Categories
мэдээ спорт

Э.Дэлгэрмаа дэлхийн чансааны хоёрдугаарт бичигджээ DNN.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ.
Эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Энхсайханы Дэлгэрмаа чансааны хоёрдугаарт бичигдэж байна.
Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын өөр таван бөх байгаа бөгөөд 72 кг-д Э.Даваанасан III, 50 кг-д Д.Отгонжаргал IV, 53 кг-д Б.Болортуяа V, 55 кг-д Ч.Отгонтуяа VII, 59 кг-д Х.Болортуяа мөн VII байрт бичигдлээ.
Чансааг гаргахдаа дараах тэмцээний оноог оруулан тооцжээ.
• Дэлхийн АШТ
• Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ
• Азийн болон Пан-Америкийн наадам
• Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүд
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хоро
Categories
мэдээ спорт

2028 оны Олимпийн хөтөлбөрт спортын таван төрлийг нэмлээ DNN.mn

Лос-Анжелес хотноо 2028 онд явагдах олимпийн тоглолтод флаг-футбол, крикет, лакросс, сквош, бейсбол зэрэг таван төрлийг шинээр нэмэхээр Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх хороо шийдвэрлэлээ.

“Санал болгож байгаа таван төрөл нь Америкийн спортын соёлд бүрэн нийцнэ. Эдгээрийг хөтөлбөрт оруулж байгаа нь олимпийн хөдөлгөөнийг АНУ болон дэлхийн шинэ нийгэмлэгтэй хамтран ажиллах боломжийг олгож байна. Үүнтэй зэрэгцээд олон улсын спортын төрлүүд АНУ-д очно” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэллээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОУОХ  Лос-Анжелесийн 2028 оны олимпийн урьдчилсан хөтөлбөрт спортын 28 төрлийг оруулжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Парис-2024” олимпийн эрх олгох тэмцээний хуваарь гарчээ DNN.mn

Тивүүдийн тэмцээнээс 2024 (алт, мөнгөн медальтнууд) олимпын эрх авна.

2024 оны гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Мексик Улсын Акапулькод

Пан Америкийн эрх олгох тэмцээн болох юм.

Гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд, Египет Улсын Александрия хотод

Африк-Далайн орнуудын эрх олгох тэмцээн болно.

Дөрөвдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд, Азербайжан Улсын Баку хотод

Европын эрх олгох тэмцээн явагдана.

Дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Киргизстан Улсын  Бишкек хотод.

Азийн эрх олгох тэмцээн болно.

Дэлхийн эрх олгох тэмцээн 2024-ий (эхний гурван байрт) олимпын эрх олгоно.

Тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд  Стамбул, Турк Улсын Станбул хотод.

дэлхийн эрх олгох тэмцээн явагдана.

“Парис-2024” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн 2024 оны наймдугаар сарын 5-11-ний болно.

ОЛИМПЫН ЭРХ АВААД БУЙ ОРНУУД

Эрэгтэй чөлөөт бөх:

57 кг-д: Серб, Япон, Армен, Албани, AIN (Орос)

65 кг-д: Унгар, Пуэрто-Рико, Армен, AIN (Орос), Иран

74 кг-д: AIN (Орос), АНУ, Серб, Япон, Грек

86 кг-д: АНУ, Иран, Сан-Марино, Казахстан, Узбекистан

97 кг-д: Бахрейн, Азербайжан, АНУ, Турк, Гүрж

125 кг-д: Иран, Гүрж, Турк, АНУ, AIN (Орос).

Нийт дүнгээр:

AIN (Орос) дөрөв,

АНУ дөрөв

Иран гурав

Серб, Япон, Гүрж, Турк, Армен  тус бүр хоёр.

Сан-Марино, Казахстан, Узбекистан, Албани, Грек, Пуэрто-Рико, Унгар, Бахрейн, Азербайжан Улс тус бүр нэг.

