ИЗНН-ын 15 жилийн ой тохиож байгаа юм. Ойтойгоо давхцуулан тус намынхан Их хурлаа хамтатгахаар болсон бөгөөд Улсын драмын театрт өнөөдөр үргэжлүүлэн хуралдахаар болжээ. Их хурлаараа тус намынхан улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг ярилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх гэнэ. ИЗНН-ын Их хурал хамгийн сүүлд 2012 онд болсон. Намын дүрмээр дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийдэг ч улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг хэлэлцэх шаардлагатай учраас ойн баяртайгаа хамтатгаад жилийн өмнө хийж байгаа гэдгээ тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Хүдэр-Ян хэлж буй. Өнөөдрийн хуралдаанаар намын даргаа өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэх аж. Мөн засгаас гарах эсэхээ ч ярилцах юм байна. ИЗНН-ын даргаар С.Оюун байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа. Түүнийг өнгөрсөн 15 жил олигтой ажиллаж чадаагүй, гуравдагч намын орон зайг бүрдүүлж чадсангүй гэж шүүмжлэх хүмүүс байгаа бол ИЗНН-ыг парламентад суудалтай нам болгохоод түүний хичээл зүтгэлийн хүч гэх нэгэн ч байна. Юутай ч олон жилийн турш нэг хүнээр удирдуулж буй тус нам даргаа өөрчлөх үү гэдгийг өнөөдөр шийдэх юм. С.Оюуны хувьд ажлаа шинэ хүнд өгөх цаг болсныг сануулах хүмүүс болон байна.
Category: улс-төр
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хамгийн эхэнд улс орон даяар зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Иргэний зориг-Ногооны намынхан өнөөдөр 15 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн баярын хүрээнд тус намын гишүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. Мөн намын гишүүд, дэмжигчид Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ өдөр мөн тус намынхан их хурлаа хийхээр товлосон. ИЗНН-ынхан энэ удаагийн Их хурлаараа өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэж, намын дарга, бүтэц, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 5-7-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллалаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эвлэлдэн нэгдэх өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2015.03.06/ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлын явцтай танилцав.
Тавантолгойгоос-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажил 2013 оны 5 дугаар сард эхэлснээс хойш хоёр жил ажил хэвийн үргэлжилж далангийн ажлын гүйцэтгэл 86 хувь, хоолой, гүүрийн ажил 63 хувьтай явагдаж байгааг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ УИХ-ын даргад танилцуулсан юм.
Мөн тэрээр, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Солонгосын “Samsung C&T” компани ажиллаж байгаа бол зөвлөх компани буюу гэрээний ажлын хяналтыг Германы “Дойчэ бан интернешл” компани тавьж ажиллаж байна. Түүнчлэн “Монголын төмөр зам” ТӨХК өдөр тутмын үйл ажиллагаа, барилгын ажлын явцад захиалагчийн хяналт тавьдаг болохыг онцлов.
Тус чиглэлд тавигдаж буй 267 км төмөр замын ажил хоёр жилийн дараа дуусах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний үр дүнд эдийн засгийн болон экологийн өндөр ач холбогдолтой талаар мөн мэргэжилтнүүд онцлон танилцуулж байсан. Тодруулбал, уурхайгаас нүүрсийг хүнд даацын автомашинаар тээвэрлэхэд ихээхэн шороо тоос босдог нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг. Харин тус төмөр замаар жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай учир хүнд даацын машин ашиглах шаардлагагүй болно. Нөгөөтэйгүүр, тээврийн хөлсийг хоёр дахин бууруулах учраас эдийн засгийн үр ашиг өндөр, улмаар Монголын эдийн засаг, ДНБ-ий өсөлтөд эерэгээр нөлөөлнө хэмээн тооцож буйг төслийн багийнхан УИХ-ын даргад танилцууллаа.
УИХ-ын дарга З.Энхболдыг Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлын үйл явцтай танилцахад УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Лондонгоос эрхлэн дэлхийн 24 хотод 360 мянган хувиар гаргадаг “Financial Times” сонинд ярилцлага өглөө. Тус сонин нь олон улсын санхүүгийн мэдээллийг тоймлон хүргэдэг, 1888 оноос хэвлэгдсэн дэлхийн тэргүүлэх сонины нэг юм.
“Financial Times” сонины Бээжин дэх сэтгүүлч Люси Хорнби Ерөнхий сайдыг “Lunch with the FT” ярилцлагад урьсан байна.Тэрбээр өмнө нь олон орны Ерөнхий сайд болон олон улсад нэр хүнд бүхий эрхмүүдтэй ийм ярилцлага хийж байсан туршлагатай сэтгүүлч юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Монгол улс 2016 онд Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний арваннэгдүгээр уулзалтыг зохион байгуулах болсонтой холбогдуулан тус уулзалтын логоны загвар зохион бүтээх уралдааныг нийт зураач, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
Уралдаанд оролцох бүтээл нь дараах шаардлагыг хангасан байна.
– Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын зорилго, утга санаа, 20 жилийн ой, 11 дэх удаагийн уулзалтын онцлогийг тусгасан байх,
– Монгол Улсад зохион байгуулдагдаж буй утгаараа үндэсний онцлог шинжийг агуулах ч АСЕМ-ын зорилго, утга санаа болон үндсэн логотой зохицсон байх,
– Гурваас илүүгүй өнгө ашигласан ба хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх,
– График дизайны программ ашиглан, өндөр нягтралтай, өнгөний код 3D (гурван хэмжээст, хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй) форматаар хийсэн байх,
– Бүтээлийн утга санааг тайлбарласан тайлбар ирүүлэх
– Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх
Уралдааны материалыг 2015 оны 3 дугаар сарын 31-ний дотор Гадаад хэргийн яам, АСЕМ-ын бэлтгэл ажлын албанд asemmongolia@mfa.gov.mn хаягаар хүлээн авна.
Бүтээлийг хүлээн авсанаас хойш ажлын 15 хоногийн дотор эхний гурван байрыг шалгаруулж, олон нийтэд зарлана.
Шагналын сан 1.500.000 төгрөг.
Материал хүлээн авах хаяг
Монгол Улсын Гадаад хэргийн яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Утас: 262788, 262558
И-мэйл: asemmongolia@mfa.gov.mn
АСЕМ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖЛЫН ХЭСЭГ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.05/ Дундговь аймагт ажиллах үеэрээ Гурвансайхан сумын “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
Гурвансайхан суманд 200 гаруй өрхийн 800 орчим иргэн оршин суудаг. Гурвансайхан сумын “Шинэ сум” төслийн хүрээнд “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж” төслийг хэрэгжүүлсэн байна. Герман технологийн дулаан хангамжийн систем, 3 км цэвэр, 2.1 бохир усны шугам, 2 км дулааны шугам болон 2.5 км авто зам, гэрэлтүүлэг, явган хүний замын урсгал ажлууд амжилттай хийгджээ. Мөн цэвэр усны 5000 метр куб багтаамжтай усан сантай байгуулсан төдийгүй орчин үеийн технологи бүхий цэвэрлэх байгууламжтай болсноор усыг дахин ашиглах боломжтой болсон гэв.
Эдгээр бүтээн байгуулалтыг дуусгаад эхний ээлжинд албан байгууллагуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбон, дулаанаар хангах ажлыг хэрэгжүүлсний дараа сумын 200 гаруй айл өрхийг холбох боломжтой болох юм байна.
2016 оноос эхлэх уг ажлын хүрээнд сумын нэг өрх нэгдсэн шугам сүлжээнд холбогдох өртөг ойролцоогоор 3-4 сая төгрөг болно гэдэг тооцоо гаргаад байгаа юм байна. Цаашид сумын иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд жишиг хашаажуулалтын ажил хийхээр төлөвлөсөн хэмээн нутгийн удирдлагууд УИХ-ын даргад танилцуулав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
МАХН-ын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас Авлигатай тэмцэх газрын хоёр байцаагч мэдүүлэг авах гэсэн нь багагүй шуугиан тарьсан билээ. Үүний дараахан түүнийг хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар МАХН-ынэх сурвалжаас тодруулахад “Н.Энхбаяр дарга уржигдар БНСУ-ыг зорьсон. Хилээр гаргахыг чинь хориглоно шүү хэмээн хуулийнхан айлгасаар байгаад явуулчихлаа” хэмээсэн юм. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Н.Энхбаяр мэдүүлэг өгсөн учир одоохондоо хилээр гарах эрхийг нь хязгаарлах хэрэггүй хэмээн үзэж цуцалсан” гэлээ. Тэрбээр 14-ний орой Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор Солонгос руу нисчээ.
Г.ОНОН
Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар ДЦС-2 төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
ДЦС-2 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү станцынхаа үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. ДЦС-2 компани нь 1961 онд ашиглалатад орсон. 21,5 МВт-ын хүчин чадалтай. Монгол Улсын эрчим хүчний 4 орчим хувийг үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд сүлжээний тоноглолийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил, цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажил тус тус хийгдсэнээр станцын найдвартай ажиллагаа сайжирсан байна. Энэ 2015 онд 35 тонн уур гаргах нэг шинэ зуух, 6 МВт-ын турбогенератор ашиглалтад орсноор суурилагдсан хүчин чадал 24 МВт болж нэмэгдэх юм байна. Тус станц 290 орчим ажилчинтай.Энэ жил 150,1 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтөй ажиллаж байгаа нь өмнөх оныхоос 45 сая кВт –аар илүү байгаа гэнэ. Оны эхний хоёр сарын байдлаар төлөвлөгөөгөө 101,3 хувиар биелүүлээд явж байна. Цаашид энэ станцад техник тоног төхөөрөмжийн өргөтгөл шинэтглэлийг хийж, хүчин чадлыг 200 МВт хүртэл өргөтгөх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Харин ЭХЯ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар “ДЦС-2 –ын хүчин чадлыг 100 хүртэл МВт-аар өргөтгөж, энэ бааз суурин дээр нь түшиглэн эрчим хүчний чиглэлээр шинээр мэргэжил эзэмшсэн инженер, техникийн ажилтнуудад практик дадлага суулгадаг сургалт үйлдвэрлэлийн томоохон төв байх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийллээ.
Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар ДЦС-2 төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаа хэвийн найдвартай байгааг өндөр үнэлээд цаашид өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.
Хэдийгээр авсаархан жижиг боловч монголын эрчим хүчний салбарт хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эмх цэгц, зохион байгуулалт сахилга, дэг журам, орчны цэвэр, аюулгүй байдлаараа бусад аж ахуйн нэгжээс онцгой ялгарч байгаа нь анзаарагдав.