Categories
мэдээ улс-төр

Улсын өрийн хэмжээ 2015-2017 онуудад хуульд заасан 40 хувийн хязгаараас хэтрэхгүй гэв

 Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон нар танилцуулав.  Эдгээр хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааанаар хэлэлцэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй учраас төслүүдийг Засгийн газарт буцаасан. Гэвч дараа оны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөллийн тухай хуулийг тухайн оны 6 дугаар сарын 1-ний дотор батлах хуулийн заалттай учраас Засгийн газар төслүүдийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлэн дахин өргөн барьсныг Төсвийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн юм.

 Сангийн сайд Ч.Улаан илтгэлдээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг баримтлан Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016- 2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Түүнчлэн уг хуулийн 19.3-т “энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бодит хэрэгцээ, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтаас төсөвт оруулах орлого, тэдгээр ордын ашиглалтын урьдчилгаа төлбөрийн боломж, өмнөх жилүүдэд авч ашигласан гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдуулж, үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж заасан. Улсын өрийн хэмжээ 2015-2017 онуудад хуульд заасан 40 хувийн хязгаараас хэтрэхээргүй байна гэдгийг дурдав.

  Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, М.Энхболд, С.Дэмбэрэл, Н.Энхболд, Ц.Оюунбаатар нар Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монгол Улсын 2015 оны болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэж байгаа. Тухайлахад, төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх; эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох; тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх замаар урсгал зардлын суурийг нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Түүнчлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинг харгалзан индексжүүлж нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; төсвийн байгууллагуудын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ төсвийн хязгаарт багтаадаг байх; төсвийн хөрөнгөөр хэрэгжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үр ашигтай болгох; хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төсөл арга хэмжээг барилгын тухай болон төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төсөлд тусгах, төсөвт тусгагдсан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах зарчим баримталж байгаа гэлээ. Мөн улсын өрийн нийт хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтаахын тулд 2015 онд хөнгөлөлттэй зээл авах, бонд, баталгаа гаргах зэргээр шинээр өр үүсгэх боломжгүй болж байна. Иймээс хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар хязгаарласан бодлого оруулж ирж байгаа гэдгийг хэлэв. 

Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Зоригт, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар үг хэлсний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 42 нь буюу 80.8 хувь нь дэмжлээ. Ингээд хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж нар танилцуулсан юм.

 Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд олонхын дэмжлэг авч чадаагүй тул төсөл санаачлагчид нь буцаасан. Иймээс чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд дахин өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.

  1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулиар зарчмын шинжтэй харилцааг зохицуулсан бол Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар газрын тосыг хайх, олборлохтой холбоотой гол харилцаа, тухайлбал, газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны үнэлгээ, төлбөр, газрын түрээс, татвар, захиргааны үйлчилгээний шимтгэл, нягтлан бодох бүртгэл, бүтээгдэхүүн хуваах, татвараас чөлөөлөх зэрэг харилцааг зохицуулж байна. Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нэлээд байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байгаа. Иймээс Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгож хуульчлах зайлшгүй шаардлагыг харгалзан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн хамт боловсруулсныг Уул уурхайн сайд илтгэлдээ дурдав. 

  Мөн хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрөөс улсын, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх баталгаа болгож эскроу дансанд байршуулах мөнгөн хөрөнгийн хувь хэмжээ болон бусад шаардлагатай эдийн засгийн тооцоо, судалгааг хийсэн гэдгийг хэллээ. Энэ хууль батлагдсанаар газрын тос, уламжлалт газрын газрын тосны тухай эрх зүйн асуудал тодорхой болох юм гэдгийг тэрээр тодотгов.

  Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Г.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Д.Сумъяабазар нар Уул уурхайн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Б.Бат-Эрдэнэ нар саналаа хэллээ. 

  Ингээд байнгын хорооны саналаар Газрын тосны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

