Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөвсгөл-Булганы авто замын ажил 70 гаруй хувьтай байна

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил ид үргэлжилж байна. Хөвсгөл-Булганы чиглэлийн 253 км авто замын ажлыг, зам барилгын дөрвөн компани хэсэгчлэн хувааж гүйцэтгэж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай замын ажлыг “Эйч Ки Би интернэшнл холдинг” компани гүйцэтгэж байна. Эхний 40 км авто замын ажил 90 хувьтай, энэ сарын 30-нд бүрэн ашиглалтад орох гэнэ. Харин үлдсэн 48 км авто замын ажил 65 хувьтай, ирэх аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. 

Мөрөн-Тариалан чиглэлийн 32 км авто замыг “Хотгор зам” ХХК-ийнхан барьж гүйцэтгэж байна. Замын ажлын явц 71 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийтдээ 145 хүн зам, барилгын ажлыг хийж байгаа гэнэ. Гэрээний хугацаа өнгөрөгч долоодугаар сарын 10-нд дууссан ч цаг агаарын байдлаас шалтгаалан ажил хэсэг хугацаанд саатсан гэдгийг тус компанийн удирдлагууд нуусангүй. “Хотгор зам” компанийн барьж гүйцэтгэж буй замтай залгаад “Их Монгол барилга” компани Мөрөн-Тариалан чиглэлд 25 км авто замын ажил хийхээр гэрээ байгуулжээ. Харин тус компанийн ажлын явц 50 гаруйхан хувьтай явж байна. Зам, тээврийн сайд А.Гансүх тус компанийг замын ажлыг цагт нь эхлээгүй, ажлын гүйцэтгэл муу байгаа зэргийг шүүмжлэлтэй хандсан юм.  

Ийнхүү өнөөдрийн байдлаар Хөвсгөл-Булганы чиглэлийн 253 км авто замын 130 орчим км нь хатуу хучилттай замаар холбогджээ. 

М.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гудамж төслийн захирал Б.Батболд “Намайг АТГ-аас шалгаж байгаа ч сэжигтнээр татаагүй”

Гудамж төслийн захирал Д.Батболдыг “Самурай” бондын хөрөнгөөс 50 орчим сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 93 орчим тэрбум төгрөгийг зориулалтын бусаар шилжүүлсэн нь хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэдэг үндэсллээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа талаар хэвлэл мэдээллийн хэргслээр цацагдах болсон. Мөн “Гудамж” төсөлд зориулагдсан хөрөнгө буюу Засгийн газрын үнэт цаас худалдаж төвлөрүүлсэн мөнгөөр төсвийн урсгал зардал санхүүжүүлэхгүй байх ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчин урсгал зардал их хэмжээний мөнгө зарцуулсан болон төслийн нэгжийн өмч хөрөнгөөс 470 сая төгрөгөөр автомашин, тоног төхөөрөмж худалдаж авсан нь хууль тогтоомжид нийцэхгүй байна гэх зэрэг үндэслэлээр түүнийг шалгаж байгаа ажээ.

Харин энэ тухайд тэрээр “Би АТГ-т шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ сэжигтнээр татагдаагүй. “Самурай” бондын хөрөнгөөс 55 сая ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл нь ташаа юм. Гудамж төсөл Чингис бондын хөрөнгөөс санхүүждэг болохоос Самурай бондтой ямар ч хамаагүй. Төсөл хөтөлбөрүүдээ сонгон шалгаруулаад, Хөгжлийн банкнаас санхүүжээд явдаг. Өөрөөр хэлбэл Гудамж төслийн санд санхүүжилтийн хөрөнгө орж ирдэггүй. Би төслийн захирлын хувьд ажилчдын цалин, хэрэгцээт тоног төхөөрөмжийг авахад зарцуулах хөрөнгийг шийдвэрлэх эрхтэй. 470 сая төгрөгөөр дөрвөн автомашин худалдан авч, санхүүжилтийг үргүй зарцууллаа гэдэгтэй би санал нийлдэхгүй байна. Манай төсөл чинь дотроо гурван дэд төсөлтэй. Өөр өөрсдийнхөө төслийн чиг үүргийн дагуу хурдны автозамынхаа трасыг шалгахаас өгсүүлээд хөдөө орон нутагт төслийн хүрээнд хэрэгжих ажилтай танилцахад шаардлагатай автомашин, техникүүдийг авсан. Үүнийг дэмий зүйлд оруулсан хөрөнгө оруулалт биш” гэсэн юм.  

М.Ууган

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Танкны биатлоны ДАШТ-д манай баг тамирчид амжилттай оролцож байна

Өнгөрсөн ням гарагт ОХУ-д танкийн биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Тус тэмцээний ганцаарчилсан уралдааны дүнгээр ОХУ-ын баг тамирчид тэргүүлж байгаа бол удаах байруудад Армени, Казахстан зэрэг улс оржээ. Харин манай баг тамирчид есдүгээр байранд жагссан аж. Тэмцээний эхний шатанд оролцогчид 1.800, 1.700 болон 1.600 метрийн зай дахь байг онож, замдаа таарсан саад бэрхшээлүүдийг даван туулжээ. Байг оноогүй, саадыг давж чадаагүй болгонд 60 секундын торгуулийн хугацаа өгдөг байна. 

Тэмцээний хоёр дахь шат буюу гурван километрийн спринт маргааш эхэлнэ. Гурав дахь шат буюу бие биенээ гүйцэж түрүүлэх тэмцээн болно. Тус тэмцээнд ОХУ, Ангол, Армени, Энэтхэг, Казахстан, Киргиз, БНХАУ, Кувейт, Монгол, Серби зэрэг 13 орны төлөөлөл оролцож байна. 

М.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ШАШНЫГ ӨМӨӨРӨХҮЙ (III)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

МАРКСИЗМ БА БУДДИЗМ

“Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж хэлж байхдаа Маркс өөрийнхөө сургаалыг бас нэгэн шинэ шашин болно гэж зүүдлээгүй биз ээ. Коммунизмын тухай таамаг нь бас нэгэн шинэ диваажингийн амлалт болж өөрийнх нь хөрөг Есүсийг орлох боллоо. Маркс шашныг басамжлан үздэг байсан бол түүний хамгийн үнэнч шавь Ленин шашныг шууд үзэн яддаг байлаа. Ленин, дараа нь Сталин марксизмыг шинэ шашин болгон хувиргасан юм. Ердөө л орлуулах журмаар. Маркс, Ленин нар сүсэгтэй сэхээтэн айлд өсөж хүмүүжсэн бол Сталин шашны сургуульд сурч байжээ. Ингээд л орлуулж гарлаа. Коммунизм-диваажин, сүм хийд-нам, хувраг-намын дарга нар, сүмээс хөөх-намаас хөөх, усан баталгаа-пионерт элсэх, дагшин газар-удирдагчийн бунхан, Есүс-Маркс болон бусад удирдагч, архад-улс төрийн товчооны гишүүд, чойг-намын батлах, шашны баяр-хувьсгалын баяр, тарни-намын лоозон, шүтээн алтарь-Лениний болон Сүхбаатарын танхим… гэх мэт. Гэхдээ өөр шашин болон ямар ч үзэл бодлыг үл зөвшөөрдөг дундад зууны католикуудын үеийн загвараар буй болгожээ. Иймээс коммунист инквизаци ч ажиллаж байсан.

Оросуудын оруулж ирсэн энэ шашны цаад мөн чанарыг монголчууд эхлээд ойлгохгүй байлаа. УБХ-ын дарга Гэндэн “Ертөнц дээр Будда, Ленин гэж хоёр аугаа бурхан төрсөн…” гэж хурал дээр айлдаж байв. Хоёр удаагийн Ерөнхий сайд Амар шүтлэгтэйгээ нуух байтугай илт идэвхтэй буддист аж. 1940 он гэхэд бүгдийг нь алж устгаж, буддын сүм хийдийг шатааж нурааж дууссанаар ортодокс марксизм өрсөлдөгчгүй ноёрхох боллоо. 1943 онд намын хатуу хяналтын дор Гандантэгчилэн хийдийг нээжээ. 1990 он хүртэл энэ сүм төрийн нэгэн хавсарга болж байсан төдийгүй нууц цагдаагийн газрын нууц туршуулын ч үүрэг гүйцэтгэж байсан. Төвдийн буддизм анхлан орж ирэхдээ бөөгийн бүдүүлэг зан заншлыг устгаж Энэтхэг Төвдийн асар их соёлыг тээн орж ирснээрээ нийгэмд мундахгүй их дэвшил авчирсан. Яг адилхан процесс энд бас болсон юм. Марксизм орж ирснээр өрнийн соёл иргэншлийг тээн авчирч шинжлэх ухааныг ихэд хөгжүүлсэн. “Шар машин” гэгдэх оюун санааны хүлээсийг зад татан, мухар сүсгээс үүдэлтэй бүдүүлэг зан заншлыг халж, нийгмийн асар том дэвшил дагуулсан билээ.  

