Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Сүнээ: Тэр УИХ-ын гишүүний нэрийг хэлэх юм уу, яах юм?


Твиттерт Сүнээ нэрээрээ олонд танигдсан балетын багш Б.Сүндэръяа өөрийн фэйсбүүк хуудсандаа УИХ-ын нөлөө бүхий гишүүнтэй холбоотой дараах постыг оруулжээ.


Тэрээр “Надад Хурц генералын хэлсэн “Ярих юм уу? Яах юм” гэдэг энэ үг таалагдаад байдаг юм.

Хамгийн худалч хуурамч хулгайч хүмүүс ариун явдал ярьж Далай лам мэт царайлахаар ямар хүн бэ гэдгийг нь мэддэг хүний хувьд инээд зэвүү нь хүрдэг биз ээ.
Тэр бичлэгийг би Монголын тэрбумтан томоохон бизнесмен одоо УИХ гишүүн болсон эрхмийн худалдаж авсан мөнгөнөөс ч илүү дүнгээр худалдаж авъя.
Нэг ч секунт алдахгүй бэлэн мөнгөөр. Та үр хүүхэдтэй хүн чанартай хүн бол үнэний талд зогсож, хууль бус зүйлийг таслан зогсоогооч гэж гуйж байна. Хуулийн өмнө гэрч болж өгөөч. Үнэний гэрэл эхлүүлээч Нэг болсон явдал ярьж өгье.
2019 оны зун. Яг өдрийг нь бол санахгүй байна. Засгийн газрын зүүн талд байрлах Буллд найз охин маань хоолонд урьлаа. Би төрийн ордонд явж байсан учир удалгүй орлоо. Харамсалтай нь хайртай найз маань ганцаараа биш үерхдэг гэх үү явдаг гэх үү Монголын томоохон бизнесмен одоо УИХ гишүүн болсон эрхэм хамт сууж байлаа. Хэгжүүн дээрэлхүү нилээн том яриатай ах байна. Жаахан уучихсан ч юм шиг эв эрүүл бол биш байсан. Сайхан танилцаж яриа өрнүүлж хоол ч ирлээ. Найз охиноосоо ямар садист хүн гэдгийг нь сонссон учир мэдээж найр тавьсангүй. Найз маань ариун цэврийн өрөө орлоо гээд гарлаа. Ингээд л миний амьдралын зовлон там эхэлсэн юм даа. Би яг хажуу сандал дээр сууж байсан болохоор сандлыг маань өөр рүүгээ татаж гэнэт намайг тэвэрч аваад үнслээ.
Шок! Түлхээд гарт баригдсан буцалгах гэж байсан шөлөө цацчихсан. Азаар дөнгөж ирсэн шөл учир түлэгдэх хэмжээний халуун биш байлаа. Эрхэм гишүүний үнэтэй брендын хувцасыг бохирдуулсан хүслээр нь болоогүй учир надруу маш их уурлаж алгадаад авсан. Тэр том хүний гарын аясыг яаж даах вэ дээ шуурга салхинд хийсэж байгаа юм шиг л уначихсан. Хүн шоконд ордог юм билээ. Тэрхэн зуур гарт баригдсан юмаараа л хүн өөрийгөө хамгаалах гэж оролддог юм билээ. Одоо би талархдаг юм. Ямар азаар халуун шөл байгаагүй юм тэр заналхийлэлтэй УИХ эрхэм гишүүнийг түлцэн бол одоо шоронд сууж байгаа биз! Бөөн орилоон майлаан. Найз охин ч орж ирлээ зөөгч залуу ч араас орж ирлээ. Мэдээж чанга дуугаар болсон явдлыг хэлэхэд найз охин маань тоосон шинжгүй бараг сүртэй юм ухааны юм ярих нь намайг илүү шоконд оруулсан. Одоо бодоход бараг үгсэн тохиролцож намайг хоолонд урьсан байх гэж боддог юм. Хөөрхий минь миний уйлахыг харсан зөөгч залуу л сандраад түнтэгнээд үлдсэн. Тэр дороо гарч гэртээ очоод надад хүч хэрэглэх гэж оролдсон УИХ эрхэм гишүүн Монголын тэрбумтанд бус найз охиндоо гомдож уйлж суулаа. Гомдоод уур хүрч дээрэлхүүлсэндээ дургүй зэвүү хүрч маргааш нь арай тайвширч буллд очин камерын бичлэгээ өгөх санал тавьлаа. Мэдээж дүрмийн дагуу камер ажилладаггүй болоод явчихлаа. Мань хүн хууль бус бүх зүйлээ цэвэрхэн зохицуулдгаараа алдартай. Ер нь Монголд луйварчин бизнесмен гэдгээрээ алдартай хүн. Гэхдээ хуулийн өмнө хэзээч хариуцлага хүлээдэггүй. Ойлгомжтой шүү дээ, тэр бол тэрбумтан шүү дээ! Мөнгөтэй хүмүүст хууль үйлчилдэггүй гэж хувьдаа боддог яагаад гэвэл өчнөөн жишиг нүдээрээ харсан учир, биеэрээ туулаад амсаад мэдэрсэн учир.
Зөөгч залуу хэлэхдээ бид зөвхөн цагдаагийн бичигтэй камер шүүж өгнө гэлээ. Би ч ХУД I хэлтэс рүү явж гомдол өгөхдөө хамт байсан найз охин руугаа залгаж гэрч болоод болсон явдлыг үнэнгээр нь хэлээд өгөөч хамт яваач гэж гуйлаа.
Дахиад л намайг гомдоолоо. Сүнээ чи иймхэн юман дээр юунд нь сенсацлаад байгаа юм хаяачдээ цаа чинь намайг дарамтлаад байна. Чи дуугарах юм бол би л энд дарамтлуулна энээ тэрээ баахан зовлон яриад би ч буцлаа. Гомдол өгч чадсангүй. Яагаад гээч зөвхөн найзыгаа бодсондоо. Гэхдээ үнэндээ үүнээс цааш нөхөрлөл нэг л явахаа больсон. Сэтгэлд сэв суусан харилцаа ер нь итгэлцэлгүй худлаа болдог юм билээ. Удалгүй бид хоёр ч муудаж тангараг тасарлаа. Хэд хоногын дараа зөөгч залуутай наадам фитнесс дээр таарлаа. Болсон явдлын талаар ярилцаж бичлэгийг нь л гаргаад өгчих гэж гуйсан ч маргааш нь ажлаасаа халагдсаныг мэдсэн. Ажил нь хаагдах үед гишүүний туслах залуу ирсэн юм билээ. Тэр өдрийн орой гэсэн үг.
Иймэрхүү бохир ажлыг нь зохицуулдаг биеэрхүү өндөр залуу байдаг юм.Кинон дээр л иймэрхүү үйлдэл гардаг даа. Үүнээс хойш УИХ эрхэм гишүүнийг зурагтаар сүү шиг цагаан юм ярихаар нийгмийн төлөө ард түмний төлөө мэт царайлж, пайж хуудсаараа пост оруулж бүүстлээд цахахаар ой гутаж гутардаг. Гутамшиг! Хүмүүс ямар хүнийг нь ч мэдэхгүй мундагыг нь гайхах!
Ингээд 2020 оны гуравдугаар сард УИХ манай намаас өрсөлдөх гэж байгааг нь сонсоод дахиад шок. Яагаад гээч тэр өдрөөс хойш хаяа хаяа надруу viber аар залгана уулзах санал тавина. Нэг тийм заваан сэжгийн. Садист сексийн донтой хүн гэж найз охиноосоо олон жил сонссон болохоор хүслээ л гүйцээхгүй бол занаал яваад байдаг хүн юм гэнэлээ. Найзыгаа өрөвдөж л байлаа. Хэдхэн төгрөгний төлөө доромжлуулан байж ийм юмны гарт 3 жил зовсон гэхээр.
УИХ гишүүн болох гэж ядаж л дэвших эрхээ авах гэж их ч хичээсэн дээ, нэг л бүтдэггүй юм, яаж бүтэх вэ дээ ямар их бохир зүйл хийж үйлийн үрээ нэмдэг билээ.
Гэхдээ 2020 онд нэг муу жаахан охины амьдралаар туг тахин байж УИХ гишүүн болж чадсаан.
2020 оны 6 сарын УИХ сонгуулийн тэр бичлэг зургуудыг цацсан хүн нь захиалагч нь Ардчилсан нам биш манай намын энэ эрхэм гишүүн шүү дээ!
Өрсөлдөгчөө дарах гэж 5 залуугаар Эрдэнэт хотод миний бүх шалдан нүцгэн зураг бүх манай намын дарга нартай авхуулсан зургийг маань эвлүүлж дуу хоолой оруулж цаг мөнгө заран байж захиалж хийлгүүлсэн хүн шүү дээ. Бичлэг зохиож дуу оруулж эвлүүлсэн ханш нь 30 сая төгрөг авсан юм билээ.
Хөөрхий минь дэвшиж буй нутгынхаа малчдад мотоцикл, мөнгө бензины талон тарааж сүүлийн 3 сар сайн тордсоон. Сумдуудын засаг дарга нарт миний талд ажиллаж гаргахад тусалбал гарсаныхаа дараа байр өгнө гэж амлаад өгөх гэж байгаа байраач Улаанбаатар хотод урьж авчран үзүүлсэн юм билээ. Нэг сумынх нь засаг даргатай уулзахдаа бөөнөөрөө хотод ийм шалтгаанаар ирснийг сонссон юм. Тэд ч тэр хүний талд сайн ажилласан. УИХ гишүүн болсон юм чинь байраа өгсөн болов уу? МАН УИХ дэвших эрхийг Занданшатар дарга олгосон юм билээ. МАН УЗ зөвшөөрүүлж чадсан.Чи яаж мэдсэн юм гэж үү? Түүнээс ч илүү эрх мэдэлтэй хүний нүдрүү нь харж байгаад өөрийнх нь амнаас нь сонссон юм. 2019 оны 3 сард.
Мөнгөтэй том бизнестэй хүний намын тохироо гэж байдаг юм билээ. Үүнээс цааш зөндөө л юм боллоо болсоор ч байна. Хэдхэн хоногын өмнө надруу вайбераар бичиж байна. Уулзая!!! #гэнээ Бүр нэг хүслээ гүйцээхгүй бол байж сууж чаддаггүй донтой өвчтэй юм бишүү?
Тэр мессежийг нь тавих юм уу яах юм? Залгаж байна. Битгий намайг яриад бай үлдсэн зураг бичлэгийг чинь цацаж бүтэн ална шүү. Чамайг дутуу алчихаж надаар битгий оролд. Чи нийгэмд угаасаа алуулна гэнээ. Удахгүй миний бичлэгийг цацах юм байх. 2021 оны 6 сарын сонгуулийн яг өмнөх өдөр. Өмнөх сонгуулиар хийсэн шигээ. Би айхгүй байна өө. Би хууль бус ёс зүйгүй үйлдэл хийгээгүй учир. Хэдэн троллуудаараа эвлүүлсэн юмаа зохиож цацна биз. Цацөө цац! Монголчууд ухаантай тэр дундаа залуучууд хэрсүү ухаантай болсон. Ховоор хооллодог цаг дуусаж байгаа.Одоо ч энэ постыг уншаад сууж байгаа байх. Нэмээд заналхийлэлд орлоо доо. Би баримттай л юм ярьж хэлэхгүй бол нийгэмд намайг худалч эмэгтэй болгосон хүн шүү дээ. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүстэй хэн ч биш нэг муу жаахан охин яаж хүч тэнцүү тэмцэж чадах вээ дээ.
Одоо нөгөө мөнгө өгч бичүүлдэг троллуудаараа хэдэн сэтгүүлчдээрээ намайг нүдэж эхлэх биздээ.Тэр хүнийг магтан дуулах гэж нэр нүүргүй хаягаар бичдэг 5 залуу байдаг юм. Гэхдээ 1000 гаруй хуурамч хаягтай.Одоо УИХ гишүүн болоод хүчээр магтуулдаг хүнээ нэмээ биздээ.
Тэр оффиссыг нь зааж өгөхиймуу яахын?Гишүүн болоод дархан эрхтэй болсон юм чинь байсан оффиссоо сольцон юм болов уу? Өчнөөн барилга барьдаг хүн илүү том оффистой олон бичээчтэй болсон байх.Өнөөдрийг хүртэл энийг хэнд ч хэлж чадаагүй. Айж байна.Өөртэй нь сөргөөлөлдсөн хүнийг яаж нийгэмд сошиалд хэнч биш болгож чаддагыг биеэрээ мэдрээд туулаад амслаашдээ. Сэтгэлийн өвдөлтөө дааж чадахгүй амиа хорлох үйлдэл хүртэл хийж насны том шарх оёдол соривтой үлдлээ.Гэхдээ би дахиж хэзээ ч өөрийгөө золиослох үйлдэл хийхгүй ээ. Энэ гишүүний гарт л алуулж үхдэггүй юм бол?
Гэр бүлээ хайрлаж байна. Хайртай хүнээ нандигнаж байна. Айсан хэвээр л байна. УИХ эрхэм гишүүн маань одоо ч намайг занасан хэвээр байна шүү дээ. Үүнийг бичиж байгаа шалтгаан нь хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол зөвхөн одоо УИХ танхимд гишүүн гэж суугаа эрхэм гишүүн холбоотой.Нэрийг нь бичээд яахав. Итгэдэг хүмүүстэй хэлээд үлдээлээ. Баримт болно биз. Сүү шиг цагаан юм ярьж дарга нарт хэдэн төгрөг атгуулаад Монголын ард түмнийг шулж доромжилж баяждаг Монголын цэцэг шиг сайхан охидуудыг бузарлаж хүчирхийлж садист хүслээ хангадаг тэр байтугай насанд хүрээгүй онгон охидоор зугаацдаг бүр тогтцон ханштай энэ хүнээс 75 гишүүн та нарч гэсэн болгоомжил.
Энэ хүн бол хүн биш шүү! Араатан амьтан ч үр хүүхэд шигээ хүүхдийг бузарлах байтугай хайрладаг даа. Эмэгтэй хүнийг эхнэрээ ажилчдынхаа нүдэн дээр зоддог хүн Монголын ард түмний төлөө зогсох уу? Тэр хүний эсрэг зогссон хүн бүр амьдралаа амь насаа дэнчин тавьж явдаг шүү. Харин эрхэм хүндэт халдашгүй дархан эрхтэй гишүүн минь дахиж надруу нэг ч удаа битгий холбогдоорой!
Үнэндээ таниас айж байна айдас хүйдэс! МАН #удирдахзөвлөл таны нэрийг таныг хэн гэдгийг мэдэж байгаа шүү. Тань шиг бохир нэртэй хүний хууль бус зүйлийг дарах гэж их зовдог гэнэ лээ. Намаас хэд хэдэн удаа сэтгүүлчидтэй холбогдож заваан мэдээнүүдийг чинь дарсаныг би сонссоон. Устгуулсан сайтын сэтгүүлчид хэн холбогдож хэний мэдээг устгуулсаныг бараг гадарлаад нэрийг нь олчих биз. Би мэдээлэлтэй хэвээр л байгаа шүү! Зүгээр л таны бизнес мөнгө манай намд хэрэгтэй байгаа юм.
Та биш!!! Цаг хугацааны аясаар үйлийн үрээ эдлэх биз ээ! Одоо хүчтэй байгаач үргэлж гэсэн үг биш шүү хүндэт ах минь! Дэлхий бөөрөнхий амьдрал баян.
Үр хүүхдээ хүртэл бусдын гарт алдчихаад яагаад хүүхэд шигээ жаахан хүүхдүүдийг хайрладаггүй юм бэ?Миний ээж миний гэр бүл таны заваан улс төрөөс чинь болж ямар их зовлон туулсан гээч! Гэр бүлийн минь энэ шарх одоо хүртэл эдгээгүй!!! Худал хуурмаг цагийн аясаар урсгал ус шиг үгүй болно. Хуулийг худалдаж авч чадах ч нийгмийн хуулийг чадахгүй байхаа. Үйлийн үр хэзээ ч хаяг андуурдаггүй юм гэнэ лээ.Үйлийн үрийг үхэж бардаггүй үр удмаараа эдэлж бардаг юм гэнэлээ…
Зөв хүний үйлдэл нүднээс ч далд зөв байдаг гэж олон бяцхан гүнж нарт багшилдаг тэдний ертөнцийг нандигнаж хайрладаг эмэгтэй хүн багш хүний хувьд жаахан охин дүү нартай хүний хувьд дахиж нэг ч эмэгтэй хүслийг нь гүйцээгээгүй учир ийм бузар хүмүүсийн золиос бүү болоосой.
Эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн тоглоом золиос болсон хүн ингээд надаар дуусайсай.
Би сүүлчийнх нь байгаасай.Магадгүй өөрийгөө өмөөрөх аргаа олж ядан би мөнгөтэй болохоор намайг шантаажилж байна. Надаас мөнгө нэхсэн гэж намайг шантаажчин худалч эмэгтэй болгож хөлсний хүмүүсээрэй бичүүлэх байх.Үр минь үлдэх хорвоо үнэн л орших юм шүү.Таны дарамт сүрдүүлэгээс болж сэтгэл санааны гүн хямралд орж үрээ алдахдаа үхмээр санагдтал та намайг үнэндээ зовоож чадсан шүү.Энэ шарх одоо ч арилахгүй байна. Хайртай хүнийхээ хүүхдийг тээж удахгүй үртэй болно гээд ямар их баярлаж хөөрч явсан гээч Та байхгүй байсан бол би өнөөдөр ээж болоод сайхан үрээ тэврээд сууж байх байлаа. Би үүнд маш их эмзэглэж шаналж явдаг. Үнэний өмнө эрх мэдэл мөнгө ч хүчгүйтдэг тийм сайхан нийгэм ойртож байгаа шүү залуучууд минь.

