Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол охин өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга боллоо

Энэ жилийн өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн цар тахлын улмаас өндөр түвшний хяналт шалгалт дор цахимаар зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээнийг Тайландын Вант Улсын шатрын холбоо болон Азийн Шатрын Холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд манай улсаас нийт 76 өсвөрийн шатарчин оролцож байгаагаас эхний ээлжид охидын бүх насны ангилал амжилттай болж, дүнгээ гаргасныг Монголын шатрын холбооноос мэдээллээ.

Тодруулбал, тус тэмцээн нь рапид төрлөөр гурван өдрийн турш нийт есөн өрөг тоглож, Зүүн Азийн 14 орны өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж, эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөжээ. 

Монгол Улсаас 10 насны охидын ангилалд Дархан-Уул аймгийн Мягмарын Цэлмэг есөн өргөөс найман оноотой тэргүүн байр эзэлж, өсвөрийн шатарчдын Зүүн Азийн Аварга болсон байна.

Мөн тус насны ангилалд Сүхбаатар аймгийн Энхмөнхийн Гэгээнээ хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртжээ.

Харин 16 насны охидын ангилалд Дорнод аймгийн Хэрлэнзоригийн Урангоо гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээн нийт зургаан насны ангиллаар явагдсан бөгөөд

  • Найм хүртэлх насны охидын ангилалд “Элит Брэйн” олон улсын академийн Амармэндийн Энэрлэн 6 оноогоор 9-р байр,
  • 10 насны охидын ангилалд “Говьсүмбэр” аймгийн Мөнхпүрэвийн Маргад 6 оноогоор 9-р байр,
  • 14 насны охидын ангилалд “Гэгээн Арвай” клубын Батсайханы Энхсаран 6 оноогоор 7-р байр,
  • 18 насны охидын ангилалд “Гобичесс” клубын Энхсайханы Удвал 5 оноогоор 6-р байр тус, тус эзэлж эхний 10 байрт шалгарсан аж.
Categories
мэдээ спорт туслах-ангилал

ЗГ: “ТОКИО-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд шагнал гардууллаа

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпийн наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпийн наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпийн наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өнөөдөр шагнал гардууллаа.


Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх оролцож байсан түүхтэй. Үүнээс хойшхагас зууны дараа, цар тахлын үед зохиогдсон “Токио-2020” зуны олимпын наадамд манай тамирчид амжилттай оролцож, монгол түмнийхээ бахархал боллоо. Амаргүй сорилт дундаас манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсанд Ерөнхий сайд баяр хүргэлээ.


Сар гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан үндэсний таван хороо байгуулсны нэг нь Олимпизмийг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх хороо юм. Энэ хүрээнд Монгол Улсад олимпизмийг дэлгэрүүлж, эрүүл, эртэч, жингийн илүүдэлгүй, боловсролтой монгол иргэнийг төлөвшүүлэх зорилт дэвшүүлснээ Ерөнхий сайд тэмдэглээд олимпын тамирчдыг энэ хорооны ажилд манлайлан оролцохыг урилаа.


Гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай асуудлуудыг Засгийн газар анхаарч дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын орчин нөхцөл, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд дурдаад Парис-2024 зуны олимп, паралимпын наадамд олон эрх авч, Европын тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыг олон удаа эгшиглүүлэн төрийн далбаагаа мандуулахын ерөөлийг дэвшүүллээ.


“Токио-2020” наадамд амжилт гаргасан дараах тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд шагнал мөнгөн шагнал гардууллаа.
Монгол Улсын Төрийн далбаагаа олимпын тэнгэрт мандуулсан бахдам амжилт, дэлхий дахинд эх орноо сурталчлан таниулж, биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдол, үлгэр дуурайлыг үзүүлсэндараах тамирчдад “Тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай” Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 240, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 292 дугаар тогтоолын дагуу шагнал гардууллаа.

1. Токио-2020 Паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээд орон сууц, 120 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

2. Токио-2020 Олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Моллайд орон сууц, 60 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

3. Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

4. Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

5. Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

6. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;


7. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаад 15 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
8. Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулгад 15 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
9. Пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардуулав.


