Categories
мэдээ спорт

Монголын волейболын шигшээ баг өнөөдөр Пакистаны багтай эхний тоглолтоо хийнэ DNN.mn

Азийн наадамд оролцож буй Монголын волейболын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр Пакистаны багтай хийх гэж байна. Тус тоглолт өнөөдөр 14:30 цагаас эхлэх аж.

Өмнө нь 2018 оны Азийн наадамд мөн нэг хэсэгт багтан өрсөлдөхөд Пакистаны баг 3:0 (25–16, 25–19, 25–14) харьцаатай хожиж байсан.

Манай багаас тухайн үеийн багийн бүрэлдэхүүнд багтаж байсан 4 тоглогч одоогийн шигшээ багт байна. Хэдийгээр Э.Энх-Амгалан, Б.Баярсайхан нарын чухал тоглогчид багийн бүрэлдэхүүнд багтаагүй ч манай баг бүрэлдэхүүн 5 жилийн өмнөхөөөс илүү ахисан тоглолтыг үзүүлнэ гэж итгэж байна.

Categories
спорт цаг-үе

Америкийн “San Francisco Chronicle” сонины тэргүүн нүүрт Ш.Энхийн-Одын тухай томоохон нийтлэл гарчээ DNN.mn

Америкийн томоохон сонин болох “San Francisco Chronicle” спорт булангийнхаа тэргүүн нүүрэнд Ш.Энхийн-Одын тухай “Үндэстнийхээ бахархал” хэмээх гарчигтай нүүр дамнасан томоохон нийтлэл гаргажээ.
Ш.Энхийн-Одыг NBA-гийн шилдэг тамирчин болох ирээдүйтэй гэдгээ гуравхан сарын дотор батлан харуулж чадсан Монгол хэмээх үндэстний бахархал нь яахын аргагүй мөн хэмээн тус нийтлэлд бичжээ.
Түүнийг долоон настай байхад нь аав нь Буянт-Ухаа спортын ордонд хүргэж өгч сагсан бөмбөгийн спортод хөтлөн оруулж байв. Ийн АНУ-ын сагсанбөмбөгийн академийн тамирчнаар сонгогдон АНУ-д ирж байсан Ш.Энхийн-Одын нэр хүнд сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсад алдаршиж эхэлсэн гэдгийг ч тус сонин онцолжээ.
May be an image of 5 people and text that says "San Francisco Chronicle W”EKEND SPORTING VBPBASKEYBALL Sharavjamts, eft, drawn big following Iongolian population The face of a nation 'Mongolian Mike' chases NBA dream as his country' first D-I athlete Francisco's guard transferred larg- and10,000Mon USF continues B6 Sharavjamts, whose father Tserenjankhar Mongolian-born player sign Santlago Harlem Globetrotters, Chro first han-Morris"
Түүний багш нь Ш.Энхийн-Одыг холын зайны шидэлтдээ онцгой сайн тухай тус сонинд ярьжээ. Харин Ш.Энхийн-Од “Би зөвхөн мөрөөдөлдөө хүрэхийг л зорьж байна. Бусад зүйлсэд огт санаа зовдоггүй” хэмээн ярьсан байна.
May be an image of 6 people and text that says "jan Division ational $117,000 where talked Mongol second, Mik "Can haravjamtsf picture?" portal NCAA's a-new been Dons head coach Chris neau@sfchronicle.com"
Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ баг “Ханжоу 2022” Азийн наадмыг зорилоо DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадам эхлэхэд 6 хоног үлдээд байна.
Энэ удаагийн наадамд ур чадвараа сорих манай хөлбөмбөг, волейболын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын Ханжоу хотыг зорилоо.
Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг “B” хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны багуудтай оноолт таарсан бол волейболын эрэгтэй шигшээ “D” хэсэгт Хятадын Тайпей, Пакистаны шигшээ багуудтай өрсөлдөнө гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Манай улсын баг тамирчдын хөлбөмбөг тоглох хуваариас хүргэвэл:
09-р сарын 19-ний 16:00 цагт
Монгол – Вьетнам
09-р сарын 21-ний 16:00 цагт
Монгол – Саудын Араб
09-р сарын 24-ний 19:30 цагт
Монгол – Иран
Тоглолтын хуваарь /Волейбол/:
09-р сарын 19-ний 14:30 цагт
Монгол – Пакистан
09-р сарын 21-ний 19:00 цагт
Монгол – Хятадын Тайпей
Categories
мэдээ спорт

​“Зүүн Азийн залуучуудын наадам”-н нээлт өнөөдөр болно DNN.mn

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй “Улаанбаатар-2023” Зүүн өмнөд Азийн залуучуудын спортын наадмын нээлт өнөөдөр 20:23 цагт Төв Цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

Уг нээлт наймдугаар сарын 16-ны өдөр товлогдсон ч цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн 24 цагаар хойшлоод байсан юм. Энэхүү наадамд 7 олимпийн хорооны 840 гаруй тамирчин спортын 12 төрлөөр өрсөлдөх бөгөөд Тэмцээний сагсан бөмбөгийн төрлийг Premier Sports Network суваг, бадминтоны тэмцээнийг Live Tv суваг, бусад төрлүүдийг МҮОНРТ шууд дамжуулна.

