Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Даатгалын компаниудыг төрд авахыг эсэргүүцэв

Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр сууриа илэрхийлэв. Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Тодруулбал, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан.

Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар “УИХ-ын даргад өргөн барьсан Албан журмын даатгалын тухай хуулийг олж уншаад цочирдлоо. Есөн жилийн хугацаанд амжилттай ажиллаж буй 5 мянган хүнтэй энэ салбарын үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл тарааж, даатгалыг улсад авна гэдгийг хуульдаа тусгажээ. Энэ нь даатгалын салбарыг хөгжүүлэх биш булшлах хуулийн төсөл болсон гэж харж байгаа. Бид үүнийг эсэргүүцэж байна.

Даатгал бол нөөц сан байгуулж, ирээдүйд учрах эрстлийг хаадгаараа онцлог. Албан журмын даатгалын сан байгуулагдаад есөн жил болж байна. Энэ хугацаанд даатгалын компаниудын тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн татвараас төвлөрүүлдэг мөнгөний арван хувийг төрөөс жил бүр авч ирсэн. Ингэснээр өдгөө 27 тэрбум төгрөгийн нөөц санг бүрдүүлжээ. Гэхдээ сангийн мөнгө хаана хадгалагдаад хэрхэн зарцуулж, хөрөнгө оруулалт хийж байгаа нь тодорхойгүй” гэв.

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 онд нийт 230.5 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлснээс 231.201 хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд төвлөрүүлсэн орлогынхоо тал хувийг нөхөн төлбөрт зориулжээ.

Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих автотээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900.000 орчим байгаагаас 650.000 нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагджээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

Төв талбайд суулт зарлаад байсан С.Жавхлангийн бие мууджээ

Төв талбайд суулт зарлаад байсан МУГЖ С.Жавхлангийн бие мууджээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа “МУГЖ С.Жавхлан нуруу нь татаад хамраас нь цус гараад биеийн байдал нь муудаж яаралтай тусламж авахаар явлаа бидний тэмцэл дуусаагүй удахгүй бүх хүчээ нэгтгэж эргэж заавал гарч ирнэ” хэмээн мэдэгджээ.

С.Жавхлан нь аравдугаар сарын 15-наас эхлэн “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрохыг шаардан 15 хоногийн турш суулт зарлаад байсан юм.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар эхэллээ

2021 оны аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар эхэллээ.

Энэ талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлж тооллогын эдийн засгийн ач холбогдол, хамрах хүрээ, явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.


ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэнtoollogo.1212.mn сайтад ААН-үүд болон хувиараа бизнес эрхлэгчид etax буюу татварын мэдээллийн сангийн бүртгэлээрээ нэвтэрнэ. Хэрэв бүртгэлгүй бол emongolia-д бүртгэлтэй эрхээрээ хандах боломжтой.

2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үүсгэн байгуулагдсан ААН байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид бүртгүүлэх боломжтой.

Энэ удаагийн тооллого нь 100 хувь цахимаар болох ба төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглаж байгаа ба төрийн байгууллагад мэдүүлсэн тоон мэдээллийг нь ашиглана. Харин төрийн байгууллагуудаас гарах боломжгүй мэдээллийг ААН, хувиараа бизнес эрхлэгчид бөглөх хэрэгтэй.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ялгавартай хандахын эсрэг тэмцсэн тэмцэгчдийг суллая

