Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Илгээлтийн эзэд

Хэрвээ чи асахгүй юм бол

Хэрвээ би асахгүй юм бол

Хэрвээ бид бүгдээрээ асахгүй юм бол

Хэн энэ харанхуйг гийгүүлэх ёстой юм бэ?

Назым Хикмет

Дээхнэ үед эвлэлийн илгээлт гэж байв даа.Залуучуудыг хөдөө явуулдаг. Малыг
хураан нийгэмчилснээс болж хөдөө хүн тогтохоо больжээ. Гэтэл ард түмнээс хураан
авсан малаа хэн нэгнээр хариулуулах хэрэгцээ
нам засагт гардаг юм байгаа биз дээ. Ингээд хотшил, эрдэм соёл руу хошуурах
залуусыг хошгируулах, ховсдох, догиохын дундуур малчин, хоньчин болгодог нам, засгийн кампанит ажил сэдэгдсэн хэрэг. Ер нь тэдний ихэнх нь дуунд гардаг шиг “малчнаар
торойсоор” үлдэнэ дээ. Үндэстнээрээ өгсөж явсан иргэншлийн шатнаас эргэн үсэрч нүүдэлчний
хот руу шидэгдэх хувь заяа нь өрөвдөм. Дахин сонголт хийх, илгээлтээ эргүүлж өгөөд
хот сууриндаа харих боломж үндсэндээ хаагдмал.

Зарим нэг онцгой хувь заяатайг нь их, дээд сургуульд оруулж, депутатаар
сонгож үзүүлэн болгоно. Гэхдээ ийм хувьтныг бодох бүрий “хүний төрөл бол зүүний үзүүрт будаа тогтох шиг
олдохуйяа бэрх” гэсэн судрын мөр л санаанд буудаг юм.

Уул нь аль ч гүрэн, төр засагт
хүнд хүчир ажил хэрэг рүү эрч хүчтэй залуусыг уриалан дуудах хэрэг гардаг, уриалдаг
ч, илгээдэг ч ажгуу. Гагцхүү ёс суртахуунаараа
л хоорондоо ялгагддаг.Одоо эмч, багш нарыг хөдөө ажиллуулах гээд янз бүрийн юм амладаг
болж. Хүссэн сонирхсон нь гэрээ хийгээд явдаг, дургүй хүрвэл гэрээгээ цуцлаад ирдэг.
Гэхдээ гурван жил сууна гэж бүлтрэн байж баахан юм хусчихаад бултах гэвэл гэрээнд
заасан хариуцлагаа хүлээж л таарна л даа. Хэвийн л зүйл.

Америкийн энхтайвны корпусынхан бас л нэг маягийн илгээлтийн эзэд.
Тэд өөрийн хүслээр эр зориг, амьдрах чадвараа
сорьж, хал үзэж хат суухаар дэлхийн хамгийн буурай хоцрогдсон орныг зорьдог. Тэд
зочны ёсоор биш тэндхийн хүний ёсоор амьдран хүмүүнлэгийн үйлст зүтгэнэ гэж тохирдог.Сайн
дурынхан хугацаатай бол харин илгээлтийн
эзэд хугацаагүй, эргэх замгүй.

Хувь заяаны илгээлтээр хүний
хорвоод мэндлэгсэд гэж бий. Тийм хүмүүс “бурхад ямар ч дүрээр заларч болно” гэлээ
гэдэг шиг язгууртны хантааз, жолоодогчийн гаанс, слесарчийн хүрэм, хоньчны шилбүүртэй
ч бидний дунд ирдэг. Тэднийг бид танихаасаа танихгүй нь их. Хувь тавилангийн илгээлтийн
эздийн зарим нь насан туршдаа их үйлсийг бүтээсээр, нэр нь цуурайтсаар явдаг. Зарим
нь ганцхан өдөр ганцхан цагт хүний түүхийг эргүүлэлцэж өгөөд алга болдог, мартагддаг.

Аугаа үйл хэргээ урт удаан үргэлжлүүлдэг хүмүүсийн нэр алдар мөнхөрч,
үйл хэрэг нь хойч үеийнхээ дуурайл болж, зураг хөрөг нь түүх шасдирт ордог.

Түүх үргэлж сайжирч, хүн ямагт ухаажих тийшээ явдаг ажгуу. Ер бусын
жигтэй учрал тохиолоор огцом сонин эргэх хүний түүх үргэлжлэхийн хэрээр гайхамшгийг
бүтээсэн атлаа гавьяа нь үл ажиглагдах, дорхноо мартагдах баат­руу­дыг үнэлж хүндлэх
болжээ, ялангуяа өрнө­дийн соёлын ай савынхан. Лондоны Вестминстрийн сүм дэх нэр
нь үл мэдэгдэх цэргийн шарилаас эхлээд Москвагийн Кремлийн тэндэх нэргүй баатрын мөнхийн бамбар хүртэл иймэрхүү баатруудын алдрыг сануулж байдаг аа.

Бид ч гэсэн тийм баатруудтай.Чингэс хаан, Богд хаан, Жалханз, Данзан,
Бодоо, бас Сүхбаатарыг бид мэднэ. Бидний түүхийг эргүүлж, залж шинэ шинэ үеийг оройлон
эргүүлэх тавилан эдэнд ноогдож байж. Харин
тэднийг тойрон хүрээлж, дагаж ирсэн, мянган сайн гавьяа байгуулахаас эхлээд ганцхан
зөв алхам хийгээд дууссан баатруудыг харин бид
нэрлэж мэдэхгүй. Ямар ч л байсан аль аль нь бидний хувь заяаг өөрчлөх илгээлтийг
өвөрлөж төрсөн улс гэдгийг бол мэднэ.

Өдгөө 1990 оны ардчилсан хувьсгалын ой тохиож байна.Энэ хувьсгалыг
оройлсон, түүчээ нь болсон хүмүүсээр би бахархдаг. Өнгөрсөн хойно янз янзаар ярих
хүн ч зөндөө л байдаг, угаасаа ч тэгдэг л жамтай хойно.

Энгүүнээр бодоод үзье л дээ. Юу ч хийсэн өөрийгөө зөвтгөх дархан
эрхээр хам­гаалагдсан тогтоцын өмнөөс босох, ялангуяа улаан хувьс­галд дургүй байсан гэх шалтгаанаар, цаашдаа дургүй хүн гаргахгүй гэсэн бодлогоор Монголын
насанд хүрсэн таван эр хүн тутмын нэгийг буудан хороосон туршлагатай байгууллагыг
сөрөн зогсох амархан юм гэж үү?

Жирийн нэг хурал дээр, байдаг л нэг даргыгаа шүүмжлэхэд хүртэл ямар
хэцүү байдаг билээ дээ? Надад юм саначих бол уу? Цаашдаа ахиж дэвшихэд нөлөөлөх
бол уу гээд түмэн болгоомж, мянган айдас сэтгэлд хургаж, их төлөв “За даа ингэж
хар толгойдоо булуу хураасанд орвол мөрөөрөө явах нь өлзийтэй” гэсэн дүгнэлтэд хүрдэг
дээ.

Тийм атал буутай, хууль­тай, цагдаатай шоронтой ба буудах, хорих,
цагдуулах, эцэст нь энэ бүхнийгээ зөвтгөх хууль­тай тогтоц руу “Чиний буруу, зайл”
гэж хэлэх ямархан гэж бодогдоно вэ? Танд.

Бас “Дэлхий даяараа со­циализм нуран унаж байсан учраас Монгол орон
ардчиллын зам руу орох нь гарцаагүй байсан, ардчиллын хэд бол яахав дээ” гэж ярьцгаах
юм. Тэднийхээр бол нэг өглөө л ардчилсан болчихоод сэрэх байсан юм шиг, улс төрийн
товчооныхон “Бодоод байхнээ бид та нарыг үнэмлэхүй эрхтэй жолоодох нь буруу юм шиг
санагдчихлаа. Таминь сөрөг нам байгуулаад аль. Тэгээд энэ засгийн жолоогоо эргүүлж
авна уу” гээд хадаг яндар болчихсон зогсож байх юм шиг, Дотоод яамны чекистүүд
“ За та нарыг тагнасан нь ёстой осол болжээ. Одоо дуртай дуртайгаа бурцгаа, Өвөөг
чинь буудсаныг бол ойлгоно биз дээ? үб аа” гээд үнсэх байсан юм шиг…Чингэстэй
Чингэсгүй Монголын тулгар төр байгуулагдах
байсан юм шиг, Богдтой Богдгүй тусгаар тогтнолоо зарлах ч байсан юм шиг,
Сүхбаатаргүй Сүхбаатаргүй 21 оны хувьсгал ялах л байсан аятай… Цаашлаад аавтай
аавгүй олдож, ээжтэй ээжгүй төрөх л байсан гэдэг шиг. (энэ өгүүлбэрийг био­технологи,
колонийн аргатай холбож тайлбарлаад тэнээд
явчихваа, таминь)

Тийм болохоор би 1990 оны ардчилсан хувьсгалыг оройлсон чин зоригтнуудаас
эхлээд, уухайлсан баатрууд, халуунаар дэмжигчдэд, ухаа­ран ойлгогчид бүгдэд баяр
хүргэмээр байна. Хувьсгалыг оройлсон нь гавьяа, тэсгим хүйтэн өдрийн жагсаалд зориглон
очсон ч гавьяа, “Намын үүрийн идэвхтэн юм уу, дотоодыг хамгаалахын агенттай таарчих
вий” хэмээн айсхийж малгайгаа дарж өмсөөд очсон ч байг гавьяа, “Ардчилсан холбооны
хүүхдүүдийн зөв юм даа” гэж уртаашаа ганц
хүнд ярьсан ч гавьяа, юу ч хийгээгүй, юу ч яриагүй байг хамаагүй гэхдээ “Намын эсрэг
бүлгийг дараад аль” гэж хянан шалгахад за­хидал бичээгүй байхад л гавьяа… хувьсгал
шинэчлэл гээч мянга мянган хүн байх л учиртай газартаа байсны шанд биелдэг үйл хэрэг.
Харин үр жимсийг нь бүгдээрээ, жад­лан эсэргүүцэгчид хүртэл амсаж хүртэж болдог найрын ширээ.