Нэг ч эмэгтэй хүн нэг ч хүүхэд бүү уйлаасай” гэжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Өмнөговь аймагт сураггүй алга болсон эмэгтэй олджээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн хоёрдугаар гудамжинд оршин суудаг сэтгэцийн эмгэгтэй 61 настай иргэн Б хоёрдугаар сарын-27-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ.

Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар хоёрдугаар сарын 27-ны өдрийн 00:58 цагт тус сумын Урт багийн “Сүүж” гэдэг газар / гэрээс нь 8 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Удвал агсны хүү Б.Өнөбаатар: Ээж хадам болох хүнтэй маань шулуухан яриад “Өнөбаатарыг танайд өвөлжүүлнэ ээ” гэж билээ

Москва, Улаан талбай. 1960 он. Б.Багаажав, С.Удвал хүүхдүүдтэйгээ.

Төрийн соёрхолт зохиолч С.Удвал ахайтны 100 насны ой энэ өдрүүдэд тохиож буй. Түүний том хүү Б.Өнөбаатартай энэхүү түүхэн эмэгтэйн хувийн амьдралын талаар ярилцлаа. Монголын зохиолчдын шүтээн болсон энэ эмэгтэй Хатанбаатар Магсаржавын тухайИх хувь заяароман бичсэн. С.Удвал энэхүү бүтээлээрээ 1978 онд БНМАУын Төрийн шагнал хүртжээ. Монголын Зохиолчдын Хорооны дарга байхдаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар хавсран ажилласан тэрбээр мөн Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга байсан түүхтэй. Энэ олон албыг хашихын зэрэгцээ тэр бас гурван хүү, нэг охин төрүүлсэн ээж билээ.


Гэртээ. Б.Өнөбаатар, Б.Өнөдэлгэр, зээ охин У.Өнөрзул, С.Удвал

С.Удвал гуайн зургийг харж байтал таныг ээжтэйгээ их адилхан юм байна гэж бодогдлоо?

-Улсууд адилхан байна гэдэг л юм. Ээжийг таньдаг хүмүүс “Ээжтэйгээ яасан адилхан юм бэ” гээд аавыг таньдаг хүмүүс “Яг аав болжээ” гэж ярьдаг. Нас ахихаар мэдээж ээж, аавтайгаа адилхан бололгүй яах вэ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 21-нд Сдвалын 100 жилийн ойн өдөр гэж мэдээлэл оруулсан байна лээ. Төрсөн өдрийг нь танай гэр бүл яаж өнгөрүүлдэг вэ?