Categories
мэдээ улс-төр

Б.Цогтгэрэл: Монгол төрд сөрдөг хүчин байх ёсгүй


МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-Монгол үндэсний Ардчилсан нам байгуулагдсанаар даруй найман жил болжээ. Энэ хугацаанд танай нам улс төрд хэр байр сууриа олсон гэж дүгнэдэг вэ?
-Хоёр удаагийн Ерөнхийлөгч, УИХ-ын болон удаа дараагийн Орон нутгийн сонгуульд оролцлоо. Өнөөгийн явж байгаа улс төр, намуудын төлөвшил, төрийн байгууламж, төрийн тогтолцоо нь үндэсний хөгжлийн бодлого гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхэд учир дутагдалтай төдийгүй, урт хугацаанд алдаа завхралд хүргэж болзошгүй тухай, үндэсний үзлээрээ нэгдэж, үндэсний зөвшилцөлд хүрэх, монгол төрөө шинээр урлан бүтээх тухай бид ярьж байсан юм. Энэ нь өнөөдөр олон хүн, улс төрчдийн номлол болсон байгаа нь МҮАН-ын үзэл баримтлал нийгэмд зохих үр дүнгээ өгсний шинж юм. Харин эрх барьж байгаа томоохон намуудаар дамжуулан төрийн засаглалын зарчим болгох чиглэлд барьж байсан байр суурь маань туйлын найдваргүй болох нь харагдаж байна.
-Байр суурь туйлын найдваргүй болох нь харагдаж байгаа тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?
-Анхнаасаа улс төрийн тогтсон үзэл баримтлалгүй нийлсэн хүмүүс, албан тушаал, эрх мэдэл, эдийн засгийн прагматизмаар амьсгалдаг хүмүүсээр бүрдсэн намуудаас ийм зүйлийг хүсэх нь ирээдүйгүй юм байна гэдэг нь харагдаж байна. Ийм учраас Монголын нийгэмд улс төрийн шинэ дэг журам, хуваарилалт, үндэсний зөвшилцөлд суурилсан ухаажсан улс төр хэрэгтэй байгаа юм.  
-Улс төрийн хүчнүүдийг хараад байхад олон жил болсон гэдгээрээ бахархаад байх шиг санагдах юм. Ер нь ямар шалгуураар намыг дүгнэх юм бэ. Олон жил оршин тогтносон нь хүчтэй фактор мөн үү?
-Урт насалсан намын түүх бол монголчуудын түүхийн толь юм. Энэ утгаараа бол хүндэтгэн үзэх ёстой фактор мөн. Харин хүчтэй байгаагийн фактор бол яавч биш. Учир юу вэ гэхээр хүчтэй үзэл санаа, зам мөрийн хөтөлбөргүй бол эрч хүч, нөөцөө барсан хөгшин амьд биетэн л гэсэн үг. Хэзээ ч мөхөж, эс бөгөөс задарч болно. Насжилтаар яривал Монгол Ардын нам, тэгээд Ардчилсан нам, Бүгд Найрамдах нам, Иргэний Зориг нам гээд л явж өгнө. Том гээд байгаа намууд гэхэд л өнөөдөр хүчтэй ялгарах, үзэл баримтлалгүй явж байгаа. Намынх нь нэрнээс салгаад, эвсэл, солиод харвал бүх зүйл нь адилхан яг л кока кола, пепси хоёр шиг л брэнд нэрүүдээ л ашиглаж амьдарч байна. Ардчилсан нам Монголын ард түмний бүх нийтээрээ өрнүүлсэн тусгаарлан тогтох гэсэн их тэмүүллээр өрнөсөн ардчилсан хөдөлгөөний инерцийг өөриймшүүлэн, өмчилсөн байдлаар хандаж байна л даа. Ардын нам Монголын бүхий л сэхээтнүүдийн тугаа болгон түүхээ бүтээлцсэн намын нэрээр дулдуйдан монголчуудын 90 жилийн түүхийг өмчлөх өнгө аясаар л аргацаан оршин тогтнож байна. Үүнийг буруутгах аргагүй, брэндүүдийг маш сайн ашиглаж байгаа. Гэхдээ энэ нь хүчтэй улс төр биш болоод байна. Харин ч бүр Монголын нийгмийг олон ургальч үзэл гэхээсээ илүүтэй сөрөг ард түмэн болгоод хуваачихлаа. Үүнийг өөрчлөхгүйгээр Монголын нийгэм урагшлахгүй, өнөөдөр ямар байна, дараагийн сонгуулийн дараа ийм л байна. Манай тал, дайсны  гэдэг шиг, байр нь солигдсон ч нэмэгдэхүүний байрыг өөрчлөөд нийлбэрийн чанар огт өөрчлөгдөхгүй. Манай нам монгол төрд сөрдөг хүчин байх ёсгүй гэж үздэг. Сөрөг хүчний нам, төрийн бус байгууллага энэ тэр чинь монгол төрийг сульдааж байгааг харж л байгаа шүү дээ.
-Нам оршин тогтнох гол үндэсийг юу гэж харж байна вэ. Танай намын үндсэн зарчим юу бол?
-Энэ их маргаантай асуудал. Уг нь бол нам хүчтэй улс төрийн үзэл сурталтай, бат нягт зохион байгуулалттай мөн хүчтэй дэмжигчидтэй байх аваас оршин тогтноно. Гэхдээ улс төрийн байгууламж, төрийн тогтолцооноос хамаараад улс орон бүрд намын оршин тогтнох хэлбэр ялгаатай. Жишээ нь авторитар, тоталитар тогтолцоотой орнуудад төр барьдаг хөтөлдөг намууд, дагуул намууд, дэмжигч намууд, сөрөг хүчнүүдийг саармагжуулах үүрэг бүхий намуудыг бодлогоор оршин тогтнох боломжийг нь хангаж байх жишээтэй. Зарим оронд бол ерөөсөө сонгууль бүрийн өмнө л шинээр ялах нам, эвслийг зохион байгуулдаг жишигтэй байдаг.
