Categories
мэдээ спорт

Э.Дэлгэрмаа дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэв DNN.mn

Дэлхийн бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн жин тус бүрийн чансаагаар тэргүүлэгч бөхчүүдийг нэрлэсэн байна.

Манай тамирчдаас 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ, “Хүч” спорт хорооны тамирчин Э. Дэлгэрмаа дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдлээ. Тэрбээр ДАШТ-ээс мөнгө, “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн нь түүний дэлхий чансааны оноо өсөх үндэс болжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

О.Насанбурмаа: “Багш аа, би аварга болно оо” гэж хэлээд дэвжээнд гарсан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………….

Энэ сарын 16-22-ны хооронд Энэтхэгийн Нью Дели хотноо бол­сон чөлөөт бөхийн Азийн авар­гаас 67 кг-ын жинд гавьяат тамир­чин Очирбатын Насан­бурмаа алтан ме­даль авч зургаан жил манай тамирчдын хүр­тээ­гүй тивийн аваргын алтан медалийг эх орондоо ав­чирсан юм. Чөлөөт бөхийн тамирчид ур­жиг­дар эх орон­доо ир­сэн байна. Тэд­ний хувьд манай эх оронд ирэх сарын 11, 12-ны өдрүү­дэд болох “Mongolian open” тэм­цээний бэлт­гэлд гара­хаар Эр­дэнэт явах гэж байхад нь Монгол Улсын гавь­яат тамирчин Очир­батын Насан­бурмаа­тай ярилцлаа.


-Чөлөөт бөхийн ти­вийн аварга шалга­руу­лах тэм­цээнээс алтан медаль хүрт­­сэн танд баяр хүргэе. Өнөө жи­лийн Ази тивийн авар­гын тэмцээний тухай ярихгүй юу?

-Би өмнө нь Ази ти­вийн аварга шалгаруулах тэм­цээнд хоёр удаа орж байсан. Гурав дахь удаа­гаа орол­цохдоо алтан медаль хүрт­сэндээ туй­лын баяртай байна даа. Ард түмнийхээ хүсэн хү­лээ­сэн чөлөөт бөхийн ти­вийн аваргын алтан ме­далийг хүртэж чадсан болохоор сэт­гэл өөдрөг байна. Гэхдээ энэ алтан медаль ганцхан Насан­бурмаагийн амжилт биш юм аа. Миний ард бэлтгэл хан­гагч, багш нар, чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, ажлын маань хамт олны хүч хөдөлмөр шингэсэн үнэ цэнэтэй медаль юм шүү дээ.

-Таны хувьд өмнө нь Азийн аваргаас мөнгөн ме­даль хүртэж байсан. Энэ удаа медалийнхаа өнгийг хувиргаж чадсан байна шүү дээ…

-Азийн аварга шалга­руу­лах тэмцээнд өмнө нь хоёр удаа орол­цохдоо би мөнгө, хүрэл медаль хүр­тэж байсан. Өсвөр за­луучуудын ангилалд би мөн медаль хүртэж бай­сан. Энэ удаагийн алтан ме­даль миний хувьд Азиас ав­сан 10 дахь ме­даль болж байгаа юм.
-Азийн аваргаас ал­тан ме­даль хүртсэн бо­ло­хоор таны бэлтгэл мэдээж сайн байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр (өчигдөр) Эрдэнэт рүү бэлтгэлд явах гэж бай­гаа хэрэг үү?

-Тийм ээ. Бидний хувьд сардаа хоёр тэм­цээнд орол­цож байгаа болохоор бэлтгэл ерөн­хийдөө давгүй байгаа. Азийн аваргаас ирээд гэртээ ганц хоночихоод ахин бэлт­гэл­дээ гарах гэж байгаа минь энэ. 10 га­руй­хан хоногийн дараа эх оронд маань “Мon­golian open” тэмцээн бо­лох гэж байна. Тийм бо­ло­­хоор бэлтгэл сургуу­лилтаа эрчимтэй хийх хэрэгтэй л дээ. Азийн аварга болсон ч би­дэнд байнгын бэлтгэл зайлш­гүй хэрэгтэй байдаг.

-Та Азийн аваргаас ал­тан медаль хүртсэн ч бусад та­мирчдынхаа тухайд ямар бо­долтой байна вэ?

-Манай тамирчид эрч хүч дүүрэн энэ удаагийн Азийн аваргыг зорьсон. Өмнө нь чөлөөтийн эмэг­тэйчүүдийн төрөлд Япон, Хятадын тамир­чид хүч­тэй өрсөлддөг байсан бол өнөөдөр бүх л орны тамир­чид хүчтэй өрсөл­дөг­чийн хэмжээнд хүр­сэн. Чө­лөө­тийн эмэгтэй та­мирчид маань цөө­хүү­лээ ч гэсэн сай­хан ба­рилдаж багаараа гу­рав­дугаар байрт шалгарлаа. Цаашид бид илүү хичээл зүтгэлтэй байж дэлхийн авар­га шалгаруулах тэм­цээндээ хүч үзнэ гэсэн бодолтой бай­гаа.

-Таны хувьд Казахс­тан, Хятад, Энэтхэгийн тамирч­дыг хожиж авар­гын алтан медаль хүрт­сэн. Ялангуяа сүүлийн хоёр барилдаан ширүү­хэн болсон доо?
-Миний хувьд эхний той­рог­тоо Казахстаны бөх За­рина Кунанга­рае­ваг дарах мэхээр цэвэр ялсан. Харин дараагийн тойрогт Хятадын нэрт та­мирчин, Лондонгийн олим­пийн мөнгөн ме­дальт Риксие Жингийг ял­сан. Өмнө Риксие Жинг­тэй алтан цомын тэм­цээнд таарч барилдан ялаг­даж байсан боло­хоор даагаа нэхэх сайхан боломж энэ удаа бүрдсэн юм. Хята­дын тамир­чин­тай нэг хэсэгт сугалаа таарчихсан чинь багш нар нервтчихсэн явсан. Багш надад “Миний охин хичээгээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Багшаа би аварга болноо” гэтэл “Бу­ка чи амлалтандаа хүрээ­рэй” гэж билээ. Энэт­хэгийн тамирчин нутгийн­хаа дэвжээн дээр байсан болохоор арай л өөр бай­­­сан. Нутгийн иргэ­дийн уухайн түрлэг үнэн­дээ л нү­сэр сонсогдож байлаа. Энэт­хэгт байгаа Монголчууд маань цуг­ла­чихсан тэднээс дутуугүй “Монгол, монгол, монгол” гэж орилж байсан нь чи­хэнд минь тод сонсогдож байсан даа. Эхний үед ба­рил­даан Каур Навлот бид хоёрын барилдаан 1:1-ээр өндөрлөсөн ч сүү­лийн оноо авсан гэдгээ­рээ би хожсон. Дараа­гийн үед нь 5:2-ын харь­цаатайгаар би хож­со­ноор Ази тивийн аварга болж чадсан.
-Зургаан жилийн да­раа эх орондоо алтан медалийг авчирсан бо­лохоор ме­далийн тав­цанд зогсож байхад их л зүйл бодогдсон байх?

