Categories
амьдралын-өнгө мэдээ

Төв аймгийн хэмжээнд 28.3 тонн нөөцийн мах бэлтгэнэ

Төв суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан 28.3 тн мах бэлтгэн, нөөцлөх ажлын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Эрдэнэ Хүнс” болон “Тайван Өсөх” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ жилийн хувьд мах нөөцлөх хэмжээ өмнөх оноос нэг дахин илүү байгааг албаныхан онцоллоо.

2022 оны хаврын хүнсний хэрэгцээнд зориулж 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд борлуулан, махны үнийн хөөрөгдлийг хязгаарлаж, тогтвортой байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймгийн эмнэлэгт ковидын халдвартай 13 эх амаржжээ

Сүхбаатар аймагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлыг тусгаарлан эмчлэх халдвартын эмнэлэгт жирэмсэн эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эмчилж байгаа юм. Шаардлагатай тохиолдолд төрүүлэх өрөөг ч тусгайлан бэлтгэсэн аж.

Тэгвэл тус эмнэлэгт одоогоор нийт 13 эх амаржиж, 14 хүүхэд эсэн мэнд төрсөн байна.

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө кесарь хагалгаагаар хоёр ихэр охин төржээ. Харин хамгийн сүүлд буюу энэ сарын 21-ний өдөр 38 долоо хоногтой эх мөн эсэн мэнд амаржсан байна. Жирэмсэн эх өөрөөрөө болон хагалгаагаар төрөхөөс хамаарч эмч, эмнэлгийн ажилчдын багийн гишүүдийн тоо харилцан адилгүй байдаг байна.

Хэдийгээр тус аймагт халдварын нөхцөл байдал хүнд байгаа ч одоогоор эх хүүхдийн эндэгдэл, хүндрэл гараагүй аж.

Энэ сарын 22-ны байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 33 жирэмсэн эх халдвар авч, ЭМБ-аар эмчлүүлж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ

Энэ сарын 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Намагт шигдэж осголтын байдалтай байсан иргэнийг аварчээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 5 дугаар хэсэгт Дунд намаг гэдэг газарт намагт нэг иргэн шигдсэн тухай дуудлагыг орон нутгийн Онцгой байдлын газар энэ сарын 21-ний 05:38 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид таван км зам туулан 05:50 цагт очиход Дунд намаг гэдэг газраас хойд зүгт 2 км-т иргэн Э/25 настай, эмэгтэй/ намагт шигдсэн, осголтын байдалтай байсныг 1 цаг 10 минут ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ӨМӨЗО-д коронавирусийн 15 тохиолдол бүртгэгджээ

Өмнөд Монгол дахь коронавирусийн халдварын байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Энэ сарын 21-ний 10 цагаас өнөөдрийн 07 цаг хүртэл ӨМӨЗО-д коронавирусийн халдвар авсан 15 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эдгээрийн Шилийн гол аймгийн Эрээн хотод 1 тохиолдол, Алшаа аймгийн Эзнээ хошуунд 14 тохиолдол байна.
Ингэснээр энэ сарын 22-ны 7 цаг хүртэл Өмнөд Монголд хилийн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 4 бүртгэгдэж, дотооддоо халдвар авсан нийт тохиолдол 30-г \Эрээн хотод 10 тохиолдол, Эзнээ хошуунд 19 тохиолдол, Алшаа зүүн хошуунд 1 тохиолдол\ бүртгэгджээ.
Эдгээр хүмүүсийг эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд халдварт өвчний судалгаа, ойр хавьталтай хүмүүсийг тогтсон газар тусгаарлан шалгаж байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Үр тариа хураалт 74 хувьтай, хүнсний ногооны хураалт 92.5 хувийн явцтай байна

Энэ сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалт 74 хувьтай, төмс хураалт 84.2 хувьтай, хүнсний ногооны хураалт 92.5 хувийн явцтай байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Тухайлбал: 297.5 мянган га-аас 439 мянган тонн үр тариа, үүнээс 275.4 мянган га-аас 369.8 мянган тонн улаанбуудай,16.7 мянган га-гаас 161.7 мянган тонн төмс, 8.7 мянган га-аас 105.8 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байгаа ажээ. Ургац хураалтад 11.4 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.

Улсын хэмжээнд 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо тариалжээ.

Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо хураан авах төлөв гарсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Хэнтий аймагт 15 настай охин сургууль дээрээ амаржиж , хүүхдээ цонхоор хаясан хэрэг гарчээ

Наймдугаар ангийн 15-н настай охин амаржиж, сургуулийнхаа цонхоор хүүхдээ гаргаж хаясан онц ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, 2021 оны аравдугаар сарын 19-ны буюу өчигдрийн 16:30 минутын орчимд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн байна.

Мэдээллийн дагуу шалгахад Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хан хэнтий цогцолборын сурагч 15-н настай эмэгтэй О гэгч нь тус сургуулийн 1 давхрын 00-ын өрөөнд амаржиж хүүхдээ цонхоор гаргаж хаяжээ. Хаягдсан нярайн биеийн байдал хүнд боловч одоогоор амьд, сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна.

Хүүхдийн эх болох 15-н настай эмэгтэй О-г олж тогтоон мөн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ

Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Одоогийн байдлаар Шарга сумын Улаантуг, Тайшир, сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, тархалтын хүрээ нэмэгдэж байна.

Гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд зогсоож, өөр аймаг, сум болон өөрийн аймгийн бусад сумдын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, уралдаан зохин байгуулахыг зэрэг үйл ажиллагааг хориглолоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хэнтий аймагт хээрийн түймэр гарч, 400 га талбай шатжээ

Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт Ангирт багийн “Авсад Хайрхан” гэдэг газарт хээрийн түймэр гарч 400 га талбай шатжээ.

Энэ тухай дуудлага өчигдөр буюу аравдугаар сарын 18-нд бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг цурамд оруулж, өчигдөр 16:25 цагт бүрэн унтраасан байна. Улмаар байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.