Манай нам бол үзэл баримтлалын тулгын гурван чулуутай тэр нь үндэсний үзэл, ардчилсан үзэл, шударга ёсны үзэл юм. Одоогийн бидний энэ замнаж байгаа нийгэм чинь капиталист нийгэм шүү дээ. Хөрөнгөтний нийгмийн мөн чанар нь хувиа хичээх,  хувь хүмүүсийн тэр шунахай үзлийг өөгшүүлэх, дээдлэх тийм философитой учир бид үндсэн хуулиндаа хүртэл хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гээд л тунхагладаг. Манай нам бол бүхний түрүүнд үндэсний эрх ашиг байна гэж үздэг. Улс үндэсний эрх ашгаа хувь хүний эрх ашгаас дээгүүр тавина. Нийтийн эрх ашгийг нэг хүнийхээс дээгүүр тавих гэсэн ийм л зарчмыг барьж байгаа. Ардчилал үндэсний үзлээ ярьдаг болох, бэхжүүлэх боломж олгосонтой адил үндэсний үзэлгүй ардчилал бол хөлөөрөө толгой хийнэ. Америкчууд, хятадууд, германчууд Монголын эзэн болж болноо л гэсэнтэй адил юм.
-Өнөөдрийн ардчиллын талаар ямар байр суурьтай байгаа вэ. Сонгодог ардчилал бий болсон уу?
-Ардчилал жинхэнэ утгаараа бидний ойлгож байдгаар аль ч оронд хэрэгжиж чадаагүй төдийгүй хэрэгжих боломжгүй юм байна. Түүгээр барахгүй Милтон Фридман болон чөлөөт нийгэм, эдийн засгийн номлолчид бид алдаж байжээ гэсэн утгатай наминчлалыг Фрэнсис Фукуяама “Төрийг төвхнүүлэх үү” номоороо айлдсан байна билээ. Манай ихэнх улс төрчид 1970-1980 оны үеийн Америкийн үзэл сурталчдын бүтээлүүдийг 1990, 2000 онуудад орос хэлнээс буулгаад түүнийгээ их сурталчлаад байдаг юм. Наад номлолуудыг чинь авах гээхийн ухаанаар харахгүй бол ер нь хол явахаа болиод Энэтхэг, Хятад, Бразил, Индонез, Европ, Америк даяараа өөр хөгжлийн загвар номлолыг хайж, түгээж, зарим нь бүр Марксын капиталыг  гарын авлага болгож байна.  Тийм болохоор галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөх хэрэггүй. Өөрсдөө үзсэн харсан, сурсан, олсон, алдсан дээрээ тулгуурлан өөрийн гэсэн зам мөрийн урт хугацааны хөтөлбөр, стратегитэй болох түүнийгээ хэрэгжүүлж чадах тогтвортой, мэргэшсэн залгамж чанараа хадгалан ажиллах чадварлаг төрийг бий болгон бэхжүүлэх төрийн байгуулалтын системт тогтолцоотой болох цаг нэгэнт болоод байна.
-Монгол үндэсний Ардчилсан намын үндсэн чиглэл ард түмний сэтгэхүй, аж амьдралд ямар нөлөөлөл үзүүлсэн бэ. Цаашид гарах үр дүнгийн тухай ярихгүй юу?
-Ерөнхийд нь томоор харах юм бол сэхээтнүүдийн дунд үндэсний ухамсар ихэд дээшилж, бэхжиж байна. Манай нам гэлтгүй үндэсний үзлийг соёлоор, урлагаар, үндсэрхэг үзэл, бусад радикал хэлбэрээр ч гэсэн чадах чадахаараа л түгээн дэлгэрүүлж байна. Жишээ нь нийт ард түмний дунд дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслөөрөө, үндэсний урлагийнхан, газар шорооныхон тэмцлээрээ Ц.Мөнхбаяр нараар дамжин, жирийн иргэдийн шашин, ахуйн зан үйлээр гэх мэт илэрч байна. Төрийн үзэл суртал болох болоогүй байна. Философи нь төрийн номлол болоогүй байхад зан үйлийн шинжтэй үйлдэл хийж эхэлснээрээ Фортуна сайд гал өрддөг хүн болж хувирч байх шиг байна.
-Таны хувьд намаа рейтингээр дүгнэвэл хэдэд гэх бол?
-Би дээр нам оршин тогтнох үндэс гээд гурван зүйл хэлсэн. Манай нам монголчуудын яс, мах, цусанд шингэсэн маш сайн бат бэх, амь бөхтэй үзэл баримтлалтай. Бат нягт зохион байгуулалттай.
Харин гишүүдийн өргөн хүрээний дэмжлэг бага байгаа. Энэ нь бидний ард түмнээ намууд өмчлөхгүй, барьцаалахгүй байх, иргэдэд чөлөөт сонголтын орон зай олгох, намуудын гишүүнчлэлгүй болгох гэсэн зарчмын байр суурьтай хол­боотой. Одоохондоо өөрсдөө үүнийхээ золиос болоод л явж байна.  Намын гишүүдийг зуун мянга хүргэх бол асуудал биш шүү дээ. Тэгээд яах вэ гэдэг асуудал байна. Орон даяар хавтгайрсан улс төржилтийг улам л хөгжөөнө биз дээ. Энэ бол үндэсний эв нэгдэлд огт­хон ч тус болохгүй.  Үнэлгээ, рейтинг ярихад хүрвэл үзүүр түрүүнд үлдэх нигууртай шөв­гийн дөрвийн бөх л гэсэн үг.
-Улс төрийн намуудын явах зам мөр хэр гэгээтэй санагдаж байна. Өнөөдрийн байдлаар нам шиг хэрэггүй зүйл Монголд алга байна гэх юм?