Мөн олимпын наадамд амжилттай оролцож, IV, V байр эзэлсэн болон анх удаа багийн спортын төрлөөр оролцсон тамирчид, олон улсын шүүгчийн эрх авч шүүгчээр ажилласан шүүгч нарт нэг удаагийн мөнгөн урамшуулал, Ерөнхий сайдын батламж гардуулав. Үүнд,

1. “Токио-2020” олимпийн наадмын шагналт 4 дүгээр байрт шалгарсан, МУ-ын Гавьяат тамирчин, Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

2. “Токио-2020” олимпын наадмын шагналт 4 дүгээр байрт шалгарсан, МУ-ын Гавьяат тамирчин, Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

3. Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

4. “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийy Үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

5. “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хонгорзулд 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

6. “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

7. “Токио-2020” паралимпийн наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Пара жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

8. “Токио-2020” олимпын наадамд анх удаа багийн спортын төрлөөр эрх авч оролцсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчдад 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

9. “Токио-2020” олимпын наадамд Хүндийн өргөлтийн тэмцээнд шүүгчээр ажилласан Л.Одгэрэлд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

10. “Токио-2020” олимпын наадамд жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэгт 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

11. “Токио-2020” олимпын наадамд байт харвааны шүүгч Э.Саруулд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

12. “Токио-2020” олимпын наадамд боксын шүүгч Т.Цогтгэрэлд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;

13. “Токио-2020” олимпын наадамд пара триатлоны шүүгч Б.Цагаанбаатарт 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардууллаа.

14. “Токио-2020” зуны олимп, паралмпийн наадамд оролцсон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон бэлтгэлийн хувцасны иж бүрдлийг үйлдвэрлэн нийлүүлсэн үндэсний үйлдвэрлэгч Мичел Амазонка ХХК-ийн хамт олонд төлөөлж захирал Ч.Мөнхжаргалд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардууллаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

МУГТ Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр шагналаа

Токиогийн олимпод боксын эрэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатарт Засгийн газраас 20 сая төгрөгөөр шагнаж, батламж гардууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцсон тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзаж буй юм. Энэ үеэр Э.Цэндбаатарт шагналыг нь гардуулан өглөө.

Дашрамд сануулахад ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпийн наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчинтой тулалдаж, шүүгчийн үнэлгээгээр ялагдсан билээ.

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээд 120 сая төгрөг, 3 өрөө байрны батламж гардууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзаж байна.

Засгийн газраас тамирчин дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай тогтоолын дагуу

  • Паралимпоос алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламж,
  • Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллайд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,
  • Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,
  • Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж тус тус гардууллаа.

Түүнчлэн,

  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулагыг 60 сая төгрөгөөр тус тус шагналаа.

Түүнчлэн олимпын наадамд амжилттай оролцож шагналт тавдугаар байр эзэлсэн тамирчдыг тус бүр 20 сая төгрөгөөр шагнасан юм. Тухайлбал, боксийн эрэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатарт 20 сая төгрөгийн батламж гардууллаа.

Мөн Токиогийн олимпод шүүгчээр ажилласан шүүгчид болон баг тамирчдын хувцсыг урласан Мишел Амазонка компанийн баг хамт олныг шагнаж урамшууллаа.

Categories
мэдээ спорт

Байтын ДАШТ өндөрлөлөө

Энэ сарын 21-нд эхэлсэн байт харвааны 51 дэх удаагийн ДАШТ өчигдөр АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотноо болж өндөрлөлөө.
Компаунд болон рекурв ( олимпийн хөтөлбөрт багтдаг) төрлөөр явагдсан ДАШТ-д 55 орны 344 тамирчин оролцсон.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

