Categories
мэдээ соёл-урлаг

17 настай монгол хүү Т.Бумчин АНУ-ын үндэсний латин бүжгийн аварга болжээ

Арван долоон настай монгол хүү Т.Бумчин, орос хамтрагч Мишель Клетсийн хамт АНУ-ын үндэсний латин бүжгийн аварга болжээ. Тэд хоёр жилийн өмнөөс хамтран бүжиглэж эхэлсэн байна. Тэднийг Даниэль Гоззи, Сэсилиа Жиовачинн хэмээх хоёр алдартай бүжигчин дасгалжуулдаг аж.

Тэд өмнө нь “Empire Dance” тэмцээнд 21-ээс доош насны ангилалд II,
“International Grand Ball” тэмцээнд латин бүжгийн төрөлд 21-ээс доош
насны ангилалд I, сонирхогчийн латин бүжгийн төрөлд III, “Galaxy
Imperial Championship” шилдэг 100 хосын XXVI, “Killick Royale
Championship” I, “Blackpool” шилдэг 350 хосоос 21-ээс доош насны латин
бүжиг 27, латин бүжгийн сонирхогчийн өсч буй одод ангилалд 43, Үндэсний
латин бүжгийн АШТ-д 21-ээс доош насны ангиллын аварга, залуучуудын
ангилалд дэд аварга, “Classique du Quebec” латин бүжгийн сонирхогчийн
өсч буй од, залуучуудын нээлттэй ангилалд тус бүр I байр, 21-ээс доош
насны ангилалд II байр эзэлж байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Амралтын өдрүүдээр “Аргил цагаан өвгөн” туулийг хайлна

“Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь ирэх амралтын өдрүүдэд Богд хааны ордны музейн Хаан туулийн өргөөнд хайлна. Энэхүү туулийг Монгол Улсын төрийн шагналт туульч Б.Авирмэдийн хүү төрийн өргөмжлөлт туульч А.Балдандорж хайлах ажээ.

Богд хааны ордон музей жил бүр өвлийн сард соёлын биет бус өвийг
хамгаалах, баримтжуулах, сурталчлан таниулах ажлын хүрээнд Хаан туульсын
өргөөнөө монгол тууль хайлуулдаг уламжлалтай. Тухайлбал, уг өргөөнд
өмнөх жилүүдэд “Аргил цагаан өвгөн”, “Наранхүү хаан”, “Долоон настай
довон хар бөх”, “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” зэрэг туулийг
бүрэн эхээр нь хайлуулж, олон нийтийн хүртээл болгож байсан юм. Хамгийн
сүүлд өнгөрсөн сард “Бүжин Даваа хаан” хэмээх их хөлгөн туулийг хайлсан
билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Баярцэцэг: Шүүгчид хувь хүнийх нь дотоод ертөнцөд өндөр ач холбогдол өгдөг юм билээ

“Miss World-2016” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арванэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тус тэмцээнд манай улсаас загвар өмсөгч мисс Алтангэрэлийн Баярцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг XI байрт шалгарсан билээ. Тэрээр одоо АНУ-ын Вашингтон хотноо шилдэг 11 миссийн тусгай арга хэмжээнд оролцох зэрэг ажилтай яваа учраас эх орондоо хараахан ирээгүй байна. Тиймээс А.Баярцэцэгтэй интернэтээр холбогдож ийнхүү ярилцлаа.

-Дэлхийн миссийн тэмцээнд 11 дүгээр байрт шалгарч түүхэн амжилт гаргаж, дэлхийд Монголоо сурталчилсанд баярлалаа бас баяр хүргэе. Одоо хаана явж байна. Миссийн тэмцээнээс хойш амарч чадав уу?

– Дэлхийн миссийн тэмцээн дуусаад яг долоо хонож байна. Дэлхийн миссийн 66 дахь удаагийн тэмцээнд оролцож, монгол ёс заншил өв уламжлал, эх орон, орчин үеийн монгол залуусын мэдлэг боловсрол зэргийг дэлхийд сурталчилсандаа баяртай байна. Энэ удаа би өмнөх жилүүдэд оролцож байсан миссүүдийнхээ амжилтыг ахиулахыг зорилоо. Тиймдээ ч маш богино хугацаанд баг хамт олонтойгоо шаргуу ажиллаж, бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл сайтай оролцсон. Маш мундаг баг, хамт олонтой ажиллаж, дэлхий дахины олон залуусын дэмжлэгийг авч чадсанаараа шилдэг 11 дүгээр байрт орж, том амжилт гаргаж чадлаа. Эхний аравт орсон охид Нью-Йорк хотод оролцох үйл ажиллагаатай байгаа учраас бид Нью-Йоркт байрлаж байна. Өчигдөр (уржигдар) энд зул сарын баяр болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагаануудаа дуусгаад нэгдүгээр сарын дундуур эх орон руугаа буцна гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэмцээн эхлэхээс өмнө бэлтгэл ихтэй байсан учраас өдөрт гурваас дөрвөн цаг л унтдаг байсан. Өглөө бүр 06:00 цагт босч хувийн бэлтгэлээ хийнэ. Ингээд 08:00 цагт бид тэмцээний үйл ажиллагаандаа бэлэн байх ёстой байдаг юм. Харин орой өрөөндөө орж ирэхэд Монголд үд болж байдаг болохоор дэлхийн миссийн тэмцээн яг яаж явагддаг, ямар зүйл болов гэдгийг монголчууддаа сошиалаар хүргэж байсан. Мөн тэмцээний өдрүүдэд нэлээд ядарсан учраас ойрын хэдэн өдөр сайн унтаж амрахыг хичээж байгаа.

