Categories
спорт үндэсний-бөx

Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн хуралдаан болов DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ын хэрэгжилтийг хангуулах, Монгол Улсад спорт дахь допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын талаар мэдээлэл солилцлоо.

Categories
спорт

Бөхийн “Увс нуур” галын сорилго наадам болно DNN.mn

Бөхийн галуудын дотроос хамгийн анхных болох “Увс нуур” галын 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ галаас аварга цолтой таван бөх төрөн гарсан ба Ардын хувьсгалын 102 жилийн хугацаанд хамгийн олон түрүүг авсан цор ганц гал билээ.

“Увс нуур” галын энэ жилийн наадмын сорилго барилдаан долдугаар сарын 1 буюу ирэх долоо хоногийн бямба гаригт болох нь. Уул ус тэгширсэн Харзтай дахь “Шүтээн” амралтын баазад урлагийн тоглолт, гал хөгжөөх ёс үйлдэхээс гадна улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулах хөтөлбөр гаргажээ. Бөхөө дээдэлдэг нутгийн зон олон бөхөд элэгтэй бөх сонирхогч хэн бүхэн хүрэлцэн ирж идэр залуу хүчтэнгүүдийн уран барилдааныг шимтэн сонирхож, наадмын бөхийн өнгийг шинжих боломжтой. “Увс нуур” галын анхны гүйцэтгэх захирлаар Зууны манлай монгол бөх, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх ажиллаж байсан бол өдгөө тус галын тэргүүнээр УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат ажиллаж байна.

No description available.

Categories
спорт

“Сэлэнгэ марафон 2023” боллоо DNN.mn

“Сэлэнгэ марафон 2023” гүйлтийн хоёр дахь удаагийн тэмцээн энэ сарын 10-ны өдөр боллоо. ОУХМ Ц.Бямбажав  21.0975 км зайн эрэгтэй +18 насны ангилалд мөнгөн медаль, ОУХМ Г.Бат-Эрдэнэ 21.0975 км зайн эрэгтэй +18 насны ангилалд гуравдугаар байр , хүрэл медаль, ОУХМ Б.Долгормаа 21.0975 зайн эмэгтэй +18 насны ангилалд гуравдугаар байр, хүрэл медаль хүртжээ.

Харин  спортын мастер О.Болдоо 10 км-ийн зайн эрэгтэй 18-34 насны ангилалд тэргүүн байр, алтан медаль, Б.Ачбадрах /Цанын спортын ОУХМ/ 10 км-ийн зайн эрэгтэй 18-34 насны ангилалд гуравдугаар байр, хүрэл медаль, Б.Дэлгэртөгс 10 км-ийн зайн эмэгтэй 18-34 насны ангилалд хоёрдугаар байр мөнгөн медаль,

ОУХМ Г.Тамир 10 км-ийн зайн эрэгтэй 35-49 насны ангилалд гуравдугаар байр, хүрэл медаль авсан байна. Эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайн эмэгтэй 35-49 насны ангилалд Г.Ганцэцэг гуравдугаар, хүрэл медаль, спортын мастер Д.Дорждэрэм таван км-ийн зайн эрэгтэй +50 насны ангилалд нэгдүгээр байр, алтан медаль хүртжээ.

Categories
спорт

Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс эхлүүллээ DNN.mn

Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг эхлүүллээ.

ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажиллана.
  • Засгийн газрын Агаарын тээврийг либералчлах бодлогын хэрэгжилт.
  • “Монголд зочлох жил 2023-2025”-д шинэ зах зээл, шинэ урсгал.
  • ШУУД-ХЯМД-ХҮРТЭЭМЖТЭЙ нислэг
  • “МИАТ” компани нь Тайландын чиглэлд 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол ThaiVietJet компаний нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой боллоо
Categories
спорт

Инфлүүнсэрүүдийг хязгаарлах хууль ба Европын улсууд DNN.mn

Францын нийгмийн сүлжээнд дор хаяж 150,000 орчим иргэдийн “тархи угаах” зорилготой идэвхтэй нөлөөлөгч маркетинг буюу инфлүүнс (iinfluencer) маркетинг ажиллаж байдаг аж. Нийгмийн сүлжээний YouTube, Instagram, Tik­Tok, Facebook болон бусад платформ дээр олон дагагчидтай блогчид, алдартнууд нөлөөлөх маркетингийн сурталчлагчид болдог байна. Сүүлийн таван жилийн хугацаанд дэлхийн нөлөөллийн маркетингийн зах зээл бараг 10 дахин өссөн бөгөөд үүнд оруулсан доллар бүр эзэндээ 5.5 доллар авчирч байгаа нь тогтоогджээ. Судалгаагаар нөлөөллийн бизнес нь цар тахлын үед хямралд өртөөгүй бөгөөд зар сурталчилгааны зардал нь 2019 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, 10.5 тэрбум еврогоос 25.5 тэрбум евро болж өссөн байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар энэ зах зээл цаашид ч өсч, 2025 он гэхэд түүний хэмжээ 38 тэрбум гаруй еврод хүрэх гэнэ.