-Хамгийн анх Отгон­жар­гал эгч Энэтхэгийн Нью Дели хотноо болсон Азийн авар­гаас алтан медаль хүр­тэж байсан юм. Мөн Монгол Ул­сын гавьяат тамирчин Ц.Энх­­жаргал эгч маань Ази тивийн аваргын хошой алтан меда­лийг хүртсэн байдаг. Миний энэ удаа­гийн тивийн аваргын ал­тан медаль чө­лөөтийн эмэг­­тэйчүүдийн Азийн авар­гын дөрөв дэх алтан медаль нь байлаа. Энэ удаагийн Азийн аваргад ма­найхан алтан медаль хүртэж, авар­гатай болно гэсэн зо­рилготой байсан. Медалийн тавцанд зог­сож байхад олон л зүйл бодогдсон. Гэхдээ тэр олон бодлуудаас илүү монгол тө­рийн алтан соём­бот дал­баа намирч, төрийн дуу­ллаа сонсох л хамгийн сайхан байсан даа. Өсвөр, залуу­чуудын Азийн аваргад тү­рүүлэн төрийн дууллаа эг­шиг­лүүлж байсан болохоор энэ удаа насанд хүрэгч­дийн 67 кг-д тивийнхээ аварга бол­чихоод зогсож байхад сайхан л юм би­лээ.

-Та 63 кг-ын жинд ба­рилддаг байсан. Харин олим­поос хойш 67 кг-ын жинд барилдаж байгаа ха­рагд­лаа. Цаашид ч уг жин­дээ барилдах уу?

-Намайг бөхийн спор­тод хөл тавьсан цагаас хойш багш маань өсөж яваа хүүхэд гээд жин ха­суул­даггүй бай­лаа. Өс­вөр, залуучуудад байх­­даа 60, 65 кг-д барилд­даг байсан юм. “Mongolian open”, Азербайжаны Ба­куд болох “Алтан гран при” тэм­цээнүүдэд уг жин­дээ барилд­ах байх. Цааш­даа бэлтгэл сургуу­лилтаа сайтар базааж, багш нартайгаа ярилцаж байж л хэдэн кг-ын жинд барилдахаа шийднэ. Би жин хасаад байдаггүй болохоор одоохондоо 67 кг-даа барил­даж байгаа юм.
-Азийн аваргаас дөн­гөж ирсэн болохоор ядаж ганц хоёр хоног амарчихаад бэлт­гэл­дээ гарах юмсан гэж бодож байв уу?
-Бид өөрсдөө дур мэ­дэн амарна гэж байхгүй л дээ. Шигшээ багийн багш нарын гаргасан төлөв­лөгөөний да­гуу амрах үедээ амарч, бэлт­гэлтэй үедээ бэлтгэлээ хийнэ. Ерөнхийдөө бид долоо хоно­гийн ням гаригт л амардаг. Жирийн хүмүүс шиг амраад явчихбал бэлт­гэл сургуулилт юу болох билээ. Тал бүрийн олон хүчин зүйлсийг бо­дол­­цох хэрэгтэй.

-Азийн аваргад орол­цож байхад Энэт­хэгийн халуун ду­лаан уур амьсгал, хоол хүн­сэнд дасахад бэрх­шээл­­тэй байсан биз?
-Манай тамирчдын хувьд бэлт­гэл сургуулилт нь үнэхээр сайхан таар­сан байсан. Шиг­шээ ба­гийн тамирчдаас хэд­ хэ­дэн алтан медаль хүртэх боломж байсан гэж бо­дож байна. Яалт ч үгүй тухайн орны нөхцөл байд­лаас шалт­гаалан хүссэн амжилтаа гар­гаж чадаагүй л дээ. Багаараа түрүүлэх бүрэн боломж би­дэнд байсан гэж бод­дог. Яа­хав ээ, тэмцээн ганцхан үүгээр дуусаж байгаа биш. Цаашид бид­нийг олон тэм­цээн шил шилээ даран хү­лээж байгаа. Манай эрэг­тэй­чүү­дийн хувьд аварга бо­ломж байсан. Барил­даа­ны явцад сүү­лийн оноо­гоор хо­жих боломжтой байсан ч сүү­лийн оноог нь өгөөгүй ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлс гар­сан.
-Ямарваа нэгэн тэм­цээн уралдааны үед шүүгчдийн зүгээс эзэн орны тамирчин эсхүл үзэмжийн байдлаар шүүх асуудал хэр гар­даг вэ?

-Хэн одтой, хийморь­той байгаа нь түрүүлдэг. Тэмцээ­ний үед багш на­рын хэлсэн үг бидэнд хууль байдаг. Ерөн­хий­дөө нэг их тиймэрхүү зүйл ажиглагддаггүй. Од нь гийсэн бөх л тэр өдөр амжилт гаргадаг болов уу гэж боддог.