-Зарим нэг мэдээлэл дээр 21 гээд явчихсан байгаа юм. Аль нэг дурсамж дээр тэгээд орчихож л дээ. Ээж өөрөө битүүний өдөр гэж ярьдаг байхгүй юу. Дараа нь би тодруулсан чинь 1921 оны битүүний өдөр 23-нд таарсан юм билээ. Ээж анх төрсөн газар, он сар өдрөө ч мэдэхгүй явж байсан даа. Хуучны улсууд хаврын тэргүүн сарын шинэдээр гэж л ярина шүү дээ. Дараа нь 23 гэдэг дээр тогтсон юм л даа. Одоо бол ээжийн ойг хүндэтгээд дор бүрнээ тэмдэглэнэ. Тэмдэглэнэ гэдэг нь ээжийн тухай бичих, ярилцлага өгөх, хүмүүстэй уулзах сануулах юмнууд хийнэ шүү дээ. Ээж 1991 онд өнгөрсөн юм. Зохиолын номууд, жүжгийн зохиолуудыг нь 2001 онд эмхэтгэж, “Нарны дор би мөнх оршино” гэж гаргасан. Хэдэн өгүүллэг тууж, шүлэг энэ тэрийг нь төрөл бүрээс нь оруулж, хэвлүүлсэн юм. Яагаад ийм нэр өгсөн гэхээр ээжийг өнгөрөхөд Ш.Сүрэнжав гуай надад хэлсэн юм. “Баатар аа, ээжийн зохиолууд дотор Нарны дор би мөнх оршино гэсэн өгүүлбэр байдаг шүү” гэж сануулсан юм. Би түүнийг нь санаад, гантиган дээр нь энэ өгүүлбэрийг бичиж үлдээсэн. Ээж өнгөрөхдөө “Нэг юм би дутуу үлдээчихлээ. Дурсамжийн номоо бичмээр байна. Энэ бол зөвхөн миний түүх биш Монголын эмэгтэйчүүдийн түүхтэй холбоотой” гэж ярьж байсан. Эмнэлэгт нэлээд муудсан хойноо ч (Уг нь гайгүй байснаа гэнэт муудсан, зүрх судас даралт гэж явдаг байсан, тэгсэн элэгнээсээ болоод их хурдан муудсан даа) “Эмч нарт хэлээд, ганц жилийн нас хайрлаач, би дурсамжаа дуусгах хэрэгтэй байна” гэсэн юм. Тэрийг нь бодоод дурсамжийн ном гаргах нь зүйтэй гэж шийдсэн. Өөрөө бичиж чадаагүй ч уулзаж учирч байсан мэддэг улсуудынх нь яриа хөөрөөг бүгдийг нь аваад, нэг гаргачихъя гээд Булганаас төрсөн хоёр дахь Төрийн шагналт эмэгтэй зохиолч С.Оюун эгчид хэлсэн юм. Хоёр талаасаа материал цуглуулаад, эмхэтгээд “Цагийг эзэлсэн хатагтай” гэж С.Оюун эгч нэрийг нь өгсөн юм.

С.Оюун гуайн нэг хөөрхөн дурсамж байдаг. Нэг өглөө даргаБи Өнөбаатарынх руу явж байна аа. Залагдаад байгаа юм уу, зарагдаад байгаа юм уу мэдэхгүй ээ, хүүхэд харах ажилтайгээд инээж байсан гээд. Сдвал гуай өөрөө өнчин өрөөсөн өссөн болохоор ч тэр үү эмээгийн үүргээ сайн гүйцэтгэхийг хичээдэг байсан юм болов уу даа?

-Ер нь тийм байсан л даа. Өөрөө хэлсэн үг нь байдаг. “Амьдралын хоёр тал гэж байдаг. Нэг нь нийгмийн хөдөлмөр, нөгөө нь гэр бүл. Хариуцлагатай ажил хийж яваа эмэгтэй хүнд энэ их хэцүү. Би ганцхан нийгмийн хөдөлмөрийг голлон сонгож явсан. Тийм учраас нөгөө талдаа их хохирол үзсэн” гэсэн. Үүнийгээ нөхөх гэж оролдож явсан даа. “Монгол эмэгтэйн хөрөг” гээд Ш.Сүрэнжав гуайн баримтат кино бий дээ.

Түүн дээр манай хүү, эгчийн хоёр банди паркт түрүүлж гүйгээд, араас нь хөөцөлдөж байгаа хэсэг бий. Тэгж явах их дуртай. Зав чөлөө багатай байсан даа. Манай хүүхдүүдээс өмнө эгчийн гурван хүүхдэд ч их сайн байсан. Эгчийн маань бага хүү манай томтой чацуу. Миний дараагийн дүүгийн хүүхдүүдийн том нь баньд. Энэ хэдэд их сайн. Эгч залуудаа хүүхэд гаргасан. Өнөрзул гээд эгчийн том охиныг өөрийн болгоод авчихсан байхгүй юу. Бүр дасгачихаад сүүлдээ нөгөөдөх нь ээжийгээ ч тоохгүй, Удвал гэдэг овогтой явчихсан.

Таны эхнэрт их сайн байсан гэж дэргэдийн улсууд нь дурссан байна лээ. “Миний хайртай, хөөрхөн бэр миньгээд хойно сурч байхад нь захидал бичдэг байсан гэдэг?

-Анх би танилцуулахад манай хүн их таалагдсан шиг байгаа юм. Том хүү нь юм чинь бэр орж ирэхээр сонин шүү дээ. Манай эхнэрийг халамжлах гэж их бодож явсан даа. Жолооч нь байсан Б.Осоржамаа гуайн дурсамж ч байдаг. “Зохиолын мөнгө гарлаа. Өнөбаатарын эхнэрт хувцас авч өгье” гээд явж байсан тийм юмнууд байдаг. Манай эхнэрийн эцэг, эх нь бас сүрхий улсууд л даа. Хадам аав маань олон жил дунд сургуулийн захирал хийсэн. Хадам ээж багш хүн. Тэр талаасаа бас таалагдсан байлгүй дээ.

Эхнэр маань төгсөх ангийн оюутан байсан. Намар сургууль руугаа буцах болсон чинь ээж хадам болох хүнтэй маань шулуухан яриад “Өнөбаатарыг танайд өвөлжүүлнэ ээ” гээд намайг тэднийд байлгасан. Уг нь бол эмэгтэй хүнийг гэртээ авчирдаг, намайг чинь сууж амжаагүй байхад тэр айлд аваачаад суулгачихсан байхгүй юу. (инээв) Тэгээд л эхнэр төгсөөд ирсэн. Хүү маань тэр жилийн намар гарсан юм. Эхнэр маань олон жил багшилж, Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал хийсэн, доктор, профессор, Хятад судлаач хүн. Ээжид их л таалагдсан байлгүй. Байнга л эхнэрийг маань гэдэг байлаа.

БНМАУын Ардын Их Хурлын дарга Ж.Самбуу гуай ээжийг тань арван настай байхад нь авч өсгөсөн гэдэг. Нэр хүндтэй нийгмийн зүтгэлтэн болж төлөвшихөд мэдээж тэр буурал нөлөөлсөн байх. Түүнээс гадна өөрийнх нь ген, удам судар бас нөлөөлсөн болов уу. Ж.Самбуу гуай олон хүүхэд авч өсгөсөн, цөмөөрөө таны ээж шиг мундаг болоогүй л дээ?

-Ер нь хүний ген гэж бий. Удам сударт бас их юм байсан байх аа. Ээж амьд сэрүүн байхдаа хэлдэг байсан. Би Д.Түдэв хуурч(гүн хэргэмтэй явсан)-ийн төрөл садны хүн шүү дээ гэж ярьж байсан. Гэхдээ түүнийг чи дараа нь яриарай, намайг байгаа үед яривал өнчин өрөөсөн өссөн гэчихээд удам судар сайтай гэлээ гээд яриад унана шүү гэсэн. Тэр үед бас тиймэрхүү хандлага байсан. Угшил нь тийм юм билээ. Би бас одоо байгаа нэг ахаас генийн шинжилгээ Америкт явуулж хийлгэж үзсэн. Нирун аймгийн Алунгоо хатны төрлийн гээд гарч ирж байна лээ. Гэхдээ генийн судалгаа Америкт хийсэн юмнууд бас үндэслэл муутай байж магадгүй. Яах вэ, тэр нь хол юм. Ойрын юм гэвэл төрсөн эцэг Чоймбол, ээж нь Цэдэн гээд тухайн үед бичиг үсэг сайтай улсууд байсан юм.

“Мухар хуруу” Чоймбол гээд сайн бичээч Ж.Самбуу гуайн дэргэд бас ажиллаж байж. Эмээ Цэдэн бас нийгмийн идэвхтэй, анх намд элссэн эмэгтэйчүүдийн нэг, эмэгтэйчүүдийн байгууллагын зүтгэлтэн байсан юм билээ. Ж.Самбуу дарга аймгийн дарга байхад Чоймбол өвөө захиргааны бичээч хийдэг байсан. Чоймболын охин Удвал гээд ээжийг мэддэг байж. Ээжийн хойд эцэг Соном өвөө бас Өмнөговьд Ж.Самбуу гуайн дэргэд ажиллаж байсан юм билээ. Эмээ нөхрөөсөө салаад, шүүхийн дарга байсан Соном ээжийг Цэдэн эмээтэй Өмнөговь руу аваад явжээ. Соном өвөөг Улаанбаатарт ажиллаж байхад ээж хотод сургуульд хоёр жил сурсан гэдэг. Түүнээс өмнө Чоймбол өвөөгөөс гэртээ бичиг үсэг сурсан юм билээ. Өмнөговьд очоод байтал Цэдэн эмээ нас барж, ээж хойд эцгийн гар дээр үлджээ. Соном өвөө дахин хүнтэй сууж, ээжийн хойд эх нэлээд хатуу ширүүн хүн таарсан. Соном өвөө хөдөө гадаа явдаг ажилтай, ээж тэр айлын малыг хариулдаг, үүдэндээ адасган дээр хэвтүүлж сэгсэрч босгоод, “Малдаа яв” гэдэг байж. Тэр үед Ж.Самбуу дарга Өмнөговьд хөдөөгүүр явж байхдаа тэднийхээр оржээ. Их гярхай хүн байж. “Энэ хаанахын юун хүүхэд вэ” гэхэд нь “Аан, энэ Соном авчирч орхисон юм, ээж нь өнгөрсөн охин байгаа юм” гэж хойд эх нь хэлж л дээ. Тэгээд амьдрал ахуйг нь хараад “Энэ ер нь хатуу хөтүү гараар орж яваа хүүхэд байна” гэж мэдээд аваад явсан гэдэг. Тэднийд нэг хэсэг амьдарсан. Ж.Самбуу гуай сүрхий хүн. Ээжийн тавилан юм даа, бас. Амьдрал мэддэг хүн олж таниад сургаад босгоод ирсэн. Ээж ярьдаг байсан арваннэгтэй байхад нь хажуудаа өндөр сандал дээр суулгаад, “За миний хүү, орсон гарсан хүний яриаг тэмдэглээд бичээд байгаарай” гэдэг. Ингээд аймгийн захиргаанд тал бичээчээр оржээ. Арваннэгэн наснаасаа төрийн албанд ажиллаж эхэлсэн гэдэг ийм учиртай. Ж.Самбуу гуай Нямаа гуай хоёр ингэж өсгөсөн. Нямаа гуайг ээж гэдэг. Ж.Самбуу гуай бас ийм маягаар олон хүүхэд хүмүүжүүлсэн шүү дээ. Хоёр Сүрэнжав, Сурмаажав бид нар ах дүү шиг байв. Ээжийг дагаж тэднийд очоод, ээж Ж.Самбуу гуайтай ярилцаж байхад би наана нь хүүхдүүдтэй тоглоод л суудаг байсан.