Та нарт хувьсгал удирдахаас эхлээд, үндэсний улстөрч хөвүүд болох
хүртэл, зах хязгаарын бяцхан суманд зууны
турш ноёлсон улаан тугтай зэрэгцүүлээд цэнхэр далбаагаа намируулахаас аваад шийдвэрлэх
ганц жаг­саалд хойхнуур зогсох хүртэл түмэн
янзын тавилан оноож бурхан бидэнд илгээсэн билээ.

Та нарын нэр ус судар шастирт
мөнхрөхөөс эхлээд сураггүй мартагдах хүртэл түмэн тавилантай. Гэхдээ л та нар бол
бурхны илгээлтээр төрөгсөд. Монгол үндэстнийхээ
хувь тавиланг шинэчлэхээр илгээгдэгсэд. Хувь
тавиландаа эзэн байж, ухаарах л хэрэгтэй
өдрөө ухаарч, ирэх л ёстой цагтаа ирж, байх л хэрэгтэй газраа байж байсны чинь төлөө
та нартаа талархъя. Та нар минь хувь тавиландаа, бурхны илгээлтэндээ эзэн байж чадсан
билээ. Тийм болохоор хувь тавилангийнхаа өмнө нүүр бардам зогсох эрхтэй.

Ээ дээ мөн ч цөөхөн хүнд Бурхны өөдөөс дальдрахгүй харах тавилан
ногддог юм даа.

2009 оны
12 сарын 9

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“iPhone 6” чанарын шаардлага хангахгүй байна

Долоо хоногийн өмнө
худалдаанд гарсан “Apple” компанийн шинэ бүтээгдэхүүн “iPhone 6”болон  “iPhone 6Plus” чанарын шаардлага хангахгүй
байна хэмээн үйлчлүүлэгчд гомдол гаргажээ. Хамгийн нимгэн хэмээн сурталчилж буй
смартфоныг халаасандаа хийхэд нугларч, сүлжээ нь тасардаг
гэнэ. Энэ нь гадна талыг нь хөнгөн цагаанаар хийснээс болсон гэсэн таамаглалыг
дэвшүүлээд байгаа. Үйлчлүүлэгчдээс гаргасан гомдлын дагуу “Square Trade”компани
судалгаа хийсэн боловч онцын ноцтой зүйл олж илрүүлээгүй гэнэ.

Гар утас нь халаасанд
хийхэд нугларсан гэсэн гомдол өмнө нь нэг бус удаа гарч байсан. 2010 онд  “iPhone 4” –ийн талаар мөн ийм  гомдол гаргахад“Apple” компанийн тэргүүн
агсан Стив Жобс хэвлэлийн бага хурал хийлгэж гадна талыг нь үнэгүй сольж өгнө
хэмээн мэдэгдэж байсан юм.

Ю.Дэлгэр  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-ын баг талбайдаа бус Монголд тоглож байгаа мэт үзэгчдэд “бүүлүүлжээ”

Гивлүүртэй
талбайд гарна гэж гүрийсээр байгаад Катарын эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр
манай бүсгүйчүүдэд техникийн боловч анхны хожлыг “бэлэглэсэн” бэлэглэсэн билээ.
Үүний дараа эрэгтэйчүүд маань Азид сагсан бөмбөгөөр тэргүүлэгчдийн нэг, талбайн
эзэн БНСУ-ын багтай эхний үед эн тэнцүү өрсөлдөн ганцхан оноогоор 38:39
харьцаатай хожигдсон билээ. Харин хоёрдугаар үеэс туршлага ихтэй БНСУ-ын баг
онооны зөрүүгээ ахиулсаар манай багийг 90:67-оор хожсон. Гэхдээ хэрэв өнөөдөр
БНСУ Иорданыг хожвол манай баг хэсгээсээ хоёроор дараагийн шатанд гарч
түүхэндээ анх удаа тивийнхээ шилдэг наймд шалгарах юм. Шөвгийн наймд шалгарсан
багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсэг тус бүрт эхний хоёр байрт
орсон багууд хагас шигшээ тоглолтод шалгарах билээ.  

Энэ
тоглолтын талаар БНСУ-ын нэгэн цахим хуудсанд сонирхолтой нийтлэл гарчээ.
Тэрхүү нийтлэлд юу гэж бичсэнийг “фэйсбүүчин” Royal sports-ийн
тусламжтайгаар хүргэж байна.

“Сагсан
бөмбөгийн талбайд санаанд оромгүй зүйл болж талбайн эзэн баг үзэгчдэд
“бүүлүүллээ”. “D” хэсэгт БНСУ-ын шигшээ Монголын багтай анхныхаа тоглолтыг
хийсэн юм. Тоглолтын эхний мөчөөс л Монголын хөгжөөн дэмжигчид багтаа урам
зориг хайрлан “Монгол, Монгол” гэсэн сүрлэг дуу хадаан манай орныг дайлаар
мордох нь уу гэмээр сэтгэгдэл төрүүлж байсныг нуух юун. Манай тамирчид бөмбөг
авангуут тэд “Бүү” гэж дооглон орилж байв. Тоглолтын дараа БНСУ-ын
дасгалжуулагч хэлэхдээ, “Монголын баг өнгөрсөн жилтэй харьцуулахад илт сайжирчээ.
Ганцхан жилийн дотор гурван онооны шидэлтийн ур чадвар нь ингэж өснө гэдэг
гайхалтай. Хамгаалалт нь ч мундаг болжээ. Монголчууд довтолгоондоо яг л
өлсгөлөн барс шиг ирмүүн байлаа” гэжээ.

БНСУ-ын
тамирчин 김선형
тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа, “Тоглолт эхлэхэд бид танхимд ирсэн
Монголын хөгжөөн дэмжигчид багаа идэвхтэй дэмжинэ гэдгийг төсөөлж байсан. Гэтэл
тэд тоглолт дуусах мөч хүртэл танхимыг нураах шахлаа. Бид нарт нутагтаа бус
Монголд тоглож байх шиг л мэдрэмж төрж байсан даа” гэсэн байна.

Энэ
тоглолтоороо Монгол FIBA-гийн чансаанд сүүл мушгидаг баг биш гэдгээ тод
томруунаар харууллаа. Монголын фэнүүд байнга уухайлж, тоглолт хэрхэн өндөрлөх
нь тодорхой болсон ч сүүлийн мөч хүртэл багаа дэмжсэн билээ. Тамирчид нь ч
ердөө ганцхан оноогоор хожигдож яваа мэт тоглосоор байв. Таван өдрийн турш
тоглон ядралттай байсан ч бүх хүчээ дайчлан тоглоод 67:90-ээр хожигдсон ч
үзэгчид тэднийг хүндэтгэн бүгд алга ташсан юм.”   

Эх сурвалж: www.polit.mn

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогтын “бондгорууд” ботгоны дараа ордог уу?

Твиттерт хүмүүс хамаа намаагүй
бичих юм аа. Интернэт
л байвал хэн
ч хаанаас ийшээ
орж, юу ч гэж
бурж болдог болчихжээ. Гэхдээ
УИХ-ын гишүүд, сайд,
дарга нар гээд төрийн
албан тушаалтнууд голдуу зочилж байгаа
харагддаг. Тэднийг ажиглахад твиттерт
орохоороо ихэд гайхуулсан шинжтэй,
тун сэтгэл ханамжтай байдаг
бололтой. Тэгвэл хэвлэл мэдээллийнхэн
твиттерийг манай салбарын траншей
гэж үздэг. Траншейнд ядарч,
зүдэрсэн, нэр нүүрээ барсан,
элдвийн юмнууд ордгийг бүгд
мэднэ. Тиймээс твиттерийг болж
бүтэхгүй байдлаараа нийгмээс гадуурхагдсан, доод давхаргынхны орогнол
болсон харанхуй нүхтэй зүйрлэж хэвлэлд
хэдэнтээ бичсэн байхыг нь
хүртэл уншиж л байлаа.
Тэгж бичсэн адилтгал бараг
л үнэний ортой.
Харин твиттерийн энэ ертөнц рүү
манай улстөрчид, УИХ-ын гишүүд
орж, хөөрлөхөж байгаа нь гунигтай.
Үүнээс гадна тэд твиттерт
үзэл бодол, үйл хөдлөл,
орчин тойрныхоо тухай бичихдээ яг
өөрсдийнхөө толгойг ажиллуулж, хуруугаа
хөдөлгөдөг. Үг үсэг, найруулгын
алдааг нь тоочоод байвал
барахгүй. Харин тэдгээрийн бичсэн
зүйлсийн утга, агуулгыг харахад
ямар боловсролтой, ямаршуу янзын нөхөр
байгаа нь хэн хүнд
шууд харагдаж байдаг. Энд С.Бямбацогт гишүүний жиргээг жишээ татмаар
санагдлаа. Тэрбээр Лондон руу
хуралд оролцохоор мордохдоо бичсэн бололтой юм. 

Ботгондоо
үнсүүлээд

Бондгоруудаа
үнсээд

Буянт Ухаагаас мордлоо…” гэж жиргэжээ. Түүний
ингэж бичсэн нь үнэхээр
ёс зүйгүй харагдаад байна.
Шууд утгаар нь уншиж
ойлговол гишүүн өөрөө тэмээний
хүүхэд ч юм шиг.
Тэгсэн атлаа “Бондгоруудаа үнсээд”
гэхийг нь бодохоор өөрийнхөө
хүүхдүүдийг ч хэлээд байгаа
юм уу даа гэмээр.