Эмэгтэй чөлөөт бөх:

50 кг-д: Япон, Монгол, АНУ, БНХАУ, Турк

53 кг-д: Япон, AIN (Беларусь), Эквадор, Энэтхэг, Швед

57 кг-д: Япон, Молдав, Нигери, АНУ, Польш

62 кг-д: Япон, Киргизстан, Норвеги, Украин, Герман

68 кг-д: Турк, Монгол, Франц, Молдав, Япон

76 кг: Япон, Киргизстан, Колумб, АНУ, Куба.

Нийт дүнгээр:

Япон зургаа

АНУ гурав

Монгол, Турк, Киргизстан, Молдав хоёр.

БНХАУ, AIN (Беларусь), Эквадор, Энэтхэг, Швед, Нигери, Польш, Норвеги, Украин, Герман, Франц, Колумб, Куба Улс тус бүр нэг олимпын эрх аваад байна.

Categories
мэдээ спорт

Морьт харваачид ДАШТ-д оролцох эрхээ авлаа DNN.mn

Энэ жилийн морьт харвааны ДАШТ-д оролцох эрх олгох тэмцээн Малайзад аравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болжээ.

Тэмцээнд Монгол, Хятад, Солонгос, Индонез, Япон, Тайланд зэрэг найман орны тамирчид гурван төрлөөр өрсөлдсөн байна.

“WHAF WORLD CUP QUALIFIER-2023” олон улсын Морьт харвааны тэмцээнд Монгол Улсын тамирчин Н.Алтанхуяг, О.Мөнхбаясгалан (хоёул “Намнаа” академи) П.Пүрэв-Очир, О.Түмэнбаяр (хоёул “Хан-Монгол” морьтоны холбоо) нар амжилттай оролцжээ. Тэмцээний дүн гарахад, СОЛОНГОС сериал шот төрөлд О.Түмэнбаяр алтан медаль, QABAQ буюу агаарт өлгөсөн таваг намнах төрөлд О.Түмэнбаяр хүрэл медаль, KASSAI буюу Унгар харвааны төрөлд П.Пүрэв-Очир мөнгөн медаль,О.Түмэнбаяр хүрэл медаль хүртжээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр  Монголын баг тамирчид тэргүүн байрыг эзэлж алтан цомын эзэд болсон бөгөөд Саудын Арабд арванхоёрдугаар сарын 14-16-ны хооронд зохион байгуулагдах “HORSEBACK ARCHERY WORLD CUP” тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

О.Есүгэн “Парис-24” олимпийн эрхээ авчээ DNN.mn

ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн “Ханжоу-2023” 19 дэхь удаагийн Азийн наадамд  оролцож “Парис-24” зуны олимпийн эрхээ авлаа.

Тэрбээр боксын эмэгтэйчүүдийн 50 кг төрлөөр, шөвгийн наймд дэлхийн хошой аварга, Казакстаны тамирчин Назым Кызайбайтай тулалдсан байна. Тус наадамд Монгол Улсын 400 гаруй тамирчин, 34 спортын 36 төрөлд хурд хүч, оюун ухаанаа сорьжээ.

Categories
мэдээ спорт

Пара таеквондоч У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ DNN.mn

БНХАУ-ын Тайюун хотод пара таеквондогийн гранпри өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн бол эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Медалийн тавцанд гарсан хоёр тамирчны тухайд, Мексик улсад саяхан болсон пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ-ээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн юм.

Тэднийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нар удирдан оролцож байнa.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын бүжигчид гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ DNN.mn

БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилттай оролцлоо.

Тэмцээний “Youth Team Hip Hop” төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

Үүний араас Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг “Primary Team Hip Hop” болон “Primary Doubles Hip Hop” төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авчээ.

Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ спорт

Монголд пауэрлифтингийн ДАШТ болж байна DNN.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, 39 орны 430 орчим тамирчин шахалт, суулт, таталтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрөлд өрсөлдөж байна.
Тус тэмцээний нээлтийн ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын зүгээс тавьсан эерэг хандлагатай, эрүүл иргэнтэй болох зорилгын хүрээнд энэ арга хэмжээг зохион байгуулж, монгол иргэдийг эрүүл байлгах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа Монголын пауэрлифтингийн холбооны удирдлагуудыг сайшааж, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.
“Holiday Inn” зочид буудлын их танхимд болж буй тус тэмцээнд 40-49, 50-59, 60-69 нас болон 70-аас дээш гэсэн насанд эрэгтэйчүүд 59-өөс +120 кг хүртэл найман жинд, эмэгтэйчүүд 42-оос +83 кг хүртэл найман жинд хүч чадлаа сорьж байгаа юм. Тэмцээнийг олон улсын зэрэгтэй 43 шүүгч дэнсэлж байна. Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад хоёр дахь удаагаа болж буй бөгөөд анх 2018 онд болсон удаатай юм.
Categories
мэдээ спорт

