Categories
мэдээ спорт

Жүдогийн залуучуудын шигшээ Португалийг зорилоо DNN.mn

Португал улсын Одивелас хотод 10 сарын 4-7-нд зохион байгуулагдах Залуучуудын ДАШТ-д оролцохоор жүдогийн залуучуудын шигшээ багийнхан явлаа.

Манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Г.Бат-Эрдэнэ, Ц.Хулан дасгалжуулагчаар удирдуулсан эрэгтэй 9, эмэгтэй 9 жингийн жүдочид Залуучуудын ДАШТ-ий  татами дээр хүч үзэх юм.

Тамирчдын бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүд:

-60кг Н.Мэндсайхан

-60кг Т.Түмэнжаргал

-66кг Ж.Энхтөр

-73кг А.Өсөхжаргал

-81кг Н.Жангарай

-90кг Ц.Дагвадорж

-100кг Г.Хангарьд

-100кг Б.Хүдэрчулуун

+100кг Л.Энхболд

Эмэгтэйчүүд:

-48кг Э.Хүслэн

-48кг М.Нандин-эрдэнэ

-52кг Т.Ариунзаяа

-52кг Б.Уранзаяа

-57кг О.Оюунчимэг

-63кг Д.Есүй

-70кг Б.Ням-эрдэнэ

-78кг О.Хүслэн

+78кг Э.Энхзул

Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол Улсын Dota 2-ийн баг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Монгол Улсын Dota 2-ийн баг “Ханжоу 2022”  19 дэх удаагийн Азийн наадмын Esport Dota 2 төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Манай баг эхний үеийн яллалтыг авсан ч хоёр дараалан өөрийн таавраа алдсан юм.

Сүүлийн үед хоёр багийн өрсөлдөөн маш хүчтэй байв. БНХАУ-ын баг сүүлийн хоёр рошаныг унагааж чадсанаар манай багийн баатруудыг хүндхэн байдалд оруулсан нь тоглолтыг хувь заяаг шийдсэн гэж болно. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа Азийн наадмаас И-спортын төрлөөр медаль хүртэж байна.

Манай улсын шигшээ баг нэг хожил, нэг хожигдолтойгоор С хэсгээс гарсан. Хасагдах шатны эхний тоглолтдоо Казахстан улсын шигшээ багийг 2:1 харьцаатайгаар ялсан. Харин хагас шигшээд Киргизстан улсын багтай тоглож хоёр үе илүүрхсэнээр аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм.

Монгол Улсын шигшээ буюу IHC esports багийн бүрэлдэхүүнд 423 буюу А.Билгүүн, sanctity буюу О.Сүхбат, 11 буюу Б.Мөнх-Эрдэнэ, Ace12 буюу Н.Батбаясгалан, Se буюу Д.Төгстөр нар багтсан. Харин багийн дасгалжуулагчаар Э.Тэмүүлэн ажилласан байна.

Энэ удаагийн Азийн наадамд Dota2 тоглоомын төрөлд манай улсыг төлөөлөн оролцож байгаа тоглогчид нь IHC E-sports багт харьяалагддаг. Өнгөрсөн сард зохион байгуулагдсан IESF World Esports Championships тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцохдоо аваргын цомыг өргөж 50 мянган ам.долларын шагналыг хүртсэн билээ.
Categories
мэдээ спорт

Байт харваачид эзэн орны багийг хожив DNN.mn

Сонгодог байт харвааны багийн төрлөөр эрэгтэй шигшээ баг 16-д БНХАУ-ын багийг хожлоо. Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 5:1-ээр талбайн эздийг илүүрхсэн юм.

Хятадын баг энэ онд Туркийн Антальяд болсон Дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн билээ. Манай залуус шөвгийн 8-ын харваагаа энэ сарын 6-нд Энэтхэгийн багтай цэц мэргэнээ сорих хуваарьтай.

Байт харвааны сонгодог холимог багийн төрлөөр Индонезийн багт 1:5, нийлмэл нумын төрлөөр холимог баг БНСУ-ын шигшээд 145:155, нийлмэл нумын төрлөөр эрэгтэй баг Хятадын Тайпэйд 212:232, сонгодог харваагаар эмэгтэй баг Японд 0:6-гаар тус тус дийлдэв.

Categories
мэдээ спорт

3Х3 сагсан бөмбөгийн баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрлөөс манай эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй баг хүрэл медаль тус тус хүртэж, Монгол Улс багийн спортын төрлөөр тивийн олимпоос анхны медалиудаа авсан билээ.

“Ханжоу 2022” Азийн наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар өнөөдөр медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлээ.

Уулзалтаар Монголын багийн ахлагч А.Ганбаатар “Түүхэн амжилт гаргасанд 3х3 сагсан бөмбөгийн нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэе. Та бүхний амжилт монголын олон хүүхэд залууст үлгэр дуурайлал боллоо. Эерэг бүхнийг түгээн дэлгэрүүлж буйд дахин талархал илэрхийлье” хэмээн онцлон цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ хэмээн МҮОХ-оос мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Ө.Батцэцэг Монгол Улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллах анхны шүүгч боллоо DNN.mn

Монголын хөлбөмбөгийн холбооны “А”, Азийн хөлбөмбөгийн холбооны “Элит” ангилалтай шүүгч Ө.Батцэцэг “Ханжоу 2022” Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтуудад ажиллахаар боллоо.

