Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 5Х5 болон 3Х3-ын эмэгтэй багууд өнөөдөр тоглоно DNN.mn

“Ханжоу 2022” Азийн XIX наадамд өнөөдөр Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 болон 5х5-ын эмэгтэй шигшээ багуудын  тоглолт өнөөдөр эхэлнэ.

Монгол vs Йордан 15:55 3х3

Монгол vs Хятад 20:00 5х5

Categories
мэдээ спорт

Ушугийн Н.Бямбадорж шагналт байр эзэллээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадам үргэлжилж байна. Сүүлийн таван Азийн Наадамд тасралтгүй оролцож буй ушугийнхан энэ удаагийн тивийн олимпод хоёр тамирчинтай ирсэн. Ушугийн санда бокс буюу тулааны төрлөөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Мэндбаяр, эрэгтэйчүүдийн 75 кг-д Н.Бямбадорж нар эх орноо төлөөлөн оролцлоо.

Спортын мастер Н.Бямбадорж Киргизийн тулаанч Темирлан Аманкуловтой хүрэл медалийн төлөө тулалдаад, шагналт V байрт орсон юм.

Монголын ушучид Азийн Наадмаас нэг бус медаль хүртсэн түүхтэй. Анх Ө.Саруул-Од, Б.Батжаргал нар Дохагийн Азийн Наадмаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

Эх сурвалж: МҮОХ

Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Цогтбаатар “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д ур чадвараа сорьж Ц.Цогтбаатар медалийн төлөөх барилдаанд Казакстаны бөхийг цэвэр ялж “Ханжоу 2022” Азийн наадмын хүрэл медальтан боллоо.

Хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт шүүгчийн торгуулиар ялагдсан тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаеваас хоёр вазари үнэлгээ авч цэвэр яллаа.

Categories
мэдээ спорт

Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар наадам зохион байгуулах комиссоос мэдээлсэн.

Шөвгөрсөн нэг бөх БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнгөрсөн долоо хоногт Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан. БНСУ-ын лаборатори тухайн бөхийн Б сорьцын шинжилгээний албан ёсны хариуг гаргажээ. Тухайн бөх өөрийн Б сорьцтойгоо өнөөдөр танилцсан байна.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст албан ёсны хариу өнөөдөр хүргэгдэж байгаа юм байна. Ингэснээр допинг илэрсэн бөхийн Б сорьцын шинжилгээний хариуг албан ёсоор нийтэд нээлттэй зарлахыг эх сурвалж мэдээлэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ё.Басхүү мөнгөн медаль хүртлээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Ёндонпэрэнлэйн Басхүү мөнгөн медаль хүртэж, Монголын багийн 3 дахь медалийг авч ирлээ.

Сонирхуулахад, энэ жинд Арабын Нэгдсэн Эмират улсын нэр дээр барилдаж буй манай жүдоч Б.Нармандах хүрэл медаль хүртсэн юм гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Монголын үндэсний олимпийн хорооноос мэдэгдэл гаргалаа DNN.mn

Монголын үндэсний олимпийн хорооноос мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Сүүлийн үед олон нийтийн хэрэгслээр допингийн асуудалтай холбогдуулан Монголын Үндэсний олимпын хороо (МҮОХ) нь Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага (МДЭҮБ)-ыг татан буулгах эрхтэй байгууллага мэт илт ташаа мэдээлэл тарж буйд няцаалт болгон дараах мэдэгдлийг гаргаж байна.

Дэлхийн допингийн эсрэг дүрмээр Дэлхийн допингийн эсрэг байгууллага (ДДЭБ)-аар хүлээн зөвшөөрөгдсөн МДЭҮБ-ыг татан буулгах, шинээр байгуулах эрх МҮОХ-нд олгогдоогүй бөгөөд тус дүрмийн 20.5.1 дэх заалтын дагуу МҮОХ нь тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь хориотой.

Харин МҮОХ нь Олимпын их гэр бүлийн гишүүд, тамирчдын эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсвэл хамтран ажиллахад бэлэн буйгаа удаа дараа МДЭҮБ болон холбогдох байгууллагуудад албан бичгээр илэрхийлсэн.