 Ер нь
үнсэлт гэдэг үг үйлдлээрээ
ч, бэлгэдлээрээ ч тэр хоёр
утгатай. Насаар дүү нь
ахмаддаа үнсүүлдэг. Нөгөө утга нь
хайр сэтгэлийн нандин холбоог илтгэнэ.  Гэтэл
С.Бямбацогт гишүүний
“Ботгондоо үнсүүлээд” гэж бичсэнээр бол
мань эр тэмээний хүүхдээс
гадна ботгоны дүү гэж
бас харагдаж болохоор байна. Бүр тодруулбал,
ботгоноос залуу хэрнээ өөрөө
бондгоруудтай гэж ойлгогдоод байна.
Түүний бичсэнийг ингэж уншаад бодохоор
үр хүүхдүүдээ ботгоны дараа эрэмбэлсэн
гэж ойлгогдоно. С.Бямбацогтын “бондгорууд”
ботгоны дараа ордог юм
болов уу.

УИХ-ын гишүүн битгий
хэл жирийн иргэн түүнтэй
адил жиргэсэн бол хүүхдүүд  нь гомдохоор шахуу
зүйл болжээ. Учир нь
тэд ботгоноос дорд үзэгдсэн юм
шиг бодогдохоор байна. Энэ бичлэг
бол УИХ-ын гишүүний
чадварыг харуулж байгаа энгийн
нэг илрэл. Эрхэм гишүүд
энэ мэт илүү долоон
юм бичиж саваагүйтэх явдал
улстөрчийнх нь хувьд эвгүй
байдалд оруулж ч мэдэх
юм.

М.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түргэний голын хөндий түйрэн болжээ

Замын ажлыг эхлүүлэхдээ эхлээд түр зам гаргах учиртай. Тэгээд түр замаа арчилж, байнгын усалгаатай байлгадаг. Гэтэл уг замд ер тийм юм алга. “Энэ олон замын чинь хаагуур явдаг билээ” хэмээн дуулдагтай адил юм болж байна. Айдасын даваа уруудаад Түргэний голын хөндий рүү ороод иртэл тоос шороо тэнгэрт тултал бужигнаж, машин тэргүүд уулын орой, бэл, голын сав, хөндий, жалга гээд хаа сайгүй сүлжилдэнэ. Энэ хөндий өгөөж ихтэй, сайхан нутаг. Айлууд суурьшиж, хотлоороо намарждаг хангай. Гэтэл тоос шороо боссоноос зарим айлууд нь нүүгээд явчихаж. Түр замаар нь явахаар үнс гэмээр саарал, нарийн ширхэгтэй тоос битүү бүрхээд авчихна. Машины шил, цонх бүхэлдээ тоосонд дарагдаад арга буюу их гэрлээ асааж, аваарын гэрлээ анивчуулахад хүргэнэ. Сул шороо машины дугуйгаар хуйлран боссоор салхинд туугдан ойр хавийг бүхэлд нь сааралтуулах аж. Иргэд тоостой замаас зайлаад машинтайгаа бусад газраар явж байгаа нь хөндийг талхалжээ. Намрын налгар сайхан төрх, шаргал өнгийг эндээс олно гэж байхгүй. Байгаль ингэж өнгөө гээсэн байна. Түргэний гол бүгээнтээд, ийм эрт татраа юу гэмээр. Түр замаар явсаар “Бяцхан хөндлөн” амралт руу салдаг замаар уул өгсөв. Хоёр ч уулын орой дээгүүр явсаар Хустайн давааг уруудлаа. Машинууд уулын оройгоор явахдаа овоог баруун талаар нь тойрч харагдана. Хот хоорондын тээврийн автобусууд, талх нарийн боов зөөдөг чингэлэгтэй ачааны машин, Өмнөговь, Дундговийн дугаартай ачаа ачсан, чиргүүлтэй тэрэг, суудлын машинууд гээд зүсэн зүйлийн машин уулан дээгүүр, тоосон дунд, дэржигнүүртэй замаар явж байна. Өмнө нь Зуунмодны иргэд Айдасын даваа руу хорьхон минут яваад хүрдэг байсан бол одоо цаг гаруй хугацаанд сажилж байгаа аж. Иргэд “Түр зам тавьж болно. Гэхдээ уулан дээгүүр явуулна гэдэг чинь юу болж байна вэ. Аварга А.Сүхбатаас айсандаа юу, тэр хүний үгэнд ороод уу түр замыг түүний эзэмшлийн хашааны хажуугаар явуулахын оронд уулан дээгүүр гаргаж болох уу. Гэнэт цас орвол яана. Автобус, хүнд даацын машин яаж явах болж байна вэ” хэмээн сэтгэл түгшицгээж байгаагаа илэрхийлж байна.

Аварга А.Сүхбатын гэх тодотголтой ихээхэн том, хашаалсан газар Хустайн давааны наанаас эхэлдэг. Уг нь энэ хашааны хажуугаар түр зам гаргасан бол олон хүний ажил, цаг хэмнэгдэж, аюулгүй газраар явах байсан гэж харагдав.  

Энэ хөндийд амьдраад арав гаруй жил болж байгаа Н.Пүрэвдорж гэх хүнтэй таарлаа. Тэрээр мотоцикль нь эвдрээд замын хажууд зогсч байлаа. Э.Пүрэвдорж “Манайх энд бүр суурьшчихсан. Газраа өмчилчихсөн. Хүүхдүүд амралтын өдрөөр агаарт гарах гэж ирдэг байсан. Одоо хөгшин бид хоёр л гэртээ байна. Хувцас хунараа угаахаараа гаргаж хатаахгүй байгаа. Өрхөөр тоос орж ирээд ямар олиг байх вэ. Мотоцикльтойгоо энэ тоосон дунд яваад байсан чинь кольц энэ тэр нь муудаад ер нь эвдэрч байх шиг байна. Хурдхан шиг энэ замын ажил дуусаасай билээ. Тоос гайгүй байсан бол ундууцах юм алга. Түр замаа услаад байвал ядаж өвс, ургамал, уул хайрхнууд өнгөө ийм хурдан алдахгүй шүү дээ” гэж байлаа.

Улсын төсвөөс долоон тэрбум 559 сая төгрөг зарцуулж байгаа энэ замыг аравдугаар сарын нэгэн гэхэд хүлээлгэж өгөх гэрээ байгуулжээ. Одоогоор ажлын явц гуч гаруй хувьтай байгаа бөгөөд энэ эрчээрээ явбал төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэн өгөх боломжтой гэнэ. Ер нь суурийн ажлууд нь дуусч байгаа юм байна. Замын ажилд суурь нь хамгийн нүсэр, ажиллагаатай. Замын компанийн ажилчид цаг агаарын төлөв ерөнхийдөө гайгүй байгаа болохоор арваад хоногийн дараа гэхэд шинэ зам бэлэн болно гэж байлаа.

Энэ зам засварын ажлыг дуустал тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Налайх-Дөрөвдүгээр зөрлөг чиглэлийн шинэ замаар явуулахаар төлөвлөсөн. Гэтэл Налайх-Дөрөвдүгээр зөрлөг чиглэлийн авто замын хучилт нимгэн, чанарын шаардлага хангахгүй байна гэсэн шалтгаанаар улсын комисс хүлээж аваагүй байжээ. Ийм болохоор Төв аймгийн Тээвэр, авто замын газрынхан аль боломжоороо түр зам гаргахыг замын компаниудаас шаардсан юм байна.

ЭнэталаартусгазрындаргаА.БатЭрдэнээстодрууллаа.

 

Замын ажил хэр явж байна?

-Зам засварын ажил сайн явж байна. Гэхдээ түр замын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Газарзүйн онцлог, тухайн газрын хөрсний бүтцээс шалтгаалаад маш их тоосжилттой байна. Мөн түр зам гаргахад гуу жалганаас эхлүүлээд хүндрэл их бий. Манай аймгийнхан мэднэ дээ, Бугын сангийн аж ахуй гэж байгууллага бий. Эднийх авто зам руу тулгаад хашаагаа хатгачихсан. Энэ нь түр зам гаргах нөхцөлийг хүндрүүлээд байна. Харьяа газрын мэргэжилтнүүд ирээд түр замыг ямар байдалтай тавихыг ярилцсан ч ард иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн маршрутыг тогтоож чадаагүй.

Зуунмод хот маань зүүн талаараа хатуу хучилттай замаар холбогдчихсон. Гэтэл тэр замыг улсын комисс хүлээж аваагүй болохоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг явуулах боломжгүй байсан.

Гэхдээ улсын комиссынхон тус зам дээр ажиллаад ойрын хугацаанд хүлээн авахаар болсон байна лээ.

Тоосжилт хэтэрхий их байна. Ялангуяа Түргэний голын ай савын нутаг бүхэлдээ сүйдэж байна шүү дээ?

-Тухайн газрын хөрсний онцлогоос шалтгаалаад өнгөн хөрсний нунтаг шороо босоод байна. Шороог нь хусаад норгооч гэдэг саналыг зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа гурван компанид удаа дараа тавьж байгаа. Гэтэл түр зам гаргах хөрөнгийг яамнаас ерөөсөө тавьж өгөөгүй юм байна. Энэ гурван компанид түр замын хөрөнгө, магадлашгүй ажлын хөрөнгө гэж ганц ч төгрөг байхгүй. Замын компаниуд маань зам барих хөрөнгөнөөсөө түр замандаа зарцуулж байна. Бид компаниудтайгаа хамтраад түр замын маршрутыг хоёр, гурван янзаар өөрчилж үзсэн л дээ.

А.Сүхбат аваргын гэх тодотголтой Бугын сангийн аж ахуйн хашааны хажуугаар түр зам тавих байтал замын нөгөө талаар, уулан дээгүүр тээврийн хэрэгслүүдийг явуулж байгаад иргэд бухимдалтай байна. А.Сүхбат аваргын эрх ашгийг иргэдийнхээс дээгүүрт тавьж байна гэж шүүмжлэх юм?

