Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирлоор 3 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2021 оны гуравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 30.345.597 баримт хамрагдсан юм.

Үндсэн тохирлын дугаар: 72813006

  • 30 мянган төгрөгийн азтан – 27421
  • 100 мянган төгрөгийн азтан – 3143
  • 500 мянган төгрөгийн азтан – 322
  • Нэг сая таван зуун мянган төгрөгийн азтан – 35
  • Гурван сая төгрөгийн азтан – 1
  • 20 сая төгрөгийн азтан – 0

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байлаа. Супер тохирлын дугаар 76762381 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

ХХЕГ: Эх орны торгон хил дээр хүү мэндэллээ

Эх орны торгон хил дээр хүү мэндэлсэн талаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Тус хэлтэс фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудастаа “Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт эх орны торгон хил дээр хүү мэндэллээ.

Харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн эхнэр Ц.Наранчимэг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны 21:00 цагийн орчим өвдөж, дуудлага өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй, 22:35 цагт салбарын байрлалд амаржиж, 2,700 грамм хүүтэй боллоо.

Тухайн газар орны хувьд сум, орон нутгаас нэлээд алслагдмал, газар орны бартаа, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргасан байна.

Нярайг Улаанхус сумын эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, Улаанхус сумын III багийн эмч Х.Үмбат, салбарын ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Эх хүүгийн биеийн байдал сайн, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Аавын хувьд тухайн өдөр хилд үүрэг гүйцэтгэж байсан бол ээж Ц.Наранчимэг салбарын байранд охин, хүү хоёртойгоо байжээ. Ийнхүү эх орны хил дээр Монгол Улсын нэгэн иргэн дуугаа хадаан мэндэлсэн сайхан мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Монголын үрс маш олон болох болтугай” хэмээжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал үндэсний-бөx

МҮОХ-ны ерөнхийлөгч ​Н.Түвшинбаяр 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь нийтдээ 4.216.000.000.0 төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй аж.

Мөн туулах чадвар сайтай 170.000.000.0 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 1600 хонь, 300 адуу, 512 үхэр, хурдан удмын 20 адуу, 20 тэмээ, 320 ямаатай.

Түүнийг Олимпын аварга болдог жил Булган аймгийн ард 1000 цагаан хонь цуглуулан бэлэглэж байсан. Түүнчлэн 1.900.000.000.0 төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг газар, 1.490.000.000.0 төгрөгийн үнэ хүрэх үнэт эдлэл хэрэгсэлтэй.

Бусдаас авах 1.636.000.000.0 төгрөгийн авлагатай, “Өү Би Жи энд Эм Эм” ХХК, “Түвшин Мандах Оргил” ХХК, “Рич Дилаят” ХХК, “Түвшин групп” ХХК, “Эххонгор Хурд” ХХК, “Тэгрикорпорэйшн” ХХК, “Түвшинсан” ХХК, “Түвшиннэйшнл Фаундэйшн” ХХК, “Ниватрейд” ХХК, “Жи Даблью Си” ХХК, “Тодгоулд” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Найдан ТБ” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг хур хөрөнгөтэй аж.

Гэтэл түүний найз, түүнд зодуулж ухаангүй байгаа Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардалд нийтдээ 500 сая төгрөг шаардагдаж байгаа. Одоогоор Н.Түвшинбаярын зүгээс эмчилгээнд нь зориулж ямар нэг дэмжлэг үзүүлээгүй байна. Харин бөхчүүд, бөхчүүдийн гэр бүл хандив өргөж, БНСУ-д эмчлүүлэх зардалд нь нэмэрлээд байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“Өргөө кино театраас Ахуйн үйлчилгээний төв хүртэлх замын голын хэсгийг зүлэгжүүлнэ” гэв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас энэ онд Энэбишийн өргөн чөлөө дагуух Өргөө кинотеатрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх 5900м.кв 1км үргэлжлэх 10 сектор бүхий замын голын булеварийг тохижуулан мод тарьж зүлэгжүүлнэ. Хотын төвийн хүн амын нягтрал, хөл хөдөлгөөн ихтэй уг газарт жил бүр шугам сүлжээний ажил хийж, нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулж, ямар нэг арга хэмжээ авалгүй сул шороон хөрстэй байсаар ирсэн.