-Өмнө нь олон улсын хэмжээний ямар, ямар тэмцээнд орж, ямар амжилт гаргаж байв?

-Дэлхийн хэмжээний дөрвөн том миссийн тэмцээн болдог. Хоёр жилийн өмнө Мисс интернэшнлд оролцож байсан. Тухайн үедээ амжилт гаргаж чадаагүй ч хамгийн анхны тэмцээн байсан болохоор их зүйлийг сурсан. Харин дараа жил нь “Эх дэлхийн мисс”-т оролцоод 16 дугаар байрт орсон. Ингээд энэ удаа “Miss World 2016”-д амжилттай оролцсондоо баяртай байна.

-Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээний онцлог нь юу байв?

-Дэлхийн миссийн тэмцээнүүд өмнө нь ихэвчлэн Ази тивд зохион байгуулагддаг байсан. Гэхдээ энэ удаа хоёр дахь удаагаа Америкт болж байгаа юм билээ. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байх үед дэлхийн миссийн тэмцээн Вашингтонд нэг сарын турш болж өндөрлөж байгаа нь дэлхийн анхаарлын төвд илүү их өртөж чадсан юм болов уу гэж бодож байна. Нью-Йорк таймс хүртэл тогтмол биднээс ирж мэдээлэл авч байсан.

-Дэлхийн миссийн тэмцээний шалгаруулалт ямар санагдсан бэ. Шалгаруулалтын онцлогоос сонирхуулаач. Шүүгчид нь хэр шудрага байсан гэж бодож байна?

-Маш олон шүүгч ажилладаг. Жишээлбэл бүжгийн багш тоглолтын бэлтгэл хийлгэж, ирц бүртгээд л, бүжиг заагаад бид нартай өдөр бүр хамт байдаг байсан. Гэтэл тэр багш маань тэмцээний сүүлийн өдөр ерөнхий шүүгч болоод ороод ирсэн. Биднийг хариуцаж явсан багийн ахлагч нар гэхэд л 1980, 2010 оны дэлхийн мисс байсан. Ер нь багийн ахлагч нар нь өмнө нь миссийн тэмцээнд орж байсан хүмүүс байлаа. Шүүгчид тэмцээний үзүүлбэрүүдийг нь үнэлэхээс гадна зан чанар аливаад хандах хандлага, хүсэл мөрөөдөл, төлөвшил амьдралын зорилго зэрэг хувь хүнийх нь дотоод ертөнцөд өндөр ач холбогдол өгдөг юм билээ.

Гол таван шалгаруулалт буюу “Авьяаслаг мисс”, “Спорт мисс”, “Зорилго бүхий гоо сайхан”, “Топ модель”, “Олон нийтийн санал буюу мультмедиа” шалгаруулалт гэж таван номинацид шилдгүүдийг шалгаруулсан. Үүнд би авьяаслаг миссээр шалгарсан. Энэ номинацуудад үлдсэн охидыг автоматаар шилдэг 20-д үлдээдэг юм. Шүүгчид 120 орны охидын авьяас үзүүлбэрээс шилдэг 10-ыг шалгаруулаад, интернэтэд байршуулж санал хураахад миний үзүүлсэн илбэтэй бүжиг хамгийн олон санал авч, шилдгээр шалгарсан.

-Монгол бүсгүй дэлхийн миссийн тэмцээнд Монголынхоо өв соёл, ёс заншлыг таниулан сурталчилж онцгойрч чадсан. Тэгэхэд зохион байгуулагчдын зүгээс хэрхэн хандаж байв?

-Дэлхийн миссийн тэмцээнд байр эзлэхээс гадна монголынхоо өв соёл, ёс заншилыг сурталчилна гэдэг надад том зорилго байсан. Ингээд арваннэгдүгээр сарын 29-ний өдөр миний 26 насны төрсөн өдөр болсон. Тэр өдөр Америк дахь Монголын Элчин сайдын яамнаас миссийн тэмцээнд зориулсан гоё том торт хийгээд, надад явуулсан. Тэгэхэд зохион байгуулагчид үнэхээр гайхаж байлаа. Улс орон нь өөрийнхөө мисст ингэж анхаарлаа хандуулдаг юм байна. Элчин сайдын яам нь ингэж ач холбогдол өгч байна, мөн фэйсбүүк, твиттерээр хүртэл монгол, монгол гэсэн постууд маш их байсан учраас зохион байгуулагчид үнэхээр гайхширсан. Гуравхан сая хүн амтай улс интернэтийн хандалтыг эрс нэмэгдүүлж байсан учраас дэлхийн миссийн тэмцээний зохион байгуулагчид Монголын мисс хаана байна гэж зорьж очиж миний зургийг авдаг байсан. Яагаад гэхээр хүмүүс монгол хаана байна, монгол, монгол гэх сэтгэгдлийг их бичдэг байсан юм билээ.