Монгол Улсын Үндсэн xуульд заасны дагуу иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэвч энэ хууль цар тахлын үеэр иргэдэд үйлчлэхгүй, эрх мэдэлтнүүдэд үйлчлээд байгаа тул ялгавартай хандах үзэгдэл бодитоор бий болж байна гэж үзэн эсэргүүцлийн “No double standart” хөдөлгөөн өрнөсөн. Энэхүү хөдөлгөөн бол төр засаг иргэддээ ялгавартай хандаж, алагчилж үзэж байгаагийн эсрэг тэмцэл. Тэгвэл сарын өмнөхөн “No double standart” хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг “Жагсаал цуглаан зохион байгуулж олон хүн цуглууллаа” гэсэн үндэслэлээр урьдчилан хорих 461 дүгээр ангид 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн турш цагдан хорих шийдвэр гарч, хорьсон. Э.Одбаярын хувьд хуулийн байгууллагын цагдан хорьж байгааг хууль бус гэж үзэн өлсгөлөн зарлаад 23 дахь өдрөө хонож байна. Түүний биеийн байдал маш муу байгаа хэдий ч өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ бол яг адилхан олныг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан эрх баригч нарт хариуцлага тооцож чадаагүй байж энгийн иргэддээ хүчээр хариуцлага тооцон, дарамтлах, цагдан хорих байдлаар илт ялгавартай хандаж байгаа хэрэг мөн. Хууль ямар ч салаа утгагүй, дарга цэрэг хэн ч бай бүгдэд ижил тэгш үйлчилдэг байх шаардлагыг л “No double standart” хөдөлгөөнийхөн тавьсан. Тэд зүгээр л давхар стандартаа боль гэсэн. Юу нь буруу байгаа юм. Харин үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх эрхээ эдэлсэн хүнийг барьж хорьж байгаа нь хамгийн энгийн давхар стандартын жишээ.

Цаашид үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэн бүрийнхээ эсрэг эрүү үүсгэн, цагдан хорьж хүч хэрэглэн няц дардаг төртэй болж байгаа хэрэг үү. Эрх баригчдын юу ярьж, юу хийж байгаа нь хэнд ч нууц биш болчихсон. Тэр бүү хэл юу бодож байгаа нь хүртэл нууц биш болсон үе. Эд нар юу бодож энэ хоёр залууг хорьсон нь хэн ч ойлгохоор тов тодорхой байна. Яагаад эднийг баривчилж байгаа юм гэхээр Э.Одбаяр, Д.Монголхүү нар улс төрийн тэмцэл хийсэн гэж үзсэн. Эрх баригчид залуусын тэмцлийг улс төрийн үйл явцад нь хаалт болно гэж үзэн тэдгээрийг цагдан хорьсон. Харин ингэж улс төрийн тэмцэл хийсэн гэж үзэн нэгийг нь үхүүлчихвий дээ. УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан талбай дээр дуутай хууртай, бөөтэйгөө хамт жагсаж байна. Яагаад баривчлахгүй суулгаад байгаа юм. Гэсэн атал Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг яагаад шоронд хорив. Ямар ч жагсаал цуглаан, хөдөлгөөн толгойлогч нь л байхгүй бол дуусдаг. Хэдийгээр хүмүүс энэ хөдөлгөөнийг дэмжээд байгаа боловч яг тулаад хийх гэхээр заавал удирдагч хэрэг болдог. Удирдагчгүй бол тэгсхийгээд хэдэн хүний бөөгнөрөл болоод дуусдаг. Яг энэ жишгээр Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг хорьчихоод байгаа хэрэг юм.

Төр засаг иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд удаа дараа халдаж байна. Энэ байдал Сүхбаатарын талбай дээр байнга ажиглагддаг. Өнөөгийн Ерөнхий сайд болон хэсэг нөхөд нь талбай дээр гэрүүд ярайтал барьж, тайз засч байгаад жагсаж байсан. Тэгэхэд хэн ч тэднийг баривчлаагүй, бүүр гэр орон хүртэл барьж өгч төрийн цагдаагаар хамгаалуулж байв. Гэтэл одоо нөгөө жагсаж, тэмцэж явсан хүмүүсийн засаг нь хуулийн тэгш эрх ярьсан иргэдийг барьж аваачаад хорьж байна. Эрх баригчид өөрсдийнх нь бурууг шүүмжилсэн хүн бүрийн амыг нь барих санаатай юм байна. Нэг нэгээр нь дуугүй болгох гэсэн ажиллагаа. Гэхдээ залуучууд өөр болсон. Тэд үг хэлэх эрхийнхээ төлөө тэмцдэг болсон. Тэгээд ч бүгдийх нь амыг барьж байсан түүх хүний нийгэмд байхгүй.

