Categories
мэдээ соёл-урлаг

Бүргэдчин охин ”Оны онцлох хүн” болов

Бүргэд чинь охин зурган илэрцүүдМонголын Аялал Жуулчлалын Холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулах “Golden Compass Mongolian Tourism Awards 2016” ёслолын арга хэмжээ боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй арга хэмжээний Аялал жуулчлалын шилдэг эвент/фестиваль (Best Event/Festival) номинацаар «БҮРГЭДИЙН БАЯР» тодорлоо. Мөн Монгол Улсын нэрийг дэлхийд таниулсан бүргэдчин охин Н.Айшолпаныг «ОНЫ ОНЦЛОХ ХҮН»-ээр шалгаруулав.

Бүргэд чинь охин зурган илэрцүүд

Холбоотой Зураг


Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Уранчимэг Монгол Улсын Соёлын элч боллоо

АНУ-ын Калифорнийн их сургуулийн багш, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэг Монгол Улсын Соёлын элч болжээ. Түүнд соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг гардуулан өгчээ.

Доктор Ц.Уранчимэг нь 1995-2002 онд СУИС, Дүрслэх урлагийн дээд сургуульд багшилж байгаад 2009 онд АНУ-ын Калифорнийн их сургуульд “Нүүдлийн их хүрээ хийдийн Монголын хожуу үеийн Буддын шашны урлаг” сэдвээр докторын зэрэг хамгаалж эдүгээ тус сургуульд багшилж байна. Ц.Уранчимэг нь монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн бөгөөд 2015 онд “Mongolia Initiative” хөтөлбөрийг боловсруулж Калифорнийн их сургуулийн “Монгол судлалын төв”-ийн үйл ажиллагааг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн 2002 оноос хойш Монголын орчин үеийн урлаг, соёлыг сурталчлах, үзэсгэлэн гаргах, монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг хилийн чанадад санаачлан амжилттай зохион байгуулж ирсэн байна.

Ц.Уранчимэг нь Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа эх орноо гадаадад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж монгол судлалыг хөгжүүлэхээс гадна дэлхийн бусад улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад харилцааны яамтай хамтран ажиллана.

Categories
мэдээ соёл-урлаг

Өмнө нь дэлгэгдэж байгаагүй Богд хаан, Дондогдулам хатны зургийг нийтийн хүртээл болголоо

Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт өчигдөрБогд хааны ордон музейд боллоо.

Уг үзэсгэлэнд Улаанбаатар хотын музей, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн хамтран оролцсон юм. “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнд Богд Жавзандамба хутагт хийгээд Эх дагина Дондогдулам нарын өмнө нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд, өмсч эдэлж байсан эд зүйлс, гутал, малгай, дээл, хантааз, хамжаар, эрих, хөөрөг зэргийг дэлгэн үзүүлсэн байлаа.

Эдгээрийн дотор Дондогдулам хатны 30 гаруй настай үеийн гэрэл зурагт ноён хүний отго жинстэй хилэн малгай, хөлтэй магнаг ёст дээл, хээтэй хантааз, өмсөж, Манжийн Энх-Амгалан хаанаас анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн сэнтий дээр баруун гартаа эрих барин сууж байгаагаар татуулжээ.

Энэ зураг нь 1903 оны үед Дондогдулам хатан Эрдэнэцэцэн ноён цол хүртсэн үеийн зураг ажээ.

Мөн Дондогдулам хатны Богдын хатан болохоос өмнөх залуухан үеийн хоёр гэрэл зураг байгаа нь өмнө дэлгэгдэж байгаагүй зураг юм байна.

Богд сандал дээр сууж, хоёр гараа өвдөг дээрээ тавьж, отог жнстэй хилэн малгай бүчилж, нударгатай, дугуй хээтэй торгон тэрлэг, хээтэй торгон додиг, монгол гутал өмсөж, бүснийхээ зүүн талд даалин хавчуулжээ. Тэрээр баруун гарынхаа дунд, ядам хуруу, зүүн гарынхаа ядам хуруунд бөгж зүүж, зүүн гартаа эрих унжуулан барьжээ. Түүний барруун гар талд ширээний нэг хэсэг харагдаж буй ба түүний дээр хоёр цаг байна. Зургийн доод хэсгийн фокус сарниж, Богдын гутал, тэрлэгийн хормой бүдэг гарсан байлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Шинэ жилийн тухай шилдэг дуунууд

happy new year abba зурган илэрцүүдШинэ жилийн баярыг дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөх аргагүй билээ. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон хуучны болоод орчин цагийн шинэ жилийн баярын тухай бүх цаг үеийн шилдэг дуунуудыг та бүхэнд хүргэж байна.