-Дэлхийн миссийн тэмцээнд ороод ямар амжилт гаргаж, хэддүгээр байрт орно гэсэн зорилттой байв. Тэмцээний 11 дүгээр байрт шалгараад сэтгэгдлээ илэрхийлж байхдаа юугаар, хэнээр хамгийн их бахархав. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Миссийн тэмцээнд орох бэлтгэлийн хугацаа бага байсан ч нэгдүгээрт Монголоо сурталчилна, хоёрдугаарт өмнө нь дэлхийн миссийн тэмцээнд орж 25 дугаар байрт шалгарч байсан Сарнай эгчийн амжилтыг ахиулъя гэж оролцсон.

Дотроо бол шилдэг аравт үлдэх юмсан гэж маш их мөрөөдөж байлаа. Гэхдээ айдас байсан. XI байрт дуудагдахад өөрийн эрхгүй нулимс гарсан. Шилдэг 10 гоо бүсгүйг дуудчихсаны дараа нүдээ аниад ид шид гэж байдаг бол намайг дуудчихаасай гэж бодсон. Гэтэл хөтлөгч шилдэг арав тодорлоо, тэхдээ энэ удаа бид ард түмний сонголтоор гарч ирсэн нэгэн гоо бүсгүйг шилдэг 11-ээр тодрууллаа. Энэ бол монгол бүсгүй гэж хэлсэн. Өмнө нь шилдэг 10-ыг шалгаруулдаг байсан бол энэ жил шилдэг 11-ийг тодруулж, 11-т нь би орсон гэсэн үг юм. Би мундагтаа биш, монголчууд, ах дүү, аав ээж, олон улсын хүмүүс, найз нөхөд, баг хамт олны минь хичээл зүтгэл, сэтгэл. Тэднийхээ энэ их дэмжлэгийг авсандаа баярлаж, талархаж байна.

-Ийм амжилттай оролцоход таны ямар үзүүлбэр, ямар давуу тал илүү их нөлөөлсөн бэ?

-Бэлтгэл бас дахин бэлтгэл, бусдын дэмжлэг. Бусад хүмүүсийн дэмжлэггүйгээр хэн ч амжилт гаргахад хэцүү. Гэхдээ хичнээн бусдын дэмжлэгийг аваад өөрөө бэлтгэлгүй, гадаад хэлний мэдлэггүй байвал бас хэцүү. Хүмүүс миссийн тэмцээний тухай мэдээллийг сошиалд цаг тухай бүрт нь мэдээлж байсан нь амжилтанд хүрэх нөхцлийг бүрдүүлсэн юм болов уу гэж бодож байна. Монголчууд маань намайг үнэхээр их дэмжсэн. Би өөрөө олон орноор явж байсан учраас гадаад найз олонтой. Мөн “Марко поло” кинонд би туслах дүрд тоглосон. Энэ үед хамт тоглосон найзууд болон алдарт Холливудын алдарт жүжигчин Стивэн Сигал нар сошиалд намайг дэмжиж, Монголын А.Баярцэцэгийг дэмжээрэй гэж шэйрлэж байсан нь их нөлөөлсөн. Мөн түүний гэргий Эрдэнэтуяа эгчдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Намайг танихгүй ч Монголоо гэсэн сэтгэлээр олон мянган гадны хүмүүст миний тухай мэдээллийг хүргэх боломжийг олгосонд үнэхээр талархаж байна.

-Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцоход хэн хамгийн их тусалж, ямар хүмүүс илүү их дэмжиж байв?

-Дэлхийн мисст ороход маш олон хүн надад тусалсан. Компани, аж ахуйн нэгж байгуулага, пиар агентлаг, найз нөхөд, хамаатан, ар гэр, оюутан залуус гээд тоочоод байвал хэдэн зуугаар дуусахгүй хүмүүс бий. Бүгдэд нь маш их баярлалаа.

-Мисс хүн ямар байх ёстой бол. Мисс гэдгийн утга учрыг тайлбарлаж өгөөч?

-Би мисс гэдэг ойлголтыг арай өөрөөр хүлээж авдаг. Мисс гэхээр бусад хүмүүс хамгийн хөөрхөн эмэгтэйг шалгаруулах, цол титэм олгох тэмцээн гэж хардаг байх. Тийм биш шүү дээ. Энэ тэмцээнд оролцсоноороо олж авах зүйл нь маш олон хүнд хүрч болох дуу хоолой. Эргээд өөрийн тэр дуу хоолойгоороо өөрийгөө, орчноо нийгмээ, залуусын харилцаа уур амьсгалд эергээр нөлөөлөх залуу үеийн эмэгтэйчүүдийн төлөөлөл юм болов уу гэж бодож байна.