Хөлбөмбөгийн төрлөөр тивийн хэмжээний томоохон тэмцээний шигшээ шатанд Монгол шүүгч томилогдон ажилласан удаагүй. Ө.Батцэцэг Монгол Улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллахаар болсон анхны шүүгч болж буй юм.

Түүний хувьд анх 2016 онд шүүгчийн гараагаа эхэлсэн ба 2021 онд Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч болж өдгөө тивийн шилдэг шүүгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: Монголын Олимпын Үндэсний Хороо 

Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн тамирчид Ханжөүг зорилоо DNN.mn

Монголын жюү жицүгийн тамирчид өнөөдөр Ханжөүг зорилоо.

Тус төрөл эрэгтэйчүүдийн -62, -69, -77, -85 кг, эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг-ын жингээр 10 сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Азийн Наадамд өрсөлдөх тамирчид:

Эрэгтэйчүүд:

-62 кг:

Ө.Эрдэнэбаатар

Б.Баяртулга

-69 кг:

Э.Чинзориг

Ч.Түвдэнтарваа

-77 кг:

Б.Батбаяр

М.Даваадорж

-85 кг:

Б.Ариунцог

Б.Алтангэрэл

Эмэгтэйчүүд:

-48 кг:

Т.Уянгаа

Б.Одгэрэл

-52 кг:

Г.Монголжин

Э.Энхжиндарь

-57 кг:

Ц.Удвал

Э.Шүрэнцэцэг

-63 кг:

Б.Буяндэлгэр

Б.Хонгорзул

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Чинзориг ялалт байгуулж, медалийн болзол хангалаа DNN.mn

“Ханжоу-2022” Азийн наадмын Боксын эрэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорьж буй Б.Чинзориг Казахстаны боксчин Ертуган Жейнуллиновыг оноогоор ялснаар медалийн болзол хангалаа.

Манай боксчин медалийн өнгөө шийдэж, “Парис 2024” Олимпын эрхээ авах хариуцлагатай даваанд өнгөрсөн оны тивийн аварга Тайландын Бунжонг Синсиритэй тулалдана гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Намуун шөвгийн 8-д шалгарчээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 57 кг-д 16 улсын 16 тамирчин тулалдахаар бүртгүүлсэн юм.
Монголоос М.Намуун эх орноо төлөөлөн эхний тойрогт БНСУ-ын Жин Хе Ёнтой учраа таарсан билээ.
Таван жилийн өмнө “Жакарта 2018”-д шөвгийн 16-д ялагдаж байсан М.Намуун энэ удаад өрсөлдөгчөө илт давуу хожлоо.
Эхний хоёр үеийн дараа шүүгч тоглолтыг зогсоох шийдвэр гаргаж, ялалтыг манай тамирчинд шууд өглөө.
М.Намуун медалийн төлөөх шийдвэрлэх тулаанаа Дэлхийн мөнгө, хошой хүрэлтэй Казахстаны боксчин Карина Ибрагимоватай тулалдахаар болов.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
Categories
мэдээ спорт

ХАНЖОУ 2022: Монгол Улс медалийн тоогоор 20 дугаар байрт бичигдэж байна DNN.mn

“Ханжөү-2022” Азийн зуны XIX наадам БНХАУ-ын Ханжөү хотод болж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар Монголын баг тамирчид хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж, медалийн тоогоор 20 дугаар байрт бичигдэж байна.

Хийн урт бууны эмэгтэй баг болох О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нар 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж Монголын багийн медалийн салхийг хагалсан бол жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү, -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар мөнгө, 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам , +78 кг-ын жинд А.Адьяасүрэн нар хүрэл, мөн жүдо бөхийн холимог багийн төрөлд Монголын баг хүрэл медаль тус тус хүртжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Жүдочид холимог багийн төрөлд хүрэл медаль хүртлээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн сүүлийн өдөр холимог багийн төрөлд хүрэл медалийн төлөө манай жүдочид БНСУ-ын багтай өрсөлдлөө.

О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар нар өрсөлдөгчөө ээлж дараалан ялснаар 3:0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн. Харин БНСУ-ын Хан Хэ Жү манай Б.Ням-Эрдэнийг иппоноор ялсан юм.

Шийдвэрлэх барилдааныг Г.Алтанбагана БНСУ-ын И Сүн Хотой хийж, цэвэр ялснаар эцсийн дүнд 4:1-ээр Монголын баг хүрэл медалийн эзэн боллоо.

Багийн төрөлд япончууд ганц ч жүдоч нь ялагдаагүй амжилтаар энэ удаагийн Азийн Наадмын багийн төрөлд итгэл төгс түрүүллээ. Мөнгөн медалийг Узбекистан, хүрлийг БНХАУ баг Казахстаны шигшээг 4:2 харьцаагаар илүүрхэж, шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.