Categories
мэдээ соёл-урлаг

Улаан номд орсон “Цагаан Арслан”-гийн тоглолт үргэлжилж байна

Монголын үндэсний Аса циркийн урилгаар ОХУ-ын алдарт Демидовын шоу цирк үзэгчдийг байлдан дагуулж байна.
Тэдний бусад циркээс ялгарах гол онцлог бол “шоу” хэлбэр. Мэдээж тоглолтын тухайд нэг бүрчлэн тоочино гэвэл тэр гайхамшгийг танд бүрэн мэдрүүлж чадахгүй, уншигч таны цаг завыг үрсэн, харамсалтай хэрэг болох буй за. Тоглолтын завсарлагын үеэр жүжигчид болон алиалагчтай зургаа авахуулах бүрэн боломжтой юм байна. Мөн тус циркийн бар, арслан саяхан томоохон худалдааны төвүүдээр айлчлан олныг хөгжөөгөөд байгаа юм. Саяхан хамгийн залуу бар Мах Маll худалдааны төвөөр зочилж нийслэлчүүдийн нэгээхэн хэсэгтэй танилцуулсан бол дараагийн удаад Khunnu mall, Улаанбаатар их дэлгүүр, Номин их дэлгүүр, Shangri La Mall зэрэг газруудад айлчлал хийхээр зэхээд байгаа гэнэ.

Циркийн үзүүлбэрийг хамгийн хөгжөөнтэй болгодог зүйл бол алиалагч билээ. Тэгвэл алиалагч Генрих хүн инээлгэх хүндхэн урлагт хөл тавиад 10 жил болж байгаа юм байна.
Тэрээр Герман улсад болсон олон улсын циркийн тэмцээнээс “Алтан алиалагч”, “Цагаан маск” шагналыг пантомимийн наадмаас авсан. Прагт болсон гудамжны алиалагчдын тэмцээний шагнал гээд олон шагнал авч байжээ. Тэрээр одоо Монте Карлод очиж “Алтан алиалагч” шагнал авахыг мөрөөдөж байгаа гэнэ.
Үүнээс гадна хутга шидэгч, тэнцвэрт нугарагч, элдэв йогийн үзүүлбэрээр зогсохгүй харахаас ч цэрвэм аймшигт үзүүлбэр гээд дурьдвал олон гайхамшиг энд цогцолсон байна. Эдгээрээс онцлон сонирхуулахад, төмөр торон бөмбөрцөг доторх экстремийг бид цэнхэр дэлгэцээр л харж байсан. Тэгвэл эр зоригийн шалгуур болсон энэ аюулт үзүүлбэрийг зургаан мотоцикльтой залуус тун мэдрэмжтэйгээр гүйцэтгэж байгааг бодитоор, дэргэдээс нь үзэхэд ямар сэтгэгдэл төрснийг онож хэлэхэд бэрх юм. Нийт арваад төрлийн үзүүлбэр 3 цаг орчим үргэлжилнэ.

Бусад үзүүлбэрүүдийг танилцуулбал, олсон дээр наадагчид гэхэд та бидний өмнө нь үзэж байснаас илүү сонирхолтой бөгөөд үзүүлбэр нь улам хүндэрсээр, үзэгчдийн сэтгэл хөдлөл тэр хэрээр нэмэгдсээр байсан юм. Тэд яг л газар зогсоод товшлуур бүжиж буй мэт наадаж, сандал тавин тухлан сууж, сандалтайгаа ч бүжиглэж, цаашлаад дээр дээрээсээ давхралдан алхах, толгой дээрээ тогтох зэргээр гайхуулан бишрүүлж байлаа.
Үүний нэгэн адил нүд алдам тоглолт бол дэлхийд алдартай Үхлийн цагаригийн гадуур, дотуур ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүйгээр гүйлдэн наадах Латин америкаас ирсэн хоёр жүжигчний үзүүлбэр.

Тэр ч бүү хэл хурдлан эргэлдэх цагариг дээр дээс тоглож, нүдээ боон эргэлдэх нь үзэгч олныг уулга алдуулж байв.
Үзэгч багачуудын төдийгүй томчуудын хамгийн их сонирхдог, хүсэн хүлээдэг хэсэг бол амьтад. Энэ удаад эх оронд маань дэлхийд нэн ховордсон, Улаанномд орсон цагаан арслан /2/, цагаан бар /4/, шар бар /2/ хүрэлцэн ирсэнээрээ онцлог болж байна. Тэд хоорондоо тун эв найрамдалтай, эелдэг дотно гэдэг нь хамтын үзүүлбэрээс нь илхэн харагдана. Тэдний дотны анд, сурган хүмүүжүүлэгч нь дэлхийд хамгийн залуу амьтан сургагч аж. Тэрээр сүрлэг биетэй, асар том муужгайнуудтайгаа маш сайн ойлголцох юм.
Арслан, барс хэдийд хаана, ямар байрлалд зогсохоо сайтар ойлгохоос гадна алга таших зэргээр тус бүрдээ өөрийн гэсэн үүргээ маш сайн мэддэг. Тиймээс ч үзүүлбэр нь төгс байж чаддаг биз ээ.