Таны аав ямар хүн байсан бэ?

-Зарим хүн аавыг ээжийн бичсэн зохиолын дүрээр төсөөлдөг. Би ээжээс асууж байсан. Улсууд ингэж яриад байх юм. Та амьдралаа бичсэн юм уу гэхэд маань “Үгүй ээ, би юу гэж өөрийн намтраа зохиол болгож бичих вэ. Аливаа юмнаас сэдэл авч байж зохиол бичдэг юм” гэсэн. Аав бас сүрхий хүн байсан шүү дээ. Бас л арвандөрөв, тавтай байхдаа сум аймгийн захиргаанд бичээч байсан. Өмнөговьд ажиллаж байгаад ээжтэй танилцахгүй юу. Аав сүүлд Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд, Москвад элчин зөвлөх, Гадаад яамны хэлтсийн дарга байсан хүн. Насаараа төрийн ажилд зүтгэсэн, нэр хүндтэй том хүн.

Балжирын Багаажав сүрхий хүн байсан гээд хуучны улсууд сайн мэднэ. Эмх цэгцтэй байхыг ааваас сурсан. Их дэгтэй байсан бид. Яагаад хоёр тийшээ болсон гэхээр ээж хэлдэг л дээ. Аав төрийн хүн засгийн ажил хийгээд хөдөө гадаа их явна. Ээж бас хөдөө гадаа явдаг. Бид хэд өөрсдөө өссөн. Хааяа цуглахаараа бөөн баяр. Манайд бас ээж, аавын хамаатан хөдөөнөөс ирсэн оюутнууд амьдардаг, ах дүү нар сургууль дугуйлан курсэд ирж суудаг. Манайх бужигнасан айл байсан. Аль нь төрсөн, аль нь гаднаас ирж суугаа нь ялгагдахгүй. Аав, ээж хоёр аль аль нь их ажилладаг, гэсэн ч гэрт уур амьсгал сайхан. Янз бүрийн асуудал үүссэнийг ч бид мэдээгүй. Сургууль төгсөөд Шүүх яаманд ороход аав төрийн албан хаагч ийм байх ёстой гээд сургаж байсан.

Хоёр их хүчтэй хүн нэг дор байхад бас амаргүй шиг байгаа юм. Нэг нь нөгөөгөө дагах, дэмжих маягтай явж байж зохицож амьдардаг юм шиг?

-Эрэгтэй хүн ээжийг дагана, дарагдаж амьдарна гэдэг хэцүү шүү дээ. Ээж ч өөрөө хэлж байсан. “Би сайн ойлгож байгаа, эрэгтэй хүн эхнэрээ байнга дэргэдээ байлгахыг бодолгүй яах вэ” гэж байсан.

С.Удвал гуайн тухай сонин яриа явдаг. Ю.Цэдэнбал дарга С.Удвалд сайн байсан гэнэ гээд. Магадгүй төрийн тэргүүнээ монгол эхнэртэй байгаасай гэсэн жирийн хүмүүсийн мөрөөдлөөс үүдэлтэй домог байх л даа. Танд энэ талын ажиг сэжиг төрсөн үү?

-Бидний дэргэд бол тийм юм мэдэгдэхгүй шүү дээ. Тэр бол манай улсуудын мөрөөдөл ч байсан юм уу. Монгол эмэгтэйтэй суусан бол С.Удвал гуай шиг хүн байна даа гэсэн юм болов уу даа. Л.Цогзолмаа гуайг бас холбож ярьдаг байсан. Ю.Цэдэнбал гуайн том хүү Владислав манай талийгаач эгчтэй нэг анги. Бие биеэ мэднэ. Дараа нь би бас төрд зүтгэсэн. Москвад таван жил ажилласан.

Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (СЭВ)-д хуулийн зөвлөх байв. Москвад ажиллаж байхад миний дээд талын дарга Владислав байсан. Харамсалтай нь ээжийг яг муудах үед хол байлаа. 1990 онд буцаж ирээд, ээжтэйгээ жил байсан. Ю.Цэдэнбал даргатай ээж дарга, цэргийн харилцаатай байсан. Ньюансыг нь би сайн мэднэ. Яг үнэнийг хэлэхэд ээж их хэцүү байдалд байсан шүү дээ. Улсууд янз бүрээр ярина. Харилцааны жаахан асуудлууд Филотовагоос болж үүссэнийг би сүүлд мэдсэн. Ээж надад ярьсан л даа. Наян хэдэн онд би гуч гарчихсан, яамны хэлтсийн дарга байв. 1982 онд ээж Бал дарга дээр орсон гэнэ лээ. “Над шиг 60 гарсан хүн юугаа хийх вэ. Залуучуудад зайгаа тавьж өгье” гэсэн чинь дарга “Юу ярьж байгаа юм бэ, Удвал аа чи ажлаа хийж байлгүй яах вэ наад залуучууд чинь юм сураг” гэж хэлсэн юм билээ. Дараахан нь ээж нэг өдөр сонин орж ирээд юм бодоод суусан.

Яасан гэсэн чинь дарга дуудаад “Чи ажлаа өг” гэлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад “Саяхан таныг ажлаа хий гэж хэлсэн гээ биз дээ” гэсэн чинь “Нэг л битүү юм болоод өнгөрчихлөө” гэсэн. Сүүлд ээж хэлсэн “Авгай л ороод загнасан байх аа. Удвал орж ирээд гаръя гэхэд нь гаргасангүй, чи юугаа хийгээд гаргадаггүй юм, гаргаач” гэсэн байлгүй гэсэн. Филотова “Наад С.Удвал чинь ерөөсөө бүтэхгүй, үндэсний үзэлтэй” гэж даргад ярьдаг гэсэн, би тоодоггүй юм аа гэж хэлж байсан. Хэдийгээр бодитой биш байсан ч улсуудын яриаг Филотова сонсоод явдаг. Тойрон хүрээлэгчид нь очоод хэлж байгаа биз дээ.

Ээжийн хэлсэн сонин үг байдаг. Аав 1980 онд өнгөрсөн. “Хоёулаа аавын чинь нутгаар явъя” гээд галт тэргэнд суугаад Дорноговь явсан. Хатанбулаг сум руу машинтай орой явсан. Аавын хамаатныд хоол идэж байхад нэг хүн ирээд “Улаанбуланд улсууд цуглаад, С.Удвал гуайтай уулзъя гэж байна” гэлээ.

Улаанбуланд нэлээд олон хүн цугласан байв. Намын хорооны дарга тэр хоёр дээшээ гараад суусан. Намайг бас намын хорооны дарга “Шүүх яамны хэлтсийн дарга бас дээшээ суу“ гэсэн чинь ээж над руу сүрхий харж байна. Ер нь ээж нэг их юм хэлдэггүй, ноцтой хардаг юм. Би дор үлдсэн чинь ээж санаа нь амарсан бололтой сууж байсан. Тэнд нэг гоё үг хэлсэн юм. “Би ажлаа өгсөөн. Хүүгээ аавынх нь нутагтай танилцуулж яваа юм. Миний албаны томилолт дууссан ч амьдралын томилолт дуусаагүй” гэсэн юм.

Д.Амбасэлмаа гуайМонгол тулгатны 100 эрхэм”-д орохдоо С.Удвал гуайн тухай дурссан. Ер нь хүн насны эцэст ганцаарддаг, үр хүүхэд байлаа ч дүүргэж чаддаггүй орон зай байдаг шиг. Цайны ханьтай болоход нь та яаж хүлээж авсан бэ?

-Тийм байдалд байсан гэдгийг одоо бодоход өрөвдмөөр санагддаг. Үр хүүхдүүд нь тараад явчихсан. Ээж, аавынхаа дэргэд асраад явж байгаа хүмүүсийг харахад сайхан санагдах юм. Ээжтэй нас ахисан хойноо цайгаа хувааж уугаад явж байгаа тэр хүнийг хүндэтгэдэг байсан.

Ингэхэд Цэдэнбалын Владислав та хоёр сайн ойлголцдог байв уу?

-Хувь заяа гэдэг сонин. Москвад намайг ирсэнд баярлаад юмаа ярьдаг. Нэг өдөр “Та орой үлдээч, хоёулаа хууч хөөрье” гэсэн. Тэгэхэд Бал дарга, Филотова хоёр тэнд бараг хэлмэгдээд оччихсон, амаргүй нөхцөлд байсан л даа. Хоёулаа амьдрал ахуй яриад, “Слав, чи яагаад авгай авдаггүй юм” гэсэн чинь “Нөхцөл байдал ийм байна шүү дээ. Би хэзээд нь авгайтай болох вэ, ээж аав хоёр хүрээд ирлээ. Нэг байранд хоёр өөр давхарт байдаг ч хоёр хөгшнийг эргэж тойроод бас хэцүү юм аа” гэж байсан. Мань эрд үнэхээр монгол ч бай орос ч бай хүнтэй танилцаад амьдрах бололцоо гараагүй юм билээ. Сүүлд нэг концерт билүү арга хэмжээнд сууж байхад нэг хүн ширтээд байгаа нь мэдрэгдээд байхгүй юу. Тонгойгоод хартал яг өөдөөс Филотова гуай намайг хараад сууж байсан. СЭВ-ийн зааланд арга хэмжээ болоход Владислав ээжийгээ авчирсан юм билээ. Нэг удаа тэгж тааралдсан даа.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Хан-Уул дүүргийн 38 сүм хийдэд түр журмын мэдэгдэл, зөвлөмж хүргүүллээ

Улсын онцгой комиссийн даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар бүхий “Түр журам батлах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулах, сүм хийдийн газарт халдвар хамгааллын дэглэм сахиулах, хүний бөөгнөрөл үүсэх мөн “Covid -19” өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НМХГ-ын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч, Хан- уул дүүргийн Хуралдаан зохион байгуулалтын хэлтэс, Иргэний танхим хариуцсан ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хяналт тавин мэдэгдэл зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

Хан-Уул дүүрэгт нийт албан ёсны зөвшөөрөлтэй 38 сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Дээд бодь, Балданхажидлан, Нарванчин хийдүүд мөн христийн Тереза эхийн сүм үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс Дээд бодь, Балданхажидлан, Нарванчин хийдүүд нь хүний бөөгнөрөл ихтэй зарим иргэд маск зүүгээгүй, Балданхажидлан хийд мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгээгүй, иргэдийн халуун хэмжилт болон qr код уншуулах байдал хангалтгүй байна.