-Монголын улс төр гацаанд орсон гэдгийг бүгд л хэлдэг. Энэ нь сонгогчдын дунд улс төрийн намуудад итгэх итгэлийг улам бүр сулруулж байгаа. Тэгээд хэн тэр гацаанаас нь гаргах юм бэ. Дэлхийн аль ч оронд эрх баригчид консерватив байдаг. Өөрөөр хэлбэл өөрчлөлт шинэчлэлтэд хойрго ханддаг. Аливаа өөрчлөлт тэдний нийгмийн статус, хүрсэн түвшинг нь эрсдэлд оруулдаг болохоор тэр. Яаж ч муулсан тэд аргаа олоод л энэ болохгүй дотроо өөрсдийгөө борлуулаад явах нь мэдээж. Асуудал ребром гэдэг шиг хатуу тавигдсан үед л сэхээтнүүд хөдөлдөг байх шинжтэй. Өнөөдөр уг нь тийм үе ирээд байгаа юм. Өнгөрсөн хорь гаруй жилд бид үндэсний баялаг бүтээж чадалгүй, үндэсний үйлдвэрүүдээ босгож, хөл дээр нь бэхжүүлж чадалгүй дороо эргэж хургасаар байтал бодит үйлдвэрийн бүхий л салбаруудад гадныхан орж ирээд баттай суучихлаа. Гайгүй гэж байгаа компаниуд нь гадны охин компаниуд болж хувирлаа. Эдийн засгийн бодит секторүүдээ хөгжүүлж чадаагүй тул Монголын эдийн засгийн шингээх чадвар маш муу байна. Зам, барилгыг дэмжинэ. Хөрөнгө оруулалтын 80 хувь нь гадагшаа урсаад бүтээн байгуулалтыг нь хятадууд голыг нь барьж байна. Уул уурхай бол үндсэндээ машин механизм, шатахууны импортын эдийн засаг л болохоос, бодитой нийгэмд ач тусаа өгөхгүй байна. Нэр төдий боловсролын тогтолцоо, автомашины эдийн засаг айл өрхийн ядуурлын шалтгаан болж байгааг бүгд л харж байна. Ардчиллаасаа айгаад дуугарч чадахгүй байгаа юм. Энэ байдлаар манай эдийн засгийн зүрх Эрээн болж, яаж саарал ордноо гадны шууд оролцооноос хамгаалах вэ гэдэг асуудалтай тун удахгүй нүүр тулж мэдэхээр болоод байна шүү дээ.
-МАХН-МҮАН-тай хамтарч “Шударга Ёс Эвсэл” байгуулан засаг барилцаж байгаа, сүүлийн үед МАХН-ын гаргасан шийдвэр эвслийг төлөөлөөд байгаа ажиглагдах юм?
-Нэг их сүртэй улс төр аль ч намд нь байхгүй байгаа гэдгийг би дээр хэлсэн. Жижигхэн тулга тойрсон, хувийн тоглолтууд байна. Ер нь парламент намаржин хаваржин ярьсан давхар дээлээ тоглосон юм аа гэдэг шиг унагачихсан. О.Баасанхүү “Тэмүүжин, Тэмүүжин” гээд дэлхий даяар шившгээ тариад Баларсанхүү боллоо. Гадагшаа олон тэрбум доллар яриад л, парламент дээрээ болохоор цэцэрлэгийн дээвэр, халаалтын зуух яриад л сууж байгаа. Энэ улс орнууд чинь нүд чихтэй шүү дээ. Жижигхэн Баагий гээд бидний дунд нэг яриа байдаг шүү дээ. Тэрэн шиг бид тараа таниулаад баймааргүй л байна.   
-Улс төрд нам амжилт гаргахад ямар түлхүүр хэрэгтэй вэ. Өнөөдөр байгаа намууд улс төрийнхөө түлхүүрийг атгаж чадсан болов уу?
-Эрх мэдэлд хүрэх түлхүүр гэвэл бүгдэд нь л байгаа. Кока кола, пепси гээд л энэ чинь маш том хэрэгсэл, дээр нь ард түмнээ хувьчлаад авчихсан. Монголын нийгмийг хөгжилд хүргэх хэрэгсэлтэй байна уу гэвэл Ардчилсан нам, Монгол Ардын нам хоёрт л лав алга, байгаа ч үгүй гэдэг нь 20 жилд хоёр хоёр удаа батлагдаж байх шиг байна. Ерөөсөө нам томрохоор дотоод улс төр нь амин чухал асуудал болоод улсын бодлого хоёрт тавигддаг байдал ажиглагдаж байна. Манай хоёр талд том, маш нарийн зохион байгуулалт, төлөвлөлттэй систем оршиж байна. Бусад орнууд ч тийм байна. Системтэй ажиллахад адилхан систем л бий болгох хэрэгтэй тэр утгаараа бол ухаалаг төрийн ойлголт бол ухаантай, чадварлаг төрийн ойлголт. Биет байдлаар цомхотгох тухай байж боломгүй. Төр өмчтэй, хүчтэй, чадалтай, эрх мэдэлтэй байх нь монголчуудын үндэсний үзэлд, монголчуудын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болно. Нийтийн өмч дээр суурилсан, өөрөөр хэлбэл байгалийн баялаг, дэд бүтэц, соёл, боловсрол, эрүүл мэндийн хамгийн гол нуруунууд төрийн оролцоотой л байх нь нийтийн эрх ашигт үйлчилнэ гэсэн үг. Дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий хурдтай хөгжиж байгаа орнууд ийм л замаар хөгжиж байна. Либерализмаар өвчилсөн хүмүүсийн гүн суусан байр суурийг өөрчлөх гэдэг нь Монголын зовлон болж эхэлж байх шиг.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүд дэмжлэг авлаа