МОНГОЛ СҮЖИГ

Иргэншлээс зөвхөн бэлэн зүйлсийг нь хэрэглэж байсан талын нүүдэлчин монголчууд иргэншсэн шашныг мухар сүжгийн хэмжээнд ашиглана уу гэхээс цаад мөн чанар руу нь орж автаж байсангүй. Эзэлсэн орондоо суурьшсан монголчууд л хэдэн үе өнгөрсний дараа жинхэнэ лал, күнз, христос, буддын шашинтан болж байлаа. Рүбрүкийн баталж байгаагаар христос мөргөлтөн болсон нүүдэлчид байтугай миссионер, хуврагууд нь хүртэл олон авгайтай, архи дарс уугаад явдаг аж. Загалмайд хүлэгдсэн Христийн дүрсийг хуу татаад авчихна. Хүн төрөлхтний гэмийг өөртөө хүлээн шаналж байгаа жинхэнэ утгыг нь ухахгүй, тиймдээ ч бусдад тайлбарлаж чадахгүй болохоороо ингэж байсан болов уу. 

Төвдийн буддизм орж ирсэн ч энэ шашны жинхэнэ философи, арга ухаан, мөн чанар нүүдэлчдийн дэндүү ихэнхэд дэндүү холын юм байлаа. Бөөгийн мухар сүжгийг орлох төдий үүрэг гүйцэтгэх болов. Ерөөсөө бөө нь үхэгсдийн сүнсийг шүтэх гаргалгаатай. Өөрийн өвөг дээдсийн сүнс тэр хүндээ Бурхан байдаг. Ингэхээр зэрэгцээ хоёр хүний шүтээн бурхан тус тусдаа байдаг нь гайхмаар зүйл биш төдийгүй, ерөөсөө л угаасаа ийм байх ёстой аж. Иймдээ ч нүүдэлчид алив шашныг хэзээ ч харилхдаггүй, хэрэгцээ гарвал тун амархан өөриймшүүлчихдэг ажгуу. Чингэсийн их гүрэнд дайсагнагч шашнууд эв найртайгаар зэрэгцэн оршиж байсны нууц энд болов уу.     

Оросын эрдэмтэн Майский 1918 онд Монголд ирэхдээ нэгэн хачирхалтай зүйл олж ажигласнаа тэмдэглэсэн байдаг. Нэгэн баян нүүдэлчин өглөө христийн сүмд загалмайлаад зогсож байж. Өдөр нь тэднийд очсон чинь лам авчирчихсан ном уншуулаад сууж байж. Орой нь харин тэднийд бөө уригдан ирж түүдэг ноцоож онгон тэнгэрээ дуудан эзний муу муухайг зайлуулж байх юм гэнэ. Гэрийн эзнээс яагаад энэхүү хоорондоо харш шашныг зэрэг зэрэг шүтдэгийг нь асуужээ. “Нэг нь тус болохгүй гэхэд нөгөө нь туслах байлгүй” хэмээн цаадах нь маш прагматикаар хариулж. Алив шашинд хандах монгол хүний жинхэнэ дүр!

1937-38 онд 800 шахам сүм хийдийн 6 мянга орчим барилга байгууламжийг үнэн хэрэгтээ монгол хүн гараараа галдан нураасан. Заавар, зандрал тулгалт нь цаанаасаа байсан ч монгол хүн өөрийн гараар энэ нүглийг үйлдсэн. Хэрэв буддын ухааныг мөн чанараар нь ойлгодог байсансан бол ийм нүгэл хийхээс үхлийг дээрд үзэх байсан болов уу. Үүнээс даруй дөрвөн зууны тэртээ хэдэн мянган жил шүтсэн бөөгийн ёсоо төвдийн буддизмийн суртлаар харгислан дарж үгүй хийсэн билээ. Төвдөөс суртал нь ирсэн болохоос үүнийг мөн л монгол гар гүйцэтгэсэн. Хожим нь орж ирсэн марксист шашинд монголчууд үнэнчээр үйлчилж, үүгээр урьд нь байсан буддизмыг орлуулах болжээ. 1980-аад оны дундуур энэ талаар судалгаа хийсэн европын шинжээчдийн тайланд “марксизмыг шашны хэмжээнд ритуал, итгэл үнэмшилтэй нь мөрддөг магадгүй цорын ганц ард түмэн” гэж гайхшран нэрлэсэн байдаг. “Шашин хориглогдоод хэдэн үе өнгөрсний дараа хүмүүс орлуулж болох юуг ч шинэ шашин болгон мөрддөг юм байна” гэсэн нээлтийн хэмжээний дүгнэлт гаргаж байлаа, тэд.

АРДЧИЛАЛ БА ШАШИН

1990 оны ардчилсан хувьсгал шашны эрх чөлөөг авчирлаа. Гучаад онд Монголд арчигдсан төвдийн буддизм 1990 онд буцаж ирэх хооронд Монголын нийгмийн харилцаа, бүтэц, зэрэг дэв үндсээрээ өөрчлөгджээ. Иргэншил гүн шингэсэн, хүн амын ядахнаа тал нь иргэншсэн орчинд амьдардаг, бүх нийтээр бичиг үсэгтэй, үйлдвэржсэн, хотожсон, ухамсаржсан, соёлжсон нийгэм болжээ. Шинжлэх ухаан энэ нийгмийн ертөнцийг ойлгох гол аргачлал нь болсон юм.

1991 онд хийсэн судалгаагаар хүн амын 80 хувь нь өөрсдийгөө буддист гэж тооцдог гэнэ. Ямар марксист гэлтэй нь биш! Харин 2000 онд хийсэн судалгаагаар өөрсдийгөө буддист гэж үзэгчдийн тоо 50 хувь хүртэл цөөрчээ. 2006 онд америкчуудын хийсэн судалгаагаар буддист шашинтай хүмүүс 15 орчим хувь байлаа. Энэ судалгааны урьдынхаас ялгаатай нь хүн өөрийгөө ямар шашинтай гэж үзэж байгааг нь биш хөндлөнгөөс нь үнэхээр ямар шашин шүтдэгийг нь тодорхойлсон юм. Христосын шашинтай таван хувь, лалын шашинтай гурван хувь, бөө мөргөл шүтдэг тав орчим хувь гарч ирж байна. 20 гаруй хувь нь ямар ч шашинд хамрагдаггүй аж. Үүний дотор атейст ч байна, ортодокс марксист ч байна, гэхдээ олонхи нь агностик үзэлтэй аж. Цаана нь үлдсэн 50 орчим хувийг анимизмтай холбон тайлбарлажээ. Марко Пологийн номын орчуулгад ийм хүмүүсийг “дүрс хөрөг шүтэгчид” гэсэн байдаг. Мөнөөх Майскийтэй тааралдсан олон шашинтан эрийг хэлээд буй хэрэг. Өөрөөр хэлбэл ердөө л мухар сүсэгтэн. Бөө ч мухар сүсэг, тэгэхээр юугаараа ялгагдах вэ? Бөө шүтэгч хүмүүс тэрийгээ л итгэл үнэмшил болгодог бол анимистууд бөөг оруулаад юуг л бол юуг сүслэнэ.

Эд хэн бэ? Шалгалтын өмнө хүрд эргүүлдэг оюутнууд, гаалийн байцаагчийн өмнөөс шороо цацдаг наймаачид, айл ухсан олзноосоо Ганданд аваачиж өгдөг хулгайчид, өвчин зовлонгоо эдгээх гэж боловсон эмнэлгээс эхлээд бөө хүртэл тэнэдэг өвчтөнүүд, өр ширнээсээ салах гэсэн зовлонтон, өрсөлдөгчөө хорлож үхүүлэх гэж гүрэм уншуулдаг атаач, олсон хэдээ эргүүлж алдахаас айн даатгал “төлдөг” баячууд, албан тушаал ахих гэсэн горьлогчид, үрэгдэгчийн араас гунихрагч, зүгээр л нойр шингэрсэн бие чилээрхсэн хүмүүс гээд нийгмийн бүх давхрагаас янз бүрийн асуудалтай улс юм. Ер нь ч тэгээд цайчихсан тэнэгийг тооцохгүй бол асуудал бэрхшээлгүй хэн байх билээ. Үүндээ чухам яаж хандаж байна гэдэгт л хэргийн учир бий.