Газарзүйн байршилын хувьд Зүүн Өмнөд Азид Япон, БНСАУ, Хятад, Тайвань, Макао зэрэг улс харьяалагддаг байна.

У.АНХЦЭЦЭГ

Categories
мэдээ спорт

“Белград-2023” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 10 жингийн барилдааны хуваарь DNN.mn

“Белград-2023” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 10 жингийн барилдааны хуваарийг зарласан. Тус хуваарийн дагуу өнөөдөр жин тус бүрийн сугалаа явагдлаа.
57 кг-ын жинд Монгол Улсын шигшээ багийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Занданбудын Занабазар эхний тойрогт Беларусь Улсын тамирчин Шамела Дмитритэй
61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү эхний тойрогт Хойд Македон Улсын тамирчин өсвөр үеийн ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Бесир Алили, Кубын Жосеф Андрес Силва нарын ялсантай
65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга, Германы Александр Семисоровтой
70 кг-ын жинд залуусын ДАШТ-ий хүрэл, U23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Энхтуяагийн Тэмүүлэн, Гүрж улсын тамирчин U23 хүртэлх насны Дэлхийн аварга Жеорж Элбиказетай учраа таарлаа.
74 кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү, Серби Улсын тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цаболовтой
79 кг-ын жинд ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, БНХАУ-ын Ли Пейлонтой
86 кг-ын жинд залуусын ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, БНСУ-ын тамирчин Кан Деакютай
92 кг-ын жинд U23 хүртэлх насны ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг, Израйл Улсын тамирчин Юри Калашников, Хажи Ражабау нарын ялсантай
97 кг-ын жинд спортын мастер Балтмөнхийн Бадамдорж, Молдова Улсын тамирчин Раду Лефтертэй. Түүнийг ялвал жингийн шилдэг Снайдер түүнтэй барилдах магадлалтай.
125 кг-ын жинд ДАШТ-ийн мөнгө, хүрэл медальт МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл, БНХАУ-ын тамирчин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Дэн Живэйтэй тус тус учраа таарлаа.
Categories
мэдээ спорт

Морьт харвааны дэлхийн аваргад Монгол Улсын баг хоёрдугаар байрт оржээ DNN.mn

Монгол Улсын соёлын биет бус өвийн төрөл болох Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа энэ сарын 07-10-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт дэлхийн 20 гаруй орны 90 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодруулжээ.

  • 1-р байранд – Франц Улсын баг тамирчид
  • 2-р байранд – Монгол Улсын баг тамирчид
  •  3-р байранд – Казахстан Улсын баг тамирчид тус тус шалгарлаа.

Монголын өнө эртний уламжлалт соёлын өв “Морьт харваа” нь Монгол Улсын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг билээ. Түүнчлэн, морьт харваачид 10 секундэд 150 метр зайг морьтой давхин туулах замдаа дөрвөн бай-д сум тавьдаг гэдгээрээ онцлог юм.

Categories
мэдээ спорт

Б.Анхзаяа туухай өргөлтийн спортоор дэлхийн аварга боллоо DNN.mn

Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдсан Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдлөө. Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож дэлхийн аваргатай боллоо.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер, дэслэгч Баатартөмөрийн Анхзаяа нь огцом өргөлтөөр хүрэл медаль, түлхэлтэй өргөлтөөр алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон юм.Дэслэгч Б.Анхзаяа нь Завхан аймгийн Улиастай хотод төрсөн ба айлын ууган  охин. Хүндийн өргөлтийн спортоор 8 жил  хичээллэж байгаад 2019 оноос  туухай өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ажээ.Тэрээр саяхан Оросын Холбооны Улсын Башкортостан хотноо зохион байгуулагдсан Олимпын бус дэлхийн топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар наадамд оролцож ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.
Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн дэлхийн аваргын барилдааны хуваарь DNN.mn

Серби Улсын Белград хотод энэ сарын 16-24 ний өдрүүдэд чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос есдүгээр сард Сербид болох ДАШТ-ий хуваарийг зарлалаа. Тэмцээн өнгөрсөн жил явагдсан 18 мянган хүний багтаамжтай “Stark Arena” хүрээлэнд явагдах юм байна.

Эхлээд чөлөөтийн эрчүүд энэ сарын 16-19-ний өдрүүдэд дэвжээнд өрсөлдөнө. Дараа нь эмэгтэй чөлөөт бөхчүүд энэ сарын 18-21-ний өдрүүдэд, сүүлд нь сонгомол барилдааныхан есдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд дэлхийн аваргын медаль, олимпын эрхийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн ДАШТ-ээс олимпын 90 эрх олгоно. Гурван төрөлд олимпын 18 жин тус бүрт таван эрх олгох болно. Тэгэхээр хүрэл медалийн төлөө ялагдсан бөхчүүд олимпын эрхийн төлөө барилдана гэсэн үг юм.