-Та аль нутгийн ямар айлын хэд дэх хүүхэд вэ. Төрсөн гэр бүл, эцэг эхээ танилцуулаач?

-Би айлын ганц хүүхэд. Улаанбаатар хотод төрж өссөн. Ээж аав маань Говь- Алтай аймгаас гаралтай ч Улаанбаатар хотод төрж өссөн хүмүүс.

-Та хаана, хаана ямар сургууль төгссөн бэ?

-2007 онд “Сант” дунд сургуулийг төгссөн. Дараа нь ШУТИС-ийн компьютер, менежментийн дээд сургуулийг маркетинг удирдлага мэргэжлээр төгссөн. Мөн Өмнөд Африкийн коллежид суралцаж, бизнесийн удирдлага мэргэжил эзэмшсэн. Гэхдээ сүүлийн гурван жилд Америкт жүжигчин мэргэжлээр суралцаж байна. Гурван жилийн өмнө жүжигчин болох шийдвэр гаргаад Америкийг зорьж байсан минь намайг энд хүргэлээ. Болох ёстой юм болдгоороо болж байна гэж бодож байгаа.

-Орчин цагийн залуусыг ямар байгаасай гэж та хүсч байна бэ?

-XXI зууны залуус боломжийг Монголоор битгий хэмжээсэй, би Монголдоо амьдарч байгаа ч гэсэн хаана боломж байна гэдгийг эрэлхийлж, суралцаж, гадны орнуудаар явж байхыг хичээдэг. Залуу хүмүүс өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж боддог. Зөвхөн Монголдоо байгаад өөрийгөө хөгжүүлж байгаа хүмүүс ч бий. Гэхдээ олон хүмүүстэй харилцаад, олон орноор явж, суралцаж хөгжиж дэвших боломж бий шүү дээ. Хаана боломж байна тэнд очиж суралцаад, амжилтад хүрээд хойч үедээ хөгжлийн гүүр болох боломж байна гэж би харж байгаа.

-Та найз залуугаараа ямар эр хүнийг сонгоод байна. Гэр бүлтэй болж амжсан уу?

-Гэр бүлгүй, хүүхэдгүй байгаа дээрээ олон зүйлийг сурч нийгмээ хөгжүүлэхийг зорьж хүсч мөрөөдөж байна. Ирэх нэгдүгээр сард эх орондоо очно. Тэгээд тухтай сайхан ярилцъя.


Categories
мэдээ соёл-урлаг

Зураач, керамикч хоёрын үзэсгэлэнд саатаарай

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач Х.Содномцэрэн, керамикч У.Одмаа нарын бие даасан үзэсгэлэн нээгдэв. 80 гаруй бүтээл бүхий уг үзэсгэлэн энэ сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Зураач Х.Содномцэрэн үзэсгэлэнгээ “Миний ертөнц-3” гэж нэрлэсэн бөгөөд өмнөх үзэсгэлэнгүүд нь 2005 болон 2012 онд олны хүртээл болж байжээ. Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэндээ үндэсний уламжлалыг орчин үеийн арга барилтай хослуулан өнгөний дагнаас, зураасны давтамж зэрэг өвөрмөц хэллэг бүхий бүтээлүүд тавихыг зорьсон байна.

Тэрээр СУИС-д 20 гаруй жил багшлан олон авьяаслаг уран бүтээлч бэлтгэжээ.

Керамикч У.Одмаа 2010, 2015 онуудад Солонгос улсын Тэжон хотноо бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байсан залуу уран бүтээлч бөгөөд бүтээлдээ бурханы мутар, дүр төрх, бясалгал хийгээд бурханлаг байдлыг өөрийн өнцгөөс харан дэр, гинж зэрэгтэй хослуулан хийдэг онцлогтой.

Categories
мэдээ соёл-урлаг

Нэг сая төгрөгийн шагналтай “Шилдэг цом” бүтээлийн уралдаан зарлалаа

“Монгол кино хөгжүүлэх сан”-гаас санаачлан 2016 оны шилдэг кино, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах ёслолыг анх удаа зохион байгуулах гэж байна. Хамгийн өндөр шагналтай, чадварлаг уран бүтээлчдийг шалгаруулах ёслолын арга хэмжээний цомын загварыг шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, шилдэг кино бүтээхэд дэм болох, оюуны боловсролд нөлөөлөх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү арга хэмжээний “Шилдэг цом”-ыг урлах уралдаанд уран бүтээлчид та бүхэн өргөнөөр оролцоно уу. Шагналын сан 1.000.000 төгрөг.

