Categories
мэдээ спорт

Өвлийн олимпод оролцох шигшээ багийн хувцсыг “Michel & Amazonka”-аар хийлгэхээр ярилцаж байна

МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр “Michel & Amazonka” компанийн төлөөлөлтэй уулзжээ. Уулзалтаар өвлийн олимпод оролцох шигшээ багийн хувцсыг тус компаниар хийлгэх талаар ярилцсан байна.

Хараахан шийдвэр гараагүй байгаа ч тамирчдын хувцасны талаар санал солилцож, эхний хэлэлцээрийг хийжээ.

Үндэсний үйлдвэрлэгч “Michel & Amazonka” компани Токиогийн зуны олимпод оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан юм.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

Норвегийн Осло хотод маргааш эхлэх чөлөөт бөх, сонгомол барилдааны хуваарийг уншигч танаа танилцуулья.

10-р сарын 2-10, Осло, Норвеги

10-р сарын 2, Бямба

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 61-74-86-125 кг.

21.45-20.15 – Нээлтийн ёслол

20.30-00.00 – Хагас шигшээ. Эрэгтэй 61-74-86-125 кг.

10-р сарын 3, Ням

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 57-65-79-92 кг; дагах барилдаан 61-74-86-125 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Эрэгтэй 57-65-79-92 кг;

00.00-03.00 – Финал. Эрэгтэй 61-74-86-125 кг.

10-р сарын 4, Даваа

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг; дагах барилдаан эрэгтэй 57-65-79-92 кг;

22.45-23.45 – Хагас шигшээ. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

22.00-03.00 – Финал. Эрэгтэй 57-65-79-92 кг.

10-р сарын 5, Мягмар

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 50-53-65-76 кг; дагах барилдаан эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Эмэгтэй 50-53-65-76 кг.

00.00-03.00 – Финал. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

10-р сарын 6, Лхагва

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 57-59-68-72 кг; дагах барилдаан эмэгтэй 50-53-65-76 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Эмэгтэй 57-59-68-72 кг.

00.00-03.00 – Финал. Эмэгтэй 50-53-65-76 кг.

10-р сарын 7, Пүрэв

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 55-72-77-82 кг.; дагах барилдаан эмэгтэй 57-59-68-72 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 55-72-77-82 кг.

00.00-03.00 – Финал. Эмэгтэй 57-59-68-72 кг.

10-р сарын 8, Баасан

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 60-97-130 кг.; дагах барилдаан сонгомол 55-72-77-82 кг.

23.00-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 60-97-130 кг.

00.00-03.00 – Финал. Сонгомол 55-72-77-82 кг.

10-р сарын 9, Бямба

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 63-67-87 кг.; дагах барилдаан сонгомол 60-97-130 кг.

23.00-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 63-67-87 кг.

00.00-02.30 – Финал. Сонгомол 60-97-130 кг.

10-р сарын 10, Ням

22.00-23.30 – Дагах барилдаан. Сонгомол 63-67-87 кг.

00.00-02.30 – Финал. Сонгомол 63-67-87 кг

ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД

Эрэгтэй

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч, Хангарьд)

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)

70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)

74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)

79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч, Хангарьд)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэй

50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)

62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

Categories
мэдээ спорт цаг-үе

Хакухо М.Даваажаргалыг зодог тайлж, дасгалжуулагч болохыг зөвшөөрчээ

Сүмогийн холбоо өнөөдөр (2021.09.30) болсон Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаараа Ёкозүна Хакухогийн зодог тайлах, Магаки нэрийн залгамжлагч болохыг зөвшөөрсөн байна. Хакухо М.Даваажаргал зодог тайлах хүсэлтэй байгаагаа энэ сарын 27 -нд зарлаж, 29-нд өргөдлөө ирүүлжээ. Ийнхүү цаашид Хакухо дэвжээн дээр барилдалгүй, залуу хойч үеэ мастерын хувиар дасгалжуулахаар болов.

Хакүхо 2019 оны есдүгээр сард Японы иргэншил авч, сүмогийн холбоонд ояката болж үлдэх болзол хангасан билээ.

Categories
мэдээ спорт

Ш.Энхийн-Одод “Dayton” их сургуулиас урилга иржээ

Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын “Dayton” их сургуулиас урилга хүлээн авчээ.

