Categories
мэдээ спорт

Канвон-2024: М.Манлайжав 39, Х.Халиун 43-т орлоо DNN.mn

“Канвон 2024” залуучуудын өвлийн олимпын уулын цанын тэмцээн өндөрлөлөө. Энэ төрөлд анх удаа олимпод орж буй манай хоёр тамирчин слалом төрөлд хурд сорьсон юм.

Эмэгтэйчүүдийн слалом төрөлд 78 тамирчин уралдсанаас 44 нь замаа дуусгав. Х.Халиун эхний гараанд 1:31.5 минут, хоёр дахь гараанд 1:19.45 минутаар барианд орсноор 43-т жагслаа. Нийт тамирчдаас 19 нь эхний гараагаа дуусгаагүй бол 16 тамирчин хоёр дахь гараанд бүтэлгүйтжээ.

Эмэгтэйчүүдээс Австрийн Маяа Варошиц хоёр гарааны нийлбэрээр 1:37.49 амжилт үзүүлэн алтан медаль хүртлээ. Тэргүүлэгчээс 0.59 дойлоор хоцорсон Германы Чарлотт Грандингер мөнгө, 0.97 дойлоор Италийн Жоржиа Коллумб хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн ангилалд мөн 78 тамирчин уралдсанаас М.Манлайжав хоёр гараагаа алдалгүй дуусгаснаар 2:29.56 минутын үзүүлэлтээр 39-д орлоо.

Нийт тамирчдаас эхний гараанаас 15, хоёр дахь гараанаас 23 тамирчин замаа дуусгалгүй гарсан. Уралдааны үеэр цаг агаар тогтуун байсан боловч уралдааны зам мөс ихтэй байсан нь тамирчдад хүндрэлтэй байв.

Эрэгтэйчүүдийн ангилалд Их Британийн Зак Каррик Смит 1:38.61 минутаар алт, Шведийн Элиот Уэстлунд мөнгө, Францын Нэш Марчанд хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ спорт

Байт харвааны 2024 оны улсын аварга эхэллээ DNN.mn

Спорт холбоодын нэгдсэн УАШТ-ий нэг хэсэг байт харвааны УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд өчигдөр эхэллээ. Байтын УАШТ-ий түүхэнд хамгийн олон оролцогчтой тэмцээн болж байна. Энэ 16 дахь удаагийн заалны УАШТ-д 17 байгууллагын 352 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь түүхэн дээд амжилт болов.

2023 оны тэмцээнд 307 тамирчин орсон нь өмнөх рекорд байжээ.Тамирчид “U-12”, “U-14”, “U-18”, “U-21” болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 24 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Өмнөх хоёр УАШТ зөвхөн бага, өсвөр насны ангиллаар зохиогдсон бол энэ жил анх удаа насанд хүрэгчид онч сорих болно.

Тэмцээнд 2023 оны шилдэг тамирчны “Бөртэ чоно” цомын эзэн, Азийн наадмын аварга Б.Отгонболд, олимпын наадмын оролцогч Б.Урантунгалаг, Ж.Гантөгс, “Парис-2024” паралимпын эрхээ аваад буй Б.Оюун-Эрдэнэ зэрэг шилдгүүд бүгд оролцож байгаа юм.

Мөн “Токио-2020” олимпын шүүгч Э.Саруул тэргүүтэй 10 шүүгч тэмцээнийг шүүн явуулж байна. Өчигдөр бүх төрлийн урьдчилсан харваа болсон бөгөөд өнөөдөр хасагдах шат, маргааш буюу баасан гарагт финалын харваа явагдах хуваарьтай байна.

Categories
мэдээ спорт

Х.Халиун 42 дугаар байрт бичигдлээ DNN.mn

“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын эмэгтэйчүүдийн уулын цанын жиант слалом төрлийн хоёр дахь гараа болж, медальтнууд тодорлоо.