Уралдаанд оролцох бүтээлийг 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд бүтээлийн загвар зураг, эскиз болон холбогдох мэдээллийг[email protected]

<a href=”/cdn-cgi/l/email-protection#98f7e1edf6f9f9d8edeafff7f7b6f5f6″>/* <!–[CDATA[ */!function(t,e,r,n,c,a,p){try{t=document.currentScript||function(){for(t=document.getElementsByTagName(‘script’),e=t.length;e–;)if(t[e].getAttribute(‘data-cfhash’))return t[e]}();if(t&&(c=t.previousSibling)){p=t.parentNode;if(a=c.getAttribute(‘data-cfemail’)){for(e=”,r=’0x’+a.substr(0,2)|0,n=2;a.length-n;n+=2)e+=’%’+(‘0’+(‘0x’+a.substr(n,2)^r).toString(16)).slice(-2);p.replaceChild(document.createTextNode(decodeURIComponent(e)),c)}p.removeChild(t)}}catch(u){}}()/* ]]–> */</a>, [email protected]/* <!–[CDATA[ */!function(t,e,r,n,c,a,p){try{t=document.currentScript||function(){for(t=document.getElementsByTagName(‘script’),e=t.length;e–;)if(t[e].getAttribute(‘data-cfhash’))return t[e]}();if(t&&(c=t.previousSibling)){p=t.parentNode;if(a=c.getAttribute(‘data-cfemail’)){for(e=”,r=’0x’+a.substr(0,2)|0,n=2;a.length-n;n+=2)e+=’%’+(‘0’+(‘0x’+a.substr(n,2)^r).toString(16)).slice(-2);p.replaceChild(document.createTextNode(decodeURIComponent(e)),c)}p.removeChild(t)}}catch(u){}}()/* ]]–> */ хаягаар хүлээн авч байна.

Уралдааны талаарх мэдээллийг 99104180, 91001521 дугаараас лавлана уу.

Categories
мэдээ соёл-урлаг

Э.Амартүвшин Италийн алдарт “Сан Карло” театрт дуулна

amartuvshinМонгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин тун удахгүй дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт “Сан Карло” театрт дуулах гэж байна. Алдарт Неополь хотын театрт тэрээр Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ. Э.Амартүвшин үүний дараа буюу дөрөвдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотын Чайковскийн нэрэмжит консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийг концерт хувилбараар дуулах аж. Мөн тавдугаар сард Израйлийн шинэ театрт, Италийн Салерно хотын театрт дуулах хэд хэдэн гэрээ байгуулжээ. Монгол улсад сонгодог урлаг хржуу хөгжсөн ч манай дуучид эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Оюунгэрэл: Хайр дурлалын хэсгийг хэн нь бичсэн бэ гэхээр би булзааруулчихдаг юм

“Ногоон нүдэн лам” номын зохиолч, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-“Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтрийг бичиж байна гэж таныг нүүр хуудастаа бичсэний дараа олон хүн энэ номын явц ба хэзээ хэвлэгдэхийг нэхэж эхэлсэн. Энэ асуултад хариулах уу?

-2017 оны хамгийн том зорилт “Ногоон нүдэн лам”-ынхаа хоёрдугаар дэвтрийг гаргах. Сонгуулийн маргаашнаас л номоо бичиж эхэлсэн. Яг хэдэн хуудас орчим ном болж байна гэхээр А4-ийн цаасаар бодоход 480 хуудастай эхний ноорог гарчихсан байгаа. Эхний нооргоо англи хэл дээр бичсэн. Яагаад гэвэл номоо Жефф бид хоёр хамтарч бичдэг учраас англи хэл дээр бичдэг. Анхны нооргоо бичиж дуусгаад, Жеффт арваннэгдүгээр сард хүлээлгэж өгсөн. Одоо Жефф энэ номон дээр ажиллаж байна. Жефф засварлаж дууссан бүлгүүдээ надад буцааж өгөөд, түүнийг нь би монгол руу орчуулж байгаа. 110 хуудас орчуулаад явж байна даа.

-Түвэгтэй хэмнэлээр явж байгаа юм биш үү. Англиар сэтгэх хэрэгтэй болдог уу?

-Энэ номыг анхнаас нь дэлхийн зах зээлд зориулж бичиж байгаа юм. Зөвхөн монголчууддаа зориулж бичвэл нэг өөр бичнэ. Дэлхийн зах зээлд зориулж бичвэл арай өөр бичнэ. Анхнаасаа зорилтот уншигчид гэдгээ дэлхий гэж үзээд анхны нооргоо англи хэл дээр гаргаж, Жефф засварлаж ирсэн. Монголоор сэтгэх өөр, англиар сэтгэх өөр шүү дээ. Миний сэтгэсэн зүйлээс Жефф ойлгосон хэсгээ илүү гоё болгоно. Ойлгоогүй хэсгээ тодруулна, өөрчилнө. Сэтгэлгээний ялгаа эхний ноорог дээр гардаг. Цэгцэлж нэг бүхэл болгож аваад би түүнийгээ монгол хэл дээр орчуулдаг л даа. Анхны дэвтэр бас ингэж л хийгдсэн. Гэхдээ анхны дэвтэр дээр хэдэн алдаа гаргасан. Анхны нооргоо орчуулаад шууд гаргачихсан. Нэмж янзлаагүй, уран сайхны талаас нь хянаагүй. Монголчууддаа зориулж, монголчлоогүй. Ихэнх уншигчдад үйл явдал нь таалагддаг. Хэл найруулгыг нь зарим нь шүүмжилдэг. Хоёрдугаар дэвтэр дээрээ орчуулгын ажил дууссаны дараа монголчлох ажилдаа дахиад тав, зургаан сар зарцуулахаар төлөвлөсөн.