“Серби-2023” ДАШТ-ий хуваарь:

9-р сарын 15-ны Баасан гараг.

21:00. Эрэгтэй чөлөөт сугалаа.

9-р сарын 16-ны Бямба гарагт.

16:30. Эрэгтэй чөлөөт урьдчилсан барилдаан 61, 70, 86, 125 кг.

23:00. Эрэгтэй хагас шигшээ 61, 70, 86, 125 кг.

00:30. Нээлтийн ажиллагаа

9-р сарын 17-ны  Ням гарагт.

16:30. Эрэгтэй дагах барилдаан. 61, 70, 86, 125 кг. Эрэгтэй урьдчилсан барилдаан 57, 74, 79, 92 кг.

21:00. Эмэгтэй жингийн сугалаа

23:00. Эрэгтэй хагас шигшээ 57, 74, 79, 92 кг.

00:00. Медалийн төлөөх барилдаан Эрэгтэй 61, 70, 86, 125 кг.

03:00. 5-р байрны төлөө барилдаан (олимпын эрх) Эрэгтэй 86, 125 кг.

9-р сарын 18-ны  Даваа гарагт.

Эрэгтэй:

16:30. Дагах барилдаан 57, 74, 79, 92 кг. Урьдчилсан барилдаан 65, 97 кг.

23:00. Хагас шигшээ 65, 97 кг.

00:00. Медалийн төлөөх барилдаан 57, 74, 79, 92 кг.

03:00. 5-р байрны төлөөх барилдаан (олимпын эрх) 57, 74 кг.

Эмэгтэй чөлөөт:

16:30. Урьдчилсан барилдаан 55, 59 кг.

23:00. Хагас шигшээ 55, 59 кг.

9-р сарын 19-ний Мягмар гарагт.

Эрэгтэй:

16:30. Дагах барилдаан 65, 97 кг.

00:00. Медалийн төлөөх барилдаан 65, 97 кг.

03:00. 5-р байрны төлөөх барилдаан (олимпын эрх) 65, 97 кг.

Эмэгтэй:

16:30. Дагах барилдаан 55, 59 кг. Урьдчилсан барилдаан 50, 57, 65, 76 кг.

23:00. Хагас шигшээ 50, 57, 65, 76 кг.

00:00. Медалийн төлөөх барилдаан 55, 59 кг.

9-р сарын 20 Лхагва гарагт.

Эмэгтэй чөлөөт:

16:30. Дагах барилдаан 50, 57, 65, 76 кг. Урьдчилсан барилдаан 53, 62, 68, 72 кг.

23:00. Хагас шигшээ 53, 62, 68, 72 кг.

00:00. Медалийн төлөөх барилдаан 50, 57, 65, 76 кг.

03:00. 5-р байрны төлөөх барилдаан (олимпын эрх) 50, 57, 76 кг.

9-р сарын 21-ний Пүрэв гарагт.

Эмэгтэй:

16:30. Дагах барилдаан 53, 62, 68, 72 кг.

00:00. Медалийн төлөөх барилдаан 53, 62, 68, 72 кг.

03:00. 5-р байрны төлөөх барилдаан (олимпын эрх) 53, 62, 68 кг.

Categories
мэдээ спорт

“Гоолын баяр-2023” хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн нээлтээ хийлээ DNN.mn

Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Монголын Үндэсний Олипын Холбооны Ерөнхийлөгч асан, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Шинжлэх ухааны Доктор (Sc.D), профессор С.Жамцын нэрэмжит “Гоолын баяр-2023” хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн 2023 оны есдүгээр сарын 9-30-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд Зуунмод сумын 4 сургуулийн 35 багийн 350 гаруй өсвөрийн тамирчин оролцож байна.
Тус тэмцээнээс өсвөрийн хөлбөмбөгчдийг сонгон шалгаруулж, БНСУ-ын Ганвон мужид 2024 онд зохион байгуулагдах Сон Хён Минийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцуулах юм.
Тэмцээнийг Төв аймгийн БТСГ, Зуунмод сумын ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Төв аймгийн хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Categories
мэдээ спорт

Морьт харвааны дэлхийн аварга эхэллээ DNN.mn

Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна. Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн төрөл Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа 2023 оны есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 90 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж байгаа юм.

Их эзэн Чингис хаан нүүдэлчдийн соёлыг “соёл иргэншил” болгон хөгжүүлсэн бөгөөд үүнийг дэлхий дахинд “Нүүдлийн соёл иргэншил” хэмээн нэрлэдэг. Соёлын биет бус өвийн нэг төрөл нь морьт харваа. Морьт харваачид 10 секундэд 150 метр зайг морьтой давхин туулах замдаа дөрвөн бай-д сум тавьдаг.