Шинжлэх ухаан, техник технологийн ийм өндөр эрэмбэд гарсан XXI зуунд, муу ч сайн ч нийтээр сургууль номоор явсан орчин цагийн хүмүүс ийм олноороо яагаад мухар сүсэгтэн болж хувирав? Олон шалтгаан бий байх. Итгэл үнэмшил байхгүйгээр гурван үеийг өнгөрөөжээ. Явсаар ганц итгэл нь коммунизм болсон. Гэтэл коммунизм ганцхан өдрийн дотор хайлан урсахад хүмүүсийн итгэл үнэмшилд асар том хоосон орон зай гарчээ. Итгэл үнэмшил, ариун дээд юм, эрхэмлэх зүйл, амьдралын утга учрын тухай төсөөлөл, ертөнцийг харах үнэлэмж асар дээр үеийн бүдүүлэг отог омгийн гишүүдэд үүссэн тухай дээр өгүүлсэн. Шинжлэх ухаан нь хүмүүсийн мэдлэг дээр суурилж, байгаль эд юмсын объектив талыг нь судлан нууцыг нь ойлгуулдаг. Харин шашин бол оюун санаа, төсөөлөл дээр суурилан хоосныг судлана. Аль алин нь танин мэдэхүй, гэхдээ нэг нь биет зүйлийг, нөгөө нь биет бус зүйлийг танина. Шашин бол ариун, дээд танин мэдэхүй. Шинжлэх ухаан мэдлэгийг буй болгодог бол шашин мэдэрхүйг буй болгоно. Хүн шинжлэх ухаангүйгээр амьдарна, харин хомо сапенс хэмээх оюунт хүмүүн шашингүйгээр бараг л бололцоогүй болов уу. Хэрэв шашин гэдгийг итгэл бишрэл, ариун дээд юм, үнэмшил, бишрэл гэж үзэх юм бол шүү дээ. Шашин бол танин мэдэхүй төдийгүй соёл, урлаг, гүн ухаан, боловсрол, хүмүүжил юм. Орчин үеийн ихэнх шашин олон жилийн намтартай, өөрийн үзэл санаатай, ёс журамтай учир хүмүүнд хар багаас нь сууж хүмүүжүүлж, ёс суртахууныг нь тогтоож, болох болохгүйн заагийг тогтоож өгдөг. Харин ердийн мухар сүсэг нь бэлтгэлгүй хүнд тун амархан сууна. Чухам ийм л шалтгаанаар гэнэт өөрийн ариун нандин гэх зүйлгүй, итгэл үнэмшилгүй болсон нийгэмд мухар сүсэг хүчтэй нэвтрэн орсон болов уу. Олон шалтгаан бий байх, гэхдээ энэ бол хамгийн гол учир нь байхаа. Иймдээ ч хүмүүс үзтэл галзуу солиотой, эсвэл улайм цайм луйварчид руу “юмыг яаж мэдэхэв!” гэсэн үндэслэлээр өргөл өвөртлөн цувна.

ШАШНЫ ЗАХ ЗЭЭЛ

Эрэлтийг дагаж ний­лүүлэлт буй болдог. Нийлүү­лэлт ч эрэлтийг өдөөдөг. 1990 оноос Монголд оюун санааны тулгуурын асар их эрэлт буй болжээ. Шилжилтийн эхний үе ядуурал, инфляци, гэр оронгүй хүмүүс, барааны хомсдол, ажилгүйдэл дагуулсан. Ингэхээр хүмүүс юун түрүүн аврал хайж юунд л бол юунд итгэхэд бэлэн болжээ. Анхны оюуны аврал амлагч нь Ерөнхийлөгчийн үзмэрч, гал гаргадаг хүүхэн, алтан цөгц, өөр гаригийнхан, Ромбу хэмээх нууцлаг биест, 69 машинд угсарсан мөнхийн хөдөлгүүр, Чингэсийн булш, Унгерний нуусан алт эрдэнэс байсан, бүгд л хөдөлмөр заралгүйгээр амархан хөлжих арга зааж өгөв.

Шашин болгонд “культ” гэгддэг гажсан, үндсэн санаанаас хол зөрсөн, зарим тохиолдолд хүчирхийлэл, амиа хорлол, солиорол сурталчилдаг хориотой урсгал бий. Тэр жилүүдэд чухам ийм культууд эхэлж орж байв. Мэккагаас “буруу номт” гэж зарлагдсан, лалын ихэнх оронд хориглогдсон урсгал л 1990 онд Баян-Өлгийд хамгийн түрүүн ирж байсан. Энэтхэгээс хиндугийн хориглогдсон зарим культ орж ирсэн нь одоо болтол энд байсаар байгаа. Христийн сайнслоги гэх мэтийн культ ч орж ирсэн. Токиогийн метронд хорт утаа тавьж олон хүнийг үхүүлдэг Ом Шанригийн бүлэг ч төвдийн буддизмын нэг культ юм. Ийм гаж үзэгдэлд нийгэм хамгаалалтгүй байлаа.

Бараг мөхөж алга болоод 400 жил болсон бөө мөргөл эргээд гараад ирлээ. Угсаатан судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүд шинэ бөө нарын гарын авлага болох нь тэр. Эрдэмтэн Пүрэв, Бадамхатан нарын бүтээл ингэж луйвар хийх хэрэгсэл болдог байжээ! 1996 онд нар хиртэхэд гадаадын жуулчдыг хоргоож байсан бөө нар Ураалын их сургуулийг төгссөн сэхээтнүүд байж билээ. Хөвсгөлийн тайгад цаатан болж жүжиглэн урцанд сууж бөөлөгчид дунд сургууль төгссөн монгол хүмүүс байдаг. Бөө удамшдаг гэж ярьдаг, тийм юм бол тэнэг ч, зальхай ч, луйвар ч удамших ёстой. Юутай ч удамшдаггүй юм гэхэд халдвартай бололтой. Хөвсгөл гэдэг гучаад оны үед байгуулсан зохиомол аймаг. Урд сумд нь Сайн ноён ханых, баруун сумд Засагт ханых, зүүн хэсэг нь Түшээт ханых. Зөвхөн хойд тайга нь Богдын шавь байлаа. Одоо ч “би Хөвсгөлийнх” гэвэл “мөнгө өгөхгүй бол хараана шүү” гэсэн утгатай болоо шив дээ! Өвчин бүх улс даяар тархаж дотроо ихээхэн өрсөлдөөнтэй, захиалга ч ихтэй дажгүй бизнес болжээ. Биенийгээ хараалгаж өрөөл татуу болгох, улмаар үхүүлэх захиалга хамгийн эрэлттэй нь. Нэгийг нь хараачихаад, нөгөө дээр нь очиж хараал хариулаад орлогоо хоёр нугална.     