-Өнгөрсөн ч гэсэн Мон­голд болсон эмэг­тэй­чүү­дийн багийн “Дэл­хийн цом”-ын тэм­цээний талаар ярилцъя. Анх удаа эх оронд маань тэр том тэмцээн болж эмэгтэйчүүд маань мөнгөн медаль хүрт­сэн дээ?
-Манай эмэгтэй та­мирч­­дын хувьд амжилт нь байнга ахиж, сайн барил­даж байгаа. Эмэгтэй чө­лөөт бөх Монгол Улсад 1999 оноос эхлэн хөг­жиж эхэлсэн. Түүнээс хойш олон сайхан амжилт гар­га­сан. Дэлхийн аварга шалга­руулах тэмцээнээс эхний найман байрт шал­гарсан баг дэлхийн цо­мын тэмцээнд зодог­ло­дог. Манай багийн хувьд өмнө нь долоо, зургаа, тавдугаар байруудад шал­­гардаг байлаа. Жил бүр ба­гийн амжилт ахиж эхэлсэн. Энэ жил анх удаа мөнгөн медаль хүртлээ. Яахав ээ, дэл­хийн цомын тэмцээнд санасандаа хүртэл ба­рил­даж чадаагүй боло­хоор харам­салтай л бай­даг. Гэхдээ цаа­шид бэлт­гэлээ л сайн хийгээд бай­хад аварга болох боломж бий.
-Сүүлийн жилүүдэд эрэг­­тэй тамирчдын ам­жилт буурсан. Энэ удаа­гийн Азийн аваргаас алтан ме­даль хүртээ­гүй ч дориун сайхан оролц­чих шиг бол­лоо. Эрэгтэй багтаа та ямар дүн тавих бол?

-Чөтөөл бөхийн спорт хэ­цүү л дээ. Барьцгүй барилд­даг болохоор та­мирч­наас асар их тэв­чээр, хөдөлмөр шаард­даг. Чөлөөт бөхийн спорт Монголд хөгжсөн ца­гаас хойш ахмад үеийн та­мирчид маань олон сай­хан амжилт гаргасан бо­ло­хоор байнга биднээс амжилт нэ­хэж, сайн сай­хан явахыг шаард­даг. Эрэгтэй шигшээ багийн тамирчдын хувьд олимп, дэлхийн аваргаас л ме­даль хүртээгүй болохоос амжилт гаргаж байгаа. Тийм болохоор би муу гэж хэлэхгүй. Сүүлийн үед л хүмүүс эрэгтэй шигшээ багийн тухай таагүй яриа гаргаад байгаа юм. Ур чадвар, техникээрээ аль ч улсын та­мирч­даас ду­тах­гүй. Эрэгтэй тамирч­даа цаашид өндөр ам­жилт гаргаж эх орон, ард түмнээ баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Г.Ман­дах­наран маань Азийн аварга болох боломж дүүрэн бай­сан. Гэсэн ч цаг дуусахаас өмнө ав­сан оноог нь өгөөгүйн улмаас мөнгөн медаль хүрт­сэн.
-Нэгэнт л чөлөөтийн та­мирчинтай уулз­саных чө­лөөт, сонго­мол бөхийг 2020 оны олимпоос хасах тухай яригдаад байгаа тухай асуул­гүй өнгөрч болох­гүй нь. Таны бодлоор чө­лөөт бөхийн хувь заяа хаашаа эргэх бол?

-Би бол өөдрөгөөр л харж бай­гаа. Анхны олим­­пийн наадам зо­хиог­доход л чөлөөт бө­хийн спорт байсан. Тийм болохоор хасаг­дахгүй байх аа.

Биднийг ийн ярилцаж бай­­­хад чөлөөт бөхийн эмэг­тэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгал­жуу­лагч Т.Сүх­баатар гавь­яат тамирчин О.Насан­бурмааг бэлт­гэлдээ явъя хэмээн хэ­дэнтээ дууд­сан тул бид­ний яриа энэ хүрээд өн­дөр­­лөсөн юм.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ спорт

Сумогийн 73 дахь Их аварга Тэронүфүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо DNN.mn

Төрийн ордонд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа болж байна.

Энэ үеэр Японы мэргэжлийн сумогийн 73 дахь Их аварга Тэронүфүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ.

Categories
мэдээ спорт

Б.Энххүслэн, Б.Энхтамир нар олон улсын тэмцээнээс иж бүрэн медаль хүртлээ DNN.mn

Тайланд улсын Самут Пракан хотод 4 хоног үргэлжилсэн “Thailand Age Group Swimming Championships” тэмцээнд Монгол улсаас эгч дүү тамирчид амжилттай оролцож 7 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна.

ОУХМастер – Б.Энххүслэн

  1. 50м өвөр: 26.09 NR
  2. 100м өвөр: 55:59 NR
  3. 200м ар: 2:23.08 NR
  4. 200м мэлхий: 2:37.91 NR
  5. 100м дельфин: 1:03.18 NR
  6. 100м холимог: 1:03.64 NR
  7. 200м холимог: 2:15.62 NR амжилтуудыг үзүүлэн 25 метрийн бассейны 7-н зай төрөлд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Мөн тус тэмцээнээс 6 алтан медаль, 1 мөнгөн медаль, 1 хүрэл медалыг хүртлээ.

 ОУХМастер Б.Энхтамир

  1. 100м өвөр: 49.74 NR
  2. 200м өвөр: 1:48.79 NR
  3. 100м холимог: 56.99 NR
  4. 200м холимог: 2:02.21 NR амжилтуудыг үзүүлэн 25 метрийн бассейны 4-н зай төрөлд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн тус тэмцээнээс 1 алтан медаль, 2 мөнгөн медаль, 1 хүрэл медалыг хүртсэн гайхалтай амжилтуудыг үзүүлсэн байна.
Categories
мэдээ спорт

Б.Үүрцайх классик пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ DNN.mn

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Ривер” клубын тамирчин Спортын мастер Б.Үүрцайх Малайз улсын “Johar-Bahry” хотод зохион байгуулагдсан классик пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 120 кг-ын жинд “Мастер-2” ангилалд амжилттай оролцож алтан медаль хүртсэн байна.

Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд 192,5 кг, нийлбэр дүнгээр 660 кг-ын амжилт үзүүлж өөрийн ангилалдаа Ази тивийн дээд амжилтыг хоёр төрөлд шинэчлэн тогтоожээ.

Б.Үүрцайх нь Канадын Saint Jones хотод зохион байгуулагдсан мастерын ДАШТ-д “М1” ангилалд хувцас хэрэглэлтэй төрөлд нийлбэр дүнгээр хүрэл медаль, ӨАБНУ-ын Sun city хотод зохион байгуулагдсан хэвтээ шахалтын ДАШТ-ээс мөнгөн медаль, Ази тивийн хэвтээ шахалтын АШТ-ээс алтан медаль авч байжээ.

