Categories
их-уншсан соёл-урлаг

ЗАСГИЙН ГАЗАР КАЗИНОГИЙН ОРЛОГЫН 40 ХУВИЙГ ТАТВАРТ АВНА DNN.MN

УИХ-ын намрын чуулган завсарлахаасаа өмнө Засгийн газраас өргөн барьсан Казиногийн тухай хуулийг хэлэлцэн дэмжиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх хаврын чуулганаар уг хуулийн төслиг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өгөхдөө “Орчин цагийн хууль цаазын түүхэнд батлагдаад огт хэрэгжилгүй байж байгаад хүчингүй болсон ганцхан тохиолдол байдаг. Энэ нь 1998 онд батлагдсан Казиногийн тухай хууль. Тухайн үед би оюутан байсан. Казиногийн хууль тойрсон авлигын асуудлаас болоод түүнээс хойш монголчууд нийтээрээ казиногийн тухай бараг ярьж чадахаа больсон. Өнөөдөр бид аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, гаднаас ирж байгаа хүмүүсийг зугаа цэнгэлтэй аялалаар урин дуудах хамгийн том бүтээгдэхүүн бол казино. Казиногийн хоёр дахь том давалгаа буюу олон түмнийг жигшээсэн зэвүүцүүлсэн зүйл бол 2005-2006 онд болсон үйл явдал байдаг. Энэ нь Хууль зүйн яамнаас бооцоот, төлбөрт таавар тоглоомын журмаар казиногийн зөвшөөрөл олгосон явдал. Тухайн үед Улаанбаатар хотод борооны дараах мөөг шиг казинонууд байгуулагдсан. Автомат тоглоомын ширээнүүд, фокерын ширээнүүдтэй газрууд байгуулагдсан. Үүнээс болоодд олон залуу мөрийтэй тоглоомонд донтож амьдрал ахуйгаа үрсэн. Нэг яамны төрийн нарийн бичгийн дарга яамныхаа ажилчдын цалингаар бүхэлд нь тоглоод ял авсан гашуун түүх бий. Тиймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохын тулд монгол хүнийг оруулахгүй хязгаарлалттай казиног эхний ээлжид нээх нь олон залууг тоглоомонд донтохоос сэргийлнэ.

Эхний ээлжинд ганцхан аж ахуйн нэгжид казиногийн зөвшөөрөл олгоно. Тухайн аж ахуйн нэгж Хөшигийн хөндийд аялал жуулчлалын цогцолбор барихаас ажлаа эхлүүлнэ. Ийм шаардлага тавьж байгаа. Тэгэхгүй бол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаад хэзээ ч хамаагүй хөрөнгө оруулалтаа буцааж татаад явчихдаг байж болохгүй. Үлй ажиллагаанд нь аль боох төр оролцохгүй. Татвараа л авна. Засгийн газар орлогынх нь 40 хувийг авна. Өөр ямар нэгэн оролцоо байхгүй, дарамт үүсгэхгүй” гэлээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эргүүлэн татахаар болжээ DNN.mn

Монголчуудын дундаж цалин 1 сая 544 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  214 мянган төгрөгөөг нэмэгджээ - ТА ДАРЖ ОРООД...

НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болжээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болсныг мэдэгдлээ.

Энэ талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Сэлбэ гол төслийн нэгжид зарцуулахаар төлөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг гаргасан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч төсвийн төслөөс саналаа эргүүлэн татаж байна.

Үүнээс гадна Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан учир саналаа татаж төсвийг нь бууруулахаар боллоо.

Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой шүүмжлэл, нийгмийн хэлэлцүүлэг болсон. Тиймээс Сэлбэ гол төсөл ямар учиртай байсан талаар мэдээлэл хүргэх нь зүйтэй байх.

2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая доллароор Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төсөл. Үүнд санхүүжилт хийхээр тохиролцсон байдаг. Нийслэлийн Засаг даргын зүгээс уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хотын даргын зүгээс Сэлбэ голын урсцыг сайжруулахын тулд дунд нь гурван байршилд томоохон цөөрөм байгуулбал агаарын чийгшил, ундны усны нөөцөд ач холбогдол өгөх учраас хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Сангийн яаманд төслийн нэгж байгуулах сонгон шалгаруулалтыг зарлахад иргэн Б.Цэцэг шалгарсан. Түүнийг Сангийн сайдын тушаалаар Сэлбэ гол төслийн удирдагчаар томилсон байдаг. Иргэн Б.Цэцэгийг мэргэжлийн бус хүн төслийг удирдаж байна хэмээн шүүмжилж байгаа тул энэхүү тайлбарыг хэлж байна” хэмээн мэдээллээ.

Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Төслийн нэгжийг татан буулгах эсэхийг тус яам шийднэ.

Улаанбаатар хотын ундны усны нөөц, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх том төсөл тул ирэх жилүүдэд зайлшгүй хэрэгжих төсөл гэдгийг тэрбээр хэлэв.

ШУУД ҮЗЭХ:

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал эдийн-засаг

Ч.Эрдэнэдалай: Ерөнхийлөгчийн хятадад хийсэн айлчлалын үр дүн ирэх оноос эдийн засагт бодитой мэдрэгдэж эхэлнэ DNN.mn

Эдийн засагч, судлаач Ч.Эрдэнэдалайтай Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урд хөршид төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд шийдвэрлэгдсэн эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хэлэлцээр юу байв?

-Манай улсын эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь Хятад улсын “Тэг ковид” бодлого, үүнтэй холбоотой хил гаалийн гацаа, хаалтууд байсан. Сая Хятадын ардын намын хамгийн том хурал боллоо. Энэхүү үйл явдлын дараах тус улсад айлчлал хийж буй гадаадын анхны төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч байлаа. Ши Жиньпинийн хувьд бид мэдэж байгаа, дэлхийн голлох удирдагчдын нэг. Энэ хүн нам засгийн хамгийн том хурлынхаа дараа мөнхийн хөрш Монгол Улсын төрийн тэргүүнийг урьж байгаа явдал нь бидэнд хандаж байгаа томоохон хүндлэл гэж ойлгож болох юм. Энэхүү хүндэтгэл манай улсын хувьд эдийн засаг болоод гадаад харилцаанд үнэхээр эергээр нөлөөлнө. Хоёр төрийн тэргүүн нарын уулзалтаар ямар асуудал хэлэлцэв гэж. Тэгэхээр сүүлийн саруудад эдийн засгийн амьдралд өрнөж буй хамгийн сайн мэдээг би хэлье. Манай улс энэ сард долоо хоног тутам 600-800 мянган тонн нүүрсийг экспортолж байгаа юм билээ. Энэ бол маш сайн үзүүлэлт, сайн мэдээ. Нөгөөтэйгүүр сүүлийн үед манай улсын валютын нөөц болоод ханш тогтворжсон. Ийм хоёр мэдээ байна.

-Ханш тогтвортой байх, нүүрсний экспорт нэмэгдсэн нь бидний хувьд мэдээж сайн зүйл. Хятадад хийсэн айлчлалын үеэр эдийн засгийн ямар томоохон хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Айлчлалын гол ач холбогдол бол мэдээж нүүрсний экспортыг нэмэгдүүлсэн явдал. Үүнийг дагаад цөөнгүй төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламжуудыг хэлэлцсэн. Нүүрсний экспортод хоёр тал мэдэгдэл гаргасан. Юу вэ гэхээр ирэх таван жилд нүүрсний дунд болон урт хугацааны гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Миний мэдэж байгаагаар жилдээ 40-70 сая тонн нүүрсний экспортлохыг Хятадын тал дэмжсэн байна лээ. Энэ бол одоогийн экспортоос хоёр дахин илүү гэсэн үг. Өнгөрсөн сарын эхээр хоёр улсын худалдаа 11 тэрбум ам.доллар байсан. Экспорт 8.5 тэрбум, импорт 2.5 тэрбум, нүүрсний экспорт таван тэрбум ам.доллартай байсан. Тэгэхээр ирэх жилээс худалдаа болон бусад үзүүлэлтийг хоёр дахин нэмэх зорилт дэвшүүлж, хамтран ажиллахаар болсон нь Монгол Улсын эдийн засаг сэргэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл Монгол, Хятадын худалдаа ирэх жил 20 тэрбум ам.долларт хүрнэ. Ирэх оны төсөв батлагдсан. Батлагдсан төсвөөр бол ирэх жил эдийн засаг таван хувиар өснө гэж байгаа. Үүний гол суурийг нь Ерөнхийлөгчийн айлчлал бүрдүүлээд ирлээ л гэж харж байна. Цаашдаа эдийн засгийн өсөлтүүд болоод бусад үзүүлэлтүүд энэ мэт тогтвортой болоод ирвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэх боломжтой. Мөн Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн ирэх оноос эдийн засагт бодитой мэдрэгдэж эхэлнэ гэж харж байгаа.

-Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлал эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой боллоо л гэж хэлэх гээд байна уу?

-Эдийн засагчдын харж байгаагаар энэхүү айлчлал цаг үеэ олсон, өндөр ач холбогдолтой, эдийн засгийг сэргээх чухал үйл явдал боллоо л гэж үзэж байна. Мэдээж бүгдийг нь хоёр тал гарын үсэг зураад ч юм уу нэг кноп дараад төгс, сайхан болгочихгүй нь ойлгомжтой. Хятад талаасаа бондын асуудал бусад жижиг деталь зүйлүүд цөөнгүй бий. Тухайлбал, төмөр замын хоёр цэг уулзах, нарийн, өргөн царигийн асуудал гэх мэт. Үүний хажуугаар ковид Хятадад бүрэн алга болоогүй, Хятадын явуулж байгаа хатуу бодлого одоог хүртэл идэвхтэй явагдаж л байна. Хятад улсын дотоод асуудал байна. Нийгмийн уур амьсгал хүндхэн байна. Улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа. Тийм байхад манай улсын эдийн засагт бодитой өөрчлөлт авчрах томоохон хэлэлцээрүүдэд цааргалалгүй дэмжиж байгаад нь бид баярлах ёстой. Си Жиньпиний хувьд Канадын ерөнхий сайдтай их таагүй харилцаатай байгаа гэх мэт Хятад улсын хувьд олон улсад болоод дотооддоо асуудал их байгааг бид харж л байна. Тиймээс ийм цаг үед манайхтай сайн хөршийн харилцаагаар хандаж байгааг бид талархан хүлээн авах ёстой. Хамгийн чухал нь нүүрсний экспорт нэмэгдлээ. Одоо нүүрснээс орж ирсэн орлогоо халамж, бусад үр ашиггүй бүтээн байгуулалтад зарцуулахаас илүү төвлөрсөн орлогын сан бүрдүүлэх, хуримтлалтай болох асуудлыг анхаарах нь чухал.

-Таныхаар нүүрсний орлогыг бид оруулж ирээд халамж, үр ашиггүй зүйлд тараагаад байна гэсэн үг үү?

-Яг тийм. Үргэлж л тансаглана гэж юу байхав. Олон жил яриад байгаа хуримтлалын сан, баялгийн сангаа бодитоор босгож ирэх шаардлагатай байна. Олсон жаахан орлогоо бүгдийг нь үрэх, цацах, халамжид тараах зэрэг хуучин муу сэтгэхүйнээсээ одоо бид салах цаг нь болсон. Ирэх оны төсвийн хуулиар нүүрсний экспортыг 36 сая тонн байлгахаар баталсан. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд юутай ч ирэх оны нүүрсний экспортынхоо зорилтод хүрэх нь тодорхой боллоо. Энэ бол маш сайн мэдээ.

-Нүүрсний экспортыг нэг талдаа нэмлээ, энэ нь эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ гэж байна. Нөгөө талдаа нүүрсний хулгайн асуудлыг шийдэхгүй л бол нүүрсний гарц, хэмжээг нэмэгдүүлээд бодит орлого алдагдаж байгаа үед эдийн засагт жинтэй өөрчлөлт орохгүй гэдэг зүйлийг эдийн засагчид ярьж байна. Судлаач, эдийн засагч хүний хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Нүүрсний асуудалд Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг дэмжиж байгаа. Эрдэнэс Таван толгой компанийн засаглалын реформ маягийн зүйл хийгдэж байна. Тус компанийн үйл ажиллагаа бусад бүх зүйл ил тод болсоор л байна. Энэ явуулж байгаа үйл ажиллагааг цаашдаа маш сайн үргэлжлүүлэх нь чухал. Эдийн засагч хүний хувьд бусад улс төрийн асуудал надад сонин биш гэж үздэг. Хяналт, хариуцлагын ажил үүргээ бодлогын түвшинд чадварлаг явуулах шаардлагатай байна.