Энэ жил талбайг бүрэн зүлэгжүүлж 4 улирал мөнх ногоон гацуур модыг доороо шугам сүлжээгүй хэсгүүдэд нь тарьж, голын шугам хоолойтой хэсэгт зөөвөрлөх боломжтой гоёлын торхтой мод тарихаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэгч Охь мандал ХХК нь 2019 онд Аюушийн өргөн чөлөө буюу Өргөө кинотеатрын уулзвараас баруун тийш Саппорогийн уулзвараас хүртэлх замын голын булеварьт 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьж, иргэдэд зориулсан 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага, сандал, хогийн сав хийж, 10 гаруй нэр төрлийн гоёлын мод тарьж, зүлэгжүүлэн арчилгааг тус компани хариуцан өдөр бүр хийж байна.

Өргөө кинотеатраас Ахуйн үйлчилгээний төв хүртэлх замын голын хэсгийг зүлэгжүүлнэ

Тохижилтын ажлыг өчигдөр 6 цагт эхлүүлж, 11 цагийн байдлаар 3 секторын хөрс хуулалт, эвдэрч муудсан хайснуудыг авах, хөрсөн доор үлдсэн рекламны самбарын суурь бетон бутлах зэрэг ажлуудыг ХТГ-ын 30 гаруй ажилчид, 2 экскаватор бусад техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байна.

Хотын Ерөнхий менежер, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай газар дээр нь ажлын явцад хяналт тавьж анхаарах асуудлууд дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа. Тохижилт, зүлэгжүүлэлтийн ажлыг 6 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

“Aлибаба” компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ

Хятадын засгийн газрын зохицуулах хорооноос онлайн худалдаагаар дэлхийд тэргүүлэгч Алибаба компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ. Энэ нь тус улсын түүхэнд байгаагүй хамгийн өндөр торгууль юм. Зохицуулах хороо Алибаба компанийг олон жилийн турш зах зээлд давуу байдлаа ашиглан шударга бус өрсөлдсөн гэж буруутгасан юм байна. Тус компани дээрх торгуулийг хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж залруулахаа мэдэгджээ.

Алибабаг үүсгэн байгуулагч Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард болсон нэгэн чуулганы үеэр Хятадын засгийн газрыг хурцаар шүүмжилсэн мэдэгдэл хийсэн. Үүний дараа тус улсын эрх баригчид Алибаба төдийгүй түүнтэй төстэй үйл ажиллагаа явуулдаг дотоодын бусад компаниудад шалгалт хийжээ. Өнгөрсөн сард монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хэд хэдэн компанийг торгожээ. Үүнд улсдаа дээгүүрт орох Tencent, Baidu зэрэг байгууллагууд багтсан байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганзориг генерал цэргийн хүн шиг шулуухан хэллээ

Офицер нь цэргээ зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гараад удаагүй байна. Энэ талаар нийтээрээ шуугилаа. Анхаарч шуугихаас ч аргагүй. Хуучин цагт цэрэг нь цэргээ зоддог гэж дуулддагсан. Одоо офицер нь цэргээ зодоод алчихдаг болж. Хуучны үеэс байдал улам муудсан гэсэн үг. Цэргийн ангид офицер нь цэргүүддээ аав, ээжийн үүрэг гүйцэтгэдэг. Цэргээ зодоод алчихдаг офицер бол үрээ алсан аав, ээжээс өөрцгүй. Офицеруудын ёс суртахуун доройтжээ. Манай арми чадваргүй болсон нь харагдлаа. Цэргээсээ офицер нь байнга мөнгө нэхэж, дээрэмддэг, өгөхгүй бол зоддог байжээ. Сүүлдээ амь насанд нь хүрлээ. Ийм юм гэж юу байхав. Цэргээс халагдаж ирсэн залуус цэргийн амьдралаа хуучлахдаа дунд нь нэг тиймхэн нөхөд мэр сэр байсныг ярьдгаас офицероо муулаад байдаггүй. Гэвч энэ удаа цэрэг арми, офицер дэглэлтийн тухай ярих гэсэнгүй ээ. Сүүлийн өдрүүдэд олны хэл амны бай болоод байгаа генерал Д.Ганзоригийн хэлсэн үг яагаад тэгтэл шуугиулаад байгаад анхаарлаа хандуулсан юм. Гэхдээ энэ хүний мундаг боловсролтой, Монголдоо гуравхан байдаг рэнжэрийн нэг, хариуцлага хүлээх эсэх тухай ярих гээгүй юм. Түүнийг олноороо шаагьж буруутгаад байхаар нь хэлсэн үгийг нь тухтай олж үзлээ.

