Categories
мэдээ спорт

Т.Тулга алтан медалийн төлөө барилдана DNN.mn

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам 14 дэх өдрөө болж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга БНАСАУ-ын бөхийг илүүрхэн ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Шигшээ барилдаанд түүний учраа нь Ираны Рахман Амузад Халили байх юм.

May be an image of 2 people and text that says "19thAs n Hangzhou gzhou 2022 361 MONGOLIA MONGOLIA xac6aHK ambApaлA"

Харин хүрэл медалийн төлөө Н.Насанбуян, Э.Дэлгэрмаа нар барилдана.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын баг 14 медальтайгаар 24 дүгээр байрт жагсаж байна DNN.mn

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадмын 14 дэх өдрөө болж байна.

Тус наадамд 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын 61 төрөлд 481 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ.

Харин Монголын 403 тамирчин энэ наадамд хурд, хүчээ сориход 45 орноос нийт 14 медаль хүртсэн байдлаар 24 дүгээр байрт жагсаж байна. Тодруулбал, нэг алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медаль хүртээд байна.

Энэ удаагийн наадмыг медалийн чанараар наадам зохион байгуулагч БНХАУ-ын баг нийт 333 (алт 179, мөнгө 99, хүрэл 55) медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон (нийт 158 медаль), БНСУ (нийт 157 медаль)-ын баг удаалж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Болортуяа, Э.Даваачимэг нар шагналт байр эзэллээ DNN.mn

Чөлөөт бөхийн эхний өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 57 кг-д медалийн төлөө манай бөхчүүд шалгарсан. 53 кг-д Б.Болортуяа хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Антимтай учраа таарч, 1:3-аар дийлдлээ. Энэ жинд Японы Акари Фүжинами БНХАУ-ын Шиан Юү Паныг оноогоор цэвэр ялснаар алтан медаль хүртсэн юм.
Харин 57 кг-д Э.Даваачимэг хүрлийн төлөө БНХАУ-ын Ке Шин Хонтой учраа таарсан. Манай тамирчин барилдааны явцад хөлөндөө бэртэл авснаар оноогоор хожигдлоо. Уг жинд дэлхийн гурван удаагийн аварга Японы Цүгүми Сакурай БНАСАУ-ын Ин Сүн Ёнтой финалдсан. Эхний үед солонгос бүсгүй дэлхийн аваргыг тэвдүүлж, 6:0-ээр илүүрхсэн ч хашир аварга дараагийн үед ажилласаар 6:7-гоор хожлоо.
Өнөөдөр буюу энэ сарын 6-нд эмэгтэйчүүдийн 62 кг-д С.Цэрэнчимэд, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Н.Насанбуян, 65 кг-д Т.Тулга нар барилдах юм гэж МҮОХ-оос мэдээллээ.
Categories
мэдээ спорт

С.Жамбалжамц Азийн Наадмаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

Азийн АШТ-ий хүрэл медальт С.Жамбалжамц Азийн Наадмаас хүрэл медаль хүртлээ.

Манай дугуйчин 4:31.11 секундээр замаа дуусгав. Энэ төрөлд Казахстаны дугуйчид болох Евгени Федоров, Алексей Луценко нар 4:25.29 цагаар алт, мөнгөн медаль зүүлээ.

Манай бусад дугуйчдын хувьд Б.Тэгшбаяр 4:36:16 цагаар барианд орсноор 35-д жагслаа.

Categories
мэдээ спорт

Азийн наадмын жюү жицүгийн дэвжээнд монгол шүүгч шүүж байна DNN.mn

“Ханжоу 2022” Азийн XIX наадмын жюү жицүгийн тэмцээнийг Олон улсын жюү жицүгийн холбооны шүүгчид дэнсэлж байгаагийн дунд Монгол Улсаас олон улсын шүүгч О.Болд-Эрдэнэ ажиллаж байна.

