Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Диспетчер Г.Балжиннямыг шоронд шовойлгохоор шийджээ

Манай улсад хэсэг хүмүүс хэнийг шоронд явуулахыг шийддэг болж. Сүүлийн үед шоронд явуулахаар нэг хүнийг онилсон нь Эрчим хүчний диспетчерийн газрын ерөнхий диспетчер Г.Балжинням. Ингэж шоронд явуулахыг шийдэхэд олон шалтгаан байдаг. Албан тушаалд нь санаархах, компанийг нь булааж авах, шантаажилж мөнгө авах, тэр ч бүү хэл хувийн өс хонзон ч байж болдог. Мөн улс төрийн бүлэглэлүүдийн зөрчлийн золиосонд хэн нэгнийг шоронд илгээж байна. Нэг ёсны сануулга болгохдоо хэн нэгнийг зүгээр л золиосолж шорон явах замыг нь засчихдаг болжээ.

1937 онд бол гоё сайхан эхнэрийг нь авах гэж нөхрийг хилс хэрэгт баривчилдаг байсан гэдэг. Эсвэл сайн сайхан яваа нэгэндээ атаархаад явуулчихдаг. Хувийн өс хонзонгоо ч иймэрхүү байдлаар авдаг байж. Энэ мэтээр нэг нэгийгээ матаж хилс хэрэгт явуулсан нь олон. Одоо бол сайхан хүүхэн элбэгшсэн болохоор арай эхнэрийг нь булаах гэж шоронд илгээхгүй биз. Бусдаар бол 1937 оныхоос нэг их ялгаа алга. Дургүй хүргэсэн нэгнээ шалгуулж, бариулаад шоронд явуулах шийд гаргах болж. Нэгэнт шийд гарсан бол тэр хүний тухай дургүй хүрмээр, үзэн ядуулах мэдээлэл явуулж эхэлдэг. Яаж хөрөнгө мөнгө хулгай хийсэн тухай, яаж идэж ууж тансаглаж байгаа тухай санаанд багтамгүй их мөнгөний тоо хэлж, олон нийтийн чихэнд хүргэнэ. Шүүхийн шийдвэр гараагүй байхад нөгөө хүнийг онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан асуудлаар шалгаж байгаа гээд гэмт хэрэгтэн мэтээр шууд л яллаад явчихдаг. Золиос болгох хүний талаархи хар пиар ингэж эхэлдэг.

Г.Балжинням гэдэг нөхрийн тухай хар пиар яг ингээд л яваад эхэлж. Хэдийг хулгай хийсэн, хэд болсон, мөнгөн дүнтэйгээ бүх л баримттайгаа хэвлэл мэдээллээр түглээ. Одоо үүнийг хуулийн байгууллага нотлох л үлджээ. Нэгэнт өмнөтгөл болгоод үзэн ядуулчихсан, нийгмийн сэтгэл зүй бэлтгэгдчихсэн хойно хуулийнхан өнөөх хүнийг гэмтэн болгож нотлох тийм ч хэцүү биш. Манай цагдаагийнхан хэрэг хүлээлгэж байгаа тухай өчнөөн онигоо байдаг. Өнөөгийн нөхцөлд “Миний цагдаа намайг хамгааллаа юу. Ёстой инээд хүрчихлээ” гэж хээвнэг хэлэх хүн олон. Хамгаалах биш шоронд хатаахад оролцоод, зохион байгуулаад байхаар арга ч үгүй биз. Цагдаа, хууль хяналтын байгууллагынхныг энэний хүн, тэрний хүн, тэр намын талынх гэж ярьцгаадаг болоод хэвшиж. Үнэн л дээ, аль нэг намын харьяат байх ёсгүй ч хуулийнхан албан бусаар намд харьяалагдаж ирсэн. Тэд албан тушаалд тавьсан, ажилд авсан хүмүүстээ үйлчилж, улстөрждөг. Шударга ёсны төлөө, иргэдэд үйлчилнэ гэж тангараг өргөчихөөд хэн нэгнийг шалгаад буруугүй байвал харамсана уу гэхээс баярлана гэж үгүй.

Хэрэг хүлээлгэх шиг, нотлох шиг амархан юм байхгүй болж. Энэ нийтлэлийн эхэнд дурдсан Г.Балжинням гэдэг хүнийг би мэдэхгүй. Сайн хүн үү, муу хүн үү. Падлий ч алга. Хулгайч бол хулгайч л биз. Үгүй бол үгүй л биз. Түүнийг өмөөрөх гээгүй. Гол нь шүүхийн шийдвэр гараагүй байхад ямар хурдтай гэмтэн мэт мэдээллүүд тараад эхлэв. Хуулийн байгууллагын энэ пиар Монголын ард түмэнд хортой байна. Гэмт хэрэг хийсэн нь шүүхээр шийдэгдээгүй байхад нийгэмд аль хэдийнээ энэ хүнийг адгийн луйварчин гэсэн сэтгэхүйг бий болгож, нийгмийн дайснаар зарлачихлаа. Энэ их аюултай. Яригдаж байгаа Г.Балжиннямаас гадна нийгэмд нөлөөлөх хор хохирол нь их байна.

Ийм зүйл хийхдээ хуулийн байгууллагууд маш нарийн бодож хийж байна. Жишээлэхэд хүүхэд бүрийнхээ тоогоор 100 саяын хадгаламж нээсэн гээд л өнөөх Г.Балжиннямыг зарлаж. Гэхдээ хүүхдийн тоог нь зарлахгүй байгаа юм. Мэдээлэл сонсч байгаа хүмүүст бол арав, хорин хүүхэдтэй, тэднийхээ нэр дээр тус бүр 100 саяыг хадгалж тэрбум, тэрбум төгрөг завшсан байна гээд л буучихаж байгаа юм. Ямар их идэж уусан хулгайч вэ гэдэг. Хэрэг дээрээ ганц хүүхэдтэй ч байж болох юм.

Сонгуулийн үеийн их баривчилгаагаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг гэмт хэрэгт холбогдуулах гэхдээ яаж пиардсаныг санаж байгаа биз. 26 дансанд 300 сая ам.долларын гүйлгээ хийгдэж гээд л цагдаагийн нэг “гөлөг” хэвлэлийнхнийг дуудаж мэдээлээд сүйд болов. Энэ нь хүмүүсийг сэрдхийлгэж Ё.Отгонбаяр болон түүний эхнэрийг нийгмийн дайсан мэт ойлгочихсон. Үнэн хэрэгтээ аж ахуй эрхэлж байгаа газрын дансанд орж, гарсан мөнгөн дүнг буруу тооцсон болоод л өнгөрсөн. Сонгуульчин цагдаа сонгуульдаа оролцсон нь л энэ. Ингэж шүүхээр нотлоогүй байхад нийгэмд хэн нэгнийг гэмт хэрэгтэн мэтээр урьдчилаад жигшүүлдэг. Ингэж жигшүүлсэн хүнийг яаж ч байсан ард түмэн “Больж дээ. Муу луйварчин” гэж ирээд л боддог, ярьдаг, үзэн ядаж эхэлдэг. Нэгэнт нийтэд луйварчин гэж хоногшчихсон бол шүүхээр гэм буруугүй нь нотлогдсон ч хэн ч итгэхээ байчихдаг. Энэ бүхний эцэст нөгөө цагдаа худал мэдээлэл тараасныхаа төлөө уучлал гуйна гэж үгүй. Зарим тохиолдолд шоронд яваагүй үлдлээ ч тухайн хүний талаар таагүй мэдээлэл тэр чигтээ л үлддэг. Нөгөө хүний ард байгаа гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, ах дүү нь сэтгэл санаа, бие махбод, эд хөрөнгийн хохирол амсч, хичнээн их шаналж зовсныг хэн ч тоохгүй. Муу нэрийг хусавч арилахгүй гэгчээр насан туршдаа л нэр нь хар толботой, сэтгэлдээ зовнилтой үлдчихэж байгаа юм. Баригдаж, хоригдож, элдвээрээ цоллуулсан хүн шүүхийн шийдвэр буруугүй гарлаа ч нэр төрөө сэргээлгэх гэж явдаггүй. Шоронд суугаагүй нь их юм гээд л чимээгүй болно. Шүүхээр гэмт хэрэгтэн болох нь тогтоогдоогүй байхад шалгаж байгаа нэрээр хэдэн сар жилээр хорьчихно. Ихэнхдээ буруутайг нь шүүхээр тогтоолоо гээд цааш үргэлжлүүлэн хорьдог. Иймэрхүү үйл явц хааяа биш байнга л сонсогдож байна.

Ийм болохоор сонгуульчин цагдааг жигшмээр байна. Сонгуульчин цагдааг жигшихээс гадна хэвлэл мэдээллийнхэн бид өөрсдийгөө жигших хэрэгтэй болж байна. Ердөө л төр засаг хууль хяналтынхны хэргээ болохоор дуудаж авчирдаг янхан болж, хэвлэлийнхэн. Энэ бүх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн нийгэмд түгээдэг. Ганц удаа үнэн үү, зөв үү гэж эргэлзэж шалгаж үзэхээ больж. Хуулийнхны зориуд тараасан мэдээлэл хэвлэлийнхний гол эх сурвалж нь болдог болж. Тэдний бэлдсэн өгөөшийг л дорхноо залгичих юм. Ийм сценарийн дагуу мөн ч олон хүн шинэ цагт хэлмэгдэж байна. Хууль хяналтынхны энэ удаагийн сценариар диспетчер Г.Балжиннямыг шоронд шовойлгохоор шийджээ.

Ингэж шүүхээр шийдэгдэхээс өмнө Үндсэн хууль зөрчин төрөөс зориудаар нийгэмд шуугиан үүсгэж үзэн ядуулдгийг болимоор байна. Хэвлэлийнхэн бид ч тэдний өгөөшийг яаран шүүрч аван олон нийтэд мэдээлэхээс татгалзан болгоомжтой хянуур байж, дотроо бодолтой асуудалд ханддаг болмоор байгаа юм даа.