-Үүнийг ард иргэд маань ойлгох хэрэгтэй л дээ. Бидний зорилго бол богино хугацаанд маш чанартай замтай болох шүү дээ. Тэр байгууллагынхан зорчих хэсэг багтахааргүйгээр хашаагаа замд тулгаад барьчихсан. Бас усны шуудуутай. Тэр бүхнийг нь дүүргээд түр зам барина гээд хамаг хөрөнгөө цацвал өнөөх гол ажил нь яах билээ. Бяцхан хөндлөн амралтаар түр зам гаргахаар тэндхийн айлууд болон, Хустайн давааны айлууд тоос шороо бослоо гээд эсэргүүцсэн. Тэгээд л уулын оройгоор явбал ерөнхийдөө чулуун хөрстэй учир ядаж тоосжилт бага гэж ярилцсан.

Ингэж байгалийг эвдэж, тэнцвэрийг нь алдагдуулсны хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Энэ хавийн нутаг бүхэлдээ цөлжиж мэдэхээр байна?

-Зам барьж байгаа гурван компани маань уг нь түр замаа бариад захиалагч болох Зам, тээврийн яамандаа чанар байдлыг нь шалгуулаад ажлаа эхлэх ёстой л доо. Манай аймгийн хувьд Улаанбаатараас ирж байгаа төв зам хоёр уулын голоор явдаг, эргэн тойронд нь эзэмшил газрууд дүүрчихсэн гээд хүндрэлтэй асуудлууд их байна. Манай Зуунмод хотын иргэдийн хувьд зүүн талын замаараа зорчоод хэвшчихсэн байгаа. Ер нь замын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Шинэ технологиор хийгдэж байгаа зам шүү дээ.

Ямар технологи?

-Цементэн суурьтай, асфальтан хучилттай зам. Нэг метр квадратад ойролцоогоор 50 кг цемент орж байгаа.

Өргөн нь хэд вэ?

-Долоон метр. Хуучинтайгаа адил. Яамны зүгээс энэ ажилд ерөнхийдөө шилдэг компаниуд орсон гэж мэдээлсэн гэлээ.

2014 оны улсын төсөвт энэ замыг шинэчлэх, сайжруулахын тулд ямар нэгэн мөнгө төсөвлөөгүй байжээ. Мэргэжлийн байгууллагууд нэгдээд энэ замыг яаралтай засахгүй бол осол нэмэгдэж, хүний амь нас эрсдсээр байх болно гэдгийг Зам, тээврийн яаманд дуулгажээ. Үүний дагуу төсвөөс мөнгө гаргасан нь энэ юм байна. Яам нь компаниудад зам засах хөрөнгийг нь шийдэж өгөхдөө түр зам гаргахад ганц ч төгрөг өгөөгүй нь өнөөдөр байгаль ийн сүйдэхэд хүргэжээ.

Компаниуд өөрсдийн боломжоороо аль л гайгүй гэсэн газраар машин тэрэг явуулах гэж, хажуугаар нь замаа засах гэж үйлээ үзэж байгаагаа дуулгалаа. Нэг түр зам гаргаад өгөхөөр тэр нь дороо эвдрээд тэр гэхийн аргагүй тоос босоод байгаа гэнэ. Тэгээд дахиад өөр газраар түр зам гаргаж аргацаана. Ингэж явсаар дөрөв таван түр зам ярайжээ. 

Яам нь түр зам гаргаж байгалиа хамгаалан, ард иргэдээ ая тухтай замаар зорчуулахын тулд мөнгийг нь өгч чадаагүй юм бол ажлыг нь гүйцэтгэж байгаа компаниуд яагаад сэтгэл гаргаж, үүргээ ухамсарлаад нэг нэг усны машин гаргаад түр замаа норгож болсонгүй вэ. Замын компаниуд иргэдэд нөхөн төлбөр төлөхөд ч буруудахгүй. Түр зам гаргах хөрөнгийг нь шийдээгүй замын ажлыг гүйцэтгэж байгаа нь эдгээр компанийг зөвхөн ашгийн төлөө улайрч байна гэдгийг харуулж байна. Үүнээс болж байгаль яаж доройтох нь тодорхой шүү дээ. Доройтсон байгалийг хэн сэргээх юм бэ. Байгалийг хохироохгүй байх бодлого Зам, тээврийн яаманд уг нь байх учиртай.

Замыг чинь засч өгч байна гээд ард түмэнд, байгальд ингэж хатуу гараар, сэтгэлгүй хандаж боломгүй. А.Гансүх сайд хэдэн жиргээчидтэй твиттерт хэрэлдэж, уралцан, шүүх цагдаа болж цагаа үрж байхынхаа оронд ядаж энэ замд жаахан ч анхаарлаа яагаад хандуулсангүй вэ. Аравдугаар сарын эхээр энэ зам дээр ирээд тууз хайчлахдаа эргэн тойрны байгалийг нэг ажаарай, үнсэн саарал өнгөөр дүнсийж байх биз.

 

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Бид дэлхийгээ хайрлан хойч үедээ хадгалан үлдээх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн чуулган дээр хэлсэн үг

Нью Йорк, 2014 оны 9 дүгээр сарын 23

Ноён дарга аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бид чиг
зорилгоо шинэчилж, улс төрийн манлайллаа тодорхойлохоор энд хүрэлцэн
ирээд байна.

Миний бодлоор бидний өмнө энэ асуудлыг шийдэх цаг мөч тулж ирээд байна.

Уур амьсгалын өөрчлөлт нөлөөлөхгүй улс гэж байхгүй. Найрсаг
зочломтгой, байгаль дэлхийд ойрхон байдаг монголчуудын ахуй амьдралд
хүртэл уур амьсгалын өөрчлөлт сөрөг нөлөө үзүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь шинжлэх ухааны зохиол, маргаан, мэтгэлцээний сэдэв байхаа нэгэнт больжээ.

Энэ бол бидний өмнө тулгараад байгаа бодит заналхийлэл болоод байна.
Хэрвээ та бүхэн уур амьсгалын өөрчлөлт болж буйд эргэлзэж байвал Монголд
ирэгтүн.

Та бүхэн манай оронд, Монголд очоод асуухад жирийн малчин нь хүртэл
байгаль цаг уурынхаа мянга мянган жилийн улбааг танин мэдсэн туршлага
дээр бодит амьдралд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн гамшгийн хэмжээнд
хүрснийг хэлээд өгөх болно. 

Ноён дарга аа,

Би өчигдөр Колумбын их сургуульд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дугуй ширээний уулзалтад оролцсон.

Дэлхийн дулаарал цельсийн хоёр хэмээр нэмэгдэх тутам сая жилд нэг
удаа болох байгалийн гамшиг жил тутамд болох аюултай гэж нэг мэргэжилтэн
хэлсэн.

Жишээ нь :

– Өдөр бүр 1500 онгоц осолдвол хэрхэх вэ?

– Хайян хар салхи долоо хоног тутам, улс бүхэнд болбол яах вэ? Бид үүний эсрэг зогсож чадах уу?

– Фукушима цахилгаан станцын осол сар бүр тохиолдвол яах вэ?

Бид энэ бүх гамшгийн өмнө хүчин мөхөс шүү дээ.

Миний бодлоор ганц Фукушимагийн осол бидэнд хэтэрхий их хохирол
учруулсан. Миний бодлоор нэг Хайяны хар салхи хэтэрхий олон хүнийг
хохироосон.

Миний бодлоор МН 17-ийн осол бидэнд болон хүн төрөлхтөнд хэтэрхий их гарз болсон.

Энэ бүх гамшиг, ослоос болж мянга мянган хүний амь эрсдэж, олон гэр
бүлийн амьдрал сүйрсэн. Энэ олон мянга, сая хүний амь нас бол зөвхөн тоо
төдий зүйл биш юм. Тэд бол бидний хөрш, эгч, ах дүүс, хамаатан садан,
хүний алтан амь нас билээ.

Энэ бүх гамшигт ганц хүн амиа алдсан ч миний хувьд хэтэрхий үнэтэй.

Дэлхий ээж маань биднийг 11 мянган жилийн турш энх тайван, эв
нэгдэлтэй амьдруулсаар иржээ. Энэ 11 мянган жилийн дараа бид дэлхий
ээжийгээ орхих болж байна уу?

Дэлхий ээж маань бидэнд дэндүү үнэтэй, хаяхад хэтэрхий залуу, бас үзэсгэлэнтэй хэвээр байна шүү дээ.

Цэнхэр гариг маань үнэхээр өвөрмөц, дахин давтагдашгүй гэдгийг бид
мэднэ. Яг л таны, миний, бид бүхний ээж шиг цорын ганц шүү дээ. Тэгээд
бид түүнийгээ орхиж чадах юм уу? Үгүй ээ, энэ бол төсөөлөхийн аргагүй.

Дэлхийн дулаарлын талаар нэг л мэдээлэл үнэхээр айдас дагуулдаг.
Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэдэн зуун үйл явдал, мэдээ
баримт, судалгаа гарч байна шүү дээ. Бидд энэ талаар одоо хангалттай
мэдээлэлтэй болсон.

Уур амьсгалын өөрчлөлт удаан байгаа учраас зогсооход амархан гэж
бодож байна уу? Миний бодлоор үүнийг зогсоож хүчрэхэд бэрх болсон. Уур
амьсгалын өөрчлөлт хэтэрхий их гамшиг дагуулсан, үүний эсрэг зогсоход
үнэхээр аюултай болсон.

Манай гаригт амьдрахад үнэхээр аюултай болж байна гэж бид боддог.

Бид бол хүн төрөлхтөн, бидний өнөө үеийнхний цаг үе дуусч байгаа ч
бидний дэлхий дуусах ёсгүй. Бид дэлхийгээ хайрлан хойч үедээ хадгалан
үлдээх ёстой. Энэ ажлыг бид яг одооноос хэрэгжүүлэх хэрэгтэй.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр хоногийн өмнө Нью-Йорк хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд оролцсон.

НҮБ-ын шинээр томилогдсон Энхийн элч, “Уолл Стритийн чоно” Леонардо
ди Каприо уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлийн талаар сэрэмжлүүлж
байна. Эдгээр үйл явдал их цагаа олж, хоорондоо бэлгэдэлтэй холбогдож
байна гэж бодож байна.