“Ханжоу 2022”: Азийн наадмаас медаль хүртсэн тамирчид DNN.mn

Монголын баг “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадамд 34 спортын төрөлд 402 тамирчин, 118 дасгалжуулагч болон арын албаны хүн нийт 520 хүн оролцож, тивийн Олимпод түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр тоосоо өргөлөө. Энэ нь наадамд оролцсон 45 Үндэсний олимпын хорооны багаас 7 дахь том бүрэлдэхүүн байв.

Тодруулбал манай баг тамирчид жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, байт харваа, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, и-спортын дота2 нийт 10 спортын төрлөөс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ.

Алтан медальтнууд:
Боксын эрэгтэйчүүдийн -63.5 кг-ын жинд Б.Чинзориг
Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд
Чөлөөт бөхийн эрэгтэй -65 кг жинд Т.Тулга

Мөнгөн медальтнууд:
И-Спорт дота 2 төрөлд
Жүдо бөхийн эрэгтэй -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү
3х3 сагсан бөмбөгийн U23 насны эмэгтэй шигшээ баг
Чөлөөт бөхийн эрэгтэй +125 кг жинд М.Лхагвагэрэл

Хүрэл медальтнууд:
Сагсан бөмбөгийн 3х3 (U23) эрэгтэй баг
Боксын эмэгтэйчүүдийн -50 кг-ийн жинд О.Есүгэн
Дугуйн спортын төрөлд (Засмал замын дугуйн уралдаан) С.Жамбалжамц
Жүдо бөхийн -73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд А. Адьяасүрэн
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд Л.Сосорбарам
Жүдо бөхийн холимог баг
Кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд Ц.Батцэцэг
Хийн урт бууны эмэгтэй баг ( О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа) 10 метрийн дасгал
Чөлөөт бөхийн эрэгтэй -57 кг жинд Н.Насанбуян
Чөлөөт бөхийн эмэгтэй -68 кг жинд Э.Дэлгэрмаа
Жиү Жицүгийн эрэгтэй -77 кг жинд М.Даваадорж
Чөлөөт бөхийн эрэгтэй -97 кг жинд Г.Ганхуяг

Медалийн тоо болон чансаагаар БНХАУ-ын баг тамирчид 201 алт, 111 мөнгө, 71 хүрэл тэргүүн байрт орлоо.

Хоёрдугаар байрт Японы баг тамирчид 52 алт, 67 мөнгө, 69 хүрэл медальтайгаар удаалж байна.

Гуравдугаар байрт БНСУ-ын баг 42 алт, 59 мөнгө, 89 хүрэл медальтайгаар оржээ.

Улс орнуудын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ханжоу-2022: Т.Тулга Азийн наадмын чөлөөт бөхийн 57 кг-ын жинд түрүүллээ DNN.mn

Ханжоу 2022 Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг жинд манай улсын тамирчин ОУХМ Т.Тулга алтан медалийн төлөө Ираны бөх Амоузадхалили Рахмантай барилдаж 11:1 онооны харьцаатайгаар ялалт байгууллаа.

Манай улсын тамирчин эхний үеийг 1:0 харьцаатайгаар дуусгасан. Сүүлийн үед өрсөлдөгчийгөө сугадаж тонгорох мэхээр унагааж дөрвөн оноо авсан. Улмаар гурав дараалан эргүүлж зургаан оноо авч цэвэр ялав.

Тус Азийн наадамд Монгол Улс хоёр алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 22 дугаар байрт жагсаж байна. Харин чөлөөт бөхөөр гурав дахь медалиа хүртлээ.