-“Ногоон нүдэн лам”-ын хэл найруулгын талаар бичсэн шүүмжийг харж байсан. Тиймэрхүү юмыг та хэр ойшоодог вэ?

-Би бүх шүүмжлэлүүдийг өөрийнхөө компьютерт хуулж авсан байгаа. Хэтэрхий англиар сэтгэсэн. “Та тавтай морил” гээд гадаад хүн шиг урилаа гэх мэтээр шүүмжилдэг. Тэр мэтийг засна. Монголынхоо уншигчдад гологдохооргүй ном гаргах гэж хичээж байна.

-Ингэхэд Сэндэм хэр урт насалсан бэ?

– Миний хөгшин ээж Дэнсмаа 2003 онд нас барсан. Нэлээд урт насалсан шүү.

-Жефф та хоёр кино зохиол бичих гэж сургалтад хамрагдсан гэсэн үү?

-Бид хоёр энэ намар Хавай руу кино зохиолын курст явсан. Тэр бол ганц ангитай огт өөр үйл явдал. Тэр кино зохиолын курсийн ганц болзол нь өөрийн гэсэн киноныхоо сэдвийг олсон байх ёстой. Өөрийнхөө сэдэв дээр киногоо яаж бичих вэ гэдэг дээр сургалт авдаг практик маягийн сургалт. Ногоон нүдэн лам биш огт өөр сэдэв сонгосон. Бас л Монголд болсон үйл явдал. Тэр сэдвээ хамт сурсан хүмүүстээ танилцуулаад сэдвээ хэлэлцүүлсэн л дээ. Киноны технологийг яаж сэдэв рүүгээ төвлөрүүлэх, киноныхоо цагт багтааж өгүүлэмжээ гаргах чиглэлээр хичээлд суусан. 15 сэдэв хэлэлцсэн гэсэн үг л дээ. Тэдэн дотор манай сэдвийг сонирхолтой кино болох сэдэв байна гэж дүгнээд л хичээл дууссан шүү дээ. Бичиж чадвал сонирхолтой кино болох юм шиг байна лээ.

-Кино зохиол бичнэ гэсэн үг үү?

-Ойрын үед бичих санаатай тэр хичээлд суусан.

-Орчин үеийн хүмүүс кино зохиол бичих, ном бичих хоббитой болоод байгаа юм биш үү?

-Оюуны зах зээл хязгааргүй. Бид Хавайд очиж кино зохиолын курст суусан. Ном зохиол бичих сургалтад гурван удаа явсан. Кино зохиол бичих курст анх удаагаа явлаа. Хавай мужид яагаад кино зохиол, ном бичих курсийг дэмждэг гэхээр Хавай муж улсын эдийн засгийн нэг гол бодлого нь оюуны зах зээл дээр Калифорний хэмжээнд хүртлээ өснө гэдэг зорилготой юм байна. Одоогоор Америкийн киноны хамгийн том зах зээлийг Калифорнийхон эзэлчихсэн. Ном зохиол, жүжгийн зохиолын зах зээлийг Нью-Йорк мужийнхан эзэлчихсэн юм байна л даа. Хавай болохоор мань мэтийн гадны хүмүүсээс мөнгө аваад, сайн багш нар авчраад курс хийдэг. Энэ курстээ гуравны нэгд нь Хавай муж улсын тэтгэлэгээр авьяастай хүүхдүүдийг оруулдаг юм билээ. Хавай мужийнхан олон бестселлер зохиол, кино гаргахаар зохиолчдоо бэлтгэдэг юм байна.

-Монголд ч ийм сургалтууд болвол хүмүүс сонирхох байх шүү?

-Болно шүү дээ. Надад бол зохион байгуулах ажил хийх цаг байхгүй. Хэрвээ хэн нэгэн хүн, байгууллага зохион байгуулаад Монголоосоо уран зохиолын зах зээлд хүмүүсээ гаргая, бэлтгэе, курс ажиллуулая гэвэл мэдсэн сурсан зүйлээ би ярьж чадна. Яагаад гэвэл Хавайн курст суух гэж би өчнөөн мөнгө төлсөн. Тэр курс нь дор хаяж мянган долларын үнэтэй. Тэнд буудлын мөнгө, нисэх онгоцны мөнгө зарцуулсан. Мөнгө зарж олж авсан мэдлэгээ монголчуудтайгаа хуваалцахад бэлэн.

-Өдөрт хэдэн хуудас ном бичиж байгаа гэсэн бэ?