Францын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн комиссоос гаргасан тайланд эдгээр нөлөөлөгч инфлүүнсэр хүмүүсийн 80 хувь нь жилд 4000 еврогоос бага орлого олж, тэдний ердөө 15 хувь нь энэ ажлаар орлого олж амьдардаг болохыг дурджээ. Иймд Францын Үндэсний ассемблей өнгөрсөн сарын 9-нд нөлөөлөгчдийн үйл ажиллагааг зохицуулах, нийгмийн сүлжээний хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн хуулийг хэлэлцэж гишүүд анхны хэлэлцүүлгээр уг хуулийг санал нэгтэй баталсан байна. Францын сенаторууд уг хуулиар зар сурталчилгааны хоригийг дагаж мөрдөөгүй эсвэл арилжааны зорилгыг нуун дарагдуулсан нөлөөлөгчдийн шийтгэлийг чангатган хоёр жил хүртэл хорих ял оноох эсвэл 300,000 еврогийн торгууль оногдуулахаар болжээ. Мөн гоо сайхны мэс заслыг сурталчлах, эмчилгээ хийлгэхээс татгалзахыг дэмжих, никотины уутны сурталчилгаа, спорт бооцооны таамаглалыг сурталчлах, захиалга авах, гэртээ байлгахыг хориглодог амьтадтай хийсэн үзүүлбэр зэргийг нийгмийн сүлжээнд байршуулахыг хоригложээ. Гэхдээ мөрийтэй тоглоом, согтууруулах ундаа, хэт өөх тос, давслаг, чихэрлэг хоол хүнсийг сурталчлахыг хориглосон нэмэлт өөрчлөлтийг батлаагүй байна.

Австри улсад “Зар сурталчилгааны зөвлөл” нь нөлөөллийн маркетингийг хариуцан ажиллаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу шийтгэл оногдуулах этгээдийг холбогдох байгууллагад шилжүүлдэг байна. Харин Бельги улсад сүүлийн жилүүдэд энэ талаар хэд хэдэн зөрчилдөөнтэй хууль тогтоомжууд батлагдсан бөгөөд үүний үр дүнд зохицуулалтын эмх замбараагүй байдал үүсчээ. Иймээс 2022 оноос Эдийн засгийн яам, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зөвлөл нөлөөлөгчдөд “Эдийн засгийн хууль”-д заасан зар сурталчилгааны заалтуудыг дагаж мөрдөхийг шаардах болж зөрчвөл 80,000 еврогийн торгууль ногдуулдаг болжээ. Их Британийн Засгийн газар нөлөөллийн маркетингтай холбоотой шинэ хууль батлахаас татгалзсан тул энэ салбарыг одоо мөрдөгдөж буй “Зар сурталчилгааны практикийн дүрэм”, 2008 оны “Шударга бус худалдааны журмын эсрэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах” хуулиар зохицуулж байна. Их Британийн зар сурталчилгааны салбарыг “Advertising Standards Alli­ance” хянадаг бөгөөд тэд саяхан зах зээлийн нөхцөл, байдлыг нарийвчлан тайлбарласан “Нөлөөллийн гарын авлага”-ыг нийтэлсэн байна. Энэ улсад хууль зөрчвөл хорих хүртэл ял оноож байна. Германд Шударга бус өрсөлдөөний тухай хууль, Телемедиа хууль, Германы холбооны улс хоорондын өргөн нэвтрүүлгийн гэрээ нь зар сурталчилгааны дүрмийг тогтоож өгдөг. Энд нөлөөллийн маркетингийн талаар тусгайлсан хууль байхгүй ч олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд буй нөлөөлөгчдийн талаар ирсэн гомдлын дагуу шүүхээр оруулж асуудлыг шийддэг байна. Ирландын Хэрэглэгчийн эрхийн тухай хууль нь хэрэглэгчдийг худал, төөрөгдүүлсэн зар сурталчилгаанаас хамгаалдаг байна. Итали улс 2019 онд нийгмийн сүлжээний нөлөөлөгчид болон компаниудад заавал дагаж мөрдөх дүрэм гаргасан нь амжилттай хэрэгжиж байна. Итали улс уг дүрмээр зах зээлд оролцогчдоос хамгийн ил тод байдлыг шаарддаг.