Д.ХҮСЛЭН

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урамшууллаар дүүрэн барилга, орон сууцны үзэсгэлэн нээгдэв

 Жил бүр зохион байгуулагддаг “Барилга-Орон сууц 2014” үзэсгэлэн “мишээл экспо” төвд өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн яармагт шинэ орон сууцнууд болон гадаад, дотоодын барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилга угсралтын гүйцэтгэгчид, хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид зэрэг барилгын салбарын 120 гаруй аж ахуйн нэгж оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилж байлаа. Үзэсгэлэнд оролцож байгаа шинэ орон сууцнууд байршил, хийц загвар, зэрэглэлээсээ шалтгаалж харилцан адилгүй үнэтэй байв. Орон сууцны нэг метр квадратын үнэ
1.250.0000-5.500.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Хамгийн хямд байр нь “Шинэ Налайх” хороолол буюу нэг метр квадрат нь
1.250.000 төгрөгийн үнэтэй. Учир нь хотоос зайдуу болохоор арай үнэ нь хямд байгаа бололтой.

Үзэсгэлэнг сонирхож буй БЗД-ийн иргэн Г.Уянга “Шинэ Налайх” хорооллыг сонирхож байгаа аж. Үнийн хувьд ч түүний санаанд нийцэж байгаа гэсэн. Тэрээр “Эдийн засгийн байдал хүнд байгаагаас дунд буюу дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулахаар найман хувийн ипотекийн зээлийг олгож эхэлсэн ч хүссэн хүн бүр хамрагдаж чадахгүй байгаа. Санаснаас гайгүй хямд, урамшуулал ихтэй үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнг нэг тойроод болбол нэг байр авах л санаатай байна” гээд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Энэ жилийн үзэсгэлэн яармагийн онцлог нь тус арга

хэмжээнд оролцож байгаа орон сууцнууд хямдралаас гадна иргэдэд хэрэгтэй, иргэдийн сонирхлыг татахуйц урамшуулал зарласан байгаад оршиж байгаа аж. Учир нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа нь орон сууцны үнэ эрэлтээ дагаад буурсныг харуулж байгаа аж. Орон сууцны үнэ буурсан тод жишээг энэ үзэсгэлэнгээс харах боломжтой гэж албаныхан ярьж байв. Тиймээс уг үзэсгэлэн яармаг дунд болон дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулах, зөвлөгөө өгөхөд тус болохоороо давуу талтай аж. Тиймдээ ч үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болоод удаагүй байхад сонирхохоор ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн илт ихэссэн юм.

Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хосуудтай таарлаа. Хосууд гурван өрөө байр сонирхож байгаа аж. Гэрлээд гурав, дөрвөн жил болж байгаа ч одоо хүртэл орон сууц худалдаж авч чадахгүй байгаа гэв. Хосууд сардаа нийлээд дунджаар нэг сая 300 мянган төгрөгийн цалин авдаг боловч байрны лизингэд хамрагдахад цалин нь шаардлага хангахгүй гээд байдаг аж. Тэд болж өгвөл хотын захад байр авахаар төлөвлөжээ. Нөхөр а.Ганболд “Хотын зах руу арай хямд, агаар нь өвөлдөө дээр юм уу гэж бодсон юм. Хурдан байр авахгүй бол хураасан хэдэн төгрөгөө ч үрчих гээд байх юм” гэв. Тэд метр квадратын үнэ нь
1,650,000 төгрөг гэсэн байрыг сонирхож аав, ээжтэйгээ зөвлөлдөхөөр утсаар ярьж харагдав. Ямартай ч тус

үзэсгэлэнгийн урамшуулал иргэдэд нэлээд таалагдаж байгаа бололтой. Сүүлийн үед “Содон” хорооллоос эхлээд байр авбал гарааш, эсвэл автомашин бэлэглэнэ гэсэн урамшууллыг явуулах болсон. Хямд, урамшуулалтай орон сууцнаас гадна тансаг зэрэглэлийн хаусуудыг ч үзэсгэлэнгээр танилцуулж байсан.

Мөн удахгүй хуримаа хийх хүүгийндээ шинэ орон сууц авахаар хижээл насны эр үзэсгэлэнг сонирхож байгаатай уулзлаа. Тэрээр байранд дагалдах урамшууллыг их сонирхож байгаа гэнэ. Хэрвээ машин дагалдсан байр авчихвал хүүдээ байраа өгөөд бага хүүдээ машиныг нь өгчих бодолтой байгаа аж. “Саруул”, “Нарны хороолол”, “Х
Apartment”, “Хүннү 2222”, “Хангай”, “Шинэ Налайх”, “Комфорт апартмент” зэрэг олон хорооллууд ч үзэсгэлэнд оролцож байсан. мөн “Хурд” ХХК нь “Нарны хороолол”, “Хүннү 2222” хороололдоо худалдан авагчдын дунд сугалаа зарласан бөгөөд үнийн дүнгийн 30 сая тутамд нэг сугалаа олгож байгаа аж. Супер азтан хоёр өрөө байр, 20 азтан авто машины дулаан зогсоол хожих зэрэг урамшуулал зарласан байв. “Улаанбаатар Пропертийз” ХХК нь төлбөрөө 100 хувь бэлнээр төлсөн тохиолдолд м/кв тутамд 100.000
төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд гал тогооны тавилга гарын бэлэг өгөх юм байна. Энэ мэтчилэн ихэнх компани урамшуулал зарласан байлаа. Үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.

С.АРИУНЖАРГАЛ

Б.БАТСАЙХАН

 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийн ажлын байр бэлэн байгаа ажээ

 “МонголГерманы ашигт малтмал, технологийн их сургууль”ийн нээлт өчигдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ХБНГУын Канцлер Ангела Меркел нарын санаачилгаар байгуулагдсан энэхүү сургууль нь ашигт малтмал, технологийн чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэн гаргахаараа онцлог юм.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд Монголын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөл болон албаны хүмүүс, Германы талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Германы эрдэм солилцооны алба, хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөллүүдээс гадна цаашид тус сургуультай хамтарч ажиллах тодруулбал, төгсөгчдийг нь авч ажиллуулах “MCS”, “Оюутолгой”, “Мак” зэрэг манай уул уурхайн томоохон компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.

Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах тус сургууль өнгөрсөн жил үйл ажиллагаагаа эхэлсэн ч өөрийн гэсэн хичээлийн байргүйн улмаас нийслэлд түрээсийн байранд анхны элсэгчдээ авч байжээ. Харин энэ жил Засгийн газрын зүгээс Оюу толгой компанийн барьж байсан барилгыг сургуулийн байр болгох тухай тохиролцоо хийсний дагуу ийнхүү Налайх дүүрэгт суурьшихаар болжээ. Оюутолгой компанийн хувьд тус байрыг техник технологийн чиглэлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төв болгохоор төлөвлөн барьж байжээ. Гэсэн ч тухайн үед хоёр улсын хоорондын гэрээг үзэглэсэн байсан тул Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч Оюутолгойд хүсэлт тавьсан нь энэ аж.

Германы Канцлер Ангела Меркель өнгөрөгч 2011 онд манай улсад айлчлах үед хоёр улс хамтарч инженер, технологийн чиглэлийн сургууль байгуулах тухай тохиролцож байсан билээ.

Герман улсын зүгээс ихэвчлэн эрдмийн талын асуудал буюу эрдэмтэн багш, профессоруудаар хангаж ажиллаж байгаа бол манай улс сургуулийн байраа бэлдэх болон оюутны сурах нөхцөл бололцоог хангах чиглэлд анхааран ажиллажээ. Тиймээс ч байрны дотоод загварыг их сургуулийн сургалтын орчны стандартыг бүрэн хангахуйц нөхцөлтэй байхаар шийдсэн байв.

Энэхүү их сургууль нь уул уурхайн боловсруулах инженер, механикийн инженер, нөхөн сэргээх буюу хүрээлэн буй орчны инженер гэсэн гурван мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж гаргах аж.

Ингэхдээ төгсөгчид нь Герман болон Европын улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөх, улмаар тэдгээр улсуудад мэргэжлийн зэргээ ахиулан суралцах бүрэн боломжтой байх ажээ. Хамгийн гол нь уг сургуулийг төгссөн оюутнууд ажлын байрны хувьд санаа зовох ямар ч шаардлага байхгүй бөгөөд ирээдүйн амьдрал нь баталгаатай байх тухай сургуулийн нээлтэд ирсэн уул уурхайн компанийн төлөөллийн хэлсэн үгнээс анзаарагдаж байв.

Элсэх оюутнуудаас Ешаасадна тусгай шалгалт авна

Өнгөрсөн жилийн тухайд зөвхөн бэлтгэл анги хичээллэсэн бөгөөд өнөө жил тэнд сурч байсан 20 гаруй сурагч бакалаврын боловсрол эзэмшихээр дэвшин суралцаж байгаа юм. Энэ хичээлийн жилд мөн шинэ элсэгчдээ хүлээн авсан бөгөөд нийт 70аад оюутан энд суралцаж байна. Тус сургуулийн барилга 700 гаруй оюутан суралцуулах хүчин чадалтай бөгөөд сургуулийн захиргаанаас дараа дараагийн жилүүдэд оюутныхаа тоог нэмэх бодлого баримталж байгаа юм билээ.

Гэхдээ ингэж шууд тооны араас хөөцөлдөхгүй юм байна. Учир нь тус сургуульд элсэхэд нэлээд том шалгуур давах шаардлагатай аж. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалтын англи хэл болон математик, физик, химийн хичээлүүдээс хоёроос доошгүй шалгалтад нь 500аас дээш оноо авсан байх гэсэн энгийн шалгууртай. Үүнээс гадна сургуулийн захиргаанаас Монгол, Германы профессоруудын хамтарсан шалгалтын баг математик 50 хувь, физик 30 хувь, хими 20 хувь болон англи хэлний мэдлэг шалгасан тусгай шалгалт авах юм билээ.