Буддистууд гэгч манай лам нарын тухай олон юм яримааргүй байна. Урьд бол До яамны нууц мэдээлэгчид цөөнгүй байсан, одоо ч олзонд явдаг ичих нүүргүй гар л олширч. Тэд хаа л бол хаа, ингэхээр бүгдээрээ сайн мэдэх болоо биз. Энэтхэгт зуу зуун монгол лам сурч байна. Тав зургаа нь үнэхээр дээшээ гараад явчихсан залуучууд байнаа. Бусад нь Монгол Энэтхэгийн хооронд бумба зөөх юм. Бумба тахиулахаар айл баяждаг гэнэ. Хөдөлмөр заралгүйгээр баяжих хүсэлтэн санасныг бодвол олон шүү дээ. Намсрай гэж бурхан бий, мөнгөтэй хүн түүнээ хэрхэн зарцуулахыг, яаж түүгээрээ буян үйлдэх ёстойг заасан ёс суртахууны кодекс болохоос ядуу айл болон компанийг баяжуулах ямар ч ид шид түүнд байхгүй. Манал бурхан ч эмчийн ёс зүйг заадаг, өнөөгийн ойлголтоор Хиппократын тангараг болохоос эмчлэх эдгэрүүлэх далдын ид шид үгүй.  “Таравчимбо”, “Жадамба”, “Банзрагч” гэх мэтийн номыг тангадаар нь уншихаар үл ойлгогдох тэр чимээг сонсоод хүнд ямар өөрчлөлт гарах вэ? “Ганжуур” бол буддизмын нэвтэрхий толь, орчин үеийн ойлголтоор “Британника” энциклопеди юм даа. 108 боть энэ аварга судар хэд хэдэн янзын хэвлэлтэй. Номын хавтаслалтаас нь болоод нэгийг нь Алтан ганжуур, нөгөөг нь бэхэн Ганжуур гэнэ. Харин Гандангийн унших тариф өөр өөр, ямар учиртайг нь Будда өөрөө ч ойлгомгүй. “Ширнэн” бол Буддагийн сургаалын дээд орой, ертөнц хоосон гэдгийг баталсан шастир. Одоогийн ойлголтоор Кантын “Цэвэр шалтгааны шүүмж”-ийн зэрэглэлийн гүн ухааны бүтээл. Ийм нарийн юмыг хүний буян заяа дуудахад зориулж уншихаар яахав? Занабазар “Жанаг гагадог” гэдэг шүлэглэсэн ерөөл төвдөөр зохиожээ. “Хар хятадыг хорихуй” гэж орчуулж болно. Үүнийг одоо мэнгэ засалд уншдаг. Ийм юм бол Парчингийн “Алтайн магтаал”-аар мөн ч олон юм аргалж болохнээ? “Жадамба” бол Буддагийн сургаалын хураангуй эмхтгэл. Энийг суудал засах гэх мэт мужаан маягийн юм болгожээ, манай лам нар. “Банзрагч” хэмээх гүн ухааны зохиол “малын банзрагч” болсон нь доромжлол уу? “Таравчимбо” хэмээх гайхалтай зохиолын монгол нэр нь “Үлэмж гэгээрүүлэгч”. Энийг төвдөөр уншуулж сонсохоор хувь заяанд эргэлт гардаг юм бол Гегелийн “Шашны философи” зохиолыг германаар уншуулал даа, ялгаа бий юу? 

Ном уншиж засал хийдэг энэ тэнэг балай ёс анхлан үүсэж байхад амьдарч асан Данзанравжаа эсэргүүцэн тэмцсэн учир галзуу согтуу­гаараа мөн ч их дуудуулж байсан аж. Эдгээр зохиолын төвд бичлэгийг одоогийн төвд хүн ч ойлгохгүй, учир нь хэл өөрчлөгддөг болохоор номын сонгодог хэлбэр гэдэг нь болсон. Эдгээр номонд нь уг нь буддагийн сургаалыг энгийн сүсэгт хүмүүст хялбарчлан тайлбарлаж өгөхийг захисан байгаа. Эдгээр номонд нь од гаригийн хөдөлгөөн, он сараар хүнийг мэргэлж мунхруулахыг тас хориглосон байгаа. Эдгээр номонд нь ид шид гэж байхгүй, хүн зөвхөн өөрөө хайж байж үнэнийг олно гэсэн байгаа. Харин монгол сүсэгтэн тарифаар мөнгө төлөөд хэтэвчээ дундлаад л гарна. Зонхов, Адиша нарын үед Төвдөд ч, Монголд ч бичиг үсэгтэй хүн ховор байсан, иймдээ л лам царайчлах хэрэгтэй байж. Нийтээр бичиг номтой болсон өнөө үед хөтлөгч хэрэгтэй юу? Ойлгохгүй юм гарч болно, тэрийг хэлээд өгөх лам ч ховор доо, ховор. Гандангийн үүдэн дээр гадаад хүн харуулдаад суудаг лам нарыг хэн хүнгүй таних болоо биз. Бурхны өргөөнд орж үзэхийн тулд 10 доллар төлдөг өөр тийм сүм дэлхий дээр үгүй байхаа. 

Суваргыг анх энэтхэгчүүд бодож олжээ. Буяны гэхээсээ сейфний зориулалттай байсан нь сонин. Тэнд номын эхийг хадгалдаг, хожим маргаан гарвал тэндээс судраа гаргаж тулгадаг байж. Суварганд ямар ч ид шид байхгүй. Харин энэхүү улаан халтуур овоотой өрсөлдөн олширсоор. Ньютоноос хойш од гаригийн хөдөлгөөн маш тодорхой болсон. Хүсвэл үүнээс цааш хэдэн мянган жилээр гариг эрхсийн хөдөлгөөнийг секундээр нь тодорхойлж болно. Үүнд нэг их ухаан орохгүй. Пифагорын теоремыг сургуульд хүүхдэд заадаг болохоос математикийн хүрээлэнгийн эрдэмтэд өглөө бүр энэ теоремыг дахин баталдаг, үүнийхээ төлөө цалин авдаг төдийгүй теоремыг өдөр болгон зөв баталдаг гээд цол зэрэг авбал ямархуу байхав? Шинэ жилээ хэднээс тоолох нь ёс заншил дагасан үзэмжийн асуудал, энд ямар ч шинжлэх ухаан хэрэггүй. Календарь зарах гэсэн луйварчдын маргаан буддын философи, шинжлэх ухааныг хэлмэгдүүлнэ.

Шашин манайд улс төрийн тоглоомд хамгийн их ашиглагддаг нохойд барьдаг мод. Устгаж нэг тог­лоод л, сэргээж нэг тог­лоод л, үйлийн үртэй ч юм даа. 1990 оны сонгуульд аравнайлсан шүдэнз тарааж санал авч байлаа. Одоо ч замаа алдсан. Бөө, буддизм хоёрыг ялгах тэнхэлгүй улс төрийн зүтгэлтнүүд тэнд ч уул овоо тахиж гол нуур руу алт эрдэнэс цацаад л, энд ч төвдийн бурханжсан чөтгөр шуламны зураг хөрөг хийлгэж төрийн байгууллагын шүтээн болгоод л. Чингэс хаан хүртэл төвд бурхны хойд дүр болоод явчихлаа. Өөрөө мэдвэл эднийг цаазлах байсан даа. Уул нь важрапаань бурхныг XVI зуунд халхын Автай сайн хан Төвдөөс залсан гэдэгсэн. Богд хаан уул овоо тахих журмыг цэгцэлж төрийн тахилгатай дөрвөн уулыг нэрлэж, шүүсийг нь орон нутаг гаргах ёслолд дэд сайдаас доогуур хүн төр төлөөлж оролцохоор зарлиг гаргасан байдаг юм. Одоо ч сум болгон төрийн тахилгат овоотой болох гэж уралдан, сонгуулийн өмнө үүнээ баталгаажуулж авах болж. Уул нь тахилгыг номоор нь хийх гэж байгаа бол залуу онгон охидыг усанд үйж, галд шатаадаг ёстой юм шүү дээ, дарга нар минь! Төрийн яам агентлаг албан газрууд бөө нь мэдэгдэхгүй, буддизм нь мэдэгдэхгүй тахилга шүтээний албан танхимтай болоод авлаа. Батлан хамгаалах яам хүртэл шүү! Сүхбаатарын танхимыг орлож байгаа юм байх даа? Тэнд салбаганасан бөө гэгч, улаан шарыг намируулсан лам нар уралдан очиж гүрэм уншиж, хараал хийж, даатгаж, сүр үзүүлж дөвчигнөцгөөнө. Төр шашин хоёрыг салгасан Үндсэн хуулийн заалт цаанаа олон утга агуулсан бүхэл бүтэн зарчим юмсан. Монголын үр хүүхдийг төр даан заавал нийтийн сургалтанд хамруулах хууль бий. Энэ бол хойч үеийн өмнө хүлээсэн үе үеийнхний үүрэг, хариуцлага. Сүм болгонд бичиг үсэгт ч тайлагдаагүй мухар толгойтой тэнэг банди нар олширсоор. Хүүхдийг сүмд аваачиж хүн биш болгодог өөр ийм шашин байдаг болов уу? Сүсэг бишрэл гэдэг бол насанд хүрсэн хүний чөлөөт сонголт шүү дээ. Тэр дундаа буддизм бол хүүхдийн шашин биш. Өнчин тэнэмэл хүүхдийг хайрлах халамжлах хүмүүжүүлэх, тэднийг гэгээрүүлэх ажил гадныхны л үйл хэрэг юм аа даа. Уул нь буддизм ч ийм буян хийдэг болох нь Их хөлгөний сүм, III хорооллын сүм зэрэг гадаад захиргаатай буддын сүм хийдийн ажиллагаанаас харагдаад байх юм. Тэд өргөл барьц ч авдаггүй, төлбөртэй ном уншдаггүй, мэргэ төлгө тавьдаггүй.  