УИХ-ын хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулж, зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины хэрэгтэй холбоотой мэдээллийг өнгөрсөн мягмар гаригт сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд албан тушаалтнуудаас асуулт асуулаа. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг асуултад хариулах гол хүн байлаа. Цэрэг нас барах, дэглүүлэхэд салбарын сайд нь үеийн үед мултраад үлддэг л дээ. Сайдын ажил үүрэгт хамаардаггүй, сайд бол бодлогын хүрээнд л хариуцдаг энэ тэр гээд суудалдаа үлдэж ирсэн. Угтаа офицер бэлтгэдэг сургууль нь Батлан хамгаалах яамны харьяанд байдаг Батлан хамгаалахын их сургууль л даа. Гэвч Зэвсэгт хүчний жанжин штабын дарга шаварт унасан шарын эзэн болж үйлээ үзлээ. За, ингээд өнөөх УИХ-ын гишүүдийн байцаалтын үеэр генерал Д.Ганзориг хариулж байна. Гишүүдийн асуултад хариулахдаа юу хэлсэн болон олны шуугин буруутгаад байгаа үгсийг түүвэрлэн хүргэе. “Бид асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ. Хэрэгт холбогдсон салаан дарга зохих ёсны шийтгэлээ хүлээнэ. Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй. Цэргийн албанд нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа амьдрал хүнд газраас ирдэг. Нэг жилийн дотор төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Цэрэг амиа алдсан хэрэг бидний ажилд түлхэц өгсөн”. Тэр ингэж хэлсэн. Бид ингэж шулуухан ярьдаг хүн хараагүй удаж. Сүүлийн гучин жил ийм хүн харсангүй. Манай улстөрчид бөөрөнхий. Гол юмаа ярихгүй, тойруулаад байдаг. “Энэ асуудал бол, асуудлыг бол шалгаж байна, асуудлыг бол судалж байгаа, асуудлыг бол мэдэж байгаа, асуудал бол үргэлжилнэ, асуудлыг бол анхаарна, анхаарч байгаа”. Ингэж “асуудлыг бол” гэсээр бүтэн гучин минут, бүтэн цаг ярьдаг. Ёстой гол асуудлаа марттал “асуудлыг бол” гээд л тойроод давхичихдаг. Асуусан хүн асуултаа мартаад өнөөх дэмий “асуудлыг бол”-ыг нь дагаад намирчихдаг.УИХ-ын гишүүд, сайд нар асуудлаас тойрон бултаж, өөр тийш нь чиглүүлж, эцэстээ юу ч биш болгоод шийдэж чаддаггүй.

Шадар сайд С.Амарсайхан үүний жинхэнэ мэргэжилтэн. Мэдээлэл хийх гэж бүтэн гучин минут хэнд ч хэрэггүй дэмий юм ярьдаг. Сэтгүүлчид ямар сайндаа “Та гол асуудалдаа орооч ээ” гэж хэлж байхав. Зүгээр л “Хөл хорио тогтооно, тогтоохгүй” гэж хэлэхийн тулд хэдэн цаг хэрэггүй юм яриад явчихдаг. Генерал Д.Ганзоригийг шүүмжлэгсэд Шадар сайд шиг, эсвэл тойрч будилуулдаг улстөрчид шиг байсангүй гэх гээд байх шиг байна. С.Одонтуяа сүүлийн үед шударга ёс гэж ирээд л яриад байгаа. Шударга ёс ярьсан хүн юу ч хийдэггүй. Шударга ёс гэдэг хийсвэр ойлголт. Хэн яаж тайлбарлахаас, хэзээ үр дүн нь гарахаас шалтгаалдаг. Бүр хэзээ ч үр дүн гарахгүйгээр шударга ёс ярьж болдгийг бид мэднэ. Монголын хамгийн их шударга ёс ярьдаг улстөрчид хамгийн амьдралгүй, популист улстөрчид байдаг. Ямар нэг үйл явдал болоход ялаа, батгана шиг шавж, чанга дуугаар мэргэн цэцэн үг хэлж оноо авах гэдэг нь манай улстөрчдийн нийтлэг дүр төрх. Хэдхэн сая төгрөг өгөөд болоо юу гэж ирээд бас нэг гишүүн асуугаад байна лээ. Хуульдаа заасан мөнгөн дүнг л хэлэхгүй өөр яах билээ дээ, тэр Д.Ганзориг. Харин хуулиа мэдэхгүй нийтэд таалагдах асуулт асуугаад байгаа улстөрч л муухай баймаар.