Тус сургуульд багшлах боловсон хүчний хувьд 10 гаруй багш ажилладаг. Тэдний ихэнх нь Герман улсын эрдэмтэн, профессорууд. Монголын талаас ажиллаж буй багш нарын хувьд Герман эсвэл Европын улсуудын их дээд сургууль төгссөн байх гэсэн анхан шатны шалгуурыг давсан бөгөөд доктор, профессорын эрдмийн зэргээ ч шалгуулж байж багшлах эрхтэй болжээ. Оюутнуудын хувьд эхний хоёр жил инженерийн суурь хичээлүүдээ үзэж байгаа. Харин цаашид гурав, дөрөвдүгээр дамжаанд ороход нарийн мэргэжлийн багш нарыг тусгай гэрээгээр Герман болон бусад улсаас авчирч хичээлээ заалгах юм байна. Тиймээс оюутнууд ч тухайн үед аль мэргэжлээр дагнан хичээллэхээ сонгох ажээ.

Сургуулийн анги танхимын тухайд Монголын Засгийн газрын санхүүжилтээр шаардлагатай материал, хэрэглэгдэхүүнээр хангахаар эхний ээлжийн ажлууд хийгдэж байгаа юм билээ. Тухайлбал, өнгөрөгч сарын сүүлээр химийн кабинетийг тохижуулах ажлын хүрээнд бодис хадгалах зориулалтын савнаас эхлээд янз бүрийн урвал явуулж туршилт хийх шилэн хэрэглэгдэхүүнүүдийг авчирчээ. Цаашид ч бусад анги танхимыг тохижуулах ажил үргэлжлэх юм.

Харин сургуулийн номын санд өнөөдрийн байдлаар 1.6 тонн ном байгаа гэсэн. Эрдмийн талын ажлуудыг Германы тал хариуцна гэснийхээ дагуу ийнхүү инженерийн чиглэлийн номуудыг авчирсан байна. Цаашид ч энэ төрлийн олон мянган ном авахаар захиалгаа өгчихсөн байгаа тухай сургуулийн ректор Н.Дорждэрэм хэлж байлаа.

Тус сургуулийн сургалтын төлбөр энэ төрлийн бусад их, дээд сургуулиудыг бодвол харьцангуй өндөр буюу долоон сая төгрөгийн өртөгтэй. Гэхдээ энэ нь бакалавр зэрэг олгох ангийн төлбөр бөгөөд бэлтгэл анги нь гурван сая 500 мянган төгрөг гэсэн. Энэ төлбөрт сургуулийн дотуур байр болон хичээлд шаардлагатай бусад техник хэрэгслүүд багтаж байгаа гэсэн.

Сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом гардуулахыг дээр хэлсэн. Тиймээс цөөн хэдэн мөнгөтэй хүмүүсийн хүүхэд суралцах вий гэсэн болгоомжлол нийгэмд бий. Үүнд сургуулийн удидлагууд хэлэхдээ “Сургуульд элсэх шалгалт нь нэлээд хүнд даалгавартай байна. Учир нь элссэн хойноо бүх хичээл англи хэлээр явах учир хэлний талаасаа л гэхэд шууд, уншиж, ойлгох чадвартай байх ёстой. Уг шалгалтын багт Монгол, Германы эрдэмтэн багш нар багтсан байгаа. Тиймээс хэн нэгэнд мөнгө өгөөд сургуульд элсэх, улмаар төгсөж диплом гардах асуудал огт байхгүй. Германы талаас эрдмийн чиглэлийг бүрэн хариуцан ажиллана” гэсэн юм.

Дотуур байрны тавилгуудыгдотоодын үйлдвэрт үйлдвэрлэжээ

Сургуулийн нээлтийн ёслолын дараа дотуур байртай нь танилцсан юм.

Өнөөдрийн байдлаар тус сургуульд нийслэл болон ДарханУул, Хөвсгөл, Булган зэрэг аймгийн оюутнууд бий. Тэд бүгдээрээ сургуулийнхаа оюутны дотуур байрт амьдардаг. Нийслэлээс харьцангуй зайтай учир Улаанбаатар хотын оюутнууд ч эндээ байрлан эрдэм номдоо шамддаг гэсэн. Дотуур байраар ороход ая тухтай амьдрах бүхий л орчинг бүрдүүлсэн байв. Энд ашиглаж буй бүх тавилга буюу ор, хичээлийн ширээ, номын тавиур, хувцасны шүүгээ, гал тогооны шүүгээ гээд бүгдийг нь дотоодын мод, модон материал үйлдвэрлэгчид хийснээрээ онцлогтой юм билээ. Сурагчдынхаа эрүүл мэндийг бодолцон ийн цэвэр модон эдлэл ашиглуулж байгаагаа тус сургуулийн удирдлагууд хэлж байсан юм. Түүнчлэн өрөө бүр утасгүй интернэттэй гэсэн. 160 оюутны багтаамжтай, гурван давхар энэхүү дотуур байрны нэг давхарт өдгөө эрэгтэй оюутнууд, хоёр давхарт нь эмэгтэй болон гадны зочин багш нар амьдарч байна. Тус сургуулийн хувьд эмэгтэй оюутан тун цөөн юм билээ. Дөнгөж ашиглалтад орсон байр болоод ч тэр үү гал тогоо, угаалгын өргөө, усанд орох өрөө гээд тус байрны бүх зүйл цоо шинэхэн байлаа.

Их дээд сургуулийн сургалтын орчны стандартыг бүрэн хангасан тухай дээр дурдсан билээ. Оюутнууд өглөө есөн цагаас оройн 17 цагт хүртэл завсаргүй хичээллэж маш их ачаалалтай байх тул нэг дор шаардлагатай бүх зүйлсийг нь цогцлоохыг бодолцжээ. Ингэхдээ оюутны амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө, биеийн тамир, фитнесийн өрөөг ч тохижуулж, шаардлагатай төхөөрөмжөөр тоногложээ. Түүгээр ч зогсохгүй ирэх жил сургуулийн хичээлийн болон дотуур байрыг нэмж өргөтгөхөөр төлөвлөөд байгаа бөгөөд түүндээ оюутны спорт заал хийх гэж байгаа тухай биднийг хөтчилсөн химийн багш Б.Батцэнгэл хэлж байв.

Н.Дорждэрэм: Манай дипломтой төгсөгч Германы технологийн их сургуулийг төгссөн хүүхдээс ялгагдахгүй

Сургуулийн нээлтийн үеэр тус сургуулийн ректор Н.Дорждэрэмтэй цөөн хором ярилцсан юм.

сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог юу вэ?

-Манай сургууль монгол улсын инженерийн талын боловсролыг дэлхийн стандартад гаргах зорилготой. Сургалтын хөтөлбөрийн хувьд Германы хөтөлбөрт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж монгол болгон загварчлан сургалтаа эхлээд явж байна. Герман технологи дэлхийд алдартай гэж ярьдаг. Энэ нь тэнгэрээс буугаад ирээгүй юм. Тэнд Герман сургалт, хөтөлбөр, боловсрол дээд түвшинд хөгжсөн учир технологиуд нь ийм өндөр чанартай байдаг хэрэг. Тиймээс манай сургууль тэрхүү системийг Монголд оруулж ирээд дэлхийн түвшинд хүрсэн инженер бэлтгэж байгаа нь эх орныхоо хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байгаа хэрэг

юм.

Тус сургуулийг төгсөгч нь төгссөн хойноо ажлын байрт санаа зовох асуудал байхгүй хэмээн сая уул уурхайн компанийн төлөөлөл хэллээ?

-Тэгж ойлгож болно. Нэгэнт манай диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд манай дипломыг барьсан хүүхэд Германы технологийн их сургуулийг төгссөн хүүхдээс ялгагдах юмгүй болно. Яагаад гэвэл манай бүх хичээл англи хэл дээр явагдана. Тиймээс манай төгсөгчид англи хэлтэй болж төгсөж байгаа нь АНУд төгссөн хүүхдээс ялгаагүй болно. Энэ утгаараа манай төгсөгчдөд Монголд ажил олдохгүй бол гадагшаа гараад ажиллахад бүрэн боломж бий юм. Өөрөөр хэлбэл, төгсөнгүүтээ улсдаа л гэхэд 10002000 ам.долларын цалинтай ажилд шууд томилогдох чадвартай төгсөгчид бэлтгэгдэнэ.

Яагаад заавал инженер мэргэжил гэсэн юм бэ?

-Бид энэ мэргэжлүүдийг агаараас авч сонгоогүй. Монголд хэн хэрэгтэй байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр энэ хөтөлбөрийг зохиосон учир манай төгсөгчид гараад ажиллахад ажлын байраар дутагдана гэсэн ойлголт санаанд нэг л буухгүй байна.

Танай сургуулийн төлбөр нэлээд өндөр юм байна?

-Төлбөрийн хэмжээ нь бусад их, дээд сургуультай харьцуулахад өндөр сонсогдох байх. Бүр манайхаас өндөр төлбөртэй ерөнхий боловсролын сургуулиуд бий шүү дээ. Гэхдээ энэ огтхон ч чухал биш. Хамгийн гол нь ийм төлбөр өгчихөөд эргүүлээд юу авч байна вэ гэдэг нь л чухал. Энгийн жишээ хэлэхэд л манай оюутны байр үнэгүй. Монголд битгий хэл гадаадад ийм хэмжээний оюутны байр тэр бүр байдаггүй. Нөгөө талаас манайх чадалтай мэргэжилтнүүд бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, тэднийг мэргэшүүлж, үйлдвэрийн байгууллагуудад дадлага хийлгэнэ. Ийм дадлага хийсэн хүн ажлын байран очсон эхний өдрөөсөө л бүтээмж өндөртэй ажиллана. Ингээд бодохоор хэдийгээр өндөр үнэ боловч тийм айхтар тоо биш.