Categories
мэдээ спорт

Модон барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно DNN.mn

Нэгдсэн холбоодын улсын аварга шалгаруулах тэмцээнд Модон барилдааны төрөл нэмэгдсэн байна. Ийнхүү ирэх 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Степе аренад модон барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн болох аж.

Тэгвэл тус тэмцээний бүртгэл эхэлсэн бөгөөд ЭНД дарж бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 2023.11.24-2024. 01-10 -ны 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

“Ман Сити” багуудын ДАШТ-д түрүүллээ DNN.mn

“Манчестер Сити” Англи-“Флуминенсе” Бразили 4:0
“King Abdullah Sports City” цэнгэлдэх хүрээлэн
Гоол: 1:0-1 Альварес, 2:0 автогоол Нино, 3:0-72 Фоден, 4:0-88 Альварес.

Английн “Манчестер Сити” баг Саудын Араб улсад зохиогдож буй хөлбөмбөгийн багуудын ДАШТ-д тэргүүлж энэ жилдээ босоо байгаа гэдгээ баталлаа. Тэд финалын тоглолтод Бразилийн “Флуминенсе”-д ямарч боломж өгсөнгүй, эхний минутанд гоол оруулан тун удалгүй амжилтаа бататган дахин гоол хийж ерөнхийдөө талбайн ганц талд тоглосоор уг тэмцээнийг өндөрлүүлсэн. Европын шилдэг багууд энэхүү тэмцээнд өөр тивийнхэнд боломж өгөхгүй тоглосоор удлаа. Ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола “Гайхамшигтай жил байлаа. Бид энэ жил түрүүлэх гэсэн бүх тэмцээндээ оройлж чадлаа. За ингээд нэг номын хавтас хаагдлаа. Одоо шинэ номын хуудас нээгдэх цаг” хэмээн өгүүлсэн байх.

Сүүлийн 11 жил европчуудыг буулган авах баг дэлхийн өөр тивд олдохгүй байгаа нь уг тэмцээний өрсөлдөөнийг нэг тийм жаахан сонирхолгүй болгож буйг анзаарсан буй заа. Тиймээс 2025 оноос уг тэмцээний оролцогч багууд болон зохион байгуулалтад өөрчлөлт оруулах талаар ФИФА судалж буй гэсэн чимээ гарч эхэлсэн.

Багуудын хөлбөмбөгийн ДАШТ нь 2000 оноос эхлэн зохиогдож байгаа. Уг тэмцээнд өөр өөрсдийнхөө тивийн Аваргуудын Лигт түрүүлсэн багууд оролцдог буюу зургаан холбооны аварга багууд, зохион байгуулагч орны аварга баг гээд нийт долоон баг жаахан төвөгтэй сугалааны үр дүнд хоорондоо долоо хоногийн хугацаатай тоглож аваргаа тодруулдаг юм.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

2024 онд Монголын дугуйчид гадаадын 6 багт уралдахаар гэрээ байгууллаа DNN.mn

Монголын дугуйн спортын түүхэнд ОУХМ С.Жамбалжамц “Pro tour”-ын багт уралдах гэрээ байгуулсан анхны монгол дугуйчин болсон билээ.

Мөн анх удаа Монголын дугуйчид гадаадын 6 багт гэрээ байгуулан амжилтаа үнэлүүлж буй түүхэн жил болох гэж байна.

1. ОУХМ С.Жамбалжамц “Burgos BH” Испани /Pro tour team/

2. ОУХМ Б.Тэгшбаяр “Roojai Online Insurance” Тайланд Улс /Continental team/

3. ОУХМ Б.Идэрболд “Scom Pardus” БНХАУ /Continental team/

4. ОУХМ Б.Марал-Эрдэнэ “Nusantara cycling team” Индонез Улс /Continental team/

5. ОУХМ Э.Болор-Эрдэнэ “Levante Fuji Shizuoka” Япон Улс /Continental team/

6. ҮШБ-ийн тамирчид “Ferei Quick – Panda Podium Mongolia” Монгол-БНХАУ хамтарсан баг /Continental team/-т тус тус уралдана.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

С.Ням-Очир: Цуу ямбуугаар самбо, жүдогийн өмсгөл оёулж өмсдөг байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………….

Лондонгийн зуны олимпийн XXX наадмын жүдо бөхийн 73 кгын жинд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын НямОчиртой ярилцлаа.


Лондонгийн олимпоос хойш дэвжээнд гарч ха­рагд­сангүйБэлтгэлээ хийж байна уу?

-Олимпоос хойш хэсэг хуга­цаанд амарч байгаад саяхнаас бэлтгэлдээ орлоо. Олимпийн дараа бэртэл гэмт­лээ эмчлүүлээд одоо гайгүй болчихсон. Бэлтгэл хийгээ­гүй удчихсан чинь жин ч нэлээд нэмэгдсэн. Дөрөвдүгээр сард Турк улсад болох Гран при тэмцээнээс эхлээд 73 кг-ын­хаа жинд барил­дана. Тавду­гаар сард дэлхийн шилдэг 16 бөхийн барилдаантай. Уг барилдаанд амжилттай ба­рилдчих хүсэл их байна. Бэлт­гэлээ хийгээд эхэлчихсэн болохоор ерөнхийдөө фор­м­доо орчихсон гэж ойлгож болно.

Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэм­цээн болж бай­наТа ба­рилдаж байгаа юу?

-Миний хувьд 82 кг-ын жинд зодоглоно.

Одоо таны жин хэд бай­на вэ?

-Яг одоо 78 кг байна. Би ямар ч тэмцээн уралдаанд орохын тулд таван кг хасдаг л даа. 73 кг-ын жиндээ ор­чихсон гэж ойлгож бол­но.

Лондонгийн олимпийн наад­мын тухай асуулгүй өнгөрч бо­лохгүй ньЛондон­гийн олим­­пийн наадмаас эх орны­хоо анхны медалийг хүртсэн шүү дээТу­хайн үеийн мэд­рэмжийг эргэн дурсаж болох уу?