Хууль тэгш хэрэгжихгүй, давхар стандарт үүсгээд байгаа хэд хэдэн жишээг дурдъя. Олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатыг үхтэл зодож, хүнд гэмтээсэн. Өнөөдөр Э.Энхбат начин эмнэлгийн орон дээр үхэл амьдралын зааг дээр хэвтэж байхад Н.Түвшинбаяр гадуур эрх чөлөөтэй сэлгүүцээд л явж байна. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк дампуурч, тус банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-гийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, нийтдээ 330 гаруй тэрбум төгрөг байршиж байсан. Энэ хүн өнөөдөр эрх чөлөөтэй алхаж явна. УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан мөн л төв талбай дээр жагсаж байна. Барьж аваачаад хорьчихсонгүй. Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эзэмшлийн “Зайсан Хилл”- д “Камертон” хамтлаг тоглолтоо хийж, үзэгчид дунд ковидын халдвар тархсан. “Цахим засаглал” цуглаан хичнээн хүнийг цуглуулж яаж өвчин тахал дэгдээх эх сурвалж боллоо. Энэ бүгдэд ямар ч хууль үйлчлээгүй. Хэнбугай нь ч хариуцлага хүлээгээгүй. Хүн зодож, иргэдийн мөнгийг салхинд хийсгэсэн хүмүүст хууль үйлчилдэггүй хэрнээ хуулийн тэгш эрх нэхсэн иргэн шоронд очдог ийм л нийгэм бий болчихож.

Эрх баригчид болохоор өөрсдөө жагсаж, цуглаж болдог. Ард түмэн үгээ хэлэхээр бариад хорьчихдог. Ийм эрх мэдэлтэнд үйлчилдэггүй, энгийн иргэдэд үйлчилдэг хуулийн бурангуй жишгийг халах цаг нь болсон.

Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар Үндсэн хуульд заасан өөрсдөдөө заяагдсан эрх, эрх чөлөөгөө төрдөө дээрэмдүүлээд байна.Энэ бол ялгаварлан гадуурхалт гэж үзэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй. Энэ хоёр залуу хуулийн тэгш бус хэрэгжилтийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ингэж удаан хорино гэдэг харгислал. Ингэж дуугарч байгаа хүмүүсийг эхнээс нь амыг барих санаатай, айлгаж ичээх, дахиад ингээд дуугар гэсэн шиг залхаан цээрлүүлэлт л явагдаж байна. Үндсэн хуульд заасны дагуу эрхээ эдэлснийхээ төлөө залуус гэмт хэрэгтэн болдог хуулийн систем ажиллаж байгаа гэж ойлгох уу. Д.Монголхүү, Э.Одбаяр хоёрыг байн байн барьж хорьсоор байгаа нь тэдэнд “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чинь гэмт хэрэг шүү. Дарга эрх баригчдыг шүүмжилбэл ямар аймаар байдаг юм бэ” гэж ойлгуулах гээд байгаа хэрэг үү.

Манай улсын хамгийн том эмгэнэл эрх тэгш байдал алдагдсан буюу давхар стандарт гэгч зүйл бий болсонд байгаа юм. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан ч үйлчлэл нь суларсаар жирийн иргэн “хэн ч биш” болж хувирч байгааг өнөөдөр хуульчид дуу нэгтэй хэлж байна.

Үндсэн хуулийн дагуу үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсах цуглах эрхээ эдэлсэн залуусыг яавч хорьж болохгүй. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ардчилсан улсын гол зарчмыг алдагдуулж, хүний эрхийг зөрчиж байна. Тиймээс энэ хоёр залуугийн амьд явах эрхийг нь хангаж суллах ёстой.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр цаг-үе

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн Баасан гаригт хуралдаж, дараагийн долоо хоногт парламентаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталдаг. Үүний дагуу УИХ ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.


АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2, МЯГМАР ГАРИГ

10.00 ЦАГ: ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН,

  1. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  2. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны есдүгээр сарын 24-ний хоёрдугаар тогтоолтой холбоотой танилцуулга сонсох
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
  4. Ажлын хэсэг байгуулах тухай /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

11.00 ЦАГ: НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Байнгын хорооны тогтоол батлах тухай /арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

11.30 ЦАГ: ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/:

  1. УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийнэ
  2. Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалттай холбоотой мэдээлэл хийнэ.

