Categories
мэдээ спорт

А.Дуламсүрэн жүдо бөхийн Ази тивийн аварга боллоо DNN.mn

Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-ны өдрүүдэд боллоо. Тус эмцээнд 15 орны 181 тамирчин оролцсон байна.

Тэгвэл, манай улсаас эх орноо төлөөлөн барилдсан А.Дуламсүрэн охидын 70 кг-ын жинд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялжээ. Энэ жинд хүрэл медалийг Энэтхэг, БНСУ-ын тамирчид хүртэв.

Categories
мэдээ спорт

Монголын пара байт харвааны тамирчид “Парис-2024” паралимпийн эрхийн төлөө өрсөлдөнө DNN.mn

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болно.

Энэ тэмцээнд дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий багийн хүрэл медальт Д.Сэлэнгэ, Дэлхийн цомын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар оролцох юм.

Тус тэмцээнээс зөвхөн нэг тамирчинд “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгож байна. Пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2004 онд “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль билээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ спорт

Э.Нанзаддорж пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

Литва улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны есөн тамирчин хүч үзэж буйгаас эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж шахалтын төрөлд цээжнээс 162.5 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ. Мөн тэрбээр таталтын төрөлд 222.5 кг-ыг татаж, суултын төрөлд 225 кг-ыг өргөснөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлжээ.

May be an image of 2 people and text that says "EdnG w SBD TIPE International Powerlifting Federation"

Categories
мэдээ спорт

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нурууны бэртлийн улмаас энэ удаагийн башёг өнжив DNN.mn

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү өчигдөр Фүкүока хотод эхэллээ.

Энэ удаагийн башёг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нурууны бэртлийн улмаас өнжиж буй. Түүний дэвжээний багш Исэгахама  “Тэр урагшаа алхах бүрдээ өвдөлт мэдэрч байгаа. Барилдаж чадахгүй байна. Уг нь энэ удаагийн башёд барилдана гэж бодож байсан юм. Гэвч барилдаж чадахгүй байна. Өвдөгний бэртэл нь гайгүй болж байтал нуруу нь бэртлээ. Түүний бэртэл бэлтгэл бүрийн дараа үрэвсэж байна” хэмээв.

Ийнхүү ёкозүна Тэрүнофүжи гурван башё дараалан бүтэн барилдаж чадсангүй.

Categories
мэдээ спорт

Шатрын сонирхогчдын ДАШТ-ээс дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ DNN.mn

Оман улсын Мускат хотод энэ сарын 1-11 -нд шатрын сонирхогчдын ДАШТ болж, манай улсын зургаан тамирчин өрсөлдлөө. Тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

May be an image of 4 people and text

1700 хүртэлх эмэгтэй ангилалд:
  • Бат-Амгалангийн АНУЖИН /Монгени/
  • Цогдэлгэрийн АНУДАРЬ /Сүхбаатар аймаг/
  • Балданжанцангийн ХҮСЛЭНЗАЯА /Ласкер клуб/
1700 хүртэлх эрэгтэй ангилалд:
  • Ганбатын ДАНЗАНЖУНАЙ /Монгени/
2000 хүртэлх эрэгтэй ангилалд:
  • Даштогтохын АМАРСАЙХАН /Монгени/
2000 хүртэлх эмэгтэй ангилалд
  • Норовсамбуугийн БАДАМХАНД

1700 хүртэлх ангилалд эхний гурван байрыг эзлэхийн зэрэгцээ манай улсын дөрвөн тамирчин анх удаа нэг дор шатарчин сонирхогчдын дэлхийн аварга болж байна.

May be an image of 6 people, dais and text

May be an image of 6 people, dais and text

May be an image of 6 people, dais and text

Categories
мэдээ спорт

Азийн пара наадамд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүллээ DNN.mn

Монгол Улсын сайд, ОНБТСҮХ- ны дарга Б. Бат-Эрдэнэ болон БТСУХ-ны дарга О.Баттулга нар БНХАУ-ын Ханжөү хотноо болсон IV дэх удаагийн Азийн Пара наадамд өндөр амжилт үзүүлсэн Монголын баг тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ.

Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болж 44 орны баг тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.

Харин Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин өрсөлдөж хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тус тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

Categories
мэдээ спорт

Хүчит 256 бөхийн барилдаан болно DNN.mn

Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Тус барилдаан Арваннэгдүгээр сарын 12-ны ням гаригийн 11:00 цагт болох аж. Барилдах бөхчүүдийг 11 сарын 10-11-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Categories
мэдээ спорт

БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит таеквондогийн тэмцээн болно DNN.mn

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын Таеквондогийн Холбооноос зохион байгуулдаг “Элчин сайдын нэрэмжит таеквондогийн тэмцээн” энэ жил 14 дэх угаагаа 11 сарын 9-ний өдөр зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээнд нийт 21 аймгаас 37 клубын 500 гаруй тамирчид оролцох ба A, B, C төрлөөр 10-15 нас, 12-12 насны ангилалаар зохион байгуулагдах юм.

Нээлтийн ёслолын ажиллагаа 11 сарын 9-ний өдрийн 13:00 цагт V-Court спорт зааланд болох ба БНСУ-аас МУ-д суугаа Элчин сайд болон Монголын Таеквондогийн Холбооны ерөнхийлөгч оролцоно.

Categories
мэдээ спорт

Ч.Цогтбаатар бодибилдингийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ DNN.mn

Дэлхийн 204 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын бодибилдинг, Фитнессийн холбооны (IFBB) дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-6 ны хооронд Испани Улсын Санта Сусанна хотод болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 100 гаруй орны 1700 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос 14 тамирчин албаны багийн гурван хүн оролцож нэг хүрэл медаль, есөн шагналт байрт шалгарчээ.

Тус тэмцээний классик бодибилдинг ангилалд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Ч.Цогтбаатар бодибилдингын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр анхдагч алдартны өлгий Булган аймгийн харьяат юм байна.

Categories
мэдээ спорт

Аэробик гимнастикийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно DNN.mn

Аэробик гимнастикийн 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны Бямба гаригт Улаанбаатар хотноо, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн спорт цогцолборын зааланд зохион байгуулагдана. Тэмцээнийг дараах насны төрөл, ангиллаар зохион байгуулна. Үүнд,

Өсвөрийн 6-8 насны (2015-2017 онд төрсөн) тамирчид

  • Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан (4) төрлөөр өрсөлдөнө.

Өсвөрийн 9-11 насны (2012-2014 онд төрсөн)

  • Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, багийн (5) төрлөөр,

Өсвөрийн 12-14 насны (2009-2011 онд төрсөн)

  • Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн багийн (6) төрлөөр,

Залуучуудын 15-17 насны (2006-2008 онд төрсөн)

  • Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, степ, бүжгийн багийн (7) төрлөөр,

18-с дээш насны (2005 оноос өмнө төрсөн)

  • Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, степ, бүжгийн багийн (7) төрлөөр тус тус өрсөлдөнө.