-Манай жүдогийн шилдэг та­мир­чид эхний хоёр өдрийн барил­даанд төдийлөн сайн барилдаагүй нь сэтгэл са­нааны хувьд хүндхэн бай­далд оруулсан байсан. Ямар­тай ч жингийнхээ тамирчдын судал­гааг сайн хийж, өөрийн­хөө барилдааны бэлтгэлийг 100 хувь хангасан байсан л даа. Би олимпод очихдоо л өөрийгөө ирлэж том зүйлийг сэтгэлдээ тээж очсон.

Ямар ч байсан медаль хүр­тэнэ гэдэгтээ итгэлтэй байж ээ?

-Эхний гурван байрын нэгэнд өөрий­гөө байгаа гэ­дэгт бүрэн ит­гэлтэй байсан. Харин алт, мөнгө, хүрэл медалийн аль нь минийх вэ гэдэг л таавар хэвээр байсан юм. Гэхдээ өөрийгөө аварга болно л гэж бодсон. Гэсэн ч хүрэл медаль хүртсэндээ баяртай байлаа. Хийе, бүтээе гэж зорьж явсан ажил аяндаа бүтчихсэн юм л шиг санагд­сан.

Тамирчдын салхийг хагалж медаль хүртсэн болохоор Мон­гол Улсын Ерөнхийлөг­чөөс эх­лээд олон хүн баяр хүргэсэн үү?

-Мэдээж тэнд байсан бүх мон­голчууд баяртай байсан. Би өөрөө хаана яаж гишгэж яваагаа ч бараг мэдэхгүй шахам байлаа. Тийм боло­хоор ямар их баярласан нь тодорхой байгаа биз дээ. Тамирчин хүн болсных эх орныхоо нэрийг олимпийн дэвжээнд дуудуулна гэдэг гай­халтай. Намайг барилддаг өдөр Монгол Улсын Ерөн­хийлөгч, төрийн түшээд ирж үзэцгээсэн. Тэр бүх хүмүүстэй баярын сэтгэгдлээ хуваал­цаж, ялангуяа Лон­донгийн олимпийн наадмын хүрэл меда­лиар эх орноо шагнасан гэж өөрий­гөө бодохоос омогших сэтгэл төрсөн.

Олимпоос ирсний да­раа ба­рил­даануудынхаа бичлэгийг харав ууОросын Мансур Исаев­тай барилд­сан барил­даан мар­гаантай болсон доо?

-Тухайн үед барилдаан маш хурдан болоод өнгөр­сөн. Дараа нь олимп шүүсэн шүүгчид, Оросын багийн ах­лагч, мэргэжилтнүүд надтай уулзсан. Би Оросын дас­гал­­жуулагчид тэр миний оноо байсан гэхэд “Тэр та хоёрын хэний ч оноо биш. Гэхдээ чамайг хүрэл медаль хүрт­сэнд баяртай байна” гэсэн. Тэр барилдаан дээр ерөн­хийдөө оноо байхгүй байсан. Хэ­рэв оноо өгөхөөр бол на­дад л өгөх байсан юм. Үүнийг мэргэжилтнүүд ч хэлж бай­сан. Тэр хожигдол намайг хэсэгтээ шокноос гаргаагүй. Тухайн үед маргаантай ба­рилдаан болсон болохоор би илүү шатаж байсан юм л даа. Намайг хийгээд хожигдуул­чихлаа ч гэж бодсон. Тийм боло­х үед дараагийн барил­даа­наа бодох тэнхэлгүй болчих­дог юм билээ. Түүнээс болоод хямарч байхад багш нар ирээд “Миний хүү юу ч бодож болохгүй. Одоо хоёр ялаад медаль авна. Чи сайн бай­гаа” гэсэн. Миний дараагийн өр­сөлдөгч АНУ-ын бөх байсан. Ямартай ч өөрийгөө ялагдлын шаталтаас чөлөөлж дараагийн ба­рилдаандаа анхаарал хан­дуулж чадсан.

Барилдааны өмнө танд ямар хүн хамгийн үнэтэй зөвлөгөөг өгсөн бэ?

-Тэр үед холбооны ерөн­хийлөгч дасгалжуулагч на­раас өөр надтай ойрхон бай­сан хүн байгаагүй. Бусад хүмүүсийг ойртуулах бо­ломж­гүй байсан. Х.Баттулга ерөн­хийлөгч “Миний дүү сайн байгаа шүү” гэж хэлсэн. Олим­под явахаас өмнө хүр­тэл Нүхтэд бэлтгэлд гар­чих­сан байхад Х.Баттулга сайд ирээд “Миний дүү мундаг байгаа шүү. Хичээгээрэй” гэж билээ. Ту­хайн үед би гартаа гэмтэл авчихаад эдгээгүй байсан юм. Олимпод явах болчихоод байдаг. Гэмтэл эдгэхгүй байсан үед надад тэр үг сэтгэлийн дэм болж байсан юм шүү. Олимпод очсоны дараа ч мөн тэр үгээ хэлээд “Ухаантай барилдаа­рай” гэхэд нь “Ухаантай ба­рилдаарай гэдэг нь намайг ялаарай” гэж хэлсэн болов уу гэж бодсон. Барилдаануудаа хараад байхад би ухаанаар ба­рилджээ гэж бо­догдоод байгаа. Өрсөлдөгч бөхөөсөө илүү барил­даж торгуулж, өөрт эрсдэлгүй мэх хийж барилдсан. Мансур Исаевтай барилдсан шигээ том мэх хийгээд ялагд­ах шалтгаан гаргахгүйн тулд тактикаар барилдаанаа үр­гэлж­лүүлсэн.

Та өөрийнхөө бага насны тухай дурсахгүй юуОлим­пийн наадмын хүрэл медальт НямОчир багадаа ямархуу хүүхэд байсан нь сонирхол татаж байна?