Т.Гэрэлмаа

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ханбогд суманд цэцэрлэг, сургуулийн 60 гаруй хүүхэд хордлогонд оржээ

Өмнөговь аймгийн Ханбогд
сумын цэцэрлэг, сургуулийн 60 гаруй хүүхэд хоолны хордлогод өртжээ. Орон
нутгийн эх сурвалжийн мэдээлснээр 
есдүгээр сарын 3-нд зарим хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрчээ. Өчигдөр
хүүхдүүд олноороо

 хордлогын байдалтай  эмнэлэгт хандсан учраас мэргэжлийн
байгууллагууд холбогдох арга хэмжээг авч эхэлсэн байна. Сургуулийн хүүхдүүдээс
гадна цэцэрлэгийн хүүхдүүд ч хордлогод орсон аж. Тиймээс  сургуулийн үдийн цай, болон цэцэрлэгийн
хоолноос дээж авч шинжилгээнд өгчээ. Хариу нь хоёр өдрийн дараа гарна. Эхний
өдөр найман хүүхдийн бие хүндэвтэр байсан ч одоо таван хүүхэд эмнэлэгт
эмчлүүлж,  бусад нь гэртээ гарчээ.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн хурандаа нар улстөрчдийн өмнөөс “боргохоороо” шүүх рүү явдаг

Хурандаа нарын гэх тодотголтой хэргүүд олноор гарах боллоо. Долдугаар сарын1-ний хурандаа нарын хэрэг, г.сарангэрэлийн хурандаа нарын хуйвалдаан зэрэг нь Монгол улсын цагдааг нүдний булай болгож байна. Хэдэн хурандаа нараас болж цагдаагийн байгууллагын нэр хүнд эрс унаж эхэллээ. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр намаа өмөөрч, намынхаа тушаалаар хурандаа нар ард түмний өөдөөс буу тонгойлгосон. Ингэж намчирхсаных нь гороор таван сайхан залуу алтан амиа алдсан. улс төржсөн хурандаа нар харин шүүх рүү явж, ялаа эдэлсэн. Тэд ажил амьдралаасаа салсан. одоо г.сарангэрэлийн гэх хурандаа нарын хуйвалдсан хэрэг тэднийг ажилгүй болголоо. энэ хуйвалдааны жүжиг арай хэтрээд байна. сүүлдээ 170 см өндөртэй, 22 настай “шкаб” шиг том биетэй хамгаалагч залууг 18 настай “харандаа” шиг нарийнхан биетэй сарангэрэлд зодуулсан гээд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байгаа юм. зодсон домог бий болгоод эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг арай хэтэрсэн асуудал боллоо. Ийм жүжиг тавихаа болимоор юм. энэ бүхний цаана жирийн иргэний амьдрал байгаа гэдгийг хурандаа нар мэддэггүй юм уу. Салбарын сайдынхаа нэр хүндийг унагах гэж улайрахаас илүү цаана нь 18 настай цэцэг цэврүү шиг охины амьдрал хайран биш гэж үү. тэр охины амьдрал хэдэн хурандаа нарын тоглоом болоод дуусах уу. адилтгаж үзэх охин үргүй эсвэл жиших бүсгүйгүй хүмүүс үү, тэд.

Долдугаар сарын 1-ний үймээний хэргээр жишээлж

харахад цагдаа нар улс төржиж намчирхсанаас болж ард түмнийхээ өөдөөс буудсан. амиа алдсан тэр залуус өөр шиг нь хүн гэдгийг улс төржсөн хурандаа нар бодоогүй. ард түмнийхээ аюулгүй амар тайван байдлыг хангах ёстой хүчний байгууллага намыг өмөөрч, намын өмнөөс иргэд рүү буу шагайхыг тэр үед монголчууд харсан. ард түмнийг ялаа алахын дайтай тоодоггүй юм билээ. улс төржсөнөөс болж ийм л зүйл болдог. Г.Сарангэрэлийн гэх хуйвалдааны хэрэг зохиосон олон хурандаа одоо шүүх рүү явах нь тодорхой болж байна. энэ хэрэг бас л хурандаа нар улс төржиж, намын фракц хоорондын далд тэмцэлд орооцолдсоныг харуулдаг.

Цагдаа ингэж талцаж, улс төржиж байх үед Монголын эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна. рецедивүүд Монголын нийгэмд толгойгоо өндийлгөж буй сураг хаа сайгүй л дуулдах болов. “тийм ч хурандааг танина, тэр асуудлыг чинь тэгээд шийдчихье. Компанийнхаа тэдэн хувийг өг” гээд хотын төвийн аль үнэтэй бааранд дуудаж уулздаг тухай бизнес эрхлэгчид түгшин ярьж байна. Цагдаа хүчнийхэн намчирхаад ажлаа хийхээ болиход тэд нар ийнхүү оодордог.

аль нэг нам хүчин гэж дагаж гүйж байхаар цагдаа энэ рецедивүүдийг нам дарах хэрэгтэй. Яг Хууль зүйн сайд асан Ц.нямдорж шиг. Ийнхүү улс төржөөд, улстөрчдийн өмнөөс олон нийт рүү “боргохоороо” хурандаа нар ажилгүй болдог, шүүх рүү явдаг. Үүнийг дээрх хоёр жишээнээс хангалттай харж болохоор юм. Тэгэхээр намчирхсан байдлаасаа цагдаагийн байгууллага салж, улс төржсөн хурандаагүй болох хэрэгтэй байна.

“Цагдаа хүчнийхэн улстөрчдийг томилдог цаг ирнэ” гэж дэмий донгосож байхаар улс орны аюулгүй байдалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Мөрөөдөөд ч бүтэхгүй юм гэдэг нь наадах чинь л байх шүү.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Батинжнээрийн үлгэр

Батинжнээр гэж жиргээч твиттерт байлаа. Их маргаанч эр. Өөрийн санаа бодлоо туйлбартай хамгаалан зүтгэнэ. Түүнийхээ үрээр олон жиргээчтэй ам муруйсан даа. Өөрөөр хэлбэл хазайхад нь түлхэхгүй юмаа гэхэд лав л татахааргүй олон жиргээчтэй болж амжсан.

Тэрээр эрх мэдэлтнүүдээс айхгүй. Гэхдээ эрх мэдэлтэй хүн харвал л хорсоод байдаг ч юм биш, өөрийн салбарынхаа дарга нартай үзэж тарна. Салбарын сайд Гансүх үүнд орно. Сайд нь түүний жиргээг тоолж байгаад 5700 хүрмэгц шүүхэд өгсөн байна.

Салбарын сайд нь түүнийг эгэл хүнийг бус сайд хүнийг доромжилж байна хэмээн шүүхэд ханджээ. Шүүх түүнийг эгэл хүнийг бус сайд хүнийг муушаасан буруутай гэж үзлээ.

Зарим хүний бодоод байгаа шиг Гансүх сайдын гомдлыг шийдсэн шүүгч хүнийх нь хувьд түүний талд үйлчилсэн хэрэг биш болов уу? Харин шүүгч өөрөө төрийг төлөөлсөн хүний хувьд төрийн албатуудад ард түмний зүгээс ирж буй даралт шахалтад таагүй хандсаны нь илрэл байх аа. Өнөөдөр төрийн сайдын тухай дураараа ярьж байгаа хүмүүс маргааш төрийн шүүгчийн тухай хүссэнээ хэлээд л эхэлнэ. Магадгүй, ойр дотно хүмүүсийн нэг нь хэвлэлийн утга учиргүй дайралтад өртөн, түүнээс хамгаалах боломж гараагүйгээс сэтгэлдээ нууцхан шархтай үлдсэн ч нэгэн юм бил үү, хэн мэдлээ? Гэвч түүнийг энэ мэт буруутгах үндэс хуулиар бол байхгүй гэсэн. Ер нь цаашаа энэ мэтээр яваад байвал ийм юм бодох үндэс бас байхгүй болох биз.

Төрийн өмнөөс хохирсон сайд өөрийгөө өмгөөлөн ярихдаа төрийн дархлааг хамгаалж ингэсэн хэмээн тайлбарлав. Түүнийхээр бол сайд дарга нараа л сайхнаар хэлээд байвал төрийн дархлаа чангараад явдаг бололтой. Ер нь төрийн дуулал “Дархан манай…” гэж эхэлдэг нь дарга нараа муулж болохгүй гэдгийг өглөө бүр сануулж байгаа юм даг уу?

Дархлаа гэснээс, дунд сургуулийн хичээл санаанд орж байна. Дархлаа гэдэг зүйл бол хир халдаахгүй хамгаалсны хүчинд бий болдоггүй, харин ч халдвар авч баймаажин тогтдог эд гэж үзэж байсан санагдах юм. ( Эдвард Женнер…цэцгийн тарилга…гм гм) Харин дархлаатай төр гэхээр юм юм үзэж, хат суусан өнөө “долоо шархтсан чоно” гэдгэрхүү бахим зүйл санаанд буух ажээ. Олон түмний үймээний салхи, эсэргүүцлийн шуурга, дургүйцлийн давалгаа, дайсны үер юм юм үзэж цочоо нь гарсан, барагтай юманд ганхахааргүй болсон төрийг л “дархлаатай төр” гэмээр. Ган гэж гамтай хадгалсан махан төмрийг хэлдэггүй, галд улайсгаад усанд ширээсэн төмрийг хэлдэг шиг.

Тэрээр сайд болсноороо “өөрийн биеэр төр болов” гэж үздэг нэгэн аж. Шинэ ч юм биш, Арвандөрөвдүгээр Луй бил үү, “Төр гэдэг чинь би байна” гэж л байсан. Гаж ч юм биш, өөрийгөө “бурханд хувилав”, “харь гаригийн суурин төлөөлөгчөөр томилогдов”, “хүн төрөлхтнийг аврагчаар сонгогдов”, “тэнгэрийн хүү болж төрөв”, “бараг Чингэс ажээ” энэ тэр гээд итгэчихсэн улс дүүрэн байхад.

Тэрээр Батын бас нэг муухай явдлыг илчилсэн нь олны анхаарлыг татав. Батинжнээр дарга болж нэгэн салбарыг удирдмаар байгаагаа өөрөө ярьсан аж. Бусад бүх хүн дарга болмоор байгаагаа хүнээр яриулж хэргээ бүтээсээр ирсэн атал батинжнээр өөрөө тэрийгээ ярьсан төдийгүй хэргээ бүтээгээгүй үлдсэн содон нэгэн ажээ.