Хоосон шударга ёсны оронд хуулиараа л бүгдийг зохицуулж болно шүү дээ, манай улстөрчид. Амьдралд хэрэгтэй хууль батлаад ир, одоо хэрэгжиж байгаа нь болохгүй бол засаж сайжруул гэж л сонгоод явуулдаг юм шүү дээ, эрхэм гишүүдээ. “Дарамт үзүүлж болохгүй, шахалт үзүүлж болохгүй” гэх мэтээр хуульд заагаад өгөхөд л болох юмыг учиргүй загнаж ирээд попроод байх хэрэг байсан ч юм уу. Харин Д.Ганзориг генерал түс тас, эр хүн шиг шулуухан хариулснаараа өнөөдөр буруутгагдаад байна гэж хэлсэн үг, хариултаас нь харлаа. Түүний хэлсэн үнэн шүү дээ. Хэзээ баян айлын хүүхэд цэрэгт явдаг байлаа даа. Хэнхгээрээ Ц.Элбэгдорж л хүүгээ цэрэгт алба хаалгасныг мэдэх юм. Түүнээс биш ядуу давхарга бий болж, ядуу айлын хүүхдүүд цэрэгт явдаг нь үнэн. Бичиг үсгийн боловсролгүй, очоод үсэг заалгаад сууж байдаг юм билээ шүү дээ. 18-19 нас хүртлээ хүмүүжиж, боловсроогүй, өлөн хоосон өссөн хүмүүсийг нэг жилд яаж сургаж, хүмүүжүүлж, оюун ухаан, бие бялдрын хувьд өв тэгш болгож амжихав дээ. Хуучин цагт цэргийн албыг гурван жил хаадаг байлаа. Эхний жил гоожуур байж байгаад хоёр дахь жилээсээ учраа олж, халагдах үедээ эр хүн шиг болоод буцдаг байсан. Цэргийн албаа гурван жил болгочихвол яасан юм. Нэг хоёр, гурван жилийн сонголттой болгочих. Жилд татах цэргийн тоогоо багасгаад хугацааг нь гурван жил болгочих. Цэрэггүй жил гэж байх биш. Хэн нэгэн айлын хөвгүүд цэргийн насанд хүрч л таараа. Хошногоо өмхий гээд тайраад хаядаггүйтэй адил ядуусын хүүхдүүд бий болсон гээд хаялтай нь биш. Гурван жилд бол сургаад, хүмүүжүүлээд буцаана. Одоо байгаа хуулийн дутагдлаа нөхөж, бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд л явчих. Үнэн хэлсэн хүнийг нийгмээрээ барьж иддэг боллоо. Нарийн яривал 2000 оноос өмнө цэрэг татлагыг Зэвсэгт хүчний жанжин штабын мэдлээс гаргачихсан. Аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газар зохион байгуулдаг болсон. Бие бялдар, эрүүл мэнд, нас нь тэнцээд цэрэгт татах гэхээр нэг дарга нь болиулчихдаг. Тийм ч гайгүй айлын хүүхэд, тэгэж ч сургуульд сурч байгаа гэж аргалж авч үлдээд эцэст нь хотоос амьдрал тааруу айлын хүүхэд, хөдөөнөөс ядруу малчны хүүхэд л цэрэгт явдаг. Бодит жишээ хэлэхэд Сэлэнгэ аймгаас гарч ирсэн УИХ-ын гишүүн өөрийнхөө сонгуульд явсан арав гаруй хүүхдийг цэрэгт явахаас чөлөөлүүлж байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газар цэрэг татлагыг зохион байгуулдаг учраас Засаг дарга нь ирээд л бололцоотой айлын хүүхдүүдийг нь цэрэгт явуулахгүй чөлөөлсөн байдаг. Д.Ганзориг генералын хэлснээр цэрэгт явж байгаа хүүхдүүдийн ихэнх нь боломж тааруу айлын хүүхдүүд. Хэдэн жилийн өмнө цэрэгт татагдсан хүүхдүүдийн ная орчим хувь нь ядуу айлын хүүхдүүд байсан судалгаа байсан. Тэр хувь улам ихссэн үү гэхээс багасаагүй биз. “Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй боллоо” гэж генералын хэлсэн нь ч үнэн шүү дээ. Хуулиараа өөрчлөхгүй бол энэ асуудал генерал Д.Ганзоригоос өмнө байж л байсан, цаашид ч байсаар байна. “Цэрэг амиа алдсан хэрэг бидний ажилд түлхэц болсон” гэж Д.Ганзориг хэлсэн нь илүү анхаарал хандуулах шаардлагатай болсныг харууллаа л гэсэн санаатай юм байна. Хуульдаа, тогтолцоондоо өөрчлөлт оруулахгүй юм бол Зэвсэгт хүчний жанжин штаб зүтгээд зүтгээд яаж энэ бугшсан булай болгоныг өөрчлөх юм. Дээрх хэлсэн үгэнд худал юм алга. Бид үнэнээс үргэлж зугтаж, тойруулж, шулуухан хэлснийгээ шоолж буруутгадаг. Генерал Д.Ганзоригийн хариулт, хэлсэн үг нийтэд яагаад таалагдаагүй нь ойлгомжтой. Тэр тойруулаагүй, уянгалаагүй, зусардаагүй, нялцганаагүй, бодит үнэнийг шууд хэлсэндээ л байгаа юм. Үнэн үг гашуун байдаг. Тэр бүр сонсоход амаргүй. Хаа очиж Монголын арми шулуухан хэлчихдэг, зоригтой ганц генералтай юм байна гэдгийг энэ бүхний эцэст мэдэж авлаа.