ÓÈÕ-ûí ÷óóëãàíû ºíººäðèéí ¿äýýñ õîéøõè õóðàëäààíû ýõýíä à áîëîí õîëáîãäîõ áóñàä õóóëèéí òºñë¿¿äèéí õýëýëöýõ ýñýõ àñóóäëààð ñàíàë õóðààëò ÿâóóëëàà. ¯äýýñ ºìíºõ õóðàëäààíû ¿åýð ãèø¿¿ä õóóëèéí òºñºëòýé õîëáîãäóóëàí òºñºë ñàíàà÷ëàã÷ààñ àñóóëò àñóóæ, õàðèóëò àâààä áàéñàí þì. Èíãýýä ñàíàë õóðààëòààð õóðàëäààíä îðîëöñîí ãèø¿¿äèéí îëîíõ òºñë¿¿äèéã õýëýëöýõèéã äýìæëýý.
¯¿íèé äàðàà Ç áîëîí õîëáîãäîõ áóñàä õóóëèéí òºñë¿¿äèéí õýëýëöýõ ýñýõ àñóóäëûã õýëýëöýæ ýõëýâ. Õóóëü ñàíàà÷ëàã÷èéí èëòãýëèéã Õóóëü ç¿éí ñàéä Õ.Òýì¿¿æèí òàíèëöóóëëàà.
Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí áîëîí Çàõèðãààíû õàðèóöëàãûí òóõàé õóóëü òîãòîîìæ íü Ìîíãîë Óëñûí ¯íäñýí õóóëèàð õàìãààëñàí ¿íýò ç¿éë, õóóëü ¸ñíû àøèã ñîíèðõëûã ç¿é çîõèñòîé õàìãààëæ, ÿëãàìæòàé õàðèóöëàãà òîîöîõ ¿¿ðãýý á¿ðýí áèåë¿¿ëæ ÷àäàõã¿é áîëñîí àæ. Ñîöèàëèñò íèéãìèéí õàðèëöààíä íýí òýðã¿¿íä õàìãààëæ áàéñàí òóõàéí ¿åèéí ¿íýò ç¿éë áîëîõ ñîöèàëèñò ºì÷, íèéãìèéí äýã æóðàì, õàìòûí àæ òºðºõ ¸ñûã ãýõ ìýò íýí òýðã¿¿íä ýðýìáýëýí õàìãààëæ áàéñàí õàðèëöàà ººð÷ëºãäºæ, øèíý ¯íäñýí õóóëèàð òóíõàãëàñàí õ¿íèé ýðõ, õóâèéí ºì÷ çýðýã àðä÷èëñàí íèéãìèéí õàðèëöààíä ¿íýò ç¿éë ãýæ ¿çýæ áàéãàà îéëãîëòóóäûã ìàòåðèàëëàã õýì õýìæýýãýýð õàìãààëàõ áîäëîãûã øèíýýð àâ÷ ¿çýõ õýðýãòýé áîëñîí áàéíà.
Ãýìò õýðãèéí á¿ðýëäýõ¿¿í, çºð÷ëèéí øèíæ íü õîð àþóëûí øèíæ ÷àíàð, íèéãìèéí ¿íýëýìæýýð ÿëãàãäàæ, õóóëü ç¿éí õàðèóöëàãà òîîöîõ áîëîìæîîðîî õàðèëöàí íºõºæ áàéõ ¸ñòîé. Ó÷èð íü ãýìò õýðãèéí íèéãýìä àþóëòàé øèíæ íü áàéíãà õóâüñàí ººð÷ëºãäºæ áàéäàã. ¯¿íòýé õîëáîîòîéãîîð Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õóóëüä “….ãýìò õýðãèéí øèíæèéã õýëáýðèéí òºäèé àãóóëñàí áîëîâ÷ ÿëèìã¿éí ó÷èð íèéãýìä àþóëã¿é ¿éëäýë, ýñ ¿éëäýõ¿éã ãýìò õýðýãò òîîöîõã¿é…” ãýñýí çààëò, áóñàä õóóëü òîãòîîìæèä çààñàí “…õýðýâ ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõýýðã¿é áîë…” ãýñýí åðºíõèé ¿ã õýëëýãýýð çààãëàñàí íü ÿë çàâøóóëàõ íýã íºõöºë áîëäîã õýìýýí ñàéä òàíèëöóóëãàäàà äóðäñàí.
Ìîíãîë Óëñûí “Çàõèðãààíû õàðèóöëàãûí òóõàé õóóëü” íü 3 á¿ëýã, 56 ç¿éë çààëòòàé, 1992 îíû 12 ñàðûí 15-íû ºäðººñ õ¿÷èí òºãºëäºð ¿éë÷èëæ, ò¿¿íýýñ õîéø 20 ãàðàí óäààãèéí íýìýëòýýð óã õóóëèéí òàâíû íýãä ººð÷ëºëò îðñîí áîëîâ÷ Ýð¿¿ãèéí õóóëüòàé õàðèëöàí óÿëäàà, õîëáîîã¿é, õýì õýìæýýíèé äàâõàðäàë ¿¿ñãýäýã àæ.
Õ¿÷èí òºãºëäºð ìºðäºãäºæ áóé Çàõèðãààíû õàðèóöëàãûí òóõàé õóóëü áîëîí áóñàä õàðèëöààã çîõèöóóëñàí 220 ãàðóé õóóëèàð òîãòîîñîí çàõèðãààíû çºð÷èë, ò¿¿íä õ¿ëýýëãýõ çàõèðãààíû õàðèóöëàãûã òîäîðõîéëñîí õýì õýìæýýã òºðºëæ¿¿ëýí íýãòãýæ, Ãýìò õýðãèéí òóõàé õóóëèéí òºñëèéí ¿çýë áàðèìòëàë àãóóëãà, õóóëü ç¿éí òåõíèêèéã áàðèìòëàí Ǻð÷ëèéí òóõàé õóóëèéí òºñëèéã áîëîâñðóóëñàí áàéíà. Õóóëèéí òºñºëä àëáàí ¸ñíû ñàíàë àâàõààð 131 áàéãóóëëàãà, ñóäëàà÷äàä õàíäñàíààñ äàâõàðäñàí òîîãîîð 85 áàéãóóëëàãààñ 1500 îð÷èì ñàíàë èðñíèéã õóóëèéí òºñëèéí ¿çýë áàðèìòëàëä íèéö¿¿ëýí òóñãàæýý.
Õýëýëö¿¿ëãèéí øàòàíä ãèø¿¿äèéí àñóóëòàä òºñºë ñàíàà÷ëàã÷ áîëîí àæëûí õýñãèéíõýí õàðèóëàâ. Èéíõ¿¿ Ãýìò õýðãèéí áîëîí Ǻð÷ëèéí òóõàé õóóëèóäûã õýëýëöñýíèé äàðàà ñàíàë õóðààëò ÿâóóëàõàä ãèø¿¿äèéí îëîíõ òºñë¿¿äèéã õýëýëöýõèéã äýìæèâ. Àíõíû õýëýëö¿¿ëýãò áýëòã¿¿ëýõýýð Õóóëü ç¿éí áàéíãûí õîðîîíä øèëæ¿¿ëëýý.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг өргөн барив