Асуудлын гол нь батанинжнээр сайн, ганансүх муудаа ч байгаа юм биш. Бас батинжнээрт сайн учраас өмөөрч байгаа юм биш. Харин ч батинжнээр ярихдаа жаахан ээрдэг, муу ч байж магадгүй хүн юм билээ. Гансүх сайд муу хүн учраас шүүмжилж байгаа юм биш. Тэр жил надтай таараад, миний багадаа уншиж байсан сайхан номын талаар элэгсэгээр ярьж байсан. Ер нь сайн байхыг нь үгүйсгэмгүй хүн юм билээ.

Харин иргэн хүн сайд хүний талаар санаа бодлоо хэлээд тэр нь “төрийн эсрэг” явдалд тооцогдон яллагдсан учраас бид бүгдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөж байна. Ерөөс төрийн өндөр албанд очсон хэсэг нь хууль цаазыг өөрийгөө хамгаалсан хэрэм болгон босгоод цаад талд нь дархлагдан үлдэх санаархал хэрэгжиж эхэлсэнд байна.

Төрийн өндөр албан тушаалтны талаар таагүй үг хэлсэн Батинжнээр өнөөдөр 100 хоног суух болов. “Зуухан хоног юухан байхав, баривчлагдаад өнгөрөх ч яамай” гэж бодно уу? Үгүй юм аа. Хоногтоо, баривчлах төдийдээ байгаа юм биш. Ийм юмны төлөө барьж болдог, хорьж болдог болж байгаад хамаг учир бий. Дараагийн Батжиргээ 100 сараар баривчлагдахад хэдийнэ ийм журам тогтож, хэн ч гайхахгүй болсон байна. Хүн өшиглөх гэж байгаа юмаа эхлээд чичиж үздэг. Чичихэд яах ч үгүй бол бол түүнийг дэвсэхэд яах ч үгүй. Инжнээр Батын явдал бол эрх мэдэлд хүрсэн тодорхой бүлэглэлийнхэн төрийн гараар иргэнээ чичин, хэрхэхийг түншсэн явдал юм.

Өнөөдөр жиргээч Бат сайдыгаа муулсан хэргээр торонд сууж байгаа. Түүнийг дэмждэг хэсэг “Батинжнээрийг сулла” хэмээн жиргэж байна. Түүнд дургүй хэсэг нь “хамаа намаагүй жиргэж байж хохь нь” хэмээн үзэж байна. Үлдсэн хэсэг нь надад ямар хамаатай юм бэ хэмээн дуугүй суув. Дуугүй байгаа нь “үйл явдлыг зөвшөөрсний тэмдэг” тул тэд “батын хохь” гэж үзсэн талд тоологдов. Жиргээч Батын талынхан цөөнх болов.

Төр өөрийнх нь хийж байгааг эсэргүүцэгчид цөөнх болохыг харж дараагийн шийдвэртээ бэлдэж байгаа. Ихээхэн дэмий донгосоод байгаа нөхдийг нэг нэгээр нь амыг нь барихад болох юм.

Маргааш жиргээч Батын эсрэг талынхнаас торонд хийнэ. Тэд нэгнээ хамгаалан жиргэж, харин инжнээр батын талынхан баясна. Төвийг сахигчид “намайг барьсан биш, ямар хамаа байна” хэмээн аанай л дуугаа хураана. Аанай л баригдсан жиргээчийг өмөөрөгчид цөөнх болж “төр” зөвдөнө.

Өөртөө итгэлтэй болж бяр нь амтагдсан төр нөгөөдөр нь хэний ч талын биш жиргээчийг барина. Инжнээр батын талынхан, инжнээр батын эсрэг талынхан бүгд торонд сууж байгаа учраас түүнийг өмөөрөх жиргээч ерөөсөө гарахгүй.

Төр угаасаа батын эсрэг байгаагүй, бас батын эсрэг талынхны ч эсрэг байгаагүй. Төр эхнээсээ л жиргэхийн эсрэг байсан юм. Харин бүгдийг нь баярлуулан байж амыг нь хаах энэ аргыг улс төрийн бодлого гэдэг аж.

Буруу гэдгийг мэдсэн хэрнээ буруушаагаагүй хэсгийн балгаар гай зовлон нүүрлэдэг юм. Ийм учраас дуугүй байсан нь илүү буруутай байдаг юм. Бурууг мэдсэн хэрнээ буруушаагаагүй тал нь нүгэлтэй байдаг.

Инжнээр Бат, сайд Гансүх нарын явдал цаашдаа ард түмний төр байх юмуу, төрийн албан хаагчдын төр байх юм уу гэдгийг шийдэх зааг дээр биднийг авчраад байгаа юм. “Том төрөөс ухаалаг төр” гэдэг чинь энийг хэлээд байна. 3000 орчим төрийн албан хаагчийг нийлүүлээд төр гэх юм уу, хэн ажилласнаас үл хамааран нийтийн эрх ашигт үйлчилдэг зөв механизмийг төр гэх юм уу гэдгийг шийдэх зааг дээр байна.

Төрийн түүх гэдэг бол хүн төрөлхтөн өөрсдийгөө хамгаалуулах гэж төртэй болсон хийгээд хэрхэн төрөөс өөрийгөө хамгаалж ирсэн түүх билээ.

Ашигтай зөвлөгөө: Хүнээр хэлүүлэхгүй амьдармаар байгаа бол өндрөөс буу. Чамайг хэн ч харахгүй учраас юу ч ярихгүй. Элдвээр хэлүүлэх хэцүү байгаа бол эрх мэдлээ орхи. Эрх мэдлээ орхивол хэн ч чамайг анзаарахгүй. Эсвэл…

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн 25 байршилд төмс хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

“Хүнсний гол нэрийн бараа,
бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын
Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж  ахуйн газар, төрийн болон
төрийн бус байгууллагууд хамтран “Алтан намар-2014” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн
үзэсгэлэн худалдааг   нийслэлийн
төвийн 6 дүүргийн 25 байршилд зохион байгуулж эхлээд байна. Шинэ ургацын төмс,
хүнсний ногооны худалдаа гарч буй байршлуудыг доорхи хүснэгтээс харна уу гэж
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Дүүрэг

                     
Байршил, хороо

1.

Сүхбаатар дүүрэг

1.    СБД 6-р хороо
“Замбала” худалдааны төвийн эсрэг талын талбайд

2.    СБД7-р хороо
“Эвт” худалдааны төвийн урд талбайд

3.    СБД15-р хороо
Дамбадаржаа 1 дэхь буудал

4.    СБД 16-р
хороо Бэлх,Дамбадаржаа,Дарь эхний уулзварт

5.    Төвлөрсөн
асар 3 гал худалдааны төвийн талбайд

2.

Чингэлтэй 4

1.    Төвлөрсөн
асар Барилгачдын талбай

2.    ЧДЗурагт
эцсийн буудал  7-р хороо

3.    ЧДХайлааст
15-р хороо

4.    ЧДХайлааст
автобусны эцсийн буудал 16-р хороо

5.    ЧД Хайлааст
14-р хороо

3.

Баянгол

1.    Төвлөрсөн
асарОрлёнок сургуулийн арын талбайд

2.    БГД ”Орхон”
худалдааны төв 6-р хороо

 

3.    БГДБГД 18-р
хороо “Тундэмун”  төв

4.    БГД 5-р хороо
“Ачтан” эмнэлгийн  урд

4.

Баянзүрх

1.    Төвлөрсөн
асар ”Скай” худалдааны төвийн хуучин талбайд ажиллаж байна.

2.    БЗД 3-р хороо
Сансарын тунель

3.    БЗД 
16-р хорооллын автобусны буудал

4.    БЗД 14-р
хороо Шөнийн зах урд

5.    ”Сандей”
худалдааны төвийн Капитрон банкны урд талбайд

5

Сонгино
хайрхан дүүрэг

1.    Төвлөрсөн
асар Цамбагарав

2.    21-р хороолол
19-р хороо

3.    Баянхошууны
эргэлт

4.    Нарангийн гол

5.    Арвайн үндэс

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Татварынхан хулгайгаар данс хуурайлдаг боллоо

Монгол Улсын төсөв хүндэрсэнтэй
холбоотойгоор татвар бүрдүүлэх кампанит
ажил өрнөөд эхэлчихэж. Өчигдөрхөн
манай редакц руу нэгэн
уншигч утсаар залгаж “Энэ
төр чинь хуулиар далайлган
тонуул хийдэг болж. Эдийн
засаг хүндхэн энэ үед
ашиг олох нь бүү
хэл арайхийн татвараа төлөөд өнөө маргаашаа
аргацааж байгаа мань мэтийн
аж ахуйн нэгжүүд олон
бий. Гэтэл Баянгол дүүргийн
татварын хэлтэс банкин дахь
компанийн дансыг бидэнд албан
ёсоор мэдэгдэлгүйгээр НӨАТ авах нэрийдлээр
хоосолчихлоо. Энэ чинь хууль
бус үйлдэл биз дээ.
Манайх жилийн 40-хөн сая төгрөгийн
орлоготой жижигхэн компани” хэмээн их л
бухимдангуй ярьсан юм.