-Ерөнхийлөгчийн айлчлалаар Төмөр замын холбоос цэгийг тодорхойлох асуудлыг хэлэлцэж, шийдчихсэн гэж ойлгож байгаа. Холбоос, терминал барьснаар эдийн засгийн ямар өөрчлөлтүүд бий болох вэ?

-Саяны айлчлалаар энэхүү асуудлыг ерөнхийд нь хэлэлцээд шийдээд ирсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тодорхой ахиц авчирсан гэсэн үг. Цаашдаа төмөр замын гарц, хилийн боомтуудаасаа шалтгаалаад төрөлжөөд явна. Тухайлбал, Гашуунсухайтын боомтоор зөвхөн нүүрс гаргах ч гэдэг юм уу. Хангиар дандаа төмрийн хүдэр экспортолдог болно ч гэдэг юм уу ийм маягаар төрөлжөөд явах юм билээ. Талууд хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохиролцон. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход Монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн байна лээ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулахаар болсон.

-Монголын нүүрсийг хятадууд хямд буюу бүсийн ханшаар авч байна. Угтаа дэлхийн зах зээлийн ханшаар авах ёстой гэдгийг эдийн засагчид шүүмжилж ярьдаг. Бид үнэхээр хямд ханшаар өгдөг гэж үү?

-Энэ бол цэвэр бизнесийн асуудал гэж явах байх. Нүүрс гэдэг бол олон улсын зах зээл. Орос, Австрали, Индонези зэрэг улсууд голлож гаргаж байгаа. Тиймээс бид ч бас өрсөлдөх ёстой. Зарим улс, орон өөрийн бүтээгдэхүүнээ үнэд хүргэхийн тулд тухайн улсад нь очоод баазалчихсан байдаг. Тухайлбал, Австрали улс өөрийн худалдааны төлөөлөгчдөө Бээжинд байлгаж, зах зээлийн судалгаа, ханшийн өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Австрали өөрөө төмрийн хүдрийн маш том орлогын эх үүсвэртэй улс. Ийм маягаар бид ч гэсэн өөрсдийн худалдааны төлөөлөгч, томоохон хяналт, судалгааны байгууллагыг гадаадад байгуулах шаардлагатай. Ийм байгууллага байгуулснаар бүтээгдэхүүний ханшийг тогтвортой байлгах, хууль бус экспортыг таслах боломж бүрдэж ирэх юм.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Хүүхэд асрах чөлөөтэй алба хаагчдын цолны цалинг олгохоор боллоо DNN.mn

Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл  бүрдлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчдын цэргийн цолны цалинг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын нэгэн адил хангагдахаар боллоо.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гэр, сургуулийн хоорондох зай дунджаар 2,7 километр байна DNN.mn

Оюуны өмчтэй онцгой зургууд ”Шөнийн Улаанбаатар”

Үндэсний статистикийн хорооноос нийслэлийн ЕБС-д сурч байгаа сурагчдын гэр, сургууль хоорондын дундаж зай 2.7 км байна гэж мэдээллээ. Мөн “Улаанбаатар хотын төв цэгээс 2 км-ийн радиус дотор 52 сургуульд нийт 36423 хүүхэд суралцдаг аж.

Arslan.mn

Arslan.mn

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

UBCab хүүхэд, ахмад настнуудад үнэгүй үйлчилж байна DNN.mn

UBCab онлайн такси үйлчилгээний хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, сайн дурын үндсэн дээр автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар л гэхэд ҮНЭГҮЙ UBCAB-аар 200 гаруй хүн үйлчлүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагаагаа хүйтний эрч сулартал үргэлжлүүлэх зорилготой байгаа бөгөөд иргэд та бүхэн үнэгүй UBCab-тай таарвал чиглэлийнхээ дагуу үнэгүй хүргүүлэх боломжтой аж.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Эрүүл бүс байгуулж, махны экспортыг тогтворжуулах зорилго бүхий тогтоол батлагдлаа DNN.mn

Махны экспортыг хөгжүүлэх замын зураг гаргахаар төлөвлөж байна – updown.mn

Хүн төрөлхтний өмнө уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, тээвэр ложистикийн асуудлаас улбаалсан хүнсний хомсдол үүсэж болзошгүй байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар экспортод гаргах боломжийг бий болгоход онцгой анхааран ажиллаж байна.