Гэгээн Тереза эхийн сүмд өнөөдрийн байдлаар орон гэргүй архины хамаарал бүхий 26 иргэн байрлан амьдарч байгаа бөгөөд тухайн иргэд нь ковид 19 ийн шинжилгээнд хамрагдаагүй, тухайн байранд халдвар хамгааллын дэглэм сахиагүй гал тогоонд ажиллаж байгаа ажилчид болон сүмийн гэлэнмаа нар маск зүүгээгүй зэрэг зөрчлүүд байна. Энд амьдарч байгаа иргэдийг шинжилгээнд хамруулах, халдвар хамгааллын дэглэм сахиулах, Буддын хийдүүдэд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариутгал цэвэрлэгээ агаар сэлгэлт тогтмол хийж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах зэрэгт анхаарч ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

Монгол жүжигчдийн тоглосон “Marvel”-ийн “Локи” цуврал зургаадугаар сарын 11-нээс гарна

New Marvel 'Loki' Set Photos Show Tom Hiddleston, Owen Wilson And Lady Loki  - Entertainment

АНУ-ын “Marvel” студийн “Локи” цуврал кинонд монгол жүжигчин бүсгүй дүр бүтээж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр хэвлэлүүдээр цацагдсан. Тодруулбал, Америкийн Лос-Анжелес хотод амьдардаг 29 настай Б.Мөнхшүр хэмээх бүсгүй “Marvel” студи монгол эмэгтэйн дүрд тоглох жүжигчин хайж байгаа зарлалын дагуу сонгон шалгаруулалтад орж, амжилттай тэнцсэн юм. Түүнчлэн дээрх цуврал кинонд Б.Мөнхшүрээс гадна таван монгол жүжигчин оролцжээ.

“Marvel” студи “Локи” цувралын албан ёсны нээлтийг зарласан бөгөөд ирэх зургаадугаар сарын 11-нээс үзэгчдэд хүрэхээр болжээ.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Ганхуяг: Өнгөрсөн 30 жилд луйварчид урдуур орж хувьцааг нь үнэгүйдүүлж, олон нийтийн итгэлийг алдсан байдлыг би эцэслэж байна

Сүүлийн үедАрд санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байх болсон. Ингэснээр хувьцаанаас ашиг хийх сонирхолтой хүмүүс нэмэгдэж, тус компанийн хувьцааг олноор худалдан авч байна. Тэгвэл хувьцааны өсөлт нь хөөсрөлт байх вий, эргээд хувьцаа эзэмшигчид хохирч үлдэх вий гэх асуудал давхар хөндөгдөж байгаа юм.Нөгөөтэйгүүр, “БулганУндаргакомпанийн хувьцааны ханш үндэслэлгүй өссөн тул Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлага тавьж Монголын хөрөнгийн биржээс арилжааг зогсоосон. Тус компанийг оны өмнөАрд санхүүгийн нэгдэлхудалдан авсан талаар өмнөх удирдлагууд нь тайлбарласан. Энэ мэт эргэлзээний талаарАрд санхүүгийн нэгдэлкомпанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас тодрууллаа.


-“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш өнгөрсөн оны сүүлчээс эхэлж тасралтгүй өссөөр байна. Хөрөнгийн бирж дээр 15 хувийн өсөлтийн хязгаарыг байнга шахуу хангаж өсч байгаа. Хувьцааны ханш өссөнөөр олон хүн сонирхож, худалдан авч байна. Гэхдээ энэ нь хөөс байх вий, эргээд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироох вий гэсэн болгоомжлол байна. Энэ тухайд тайлбар өгөхгүй юү?

-Хөрөнгийн зах зээл 30 жил унтаа байдалтай байсныг би сэрээж байгаа юм. Нэг талаас сэргэх процесс явагдаж байна. Нөгөө талаас дэлхийд технологийн асар том хувьсгал явагдаж байгаа. Уг технологийн хувьсгалд монголчууд оройлж оролцоно гэж би гурван жилийн өмнө зарласан. Энэ блокчэйн технологи руу шилжих хувьсгалаас өмнө нь аж үйлдвэрийн хувьсгалаас хоцорсон шиг хоцорч болохгүй гэж зарлаад ажиллаж эхэлсэн. Өнөө цагт хүний оролцоо бага, зайнаас ажилладаг компаниуд хожиж байгааг бид харж байна. Манайх салбар байхгүй, үндэсний хэмжээний компани юм. Бүх үйлчилгээг апп дээрээ тавьдаг. Зарим бүтээгдэхүүнээ Монгол шуудангийн салбаруудаар явуулаад, мөн цахим худалдаа эрхэлж байна. Зайнаас ажиллах боломжтой Amazon, Google зэрэг компаниудын хувьцааг харахаар өндөр өсөлттэй байгаа. Манай компанийг энэ өнцгөөс харах хэрэгтэй. Alibaba хэдэн жилийн өмнө Хятадад шуугиулж өндөр өсөлттэй гарч ирсэн. Түүнтэй ижил зүйл манайд болж байгаа юм. Анх удаа ийм зүйл болж байгаа учир хүмүүс гайхах нь аргагүй. Энэ бол нэг бүлэг асуудал.

Хоёр дахь бүлэг асуудал гэвэл манай компанийн үнэлгээ хэт доогуур байсан. Өнгөрсөн есдүгээр сард 1000 төгрөгөөр зарагдаж байсан бол он дуусахад 1700 болсон. Бид хэт хямд зарж байсан. Одоо ч гэсэн хямд байгаа гэж үздэг. Би компанийн гүйцэтгэх захирлын хувьд хамгийн их мэдээлэлтэй хүн шүү дээ. Албан ёсоор мэдэгдэж байна. Би энэ компанийн хувьцааг хямд гэж үзэж байгаа учир буцааж авна. Олон улсын практикт ийм байдаг. Гүйцэтгэх захирал буюу мэдээлэлтэй хүн хувьцаагаа авч, зарж байгаагаа мэдэгдэх ёстой байдаг. Би бол авч эхэлнэ. Яагаад хямд байна гэвэл манай багцад 21 компани бий.

Энэ компаниудын өсөлтийг хараарай. “Ард даатгал”, “Ард кредит”-ийн хувьцаа хэдээр зарагдаж байна гэх зэргээр манай нээлттэй компаниудын өсөлтийг хараарай. Эдгээр компаниудын нийлбэрээс бид бүтэж байгаа шүү дээ. “Ард кредит” гэхэд бид 65-аар авч байсан. Одоо хүмүүс 209-өөр зарна гээд тавчихаж. 177 дээр хүрээд 15 хувьд тулчихсан байна. Үнэлгээ маш сайн өссөн байгаа биз. “Ард даатгал” хамгийн сүүлд 80-аар авч байсан бол одоо 1500 төгрөг байна. Манай үнэлгээнд огт ороогүй олон хүчин зүйлс бий.

-“Булган ундаргакомпани үнэлгээнд орсон уу?

-“Булган ундарга” компанийг манайх бүхлээр нь худалдаж аваад байсан бүх биткойноо шилжүүлчихсэн юм. Тэр компани манай үнэлгээнд орж ирээгүй.

Гуравдугаар бүлэг асуудал юу байна гэвэл манай харилцагч нарын тоо он гарсаар нэг саяд хүрч байна.

Анх 400-гаас эхэлсэн. Тэгэхээр энэ хүчин зүйл манай компанийн үнэлгээнд нөлөөлж байгаа. Хөрөнгийн зах дээр урьд хожид үзэгдээгүй олон хүн манай хувьцааг сонирхож байгааг хэллээ. Цаашдаа ингээд явна. Кинон дээр хүмүүс олон дэлгэцийн өмнө суучихаад тоо хараад хувьцаа авч, зараад байдаг шүү дээ. Тэр үзэгдэл чинь Монголд ирчихээд байна. Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох эрхэм зорилгын дор би энэ компанийг удирдаж байгаа. Тэр зорилгодоо ч хүрч байна. Дараагийн алхам юу вэ гэвэл манай хувьцаа эзэмшигчид энэ хувьцаатайгаа дэлхийн том биржүүд дээр гарна. Тэр ажлыг бид одоо хийж байна. Бид хүмүүсийн өмнөөс биткойнд хөрөнгө оруулалт хийгээд эрсдэлийг нь удирдаж байна шүү дээ. Өмнө нь хүмүүс өөрсдөө орохоор алдаад байсан. Энэ нь асар том хүлээлтийг үүсгэж байгаа. Хүмүүсийн эрсдэлийг бууруулж өгч байна гэсэн үг. Биткойн, ардкойн, банк руу ч орсон мөнгөө алдах эрсдэлийг нь би биеэрээ хамгаалж орж байна гэсэн үг. Өнгөрсөн 30 жил хэдэн луйварчид урдуур нь орж хувьцааг нь үнэгүйдүүлж мөнгийг нь алдуулсаар байгаад итгэхээ больчихсон байсан үеийг би эцэслэж байна. Сая ардкойн цуглуулчихсан байсан хүн өнөөдөр 280 сая төгрөгтэй болж байгаа юм. 280 дахин өссөн. Манай “Ард даатгал”, “Ард кредит”-ээр орж ирсэн хүмүүс бүгд ашгаа хийж байна. Бид тогтмол ногдол ашиг хуваарилж явдаг. Дээр нь бид хувьцаан дээр нь ард койноор хувь тэнцүүлж өгөх эрх зарласан. Нэгж хувьцаа эзэмшиж байгаа хүнд нэг ардкойн өгнө гээд зарлачихсан. Үүнээс хамаарч койн нь өсөөд байхаар хүмүүс хувьцаа авч байна.

-“Булган ундаргакомпанийн хувьцааны ханш үндэслэлгүй өсч байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлийн дагуу Хөрөнгийн биржээс арилжаа эрхлэх эрхийг хязгаарласан. Энэ тухайд тодруулахгүй юу?

-Бид зөв голдиролд нь оруулаад жижиг хувьцаа эзэмшигчдийг 30 жил хохироож ирсэн компаниуд дээр хариуцлага тооцох ёстой. Тэр хүмүүс дандаа луйвар явуулаад байсан учир зүгээр явж байгаа компаниудаа хүлчихсэн асуудлыг зохицуулахгүй бол болохгүй байна. Би хэнийг ч хохироохгүйгээр дампуурчихсан компанийг худалдаж аваад өөрийнхөө болон хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг шилжүүлээд үнэлгээнд нь аваачих гээд явсан. Ингээд дундуур нь гадны брокерууд нь орж ирээд хувьцаа авна гэхэд тэдэнд нэг нэгийг өгөөд өсгөж байсан. Манай энэ компани тэрбум төгрөгийн үнэлгээтэй байлаа гэхэд түүнийг 100 руу аваачих ёстой байхгүй юу. 100 дахин өсгөх ёстой. Өсгөе гэхээр тэрийг нь хориглочихсон. Тэгэхээр би арилжаанд орж байгаа байдлаар өдрийн 15 хувийнхаа лимитээр хоёр сар өсгөх хэрэгтэй болсон. Тийм л учиртай зүйл.