Түүний компани сүүлийн хэдэн
жил тогтмол ажиллаж хүн
амын орлогын болон нийгмийн
даатгалын зэрэг хугацаат татваруудаа
тухайн сар сардаа төлсөөр
иржээ. Тэгтэл өнгөрсөн долоо
хоногийн даваа гаригт Баянгол
дүүргийн татварын хэлтсээс НӨАТ-ын сүүлийн
гурван сарын өр дөрвөн
сая гаруй төгрөгөө төлөхийг
сануулжээ.  “Эдийн
засаг хүндрэлтэй, аж ахуйн нэгжүүдийн
данс нь улайчихсан байгаа
гэдгийг та бүхэн мэдэж
байгаа. Төлөх л ёстой
юм чинь би хаашаа
ч бултахгүй. Ирэх
аравдугаар сард төлөөд дуусгачихна”
хэмээн тэрээр хариулжээ. Байцаагч
ч “За, ойлголоо” гээд
л утсаа салгаж.
Ийнхүү утсаар ярьснаасаа хойш
гурав хоногийн дараа буюу пүрэв
гаригт дансан дахь дөрвөн
сая гаруй төгрөгийг нь
бүгдийг нь НӨАТ-ын
өрөнд суутгаж авчээ. Ингэхдээ
бүр ажлын цаг тарсны
дараа буюу оройн 19.00 цагт
гүйлгээ хийгдсэн аж. Дансан дахь
мөнгийг нь НӨАТ-т
суутгагдсныг тэрээр маргааш нь
буюу баасан гаригийн өглөө
ажил дээрээ ирээд мэджээ.
НӨАТ-ын өрөнд данснаас
нь мөнгө суутгах гэж
байгаа тухайгаа албан ёсоор тухайн
аж ахуйн нэгжид огт
мэдэгдээгүй аж. Бүр “Хаан”
банкнаас ч түүнд мэдэгдээгүй
аж. Зүй нь дүүргийн
татварын хэлтсээс энэ тухайгаа утсаар
ярих бус хуульд заасны
дагуу НӨАТ-ын сүүлийн
гурван сарын мөнгөө төлөхийг
шаардсан мэдэгдэл акт, мэдэгдэх хуудас,
төлбөрийн хуудас хүргүүлэх ёстой.
Банкны тухай хуулинд заасны
дагуу эзэмшлийнх нь данснаас албадлагаар
зарлага гаргах гэж байгаа
бол эзэнд нь зайлшгүй
мэдэгдэх ёстой юм байна.

“Хаан” банктай холбогдоход “НӨАТ-ын сүүлийн гурван
сарын өрийг нь шууд
суутгаж авах талаар” Дүүргийн
татварын хэлтсээс бидэнд албан бичиг
ирүүлсэн. Энэ гүйлгээг хийхэд
тус компанийн ямар ч албан
тушаалтны гарын үсэг, зөвшөөрлийг
авах нь бүү хэл
мэдэгдээ ч үгүй юм
байна. Харин энэ талаар
дүүргийн татварын хэлтсээс лавлахад “Бид хуулийн хүрээнд
үүргээ биелүүлсэн. Хууль дүрмээ судал.
Татварын тухай хуулийн 62, 75-ийн
1.6 дүгээр заалтуудыг унш” гэж сүрхий
зандарчээ. Давхар дансан дахь
мөнгөнд нь өөрийнх нь
зөвшөөрөлгүй гар дүрсэн шалтгааныг
тодруулахаар асуусны хариуд “Ажил
ихтэй байхад төвөг удаад
байх юм. Авах ёстойгоо
л аваа биз
дээ” гэж уцаарлажээ. Тэгтэл
Татварын ерөнхий хуулийн наймдугаар
бүлгийн 62 дугаар зүйлд “Татварын
алба хугацаанд нь төлөөгүй татварын
өрийг хураах ажиллагааг дор
дурдсан дарааллаар явуулна. Үүнд үл маргах
журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин
хөлс, бусад орлогоос гаргуулах,
шүүхэд нэхэмжлэх гаргах” хэмээн заажээ.
Гэтэл НӨАТ төлөх хугацааг
хуульчилж заагаагүй учраас ихэнх аж
ахуйн нэгж тухайн улирал
эсвэл жилдээ багтаан төлдөг
байна. Энгийнээр бол төсөв бүрдүүлэх
зорилготой татвар биш учраас
сар сардаа төлөх ёстой
хэмээн хуульчлаагүй байна. Харин 75 дугаар
зүйлд нь “Шаардлагатай нягтлан
бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын
мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж
өгөхгүй байх, байр агуулахад
нь нэвтрэх боломж олгохгүй
байх, ажлын зураг авалт,
үзлэг, хөрөнгө барьцаалах болон
битүүмжлэх үйл ажиллагааг хийлгэхгүй
байх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
талаар өгсөн мэдэгдэл акт,
мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас
шаардлагыг биелүүлэхгүй зэрэг тохиолдлуудад хувь
хүний хөдөлмөрийн доод хэмжээг хоёроос
гурав, албан тушаалтныг хөдөлмөрийн
доод хэмжээг гурваас дөрөв
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хөрөнгөөр торгоно”
хэмээн тусгасан байдаг аж. “Тэгэхээр
хуулийн дээрх заалтыг огт
хэрэглэлгүйгээр дансан дахь мөнгийг
нь авсан гэдэг нь
эндээс харагдаж байгаа биз.

Тэгээд ч энэ хуулийн
заалт татварын улсын байцаагчийн албан
үүргээ гүйцэтгэхэд санаатайгаар саад учруулсан тохиолдолд
авах арга хэмжээний талаар
тусгасан болохоос НӨАТ-ыг хичнээн
сараар төлөөгүй бол банкны данснаас
эзэнд нь мэдэгдэлгүй мөнгийг
нь хумсална гэсэн үг огт
биш” гэж бидэнд хандсан
компанийн захирал ярилаа.  

 

Дээрх
болсон үйл явдалтай холбоотойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ж.Жавзандуламаас тодруулга авлаа.

 

Аж
ахуйн нэгжийн дансан дахь мөнгийг өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр НӨАТ авсан үйлдлийг хууль зөрчсөн гэх үндэслэл бий юу?

 -Бүрэн үндэслэлтэй.
Эдийн засаг хүндхэн байгаа
өнөө үед НӨАТ ч
гэлтгүй бусад татварыг хугацаанд
нь төлөөгүй байсан ч алданги
аваад л явах хэрэгтэй.
Хуулиар тогтоосон хугацаа хэтэрвэл татвараас
зугтсан, татварын өндөр өртэй зэрэг
тохиолдлуудад дээрх шиг дансыг
нь лацдах, шүүхэд хандаж
эсвэл данснаас шууд мөнгө гаргуулахаар
хуульчилсан. Тэгтэл сар бүр
төлөх ёстой татваруудаа төлөөд,
тогтмол үйл ажиллагаагаа явуулахын
сацуу хуулийнхаа хүрээнд улиралдаа багтаагаад
НӨАТ-аа төлнө гэчихээд
байхад аж ахуйн нэгжид
нь албан ёсоор мэдэгдэлгүйгээр,
ажлын бус цагаар данснаас
нь шууд мөнгийг нь
татаж авна гэдэг бол
хууль зөрчсөн үйлдэл. Энэ
бол хүний хөрөнгөд хуулийн
үндэслэлгүй шууд халдсан хэлбэр.
Бас бизнес үйл ажиллагаанд
нь саад учруулж байна.
Хөдөлмөрийн хуулиндаа өглөөний наймаас 17, есөөс 18 цагийн хоорондох цагуудыг
ажлын цаг гэж үздэг.
Энэ хугацаанд л төрийн үйл
ажиллагаа хуулийн дагуу явагдаж,
тушаал шийдвэрүүд гарч, биелэгдээд явах
учиртай. 19 буюу ажлын бус
цагаар мөнгийг нь авна
гэдэг бол төрийн үйл
ажиллагаа ажлын бус цагаар
явагдаж хууль зөрчсөн хэлбэр.
Бүр төр нийтийн үйлчилгээний
алба болчихсон өнөө үед шүү.

Хуулиараа бол данснаас нь
НӨАТ-т суутгаж авах
гэж байгаагаа утсаар бус албан
ёсоор мэдэгдэх ёстой. Хоёрдугаарт “Хаан”
банк тухайн аж ахуй
нэгжийн данснаас мөнгийг нь НӨАТ-т суутгах гэж
байгаа бол мөн л
эзэмшигчид нь мэдэгдэх ёстой.
Энэ тухай банкны дүрэмд
заасан. Гуравдугаарт НӨАТ-ыг сар
сардаа төлөхөөр хуульчлаагүй байгаа. Тухайн жилдээ,
эсвэл улиралдаа багтаагаад л аж ахуйн
нэгжүүд төлдөг. Тэр ч
утгаараа дээрх компани ирэх
сард төлж болох байсан.
Дөрөвдүгээрт дансан дахь мөнгийг
нь шууд татаж авсан
нь хуулийн үндэслэлд ч
зохицолдохгүй байна.

Энэ
тохиолдолд банк үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж зөвхөн мэдэгдэх бус, бүр данснаас нь мөнгө гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой байсан юм биш үү?

-Банкны үйлчилгээ хамгийн гол нь
итгэлцэл дээр тогтдог. Энэ
мэт хуулийн үндэслэлгүй нөхцөлд
мөнгийг нь тавиад туучихаж
байгаа бол харилцагчдын итгэлцэлд
сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Харамсалтай
нь банк энэ тал
дээр хариуцлагагүй хандаж, дансны эзэнд
нь ч мэдэгдээгүй байна
шүү дээ.

Дээрх
тохиолдолд татварын байцаагч хуулийн заалтаа унш, судал, гэж иргэдийг зандрах нь хуульд хэр нийцсэн үйлдэл вэ?

-Харин манайд л ингээд
эсрэгээрээ болчихоод байгаа юм. Өгөх
хүн гэдийж, авах нь
бөхийдөг гэдэг биз дээ.
Монгол Улсын иргэн төрсөн
цагаасаа авахуулаад нас барсан хойноо
ч татвар төлдөг.
Нас барсны гэрчилгээ авахдаа
хураамж төлдөг. Татварын алба
бол иргэддээ үйлчилгээ үзүүлэх ёстой. Үйлчилгээ
гэхээр юу хэлээд байгаа
юм гэхээр иргэд, аж
ахуй нэгждээ хуулиа тайлбарлан
таниулж, ойлгуулж байж татвараа авдаг.
Хэрэв үнэхээр энэ нь
хууль зүйн үндэслэлтэй, иргэн
ташаа ойлгосон тохиолдолд бүрэн эхээр нь
уншиж өгөөд зогсохгүй дэлгэрэнгүй
тайлбарлаж өгөх ёстой.

Танаас
зөвлөгөө авдаг аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-тай холбоотой өөр ямар тулгамдсан асуудал гарч ирдэг вэ?