Энэ хүрээнд малын эрүүл мэндийг хамгаалж эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, экспортыг тогтвортой явуулах зорилгоор хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан батлууллаа.

Энэхүү бүсийг олон улсын шаардлагад нийцүүлэх зорилгоор мал эмнэлгийн хяналтын цэг, лаборатори байгуулах, эм урвалж, тоног төхөөрөмж, бэлчээрийн уст цэг, хамгаалалтын байгууламж барих замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ногоон мал аж ахуй эрхэлж, малын бэлчээр, тэжээл, усан хангамжийг бүрдүүлэх, хамгаалах, зохистой ашиглах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

– Баруун бүс – Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн бүх нутаг дэвсгэрт,

– Төвийн бүс – Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган, Булган аймгийн Тэшиг сумын бүх нутаг дэвсгэрт

– Зүүн бүс – Хэнтий аймгийн Дадал суманд 50.0 мянган га хүртэл талбай, Дорнод аймгийн Халхгол сумын Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тусгай хэрэгцээний 120.0 мянган га хүртэл талбайд тус бүсийг байгуулснаар

  1. Мал сүргийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд тогтмол бүрэн хамруулж, үржлийн бус эр сувай малыг эрчимтэй шахаж бордон эдийн засгийн эргэлтийг сайжруулж,
  2. Өвс, тэжээлийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баримтлан бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шинэ технологи, инновацыг нэвтрүүлнэ.

Энэхүү тусгаарлах бүс байгуулагдсанаар дараах үр ашиг, ач холбогдолтой. Үүнд:

  1. Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, малын өвчингүй эрүүл бүс бий болно,
  2. Мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж, үйлдвэрлэл тогтвортой явагдана,
  3. Олон улсын эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулах боломжийг бүрдүүлнэ,
  4. Малын гаралтай бүтээгдэхүүнийг тогтмол зах зээлд нийлүүлнэ,
  5. Үржлийн бус эр сувай малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мал чанар, үүлдэр угсааг сайжруулна,
  6. Мал сүргийн тооны хэт өсөлтийг бууруулж, бэлчээрийн даац, ачааллыг багасгана,
  7. Бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлнэ,
  8. Малчдын орлогыг нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нийт нутгийн 40 орчим хувьд зудын эрсдэл их байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас гаргасан энэ сарын 20-ны мэдээллээр нийт нутгийн 40 орчим хувьд зудын эрсдэл их (3 хувь нь нэн их, 33 хувь нь их), 40 хувьд нь дунд зэрэг, 19 хувьд нь бага, 5 орчим хувьд хамгийн бага гэжээ.

Зуд болох нэн их эрсдэлтэй сумын тоонд Баян-Өлгийн Сагсай, Алтай, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл (5 аймгийн 15 сум) байгаа юм.

Харин их эрсдэлтэй бүлэгт Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундгов, Дорноговь аймгийн 110 сум багтжээ.

Энэ жил гандуу, гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан юм. Хур бороо элбэг байсан төвийн бүсээр зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл доройтсон, нэгжийн ургац бага, малын тоо олширсон зэрэг нь зудын эрсдэлийг нэмж байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Самарт явсан 16 настай охиныг уулнаас буулгаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн.

Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нөхцөл, байдал тогтоогдсон.

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллаж Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг газарт очиж охиныг авчран ар гэрт нь хүлээлгэж өгчээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Израиль улс руу зорчиж байгаа иргэдийн анхааралд DNN.mn

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ

Монгол Улс, Израиль улс хооронд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байдаг.

Гэсэн хэдий ч манай улсын иргэд богино хугацааны аялал жуулчлалаас бусад зорилгоор зорчих, хугацаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх, аяллын зорилго болон санхүүгийн баталгаагүй зэргээс шалтгаалан тус улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээс буцаагдах тохиолдол гарсаар байна.

Иймд, Израил улс руу богино хугацаатай зорчиж буй иргэд санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байх, зочид буудлын захиалгыг баталгаажуулах, аяллын зорилго, төлөвлөгөөгөө нотлох, байх хугацааг хэтрүүлэхгүй байх, холбогдох хууль, журмыг баримтлахыг Консулын газраас анхаарууллаа.