гэж Солонго бодон өөрийн эрхгүй баярын мишээл нүүрэнд нь тодруулан босож зогсоод
  • Та хоёр чинь … гэж хэлэн тэдэн рүү ээлжлэн харан түгдчин зогсоход
  • Тиймээ бид хоёр одоо дахин учирсан. Бид бие биендээ өмнө нь хайртай байсан юм. Цаашдаа үүрд цуг байхаар болсон. Харин чи миний хуучин нөхрийг үүрд хайрлаж яваарай гэж тэр эмэгтэйг хэлэв
  • Тэгнээ би үүрд түүнийг хайрлах болно. Та хоёрт харин азжаргал хүсье гэж хэлэхэд тэд агаарт уусан алга боллоо. Тэгээд түүнийг эргэн харахад тэртээ далайн эргээр нэгэн хүн толгой гудайлган алхаж явахыг харав. Тэр нэлээн ядарсан бололтой харагдаж байв. Солонго түүнийг дуудан урдаас нь гүйхэд тэр ч түүнийг харан барьж явсан юмаа хаяад түүний урдаас гүйн ирлээ. Түүний үс сахал нь ургаж нэлээн аяншиж ядарсан бололтой цамц нь нэвт норсон байв. Тэд халуун дотноор тэврэлдэн авч дахиж хэзээ ч хоёулаа салахгүй ээ гэж хайрын үгсээ хэлэлцэн үнсэлдэхэд тэдэнд цахлай шувууд атаархан дээгүүр нь ганганалдан нисэж байв. Тэд элсэн дээр хэвтээд нарлуу харлаа. Гар гараасаа чанга атгалцсан байлаа. Удахгүй энэ нар жаргахад чи минь яваад өгнө дөө гэж залууг санаашрангуй хэлэхэд
  • Тиймээ,тэгэхдээ нар дахиад л мандана. Тэгэхэд би хүрээд л ирнэ шүү дээ гэж Солонгоо хэлээд босон суухад тэрээр нурууг нь налан суугаад алсыг ширтэн
  • Чи бид хоёр нэгэн ертөнцөд амьдарч болдоггүй л юм байхдаа гэж түүнийг хэлэхэд нь
  • Харин тиймээ, хайр бүхнийг ялна гэдэг шүү дээ гэж хэлэхэд түүний хацрыг даган нулимс урсана
  • Бүх юм сайхан болно доо гэж хайртай залуу нь түүнрүү эргэн харахад тэр ч бас эргэн харлаа. Юу ч болоогүй юм шиг инээмсэглэн гараас нь атгахад тэрээр гараа өргөн хуруунуудуу нийлүүлэн нарны зүг харуулахад хуруунуудын салаагаар жаргаж байгаа нарны туяа хурцаар тусаж байв. Тэд бие биентэйгээ үүрд хамт байхыг л хүсэж байлаа.
  • Охин минь байшин ямар байна даа, таалагдаж байна уу гэв
  • Юу, та энд хэдэн жил болж байгаа вэ гэж түүнийг ямар нэг юм мэдэж магадгүй гэж яаран асуухад
  • Би энд насаараа л амьдарч байна даа охин минь гэв
  • Тэгвэл энэ байшингийн өмнөх эздийн талаар мэдэхүү, тэд ямар хүмүүс байсан бэ
  • Аан энэ байшинд уу, их сайхан залуу хосууд байсан юм. Нөхөр нь гадаад хүн л дээ, нутгаасаа ирээд удаагүй байсан юм. Даанч тэд өнгөрдөг намар ослоор нас барцгаасан даа. Тэднийх нэг хүүтэй байсан. Тэр хүүг нь ээж нь аваад явсан гэхэд
  • Тиймүү тэгвэл надад энэ байшинг зарсан тэр эмэгтэй ээж нь байхнээ гэхэд
  • Тиймээ, тэр энэ байшинд дургүй байсан юм. Яагаад гэвэл сайхан хүүхдүүд нь хуримаа хийгээд удаагүй л нас барчихсан юм чинь аргагүй шүү дээ гэж толгой сэгсрэв.
  • Би монгол эхнэртэй байсныг чи мэдэж байгаа шүү дээ, тэр надад зааж өгсөн юм. Бид хоёр орост хамт сурч байлаа гэхэд нь чи хүүгийнхээ талаар ерөөсөө санахгүй байгаа юмуу, аль эсвэл санахыг хүсэхгүй байгаа юмуу гэж асуухад
  • Би уг нь чамаас үүнийг нууя гэж бодсон юм, надад хүү бий, түүнтэйгээ уулзахыг би маш их хүсч байна. Тэр минь одоо зөндөө том болсон доо гэж хэлээд хүүгээ санасан бололтой сэтгэл нь хөдөлж байгааг Солонго хараад
  • Би чиний амьдарч байсан байшинд чинь амьдарч байгаагаа өчигдөр л мэдсэн. Үнэндээ би юу болоод байгааг мэдэх юм алга, чи хүүхдэдээ хорогдоод л манай ертөнцтэй ийм ойрхон байгаад байгаа бололтой гэж хэлэхэд
  • Эхлээд тэгсэн л байх, гэхдээ одоо үгүй ээ, би чамд хайртай, энийг маань эхнэр маань ч зөвшөөрсөн шүү дээ, чи одоо арай надаас салъя гэж хэлэх гээд байгаа юм биш биздээ гэж түүнрүү айдастай харцаар ширтэхэд нь
  • Солонго хэсэг дуугүй байснаа түүнрүү харан
  • Тиймээ, бидэнд ямар ч боломж байхгүй, чи бид хоёр нийлж амьдрах боломжгүй хүмүүс гэхэд
  • Битгий яв л даа, би айж байна, чамаас сална гэхээс айж байна, чи л ганцхан намайг олж харсан, чамд ер бусын хүч байгааг би мэдэрч байна гээд түүнийг тэврэхэд нь
  • Би ч гэсэн чамд хайртай, гэхдээ яахаа мэдэхгүй байна гэж хэлээд Солонгоог уйлахад тэрээр хармайнаасаа өнөөх эрдэнийн чулуутай бөгжөө гаргаж ирэн хуруунд нь зүүж өгөөд
  • Надтай гэрлээч гэж өвдөг дээрээ сөгдөхөд нь
  • Солонго нулимсаа залгин түүнрүү харан инээмсэглэж, би анх удаагаа энэ бөгжийг хараад үүний эзэн болвол ямар гоё вэ гэж бодож байсан. Гэтэл чи үүнийг нээрэн надад өгөхөөр хийж байсан гэжүү гэж сэтгэл нь догдлон асуухад
  • Тиймээ, чамд л зориулсан юм. Энэ чулуу өөрөө тэгж хүссэн юм гэхэд нь Солонго түүнийг тэврэн уруул дээр нь чангаас чанга үнсээд би зөвшөөрч байна гэж хэлэв. Нар жаргавал жаргана л биз, тэрнээс өмнө хоёулаа унтъя гэж Солонго хэлээд түүнийг дагуулан орондоо орлоо. Тэд хайрын аялалдаа алжаагаад нэг л мэдЭхэд нам унтсан байлаа. Солонго зүүднээсээ сэрлээ. Тэрээр нүдээ нухлан өндийгөөд хөнжилөө сөхтөл нэгэн гар түүнийг тэврээд унтаж байв. Энэ чинь хэн билээ гээд эргэн харвал түүний цэнхэр нүдэн ханхүү нь дэргэд нь унтаж байх нь тэр. Энэ арай зүүд биш байгаа, үнэн гэжүү гэж тэр өөрийгөө чимхэж үзэхэд өвдөж байв. Хайрт минь чи бид хоёр цуг байна гэж түүнийг тэвэрч авахад тэрээр сэрэн
  • Юу болоов чи яагаад орилоод байгаа юм бэ гэж түүнийг гайхахад нь
  • Чи орчин тойрноо хар л даа, бид хамтдаа байна гэж Солонгоог баяртай хэлэхэд тэр эргэн тойрноо хараад нээрэн тийм байна гэж баярлан босож ирэв. Тэд бөөн баяр хөөр болж хашгиралдан орилолдож байхыг хөрш айлын эмгэн сонсоод
  • Энэ охин чинь эрэгтэй хүнтэй хоножээ гэж бодон хашааны завсраар хартал яах аргагүй үхсэн гадаад нөхөр нь амилчихсан охинтой байшингаас цуг гарч ирэв.
  • Тийм шүү, наад бөгж чинь л бидний хайрын баталгаа болж намайг буцаан авчирлаа гэхэд
  • Тиймээ, энэ бөгж л чамайг минь надад авчирлаа гэж тэрээр давтан хэлээд хүзүүгээр нь тэврэн авав.