Жич: Энд шашныг үгүйс­­гэ­сэн, буддизмыг дором­жилсон ямар ч санаа агуулаагүй, харин ч өмөөрч байна. Үеэ өнгөрөөсөн ч бай, бүдүүлэг ч бай хэн хүнгүй бөө ч шүтэх эрхтэй. Залилан бол шашнаас их л өөр зүйл. Орчин үеийн ертөнцөд аль ч орны хуульд залиланг эрүүгийн хуулиар шийтгэдэг шүү дээ. Үнэн сүсэгтэн, жинхэнэ номтой лам цөөнгүй бийг энд огт үгүйсгээгүй. Харин шашныг бизнес луйвар, дээ­рэм болгосон үзэгдэл манай нийгэмд илэрхий давам­гай­лаад байгааг эрхбиш та зөвшөөрнө биз ээ? Бидэнд зовлон маш их байна. Манай нийгэм зовж байна. Монгол орон зовж байна. Зовлонтой нь биш шалтгаантай нь тэмцэж, шалт­гааныг олж арилга гэж суут Сиддарта Гуатама тэртээ 2500 жилийн өмнө хүн төрөлхтөнд сургасан. Түүнийг бид Будда гэдэг нэрээр нь сайн танинаа.

2009.2.10


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр дуу цахилгаантай түр зуурын бороотой


2014 оны 8 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар сэрүүсч 14-19 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-ынхныг Тагнуулын ерөнхий газраар шалгуулна гэв

Төрийн тусгай хамгаалалттай газраас мэдэгдэл гаргалаа. Энэ тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлж тус газрын захиргааны хэлтсийн хурандаа Ж.Самбалхүндэв болон албаны хүмүүс оролцлоо. Тэдний өгүүлснээр “Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулж байгаа Төрийн тусгай хамгаалалтын үйл явц, түүнд оролцож байгаа хүч хэрэгсэл, арга тактик нь төрийн нууцын зэрэглэлд хамаарагддаг. Гэтэл өнгөрсөн сарын 31-ний өдөр Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэгт хамаарагддаг Ерөнхий сайдыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үеийн нөхцөл байдлыг АТГ-ын ажилтнууд бичлэгээр баримтжуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсантай холбогдуулж мэдэгдэл гаргаж байна” гэсэн юм. Мэдэгдэлд “Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед АТГ-ын алба хаагчид Төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрч, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч, Орон нутгийн Тагнуул, Цагдаагийн байгууллагын алба хаагч нарын хуульд нийцүүлж тавьсан шаардлагыг үл биелүүлж, хамгаалуулагчийн үйл хөдлөлд хяналт тавин бичлэг хийж баримтжуулан, уг бичлэгээ хэвлэлийн бага хурал хийж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, нэр төр, халдашгүй дархан байдалд халдсан явдал боллоо. Энэ үйлдэл нь Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль гэх мэт хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон. Тухайлбал Засгийн газрын тухай хуулийн 25. 2.1-д “Ерөнхий сайдын бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна” гэж заасан байдаг. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн есдүгээр зүйлийн 2.1-д зааснаар “Нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн улсын хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин хамаардаг. Мөн төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5.1.6-д “Төрийн тусгай хамгаалалтын бүс гэж гадуур хамгаалалт зохиогдож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвгэрийг хэлнэ” гэж заасан байдаг.

Мөн АТГ-ын алба хаагчдын дээрх үйлдэл нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулийн 1.12-т зааснаар “Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээ, баримт бичиг нь төрийн нууцад хамаарна” гэж заасан байдаг. Гэтэл АТГ-ын алба хаагчид албан үүргийн дагуу мэдсэн мэдээллээ ашиглан хамгаалуулагчийг төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед төрийн нууцад хамааруулсан Ерөнхий сайдын хамгаалалтыг зохион байгуулж байгаа хамгаалалтын бүсэд нууцаар болон илээр бичлэг хийж, уг бичлэгээ нийтэд мэдээлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87-р зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа тул Төрийн тусгай хамгаалалттай газрын зүгээс Тагнуулын ерөнхий газарт хандах болно гэжээ. 

Хурлын дараа Төрийн тусгай хамгаалалттай газрын захиргааны хэлтсийн хурандаа Ж.Самбалхүндэвээс цөөн зүйл тодруулав.

-АТГ-ын ямар албан тушаалтнуудын нэр зааж, энэ хариуцлага тооцох хүсэлт тавих гэж байна вэ?

-Чухам ямар албан тушаалтанд ямар хариуцлага хүлээх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Холбогдох эрх бүхий албан тушаалтнууд нь шалгаад, бурууг нь тогтоох байх.

-Ерөнхий сайдыг хууль бус ажиллагаа хийсэн ч та бүхэн хамгаалах үүрэгтэй гэсэн үг үү?

-Ерөнхий сайдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон нь зөв буруу эсэх талаар бид ярихгүй байгаа. Манайд хамааралтай асуудал биш. Тэнд Ерөнхий сайд очих үед зохион байгуулагдсан Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг нууц байх хэсгийг л задруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар хандаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хурандаа нарын ард хэн байв?

Өмгөөлөгчид хэрхэн яагаад энэ баримтыг нийтэд дэлгэх болсныг мэдэхгүй. Магадгүй эхэн үедээ ЭЦГ-ын даргатай хамтарч ажиллаж байгаад хэрэг хүндрээд ирэхийг мэдмэгцээ арьсаа хамгалахын төлөө хуйвалдааныг илчилсэн байж ч болох юм. Эсвэл үүнээс өөрөөр цагдаагийнхны явуулж буй хууль бус үйлдлийг илчлэх боломжгүй байсан учраас эхнээс нь тооцоотойгоор нэг баг болж тоглож байгаад үйлдлийг нь баримтжуулсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч тэдний дэлгэсэн мэдээлэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тойрсон уг хуйвалдаанд цагдаагийн удирдлагууд /одоохондоо “Эрүүгийн цагдаагийн” гэж тодотгох хэрэгтэй байх, хожим энэ сүлжээ илүү дээшээ өгсөхийг ч үгүйсгэх газаргүй/ хэрхэн оролцож байгааг нотлоод өглөө. Олон ч хүний эргэлзээ тайлагдаж, цагдааг ямархуу ёс зүй, арга барилтай хүмүүс удирдаж байгааг илчиллээ гэж болно. Нэг зовлонтой нь хов жив шиг ор хөнжил сөхсөн ийм хэргийг нотлох, бас үгүйсгэх нь төвөгтэй. Ямар ч няцаалт хийгээд утга учир багатай хоосон хэрүүл болоод өнгөрдөг. Тийм ч учраас салбарын сайдаа унагахын тулд цагдаагийн хурандаа нэр энэ аргыг сонгож, улс төр-санхүүгийн зарим бүлэглэлтэй тохиролцсон байна. Үнэхээр ч сайн тооцсон байна шүү, манай цагдаагийнхан үнэхээр “чика” байлаа. Гэхдээ энэ бичлэгүүд байгаагүй бол шүү дээ…  

Эхлээд ЭЦГ-ын дэд дарга н.Ариунболдын өмгөөлөгч н.Батбаяртай утсаар ярьж, Г.Сарангэрэлийг урьдчилан хорихоос гаргахаар болж байгаа бичлэгийг хүргэе.


-Батбаяр аа, чи наадахаа хар толгойгоороо хариуцна шүү. Сэтгүүлч ирдэг, ярьсан хэлснээсээ буцаад, “Юу ч байхгүй” гээд гүрийгээд суучихвал баларна шүү дээ. Хаана, хэнтэй яаж унтсан, хэзээнээс танилцсан… Гол нь тэр яриануудыг яриулна шүү. Тэгээд л болоо, хойших асуудлууд бол бидэнд хамаагүй.

-Чи Мөнх-Эрдэнэ рүү явж байгаа биз дээ. Мөнх-Эрдэнэ чамайг хүлээж байгаа. Чи үүдэн дээр нь сууж байгаад хүсэлтээ бичиж өгөөд явчих.