Энэ төрөлд нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Италийн Ж.Колломб хоёр гарааны нийлбэрээр 1:41.10 минут хурдлан алтан медаль хүртсэн бол Швейцарын Ш.Зендер (1:41.21), Шведийн А.Хедин (1:42.13) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Уулын цанын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа хоёуланг нь алдаа гаргалгүй амжилттай дуусгаж, 2:36.23 минутын үзүүлэлтээр 42-р байрт бичигдлээ.

Categories
мэдээ спорт

Жозе Моуринью: Халагдаж үзээгүй дасгалжуулагчийг ямар дасгалжуулагч гэх вэ дээ DNN.mn

Жозе дахиад л халагдчихлаа. Яг нөгөө хуульчлагдсан мэт гурван жилээ өнгөрөөгөөд л халагдчихлаа.

Италийн “Рома”гаас. Хойшид Португалийн энэхүү өвөрмөц дасгалжуулагчийг авч ажиллуулах багийн эздэд хоёрхон зүйлийг анхаар гэж хэлмээр юм уу. Нэгд, тэр танай багт ирээд ямар нэгэн цомд түрүүлнэ, баг чинь цоглог ч бай үгүй ч бай заавал нэгэн амжилтад хүрнэ. Хоёрт, гурван жилийн дараа багийн эзэн та түүнтэй таарч тохирохоо больж ажлаас нь халахаас өөр гарцгүй үлдэнэ. Яг л ийм чөтгөрийн тойрогоор Жозе Моуриньогийн амьдрал үргэлжилсээр. Гэхдээ Жозе хаана байна, тэнд олон түмний анхаарал төвлөрнө, үргэлжлээд хэвлэл мэдээллийнхэн шавж амнаас нь ямар хорлонтой, хожгортой үгс унах бол хэмээн хүлээдэг н ь үнэн юмдаг. Хорь гаруй жил дасгалжуулагч хийхдээ 26 цомыг нэлээн хэдэн багийн хамт хүртсэн түүний тун сонирхолтой ярилцлага халагдах мөчтэй нь зэрэгцээд нийтлэгджээ. Сонирхоорой, бас л “галзуу” гоё хөөрөлддөг хүн дээ. “ Челси” багийн тоглогч асан Жон Оби Микелийн подкаст.