Хувьцаа их өгөөжтэй байснаар иргэд банкнаас хадгаламжаа татаж энэ зах зээл рүү оруулж эхэлнэ. Энэ мэтээр төвөгтэй нөхцөл байдал үүсэх үү?

-Шал өөр тоглоом эхэлж байна. Манай банк санхүүгийн өрсөлдөгч нар юм ойлгохгүй бухимдаж байгааг ойлгож байна. Гэхдээ бид одоо хөрөнгийн зах зээлийн нүүр царайг өөрчилж, дэлхийн манлайлагчдын байр сууринд хүрнэ. Тийм учраас бид өөрсдийгөө хөгжүүлэх, өөрчлөгдөхөөс өөр арга байхгүй. Цахим түйвээлт явагдаж байна. Би цахим түйвээлт гэдгийг гурван жилийн өмнө өөрөө анх орчуулж гаргаж ирж байсан. Энэ түйвээлтийг эсэргүүцээд нэмэргүй. Монгол Улс гэрэл гэгээтэй ирээдүй рүү гэрлийн хурдаар урагшилж байгаа. Хөрөнгийн зах зээлийн хувьсгал явуулж, Улаанбаатар хот бүс нутгийнхаа санхүүгийн зах зээлийн төв болно. Би Сангийн дэд сайд байхдаа Монгол Улс Азийн чоно эдийн засаг болно гэж хэлсэн. Өнөөдөр ард койноор үнэлгээ нь хагас тэрбум доллар болж байна. Удахгүй монгол хүний оюуны бүтээлийг үнэлээд 2-3 тэрбум ам.долларыг эдийн засагтаа оруулж ирэх болно. Энэ мөнгө орж ирснээр оны сүүлээр ам.доллар эрс доош орно шүү. Тэрэнд бэлэн байгаарай. Төгрөгөө дансандаа хийгээрэй. Асар их ам.доллар Монгол руу орж ирэхэд бэлэн болж байна.

Г.БАТ

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна

“Parkview”хотхонд хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүсийн цугларалт болсон тухай видео бичлэг цацагдаад байгаа билээ. Энэ бичлэгт нэр дурдагдаад буй өмгөөлөгч Б.Баасанцогттой ярилцлаа.


Хэзээ, ямар уулзалт болоод яагаад нийтэд цацагдчихав аа?

-Найз нөхөдтэйгөө уулзсан,орж гарч байгаа орон сууцны хяналтын камерын бичлэг юм. Найзуудын жирийн уулзаж, ярьж хөөрч сууж байгаа үйл явдал шүү дээ. Амьдралын жаргал, зовлонгоо хувцаалцаж, он цагийг туулж яваа анд нөхдийн нэг оройны уулзалт Монголын нийгэмд дуулиан шуугиан тарьж, олон хүний ажил амьдралд заналхийлсэн зүйл болж хувирна гэж огт бодож, төсөөлж явсангүй. Нэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгож авлаа. Монгол Улсад хүний эрх чөлөөг хууль хяналтынхан улан доороо гишгэлж, хэлмэгдүүлдэг болжээ. Бүр гэмт хэргийн бүлэглэл бий болчихсон байна, цаана чинь. Тэдгээр улс төр, хууль хяналтынхан багтсан бүлэглэл ямар ч хүнийг гутаан доромжилж хэн ч биш болгож чадах юм байна. Сүүлийн хэд хоногт болж өнгөрч байгаа үйл явдлуудаас харахад бусдын нэр хүнд, амьдралаар тоглоод зогсохгүй, анд найзуудын нөхөрлөлийг доромжилж байна шүү дээ. Хар бага наснаасаа найзалж, нөхөрлөж яваа бидний сайхан харилцааг биеэ үнэлэгч авч, зугаацаж цэнгэдэг гэсэн хямдхан, худал хуурмаг зүйл болгож, олон нийтэд буруу ойлголт төрүүлж байгаад маш их уур хүрч байна. Бас хүний хамгийн ариун нандин гэр бүлийн харилцаанд сэв суулгаж байгаад бүүр ч их уур хүрч байгаа. Хүн яагаад найз нөхөдтэйгөө уулзаж болдоггүй юм бэ. Тэнд байгаа төрийн албан хаагч, шүүгч болон бусад хүмүүстэй олон жил найзалж нөхөрлөж, хааяа уулзаж хоол идэж ярилцаж суудаг. Энд юу нь буруу юм байгаа юм бэ. Улстөржүүлж байгаагаас гадна гүйцэтгэх ажиллагаа явуулав уу гэж харж байна.

ЦЕГын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү албан ёсоор мэдээлэл хийхдээ арай зохисгүй зүйл болсон байж болзошгүй гэж шалгаж байгаа гэсэн….

-Тэр эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлж яваа, амьдралтай эмэгтэйчүүд юм билээ. Бүр тодруулж хэлэх юм бол манай найзын найз нар нь найзтайгаа уулзахаар ирснийхээ төлөө бохир улс төрийн золиосонд хэлмэгдэж, зарим хүний хэлж байгаагаар биеэ үнэлэгч болон хувирчихаад зогсож байна. Тухайн үед манай найз дээр ирээд, хамт сууж байгаад л гарцгаасан.

Хоёрдугаарт, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан тэдгээр эмэгтэйчүүдийг амралтын өдрөөр ковидын шинжилгээ авна гэж хуурч хаалгыг нь онгойлгуулаад хүч хэрэглэн Эрүүгийн Цагдаагийн байранд аваачиж, 10 гаруй цаг хоол ундгүй дарамталж, хүч хэрэглэж байцаалт авсан юм байна билээ. Эрүүдэн шүүж, дарамтлан мэдүүлэг авсан асуудлаар дээрх эмэгтэйчүүд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Улсын Ерөнхий Прокурорын газар, Баянзүрх дүүргийн Прокурорын газар, ЦЕГ-ын тусгай субьектийн гэмт хэргийг мөрдөх хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа юм билээ. Дээрх байгууллагууд цагдаагийн ажилтнуудын эрүүдэн шүүсэн, дарамталсан асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоох байх. Шуудхан хэлэхэд, хуулийг хамгийн сайн мөрдөх ёстой тангараг өргөсөн цагдаа нар хууль зөрчсөн маш ноцтой асуудал энд яригдаж байна.Дараа нь хууль зөрчсөнийхөө төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсээд байгааг тэд мэдэж байгаа болов уу.

Цагдаагийн байгууллагаас биеэ үнэлэгч авсан, данс руу нь мөнгө хийсэн гэж ярилцлага өгсөн шүү дээ. Цагдаагийн байгууллагын хариуцлагатай албан тушаалтан худлаа хэлсэн гэж үү. Танаас мэдүүлэг авсан уу?

-Надаас авсан. Гурван эмэгтэйг цагдаагаас дарамталж айлгаж, машин дотор авч яваад “Чи тэгж хэл, ингэж хэл” гэж шахаж шаардан, гурван өөр өрөөнд суулгаж байгаад “Тэр чинь хэргээ хүлээчихлээ. Одоо чи хүлээ, тэгж ярь”, “Та нар биеэ үнэлсэн гэж хэл, мөнгө авсан гэж хэл” гэх мэтээр огт болоогүй зүйлийг болсон мэтээр ярь гэж дарамтлан хүчээр мэдүүлэг авсан. “Биеэ үнэлсэн мөнгө авсан гэж хэл, үгүй бол чамайг шоронд хийнэ” гэж хүртэл дарамталсан гэсэн.

Нууц биш бол тэр бичлэг дээрх эмэгтэйчүүд яагаад цуварч орж гараад байсан юм?

-Бичлэг дээр байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биенээ мэддэг найз нөхөд. Эрэгтэй дээр эмэгтэй нь ирээд биднийг хүргэж өгсөн л асуудал. Дунд нь хоёр эмэгтэй орж гараад байгаа нь найз дээрээ ирээд түлхүүр өгч авалцаж явсан л хүмүүс. Үнэнийг хэлэхэд эрх барьж байгаа намын сайд, түүний мэдэлд байдаг Цагдаагийн байгууллагын алба хаагчдын зохион байгуулалттай, тодорхой зорилготойгоор хийгдэж байгаа ажиллагаа гэж харж байна.

Тангараг өргөж, мөрдөс зүүсэн төрийн тусгай албаныхан ийм ажиллагаа явуулж, хутгалдаж байгаад маш их харамсаж байна.

Цацагдсан бичлэг хаанаас гарсан бичлэг вэ. Эсвэл зорилготойгоор тусдаа хийгдсэн бичлэг үү?

-Тэр бичлэг дээр хэн нэгэн гар утсаараа юм уу, бичлэг хийдэг аппаратаар бичсэн юм болов уу гэж бодсон. Яагаад вэ гэвэл тэр бичлэгийн дүрс нааш, цаашаа татагдаж харагдаж байна лээ. СӨХ-оос авсан камерын бичлэг байлаа гэхэд захын хүн авах эрхтэй юу. Хууль хүчний тусгай эрхтэй байгууллага тэр бичлэгийг гаргаж тавьж байгаа гэдэг нь тодорхой.

АТГ, цагдаа, тагнуулын байгууллагад ажилладаг хүмүүс нэг дор цуглаж, уулзана гэдэг чинь хэн ч хар төрөхөөр шүү дээ. Зарим хэрэгт хамтарч, ярилцаж тохирдог байж болзошгүй гэх яриа сошиалд өрнөөд байгаа?

-Бид 2004 оноос хойш найзалсан найзууд. Нэг байгууллагад хамт ажиллаж байгаад одоо өөр, өөр ажил хийж яваа хүмүүс. Бид нар гэр бүлийн найзууд. Үүнийг нотлох зураг, хөрөг байгаа. Бас урьд нь хамт ажиллаж байсныг нотлох зураг байгаа. Тэр байранд уулзсан шиг уулзалтууд өмнө нь болдог л байсан. Чөлөөт цагаараа баар ресторан, гэр орондоо бид орж гарч уулзалддаг уулзалт өмнө нь зөндөө л байсан. Жирийн уулзалтыг зориуд улс төр болгож сошиалд сэвсэн. Анхнаасаа гүтгэж, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс цугларсан мэтээр харагдуулахыг зорьсон. Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь харин тэнд гүйцэтгэх ажиллагааг явуулсныг нотолж байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулаад дараа нь улс төр болгосон энэ бусармаг үйл ажиллагааных нь золиосонд ажлаа хийж явсан хэдэн шүүгч, найз нөхөдтэйгөө уулзах гэж очсон хэдэн эмэгтэйчүүдийн нэр хүнд, амь амьдрал сүйрч байх шиг байна. Энэ их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дагуулсан улс төрийн золиосонд эрдэнэт хүний амь үрэгдчих вий гэж айж байна.