-Би Увс аймгийн Тэс су­манд дөрөвдүгээр ангийн бор хүү гүйж явахдаа жүдо бө­хийн секцэнд анх орж бай­лаа. 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ багийн тамир­чин байсан аймгийн арслан Ю.Баттог­тох багшийнхаа шавь болсон. Манай багш чинь гавьяат тамирчин Д.Нар­мандахын бэлтгэл хангаг­чаар ажиллаж байсан мундаг тамир­чин. Багшийг нутагтаа очиж дасгалжуулагч болох үед аав маань “Улаан гуталт клуб” гэж бөхийн клуб нээж билээ. Тэгэхэд би “Улаан гуталт клуб”-т явж эхэлсэн. Тэр үед бидэнд жүдо­гийн зориу­лал­тын өмсгөл ч гэж байсангүй. Цуу ям­буугаар самбо бөхийн куртик, жүдогийн өмсгөл оёулчихна. Сам­бо нь ч мэдэгдэхгүй жудо нь ч мэдэгдэхгүй нэг тийм завсрын хувцастай барилд­даг байлаа шүү дээ.

Увсын цэнхэр хязгаа­раас улсын аваргад амжилт гар­гаж эхэлсэн он цаг хэзээнээс эхэл­сэн бэ?

-Манайх сумын төвд бай­даг хэдий ч тодорхой тооны малтай байлаа. Малаа тэ­жээж, адгуу­лахаас эхлээд бүхий л гэрийнхээ ажлыг хий­нэ. Хажуугаар нь хи­чээлдээ явж бэлтгэлдээ цаг заваа зориулна. Тавдугаар ангид байхад нэг өдөр аав намайг бэлтгэл хий­хийг хо­риг­лоод хагас жил барил­дуулаагүй юм. Сүүлд учрыг нь асуутал ядаргаанд орчихсон бай­сан юм билээ. Ядаргаанд орчих­сон би юун бөх болох­той манатай байж л дээ.

Би наймдугаар ангид байх­даа анх улсын аварга шалгаруулах тэмцээнд орол­цон медаль хүртэж амжилтын гараа эхэлсэн гэхэд болно. Түүнээс хойш улсын авар­гад тогтмол оролцож алтан ме­даль хүртэн залуучуудын улсын аваргад түрүүлээд 2006 онд шигшээ багт дуу­дагдсан.

Улсын аваргаас медаль хүр­тэхэд хөдөө чинь сүр бол­но шүү дээ. Увс аймгийн 18 сумаас нэг ч хүүхэд ороогүй байхад Тэс сумын Ням-Очир улсын аварга боллоо гээд аймгийн сонин дээр зураг хөрөгтэйгөө гарна. Тэр хэм­жээгээ­рээ өөртөө итгэх итгэл, спортын төлөө гэх хүсэл эр­мэлзэл төдий чинээ нэмэгдэж байлаа. Хүмүүст багахан мэт санагдах энэ зүйл намайг ихээхэн хурцалсан. Энэ мэт­чилэн миний амжилт тогтмол ахиж ирэх үед аав, ээж хоёр минь хүүгээ дагаад 2005 онд Улаан­баатар хотод нүүж ир­сэн. Ирсний­хээ дараа залуу­чуудын Ази тивийн аваргаас медаль хүртэж байсан.

Бөхийн секцийн бэлт­гэлшиг­­шээ багийн бэлтгэл хоё­рын хооронд асар их ялгаа байсан биз?

-Тэгэлгүй яахав. Бэлт­гэ­лийн ачааллаас болоод шант­рах үе тохиолдож бай­сан. Шигшээ багийн бэлтгэл гэдэг үнэхээр чанга. Бэртэл гэмтэлтэй байхад бэлтгэл хийх хэцүү. Бэлтгэлээ хий­мээр байдаг гэтэл бие өвдөөд байдаг. Бэлтгэл л хийхгүй бол муу барилдана шүү дээ. Одоо ч гэсэн шантрах үе гардаг л юм. Ямартай ч энэ бүгдийг даван туулах хэрэгтэй. Үүнийг л би тэвчиж даван туулж байж цаана нь байгаа зүйлийн үзүүрээс атгана гэж бод­дог байлаа.

-2016 оны олим­под зодоглоно биз дээ?

-Мэдээж өөрийнхөө үнд­сэн жин болох 73 кг-даа барилдана гэсэн бодолтой байна. Энэ жилээс олим­пийн цикл эхэлчихлээ. Одоо л олимпийн наадамд оролцох эр­хийн оноог цуглуулна даа.

-Гавьяат тамирчин Г.ЖамсранГ.БарсүрэнД.Нямхүү гээд таны ойр дотнын хүмүүс бүгд л бөхийн замналаар амьдарсанТийм болохоор таныг бөх болоход хамгийн их түлхэц үзүүлсэн хүмүүс мөн бизД.Нямхүү 81 кгын жинд Бээжингийн олимпийн хүрэл медалийн төлөө барилдан ялагдаж байсан болохоор ахын тань авч чадаагүй медаль таныг хурцалсан уу?

-Намайг их спортын та­мирчин болоход ах нар л хамгийн их нөлөө үзүүлсэн. Монгол бөх удам дагадаг гэж ярьдаг. Би яах аргагүй бөхийн удамтай л даа. Ялангуяа жингийн спортод манай ах дүүс мундаг шүү дээ. Жамс­ран, Баатарсүрэн, Барсү­рэн, Нямхүү гээд л энэ хүмүү­сийнхээ нөөлгөөр спортод орохгүй байхын арга байгаа­гүй. Одоо манай ахын хүүх­дүүд сайхан барил­даад эхэл­чихлээ. Манай ээжийн дүүтэй гэр бүл болсон Дэмчиг ахын хүүхэд өсвөр үед барилдаж байгаа. Мөн Барсүрэн ахын хүүхэд гэхэд л сая жүдогийн залуучуудын улсын аварга болчих жишээтэй. Дүү нарыг сайн барил­дах байх гэж бо­дож байна. Намайг улсын аваргад оролцох гээд ирэ­хэд Барсүрэн ах “Алдар”-ынхаа зааланд аваачиж бэлтгэл хийлгэ­дэг байлаа. “Улаан гуталт клуб”-ийнхэн бүгд нас ойролцоо байсан юм. 2005 онд бид Улаанбаатарт ирж тэднийг хаая, хүүе гэх хүн байхгүй болохоор ахын клу­бийг барааддаг байсан юм. Тухайн үед “Жигүүр гранд” гээд тэмцээн бо­лоход надтай хамт Увсаас ирсэн найзууд­тайгаа нэг баг болж ороод түрүүлж байсан.