Уур амьсгалын өөрчлөлт бол бидний, миний, та бүхний буруу үйл
ажиллагаанаас үүдэлтэй. Бид хойч үе, үр хүүхдээ уур амьсгалын өөрчлөлт
гэж энэ аймшигт мангасын гарт үлдээх болж байна уу? Хэрхэвч тэгэхгүй.

Тэгвэл яг одоо хамтдаа тэмцье.

Ноён дарга аа,

Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүнүүд ээ,

Хариуцлагатай иргэд ээ,

Яг одооноос эхлээд хамтдаа тэмцье ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Допинг хэрэглэсэн гэгдэж буй бөхчүүд ингэж ярилаа


Өнөө жилийн наадмаар улсын
цолны болзол хангасан, шинэ
цолонд хүрсэн бөхчүүдээс гурав
нь допинг хэрэглэсэн гэдэг
мэдээлэл гарсан. БНСУ-ын
Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн
Допингийн төв лобараторид хүргүүлсэн
сорьцын хариу ирсэн, хоёр
бөхөөс допинг илэрсэн гэдэг
албан ёсны мэдээллийг Үндэсний
бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан өгсөн билээ.
Гэхдээ допинг илэрсэн бөхчүүдийн
нэрийг зарлах боломжгүйг тэрбээр
учирласан. Учир нь допингийн
шинжилгээний хариуг Монголын үндэсний
олимпийн хорооноос Үндэсний бөхийн холбоонд албан
ёсоор ирүүлээгүй байгаа аж. Шинжилгээний
хариу ирсний дараа допинг
хэрэглэснээ тухайн бөх хүлээн
зөвшөөрөхгүй бол өөрийнхөө зардлаар
БНСУ-д Б сорьцын
шинжилгээ өгөх боломжтой. Энэ
бүхний эцсийн хариу гарсны
дараа тухайн бөхийн нэрийг
зарлаж, хариуцлага тооцох асуудал ярьдаг
дүрэм, журамтай аж. Үндэсний их
байр наадмаас хойш хоёр сар
гаруй хугацаа өнгөрчихөөд байхад
допингийн хариуг мэдээлээгүй байгаа
нь иргэдийн дунд таавар хийхээс
аргагүйд хүрч байгаа юм.
Жилийн жилд ийм таамаг
хэдэн сарын турш үргэлжилдэг.
Үүнээс үнэхээр допинг хэрэглэсэн
нь хариуцлагаас мултрах шахаж, хэрэглээгүй
ч тааварт нэр
нь дурдагдсан бөхчүүдийн нэр сэвтэж үлддэг
уламжлал бий. Допинг хэрэглэсэн
бөх нь Б сорьц
өгсөн гэж бас багагүй
хугацааг өнгөрөөдөг. Ингэж үлгэр домор
мэт яриа өрнөж байгаад
өнөөх допинг хэрэглэсэн бөх
нь наадамд дахиад барилдаж
харагддаг. Энэ талаар хэвлэлийн
бага хурлын үеэр Үндэсний
бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан сэтгүүлчид тодруулахад
“Спортын шударга байдлыг хангах
ёстой. Хүч нэмэгдүүлэх бэлдмэл
хэрэглэчихсэн хүнийг зүгээр хүнтэй
барилдуулах нь шудрага бус.
Допинг хэрэглэсэн бөхчүүдэд арга хэмжээ авах
нь зөв. Дэлхийн олон
улс допингийн эсрэг арга хэмжээ
авдаг. Хэрэглэсэн тамирчныхаа тэмцээн уралдаанд орох
эрхийг нь хугацаа зааж
хасч, авсан цол медалийг
нь хураадаг юм. Тэмцээн уралдаанд
орох эрхээ хасуулсан үедээ
тухайн тамирчин ёс суртахууны зөрчил
гаргаагүй, бэлтгэл сургуулилтаа сайн
хийсэн, хүмүүжиж засарч байгаагаа харуулсан
бол эрхийг нь сэргээдэг
практик олон улсад байдаг.
Тухайн бөхчүүд буруугаа ойлгоод,
бэлтгэл сургуулилтаа хийгээд ахиж барилдахыг
хүссэн хүсэлтээ гаргавал эрх бүхий байгууллагаар
авч хэлэлцээд барилдуулах үгүйгээ шийддэг” гэсэн
юм.

Допинг
илэрсэн гэх мэдээлэлтэй зэрэг­цээд бөхчүүд, бөх со­нир­хогчдын дунд магад­лалтай байж магадгүй бөхчүүдийг нэрлээд байгаа. Хамгийн их нэр нь яригдаж байгаа бөхчүүд бол Улсын арслан Н.Бат­суурь, Улсын хар­цага Б.Пүрэвсайхан, Ул­сын начин Л.Лха-Очир нар юм. Өчирдөр хэвлэл, мэдээллийн хэ­рэгслээр тэднийг допинг хэрэглэсэн байх магадлалтай гэж эх сурвалж хэлсэн талаар мэдээлсэн билээ. Бид тааварт ороод байгаа бөхчүүдтэй холбогдлоо.

 

Д.Данзан: БИ ХЭНИЙ Ч НЭР ХЭЛЭЭГҮЙ

Дээрх
мэдээллийн талаар Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзангаас тодрууллаа.

Та
хоёр бөхөөс до­пинг илэрсэн гэж мэдээлсэн. Улсын арслан Н.Батсуурь, Улсын харцага Б.Пүрэвсайхан, Улсын начин Л.Лха-Очир нараас допинг илэрсэн гэх юм. Энэ үнэн үү?

-Би хэний ч нэрийг
хэлээгүй. Хэн нэгний нэрийг
хэлээгүй байхад гүтгээд байгаа
юм шиг мэдээлэл цацаад
байх юм.

Тэгвэл
дээр дурдагдсан бөхчүүд биш гэсэн үг үү?

-Би хэний ч нэр
хэлэхгүй. Цаг нь болоогүй
байна.

Жил
бүр иргэдийн дунд хэдэн сар таамаг яриа өрнүү­лэх юм. Илэрсэн бол шууд зарлачихаж болдоггүй юм уу?

-Хууль, дүрэм журамдаа хугацаа
заачихсан байдаг юм. Хугацаа
нь болохоор мэдээлэл хийнэ.

Хэдэн
хоногийн дараа зарлана гэж заасан байдаг хэрэг вэ?

-Хоногсоод
байх юм байхгүй. Б
сорьцын хариу хүлээнэ. Энэ
талаар хэвлэлийн хурал хийхдээ тодорхой
ярьсныг сонссон биз дээ.
Журмынхаа дагуу л ажиллаж
байна гэв.

Н.Батсуурь:
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ИРЭХЭЭР
ҮНЭН, ХУДАЛ НЬ ТОДОРХОЙ БОЛНО

Улсын арслан Н.Батсуурийг
допинг хэрэглэсэн байх магадлалтай бөхчүүдийн
нэгд оруулж буй. Тэрбээр
1987 онд Увс аймгийн Ховд
суманд төрсөн. Жүдо бөхийн
ОУХМ, үндэсний бөхийн улсын арслан
цолтон. 2006 онд Ховд аймгийн
баяр наадамд тав давж
аймгийн начин, 2011 онд Дархан-Уул
аймгийн 50 жилийн ойн барилдаанд
түрүүлж аймгийн арслан цол
хүртсэн. Тэрбээр 2013 оны улсын наадамд
зургаа давж шөвгөрөн, улсын
харцага цол хүртэж байсан
бол энэ жилийн баяр
наадмаар түрүүлж арслан цол
хүртсэн билээ.

Үндэсний бөхөөс гадна 2011 оны
жүдо бөхийн насанд хүрэгчдийн
улсын аварга шалгаруулах тэмцээнд
түрүүлж “Спортын мастер”, 2011 оны
дэлхийн цомын аваргаас хүрэл
медаль хүртэж ОУХМ цол
хүртсэн, 2013 онд мөн жүдо
бөхийн улсын аварга болсон,
2012 оны дэлхийн цомоос хүрэл,
2012 оны Азийн аварга шалгаруулах
тэмцээнээс хүрэл медаль хүртсэн
жүдоч юм.

Энэ жил допинг хэрэглэсэн
гэх мэдээллийн талаар түүнээс тодруулахад
“Үндэсний бөхийн холбооноос над
руу огт яриагүй байна.
Шинжилгээний хариу ч ирээгүй
байгаа. Угаасаа шинжилгээний хариу
ирэхээр үнэн, худал нь
тодорхой болно. Тэр цагт
нэр төрөө сэргээлгэнэ. Энэ
жил би эм ч
уугаагүй. Угаасаа допингийн талаар
хангалттай мэдээлэлтэй. Өнгөрсөн жил ч шинжилгээ
өгсөн шүү дээ” гэв.
Мөн түүний ойрын хүн
дараахь хариултыг өглөө.

-Өнөөдөр хүмүүс ярихыг сонсоод
гайхаад, ташаа мэ­дээлэл
гэдгийг хаана хандаж, хэнд
хэлэх вэ гээд сууж
байна. Угаасаа шинжилгээгээр допинг
хэрэглэсэн гэж гарвал Үндэсний
бөхийн холбооноос өөр рүү нь
ярьж мэдэгддэг гэсэн. Би хамт
байгаа хүн. Одоо хүртэл
хэн ч яриагүй. Олимпийн
хорооноос ч яриа­гүй.
Хариу нь гарчихаад байхад
ярихгүй байгаа нь допинг
илрээгүй гэсэн үг биз
дээ.

Наадмаар
арслангийн хамраас цус гараад, хөлс нь гоожоод байсан нь хүмүүст хардлага төрүүлээд байна. Допинг хэрэглэхээр хүч гаргасан үед хөлс гоожих шинж илэрдэг гэх юм.

-Хэдэн жилийн өмнө барилдаж
байгаад хамраа цохиулаад мурийлгачихсан
юм. Айгаад гаргуулж чадаагүй
хэрэг. Түүнээс хойш хамраас
нь цус гараад байдаг
болчихсон. Барилдаж байхдаа хөвөн чихэж
болохгүй. Тэгээд л цусаа
гоожуулаад барилдаад байсан юм шүү
дээ.