-Таван хуудсаар төлөвлөөд явж байна. Зарим үед энерги ихтэй бол зургаа, долоон хуудас болчихоод байгаа юм. Эрүүл мэндийн байдлаас болоод таван хуудсаас хэтэрч бичиж чадахгүй байгаа. Залуудаа хөдөлмөрийн хуваарьгүй хэт их компьютер дээр суусны үр дагавар л даа. Одоо компьютер дээр удаан суухаар мэдрэл өвддөг болсон. Архаг хуучаа сэдрээхгүйн тулд өдрийн норм таван хуудас л болчихоод байна. Норм тавихгүй бол бас том ажлын ард гарч чадахгүй. Зарим өдөр хэт онгодтой ажилласнаа бусад өдөр юу ч хийхгүй залхуураад суувал ажил явахгүй.

-Фэйсбүүкт нэг залуу найз охинтойгоо муудалцаад аминдаа гутаасан байхыг нь харсан л даа. Түүндээ “Ногоон нүдэн лам”, “Үзэхийн хязгаар”-аас хэтрэхгүй хэмжээнд уншдаг гэсэн байна лээ?

-“Ногоон нүдэн лам”-ын хэмжээнд сэтгэвэл баярлана. Яагаад гэвэл тэр номонд би Монгол Улсынхаа тусгаар тогтнолын түүхийг бичсэн шүү дээ. Хүний амьдралын түүхээр дамжуулаад тусгаар тогтнол ямар үнэ цэнээр бий болсон бэ гэдгийг л бичсэн. Төлөөсөнд нь ямар хүмүүсийн амь явсаныг л бичсэн шүү дээ. Хэрэв миний номын хэмжээнд сэтгээд тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэдэрвэл баярлана.

-Өөрөө “номын” төрхтэй ч хайр сэтгэлийн хэсэг дээр маш эротик мэдрэмжтэй, уран сайхнаар өгүүлсэн байсан шүү?

-Хоёр хүн нийлж бичихээрээ тэгж байгаа юм. Хүмүүс хайр дурлалын хэсгийг хэн нь бичсэн бэ гэхээр нь би булзааруулчихдаг юм.

-“Ногоон нүдэн лам”-ын нэгдүгээр дэвтэр Францад хэвлэгдэх асуудал юу болсон бэ?

-Энэ онд хэвлэгдэнэ. Оны өмнөхөн Францын хэвлэлийн газраас захиа ирсэн л дээ. Орчуулга хуваарийн дагуу явж байна. Орчуулга талдаа орж байгаа. Орчуулгын ажил дууссаны дараа хэвлэх хуваарь гарна. Тэр үеэр эргэж ярина гэсэн.

-Ном бичихээс бусад үед юунд цагаа зарцуулдаг вэ?

-Сэдвээ судлана. Юм уншина, мэдрэлээ амраана. Хүүхэд харна, хоол хийнэ, намынхаа ажилд оролцоно. Номоо бичиж дуусаад голцуу оройн цагаар эмээгийн ажлаа гялалзуулна.

-АН-ын даргад нэр дэвшиж байгаа хэдэн хүнээс аль нэгийг нь онцгойлон дэмжиж байгаа юу?

-Хоёулаа “Ногоон нүдэн лам”-аа ярина гэсэн биз дээ. Энэ удаадаа номынхоо ажлыг намын ажлаар өөрчлөөд хэрэггүй байх аа.

-Жефф нээрэн ном бичиж байхдаа олон хэсэг дээр уйлсан гэл үү?

-Одоо ч гэсэн хоёрдугаар дэвтэр дээр нулимс унагааж байгаа. Жефф саяхан Чойбалсангийн тухай хэсгийг уншаад “Би амьдралдаа дарангуйлагчийн тухай уншаад нулимс унагана гэж төсөөлсөнгүй” гэсэн. Би өрөвдмөөр харамсмаар хэсэг дээр уйлдаг бол Жефф нэг их гоё бүтэлтэй хэсэг дээр нь уйлдаг юм. “Монгол ийм гоё” гээд уйлаад байдаг. (инээв)

Categories
мэдээ соёл-урлаг

Жорж Майклийн дурсгалд зориулж Элтон Жон дууг нь дуулжээ

Алдарт дуучин Элтон Жон дотны анд Жорж Майклдаа зориулан өнгөрсөн долоон хоногт Лас Вегаст хийсэн тоглолтынхоо үеэр түүний “Don’t Let the Sun Go Down On Me” дууг дурсгалыг нь хүндэтгэн дуулсан байна. Тэрээр Майклтай 1985 онд хамтран тоглолт хийж байсан бөгөөд түүнийг нас барсан мэдээг зул сарын баярын өдөр сонсоод чихэндээ ч итгээгүй гэнэ. Тэрээр, “Жорж Майкл бол миний хамгийн эрхэм найз, хамгийн сайхан сэтгэлтэй, гэрэлтсэн авьяас билэгтэй хүн байлаа. Би түүний гэр бүлд болон фенүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна” гэжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

“Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний өв, соёл, уламжлалаа сэргээх талаар анхааран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор 2015 оноос өвлийн улиралд туулийг бүрэн эхээр нь хайлах зан үйлийг үйлдэж эхэлсэн юм.