Тэрээр энэ талаар Instagram хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд түүний эцэг, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц баталгаажууллаа.

Өдгөө 19 настай 207 см өндөр “Mike” буюу Ш.Энхийн-Од нь Олон улсын спортын академи буюу “ISA”-ийн лигт сүүлийнхээ жил бүрэн тэтгэлгээр тоглохоор болоод байсан юм.

Dayton их сургуулийн “Dayton Flyers” баг нь NCAA (National Collegiate Athletic Association)-ын сагсан бөмбөгийн нэгдүгээр лигт тоглодог.

Categories
мэдээ спорт

Хакухо М.Даваажаргал зодог тайлах хүсэлтээ сумогийн холбоонд хүргүүллээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Японы мэргэжлийн сүмогийн 69 дахь аварга Хакухо шёо, Мөнхбатын Даваажаргал зодог тайлах хүсэлтээ өнөөдөр сүмогийн холбоонд албан ёсоор хүргэлээ.

Түүний хүсэлтийг өнөөдөр батлах төлөвтэй байна.

Дээд зиндааны 45 башёд түрүүлэн дээд амжилт тогтоосон тэрбээр зодог тайлахаар төлөвлөж буйгаа дэвжээний багшаараа дамжуулан даваа гарагт холбоонд мэдэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Хакухо гэмтэл бэртлийн улмаас Ёкозүнагийн хувиар 15 өдөр үргэлжилдэг башёд цаашид оролцох боломжгүй гэж үзсэн тул дэвжээгээ орхихоор шийдвэрлэжээ.

Сүмо бөхийн холбоо Ёкозуна Хакухог “ояката” болохыг зөвшөөрөх, Магаки эрх олгох эсэх талаар холбогдох хороог хуралдуулсан байна.

Уг хорооны дарга Имай Тамакигийн ярьснаар, Хакухогийн дэвжээн дээрх тактик, зан төлөвт шүүмжлэлтэй ханддаг хүмүүс байдаг тул түүнийг дасгалжуулагч болгоход санаа зовниж буйгаа зарим гишүүн илэрхийлжээ.

“Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргахдаа олон талын санал бодлыг сонсож, түүнийгээ холбооны удирдах зөвлөлд хүргүүлнэ” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.

Сүмо бөхийн холбоо Хакухог “ояката” дасгалжуулагч болохыг зөвшөөрөх эсэх шийдвэрийг мөн өнөөдөр албан ёсоор гаргах төлөвтэй байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Ичиножо А.Ичинноров Япон улсын иргэн болжээ

Японы мэргэжлийн сумод хүч үзэж буй комүсүби Ичиножо А.Ичинноров Япон Улсын иргэн болсныг өнөөдөр тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

Өдгөө 28 настай, 190 см өндөртэй, 206 кг жинтэй түүний хувьд Японы иргэн болсноор зодог тайлсныхаа дараа дэвжээ эзэмших эрхтэй болж байгаа юм. Ичиножо А.Ичинноровын хувьд 2014 онд анхны башёдоо барилдаж, ердөө дөрвөн башёгийн дараа дээд зиндаанд барилдсан түүхтэй.

Архангай аймгийн уугуул А.Ичинноров 14 насандаа арлын Японыг зорьж, “Тоттори Жохокү” ахлах сургуульд суралцан, “Минато” дэвжээнд элсэн орж байв. Хараахан дээд зиндааны түрүү хүртээгүй ч тэрбээр сэкивакэ, комүсүби цолонд хүрээд байна.

Энэ жил Ичиножо сайн барилдаж байгаа бөгөөд одоогоор таван башёгийн дөрөвт нь качикоши буюу тавиас дээш хувийн амжилт үзүүлээд байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Мөсөн өргөө” цогцолбор нээлтээ хийлээ


Монгол компаниуд нэгдэн нийлж бүтээсэн “Мөсөн өргөө” цогцолбор өнөөдөр нээлтээ хийв.

Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн энэхүү өргөөг олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд 2600 үзэгчийн суудалтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог юм.