Та зорилготой гэлээ. Зорилго нь юу гэж ?

-Харин та юу гэж бодож байна. Нэг орцны камерын бичлэг тавиад л, бүх сошиал хуудсууд, шар сайтуудаар төлбөртэй тараалгаад л, хэн нь ч мэдэгдэхгүй хуурамч аккаунтуудаар пост бичүүлээд л. Ер нь миний найз нөхөдтэйгөө нэг байранд уулзсан бичлэг энэ нийгэмд тийм сонин юм уу? Шуудхан хэлэхэд, энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллага, эрх барьж байгаа намын пиарын баг бүх бүрэлдэхүүнээрээ хийж байна гэж хардаж байна. Мэдээж зорилго нь жирийн нэг өмгөөлөгч би биш. Сонгууль угтсан шүүх, болон тодорхой улстөрчийг онилсон зорилготой ажиллагаа. Шүүгч нарын шийдсэн хэрэгтэй холбоотой, Шүүхийн тухай хууль, өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаа далдлах, нийгмийн сэтгэл зүйг өөр тийш хандуулах гэсэн үйлдэл. “Төрийн ордны 3 давхарт шүүгчийг дуудаж хэнд хэдэн жилийн ял өгөхийг ярьдаг” гэх зохиолоо амилуулах гэсэн, түүнийгээ бодит болгохын тулд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, нийгэмд зохион байгуулалттайгаар тарааж байна. Гэтэл яагаад иргэдийн эрх ашгийг хөндсөн, бусдыг тагнаж чангасан гэх үйл явдал, баримтыг шалгахаас илүү шүүгч нар биеэ үнэлэгч авсан, мөнгө шилжүүлсэн гэж гүжирдэж байгаад маш их цочирдож, гайхаж байна.Өөрсдийн хуулиар олгогдсон эрхийг ашиглаж олсон баримтаар бусдын нэр төрд халдаж, нотлох баримт гэх зүйлийг захиалгаар олон нийтэд задруулж байгаа нь өөрөө гэмт хэрэг. Дахиад “Энканто” хотхонд нэр бүхий шүүгч нартай уулзсан байна гээд баахан хуурамч мэдээлэл тарааж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан зохиомол эвлүүлэг бүхий баримтаа тараах байх. Үнэхээр их мөнгө, эрх мэдэл явж байна. Өөрсдийн хэргийг энэ сэдвээр дарах гэж л оролдож байна. Хэн ч мэдэхгүй хэдэн нөхөд уулзаал биз. Тэр нь яагаад нийгмийн ийм том сэдэв болчихов оо гэдэгт дүгнэлт хийнэ биздээ.

Таныг ҮАБЗд ажилладаг гэсэн мэдээлэл явж байсан. Дараа нь ҮАБЗ таныг байгууллагадаа ажилладаггүй гэж мэдэгдэл гаргасан байна лээ. Аль нь үнэн юм бэ?

-Хариуцлагатайгаар мэдэгдэхэд би ҮАБЗ-д хэзээ ч ажиллаж байгаагүй, одоо ч ажилладаггүй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт хууль зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байсан. Тэр үед Төрийн ордонд нэвтрэх үнэмлэх олгож байсан. Тэр үнэмлэхийг л сошиалаар явуулаад байна билээ.

Зорилго нь намайг Ерөнхийлөгчийн хүн болгож, шүүгч нартай уулзаж хүнд ял өгүүлдэг, энэнийг байхгүй болгох үүднээс шүүхийн тухай хуулийг санаачилж, өөрчлөлт орууллаа гэж, шударга үнэний маск зүүж тоглож байна. Үнэхээр харамсаж байна. Би энэ хууль бус үйлдэлтэй тэмцэх болно. Нэр төрөө ч сэргээж, тийм ёс бус зүйл хийгээгүй гэдгээ баримттайгаар баталж харуулна. Улс төр хийж, тоглож болно. Гэхдээ хүний амьдрал, алдар нэр, эрх чөлөөгөөр тоглож болохгүй.

Та нарыг нэг хэрэг дээр хамт оролцож, шийдэж байсан гэх яриа бас гарсан. Ийм тохиолдол байгаа юм уу?

-Нэг хэрэг дээр хамт оролцож шийдсэн зүйл огт байхгүй. Шүүгч нар хуульд заасны дагуу өөрсдөд хуваарилагдсан хэрэг дээрээ ажилладаг. Тэр хэрэгт нь бусад найз нөхөд бид нэг ч оролцоотой байгаагүй. Өмгөөлөгч миний хувьд гэхэд хоёр шүүгч найзынхаа хэрэг дээр өмгөөлөл хийж байсан зүйл байхгүй. АТГ-т ажилладаг гэж хэлээд бгаа нь төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг компьютерт шивдэг хүн. Тэр хүн мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажиллагаа хийдэг эрхтэй хүн биш.

Шүүгч найзуудын чинь хувьд М.Энхсайхан, Б.Болор гэх мэт олны танил ултөрчдийн хэрэг дээр ажиллаж байсан гэж сошиалаар нэг ярьж байгаа?

-Анх Бат инженер энэ тухай сошиалд бичсэн гэж харсан. Түүнээс үүдэлтэйгээр буруу зөрүү мэдээлэл даамжирч цацагдсан. Надтай хамт нэр холбогдоод байгаа миний найз нар дотор улстөрчдийн хэргийг шийдсэн хүмүүс байж таарсан. Миний найз шүүгч Идэр Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг шийдсэн. Нөгөө шүүгч найз маань М.Энхсайханд холбогдох хэргийг шийдсэн. Шүүгчийн хувьд хуваарилагдсан хэрэг дээрээ ажилласан шүүгч нар. Түүнээс биш нэг хэрэг дээр хэзээ ч хамт шийдэлцэж оролцож байгаагүй гэдгийг дахин хэлье. Шүүх үнэн цагааны дэнс, эрүүгийн хэргийн хувьд мөрдөн байцаалт явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт яллах дүгнэлтийн хүрээнд л шийдвэр гаргадаг. Яагаад шүүгч, шүүх гээд дайраад байдаг юм. Шүүгч хүн хүн биш юм уу. Шууд хэлэхэд, энэ бол шүүгч нарт өгч байгаа сануулга, нөлөөлөх оролдлого гэж үзэж байна. Үүнийгээ саяхан баталсан Шүүхийн тухай хуулиараа нотолсон. Би шүүхийн байгууллагад жижүүрийн албанаас ажлын гараагаа эхэлсэн. Шүүх энэ хүмүүсийн улс төрөө хийдэг орчин, талбар биш. Шүүх шударга ажиллаж байгаа, улстөрчдийн нөлөөллийг сонсохгүй байхаар шүүх болохгүй байна, шүүхийн хонгил бий болсон гэж яриад байгаа улстөрчдийг илүү анхаарах хэрэгтэй.Бодит байдал дээр захиалгаар нийгмээр нь зүхүүлэх арга хэмжээг их мөнгөөр зохион байгуулж, сайтар найруулж хийж чадаж байна шүү дээ.

Шүүгч нарын шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбоотойгоор ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэх гээд байна уу?

-Тийм гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн эрх барьж байгаа нам, тэр намын сайдын шүүхийн тогтолцоог харлуулах гэсэн, УИХ-ын танхимд Ерөнхийлөгчийг гүтгэж байсан гүтгэлгээ үнэн болгох гээд л ЦЕГ-ыг хөдөлгөж байна шүү дээ. Эрх барьж байгаа нам, ЦЕГ хөдөлж байхад жирийн нэг өмгөөлөгч би ярилцлага өгч, олон нийтэд болж байгаа үйл явдлыг тайлбарлахаас өөр юу хийж чадах билээ. Эрх барьж байгаа намд цагдаа, тагнуул, АТГ гээд бүх хүчний байгууллага байна. Одоо шүүхийн нэр хүндийг унагааж, шүүгч нарыг тагнаж, нэг, хоёр шүүгч нараар туг тахиж, нийгэмд харлуулж байгаад шүүхийн тогтолцоог өөрийн хяналтад оруулах зорилготой үйлдэл юм. Шударга сайд, гишүүний дүрд тоглож, түүнийг бодит болгохын тулд золиос нь бидний хэдэн нөхөд байж. Шаардлагатай бол хэвлэлийн хурал хийж баримт мэдээлэл, бодит үнэнийг дахин дахин ярих болно.

Та нар хууль хяналтын байгууллагад хандсан уу?

-Би болон энд нэр дурдагдаад байгаа бүх хүн хууль болон хүний эрхийн бүхий л байгууллагад гомдол гаргасан. Гэхдээ энийг хэн нь ч шалгахгүй биз. Учир нь, өөрөө өөрсдийгөө шалгаж чадахгүй, тодорхой цаг хугацааны дараа эрүүдэн шүүсэн хэрэг шиг задарна. Гэхдээ цагдаагийн байгууллага өөрсдийн хууль бус гүйцэтгэх ажиллагааны баримтаа бүгдийг устгасан байх. Эдний үндсэн арга нь энэ юм байна. Мөн эрүүдэн шүүж дарамталсан асуудал дээр цагдаагийн дотоод тусгай байгууллагад нь мөн гомдол гаргасан.

Хуулийн байгууллагыг хувийн улс төрийн ашиг сонирхолдоо ашиглаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл. Үүнийг нь гардаж хийж байгаа ажилтнуудыг цаг хугацаа шүүнэ. Эмэгтэй хүн ороод гараа л биз, тэр хүмүүсийг цагдаа хүч хэрэглэн авч явж, мэдүүлгийг нь зааж өгч, дарамталж гарын үсэг зуруулж, янхан гэх нэрийг зүүж өгсөн. Мөн хойноос нь хөөцөлдөж “Дахиж уулзах хэрэгтэй байна. Мэдүүлгээ нягталъя. Нөгөө газраа уулзмаар байна. Манай дарга бас уулзъя гэсэн, хүн явууллаа” гэх мэтчилэн утсаар ээлж дараалан яриад байгаа бичлэг нь байгаа.