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр /2014.05.29 / УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг дахин боловсруулан өргөн барилаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5,880.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 92.1 хувь буюу 503.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1,017.5 тэрбум төгрөгөөр буюу 20.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан байна.
Татварын орлогын төлөвлөгөөний биелэлт 89.1 хувийн биелэлттэй буюу 621.2 тэрбум төгрөгөөр буурсан нь өнгөрсөн онд нэгдсэн төсвийн орлого буурахад гол нөлөөг үзүүлсэн бол татварын бус орлого 118.6 тэрбум төгрөгөөр давж, 116.9 хувийн биелэлттэй гарчээ.
Орлогын албан татвар 194.5 тэрбум төгрөг, дотоодын бараа үйлчилгээний татвар 337.2 тэрбум төгрөг, гадаад худалдааны орлого 135.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөсөн хэмжээнээс дутуу төвлөрсөн нь нийт татварын орлогын төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлсөн байна.
Харин хүү торгуулийн орлого 69.7 тэрбум төгрөг, газрын тосны орлого 25.9 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь татварын бус орлогын төлөвлөгөө давж биелэхэд гол нөлөөг үзүүлжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл Улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 87.6 хувь, Орон нутгийн төсвийн орлогын биелэлт 100.4 хувь, Хүний хөгжил сангийн орлогын биелэлт 98.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн орлого 102.5 хувь байлаа. Дээрх мэдээллээс харахад улсын төсвөөс бусад төсвийн орлогын гүйцэтгэл батлагдсан хэмжээнд төвлөрсөн байна.
Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг дахин хэлэлцэн боловсруулаад, Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцээд явна гэдгийг хууль санаачлагч дуулгалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар яг одоо Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдийн асуултад Х.Тэмүүжин сайд болон ажлын хэсгийнхэн хариулж байна.
Энэ хууль нь шоронжсон бодлогоос татгалзах, гэмт хэрэг зөрчлийг ялгах, хариуцлагыг үйлдсэн хэрэгт нь тааруулан оногдуулах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хариуцлагыг чангалах, гүтгэлэг, доромжлолыг иргэний хуулиар шийдэх зэрэг шинэлэг зохицуулалтууд агуулсан бөгөөд одоо үйлчилж буй Эрүүгийн хуулийг нэрнээс нь эхлээд үзэл баримтлалын хувьд өөрчилж буй юм. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн харилцааны өөрчлөлтийг харгалзан уг хуульд есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоох болон гэмт хэрэгт тооцох нөхцлийг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн бусад хууль шинээр батлагдаж, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хийгдэж иржээ. Харин өнөөгийн нийгмийн харилцааны хөгжил, эрэлт хэрэгцээтэй холбон авч үзвэл Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг Эрүүгийн хуулиар бүрэн дүүрэн хамгаалж чадаагүй, даяарчлагдаж буй эрин үед олон улсын нийтийн эрх зүйн хөгжлөөс хоцрогдох хандлагатай байна.
 Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой үр нөлөөтэй, олон сонголттой болгох”-оор заасантай нийцүүлэх, Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсрууллаа. Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээгээр оролцогч улсуудад “үндэсний хууль тогтоомжоор зохицуулахыг үүрэг болгосон” 56 асуудлыг зохицуулаагүй буюу хуульчлаагүй байна. Энэ тоог Монгол Улсын Эрүүгийн хуулийн зүйл заалтын тоотой харьцуулахад тус хуулийн заалт 18 хувиар нэмэгдэж, өөрчлөгдөх бүрэн үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн долоон зарчмын тав нь буюу 71 хувь нь хэрэгжих боломжгүй байдлаар тусгасан нь тухайн хуулийг шинэчлэн найруулах үндэслэл болсон гэдгийг Хууль зүйн сайд илтгэлдээ дурдав.
 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын цахим хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээ нэвтэрлээ