Багадаа барилдахын хажуу­гаар юунд сонир­хол­той бай­сан бэ?

-Би моринд их дуртай. Манайд ганц хоёр уралддаг морь байлаа. Аав тухайн үед сургуулийн захир­лын алба хашдаг байсан тул өөрөө морь малтай ойр байж чад­даггүй байсан. Би жижигхэн биетэй хүүхэд байсан тул тав, зургадугаар анги­даа их насны морио өөрөө уяад бас болоогүй унаад уралдчихна. Тэр үед миний морь уяна ч гэж юу байхав. Уяачдыг дагаж л наадмын өмнө хэд хоног уяад уралдана. Сумын болон овоо­ны наадамд айрагт дав­хиж байсан түүх бий. Би су­мын төвд байхдаа өвөл, зун­гүй л морин дэл дээр дар­цаглаж явдаг хүүхэд байсан юм.

Та Орхон аймгийн баяр наадмаар аймгийн начин цол хүртэж байсанҮндэс­ний бөхөөр барилдаж байна уу?

-Одоогоор үндэсний бөхийн бэлтгэл хийгээгүй. Би наймдугаар ангидаа Увс аймгийн наадамд дөрөв давж тавын даваанд унаж байсан. Яахав хөдөө бөх ховор болохоор хааяа нэг овооны наа­дамд түрүүлж, үзүүрлэдэг л байлаа. Үндэсний бөхөөр аймгийн цол авчих юмсан гэж бодно. 2010 онд Орхон айм­гийн баяр наадамд тав да­ваад зургаагийн даваанд одоо­гийн улсын начин Амар­заяатай тунаад унаж байсан. Үндэсний бөхөөр дагнаж бэлт­гэл хийхгүй. Их спортын­хоо бэлтгэлд л цаг заваа гаргая гэсэн бодолтой байгаа.

Олимпийн наадмын хүрэл медалийн тавцан дээр тантай хамт зогссон Францын жүдоч Уго Легранд ирсэн байсанУулзаж ам­жив уу?

-Уулзсан. Бид хоёр эрт­ний найзууд байгаа юм. Монголд анх бэлтгэл хийгээд дараа нь Хятадад болсон Гран прид түрүүлсэн. Тэр ондоо дэлхийн аваргаас ме­даль хүртсэн. Ноднин мөн манай оронд бэлтгэл хийгээд Лондонгийн олим­поос хүрэл медаль авсан болохоор Мон­голд их элэгтэй, ирэх ч дуртай болсон юм билээ. Сая уулза­хад Уго “Манай Францад ирж бэлтгэл хийгээрэй” гэж байна лээ. Уго Леграндын аав нь Францдаа жүдо­гийн клубтэй. Манайхан 2011 онд клуб дээр нь очиж бэлтгэл хийж байсан.

Уго Монголд элэг­тэй бай­даг гэдэг нь олон зүйлээс анзаа­рагд­даг. Францын шигшээ баг Бразилд бэлтгэлд гарчихаад бай­­хад клубийн­хээ хоёр та­мирчныг аваад эх оронд минь ирсэн. Монгол их энергитэй, тэнд очихоороо амжилт гар­гадаг гэж боддог юм шиг бай­на лээ.

Таны гэргий П.Лхам­дэгд мөн л жүдогийн шиг­шээ багийн тамир­чинХоёр тамирчин бэлтгэл сургуу­лилттэмцээн уралдаан гээд гэртээ анхаа­рал хан­дуулж чадаж байна уу?

-Залуу хүмүүс болохоор аль, алийг нь зохицуулах гэж хичээдэг. Бид хоёр их спор­тын гэр бүлд багтаж яваа болохоор өөр өөрс­дийнхөө хүрч болох тэр оргилд хүр­мээр байна. П.Лхамдэгд маань одоо бие давхар бол­сон. Удахгүй бид үрийн зулай үнэрлэх гэж бай­гаа. Гэргий маань ямартай ч нэг жил дэв­жээн дээрээ гарч чадахгүй байх­ аа. Хэдий хоёулаа тамирчин ч гэсэн ар гэрийн ажлаа ам­жуулж, гэр бүлээ зохицуу­лахгүй бол залуу нас мөнх биш шүү дээ.

П.Лхамдэгд та хоёр хэзээ­нээс нэг гэрт орсон юм бэ?

-2005 онд манай гэр Ув­саас нүүж ирсэн. 2006 оны өвлөөс бид хоёр нэг гэрт орж 2008 он хүртэл Центр­пойн­тын хажууханд нэг өрөө байр хөлсөлж амьдарсан. Өглөө бэлтгэлээ хийх гээд спортын ордон руу хамтдаа алхаад орой бэлт­гэлээ тараад алхаж хариад хоолоо хийж ид­чи­хээд амардаг байсан. Өдөр­жин хамтдаа бэлтгэл хийдэг байсан болохоор бид хоёр биенээ ойлгоход амар бай­сан.

Түүний дараа 2009 онд цир­кийн хажууд хоёр өрөө байр авч тусдаа гарсан даа. Та­мир­чин болох хүсэлдээ хөт­лөгдөж явсан намайг бур­хан харж спортын ал­дарт­нуудын эгнээнд орж, олим­пийн ме­даль­тан болсон бо­лов уу гэж боддог.

Таныг 2006 онд шигшээ багт ороход цалин хэдийг авч бай­сан бэ?

-Анх шигшээ багт ороод 200 гаруй мянган төгрөгийн цалин авч байсан. Сая нэмэг­дээд 350 мянган төгрөг болсон гэсэн. Тушаал нь гараад удаагүй болохоор цалин­гаа бүтнээр нь авч үзээгүй л байна. Энэ сарын сүүлээр л мэдэгдэх байх.

Мөн Монгол Улсын Ерөн­хий­лөг­чийн зарлигаар олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн та­мирч­дад сар бүр мөнгөн урамшуулал олгох болсон. Энэ нь мэдээж та­мирч­дын хувьд их тустай зүйл болж байгаа.