Д.ХҮСЛЭН

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Жүжигчин О.Амгаланбаатар: Корона туссан ч хүн шүү дээ

Жүжигчин О.Амгаланбаатар коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа ийн бичжээ.


“Санаа тавьж залгаж бичиж, ирж эргэж, эсвэл өөрийнхөө шинж тэмдэгийг өвчтэй надаар шинжүүлэх гэж холбогдсон өчнөөн олон хүмүүст баярлалаа. Бие сайжирч байна. Эсрэг бие өндөр гарлаа. Халуурах, толгой өвдөх багасч байна. Одоо уушгинд байгаа хатгаагаа л алга болгочихвол болох нь тэр. Гэхдээ бас эдгээд гарлаа гэхэд энгийн ханиад шиг тийм амар юм биш гэдгийг ойлголоо. Бие сульдах тамирдах нь нэлээд хугацаанд явна, тархины цусан хангамж багасч байна, зүрхэнд бас ачаалал үүсгэж байна гэхчлэн бусад эрхтнүүдэд дараа нь сөргөөр нөлөөлөх магадлалтай юм байна. Тэгэхээр дэглэм гамаа бариад, дархлаагаа байнга дэмжиж байх хэрэгтэй гэнэ. Ер нь тэгээд тэр ковид бол хөнгөн ханиад, тусаад эдгэчихсэн нь дээр нтр гэж эмч нарыг давж дуугараад байгаа их мэдэгчдэд хэлэхэд “олон юм онхолдолгүй олдож байвал тэр вакцин макцинаа хийлгэ” л гэмээр юм байна.

Энэ ХӨСҮТ-д төрийн байгууллагын төвөгтэй, хүнд сурталтай байдал огт харагдахгүй байна. Эмч, сувилагч, асрагчдын харьцаа, хандлага, эмчлэх арга барил маш сайхан санагдлаа. Ер нь харьцангуй залуу хүмүүс ажиллаж байгаа болохоор ч тэр үү хэцүү нөхцөлд хэдий ч хийж буй ажилдаа түүртэхгүй хэвийн албан үүргээ гүйцэтгэж байна. Бахархмаар сайхан.
Харин эсрэгээрээ хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд хэлж яримаар зүйл их байнаа их байна. Өвчиндөө түүртээд байдаг юм уу үргэлж уурласан, ярдагласан л хүмүүс явах юм. Нэг тийм та нар үйлчлэх ёстой, намайг эмчлэх ёстой гэсэн байр суурин дээрээ бат зогсчихсон учраас харьцаанаас авахуулаад л хар яр гээд эхэлнэ. Ийм юм өгсөнгүй, тийм юм авмаар байна гэхээр нь тайлбар хэлэхээр “та нар улсаас нэг хүний төдөн саяыг авч байгаа биздээ” гэсэн хаанаасаа ч олоод сонсчихсон нь мэдэгдэхгүй хачин үгээрээ бамбай хийж хаан хатан шиг сэтгэхүйгээрээ халдвартын муу эмч сувилагчдад хандаад байх болтой юм. Утгагүй улстөржилт, байгаа байдалдаа сэтгэл ханамжгүй буйгаа бусад руу чихэж тайвшрах гэсэн массын хандлага цар тахалтай тэмцэж байгаа энд хүртэл энгийн үзэгдэл болчихсон нь үнэхээр харамсалтай. Муулаад байдаг төрийн байгууллагынхнаас илүү иргэд бидэнд их асуудал байнаа!!!
За тэгээд эцэст нь хэлэхэд ковид-19 шинж тэмдэг илэрснээс хойш 7-14 хоногт бусдад халдаах чадваргүй болдог нь ОУ-д батлагдсан байна. Коронагүй болох боломж бол хөл хорионы үеэр хүнтэй уулзахгүй л байх!!! Хэн ч хэнтэй уулзахгүй бол халдвартай байгаа хүмүүс халдварлуулах чадваргүй болоод хамаг юм шинээр эхэлнээ л гэсэн үг. Энгийн ханиад гэж бодоод байгаа хүмүүс эмнэлэгт ингээд хэвтмээргүй л байгаа бол эргүү бодлоо бөгсөндөө чихээд вакцинаа хийлгэ…гэснээс тэгээд хийх юм уу даа. Утга учиртай, уялдаа холбоотой шийдвэр гаргахыг улстөрийнхөндөө уриалаарай. Корона гуссан гэж ад үзэхгүй бол аялж маялаад айн та нартай зуныг зугаатай өнгөрөөмөөр л байна шүү. Корона туссан ч гэсэн хүн шүү дээ” гэжээ.
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Цэргүүд “Армид үнэхээр дарамттай байсан, тэсэхээ байгаад ийм зүйл хийсэн” гэж гэрийнхэндээ хэлжээ