Улсын Их Хурлын цахим хаягийг эх хэлээрээ ашиглах боломжтой боллоо. Монголд анх удаа цахим хаягийг эх хэлээрээ буюу кирилл үсгээр ашиглах үйлчилгээг “Датаком” ХХК нэвтрүүлсэн байна. “Датаком” ХХК нь УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, УИХ.МОН, МОНГОЛ-УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, МУИХ.МОН, ПАРЛАМЕНТ.МОН, НЭЭЛТТЭЙ-ПАРЛАМЕНТ.МОН, ИХ-ХУРАЛ.МОН, ХУРАЛ.МОН гэсэн найман домэйн нэрийг ашиглалтанд оруулан “Датаком” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Энхболд  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт өнөөдөр /2014.05.29/ хүлээлгэн өгөв.
Төрийн байгууллагууд болон Оюуны өмчийн гэрчилгээ эзэмшигч байгууллага, хувь хүмүүсийн домэйн нэрийг бүртгэж эхэлсэн бөгөөд цахим хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээ юун түрүүн Улсын Их Хуралд нэвтэрч байгаа юм. Төрийн байгууллагуудын нэрсийг бүртгэх ажил явагдаж байгаа бөгөөд интернэтийн хөтөч програм дээр УИХ.МОН вэб хаягийг кирилл үсгээр бичихэд ямар нэгэн нэмэлт програм суулгалгүйгээр вэб нь шууд ажиллах боломжтой юм.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, Монгол Улсын Их хурал 1996 оноос өөрийн веб сайтаа нээсэн. Улсын Их Хурал Монгол хэлээр интернэт ордог анхны хэрэглэгч болж буйд Датаком компанийнханд талархал илэрхийлж буйгаа онцлов.