Өглөө болж Солонго нойрноосоо сэрлээ. Тэр дэрээ нортол уйлсан байв. Хагацал гэдэг ямар хэцүүг тэр анх удаагаа л мэдэрч биеэрээ мэдэрчээ. Тэгээд босоод аяга цай хийж уугаад зогсож байтал гэнэт газар хөдөлж байшин нь нурах гэж байгаа юм шиг аймшигтайгаар чичирхийлэв. Энэ чинь юу билээ, ямар аймар юм бэ гэж тэр бодон орлуугаа явж байтал яг орных нь арын хананы обой хууларчихсан байв. Тэрээр очин наах гэтэл цаанаас нь нэг зурагны үзүүр цухуйж үзэгдэв. Энэ чинь юу билээ хуучин айл нь дээрээс нь обойгоо наачихаж дээ гэж бодон цаасыг доошлуулан зургийг гаргаж ирвэл танил хүмүүс нүдэнд нь тусав. Яг л нөгөө байшингийн хананд байсан гэр бүлийн зураг дүрээрээ тэр ханы цаанаас гарч ирэв. Бурхан минь энэ байшин чинь гэж тэрээр эргэн тойрноо харж, айсандаа аягатай цайгаа алдан асгачихав. Тэгээд байшингаас гүйн гарч гудамжинд гаран суулаа. Тэгтэл хажуу айлынх нь эмгэн хажуугаар нь өнгөрөхдөө