КОМПАУНД:
Эрэгтэйчүүдийн хувийн төрөлд Австрийн харваач Нико Вернер алт, Нидерландын Майк Шлессер мөнгө, Эстонийн Робин Яаатми хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй хувийн харваанд Колумбын Сара Лопес түрүүллээ. Тэрбээр эмэгтэй багийн болон холимог багийн төрөлд түрүүлсэн Колумбын багийн бүрэлдэхүүнд мөн харваж, энэ удаагийн ДАШТ -ээс гурван алтан медаль хүртлээ. Сара ийнхүү ДАШТ-ий таван алт, нэг хүрэл медальтай боллоо.
Эмэгтэй хувийн харваанд Энэтхэгийн Суреха Веннам, Мексикийн Андреа Бекерра нар мөнгө, хүрэл медалийг хүртэв.
Эрэгтэй багийн харваанд АНУ, Мексик, Австри, эмэгтэй багийн харваанд Колумб, Энэтхэг, АНУ, холимог багийн төрөлд Колумб , Энэтхэг, БНСУ-ын харваачид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
РЕКУРВ:
Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг энэ төрөл мэдээж илүү анхаарал татдаг. Энэ төрлийн бүх алтыг БНСУ-ын харваачид хамлаа.
Холимог багийн төрөлд БНСУ, ОХУ, Туркийн багууд алт, мөнгө , хүрэл медаль хүртлээ. БНСУ-ын багт олимпийн гурван алтан медальт Ан Сан, олимпийн хошой алт, ДАШТ-ий дөрвөн алтан медальт Ким У Жин нар багтсан бол Туркийн багт Токиогийн олимпийн аварга Мете Газоз нарын одууд харвалаа.
Эрэгтэй багийн төрөлд БНСУ, АНУ, Тайвань, эмэгтэй багийн төрөлд БНСУ, Мексик, Францын багууд алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Тэмцээний сүүлчийн өдөр хувийн харваа явагдахад эрэгтэйчүүдээс БНСУ-ын Ким У Жин алт, Бразилийн Маркус Винисиус Альмейда мөнгө, АНУ-ын Брэдли Эллисон хүрэл медалийн эзэн болов. Эллисон ийн
олимпийн хошой мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалийн цуглуулгатай болж байна.
Харин Ким У Жин энэ дэлхийн АШТ-ээс гуравдахь алтан медалиа хүртсэн. Тэрбээр өмнө нь эрэгтэй болон холимог багийн төрөлд харваж, алт аваад байсан юм.
Эмэгтэй хувийн төрөлд “Токио-2020” олимпоос гурван алтан медаль хүртсэн БНСУ-ын 20 настай харваач Ан Сан гол фаворит байсан хагас шигшээд АНУ-ын Кэйси Кауфхолдод хожигдон, хүрэл медаль дээр буусан. Ан Сан энэ ДАШТ-ээс багийн төрөлд хоёр алт, хувийн төрөлд ийн хүрэл зүүлээ.
Гэхдээ эмэгтэй алтан медалийг Өмнөд Солонгосын өөр нэг харваач, Токиогийн олимпийн багийн алтан медальт Жан Ми Хэ хүртлээ.
“Янктон-2021” ДАШТ-ээс БНСУ 5 алт, хоёр мөнгө, Колумб 3 алт, АНУ 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай багийн дүнгээр эхний гуравт орлоо. Мөн Австри 1 алт, 1 хүрэл, Энэтхэг 3 мөнгө, Мексик 2 мөнгө, 1 хүрэл медалийн амжилттай эхний зургаад бичигдлээ.Нийтдээ 10 орны баг медаль хүртсэн бөгөөд Монголын рекурв холимог багийн төрөлд ( А. Отгонжаргал, Д.Дашнамжил) шилдэг наймд, рекурв
эрэгтэй хувийн харваанд Д.Дашнамжил шилдэг 16-д тус тус шалгарсныг өмнө нь мэдээлсэн билээ.
Ц.Энхтүвшин, “ Таван цагариг”
Categories
мэдээ спорт

Армийн ДАШТ: Х.Энх-Амар, Т.Болортуул нар мөнгөн медаль хүртлээ

Армийн боксын 58 дахь удаагийн ДАШТ-ий финалын долоо дахь өдрийн тулаан өнгөрсөн бямба гарагт Москва хотноо явагдлаа. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -57 кг-ын алтан медалийн төлөө Т.Болортуул болон эрэгтэйчүүдийн -56 кг-ын алтан медалийн төлөө Х.Энх-Амар нар тулалдсан юм.