Хэрэв контентыг зохисгүй байрлуулсан бол брэнд болон нөлөөлөгч хоёулаа хариуцлага хүлээх бөгөөд хоёр талд таван сая еврогийн торгууль ногдуулдаг байна. Испани улсад нөлөөллийн маркетинг нь шударга бус өрсөлдөөний хуульд захирагддаг аж. 2020 онд зар сурталчилгаанд нөлөөлөгчдийг ашиглах ёс зүйн дүрмийг нийтэлсэн бөгөөд үүнд 900 гаруй компани бүртгүүлжээ. Зар сурталчилгааны тангарагтны шүүх нөлөөллийн талаарх гомдлыг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэдэг аж. Нидерланд улсын нөлөөллийн маркетингийн хууль нь Италитай бараг ижил байдаг онцлогтой юм байна. Италиас ялгаатай нь нөлөөлөгч эсвэл брэндийн аль нэг нь л хариуцлага хүлээж 450,000 еврогийн торгууль төлдөг аж. Энэ нь контентыг хэн хянаж байснаас хамаарч торгууль оногдуулна гэсэн үг ажээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын 3×3 эрэгтэй шигшээ баг Унгарыг 21:19 харьцаатайгаар хожив DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн долоо дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Австри улсын Вена хотын Ратхаусплатц цэнгэлдэхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэй шигшээ багийн тоглолтууд өнөөдөр эхэллээ. Эхний тоглолтоо Унгарын шигшээ багийн эсрэг хийж 21:19 онооны харьцаатайгаар ялалт байгуулав. Тоглолтын сүүлийн оноог О.Энхбаатар авсан бөгөөд А.Ананд 12 оноо авч багаа тэргүүллээ.

Хэсгийн хоёр дахь тоглолтоо Швейцарын шигшээ багтай 20:00 цагаас хийнэ.

Мөн зургаадугаар сарын 2-нд 20:00 цагаас Швейцарын багийн эсрэг, 21:25 цагаас Япон улсын шигшээ багтай тоглосноор хэсгийн шатны тоглолтуудаа өндөрлүүлэх юм.

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар нэрлэгдсэн бол эмэгтэй шигшээ багт Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтсан байна.

Эрэгтэй, эмэгтэй дөрвөн хэсэг тус бүрийн эхний гурван шигшээ баг нь хасагдах шатанд шалгарах бөгөөд хэсгээс нэгдүгээр байраар гарвал шөвгийн 16-д шууд шалгарна. Хэрэв хэсгээс хоёр, гуравдугаар байраар гарвал урьдчилсан шатанд тоглох бөгөөд хожвол шөвгийн 16-д шалгарах юм.

Categories
мэдээ спорт

Монголын 19 бөх Бишкекийн дэвжээнд барилдана DNN.mn

Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ны чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал тэмцээн зургаадугаар 1-4-ний өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект болох хуваарьтай.

Бишкекийн дэвжээнд бөхийн гурван төрөлд 29 орны 400 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.

Манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 8 бөх Кыргызстанд барилдахаар мэдүүлгээ өгөөд байгаа юм.

Эрэгтэйчүүд:

57 кг: З. Занабазар

65 кг: Т. Тулга

70 кг: Д. Төрбаяр

74 кг: З.Сумъяабазар, О. Сүлдхүү

79 кг: Б. Бямбадорж

86 кг: Б. Бат-Эрдэнэ

92 кг: Г. Ганхуяг

97 кг: Ө. Батзул

125 кг: М. Лхагвагэрэл, Э. Батмагнай

Эмэгтэйчүүд:

53 кг: Б. Болортуяа, Б. Хулан, Г. Отгонжаргал

59 кг: Х. Болортуяа

62 кг: С. Цэрэнчимэд, П. Орхон

65 кг: Ө. Пүрэвсүрэн

68 кг: Э. Дэлгэрмаа нар дэвжээнээ өрсөлдөх юм.

Categories
мэдээ спорт

​Монголын 3х3 шигшээ багууд Европыг зорилоо DNN.mn

Монголын 3х3 шигшээ багууд Европыг зорилоо.

Манай шигшээ баг 5/30-6/4-ны өдрүүдэд Австри улсын Вена хотноо FIBA 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.
Дэлхийн аваргаас өмнө манай шигшээ багууд Сербид хамтарсан бэлтгэл хийлгэхээр 3х3 холбооноос төлөвлөсний дагуу өнөөдөр хүлгийн жолоо заллаа.
Монголын шигшээ багууддаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье ээ!
Categories
мэдээ спорт

Б.Энх-Оргил өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялжээ DNN.mn

Баатархүүгийн Энх-Оргил “ONE Championship” холбооны рингэнд хоёр дахь тулаанаа хийж ялалт байгууллаа.

Монгол тулаанч Б.Энх-Оргил Филиппиний тамирчин Роки Бактолыг нэгдүгээр раундад хүнд цохилтоор буулгаж авсан юм. Ингэснээр Б.Энх-Оргил 10 мянган ам.долларын бонус хүртэх аж. Түүнийг холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг дасгалжуулдаг юм.
Categories
мэдээ спорт

Мастеруудын хоёрдугаар наадмаас Ц.Раднаа алт, мөнгөн медаль хүртжээ DNN.mn

БНСУ-д болж буй Ази, Номхон далайн орнуудын мастеруудын хоёрдугаар наадамд Монгол Улсаа төлөөлж 381 тамирчин 26 төрөлд оролцжээ. Тэмцээний гурав дахь өдрийн байдлаар манай тамирчид 26 алт, 13 мөнгө, 9 хүрэл медалийн эзэн болоод байна.

Эдүгээ 89 настай, хамгийн ахмад тамирчин болох Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа одоогоор 100 метрийн гүйлтэд мөнгө, 200 метрийн гүйлтэд алтан медаль хүртээд байна.