12.00 ЦАГТ ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

14.00 цагаас ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Хүний эрхийн асуудлаар

14.00 цагаас ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Бусад /Хаалттай/

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3, ЛХАГВА ГАРИГ

10.00 цагт ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  3. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  4. Ажлын хэсэг байгуулах тухай /Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/
  5. Байнгын хорооны тогтоолын төсөл /арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

11.00 цагт ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  3. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл /арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

14.00 цагт ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  3. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл /арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4, ПҮРЭВ ГАРИГ

10.00 цагт ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

  1. Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  3. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  5. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  6. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-нд өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  7. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  8. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  9. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Жэнжоу хотын албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхлэв

Хятадын төв Жэнжоу хотын намын дарга Сюй Лиг Хэнань мужийн 13 гишүүнтэй Байнгын хорооноос чөлөөллөө. Тэрбээр Жэнжоу хотын намын дарга болон 93 гишүүнтэй мужийн намын хорооны гишүүний албан тушаалдаа хэвээр үлдэв.

Өнгөрсөн долдугаар сард Хэнань мужид болсон үерийн гамшгийн улмаас 302 хүн амиа алдсан юм. Үүнээс 292 нь Жэнжоу хотын оршин суугч байсан бөгөөд ихэнх нь метроны байгууламж дотор үерийн усанд боогдон эндсэн аж.

Хятадын төрийн зөвлөл наймдугаар сарын эхээр гамшгийг судлах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг гамшгийн хариу арга хэмжээг цогцоор үнэлж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон билээ.

Байнгын хорооноос Сюй Лигийн огцорсон шалтгааныг гамшигтай шууд холбон тайлбарлахгүй байгаа ч түүнийг гамшгийн хариуцлагыг хүлээн Байнгын хорооны гишүүний албанаас чөлөөлөгдсөн гэж олон нийт үзэж байна.

Өдгөө 57 настай Сюй 2019 онд тус хотын намын даргаар томилогдож байв. Үүнээс өмнө зүүн нутгийн Жэжян мужид ажиллаж, Ханжоу хотын даргын албыг хэсэг хугацаанд хашиж байжээ.

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Дэлхийн удирдагчид чуулж буй Глазго хотод Грета Тунберг тэргүүтэй идэвхтнүүд цуглажээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний 26 дахь уулзалт Шотландын Глазго хотноо үргэлжилж байна.

“COP26” хэмээх уг чуулганы үеэр үзэл бодлоо илэрхийлэх гэсэн нийгмийн идэвхтнүүд хэдэн мянгаараа Глазго хотноо цугларчээ.

Тэр дунд “Fridays for Future” хэмээх нийгмийн хөдөлгөөнийг эхлүүлсэн Шведийн Грета Тунберг ирсэн бөгөөд ур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон төрлийн хөдөлгөөнд оролцогчид иржээ.

Герман, Испани зэрэг олон улсаас хүмүүс урт зам туулан үзэл бодлоо илэрхийлэхээр ирцгээж байна гэж BBC мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замыг нээлээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын санаачилгаар Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ.

Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Төв гэрэл” ХХК ажилласан. Энэхүү зам нь гадаад дотоодын жуулчдын урсгалыг энэ бүс нутагт татах зорилгоор Манзушир хийдийг түшиглэн бий болох түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд томоохон үүрэг гүйцэтгэх юм.

Авто замыг улсын төсвийн 6,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд хөдөлгөөний 2 зурвастай, 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, 800 м явган хүний зам, 5 км дугуйн замтай, мөн 4 цэгт явган хүний гарц, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой барьсан гэдгийг гүйцэтгэгч компани онцоллоо.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН-ынхан Сонгинохайрханы сонгогчдыг сонгиногүй цуйвангаар л хуурч байна даа

Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болж байна. Үнэн хэрэгтээ энэ сонгуулийг эрх баригч МАН тоохгүй байна. Хөдөөний оркууд дүүрсэн ядуу хорооллынхноос ганц суудал авсан ч яалаа, байсан ч яалаа хэмээн үл тоомсорлож байна. Сонгуульд энэ нам ингэж оролцдоггүй, ясаа цайтал үзэлцдэгийг монголчууд мэднэ. Гэтэл энэ удаад тийм биш байна. Сонгинохайрханчуудыг МАН-ынхан дорд үзэж байгаа нь өнөөдөр нийгэмд болж буй бүх үйл явдлаас харж болно. Өнөөдөр гэхэд нийслэлчүүд бензин дээр зодолдож байна. Шатахуун түгээгүүрийн гадаах оочер нийслэлийн түгжрэл болтлоо хүндэрч, оочероо булаалдсан иргэд хоорондоо нүдэлдэж байна. Картын барааны үед бидний монголчууд хэрдээ ёс зүйтэй, нийтээрээ хүлээцтэй, нийгэм огт өөр нийгмээр солигдсоныг ухамсарласан сэтгэл зүйтэй байж. Одоо бол зөвхөн литр бензиний төлөө нэгнээ алахад бэлэн харгис харчуул дүүрэн байна. Бас сайжруулсан түлшинд дээр алалцаж байна. Бодит амьдрал дээр гэрийг нь дулаан байлгах түлш нь бензин шатахуунаас илүү амин чухал юм. Ар гэрт нь насан өндөр аав ээж, нялх балчир үрс, бие давхар эмэгтэй, бие нь өвдсөн хүмүүс… ганц минут ч хүйтэн суух боломжгүй. Дээр нь ковид бол хөргөгчний хүйтэн агаарт хүндэрч буй өвчин. Ийм эмзэг цөвүүн цаг үед нийслэлийн 200 мянган өрхийн халуун түлшийг таслав. Монголын ард түмэн нийслэлдээ даарч эхэллээ. Өнөөдөр Монголд цар тахалын халдвар авсан иргэдийн тоо даруй 300 мянга хол давж бүтэн зургаа аймгийн төвийн иргэдийн тооноос давлаа. Өвөрхангайн төв Арвайхээрт 40.000 мянган хүн л амьдардаг юм шүү дээ, тэгэхээр бараг долоон аймгийн төвийн иргэд цар тахалд нэрвэгдлээ, үхэж байна. Дээр нь эмнэлгийн ор, эмчийн хүрэлцээ тэг зогсолт хийв. Эмнэлгийн үүдэнд тортой хувцас, эмийн бичгээ барьсан иргэн суугаагаараа нас барлаа. Ингэж үхэхгүйн тулд иргэд ар өврийн хаалгаар, авлигыг нь өгөөд ч болтугай эмнэлгийн бараа харахын тулд гэртээ байгаа мөнгөн аягаа бариад ломбардны үүдэнд оочерлож байна. Эмнэлэгт хэвтэхийн тулд эхлээд ломбарданд дугаарлах болжээ. PCR-ын шинжилгээнд хөгшин хөвөө, хүүхэд залуусгүй жагссаар удлаа. Тэдний оочер дугаарыг цагдаагийн хүчээр зохицуулж байна. Өнөөдрийн бодит үнэн ийм.

Энэ бүгдийг зөв зохион байгуулах үүргийг төрийн нэрийн өмнөөс хүлээсэн Уул уурхайн сайд Г.Ёндон “Та нар яах гэж банкаа шатахуунаар дүүргэсэн юм, тэгээд хомсдож байна” хэмээн ард түмнээ загнаж суух юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд нь “Эмнэлгийн орыг би хуваарилна” гэж яамандаа татаж аваад дээд түвшнийхний авлига болгочихлоо. Эмнэлгийн ор хуваарилдаг Эрүүл мэндийн сайд гэж энэхүү дэлхий дээр би лав дуулаагүй юм байна. Энэ бол энэ салбарын цэвэр дампуурал. Н.Тавинбэх гэж тарцарсан сайдын хэлж ярьж байгааг харж байна уу. Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгвөл хэн гэдэг амьтан болохоо шууд мэдрүүлчих нэгэн болохоор сценарийн дагуу, бэлдсэн яриа хэвлэлд өгч түүгээрээ Монгол Улс эрчим хүчний диваажин болсон шахуу юм хуцаж байна. Хэдхэн сарын өмнө Төвийн эрчим хүчний нэг шугаманд дээр том даавуу салхинд хийсч ирээд тохогдоход масс үүссэн нь Монгол Улс нийтээрээ цахилгаангүй болж хэсэгтээ харанхуй байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Ийм эмзэг, хүн үнэмшимгүй, хөгийн Эрчим хүчний бүтэц тогтолцоотой, үүнийг сайжруулахын төлөө юу ч хийж чадахгүй сууж байгаа хүн шүү дээ. Түүний ганц ам тагладаг нь “Эрчим хүчний үнийг чөлөөлнө” гэх байх. Тэгээд чөлөөлөөч дээ. Тийм эр зориг, тооцоо судалгаа, хувь улстөрчийн нэр нөлөө байна уу… Энэ байдлаараа бол энэ өвөл Монгол Улсын нийслэл бараг хөлдөх байх. Зуслан дээрээ гэр бэлдэж, У.Хүрэлсүхийн сонгуульд тараагаад хаячихсан үйлдвэрээс бага сага нийлүүлсээр байгаа Таван толгойн түлшээс зусландаа нөөцлөх хэрэгтэй.