Categories
мэдээ соёл-урлаг

Богд Хааны ордон музейд тууль хайлна

Холбоотой ЗурагБогд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч А.Балдандорж маргааш 11:40-20.00 цаг хүртэл “Их хөлгөн” болон “Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайлна.

Уламжлалт тууль хайлах зан үйлийг нарийн баримтлах туулийн эхэнд “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын язгуур урлагийн төрлүүд болох баруун монгол ардын бие биелэгээ, морин хуурын татлага, цуур, ятга хөгжим, хөөмэйн үзүүлбэр бүхий бэсрэг тоглолтуудыг толилуулах юм байна. Харин туульд гарч буй үйл явдлын тайлбар тайлалыг алдарт эрдэмтэд болох Я.Катуу, Т.Баясгалан нар тайлбарлан хүргэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Баярыг угтсан үзвэрүүдийн хуваарь

Арванхоёрдугаар сарын 29-нд

  • Их зохиолч Д.Нацагдоржийн тухай өгүүлэх “Үйлийн гурван чулуу” эмгэнэлт драмын жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.

Арванхоёрдугаар сарын 30-нд

  • Улаанбаатар чуулгат 13:00, 15:00, 17:00 цагауудаас “GRINCH ба НОГУН” сүлд модны наадам хүүхдийн жүжигчилсэн тоглолт болно.
  • Монголын үндэсний АСА циркт 18:00 цагаас “Демидов” циркийн сургуультай цагаасн барс, цагаан арслан хамгийн аюултай, эрсдэлтэй, амь дүйсэн үзүүлбэрүүд хүргэнэ.

Арванхоёрдугаар сарын 31-нд

  • Хүүхэлдэйн театрт “Хүслээр ирдэг шинэ жил” хүүхдийн тоглолт 14:00 цагаас

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн хөөмийн холбоог байгуулжээ

ХБНГУ-д олон жил амьдарч Монголынхоо язгуур урлаг хөөмийг дэлхий дахинд сурталчилсан “Hosoo & Transmongolia” хамтлагийн ахлагч Д.Хосбаяр Дэлхийн хөөмийн холбоог саяхан байгуулжээ. Тэрээр Монгол, Халимаг, Буриад, Тува, Өвөрмонгол зэрэг монгол туургатны дунд хөөмийн урлагийг хөгжүүлэн дэлгэрүүлэх их үйлсийг ийнхүү эхлүүлээд байгаа юм. Энэ ажлынхаа эхлэл болгож Монгол, Халимаг, Өвөрмонголын хөөмийчдийн хамтарсан тоглолтыг ирэх 2017 онд зохион байгуулахаар зорьж байгаа гэнэ. Дэлхийн хөөмийн холбоо цаашид ЮНЕСКО-д бүртгэгдсэн энэхүү биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлах, судлах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин У.Батбаатар МУГЖ цол хүртлээ

Тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ ард түмэндээ танигдсан жүжигчин Уухааны Батбаатар Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэг хүртлээ. Тэрээр “Сийлэн бөөр”, “Жинжиймаа”, “Маш нууц”, “Замбуулин дуусах болоогүй”, “Шүүдэр дундуур” зэрэг олон кинонд тун чадварлаг дүр бүтээсэн юм. У.Батбаатар нь одоогоор “Grand Film” продакшныг байгуулан ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Богд хаан, Дондогдулам хатны ховор гэрэл зургуудыг үзэсгэлэнд дэлгэнэ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулан Богд хааны ордон музейгээс “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” үзэсгэлэн нээхээр болжээ.

Эл тэмдэглэлт өдөрт зориулан Богд хааны ордон музейгээс, сан хөмрөгт хадгалагдаж буй Богд хааны хөрөг бүхий танка зураг, зээгт наамал бүтээлүүд, Богд хаан болон Дондогдулам хатны ховор гэрэл зургуудыг үзэсгэлэнд дэлгэхээр зэхэж байна. Түүнчлэн гэрэл зурагт дүрслэгдсэн Богд хаан, Дондогдулам хатан нарын хувцас, эд хэрэглэлээс үзэсгэлэнд дэлгэх аж.

Үзэсгэлэнгийн үеэр үйл ажиллагааны хөтөлбөрт хаан хатны сэнтийд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болох юм байна. Үргэлжлүүлэн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан урьд өмнө судлагдаж олон нийтийн хүртээлд хүрч байгаагүй Богд хааны нэгэн намтрыг анх удаагаа цугларсан хүмүүст танилцуулж лекц унших аж. Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 29-нд Богд хааны ордон музейд болох юм байна.