-НӨАТ-ын босго болох
10 сая төгрөгийг нэмэгдүүлэх ёстой гэдэг дээр
ихэнх аж ахуйн нэгж
нэгдсэн байр суурьтай байдаг.
НӨАТ бол хэрэглээний буюу
хяналтын татвар болохоос төсөв
бүрдүүлэхэд чиглэгдээгүй. Өнөөдөр аж ахуй
нэгжүүдийн жилийн орлого 10 сая
төгрөгөөс давж байвал НӨАТ
төлдөг. Тэгтэл өнөөдөр захын
жижиг ТҮЦ-нд 20 сая
төгрөг эргэлдэж байна. Тийм ч
учраас ихэнх жижиг дунд
аж ахуй нэгжүүд НӨАТ
төлөгч. Бас НӨАТ-ын
өртэй. Хэрэв тэдгээр аж
ахуйн нэгжүүдийн НӨАТ-ыг яг
ийм аргаар татаад эхэлбэл
бүгд дампуурахад бэлэн байна. Энэ
нь төр “Орлогоос чинь
авах ёстой татвараа хууль
зөрчөөд ч хамаагүй авлаа.
Та нар оршин тогтнох
эсэх, алдагдалд орох эсэх, ажилчдаа
халах эсэх нь ч
хамаагүй гэсэнтэй яг ижил.

                                                         М.УУГАН-ЭРДЭНЭ

 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадын даргад зориулсан хүндэтгэлийн чуулганыг ганцхан Х.Баттулга гишүүн тасалжээ

Хятадын дарга Си Жиньпин саяхан
манайд айлчилсан юм. Хятадын даргыг монголчууд юу болов гэмээр сүр дуулиантай угтсан.
Энэ ертөнцийн эзэн ирсэн мэтээр сэтгэл хөдлөлтэйгээр үйлчилж, дарга, цэрэггүй магтан
шагшиж байлаа. Монголд буугаад мордох хугацаанд нь ая тухтай байлгах хэрэгтэйн ач
тусыг зарим нам эвсэн урьдаас сануулан шогширч байлаа.  Хэдийгээр 
УИХ-ын хаврын чуулган завсарласан ч Хятадын даргыг айлчлах үеэр хүндэтгэлийн
чуулган хуралдуулсан юм. Хөдөө, гадаагүй зугаалж яваа УИХ-ын гишүүд цөм цуглаж,  төрийн дууллаа эгшиглүүлэн өмнөд хөршийнхөө даргад
хүндэтгэл үзүүлж байв. Харин тэр өдөр    ганцхан
Х.Баттулга гишүүн хүндэтгэлийн чуулганыг тасалсан юм. Хэн бүхэн сандарч мэгдэн гоё
хувцсаа өмсөн хүндэтгэж байхад Х.Баттулга гишүүн хаана байв.

Монголын
нэр нөлөөтэй хүмүүсийн твиттерт жиргэж, зургийг нь тавьснаас  харвал эрхэм гишүүн Х.Баттулга яг тэр өдөр буюу
Хятадын дарга Си Жиньпинийг айлчлан ирэх үед Энхтайваны гүүрээр ээлжит өглөөний
гүйлтээ хийж явжээ. Эр бяраа гайхуулсан хоёр залуугаар хамгаалуулан хээвнэг гүйж
яваа түүний зургийг Монголын нэр нөлөөтнүүд твиттерт тавьж жиргэсэн байх юм. Эрхэм
гишүүн Х.Баттулгад Си дарга огтхон ч сонин биш юм уу. Эсвэл тэр дарга харж долдойдоггүй,
хэнэггүй эр юм уу. Ямартай ч Хятадын даргын айлчлалын цуваатай хэнэг ч үгүй зөрөөд
гүйж яваа зураг нь хэдийнэ твиттерчдийн жиргээний сэдэв болж, олны хүртээл болжээ.
Ялаа ч нисгэхгүй, нам гүм хамгаалалтын дундуур халдашгүй дархан эрхтэй Х.Баттулга
гишүүн л гүйж байжээ. Аргагүй архаг твиттерч Асашёорюү Д.Дагвадорж шүүрс
алдсанаар аргагүй л эрх чөлөө гэж энэ юм байх даа.

 

Я.МӨНГӨН

 

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэргэжлийн Засгийн газар байгуулъя

Сүйрлийн ирмэгт ч ирсэн
юм байхгүй л дээ.
Малын тоо 50 сая гараад
явчихлаа, турж үхтэл хаа
байсан юм! Ер нь
бүх түүхийнхээ туршид монголчууд нийтийг
хамарсан өлсгөлөн, байгалийн гамшигтай учирч яваагүй. Тиймдээ
ч хөгжих шаардлага
гарч байгаагүй бололтой. Гэтэл жишээ нь
XIII зуунд тахал гарч хүн
амыг нь сүйтгэсний дараа
л Англи улс
хөгжлийн өөр замд орж
дэвшилд хүрсэн гэх. Алив
үндэстэн зовлон бэрхшээл тулж
арга тасарсан үедээ амьдралын өөр
арга чарга хайн явсаар
шинэ зөв зам олдог
гэдэг.

Бидний өнөөгийн зовлон бол нэгэнт
хүрсэн өндөрлөгөөсөө маш хурдтай эргэж
унах гээд байгаад оршино.
Социализмын үед нийт орлогынхоо
70 хувийг хүнээс зээлээд тарчиг
ч гэсэн амьдарсаар
ирсэн. Систем задран унасны
дараа өөрийн жинхэнэ хөрсөн
дээр унаж “дэлгүүрт давснаас
өөр юмгүй”-д очсон.
“Зах зээлийн өнөөгийн хүнд
нөхцөл” гэгчид үнэндээ гуйлгаар
л амьдарсан. Нийт
орлогын 50 шахам хувийг Олон
улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч орнууд, хүмүүнлэгийн тусламжаар
бүрдүүлж байв. 2000 он хүрч байж
бид арай гэж нэг
тэрбум долларын эдийн засагтай болов.
Арван жилд хоёр дахин
өсчихөөд байгаа нь энэ,
гэхдээ хүнд ноогдох ДНБ
дөнгөж 450 доллар буюу дэлхийн
хамгийн доод үзүүлэлтэнд багтана.
Гэхдээ энэ 10 жилд байгалийн
баялаг илрүүлэх, ашиглах бэлтгэл сайн
хийгдсэний дүнд хайгуулиар олон
баялаг илэрсэн ба хуулийн
тогтолцоо буй болгосны хүчинд
түрүүчээсээ гадаадын хөрөнгө оруулагчид хаалгаар
шагайж эхэлсэн юм.

2005 оноос
ДНБ огцом өсч эхэллээ.
Түүхий эдийн үнэ дэлхий
даяар гэнэт өсч эхэлсний
дүн болохоос бид гэнэт ажилсаг
болчихсон хэрэг биш л
дээ. Чухам ийм учраас
түүхий эдийн үнээс хамаарсан
гэнэтийн өсөлт бол төдийлөн
сайн үзүүлэлт биш. Үнэ гэнэт
унахад урдахаасаа хүнд байдалд орж
хямардаг. 1973 оны газрын тосны
гэнэтийн өсөлт ба хэдэн
жилийн дараахь үнийн уналт
нефть олборлодог олон оронд тун
ч муугаар төгссөн.
Монголын эдийн засгийн чадавхи
түүхий эдийн гэнэтийн өсөлтөөс
шалтгаалан 5-7 жилийн дотор 10 дахин
нэмэгдлээ. Нийт эдийн засаг
нь 10 тэрбум долларын үзүүлэлттэй
болсон нь хүнд ноогдох
ДНБ-ийг дөрвөн мянгад
хүргэн дэлхийн дундаж орлоготой
айл болгосон.

Гэнэтийн их мөнгө хараад
нийгэм маань тэр чигтээ
галзуурчихсан. Архинд голдуу үрэгдсэн
дөрвөн тэрбум долларыг нам
засаг ард түмнээ бодон
хайрлаад бэлнээр нь тараачихсан
нь үрэлгэн эдийн засгийн
зөвхөн нэг тал нь.
Төрийн зардал хүн аймаар
нэмэгдэж, хэнд ч хэрэггүй,
эсвэл огт ашиглаж чадахгүй
асар их бараа үйлчилгээний
гүйлгээ хийлээ. Дээр нь
хэдэн мянгаараа байгуулагдсан Төрийн бус байгууллагын
“эгэл баатруудаас” эхлээд төрийн удирдлага
сайд дарга нараа хүртэл
шинэ баяны цээж гарган
ханхалзаж үзээгүйгээ үзэж үхэр цамаа
харайж гарлаа. Эдийн засгийн
өсөлтөөсөө давсан авлигын сүлжээ
замаа алдсан.

Өнөөдөртөө
Монголын эдийн засаг байгалийн
баялаг дээр л тогтож
байгаа. Нийт экспорт бараг
л тэр чигээрээ
байгалийн баялаг. Өөр гадагш
нь гаргаж худалдах юм
бидэнд өнөөдөртөө үгүй. Нэгэнт 10 тэрбум
хүртлээ тэлсэн эдийн засагт
урьд нь болгоод байсан
ноолуур, жуулчлал, малын түүхий эд,
үр тариа бараг л
хувь эзлэхээ больжээ. Солонгорсон
эдийн засагтай болохын тулд юун
түрүүн асар их мөнгө
хэрэгтэй. Бид эднээ хөгжүүлэх
суурь тавьж болох байсан
гэнэтийн их олзоо ам
руугаа хийгээд жорлон руу
асгачихсан шүү дээ. Цаана
нь боловсрол, эрүүл мэнд гээд
мөн л их мөнгө
шаардсан салбар байна. Энэ
мөнгийг өнөөдөртөө бид уул уурхайгаас
өөр ямар ч салбараас
босгож чадахгүй.

ДНБ-ий хэмжээ хурдтай
буух нь аюултай үзэгдэл.
Тогтмол 3-5 хувийг өсөлттэй эдийн
засгийг эрүүл гэж үздэг.
Гэтэл бид 17-оос 12 болсон
ба энэ жилд 6-7, хойтон
жил 3-4, тэгээд хасах руугаа
орох прогнозтой байна. Төгрөгийн ханшийг
барьж байх учиртай валютын
нөөц үнэн чанартаа тэглэж
байгаа. Дутуу байшин бариад
дуусгачихсан. Энэ зун баригдаж
байгаа байшин сав бараг
харагдаагүйг хүмүүс ажигласан л
байх. Улсын төсөв их
наядаар хотойтол дутах боллоо. Хувийн
ба төрийн гадаад өр
20 тэрбум доллар руу дөхөж
явна. Жижиг дунд гэхээсээ
энэ улсыг чирч, төсвийг
нь бүрдүүлдэг том компаниуд хаалгаа
барих дээрээ тулж байна.
Экспортод гарч буй түүхий
эдүүд түрүүлж зээлээд хуваагаад
идчихсэн өрөнд гарч байгаа.
Импорт эрс багаслаа.