Т.Болортуул Оросын Дарья Абрамоватай тулалдаж, ялагдал хүлээн, мөнгөн медалийн эзэн болсон бол түүний нөхөр Х.Энх-Амар мөн Оросын Овик Огасннисянд ялагдаж, мөн мөнгөн медаль хүртэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

Хакухо М.Даваажаргал зодог тайлахаар болжээ

Ёкозүна Хакухо М.Даваажаргал зодог тайлахаар шийдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө 36 настай түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа учир ийм шийдвэр гаргаж байгаа аж.

Их аваргын хувьд энэ жил Нагоя башёд л бүрэн барилдаж, 15 даваатай нэг ч унаагүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн.

Дэвжээ эзэмших хүсэлтэй Хакүхо 2019 онд Японы иргэн болж байв.

Хакухо 2007 онд ёкозүна цол хүртэж, дээд макүүчи зиндаанд нийт 45 түрүү хүртэж, 1187 даваа авч 14 жилийн турш Японы мэргэжлийн сумог эзэгнэж байв.

Categories
мэдээ спорт цаг-үе

Эрчим хүчний салбарын хамт олон 100 мянган мод тарина

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо уриалга гаргаж 100 мянган мод тарих ажлыг эхлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэр 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн.

Нүүрсхүчлийн хий ялгаруулдаг салбар тул энэхүү санаачлагыг эрчим хүчний салбарын хамт олон түүчээлж, Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт агч, гүйлс, буйлс, голт бор, хайлаас, гоёлын бургас зэрэг олон төрлийн модыг үе шаттайгаар тарих юм.

Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж, санал солилцож, мод тарих газар, түүнийг дагалдах ажлууд, тарьсны дараах арчилгаа зэрэг асуудлуудыг шийдэх юм.

Сайд Н.Тавинбэх байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлэх энэхүү ажлыг дэмжихийг иргэд, бусад салбарын хамт олонд уриалж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ёкозуна Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ 5 дахь түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сумогийн Аки башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.09.26) Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд боллоо. Шинэхэн ёкозүна Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр озэки Шодайг ялж, 13 даваа, хоёр унаатай түрүүллээ.

Түүний араас ойрхон өрсөлдөөн үзүүлж байсан Мёогирюү сэкивакэ Мэйсэйд өвдөг шорооджээ. Ийнхүү Тэрунофүжи ёкозүна цолтой барилдсан анхны башёдаа түрүүлж, нийт дээд зиндааны таван түрүүтэй боллоо. Мөн тэрбээр энэ оны таван башёгийн хоёрт нь үзүүрлэж, гуравт нь түрүүлэв.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Ичиножо А.Ичинноров(8-7), Хошорюү С.Бямбасүрэн(5-8-2), Кирибаяама Б.Лхагвасүрэн(9-6), Тамаваши Б.Мөнх-Оргил(6-9), Чиёошома Г.Мөнхсайхан(5-10) нар башёгоо өндөрлүүллээ. Маэгаширагийн хоёрт бичигдсэн Кирибаяама ирэх башёд комүсүби цолтой барилдахаар болов.

Categories
мэдээ спорт цаг-үе

Армийн ДАШТ: Х.Энх-Амар, Т.Болортуул нар аваргын төлөө тулалдана

Москва хотноо болж буй армийн боксын ДАШТ-ий зургаа дахь өдрийн хагас шигшээ шатны тулаанууд өчигдөр/2021.09.24/ боллоо.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Х.Энхмандах мөнгөн медалийн төлөө Оросын Дмитрий Двалитай тулалдаж, харамсалтай нь ялагдлаа. Харин түүний ах Х.Энх-Амар -56 кг-ын мөнгөн медалийн төлөө Алжир улсын тамирчин Усама Моржанетай тулалдаж, яллаа. Ингэснээр тэрбээр өнөөдөр /2021.09.25/ аваргын алтан медалийн төлөө тулалдах болно.

Х.Энх-Амарын гэргий Т.Болортуул мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн -57 кг-ын аваргын төлөө тулалдах болно.