Ийм эмгэнэлтэй байдалд Монголын ард түмнийг оруулахгүй байх боломж эрх баригч МАН-д хангалттай бий. Ялангуяа Сонгинохайрханы нөхөн сонгуульд ялалт байгуулахын төлөө тэд бүгдийг хийж, ард иргэдээ амгалан байлгах ажлыг сонгуулийн санал өгөх өдөр хүртэл хийгээгүйд гайхан сууна. Гайхах зүйлгүй дорд үзэж байгаа хэрэг л дээ, сонгинохайрханчуудыг. Нийслэлийн энэ дүүргийг нэн дорд үзсэн, Н.Энхбаярын амыг хааж хүүг нь сонгуульд нэр дэвшүүлсэн нэр зүүж буй л хэрэг.

Сонгинохайранчууд аа!!! Та нарыг эрх баригч МАН ингэж л доромжилж байна. Сонгинохайрхан бол сүүлийн хэдэн сонгуулиар час улаан дүүрэг болсон нь үнэн. Сонгууль болгоноор МАН-ыг сонгочихоод хамгийн ядуу дүүрэг хэвээрээ хоцордог. УИХ-ын 2020 оны сонгуульд сонгинохайрханчууд Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин гэсэн МАН-ын гурвыг сонгосон. Нэг гишүүн нь сул гишүүнээ голж сонгинохайрханчуудын сонголтыг уландаа гишгэн хаяад явсан. Сонгосон нэг эмэгтэй гишүүн нь чуулганы танхимд дээлийн өнгө, хээ хуар ярьсан шигээ хээнцэрлэж суугаа. Тэр байдлаараа бол энэ бүсгүй хөдөөгийн оркуудын дүүрэг гэх сонгинохайрханаас сонгогдсондоо ичиж суудаг байх. Нөгөө нэг гишүүн болох Н.Учрал нь Сонгинохайрханы иргэдийг компани дээрээ цуглуулчихсан, туслахуудаараа цуйван хийлгэн дүүргийн иргэдийг хооллож, түүнийгээ лайваар нийгэмд цацан тохуурхаж байгаа нь монголчуудын эгдүүцлийг төрүүллээ. Цуйван идэж суусан Сонгинохайрханы сонгогч нэгэн буурал “Хүү минь ээ, энэ цуйван чинь сонгиногүй юм байна” гэж хэлж байгаа харагдана. Тэрхүү сонгинохайрханчуудын цуйвандалтаас үүдэн “МАН-ынхан Сонгинын сонгогчдыг сонгиногүй цуйвангаар хуурч байна” гэсэн яриаг нийгэмд гаргалаа. Энэ удаагийн нөхөн сонгуулиар Сонгинохайрханчуудад зориулсан МАН-аас хийгдэж байгаа ганц ажил Н.Учралын энэхүү “Сонгиногүй цуйван ажиллагаа” л байх.