“Датаком” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Энхболд, интернэт технологийн шинэ үе болох IDN (Internationalized Domain Name) буюу улс орон бүр өөрийн эх хэлээр дотооддоо домэйн нэр бүртгэх боломж бүхий энэхүү технологи нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй Интернэтийн Олон улсын байгууллагын зөвшөөрөлтэйгээр албан ёсоор нэвтэрч буйг хэлсэн юм.


2014 оны 10 дугаар сарын 15-наас өмнө бүх Төрийн байгууллагууд интернет хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээнд шилжих бөгөөд дараа нь хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудад албан ёсоор нээлттэй болох юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр сайдыг огцруулах санал өргөн барилаа

МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барилаа. Тус бүлгээс Н.Батбаяр сайдыг Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн “хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, зээл, тусламжийн нэгдсэн бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт”-ын үүргээ өнгөрсөн хугацаанд хангалттай биелүүлж чадсангүй гэж үзжээ. Тэд “Засгийн газар 2013 онд улсын нэгдсэн төсвийн 6.177 их наяд төгрөгөөс гадна “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис бонд”, Хөгжлийн банкны санхүүжилтэд 13 их наяд гаруй төгрөг зарцуулсан.
Зарцуулсан мөнгө, авсан өр зээлийнхээ хэмжээгээр улсын эдийн засаг өөдлөн сэргэж, ард түмний амьдрал дэвжин дээшлэх ёстой байтал харин ч эсрэгээрээ уруудан доошилж байна. Эдийн засгийн алдаатай бодлогын уршгаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларч, түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрэв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувь өсч, үнэ дээшээ болж, амьдрал доошоо боллоо. Банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 612 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оныхоос 2.4 дахин өссөн” гэв.
МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг дараах үндэслэлээр огцруулах санал гаргажээ.
•    Засгийн газрын гадаад өр сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом нэмэгдэж, төсвийн зээлийн үйлчилгээний зардал 3-4 дахин өссөн. Засгийн газар өмнөх 22 жилд бий болсон нийт өр зээлээс 800 сая ам.доллараар илүү буюу гурван тэрбум ам.долларын өр үүсгэж ирээдүй хойч үеэ өрийн дарамтад орууллаа.  Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Эдийн засгийн хөгжлийн сайд биелүүлж чадсангүй. УИХ-аас хэчнээн сайхан хууль, эрх зүйн орчныг бий болгож өгсөн ч түүнийг ажил хэрэг болгох чадвар салбар хариуцсан сайдад алга байна.
•    Төсвийн тухай хуульд заасан “Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас Монгол Улс өнөөг хүртэл хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлт, хөтөлбөргүй, хөрөнгө оруулалт зүг чиггүй хийгдэж байна.
•    Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу “Чингис” бондын санхүүжилтийн нэг ам.долларыг гурван ам.доллар болгож, эдийн засгийн үр ашиг бүхий төсөлд зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэнгүй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл энэ заалтыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцохыг зөвлөсөн нь Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хангалттай үндэслэл болно.
•    Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан “Чингис”,  “Самурай бонд”-ын хөрөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахгүй дур мэдэн зарцуулж хууль зөрчсөн.
•    Ерөнхий сайд Н.Алтанхуяг 10 хоногийн хугацаатай хариуцлага тооцох шаардлагад хариу өгөлгүй эдийн засгийн хямралын буруутнуудынхаа үйл ажиллагааг ил далдаар дэмжиж, улс орноо улам туйлдууллаа. Тиймээс МАН-ын бүлэг эдийн засгийг хямралд хүргэсэн албан тушаалтнуудын нэгийг нэр зааж огцруулахаар УИХ-д хандах нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр сайдыг огцруулах бичгийг 13.00 цагт өргөн барина гэв

УИХ дахь МАН-ын бүлэг º÷èãäºð ýýëæèò áóñààð õóðàëäàæ, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналä íýãäñýí òóõàé ìýäýýëñýí áèëýý. Òýãâýë òóñ á¿ëýã Í.Áàòáàÿð  ñàéäûã îãöðóóëàõ áè÷ãýý 13.00 цагт УИХ-ын даргад өргөн барíà ãýæ äºíãºæ ñàÿ ìýäýýëëýý.

Categories
мэдээ улс-төр

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхийг дэмжив


ªíººäðèéí ÷óóëãàíû нэгдсэн хуралдаан 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан ÓÈÕ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан Өрийн удирдлагын тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуультай зөрчилдөж байгаа учраас эхлээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх эсэхийг шийдсэний дараа хэлэлцэх нь зүйтэй юм. Шаардлагатай бол нам, эвслийн бүлгүүд зөвшилцөх асуудал ч байж болно, ярилцаж ойлголцоод явах нь зүйтэй байна гээд эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргав. Мөн Д.Оюунхорол ãèø¿¿í энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Харин Ц.Нямдорж ãèø¿¿í Засгийн газраас өргөн барьсан Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлээд ер нь Засгийн газраас дутуу дулимаг бодож боловсруулж оруулж ирсэн төслийг засч янзлах гэж ÓÈÕ хамаг цагаа алдаж байгааг анхаарах ёстой гэлээ.
 ÓÈÕ-ûí дарга З.Энхболд гишүүдээс гаргасан саналтай холбогдуулан чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаас Өрийн удирдлагын тухай, Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийг хасахаар болсныг мэдэгдэв. Харин дараа оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийг çóðãàдугаар сарын 1-ний дотор батлах хуультай учраас хэлэлцээд явах нь зүйтэй. Тэгэхдээ дагалдах хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг эхэлж шийдээд явахад асуудал үүсэхгүй гэдгийг хэллээ.
 Ингээд хэлэлцэх асуудлын дарааллын дагуу эхлээд “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай ÓÈÕ-ûí тогтоолын төслийн хэлэлцэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг чуулганы Мягмар гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан ÓÈÕ-ûí гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү нар үг хэлсний дараа байнгын хорооны саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 43 нь буюу 87.8 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
 Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг энэ долоо хоногийн Мягмар гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг ажлын хоёр өдрийн завсарлага аваад байсан юм.
  Уг хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Р.Гончигдорж, Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, С.Одонтуяа, Н.Батцэрэг нар үг хэллээ. Ингээд байнгын хорооны саналаар хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 26 нь буюу 50 хувь нь дэмжиж, 26 нь татгалзан олонхын дэмжлэг аваагүй тул төслүүдийг Засгийн газарт буцаахаар боллоо.