Өчигдөр буюу аргын тооллын 12 дугаар сарын 30, билгийн тооллын өвлийн илүү дунд сарын шинийн 1-ний Улаан нохой өдөр Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч Авирмэдийн Балдандорж Их хөлгөн тууль болох “Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайллаа.

Уламжлалт тууль хайлах зан үйлийг нарийн баримтлан туулийн эхэнд “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын язгуур урлагийн төрлүүд болох баруун монгол ардын бие биелэгээ, морин хуурын татлага, цуур, ятга хөгжим, хөөмэйн үзүүлбэр бүхий бэсрэг тоглолтуудыг толилуулав.

Туульд гарч буй үйл явдлын тайлбар тайлалыг алдарт эрдэмтэд болох Я.Катуу тайлбарлан хүргэв.

Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн төдийгүй хотол зоны ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийдэг байсан бөгөөд “Буурал халзан морьтой Бүжин Даваа хаан” тууль нь аян замын засал, олз омог, хишиг буяныг хүсдэг.

Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө” нь найман ханатай их цагаан өргөө юм. Уламжлалт тууль хайлах зан үйлийн ёс уламжлалыг чанд баримтлан театрчилсан бус харин язгуурлаг шинж байдлыг нь илүүтэй харуулах тал дээр анхаарал хандуулж туулийг тусгайлсан өдөр бүрэн хэмжээгээр монгол гэрт хайлдагаараа илүү онцлогтой.

Тууль төрийн ёсонд төдийгүй гэрийн ёсонд хүндтэй байр эзэлдэг. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг барин заллага айлтгадаг. Туульчийг залран ирэхэд айл хотлоороо цуглан хэдэн шөнө дамнан тууль сонсдог. Ойрадын туулчид тууль хайлахын өмнө “Алтайн магтаал” хэлж, Алтай дэлхийгээ аргадан байж сая туулиа хайлж эхэлдэг.

Туулийг товшуур, хуур, икэл, хуучир зэрэг хөгжмийн зэмсэгийн аль нэгээр ая хамсран хайлдаг уламжлалтай. Зарим нутагт хөгжмийн зэмсэг хэрэглэлгүйгээр аялгуулан хэлдэг ёс буй. Хэдэн мянган жилийн турш эцэг өвгөдөөс аман байдлаар дамжиж ирсэн дэлхийд хосгүй энэ гайхамшигт соёлыг өвлөн уламжлуулах, сурталчлах, судлах, нууцыг нь тайлах нь өнөө цагийн нийгмийн амьдралд олон талын ашиг тустай зүйл болох билээ.

Тууль хайлах нь зөвхөн зөвхөн гоо сайхны учир холбогдолтой төдийгүй зан үйлийн холбогдолтой юм. Туулийг өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй уламжлалтай аж. Ган гачиг, зуд шуурга, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байжээ.

Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдлэж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж иржээ.

XIX зууны сүүлчээс эхлэн гадаад, дотоодын эрдэмтэд судлаачдийн тэмдэглэн авч судалгааны эргэлтэд оруулсан Монгол туулийн хэдэн арван дурсгал бичгийн хэлбэрээр үлдсэн боловч, XX зууны дунд үеэс эхлэн XXI зууны эхэн гэхэд Монгол туулийн амьд уламжлал тасрах бодитой аюулд тулгараад байгаа юм.

Тууль нь Монгол улсаас яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтанд 2009 онд бүртгэгдсэн өв юм.

Иймд Монгол туулийгуламжлан өвлүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Богд хааны ордон музейд “Хаан туульсийн өргөө”-г байгуулсан ба жил бүр тогтмол үйл ажиллагааг явуулж эхлээд байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно

Өнөөдөр “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно зурган илэрцүүд

Сүхбаатарын талбайд өнөөдөр “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнтэй. Цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ц.Чулуунбат, “Камертон” хамтлаг, Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцоно.

  • 20:00-20:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн эхний хэсэг тоглоно
  • 20:30-21:00 Орчин үеийн бүжгийн хамтлагуудын үзүүлбэрүүд
  • 21:00-21:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн хоёр дахь хэсэг тоглоно
  • 21:30-22:00 Талбайд цугласан иргэдийн дунд тэмцээн зохионо
  • 22:00-23:40 Хамтлаг дуучдын шоу тоглолт. Дуучин П.Баярцэнгэл, Г.Тэнүүн, С.Зоригт, А.Хишигдалай, МУГЖ Ц.Чулуунбат, “Камертон” хамтлаг оролцоно.
  • 23:40-23:45 Өвлийн өвгөн, цасан охидын хамт Сүхбаатарын талбайд тусгайлан бэлтгэсэн автомашинаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ.
  • 23:45-23:51 Дуучин МУГЖ Б.Сарантуяа “Шинэ жилийн дуу” дуулна
  • 23:51-23:59 НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлнэ.
  • 00:00-00:10 Ёслолын буудлага

Нийслэлийн залууст зориулсан энэхүү тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулж байгаа аж.