May be an image of 3 people

О.Болд-Эрдэнэ нь Монголд жюү жицүгийн спортын холбоог үүсгэн байгуулж, өөрөө энэ спортоор хичээллэж ирсэн хар бүстэй тамирчин.  Мөн олон улсын шүүгчээр тив, дэлхийн тэмцээнүүдийг дэнсэлдэг шүүгч юм.

May be an image of 4 people and text

Categories
мэдээ спорт

“Ханжоу 2022” Азийн наадмын марафон гүйлтийн тэмцээн өндөрлөлөө DNN.mn

Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд манай дөрвөн тамирчин хурд сорилоо.

Эрэгтэйчүүдийн ангилалд 18 гүйгч замд гарснаас 16 нь барианд орсон юм. Манай тамирчин Д.Гантулга эхний 35 км-д түрүүлж явсан ч 2:18:03 цагаар барианд орсноор 10-т жагслаа. Харин Ж.Олонбаяр 2:23:54 цагаар 15-д орсон юм.

Эрэгтэйчүүдийн мафаронд БНХАУ-ын Хе Жие түрүүллээ. Тэрбээр 2:13:02 цагийн амжилтаар замаа дуусгасан. Хятадууд Азийн Наадмын түүхэнд хамгийн олон алттай ч марафоны төрлөөр анхны түрүүгээ авсан нь энэ юм. Мөнгөн медалийг БНАСАУ-ын Хан Ил Рён 2:13:27 цагаар, хүрлийг БНХАУ-ын Шао Хуй Ян 2:13:39 цагаар хүртлээ.

Эмэгтэйчүүдийн марафонд нийт 17 гүйгч бүртгүүлсэн. Г.Хишигсайхан 2:35:34 цагаар 7-д орсон бол Б.Мөнхзаяа 2:37:07 цагаар 9-д жагсав.
Энэ төрөлд Бахрейний гүйгч Чебичий Чумба 2:26:14 цагаар түрүүлж, БНХАУ-ын Де Шун Жан (2:27:55) мөнгө, Киргизийн Сардана Трофимова (2:28:41) хүрэл медаль зүүлээ хэмээн МҮОХ-оос мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ханжоу 2022: Б.Чинзориг Азийн наадмаас Монголын анхны алтан медалийг авлаа DNN.mn

“Ханжоу 2022” Азийн спортын их наадам 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Манай улс наадмын 12 дахь өдөр алтан медаль хүртсэн 27 дахь улс боллоо. Ингэснээр монголчууд 1 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж медалийн чансаагаар 22-т бичигдлээ.

Азийн спортын энэ удаагийн их наадмаар медалийн тоо болон чансаагаар БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж 316 медаль хүртсэний 171 нь алтан медаль байна. Харин үүний араас Япон 147, БНСУ-ын баг 148 медаль хүртсэнээр эрэмбэлэгдэж байна

Categories
мэдээ спорт

Таэквондогийн “Соёмбо цом-2023” тэмцээн болно DNN.mn

Өмнөд Солонгосоос үүсэлтэй WTF-ын Дэлхийн таэквондогийн холбооны Монголын олимпын таэквондогийн II дахь удаагийн “SOYOMBO CUP 2023” тэмцээн болно.

Тус тэмцээнд  Монголын таэквондогийн холбооны 36 салбар сургалтын төвийн 650 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.

Categories
мэдээ спорт

“Ханжоу 2022” Монголын баг тамирчдын өнөөдрийн тоглолтын хуваарь DNN.mn

“Ханжоу 2022” Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь

Categories
мэдээ спорт

Б.Отгонболд финалд шалгарч “Парис 2024” олимпын эрхээ авлаа DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2 харьцаагаар буулган авч, Азийн Наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” Олимпын эрхээ авлаа.

Аваргын төлөө эзэн орны харваач Жи Шиан Шоутай 10 сарын 7-нд 11:30 цагаас харвах юм.

Монгол Улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медальд хүрч үзээгүй. Ийнхүү анхны медалийг Б.Отгонболд авчирч, шинэ түүх бичлээ гэж МҮОХ-оос мэдээллээ.