Эдгээр нөхдүүдийн дэргэд Эрдэнийн Бат-Үүл бол том улстөрч юм. Тэр наад зах нь “Гэр хорооллыг барилгажуулъя” хэмээн том ажлыг эхлүүлсэн хүн. Сонгинохайрхан дүүргийг хотын төв болгоё хэмээн Нийслэлийн төр захиргааны төв байрыг Сонгинохайрхан дүүрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргаж байсан хотын захирагч. Э.Бат-Үүлийг ингэж зорьж тэмцэж явсан он жилүүдээс хойш Сонгинохайрханд юу хийж гийгүүлэв. Баянхошууны амьдрал яг бахь байдгаараа. Энд тэнд хэдэн байшин барилга баригдсаныг эс тооцвол. Иргэдийнх нь амьдрал бараан, гудамж талбай нь шороо тоосонд дарагдаж, зэгэл саарал өнгөтэй. Уг нь Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар УИХ-д гурвантаа сонгогдсон тойрог шүү дээ. Тус тойргоос Н.Учрал гэхэд хоёр удаа сонгогдсон. Лавтайяа Д.Сумъяабазарын хөрөнгө оруулгын мэдүүлэгт 1.9 тэрбумын орон сууцанд амьдардаг гэж. Ийм үнэтэй байшин байтугай халамжийн төв ч энэ дүүрэгт байхгүй. Э.Бат-Үүл Сонгинохайрханыг хотын төв болгоё, нийслэлийн төр захиргааг Ханын материалд нүүлгэн шилжүүлье, гэр хорооллоо барилгажуулъя л гээд шийдвэр гаргаад явж байсан бол тэндээс өнөөдөр сонгогдсон Д.Сумъяабазарын зүгээс Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргасан байх жишээтэй. Э.Бат-Үүлийн тооцоолсноор Сонгинохайрханд хотын шинэ захиргаа нүүгээд очсон бол тэр хавийнхны газрын үнэ өсч, эдийн засгийн эргэлтэд орох боломж наад зах нь байсан юм. Одоо бол Сонгинохайрхан Улаанбаатарын хамгийн олон хүн амтай, хөгжил муутай, ядуус ихтэй дүүрэг байна.

Сонгинохайрханчуудыг эрх баригч МАН-ынхан “Оркууд” гэж үздэг нь энэ бүхнээс ил байна. Үнэн хэрэгтээ Сонгинохайрханчууд бол хот-хөдөө гэсэн хоёр өөр орчинд ажиллаж, амьдраад үзчихсэн. Амьдрахын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрч дүүрэг. Тэд нэг их сонгиногүй цуйвангаар сонголтоо худалдаад явах ард түмэн ч биш. Ганцхан эрх баригч МАН л энэ дүүргийг хүчээр ядуу байлгаж, түүгээр нь барьцаалан улс төрд ашиглаж ирсэнд эмгэнэл байгаа юм. МАН-ынхан одоо энэ дүүргийнхнийг ингэж дорд үзэн доромжлохоо зогсоо. Сонгинохайрханчууд та бүхэн ч гэсэн ингэж доромжлуулж, дорд үзүүлж суухаа боль. Ингэж доромжлуулан доромжлуулан МАН-ын төлөө саналаа өгөх шаардлага байна уу.

Та нарын төлөөлөн болон УИХ-д суулгахаар өрсөлдүүлж байгаа Э.Батшугарын төлөө МАН-ын зүгээс хийж буй байгаа хоёрхон акцын нэгдүгээрх нь сонгиногүй цуйвангаар ахмадуудыг чинь дайлж, түүнийгээ лайвдсан доромжлол. Нөгөөх нь Э.Бат-Үүлийн эсрэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэмээн гурван шатны Шүүхээр ял авсан авгайг телевизийн дэлгэцийн өмнө суулган түүний эсрэг яриулсан явдал. Алуурчин хэмээн ял авсан авгайг Ажлын хэсгийн зөвлөх нь шахуу байсан дүрд тоглуулан Э.Бат-Үүлийн эсрэг ашиглалаа. Энэ хүний ёсонд байж болох үйлдэл мөн үү. Сонгинохайрханчуудын саналыг авахын тулд Та бүгдийг дорд үзсэн хамгийн том доромжлол бол алуурчин хэмээх яллагдсан хүнийг аврагчийн дүрээр та нарын тархинд аваачиж хийх гэсэн оролдлого юм шүү дээ.

Б.НЯМАА

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Сонгинохайрхан дүүргийн нэг хороонд санал хураалтын ирц 50 хувьд хүрчээ

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр 07:00-22.00 цагийн хооронд үргэлжилж дууслаа.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгөв.

УИХ-ын 28,18 дугаар тойргийн нийт 148 хэсгийн хороодоос 16 нь ирц гүйцсэн буюу 50 хувьд хүрчээ. Үүнээс УИХ-ын 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэг хороо байна.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, гуравдугаар хэсгийн санал авах байранд нийт 1829 сонгогч ирж санал өгөх байв. Үүнээс 50.96 хувь нь буюу 932 сонгогч саналаа өгсөнгүй. Энэ хорооны нийт сонгогчдын ирц 49.04 хувь буюу 897 сонгогч саналаа өгснөөр санал авах байрыг 22:00 цагт хаав.

Ирц хүрээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулах эсэх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