Яагаад гэхээр ярьсан зүйлээ яриагүй гэх учраас яриаг нь бичиж авсан байгаа. Эдэнд баримтаа устгах хангалттай эрх байгаа. Үнэхээр том байна. Хэнд ч зохиомол хэрэг тулгаж, хэнийг ч худалдаж авч, худлаа хэлүүлж, хэнийг ч хүчирхийлж хэрэг хүлээлгэдэг юм байна гэдгийг харлаа. Үүний цаана нийгэмд өөрсдийгөө шударга гэж харуулах гэсэн зохиомол жүжиг. Хүний эрх, аюулгүй байдал, хувь хүний нууц гэх зүйл үнэндээ байхгүй болж. Эд нар зохиосон жүжгээ амь оруулахдаа үнэхээр мэргэшсэн юм байна. Улс төрийн золиосонд хэдэн хүмүүсийн гэр бүлийн амьдрал сүйрч байна. Бүр зарим нэг хүн нь амиа хорлох тухай яриа гарч байгаа. Дори гэх эмэгтэй манай найз руу утасдаж “Энд юу болоод байгаа юм бэ. Би амиа хорлолоо” гэж ярьсан байна лээ. Мөн өөр хоёр эмэгтэй нэгэн рүүгээ “би очихгүй, үхмээр байна” гэсэн мессэж бичсэн байна лээ. Улс төр хийх нь яах вэ. Түүндээ зүгээр ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг хутгахаа л больчих.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал цаг-үе

Солонгосын ихэр волейболчид багаасаа хөөгджээ

Өмнөд Солонгосын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгджээ. Өдгөө 24 настай ихэр волейболын тамирчид гаргасан үйлдэлдээ хүлцэл өчсөн бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн гаргадаг зан авир, үйлдэл гэжээ.

Ихэр тамирчдын нэг болох Да Ён инстаграм хуудаснаа “Хохирогч болсон хүмүүсийн сэтгэлзүйд зовлон учруулсандаа харамсаж байна. Багаасаа л хамтдаа хөлсөө урсгаж, тоглож байсан багынхаа найзуудад муухай дурсамж, сэтгэлийн шарх өгч, жоохон хүүхэд шиг аашилсандаа хүлцэл өчье” хэмэээсэн бол нөгөө ихэр нь болох Жэ Ён мөн инстаграм хуудаснаа “Өсвөр насандаа гаргаж байсан үг, үйлдлээс минь болж гомдож, зовсон хүмүүсээс хүлцэл өчье. Би хэлсэн муухай үг, хийсэн буруу үйлдлээ хэзээ ч мартахгүй, цаашдаа илүү төлөвшинө” гэв.

Ихрүүд дунд сургуулийнхаа найзуудтай уулзаж, биечлэн уучлалт гуйхыг хүсч байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын волейболын холбооноос мэдэгдэл гаргаж, ихэр тамирчдыг ирэх Токиогийн олимп болон 2021 оны үндэстнүүдийн лигт оролцох бүрэлдэхүүнд багтаахгүй гэдгээ мэдэгджээ.

Солонгосын ихэр волейболчдын булхай дэлгэгдэж, багаасаа хөөгджээ

Ихрүүдэд дээрэлхүүлж байсан нэгэн хохирогч цахим сүлжээнд “Одоогийн байдлаар тэдэнд дээрэлхүүлж байсан дөрвөн хохирогч байна. Гэхдээ илүү олон хохирогч байгаа. Бид насаа хэлэхгүй. Мөн өөрсдийгөө илчлэх зүйл хэзээ ч хийхгүй. Бид 10 жилийн өмнөх хар бараан дурсамжаа санахгүй байхыг хичээсэн. Гэвч тэдний цахим сүлжээнд оруулсан бичлэгийг хараад мартахгүй байж чадсангүй. Уг нь тэднийг одоо илүү төлөвшсөн байх гэж бодсон юм” хэмээн бичжээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал энтертаймент-ертөнц

“Х-ТҮЦ” продакшны жүжигчид дэлгүүрээс зээл авсан иргэдийн өрийг тэглэжээ

“Х-ТҮЦ” продакшны жүжигчид нэгэн хүнсний дэлгүүрээс зээл авсан бүх иргэдийн өрийг тэглэжээ.

Тодруулбал тус продакшны жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар “Өрийн дэвтэр” влог хөтлөн явуулдаг. Тэд хоёрдугаар сарын 10-ний ээлжит дугаараар Чингэлтэй дүүргийн гэр хороололд байрлах “Гурван-Эрдэнэ” гэх дэлгүүрийн өрийн дэвтрийг худалдан авч улмаар тухайн дэвтэрт бичигдсэн бүх айлын өрийг тэглэж өгсөн байна.

Нийт 2 сая 800 орчим мянган төгрөгийн зээл өрийн дэвтэрт бичигдсэн. Зарим иргэний зээл 500 мянган төгрөг хүрсэн байсныг жүжигчид сонирхуулав. Зээл нь төлөгдсөнийг дэлгүүрт ирээд мэдсэн зарим иргэн талархсан сэтгэгдлээ цахим хуудсаар илэрхийлжээ.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Мөнхчулуун: МАН, МАХН эргэж нэгдэх ёстой гэж боддог

МАН-ын гишүүн С.Мөнхчулуунтай ярилцлаа.


-Та МАН-ын 100 жилийн ойг угтаж уугуул намынхаа гишүүнчлэлийг сэргээлээ. Буцаж орох шалтгаан тань юу вэ?

-Миний хувьд МАН-д 1998 онд гишүүнээр элсэж, Европын холбоон дахь МАСзх-ны салбар зөвлөлийг үүсгэн байгуулалцаж, тэргүүлэгч, СхД-ийн МАхН-ын дэд дарга, Нийслэлийн МАН-ын дэд дарга, НиТх дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын бага хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан, намын идэвхтэн гишүүн юм. Гэвч 2019 онд намын хяналтын Ерөнхий хорооны шийдвэрээр МАН-ын гишүүнээс гарсанд тооцогдсон.

Нэг ёсондоо өөрийн хүсэлтээр биш, хүчээр гарсанд тооцогдсон гэсэн үг. энэ хугацаанд ямар нэг өөр нам, эвсэлд элссэнгүй. МАН-ын дүрэмд хяналтын хорооны шийдвэрээр намаас гарсанд тооцогдсон намын гишүүний намын гишүүнчлэлийг буцаан сэргээх тодорхой зохицуулалт байдаг. энэ зохицуулалтын хүрээнд Намын гишүүнчлэлээ сэргээсэн.

-100 жилийн ойг угтаж МАН, МАХН нэгдэх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл бодитой биз дээ. Ер нь нэгдэхээр тохироогоо хийчихсэн юм биш үү?

-Миний хувьд энэ мэдээллийг та бүхэнтэй ижил сошиалаас л авсан. Миний хувьд өөрөө намаас гарсанд тооцогдож яваад намдаа эргэн орсон хүний хувьд энэ хоёр нам эргэж нэгдэх ёстой гэж боддог. Нөгөө үсэрсэн цус, тасарсан мах гэдэг шиг нэг үзэл бодолтой, нэг үзэл баримтлалтай, зүүн төвийн үзэлтэй нэг намаас салаалсан намууд шүү дээ. МАН-ын үндсэн дүрэм ч “Монгол Ардын Нам нь Монгол Ардын хувьсгалт Нам \МАхН\-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл бөгөөд” гэж эхэлдэг.

-Зургадугаар сард болох Сонгинохайрхан дүүргийн уиХ-ын нөхөн сонгуульд намаасаа нэр дэвших үү?

-Нөхөн сонгууль болох тойрог нь миний 2020 онд нэр дэвшиж өрсөлдсөн тойрог юм. Гэвч Уих-д нэр дэвших нэр дэвшигчийн намын бага хурлаар тодруулдаг тул дэвшинэ, дэвшихгүй гэж өнөөдөр хэлэх боломжгүй. Миний намдаа эргэн орсон зорилго маань Уих-ын нөхөн сонгуульд нэр дэвших, эсхүл ямар нэгэн албан тушаалд горилох биш, харин өөрийн итгэл үнэмшлээр нэгдэж 20 жил зүтгэсэн намынхаа эв нэгдэл, дотоод ардчиллыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улс орны болон намын дотоод асуудлаар санал бодлоо гаднаас нь биш, дотроос нь хэлж ярих юм.

-Мөн МАН 100 жилийн ойгоороо нэлээн хэдэн хүнд өршөөл үзүүлнэ гэсэн шуум тархаад байгаа шүү дээ. Энэ үнэн үү?

-Намайг намдаа буцаж орсонтой холбоотойгоор Сайтууд янз бүрийн гарчигтай, өөр өөрийн өнцөгтэй мэдээнүүд оруулсан байна билээ. Түүний нэгийг асууж байх шиг байна. Түрүү би хэлсэн намын дүрмийн дагуу намаас гарсанд тооцогдсон гишүүнийг намд дахин элсүүлэх заалт бий. Тодорхой хэлбэл, Намын дүрмийн 6.8 -д “иргэн өөрийн гаргасан дутагдлаа арилсан гэж үзвэл Монгол Ардын Намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ НАШБ-аар уламжлуулан хяналтын Ерөнхий хороонд гаргаж болно” гэж заасан байдаг. энэ заалтын дагуу хяналтын Ерөнхий хороо дахин хянаж үзээд дүгнэлт гаргаж шийдвэрлэх бүрэн боломжтой.

-Сөрөг хүчний зүгээс танай намыг “Социалист нам, энэ үзэл баримтлал нь өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн” хэмээн шүүмжилдэг. Ер нь цаашид намдаа шинэчлэлт хийх хэрэгтэй гэж боддог уу. Намынхаа үзэл баримтлалыг өөрчлөх ёстой гэж боддог уу?

-Монгол Ардын нам нь нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай, Ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалж, улс орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөө зүтгэх эрхэм зорилготой гэж дүрэмдээ зааж, Дээд шүүхээр батлуулсан, улс төрийн үзэл баримтлалын хувьд бол Социал Демократ нам шүү дээ.

Дэлхий дахинд ер нь дан либерал үзлээр хол явахгүй нь тодорхой болж, чиг хандлага нийтээрээ социал демократ үзэл баримтлал руу шилжиж, нийгмийн хамгааллын бодлогууд, орлого багатай иргэдээ дэмжих, татварын шаталсан тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын системийг сайжруулах бодлого нэн тэргүүнд тавигдаж эхэлж байгаа. иймд миний бие намынхаа үзэл баримтлал, зорилго зорилтыг дэмждэг. харин намын дотоод ардчиллыг илүү бэхжүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх, боловсон хүчний бодлогыг сайжруулах, улс төрийн ууган хүчний хувьд төрийн эрх барих явцдаа ч аливаа асуудалд намынхаа үзэл баримтлал, зорилго, суурь зарчмуудыг чанд баримталж байх ёстой л гэж боддог доо.