Энэ ярианд дурдагдаж буй Мөнх-Эрдэнэ гэх хүн нь Эрүүгийн хоёрдугаар шүүхийн шүүгч. Цагдаагийнхны захиалгаар хөдөлдөг шүүгч бололтой юм билээ. Өмгөөлөгч нь Г.Сарангэрэлийг батлан даалтаар гаргах гэж хэд хэдэн удаа хөөцөлдөөд чадаагүй байхад цагдаагийн хурандааг ярьсны дараа өдөрт нь шүүхийн тогтоол бичээд батлан даалтаар гаргасан байдаг. Тэр ч байтугай тогтоолоо урьдчилж биччихээд өмгөөлөгчийг хүлээгээд сууж байжээ гэдгийг дээрх утасны ярианаас харж болно. Энэ байдлаас нь үүдэн өмгөөлөгчид н.Мөнх-Эрдэнэ гэх шүүгчийн хараат бус, хөндлөнгийн, төвийн сахисан байх чадварт итгэх аргагүй болсон тул Г.Сарангэрэлийн хэргийг шүүх хурлын үеэр шүүгчээсээ татгалзах санал гаргахад хүрсэн болов уу.

Г.Сарангэрэлийн өмгөөлөгч нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа цагдаагийн холбогдох албан тушаалтнууд Г.Сарангэрэлийг хорихоос суллангуутаа буудалд хорьж байгаад телевизэд ярилцлага өгүүлсэн. Тэр ч байтугай Г.Сарангэрэлээр хуурамч мэдүүлэг өгүүлэхийн тулд урьдчилгаа мөнгө /Таван сая төгрөг/ төлсөн гэдгийг хэлсэн.

Г.Сарангэрэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлэгт орсныхоо маргааш хурандаа н.Ариунболд өмгөөлөгчтэй дахин ярьж, өөрсдийнх нь хүссэн зүйлийг хангалттай хэлээгүй учираас дахин ярилцлага хийлгэх тухай ярилцсан байдаг. Энэ тухайд дараах бичлэгээс харж болно.


-Батбаяр аа, хөгшөөн. Гол нь ерөөсөө л тэгж хэлүүлэх хэрэгтэй ш тээ. Заавал бөгс рүү хийдэг барьдаг гэж хэлэх хэрэгтэй. “Надтай гаж маягаар секс хийдэг байсан. Би дургүй байсан. Тэмүүжин өөрөө дуртай байсан учраас би хүслийг нь дагадаг байсан. Надад их эвгүй байдаг байсан. Та нарын шударга ариун гэж бодож байгаа тэр хүн чинь үнэн хэрэгтэй гаж донтой хүн. Одоо үнэн байдлыг дэлгэе. Би маш их гомдолтой байна, нэр төрөө сэргээлгэнэ”. Ийм л өгүүлбэрүүд хэлүүлмээр байна. Өчигдрийнхөө яриан дээр нэмэлтээр ийм хоёр, гурван өгүүлбэр хэлүүлмээр байна. Хэн гэж сэтгүүлч очино гэлээ, Ууганбаяр дарга аа? /утсаа барьсан чигээр цаашаа удирдаж буй хүнээсээ асууж байна/ Отгонжаргал гэж хүн очих юм байна шүү. Нэмэлтээр саяны хэлсэн санааг л оруулчий. Тэгээд л болоо, за юу.

Энэ бол нийтэд анх ил болгож, өмгөөлөгч н.Батбаяр, н.Баасандорж нарын хэвлэлийнхэнд сонсгосон бичлэг. Дээр дурдсанчлан, Г.Сарангэрэлийг батлан даалтаар гарч ирсэн өдрөө 2-р суваг телевизэд ярилцлага өгсний маргааш өөр нэг сэтгүүлчид үүрэг өгч, Х.Тэмүүжин сайдын талаар өөрсдийнх нь хүссэн зүйлийг хэлүүлэхээр хэвлэлд дахин ярилцлага өгүүлэх гэж Г.Сарангэрэлийн өмгөөлөгчийг ятгаж буй цагдаагийн хурандаагийн яриа. Гэхдээ энэ ярианд ярилцагчийн нэр тодорхой бус байгаа учираас Ариунболд гэх хүн мөн юм уу гэх эргэлзэх хүн гарах байх.

Өмгөөлөгч н.Батбаярын хувьд өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан гэдгээрээ цагдаагийнхантай нэлээд дотно харьцаатай байдаг бололтой. Тэр ч үүднээсэээ хуучны танил, одоогийн цагдаагийн удирдлагад ажиллаж буй хурандаагийн эхний удаагийн шахалтууд дээр шууд эсэргүүцэл үзүүлж чадаагүй биз. Гэвч хэрэг явдал даамжраад өөрсдийнх нь хүзүүг ороох хэмжээнд хүрэхээр арга буюу баримтыг ил гаргаж тавихаас өөр аргагүйд хүрсэн болов уу. Нөгөө талаас цагдаагийнхны энэ хууль бус, ичгүүр сонжуургүй явуулга, өмгөөлүүлэгчийнх нь эрхийг хөсөрдүүлж, улс төрийн золиос болгож буйг хараад тэвчих аргагүйд хүрсэн учраас үнэнийг илчлэх зориг гаргасан болов уу.

Утасны ярианы гурав дахь бичлэг бас бүр ч сонирхол татна.


-Байна уу,

-Батбаяр аа, Ариунболд байна.

-Хэн гэнэ ээ?

-Ариунболд байна аа.

-Аан аан…

-Чи тэр “Улс төрийн тойм”-д ярилцлага өгөх гээд байгаа юм уу…? Сарангэрэлийг гарч ирсэний дараа хэсэг бүлэг хүмүүс дарамталж байгаад ийм ярилцлага өгүүлсэн гэж ярьж байна гэсэн  юм яваад байх юм… Чи тэгээд тийм хүмүүс дарамталж байгаад ийм ярилцлага авхуулсан гэж яриагүй юм байгаа биз дээ…

…Дээрх гурван бичлэгээс ерөнхийдөө Г.Сарангэрэл гэж эмэгтэй яагаад, юуны учир “Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаатай” гэж ярилцага өгөх болсон шалтгаан тодорхой болно. Цагдаагийн албаны тухай шинэ хууль батлагдсаны дараа ЭЦГ, УМБГ хоёрыг нэгтгэж ЦЕГ-ын бүтэц дотор Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг байгуулсан. Нэр дурьдагдсан н.Ууганбаяр гэгч нь ЭЦГ-ын дарга гэдэг нь тодорхой болсон. н.Ариунболд нь тус газрын дэд даргын албыг хашдаг. Хоёулаа цагдаагийн хурандаа цолтой.

Өмгөөлөгчдийн олон нийтэд дэлгэсэн энэ бичлэгийн тухайд үйлчлүүлэгчээ хамгаалах хамгийн боломжит арга нь энэ цагдаагийнхны явуулж буй энэ хууль бус ажиллагааг баримтжуулах явдал байсан байж таарна. Г.Сарангэрэлийн хэргийн ард цагдаагийн дөрвөн хурандаа бий талаар өмгөөлөгч нар ярьсан байдаг. Ямар ч байсан дээрх бичлэгээс хоёрынх нь нэр нийтэд ил боллоо. Тэдний хувьд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдыг дарамталж худал мэдүүлэг өгүүлсэн, бусдад хээл хахууль өгсөн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусдыг гүтгэсэн хэрэгт шалгагдах, цаашлаад ял сонсох ч магадлалтай болчихоод байна.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэхэд нь тулж, гурван сар гаруй шуугиулсан “нялх амраг”-ийн хэрэг ингэсгээд шувтрах шатандаа орж байх шиг. Ямартай ч Хууль зүйн сайдыг огцруулах “Баасанхүү” ажиллагааны ард цагдаагийн хурандаа нарын “хар тамхи, нялх амраг” гэх гүйцэтгэх ажил, “Женко” гэх хүний засгаа унагах  улс төрийн хор, бас нэг прокурорын сайд болох гэсэн шунал байсан гэдэг нь бараг л тодорхой болоод байгаа. Ямар ч байсан одоохондоо нэг бус шүүгч, цагдаагийн хэд хэдэн хурандаа нарыг хуулийн байгууллагаас цэвэрлэх шаардлагатай боллоо. Хууль сахиулах, хууль хүн бүрт тэгш үйлчлэх тухай ярьдаг эдгээр нөхдөд өөрсдөд нь харин хууль хэрхэн үйлчилдгийг жинхэнээсээ одоо харья л даа. Х.Тэмүүжин сайдын “нялх амраг” гэх олон ангит зохиолын ард ч яах вэ, цагдаагийн хэдэн хурандаа байсан нь ил боллоо. Харин хурандаа нарын ард хэн байгаа бол?!