Солонго сая л учрыг нь ойлгож, тэр өөрийнх нь хайртай залуу энд амьдарч байсан юм байна гэж бодлоо. Тэр эргэж энэ байшинд орох уу байх уу гэж эргэлзэн зогсож байгаад найз охиноо дуудан цуг хоноё гэж хэллээ. Тэр шөнө дахиад л өнөө залуутайгаа учирлаа. Түүнээс чи монгол хүн биш байж яаж ийм сайн монголоор ярьдаг юм бэ гэж асуухад

Нүдэндээ ч итгэсэнгүй эмгэн тэр дороо ухаан алдан уналаа. Харин Солонго гартаа зүүсэн цэнхэр шигтгээтэй бөгжөө үнсэн, энэ л бидэнд азжаргал авчирлаа, үхэн үхтлээ би үүнийг гарнаасаа салгахгүй ээ гэхэд

Зохиогч О.ӨНӨРЦЭЦЭГ

Categories
мэдээ соёл-урлаг

Амьд хөгжмийн наадам болно

Монголд анх удаа “Noise metal fest-2016” олон улсын амьд хөгжмийн наадам энэ сарын 23-24-нд “Ss Club”-т болно.

Энэхүү наадам нь гадаадын болон Монголын шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж, Монголын амьд хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээх зорилготой. Энэ наадмын тайзнаас Монголын олон шинэ залуу хамтлаг гараагаа эхлүүлсэн юм.

Наадмын хүрээнд дэлхийд танигдсан Японы “Sete Star Sept”, “Desecra vity”, ОХУ-ын “Inner Missing”, АНУ-ын “Hitobashira” зэрэг амьд хөгжмийн хамтлаг болон “Хурд”, “Нисванис”, “Булсара” зэрэг Монголын шилдэг 10 гаруй хамтлаг дуучин оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм.