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Нээлтийн үеэр барилгын төслийн удирдагч Б.Баасансүрэн “Мөсөө хайлуулахгүйгээр дулаанаа хадгалдаг шалаар солиод сагс, волейбол, гимнастик, бөхийн барилдаан зэрэг спортын олон төрлийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж болно” хэмээн ярилаа.
Нээлтийн ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баг тамирчид маань өвлийн олимпод амжилттай оролцох боломжийг бүрдүүлж, хүүхэд багачууд маань хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх үүд хаалга болсон мөсөн өргөө бол Монголын спорт төдийгүй соёлын салбарын онцгой бүтээн байгуулалт болж байна. Энэхүү гайхалтай бүтээн байгуулалтыг хийсэн баялаг бүтээгч та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

гадаа гэх мэтийн зураг байж болно

“Степпе Арена” ХХК уг төслийг санаачилж, “Ачит Ихт” компани, “Степпе Линк Холдинг” ХХК ерөнхий санхүүжүүлэгч нь болсон бол дэд бүтцийг “Юнайтед Прожектс Корпорэйшн” гүйцэтгэж, “МАК” компани цемент, шилэн хийц, бетон зэрэг евро стандартын бүтээгдэхүүнээрээ дэмжиж, Канад, Австрийн мэргэжилтнүүд зөвлөж, монгол залуус бүтээн байгуулалтад оролцсоны үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд энэхүү өргөөг барьж босгожээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

ОУХМ С.Жамбалжамц дугуйн ДАШТ-д 94 дүгээр байрт эрэмбэлэгджээ

Бельгийн вант улсад өнгөрсөн амралтын өдөр зохиогдсон дугуйн мэргэжлийн 94 дэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Үүнд Монгол Улсаас оролцсон ОУХМ С.Жамбалжамц 110 км тасралтанд явахдаа 2 цаг гаруй хугацаанд 239 км замыг туулж, 94 дүгээр байрт эрэмбэлэгджээ.

Энэ удаагийн ДАШТ 268,3км-т уралдаж 45.147 км/цагийн дундаж хурд гарсан нь ямар ширүүн өрсөлдөөнтэй болсныг харуулж байна.

Монголын дугуйчид мэргэжлийн ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцож байгаа ба энэ удаагийн уралдаанд С.Жамбалжамц идэвхтэй дугуйчдын хандалтаар дөрөвт жагсчээ.

Мэргэжлийн ДАШТ-нд оролцохын тулд олимпод орохтой адил Монголын дугуйн холбоо нь дэлхийн шилдэг 50 улсад багтдаг. Тиймээс манай улсын дугуйн холбоонд олимпын нэг эрх байгаа бөгөөд одоо мэргэжлийн буюу Континенталь багаа байгуулан баталгаажуулж, 2-3 эрх авахын төлөө ажиллах шаардлагатай байгаа аж.

Categories
мэдээ спорт

Шигшээ баг тамирчид Унгарт ДАШТ-ий бэлтгэлдээ орлоо

Насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвегийн Осло хотноо ирэх аравдугаар сарын 2-10-ны хооронд болно.

Энэ сарын 24-нд хилийн дээс алхсан шигшээ багийн бүрэлдэхүүн Унгар улсад долоо хоног бэлтгэлээ базаагаад Осло хотыг зорино.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлах Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тусгай сурвалжлагч Д.Нямбилэг бэлтгэлийн сурвалжлага зураг илгээв.

Categories
мэдээ спорт

Азийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Азийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Катар улсын Доха хотноо 14:00 цагаас эхэлнэ.

Тус тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцохоор зорьсон бөгөөд ОУХМ Б.Баярмагнай, МУГД Т.Мэргэн, Кан Дон Хун гэсэн дасгалжуулагчдын баг ажиллаж байна.

Эрэгтэй багт:

  1. Б.Билэгт,
  2. Ж.Мөнхзориг,
  3. Г.Сэр-од
  • Эмэгтэй багт:
  • Б.Болор-эрдэнэ
  • Б.Должинзуу,
  • М.Ундрам нар багтсан бол олимпын наадамд оролцсон Э.Лхагвасүрэн өвчний улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжсөн байна.

25 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь ирэх жил болох ДАШТ-ий эрх олгох бөгөөд 30 орны 194 тамирчин өрсөлдөнө.