П.Лхамдэгд бид хоёр шиг­шээ багийн цалингаа авч, клубээсээ мөн цалинждаг байсан. Нэгдүгээр сараас Ерөн­хий­лөгчийнхөө нэрэм­жит цалинг аваад эхэлсэн. Бид овойж оцойтлоо мөнгөтэй болоо­гүй ч амьдралд хүрэлцэж байна. Миний хувьд цалингаа нэмүү­лэх боломжтой. Цаашид дэл­хий, олим­пийн наадмаас ме­даль хүртэхэд ганц би ч биш бусад олон та­мирчдын орло­го нэмэгдэнэ. Сай­хан амьд­рах үгүй нь тамирчид бидний гарт байгаа. Ерөнхийлөг­чийн нэрэмжит цалин олгох болс­ноор тамирчдын өмнө зорил­го бий болсон. Оюутан бо­лоод хичээ­лээ хийх үү, бэлт­гэлээ хийх үү гэсэн хамгийн том шалгуур тамирчдын өмнө тулгардаг. Бэлтгэл хийгээд би амжилт гаргах уу, гаргалаа гэхэд ямар түвшинд хүрэх нь эргэлзээтэй байлаа. Яахав нэг дэл­хийн аварга боллоо гэхэд гэр бүлээ авч явах үүрэг байж л байх байсан. Мэдээж, ажил хийх шаардлага тулгарна. Тэр үед хийх ажил олдох­гүй. Ажил хийхгүй болохоор цалингүй, цалин­гүй боло­хоор наад зах нь олигтой хоол унд идэж чаддаггүй тул амжилт гаргахаа байчихдаг. Тэр үед олимп, дэлхийн авар­га болох хүсэл нь бөхчихдөг юм. Надад ч ийм зүйл тохиол­дож л бай­сан. Хоол ундгүй бэлтгэлээ хийгээд хичээлдээ явна гээд хэцүү. Энэ зарлиг гарс­наар ямар ч хүнд боломж нээлттэй болчихсон. Ямар ч хүнд бур­х­наас адилхан л эд эрхтэн заяасан. Хэн чадаж байна тэр хүн бэлтгэл сургуу­лил­таа хий­гээд сайхан амь­дарч чадах болж байна.

Та хэр сайн гэрийн эзэн бэ?

-Сайндаа орохгүй байх аа. Хоол ундаа бол хийчихдэг юм. Тамирчин хүн болохоор хүмүүс шиг тэр бүр гэрийн ажилд оролцоод байж чад­даггүй. Гэргий маань намайг гэрийн ажилд оролцуулаад байх хүн биш.

Таны барилдааны онц­логийн тухай ярилцъяБа­рилдааныг тань хөндлөн­гөөс харж бай­хад хурдтайтэсрэлттэй мэх хийж байгаа харагддаг?

-Миний хувьд том үнэлгээ авах мэх хийж барилддаг. Том үнэлгээ авах мэх хийнэ гэдэг том эрсдэл дагуулдаг. Түүнээ­сээ болоод хо­жигд­чих гээд байдаг талтай. Энэ миний барилдааны онцлог юм шиг байна лээ. Сүүлийн үед ухаан гаргаж жижиг зүйлээр хождог болсон.

Манайхан цол дагаж бяр нэм­дэг гэж ярьдагТа­ны хувьд олимпийн наад­маас хүрэл ме­даль хүртээд гавь­яат тамирчин болсонБяр мэдрэгдэж байна уу?

-Цол дагаж бяр нэмдэг гэдэг үнэн байх. Гэхдээ надад анзаа­рагдсан зүйл алга л байна. Би өөрийнхөөрөө л барилддаг. Одоо­гоор тэмцээн уралдаанд ороогүй байгаа болохоор тэгтэл сүрхий мэдрэгдэхгүй байнаа. Тэмцээнүү­дэд орол­цоод эхлэхээр аяндаа мэд­рэгдэнэ биз дээ.

Чөлөөт цагаа хэрхэн өнгө­рүүлж байна вэ?

-Одоогоор чөлөөт цаг гар­вал амарч байна. Форм­доо орохын тулд зарим өдөр өдөрт гурван удаа бэлтгэл хийж байгаа. Чөлөөт цагаа­раа гэр бүлдээ цаг гаргаж салхинд гарах дуртай. Ер нь бол хөдөө явах дуртай.

Хөдөө гэснээс олим­пийн өмнө нутагтаа очиж өөрийгөө даатгасан гэсэн байх аа?

-Би жил бүр дэлхийн авар­гад явахынхаа өмнө нутагтаа очиж нуурынхаа усанд орж сан тавь­чихаад ирдэг. Аавын­хаа нутгаар мөн орно. Тэр жишгээрээ олим­пийн өм­нө уул, усандаа мөргө­чихөөд явсан даа.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн баг тамирчид 21 тэмцээнээс 238 медаль хүртжээ DNN.mn

2023 онд Монгол улсад тив дэлхий, Ази тивийн мөн жүдо бөхийн “Их дуулга” гээд олон улсын цар хүрээтэй нийт 6 тэмцээн уралдааныг спортын холбоод амжилттай эрхээ авч зохион байгуулсан. Үүний нэг нь Монголын жюү жицүгийн холбооноос энэ оны 7-р сарын 15-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Жюү жицүгийн баг тамирчид олон улс, тив дэлхий, Азийн наадам гээд 21 том тэмцээнээс 238 медалийг хүртсэн амжилт үзүүлжээ.

Монголын Жюү Жицүгийн Холбооны Гүйцэтгэх Захирал О.Болд-Эрдэнэ “Монголын Жюү жицүгийн холбоо “Голден Гаруда” гээд ёслол хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Монголын Жюү жицүгийн холбооны хувьд түүхэн ач холбогдолтой, спорртын салбарт нэлээн том ачаа үүрсэн ийм жил байлаа. Тэгээд тамирчдын маань хувьд  гэсэн өндөр ололт амжилттай сайхан жил байлаа. 21 олон улс, тив, дэлхий, Азийн наадамд оролцож 238 медалийг эх орондоо авчирсан ийм сайхан түүхэн жил болж өндөрлөлөө. Уржигдархан шилдгүүдээ тодруулж энэ онд хэн шилдэг байсан бэ гэдэг нь тухайн үед нэлээд сюрпризлэг, маш өрсөлдөөнтэй ийм сайхан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо” хэмээн ярив.