Тус наадмыг 2014 онд анх эхлүүлж байсан бол гурав дахь удаагаа ийнхүү олон улсын хэмжээнд зохион байгуулах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Э.Урангоо дэлхийд тавдугаарт эрэмблэгддэг миссийн тэмцээнд монголоо төлөөлнө

Э.Урангоо зурган илэрцүүдДэлхийн хэмжээнд зохиогддог гоо бүсгүйн тэмцээнүүдээс эрэмбээрээ тавдугаарт бичигддэг “Face of beauty international” миссийн тэмцээн тав дахь жилдээ манай улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Э.Урангоо гэх бүсгүй оролцохоор болжээ.

Тэрбээр Мисс Н.Ану, Т.Батцэцэг, И.Төгсөө, жүжигчин А.Туяа нартай өрсөлдөн ялагч болж, 60 орны мисстэй өрсөлдөхөөр болжээ.

Энхтайваны Урангоо нь “Сити” дээд сургуулийг Маркетинг, менежментийн чиглэлээр дүүргэсэн.

Бүрэн хэмжээний уран сайхны кинонд дөрвөн удаа тоглосон өдгөө тав дахь кинондоо тоглож байгаа. Жүжиглэх авъяастайгаас гадна дуулдаг, бүжиглэдэг аж.

Тус тэмцээнд оролцохоор

дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй, тэдний гэр бүл, ойр дотныхон болон тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагын захирал, шүүгч гээд нийт 200-300 хүн манай улсад ирэх ажээ.

Миссийн тэмцээн 14 хоногийн хугацаанд Улаанбаатар хоотноо үргэлжлэнэ. Энэ хугацаанд олон улсын гоо бүсгүйчүүдийг Монголын түүхэн дурсгалт газруудаар болон Улаанбаатар хот дахь музейгээр аялуулах ажээ. Мөн авьяаслаг мисс, спортлог мисс, усны хувцастай хамгийн сайхан харагддаг бүсгүй гэх мэтчилэн урьдчилан шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тэмцээн энэ сарын 27-ноос аравдугаар сарын 9-ны өдрүүдэд Монгол улсад зохиогдоно.

Categories
мэдээ соёл-урлаг

Ах дүү долуулаа “Авьяаслаг монголчууд” шоунд орж тэнцжээ

“Монгол HD” телевизээс зохион байгуулж буй “Авьяаслаг Монголчууд” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт үргэлжилж байна.

Тус шалгаруулалт Т.Ганбүргэд гэх залуу оролцож, МУГЖ С.Наран, МУГЖ Ч.Уранчимэг нарын уран бүтээлийг дуурайн дуулсан үзүүлбэрээр тэнцсэн билээ. Тэгвэл түүний дүү нар мөн тус шоунд оролцож байгаа. Тэд “Ээж минь” дуугаар оролцож нэгдүгээр шатанд тэнцсэн.

К.Тоот, Ч.Бэрцэцэг нар найман хүүтэй аж. Тэдний найман хүүг Т.Гантулга, Т.Ганзориг, Т.Гандөл, Т.Ганбүргэд, Т.Ганжаргал, Т.Отгонбилэг, Т.Очирбилэг гэдэг байна. Тэд бүгд дуулах авьяастай ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам 18 дахь жилдээ оролцогчдоо бүртгэж эхэллээ

Жил бүр уламжлал болгон
зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул” наадам 18 дахь жилдээ болох гэж
байна. Уг наадам ирэх сарын 7-нд болох ба одоогоор оролцлогчдын бүтээлийг хүлээн
авч байна. Энэ наадамд залуу яруу найрагчид оролцож, шүлгэн хүлгээ сойдог
уламжлалтай бөгөөд хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессэжний уралдаан
гэсэн төрлөөр явагдах юм. Наадамд оролцогчдын шүлгийг өнөөдрөөс хүлээн авч
эхэллээ. Тус наадамд яруу найрагчид тус тус гурван шүлгээр оролцох ба
материалыг МЗХ-ны байранд бичгээр болон файлаар хүлээн авч байна.