Гэмтэж,
бэртэж байсан уу?

-Өнгөрсөн жил нуруундаа жаахан
гэмтэл авчихсан нь өвдөөд байдаг.
Угаасаа бөхчүүдийн олонхи нь нуруун­даа бэртэлтэй байдаг
биз дээ.

Нурууныхаа
бэртэлд эм тариа хэрэглэж байсан болов уу?

-Энэ жил эм, тариа
хэрэглээгүй ээ. Бариа заслаар
л явдаг юм.
Ер нь манай хүн
допингийн талаар маш сайн
мэдлэгтэй. Өөрөө үндэсний бөхөөс
гадна жүдогоор барилддаг шүү дээ. Өнгөрсөн
өвөл Орост жүдогийн тэмцээнд
оролцсон багт орж явахдаа
шинжилгээ өгсөн. Наадмын дараа
ДАШТ-д бас багаараа
орсон шүү дээ. Одоо
ч бэлтгэлтэй байгаа
гэв. Зохион байгуулалттай ийм
мэдээлэл гаргаад байх шиг
байна. Байраар шагнуулсны дараа
бас баахан худлаа мэдээлэл
цацсан. 

Ц.Мягмарсүрэн: ПҮРЭВСАЙХАН
ЭМ ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ
МЭДЭХГҮЙ

Энэ жилийн баяр наадмаар
ганцхан харцага цолтон төрсөн
нь Ховд аймгийн Чандмань
сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий
газрын “Аврагч” спорт хороо, “Нью
прогресс” групп Ховд дэвжээний
бөх Монгол улсын начин
Б.Пүрэвсайхан юм.
Түүний нэр допинг хэрэглэсэн
гэх бөхчүүдийн дунд яваа юм.
Б.Пүрэвсайхан 1989 онд
төрсөн бөгөөд 2009 онд Ховд аймгийн
Эрдэнэбүрэн суманд түрүүлж, сумын
заан цол аван бөхийн
гараагаа эхэлсэн. Мөн ондоо аймгийнхаа
наадамд долоо даван үзүүрлэж,
аймгийн заан цол хүртсэн
бол дараа жил нь
аймгийн арслан болсон. Хоёр
жилийн өмнөх үндэсний их
баяр наадмын тавын даваанд
улсын заан Д.Баасандоржийг
давж 23 насандаа улсын начин цол
хүртсэн. Харин энэ жил
харцага цол хүртээд байгаа
юм. Тэрбээр Ховд аймгийн
Чандмань суманд найранд оролцохоор
явсан учраас утас нь
холбогдохгүй байв. Допинг хэрэглэсэн
гэх мэдээллийн талаар түүний багш
улсын заан Ц.Мягмарсүрэнгээс
тодруулахад “Манай Сайханаа тийм
зүйл хэрэглээгүй ээ. Багшийнх нь
хувьд баттай хэлж байна.
Бэртэж гэмтээгүй. Эм тариа хэрэглэсэн
эсэхийг нь мэдэхгүй юм”
гэлээ. 

Л.Лха-Очир: ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ БАЙНА

Өнөө жилийн үндэсний их
баяр наадмаар тав давж, улсын
начин цолны болзол хангасан
Л.Лха-Очирыг
допинг хэрэглэсэн гэх мэдээлэл бий.
Завхан аймгийн Алдархаан сумын
уугуул тэрбээр “Алдар” спорт хороо,
Зэвсэгт хүчний 325 дугаар анги, “Саруул
зам” компанийн нэрийн өмнөөс барилддаг.
1986 онд төрсөн Л.Лха-Очир наймдугаар ангидаа
сумынхаа наадамд түрүүлж, сумын
заан цол хүртэж байсан
гэдэг. 2008 онд аймгийн наадамд
үзүүрлэн аймгийн заан, дараа
нь жил нь түрүүлж
аймгийн арслан цол хүртсэн
билээ. 2010 оноос улсын наадамд
зодоглож энэ жил улсын
цолны болзол хангаад байгаа.
Түүнтэй холбогдлоо.

Таныг
допинг хэрэглэсэн гэх юм.

-Тийм үү, сонсоогүй юм
байна. Хэн тийм юм
яриад явдаг юм бол.

Та
допингийн төрөлд ордог эм, тариа хэрэглэсэн юм биш биз?

-Тийм юм байхгүй ээ.
Худлаа мэдээлэл. Холбогдох байгууллагууд нь мэдээлэл хийж,
хэрэглэсэн гээд байгаа хүмүүсээ
зарласны дараа учир нь
олдох биз. Худлаа мэдээлэлд
анхаарал хандуулсан юм алга гэв.

Ц.ӨРНӨХ

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль бус барилгын ажлаа зогсоохыг шаардаж байна

“Өдрийн сонин”-ы байрны хажууд “Астра
буйлдинг” гэх байгууламжийг шинээр барьж эхлээд байна. Энэ барилга
баригдаж эхэлснээр ойр орчинд нь ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амьд
явах баталгаа алдагдаж эхлээд байгаа юм. Тодруулбал, “Өдрийн сонин”-ы
редакцийн цонх халхлагдаж гадаах орчныг харах нь бүү хэл байгалийн гэрэл
ч тусахааргүй болж, өдрөөр хүртэл заавал нэмэлт гэрэлтүүлэгтэй ажиллах
болоод байгаа юм. Уг нь Монгол Улсад мөрдөгддөг стандартаар бол барилга
хоорондын зай 15-45 метр хол байх ёстой. Гэтэл барилгын салбарт
хэрэглэдэг энэ стандарт, норм алдагдаж 10 хүрэхгүй метр зайтай байгаа нь
Монгол Улсад өнөөдөр мөрдөж буй стандартыг ноцтой зөрчиж, хуулийг
гажуудуулсан хэрэг болж байна.

Тиймээс “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид,
ажилчид энэхүү хууль бусаар баригдаж буй барилгын ажлыг зогсоохыг
шаардаж байна. Мөрдөх ёстой барилгын стандарт алдагдсанаас “Өдрийн
сонин” болон бусад ойр байгаа байгууллагын ажилчдын аюулгүй ажиллах,
эрүүл орчинд хөдөлмөрлөх боломж алдагдсан учраас ийнхүү эсэргүүцлээ
илэрхийлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатараар оролдох нь МАН-ын хувьд мөхлөө дуудаж байгаа хэрэг бус уу?


МАН-ынхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг нүүлгэх тухай ярьцгааж байна. Хэдхэн хоногийн өмнө МАН-ын Улаанбаатар бүсийн зөвлөгөөн болсон. Тус хуралд МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн намын дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар оролцон нийслэл хотыг Төв аймгийн Лүн, Зуун мод, Өвөрхангайн Хархоринд байршуулах тухай ярилцжээ. Монголыг өнө эртний улс гэж зарим эх сурвалжид өгүүлсэн байдаг. Гэвч Монголын эзэнт гүрэн хэмээн он цагийн улбаанд бичигдсээр ирсэн төв Азийн монголчуудад эртний дурсгалт ганц ч хот байхгүй. Түүхэн гэгддэг улс орнууд өөрийн соёлыг хадгалсан хоттой байдаг. Тэр нь хүн төрөлхтний өв болж үлддэг. Харин эзэнт гүрэн монголчуудад яагаад ийм хот байдаггүй нь улсынхаа нийслэлийг нүүлгэнэ гэж ярьж байгаа МАН-ын нөхөд шиг хүмүүстэй холбоотой л байхгүй юу.

Учир нь талын нүүдэлчин монголчуудын асуудлыг шийдэх цорын ганц арга нь зугтаах буюу нүүж одох юм. Нүүдэлчид овог аймгаараа хаяа залган буудаллаж тухайн бэлчээр нутаг нь талхлагдаад ирвэл шууд л дайжиж одно. Түүнээс тэрхүү бүс нутагтаа суурьшин, бэлчээр усаа тордож, хот суурин босгож он удаан жилээр амар амгалан амьдрахыг бодохгүй. Амар хялбараар нь гээд л ум хумгүй нүүж өвсний сорлог, усны элбэгтэй газар бууриа тамгалаад дахиж талхлаад, дахиж нүүгээд. Ингэж л явж ирсэн зам мөр монголчуудынх.

Яг үүн шиг МАН-ынхан нийслэл хотоосоо зугтаах гэж ярьцгааж байна. Үүнийгээ бодлого чиглэл, зорилт болгожээ, янз нь. Олон нийтийг хамарсан тусгай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, сонин хэвлэлээр сурталчилж байхыг бодоход шүү дээ.

Ингэхэд улс орны зүрх болсон Улаанбаатар хотын газрыг зарсан гэх хэл амд хамгийн их орооцолддог нь энэ намынхан биз дээ. Тэд нийслэл хотыг 90 гаруй жил тасралтгүй удирдаж ирсэн. Үүл баатар хотын даргын ажлыг аваад хоёр жил болж байгаа. Түүнээс өмнөх 90 гаруй жилийн түүх Ардын намтай холбогдоно. Улаанбаатарын утаа, хөрсний бохирдол, замын түгжрэл, бөгс эргэх ч зайгүй болгосон хот төлөвлөлт гээд энэ бүх гацаа Ардын намынхны гардаж хийсэн ажил юм. Өөрсдөө ийм болгочихоод “нийслэл хот маань хүн амьдрах эцэсгүй болжээ” гэх зүйлийг ам уралдан ярих нь зэвүү хүргэж байна. Өөрсдийнх нь хийх ёстой ажил байтал мань нөхөд Улаанбаатараа нүүлгэх тухай яриад эхэллээ.