Б.СЭМҮҮН

Эх сурвалж: News.mn

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлнө

Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх захирамж гарлаа


Хүүхдийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сургуулийг гэрийнх нь ойролцоо барих ажлыг нийслэлээс хэрэгжүүлэхээр судлан НИТХ-аас  2013 онд нийслэл хотод барих бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрын байршлыг тогтоосон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн төвсийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 хороо, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр барих бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээр  байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.

Эдгээр иргэдэд нийт 1 тэрбум 284 сая 732 мянга 166 төгрөгийн нөхөн олговрыг нийслэлийн газар чөлөөлөх зардлаас олгож байгаа юм.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ БАРИГДАХ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ТРАССТ ОРСОН ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД  ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д

Газар
өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар

Хөрөнгийн
нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Цэцэрлэгийн
барилгын газарт орсон газрын үнэлгээ

 
Эдэлбэрийн
хэлбэр

Нийт
/төг

үл
хөдлөх хөрөнгө

эд
хөрөнгө

Хэмжээ
 /м2/

Үнэ
/төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

 
1

Түнжин
Амарсайхан
/ЖЮ78100272/

СХД
11 дүгээр хороо,Овоотын
 9-313Б тоот

 
24 318 018
 

 
3 857 982

 
496
 

 
21 824 000
 

 
өмчилсөн

 
50 000 000

 
2

Цунхал
Дунгармаа
/ИЦ76052263/

 СХД
11 дүгээр  хороо,Овоотын
9-313 тоот

 
0
 

 
5 016 000
 

 
636
 

 
27 984 000
 

 
       өмчилсөн

 
33 000 000
 

 
3

Цунхал
Уртнасан
/ИЦ78050183/

СХД
11 дүгээр  хороо,Овоотын
9-313А тоот

 
0

 
7 108 000

 
293

 
12 892 000

 
өмчилсөн

 
20 000 000

 
4

        
Намсрай
Эрдэнэцогт
/ДЮ56041809/

СХД
11 дүгээр  хороо,Овоотын
9-313В тоот

 
0

 
3 474 230

 
484

 
21 296 000

 
өмчилсөн

 
24 770 230

 
5

Чимэд
Мандалцэцэг
/МС71073001/

СХД
11 дүгээр  хороо,Овоотын
9-314Б тоот

 
0

 
   10 832 000

 
322

 
14 168 000

 
өмчилсөн

 
25 000 000

 
6

Баярхүү
Ундармаа
/ФД83062524/

СХД
11 дүгээр  хороо,Овоотын
9-314А тоот

 
0

 
0

 
421

 
42 100 000

 
өмчилсөн

 
42 100 000

 
Нийт-6

 
24 318 018

 
30 288 212

 
   2652

 
140264000
 

 

 
194 870 230

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАХ 640 ХҮҮХДИЙН ДУНД

СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИХ БАЙРШЛЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН

ИРГЭДИЙН ӨМЧИЛСӨН ГАЗАР, ҮЛ ХӨДЛӨХ ЭД  ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д

Газар
өмчлөгч, эзэмшигчийн нэр
/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар

Хөрөнгийн
нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Сургууль,
Цэцэрлэгийн барилгын газарт орсон газрын үнэлгээ

 
Эдэлбэрийн
хэлбэр

Кадастрын
зураглалын үнэ

Нийт
/төг

үл
хөдлөх хөрөнгө

эд
хөрөнгө

Хэмжээ 
/м2/

Үнэ
/төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

1

Энхтуяа
Оюунзул
/МО83010903/

БЗД
19 дүгээр хороо Цайз
18а-475 тоот

18
192 000

 

382м2

16
808 000

өмчилсөн

35
000 000

2

Ноост
Тогтох
/ОЭ67110504/

БЗД
19 дүгээр хороо Цайз 17а-641б тоот

86
570 483

 

589м2

25
916 000

өмчилсөн

112
486 483

3

Жамъян
Цэрэндулам
/ЙС74060521/

БЗД
19 дүгээр хороо Цайз 17а-641а тоот

24
248 000

 

358м2

15
752 000

өмчилсөн

40
000 000

4

Сүрэнхүү
Пүрэвсүрэн
/ЧВ82122365/

БЗД
19 дүгээр хороо Цайз 18а-463б тоот

38
236 000

 

381м2

16
764 000

өмчилсөн

55
000 000

5

Цэрэнсамбуу
Батбаяр
/ЦА59050113/

БЗД
19 дүгээр хороо Цайз 17а-463 тоот

67
182 205

 

515м2

22
660 000

өмчилсөн

89
842 205

6

Батсуурь
Наранбат
/ПЮ79121815/

БЗД
19 дүгээр хороо Цайз 17а-462а тоот

24
236 611

13
725 586

516м2

22
704 000

өмчилсөн

60
666 197

7

Ганбат
Халиун
/ХО70111104/

БЗД
19 дүгээр хороо Цайз 18-474 тоот

20
175 844

 
 

502м2

22
088 000

өмчилсөн

42
263 844

8

Батхүү
Лхагвадорж
/ХД83040616/

БЗД
19 хороо Цайз 17а-461 тоот

20
847 421

3
335 649

398м2

17
512 000

өмчилсөн

41
695 070

9

Тогтохбаяр
Нарантуяа
/УК59050708/

БЗД
19 хороо Цайз 18-472 тоот

67
080 117

 

396м2

17
424 000

өмчилсөн

84
504 117

10

Батаа
Мөнх-эрдэнэ
/КН62022872/

БЗД
19-р хороо Цайз 18а-476 тоот

 

4
015 263

613м2

26
972 000

өмчилсөн

30
987 263

11

Маам
Ганчулуун
/ТИ63040477/

БЗД
19-р хороо Цайз 17а-460 тоот

30
335 404

4
897 618

379м2

16
676 000

өмчилсөн

51
909 022

12

Жанцандорж
Саранцэцэг
/НШ64070966/

БЗД
19-р хороо Цайз 18а-472б тоот

 

22
488 000

398м2

17
512 000

өмчилсөн

40
000 000

 
 

Нийт
дүн-12

397
104 085

48
462 116

5427
м2

238
788 000

 

684
354 20

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга асны баривчилгаа буюу Л.Гансүхийн эргэн тойронд

2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл болж УИХ-ын сонгуульд оролцсон намууд сонгуулийн дараа эвслээ задалснаас болж Ардчилсан нам нэг хэсэгтээ УИХ-д бүлэг ч үгүй, юу ч үгүй болох дөхсөн билээ. Эцэст нь АН-ын зөвлөл гээчийг байгуулж даргаар нь Лүймэдийн Гансүхийг сонгож байв. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл гээч нь одоогийн бүлэг гэсэн үг. Ардчилсан нам сонгуульд ялагдаж цөөнх болсон тэр жилүүдэд Зөвлөлийн дарга Л.Гансүх ачааны хүндийг үүрч, намынхаа нүүр царай болж ажиллаж байсныг хүмүүс санаж байгаа байх.

2008 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас сонгогдсон тэрбээр Байгаль орчны яамны сайдаар давхар ажиллаж байв. 2012 оны сонгуулиар намаасаа жагсаалтаар нэр дэвшигчдийн 12 дугаарт бичигдсэн бөгөөд дөнгөж өмнүүрээ улаан шугам татуулсан юм. Өдгөө тэрбээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх. Өнгөрсөн долоо хоногт Л.Гансүхийг Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрөөс хувьдаа мөнгө завшсан хэмээн АТГ-аас баривчлан хориод байна. Энэ хэрэг шүүхээр шийдэгдээгүй учраас хэрхэх тухай хэлэх юм алга. Харин ингэнэ гэсэн мэдээлэл аль хоёр гурван сарын өмнөөс хэвлэлээр түгж байсан юм. Өөрөөр хэлбэл, “Л.Гансүх луйварчин. Тиймээс баривчилна” гэдэг пиараа аль эртнээс явуулж байсан нь өдгөө тодорхой харагдаж байна.

Л.Гансүхийг баривчлагд­санаас хойш юу юу болж өнгөрөв. Үүнийг тоймлон хүргэе.

Түүнийг баривчлагдсаных нь маргааш Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргалаа. Түүнд “Ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно.

Монгол Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн дурдсан байдаг.