МҮОХ нь МДЭҮБ-ыг зөв засаглалтай байгууллага байх, үүссэн асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх, дахин давтагдуулахгүй байх, хэрхэн шийдвэрлэх талаар ДДЭБ (WADA) болон эрх бүхий байгууллагуудтай холбогдох дүрэм, журмын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч идэвхтэй ажиллах болно. Монголын үндэсний олимпийн хороо” гэжээ.

May be an image of text

May be an image of text

Categories
мэдээ спорт цаг-үе

Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид багаараа гуравдугаар байрт шалгарчээ DNN.mn

Сербийн Белград хотноо энэ сарын 16-21-ний хооронд болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорьж, амжилттай оролцлоо.

Эмэгтэй шигшээ баг гурван мөнгөн медаль хүртэж, 80 оноо цуглуулж гуравдугаар байрт орсноор Чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй боллоо.

Мөн энэ жил олимпын эрх олгогдож байгаагаараа онцлогтой бөгөөд эмэгтэй тамирчдаас 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа нар олимпын эрхийг эх орондоо авчирлаа гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Categories
мэдээ спорт

Манай улсын баг өнөөдөр Саудын Арабын багтай тоглоно DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадмын хөлбөмбөгийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна.

Монголын баг эхний тоглолтоо Вьетнамын шигшээтэй хийж 4:2 харьцаатай ялагдал хүлээсэн. Тус тоглолтод манай шигшээ багаас У.Тэмүлэн 46′, Б.Батмөнх 90+5′ нар гоол оруулсан билээ.

Манай багийн хоёр дахь тоглолт өнөөдөр 16:00 цагт Саудын Арабын эсрэг өрнөх болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ спорт

МУГТ Д.Отгонжаргал ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын “Старк Арена”-д тав дахь өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Сүсаки Юитэй барилдаж 0:10 харьцтайгаар ялагдлаа. Ингэснээр чөлөөт бөхийн 50 кг жинд ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртэв.

ОУХМ Д.Отгонжаргал хоёр жил дараалан Сүсаки Юитэй ДАШТ-ий аваргын төлөө барилдаж ялагдал хүлээлээ. Сүсаки Юи нь чөлөөт ДАШТ-д дөрөв дахь удаагаа түрүүлснээр 50 кг жингээ тэргүүлж байгаа юм.

Д.Отгонжаргал гурван дэлхийн аварга дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин. Тэрбээр 2021 оны ДАШТ-ээс хүрэл, 2022, 2023 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтын эзэн боллоо.

Маргааш 72 кг жинд ОУХМ Э.Даваанасан АНУ-ын тамирчин Амит Элортой, 68 кг жинд ОУХМ

Categories
мэдээ спорт

“Ханжоу 2022” Азийн наадам эхлэхэд гурав хоног үлдлээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадам эхлэхэд гурав хоног үлдлээ. Азийн наадмыг хамгийн олон зохион байгуулсан улс бол Тайланд Улс юм. Тус улсын нийслэл Бангкок хотод 1966 оны тивийн олимпыг анх зохион явуулсан. Дөрвөн жилийн дараа Өмнөд Солонгосын Сөүлд болох байсан ч цуцлагдаж, Тайланд Улс тивийн наадмыг дахин хүлээн авсан билээ.

Харин 1978 онд Сингапур Улс эрх авсан ч санхүүгийн асуудлаас болоод татгалзахад Тайланд Улсын Бангкок хотод гурав дахь удаагаа болж байв. Хамгийн сүүлд 1998 онд дахин Бангкок хотод болоход анх удаа 42 орны 10 мянган тамирчин оролцсон юм.

Хятад Улс Азийн наадмыг гурав дахь удаа зохион байгуулж байна. Урд хөршид анх 1990 онд Бээжинд тивийн шилдгүүд чуулсан бол үүнээс 20 жилийн дараа 2010 онд Гуанжоуд болсон түүхтэй.