Монгол Улс түүхэндээ анх удаа нэг сая хол давсан хүн амтай хот байгуулсныг ийнхүү устгахаар зөвлөлдөж эхэллээ. Эх орны нийслэл хаана байна тэнд энэ дэлхийн өнцөг булан бүрээс элэг нэгт монгол түмэн халуун бүлээрээ цугладаг нь дамжиггүй. Монгол Улсын нийслэл Улаанбаатар монгол туургатны өргөө гэр юм. Нэг сая хүн амтай хот гэдэг эдийн засаг, бүтээн байгуулалт, хөгжил түүхийн гол цөм байх нь ойлгомжтой. Мөнгөний асар их урсгал цаг минутаар хэмжигдэж байгаа. Уул уурхайн эрдэс баялаг, газар нутгийн хэмжээ гээд олон зүйлээр эрх чөлөөний орон болсон Монгол өнөөдөр дэлхий нийтийнхний анхааралд өртөөд байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид, эдийн засаг, банк санхүү, бизнесийн төлөөллүүд өдөр бүр л Монголын нийслэлд хөл тавьж байна. Хөгжил дэвшлийн ийм түүхэн цаг үед эх орныхоо нийслэлийг нүүлгэнэ гэдэг хэрхэвч болохгүй зүйл.

Хэрвээ Улаанбаатарыг хатан Туулын хөвөөнөөс нүүлгэх юм бол зүгээр л балгас болно. Энэ бол маргашгүй үнэн. Энд тэндгүй хэрзийсэн яс шиг балгасууд л хоцорно ш дээ, өөр яах юм. Эрх биш төв хэсэгт нь хэд гурван байшин үлдэнэ байх. Тэнд дайнд үрэгдэгсдээс үлдсэн юм шиг хэдэн цөөхөн айл гунигтайхнаар хар бууриа сахина. Бусад газарт нь адуу ялаархаж зогсоод, нохой ноололдсон тийм л орчин үүсэх нь мэдээж. Монгол Улсын нийслэлийг нүүлгэнэ гэдэг монгол үндэстний элэг рүү өшиглөж байгаагаас ялгаагүй. Энэ бол нэг сая хол давсан хүн амтай олон улсын анхаарлыг татсан нийслэлийг бусниулж, эдийн засаг оюуных нь чадавхийг сарниулж сааруулах гэсэн сэрүүн дотортой нам, албан байгууллага, хувь хүмүүсийн хийхээр санаархаж буй ажил.

МАН-ын хотын фракц гэж бий. Энхболд, Бадамжунайгаар ахлуулсан багагүй хүмүүсийн нэрс байдаг. Тэднийг газрын мафийнхан гэж нэрлэдэг. Уг мафийн нөхөд Алтан тэвшийн хөндийг тэр чигт нь зарж дуусаад одоо зарах газаргүй болохоор нь зугтах нь л дээ. Ийм л дүр зураг харагдаад явчихлаа. Нүүдэлчид нутаглаж байгаа газраа хамар хатгах өвсгүй болохоор нь хаяад нүүдэг шиг Улаанбаатарыг мөлжих “өвс”-гүй болсныг мэдээж байгаа учир нүүж байгаа хэрэг. 90 гаруй жил нийслэлийг удирдсан Ардын намын нөхөд ингэж их хотын бүх л шим шүүсийг сорж, дарайсан өрмийг нь үе дамжуулан хуулж идчихээд зугтах нь. Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа.

Улаанбаатарыг талхалж талхалчихаад орхихоор санаархаж байгаа Ардын намынхан ингэж мэдэгдсэнээрээ Улаанбаатар хотод улс төр хийх нэр нүүргүй боллоо. Нийслэл хотоо нүүлгэнэ гэж мэдэгдсэн улстөрчид улс төрийн карьераа төгсгөж, мөхлөө даллан дуудлаа. Монголчуудын нийслэлийг нүүлгэх юм бол шинэ нийслэл хот ч үгүй Улаанбаатар ч үгүй үлдэнэ. Ойрын гурван зуун жилдээ Улаанбаатар шиг хот босно гэж байхгүй. Өнгөрсөн түүхээс харахад тэгж анзаарагдаж байна. Энэ хугацаанд одоогийн хот маань бүрэн устаж үгүй болох нь мэдээж.

Хаяад зугтаадаг нүүдэлчдээс болоод Монголд түүхийн дурсгалт газар гэж юу байна, байхгүй шүү дээ. Наад зах нь эзэн Чингэсийн сэлэмний хугархай байна уу. МАН-ын цагаан гартнууд ард түмнээ хаяж, нийслэлээ нүүлгэн элит, эко хот босгох юм гэсэн. Утаа униаргүй, уур ундууцгүй тийм хот болох юм биз. Тэгээд МАН-ын нөхөд хэдүүлэхнээ очоод тансаглах юм байна л даа. Ард түмэн утаатай хотдоо үлдэх нь. МАН-ынхны элит хотод ард түмэн татвар төлж ордог болох нь. Сумъяабазар гишүүн өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргээ утаатай гээд хаяад нүүх юм байна. Тэгээд гоё дүүрэг хороо шинээр байгуулж түүндээ сонгогдож Их хурлын гишүүн болох юм байна л даа.

Төрж өсөж, өдий болтлоо амьдарч, тэтгэн тэжээгдэж сайн сайхан бүхнийг нь амсаж эдэлж ирсэн их хотоо, улс орныхоо нийслэлийг утаанаас нь яаж салгахсан, яавал Улаанбаатар дэлхийн жишиг хотуудын нэг болох бол, ард түмэн минь амар амгалан, аюулгүй орчинд амьдрах ямар арга байна гэж бодохын оронд амар хялбараар нь орхиод нүүх тухай ярилцаж байдаг. Ийм л сэтгэлгээр эзэнт гүрэн монголчуудын түүх үргэлжилж ирснийг дээр мөн өгүүлсэн. Ямар нэгэн асуудал үүсвэл шууд л орхиод нүүдэг, хэзээ ч үзэл бодолдоо үнэнч байгаагүй учир бид өнөөдөр нэг л эртний түүх, дэлхийн дайдыг эзэлж явсан гэж цээжээ дэлдэхээс өөр зүйлгүй, хүнд харуулчих тахир сэлэм ч үгүй байж байна. Ийм гунигт түүхийг Ардын намын нөхөд давтахаар улайрч эхэлж байгаа нь МАН-ын хувьд мөхлөө дуудаж байгаа хэрэг биш үү. Улаанбаатарчууд лав та нарыг дахиж сонгохгүй нь мэдээжийн хэрэг.

Н.Гантулгà

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонинуудыг “Өдрийн сонин” брэнд тэргүүлж байна


-МОНГОЛЧУУД ЮУГ ХАМГИйН ИХ ХЭРЭГЛЭЖ БАЙНА ВЭ?-

МонголчуудӨдрийн сонин”-г уншиж, сүүтэй цайгаа ихээр ууж, “Үе Үехэмээх ууттай чихэрлэг кофег сонгож, шар айраггүзээлж”, телевиз маш ихээр үзэж байна. Харин сонинг уншихдаа анхаарлаа бүрэн хандуулдаг бол зурагт үзэнгээ олонхи нь идэж ууж суудгаа нуусангүй. Монголчуудын амьдралын хэв маягийн талаар сонирхохоор ММCG буюу “Mon­golian
marketing consulting

group”-ын ерөнхий захирал Д.Амгаланбаатартай ярилцлаа. Тэд саяханҮндэсний брэнд ба Медиа хэрэглээ”-ний тухай судалж, монголчуудын хэрэглэдэг 1000 брэндийг тодорхойлсон байна лээ. Гэхдээ энэхүү үр дүнгээ тус компанийнхан зах зээлд худалдахаар төлөвлөсөн учраас зөвхөн зах зухаас нь ярихаар зөвшөөрлөө.

судалгааны бизнест хөл тавив. Судалгааны үр дүнг бусдад зарах боломжтой гэж хэзээ харж эхэлсэн бэ?

-12 жилийн өмнө хоёр найзтайгаа ярьж байгаад ийм компани байгуулахаар шийдсэн. Тухайн үед бизнес судалгааны компани байгаагүй. Судалгааны эрэлт ч маш бага байсан. гэхдээ огт судалгааны компанигүй улс гэж юу байх вэ.

Заавал ийм чиглэлийн мэргэжилтнүүд байх ёстой. 2007 оноос хойш эрэлт сайжирч эхэлсэн. Энэ хооронд захиалгаас захиалгын хооронд тендерээс тендерийн хооронд явдаг байлаа. Судалгааны компанийн хувьд энэ нь хүнд байдаг. Өнгөрсөн оны тавдугаар сард IPSOS гэж дэлхийд гуравт ордог компанитай хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээндээ энэ компанийн судалгааны арга зүйг Монголд нэвтрүүлэх, харилцан суралцах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Монголын маань компаниуд нэг үеэ бодвол судалгаа шинжилгээнд тулгуурлаад шийдвэр гаргадаг болж, төр засгийн түвшиндээ ч судалгаанд ач холбогдол өгдөг болж. Тийм учраас бүх л компанид судалгаа хэрэгтэй байгаа. Зөвхөн нэг компанид зориулсан судалгаа хийгээд байх бус нийт компаниудад зориулсан үнийн хувьд боломжийн чанарын хувьд шаардлага хангахаар судалгаа хийхээр шийдсэн.

Синдикат судалгаа гэдэг бол судалгааны компани нийгэм, эдийн засгийн тодорхой сэдвээр, ямар нэг захиалагчийн захиалгаар бус, өөрсдөө санаачлаад өөрсдийн хөрөнгөөр бүхий л сонирхогч талуудад зориулан үр дүнг нь гаргадаг судалгааны төрөл юм. Өөрөөр хэлбэл судалгааны үр дүн нь судалгаа хийсэн компанийнхаа өмчлөлд үлддэг бөгөөд сонирхсон ямар ч байгууллага, хувь хүмүүс үр дүнг нь худалдан авч ашиглах боломжтой байдгаараа онцлог. Ийм судалгааг Монголд анх удаа хийж, үр дүнг нь танилцуулаад байна.

Судалгаа гэхээр заримдаа бараг пи ар шиг ойлгогдох нь бий. Хэн нэгэнд зориулж үр дүнг нь гаргаж болдог мэтээр хүлээж аваад сурчихаж?