Төд удалгүй Ерөнхий сайд Төв аймаг дахь шоронд хоригдож байгаа Л.Гансүхийг эргэж очсон талаар шуугиан дэгдлээ. Хууль зүйн сайдаа дагуулж очсон гээд тэд бүгдийг буруутган, амтай хэлтэй бүхэн харааж байгаа. Энэ дуулиан шуугианаас нэг л зүйл их тод мэдрэгдэж байна. Ерөнхий сайдыг хууль зөрчсөн гэхээсээ илүү хүн ёсны талаас нь харвал Монголын улс төрд сүүлийн 30-аад жил алга болоод байгаа ёс зүй, хүн чанарыг мэдрүүлсэн үйл явдал боллоо хэмээн харагдаж байна.

Төрд гайгүй алба хашиж байсан нэгнийгээ шоронд ороход манайхан эргэж очих нь бүү хэл олигтой мэдэгдэл ч гаргаж зүрхэлдэггүй. Улстөрчид нэгийгээ шоронд орохоор “би тэр хүнийг танихгүй” гэж гүрийдэг. Найзалж нөхөрлөж, хамтдаа туулсан он жилүүдээ ингэж булшилж, хэрэгт холбогдсон нэгнээсээ нүүр буруулсан жишээ бид их олныг үзсэн дээ. Гэмт хэрэгтэнтэй нэр холбогдож хэрэгт татагдах вий гэдэг айдсаас гадна олон түмэнд шударга нэгэн болж таалагдах гэсэн өөрийн өчүүхэн нэр нүүрээ хамгаалж байгаа царай нь тэр аж.

Дээрх шуугиан гараад нэг өдрийн дараа нь Авлигатай тэмцэх газраас хариу мэдэгдэл хийлээ. Мэдээллийг нь харж суухад Л.Гансүх болон түүнтэй хамт баривчлагдсан хүмүүсийн хэргийг аль хэдийнэ шийдсэн мэт, шүүхийн шийдвэр уншиж байгаа мэт ойлгогдохоор байлаа. Уг нь бол тэр хүмүүсийн гэм буруутайг шүүх тогтоогоогүй, буруутай эсэхийг нь шалгах ажил л үргэлжилж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс нь ойлгоно. Нийт масс бол шууд гэмт хэрэгтэн мэтээр хүлээж авдаг.

Үйл явдал энэ хүртэл өрнөөд байна. Цаашид үйл явдал хаа хүртэл үргэжлэх, хэн хэнтэйгээ, хэн нь юутай тэмцэлдээд байна гэдэг нь ойлгомжгүй болж байна. “Түмний нэг” кинонд дуудлага худалдаагаар худалдаж буй нэг морины үнэ тэнгэрт хаддаг хэсэг байдаг. Үүнийг харж байсан хүн “Энэ ямар ид шидтэй морь болоод ингэж үнэд хүрч байна вэ” гэхэд “Мориндоо ч гол нь биш байх аа” гэж хариулдаг. Үүн шиг Л.Гансүхийг баривчлан хорьсон нь нүүрсний мөнгийг луйвардсан гэдэгтээ ч биш байх. Үүний цаана асар том тэмцэл өрнөж байна гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Харин дээр хэлсэн шиг хэн хэнийг хамарч, хаана хүрч зогсохыг харах л үлдлээ.

Өрнөж буй үйл явдлаас хэн хожиж, хэнд ашиг гарч байна гэдгийг харвал цаад нарийн учир нь тайлагдана. Одоохондоо хэн нэгэн нь илт хожоо гаргаж амжаагүй байна. Тиймээс энэ тал дээр түр хүлээзнэх хэрэгтэй.

Баривчилгаа буюу Засгийн газрын эсрэг ажиллагаа юунаас яагаад эхэлсэн бэ гэвэл Ардчилсан нам МАХН-тай хамтарч ажиллах гэрээ байгуулсны дараахнаас л эхэлсэн. Нэг ёсондоо тэр гэрээний хариу цохилтуудын нэг нь л энэ юм. Шангаа хүртэж байгаа хэрэг. Бас Н.Энхбаярт өгсөн сануулга байна. Яагаав түүнийг эх орондоо ирэхийнх нь өмнөхөн гаргасан Ц.Батбаярыг шоронд хорих шүүхийн шийдвэрийг санаж байгаа биз дээ.

Дээр нь монгол төгрөгийн ханш уналт байна. Ямар ч жолоодлогогүй унаж байгаа ханшны эсрэг яагаад одоо болтол хэн ч юу ч хийхгүй байна вэ. Хэн нэгэн ямар нэг юмыг хүлээгээд байгаа бус уу. Төгрөгийн ханш ард түмний дургүйцлийг хүргэх хэмжээнд хүртэл унаагүй л байгаа гэсэн үг. Ард түмэн чемодан мөнгөөр талх худалдаж авах тэр үеийг л анаад хэвтээд байна гэдэг нь илт харагдаж байна.

Энэ бүхнээс харахад Шинэчлэлийн Засгийн газар унаж хамтарсан засаг буюу МАНАН үүсэх шинжиндээ орчихсон байна. МАНАН-гийн Засгийн газрын Ерөнхий сайд Женко. Харин шадар сайд нь М.Энхболд болно хэмээн Жунайтангууд шивнэлдэж эхэлжээ. Үүнээс үүдэн албан тушаалын алаан хэдийнэ эхэлсэн биз. Элдэв юм л яригдаад эхэллээ.

Мөн МАН доторх эрүүл саруул үзэлтэй хүмүүс МАНАН-д дургүйцэж эсэргүүцлээ илэрхийлж байгаа бололтой. Арга ч үгүй юм, энэ бол хувь М.Энхболдод л хожоотой, МАН-д огтоос ашиггүй зүйл юм.

Баривчилгаа, бие бие рүүгээ шидсэн мэдэгдэл, засаг унагах санаачилга зэрэг улс төрийн хүрээнд өрнөөд байгаа үйл явдал нь Монголын ард түмэн, Монголын төрд хэрэгтэй юу, ямар ашиг тус авчрах вэ. Улс төрд байгаа хөрөнгөтэй мөнгөтэй, эрх мэдэлтэй хувь лидерүүд тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх газар зэрэг төрийн агентлагууд, тэр бүү хэл хууль, шүүх, прокурорыг нэг нэгээрээ эзэмшээд өөрсдийнхөө тэмцлийн гар хөл болгон ашиглаж байгаа нь үйл явдлаас тодхон харагдаж байна. Энэ бол Монгол төрийн дархлаанд асар хортой, аюултай үзэгдэл юм. Шулуухан хэлэхэд энэ бүх үйл явдал нь улс орон дампуурч байгаагийн гол шинж мөн гэдэгт аливаад нухацтай ханддаг, юмны наад цаад учир ойлгодог хүн болгон санал нэгтэй байгаа.

Ийн хүмүүс ид амарч байгаа зуны дэлгэр энэ цагт улс төр харин дээд цэгтээ хүртэл улайсч байна. Бодвол урд хөршийн даргатай хэн хундага тулгах вэ гэдгийг шийдэх гэж энэ бүх хор найруулагдаж байхыг ч үгүйсгэх арга үгүй юм. Урьд өмнөх түүхэнд ч ийм юм гарч л байлаа даа.

Д.ОЮУНТУЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Онц аюултай гэмт этгээд хил зөрчсөнийг илрүүлэв

ОХУ-ын талаас нэг хүн явганаар улсын хил зөрчин манай улсын нутаг дэвсгэрт дөрвөн км-т нэвтэрсэн байсныг хилийн манааны үүрэг гүйцэтгэж байсан хилчид илрүүлэн саатуулжээ. Хилчид түүнийг заставтаа хуяглан хүргэж, тайлбар авахад ОХУ-ын Чита мужийн Кыра дүүргийн Билүүтэй тосгоны иргэн Владимир Алексеевич Соенин гэдэг хүн байж.

Тэрбээр дөрвөн удаа ял шийтгүүлсэн нэгэн бөгөөд эрэн сурвалжлагдаж байсан нь хоёр улсын хилийн албаныхны харилцан мэдээлэл солилцсоны дүнд тодорхой болсон гэнэ. В.А.Соенин нь нутагтаа онц хүнд гэмт хэрэг үйлдээд зугтаж явахдаа манай улсын хилээр нэвтэрсэн, онц аюултай гэмт хэрэгтэн байсныг ОХУ-ын талаас манай хилийн албаныханд мэдэгдсэн аж.