Алдаа бол алдаа, өнгөрсөн
борооны хойноос цув нөмрөөд
ашиггүй. Алдахад биш алдаагаа
засаж чадахад л хамаг
ухаан оршино. Сүүлийн арван
жил төр хувааж барьсан
хоёр нам одоо балраад
ирэхээр биенээ буруутгах аянд
мордлоо. Энэ хямрал бол
хамтын бүтээл. Энэ хэрэгт
манай жирийн иргэд ч
оролцоотой. Нэхэж шаардан хомхойрч
байснаас гадна төрийн эрх
барих дээд байгууллагыг өвчтэй
галзуу хүмүүсээр дүүргэсэн. Иймээс бурууг хэнээс
ч эрэх шаардлагагүй,
эзэд нь бид бүгдээрээ.
Саяхан Японы шинжээчид манайд
судалгаа хийж үзээд өнөөгийн
хямралд юутай ч гаднаас
нөлөөлсөн ямар ч хүчин
зүйл алга, зөвхөн өөрсдөөсөө
болсон байна гэсэн хариу
гаргажээ.

Нэгэнт хямралын буруутан нь цөмөөрөө учир
ялтныг хайн дэмий л
хэрэлдэж байхаар гарах шинэ
гарц бэдэрсэн нь дээр санагдана.
Саяхан Хятадын дарга айлчлаад
буцлаа. Мөнгө өгч аврах
байх гэсэн горьдлогыг жолоочоос
жолоодогч хүртэл цээжиндээ агуулав.
Мөнгөний бараа хараад энэ
дэлхийг хүртэл өшигчиж байсан
гарууд маань номхорч юун
хужаа хувхай, ах минь,
найз минь, чи хөөрхөн
шүү, авгай чинь бүр
хөөрхөн болоод явсан даа.
Си Зиньпин дарга олон
гэрээ үзэглэснээс хамгийн чухал нь
Монголд үйлдвэрлэсэн юуг ч худалдан
авахад бэлнээ илэрхийлсэн явдал
юм. Бэлэн мөнгө яахав
дээ, ямаа идэхээс хойш
ямар ялгаа байна! Гол
нь Монголын өмнө зах зээлээ
нээж өгөхөөр амлалаа. Монгол
руу хандах гадаадын хөрөнгө
оруулалтын хамаг гол сонирхол
бол Хятадын хэмжээгүй аварга
зах зээл. Хятадын зах
зээлд Монголоор дамжин гарч чадна
гэдэг ашигтай наймаа. Энэ
нь Монгол Улс эдийн
засгаа сэргээх хамгийн том
бололцоо.

Бид аманд гэнэт ороод
ирсэн шар тосыг юм
болгож чадах уу? Их
л эргэлзээтэй. Улс
төрийн өнөөгийн харьцаа хамгийн түрүүн
гай болно. МАХН агсан
хөөрхий дундуураа хоёр хуваагдаад тусдаа
нам болох мөртөө аль
алин нь хууль тогтоох
байгууллагад хүчирхэг бүлэгтэй болоод авсан. МАН
нэртэй болсон хэсэг нь
ч даргын ба
даргын бус гээд хоёр
хуваагдчихсан байгаа. Төрийн эрх
барилцаж байгаа МАХН нэрийг
авагчид ч дотроо бөөн
явдал. АН-ын хувьд
чухам хэд хуваагдсаныг нарийн
байтугай бүдүүнээр ч хэлэх бололцоогүй.
Хамгийн хүчирхэг хэсэг нь намын
даргын толгойлох бүлэг. Тэднийг унагах
гэсэн бусад бүлгүүд түр
нэгдэл байгуулаад бяраа үзэж байгаа.
Хоёр оролдоод бүтээгүй, бурхан гурав гэсэн
тоонд дуртай болохоор Намрын
чуулганд хайнаа салгаж магадгүй
л юм. Тэд
МАН-ын даргын бүлгийг
хүчин хавсруулахаар дуудаж байгаа. Харин
АН-ын даргын бүлэг
МАХН-аасаа салахгүй гэж
гүрийж байгаа. Нүдний булай
болсон эдийн засгийн алуурчин
гэгдэх ганц хоёр сайдаасаа
салж байгаад цааш үлдэх
сонирхолтой. Түр зуурын л
амьсгал даа. Нүглийн нүдийг
гурилаар хуурав гэгчээр. Аль
ч хувилбараар нь
яваад унасан нь унагаасныгаа
ажил хийлгэхгүй. Тийм хангалттай хүч
аль алинд нь байгаа.
1919 онд яг ийм нөхцөл
засагт үүсч, ноёдын ба
шар лам нарын хагарал
нь тэнцээд хэн нь
ч дийлэхгүй болохоор
нөгөө нэгэндээ төр бариулж байхаар
автоном төрөө унагачихъя гэдэгтээ
тулан Хятадаас цэрэг уралдан урьж
тусгаар тогтнолоосоо татгалзаж байсан тохиолдол бий
шүү дээ. Энэ талын
хоёргүй нэг утгатай баримт
хэдийнээ олдсон.

Ардчилсан төрд сөргөлдөх хүчнүүд
хэт тэнцсэнээс болоод шийдвэр гаргаж
чадахгүй мухардалд орж байсан тохиолдол
олон бий. Бельгид хоёр
хүчин яг тэнцчихээд Засгийн
газаргүй жил гаруй болсон
тохиолдол саяхных. Энэ ч яахав
улс төрийн хямрал. Гэтэл
дагалдаад эдийн засгийн хямрал
болохоор сүйрлийн дохио болно. Ийм
явдал саяхан Италид тохиов.
Герег, Кипр, Испаний араас
Итали сөхөрч эхэлсэн. Берлескунийг
хүүхэнтэй орооцолдсон хэргээр шүүхэд аваачиж
өгсөн ч нам нь
дарагддаггүй ээ. Шударга сонгуулиар
гарч ирсэн улс төрийн
намыг яалтай нь билээ
дээ. Ингээд улс төрийн
бүх намууд хэлэлцэж байгаад
улс төрөөс ангид мэргэжлийнхнээс
бүрдсэн дундын Засгийн газрыг
буй болголоо. Энэ нь цаашид
үргэлж мөрдөх бололцоогүй зарчим
ч хямралаас гарах
түр зуурын сайн арга
болохоо харуулсан. Ерөнхий сайдыг нь
Сюпэр Марио гэж дуудах
болов. Жилийн дотор мэргэжлийнхэн
улс орныг эдийн засгийн
хямралаас гаргаад эргүүлээд улс
төрийнхэнд засгийн эрхийг нь
буцааж өгсөн. Ийм аргыг
урьд нь Финланд болон
Израилд хэрэглэж байжээ.

Хямралаас гарах үндэсний эвлэрэл
зөвшлийг буй болгоод Засгийн
газрыг хөндлөнгийн мэргэжлийнхний гарт түр хүлээлгэн
өгөх энэ арга л
өнөөгийн манай нийгэм улс
төр эдийн засгийн хямралтай
үед хамгийн сайн эм
болох болов уу гэж
санагдана. Нэг үеэ бодвол
манай орон зах зээлийн
эдийн засгийг ойлгодог мэдлэг
мэргэжилтэй боловсон хүчний нөөцтэй болжээ.
Мэдээж тэдэнд туршлага дутна,
ялангуяа улс төрийн туршлага.
Үүнийг улс төрөөс нэгэнт
холдсон туршлага бүхий зангарагтай хуучин
кадраар зангидуулан удирдуулж болно. Энхсайхан, Бат-Үүл, Дорлигжав, Ганболд
гэсэн нэрс санаанд орж
байна. Олонхийг АН бүрдүүлж байгаа
учир нөгөө намуудаас хүн
нэрлэсэнгүй. УИХ-аас ганц
хүн л мэргэжлийн түр
Засгийн газарт орох юм
бол бусад нь барьцаад
заваарч өгнө гэдгийг тооцож
л санаанд юун
түрүүнд буусан нэрсийг жишээ
болгов. Сайд нарыг мэдээж
фракцууд дэвшүүлэх боловч хүний өөрийн
гэхээсээ мэргэжил туршлагад нь тулгуурлана гэсэн
зарчимд хүрэх ёстой. Голлох
агентлаг болон төрийн өмчит
компанийн удирдлагыг Засгийн газар өөрөө
шийдэж нэрлэнэ. Фракцууд Засгийн газрын шийдвэрт
аль болох оролцохгүй ба
бие биедээ хяналт тогтоон
Засгийн газарт нөлөөлөх нөлөөллийг
багасгана. Хоёр жилийн дотор
эдийн засгийг сэргээн 2012 оны
түвшинд нь аваачих ба
Засгийн газарт орсон хэн
нь ч цаашид улс
төрийн карьер хөөцөлдөхгүй, сонгуульд
нэрээ дэвшүүлэхгүй гэсэн болзол тавих
хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгуулиар ард
түмэндээ таалагдах гээд баахан популизм
хийгээд хаячихна. Нохойн толгой ширээн
дээр тогтохгүй гэгчээр бидний хамаг
зовлон бол популизм болчихоод
байна. Намуудын фракцууд ч нэгэнт Үндэсний
зөвшилцөлд хүрэх юм бол
мэргэжлийн Засгийн газрыг хууль
эрхийн хүрээнд сайн дэмжинэ
гэдгээ амлах ёстой. Эс
чингэвээс бантан болж Засгийн
газар юу ч хийж
чадахгүй.

 

Жич:
Хэдэн нэр хэлчихсэн биш, одоо энийг дагаад бөөн маргаан болж эцэст нь портуун дээр унах вий дээ.

2014.8.28