-Олон дотор сайн муу ажиллагаатай байгууллага бий. Бидний хувьд олон улсын судалгааны ESOMAR гээд ёс зүйн стандартад нэгдсэн. Энэ байгууллагад элсч орсноор ёс зүйн дүрмүүдийг нь дагаж мөрдөх шаардлагатай болдог. Бид мөн 2012 онд Маркетинг, олон нийтийн санаа бодол, социологийн судалгааны үйлчилгээний стандарт болох ISO 20252:2012 стандартыг Монгол Улсад оруулж ирээд Үндэсний стандартын газраар хэлэлцүүлж батлуулсан. Ийм учраас судалгааны мэдээлэл цуглуулахаас эхлээд бүх шатанд эдгээр олон улсын стандартыг дагаж мөрддөг гэсэн үг. Манай судалгаа хамрах хүрээ болон түүвэрлэлтийн хувьд онцлогтой. Бусад судалгаа ихэвчлэн Улаанбаатар хотоос түүвэрлэлтээ хийдэг учраас үндэсний хэмжээний үр дүнг гаргах боломжгүй. Бидний хувьд Монгол Улсыг төлөөлөх хэмжээний түүвэр хийснээрээ давуу. Манай түүвэрлэлтэнд бүх бүс нутаг, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ялгаатай байдлыг төлөөлж чадах Улаанбаатар хотын есөн дүүрэг, 16 аймгийн 23 сум суурингийн 2360 өрх хамрагдсан.

Монголчуудын хэрэглэдэг мянган брэндийг тодорхойлжээ. Монгол хүнийг нэг хүн гэж үзвэл чухам юу юу хэрэглэдэг ямархуу амьдралын хэв маягтай хүн дүрслэгдэх вэ?

-Яагаад мянган брэнд юм бэ гэж асууна л даа. Монголын зах зээл дээр зарагддаг олон брэндийг тодорхойлж болно. Гэхдээ бид зах зээлд зарагдаж байгаа байдлаас нь хамааруулаад мянган брэндийг сонгосон. Үзүүлэн карт, анкетаа бэлэн болгож туршихад бид зургаан сарыг зарцуулсан юм. Яг монголчуудыг нэг хүнээр төсөөлүүлэхэд нийт монголчуудын 98 хувь нь телевиз үздэг. Эсрэгээр нь нийт монголчуудын 19 хувь нь л жилд нэг удаа театрт юм үздэг. 35 хувь нь интернэтэд ордог. Замын гаднах зар сурталчилгааг 60 хувь нь харж байх жишээтэй.

Монголчууд юу ууж идэж байна?

-21-ээс дээш насны нийт монголчуудын 49 хувь нь шар айраг хэрэглэдэг.

Германчуудаас дутахгүй шар айраг уудаг болж байгаа юм биш үү?

-Манай Монголд шар айрагны хэрэглээ өндөр. Энэ жилийн хувьд 110 сая литрийг ууж байгаа.

Шар айрагны хэрэглээ өндөр байгаа юм чинь хатуу идээ хүртдэг хүмүүсийн хувь буурсан хэрэг үү?

-Энэ хоёр бие биедээ шилждэг бүтээгдэхүүн болохоор тодорхойлоход хэцүү. Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 38 хувь нь цагаан архи хэрэглэж байна. Насанд хүрсэн арван хүний дөрөв нь архи уудаг гэсэн үг. Насанд хүрсэн таван хүний нэг нь пиво уудаг гэсэн үг.

Мэдээлэл авдаг эх сурвалжуудыг нь товч хэлэхэд интернетийн хандалт өндөр байна. Зөвхөн пиво уудаг хүмүүсийн мэдээллийн эх сурвалжуудад ханддаг хандлагыг судлахад 35 хувь нь интернэтэд ордог. Сонин уншдаг нь зургаан хувь байгаа. Сонин уншдаг хувь цөөн байна гэж дүгнэж болох ч сонин уншиж байхдаа хүн зөвхөн сониндоо анхаарал нь төвлөрдөг юм байна. Гэтэл телевизийг маш олон хүн үзэж байгаа мөртлөө телевиз үзэж байхдаа юм идэж уудаг хүмүүс 64 хувьтай байна.

Эсвэл телевизийн зар сурталчилгаа эхлэхээр ариун цэврийн өрөө рүү гүйх, зарим ажлаа амжуулахаар ухасхийх нь их байдаг?

-Сурталчилгаа үзсэнийхээ дараа та яадаг вэ гэсэн асуулт ч бий. Хамгийн өндөр хувьтай байсан нь интернэт. Интернэтээр сурталчилгаа үзсэний дараа арав гаруй хувь нь тухайн вэб рүү нь орж үздэг юм байна. 11 хувь нь хайлтын систем ашиглаж үзсэн. 19 хувь нь дугаар руу нь залгаж үзсэн байна. Телевиз үзээд юу ч хийгээгүй хувь өндөр мөртлөө нэг тохиолдол их өндөр хувьтай гарсан. Тэр нь үзсэн реклам сурталчилгаагаа бусад хүмүүстэй ярилцсан хувь өндөр. Ярианы сэдэв болж байна гэсэн үг. Гар утсаар ирдэг сурталчилгаанд дургүй хувь өндөр байсан. 33 хувь нь дургүй байдаг гэжээ.

Аргагүй шүү дээ. Хэн нэгнээс дуудлага, мессеж хүлээж байхад сурталчилгаа ирээд байвал уур нь хүрнэ биз дээ?

-Энэ бол нийт медиа биш зөвхөн пиво хэрэглэдэг хүмүүсийн медиа. Хэрэв байгууллагууд хүсвэл илүү тодорхой мэдээллийг гаргаж өгч болно.

Сонинд ажилладаг хүний хувьд сонины брэндийг сонирхож байна л даа?

-“Өдрийн сонин” хамгийн их уншигчтай өдөр тутмын сонин байсан. Хүмүүс хамгийн их мэддэг брэнд.

Брэнд гэдгээ яаж тодорхойлж байгаа вэ?

-Брэнд гэдэг хүний зүрхэнд, сэтгэлд байгаа зүйл.

-Хэрэв сонирхвол “Өдрийн сонин” брэндийг хэрэглэгчдийн амьдралын хэв маягийг тодорхойлж болох байх?

-Бололгүй яахав. Монголчуудын амьдралын хэв маягийг яг тодорхой хэлэхийн тулд 999 ширхэг тайлан бичих болно. Бид зөвхөн шар айраг хэрэглэгчдийг жишээ болгож, тайлан бичиж зочдодоо танилцуулсан юм шүү дээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголт нэмэгдсэн, хэрэглэгчдийн мэдээлэл авах сувгууд олон болсон нь компаниудыг зах зээл дээр ажиллахад улам л их хүч чармайлт гаргахад хүргэж байна. Компаниудын маркетингийн зардал тэр дундаа зар сурталчилгаанд зарцуулж байгаа зардал жилээс жилд маш их нэмэгдэж байгаа. Байдал ийм боллоо гээд маркетингийн зардлаа хязгааргүй өсгөх боломж компаниудад байдаггүй. Харин хязгаарлагдмал төсвөө ямар медиа хэрэгслүүдэд хуваарилж, зорилтот хэрэглэгчдэдээ хүрсэн зөв мэдээлэл өгөх вэ гэдэг асуулт гарч ирдэг. Энэ асуултанд манай судалгааны үр дүн бүрэн дүүрэн хариулт өгч чадах юм. Өөрийн брэндийг хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв, медиа хэрэгсэлд хандах хандлагыг хамтад нь мэдсэнээр ямар их зардал хэмнэхийг та төсөөлөөд үз дээ.

-Сүү уудаг хүмүүс өндөр хувьтай байсан. Малчны хотноос хүн бүр сүү авч чадахгүй байх. Хуурай сүү гэж голдог ч сүүний компаниудынхаа сүүг ихээр хэрэглэж байгаа хэрэг үү?

-Ер нь нийт монголчуудын 92 хувь нь сүүтэй цай хэрэглэдэг гэсэн үг. Кофений хэрэглээ харин маш өндөр гарсан. 52 хувь. Гэтэл хамгийн их хэрэглэдэг нь “Үе Үе” гэж кофе гараад ирсэн. Хилээр хамгийн их орж ирдэг нь “Үе Үе” л юм билээ. Хөдөө буудалд байж байсан чинь нэг нөхөр орж ирээд хармайгаа ухаж ухаж үрчийсэн “Үе Үе” гаргаж ирээд “Алив нэг аяга халуун ус” гэж байна лээ.

Судалгаанд орчин үеийн технологиудыг оруулж ирж байгаа юу?

-Бид “CATI” төв гэж байгуулсан. Бид 30 хүн рүү зэрэг залгаж чадна. Бүх сумдыг хамруулсан утсан сүлжээтэй. Сонгуулийн үеэр би нэр дэвшигчид “Хэнтий аймгийн Баян-Овоо суманд та 50 хувиар ялж байна” гэж нэр дэвшигчид хэлж чадна. Судалгаанд оролцсоноор 1500 нэгж шилжүүлнэ гээд хэлчихнэ. Бүх хүн утастай болсон учраас заавал Ховд аймгийн Манхан сум руу явах хэрэггүй болсон. Одоо олон судалгааны хуудас бөглөхийн оронд таблетаар судалгаа хийдэг болсон. Судлаач Шар хадны эцэст очсон эсэхийг ч шалгаж болно. Асуулт хариултыг биччих учраас судлаач зөв асуулт тавьсан эсэхийг хянах боломжтой.

Танд зар сурталчилгаа үзүүлээд ямар дүрсийг хараад инээв гэдгийг тодорхойлж болно. Зар сурталчилгаа үзүүлээд тусгай нүдний шил зүүлгээд аль хэсэг дээр анхаарал хандсан гэдгийг тодорхойлно. Биед чинь бүс зүүгээд аль хэсэг дээр нь зүрхнийх нь цохилт хурдассан гэдгийг ч тодорхойлдог болсон. Эднийг цаашдаа нэвтрүүлэх болно.

Б.Янжмаа