Оргосон хоёр цэргийг баривчилжээ

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн орчимд харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тэгвэл тус цэргийн хоёр алба хаагчийг өнөөдөр/2021.04.11/ 10.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Алтай сумаас 50 км-ын зайтай байрлах Зөөлөн богд уулнаас саатуулжээ. Эрлийн ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллага, орон нутгийн удирдлага болон хугацаат цэргийн албан хаагчдын ар гэр хамтран ажилласны үр дүнд осол эрсдэлгүйгээр саатуулаад байна.

Цэргүүд “Армид үнэхээр дарамттай байсан, тэсэхээ байгаад ийм зүйл хийсэн” гэж гэрийнхэндээ хэлжээ. “Хугацаат цэргийн алба хаагчдын биеийн байдал хэвийн байна. Хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. Албаны хүний хэлж буйгаар дээрх цэргийн хоёр алба хаагчийг ямарч эрсдэлгүй, галт зэвсгийнх нь хамтаар баривчилсан гэнэ. Тэднийг өнөөдөр Улаанбаатар хотод авчрах ажээ.

Хэргийн талаар тодруулбал, 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АК-47 буугаар буудаж хөнөөсөн байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​”Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууныг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Феррари 'МЭН' буюу Никитоны Батчулууны тухай А-Я | trends.mn

Олон нийтийн цахим сүлжээгээр “Никитон” хамтлагчийн дуучин Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нарын бичлэг шуугиан тариад байна.

Тодруулбал, дуучин Б.Батчулуун найздаа тохиолдсон эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй үйл явдлыг онигоо болгон ярьж, түүнийг нь С.Сэрчмаа лайв хийж, хүчирхийллийг өөгшүүлэн инээж байгаа бичлэг түгсэн нь олон нийтийг бухимдуулаад байна.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг бичлэг, мэдээллийн мөрөөр “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууныг шалгаж эхэлжээ. Тиймээс дуучин Б.Батчулууныг дуудаж тайлбар, мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

ЦЕГ: Хөл хорионы үеэр Н.Эрдэнэцогтод үйлчилж буй цагдаад хариуцлага тооцно

Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорионы үеэр модель Н.Эрдэнэцогт буюу Ээгий өөрийн сошиал хаягаараа “Цагдаа найзтай байх ийм сайхан” хэмээн жолоогоо бариулан яваа бичлэгээ нийтэлсэн юм.

Мэдээж эл үйлдэл нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэж байна. Учир нь хатуу хөл хорионы үеэр ажиллах 15 салбарын ажилчдаас бусад нь гадуур гарахгүй хөл хорионд орох ёстой. Харин цагдаагийн албан хаагчид хамгаалалтад гарч ажиллаж байгаа. Гэтэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж модель Н.Эрдэнэцогтод үйлчилж байгаа албан хаагчид хариуцлага тооцно гэж ЦЕГ-аас мэдээллээ.