-Та яагаад миний подкастын урилгыг хүлээн авах болов? -Учир нь чи миний шавь, миний залуу учраас. Миний удирдлага дор гараанаас хөдөлсөн өөр хэн нэгэн бас ийм ярилцлагад уривал би шууд зөвшөөрнө. Чи зүгээр анхдагч нь л байлаа. Чамайг анх багтаа хэрхэн авсан түүхийг ярих уу. Тэгэхэд би багийн удирдлагаас бэлтгэлийн үйл явцад э е р г э э р н ө л ө ө л ө х ү й ц дайчин чанартай залуу хөлбөмбөгчийг олж авах юмсан гэдэг хүсэлт тавьсан юм. Норвегид тоглож байгаа нэг африк залуу байна гэлээ. жишээ нь би Терри рүү очоод “чи хэрэг алга. Маргаашаас өөр хамгаалагч хайхаас” гэж хэлэхэд тэр шууд асчихдаг, хэмхэрч унаталаа тэмцээд эхлэх гэх мэт. Одоо шал өөр болчихсон. Нялцгай. Бэлтгэлийг бол зүгээр л цаг өнгөрөөх мөч гээд ойлгочихсон, үг даахгүй, ширүүн харьцаж хатуу үг шидэж болохгүй. Та нартай харьцаж байсан шиг одоо үеийнхэнтэй харьцвал за бараг тал нь талбайд гарахгүй дээ. Санаж байна уу, та нар эхний үед маруухан тоглох аваас завсарлагаанаар би заримдаа сандал аваад л шидчихдэг байсан шүү дээ. Үүний дараа тэд талбайд амиа тавьсан ч яах вэ гээд л гардаг байлаа. Фрэнк Лэмпард дөчин хэмийн ДЭЛХИЙН СПОРТ Жозе Моуринью: Халагдаж үзээгүй дасгалжуулагчийг ямар дасгалжуулагч гэх вэ дээ Би “тэр чинь ах нарын гарын аягийг даахаар бие, хаатай юу” гэсэн чинь “тийм” л гэсэн. Тэгээд чамайг хараад шууд авъя гэсэн боловч нэг аюул гараад ирлээ. Надаас өмнө сэр Алекс чамайг бас нүдэлчихсэн байсан тул бид хоёр овоо гайгүй “байлдаж” байж өөрийн болгосон доо. -Яагаад тэр үеийн “Челси” тийм мундаг байсан юм бэ? -Яагаад гэвэл Роман Абрамович хажууд байсан. Мөнгө орчин үед тун том байр суурь эзэлнэ. Хүссэн тоглогчоо өөрийн болгоно гэдэг тун чухал. Бас сайн дасгалжуулагч, удирдлага, менежер гээд цогцоороо ц у г л а р а х х э р э г т э й . Хөлбөмбөгчид нь дандаа гэрэл цацруулсан галзуу халуунтай байж талбайд гарна гээд би үгүй гээд бид хоёр шууд л зодолдох шахаж билээ, санаж байна уу. -Тэр үеийн “Челси” т а н ы д а с г а л ж у у л ж байсан багуудаас хамгийн шилдэг нь байсан гэвэл зөвшөөрөх үү? -Хөөе наадах чинь бусад багуудад хүндэтгэлгүй хандсан үг байна. Миний дасгалжуулж байсан “Интер”, “Реал Мадрид”, “Порту” багууд өөрийн цаг үедээ бас л шилдэг хөлбөмбөгчидтэй байсан юм шүү. -Мохамед Салах, Кевин Де Брюйн нарыг яагаад зарчихсан юм бэ – М а ш э н г и й н . Т э д хүлээхийг хүсээгүй. Эргээд харахад тэд зөв шийдвэр гаргасан байна. Би ер нь энэ талаар тогтмол хэлдэг. М о х а м е д С а л а х ы г б и зараагүй. Швейцарьт байсан түүнийг би “Ливерпүүл”-тэй өрсөлдөн байж худалдаж авсан хүн шүү. Тэр “Челси”гийн гараанд гарахын тулд хөдөлмөрлөх бас жаахан хүлээх хэрэгтэй байсан. Де Брюйнийн хувьд ч адилхан. “Вольсбург”-ийнхэн ирээд зээлээр өгөөч гэсэн. Би үгүй гээд түүнийг аваад улирлын өмнөх тойрон аяллаар явсан шүү дээ. Премьер Лигийн эхний тоглолтод гараанд гарч тоглоод дараачийн удаад нь сэлгээнд суусан. Тэгээд л би явмаар байна гээд яриад эхэлсэн, би ч хориглоогүй. Заримдаа энэ хөлбөмбөгчдийн агентууд гэдэг нөхөд үс цайртал уур хүргэх юм аа. Лассан Диаррагийн агент гэж нэг сонин хүн байлаа. Ласса гараанд гараад бүтэн тоглочихвол шууд маргааш нь залгаад цалинг нь нэм гээд шаардана. Сэлгээнд суулгачихаар түүнийг өөр баг руу явах сонирхолтой байгаа гэж жишээний. Ёстой там байж билээ. -2014 онд “Ливерпүүл”- ийг заавал тэгж хорлох хэрэгтэй байсан юм уу? -Хорлох асуудал байгаагүй юм аа. Бид тэгэхэд аварга болох боломжоо алдчихсан байсан ч гэлээ Аваргуудын Лигт бол түрүүлэх шаансаа алдаагүй байсан. Лигийн удирдлагаас “Ливерпүүл”тэ й то гл о х то гл о л тыг хойшлуулж өгөөч, учир нь тэдэнтэй баасан гаригт тоглоод маргааш нь шахуу Аваргуудын Лигийн хагас шигшээд тоглох гээд байна гэсэн чинь зөвшөөрөөгүй. Уур ч хүрэх шиг. Бас хэрвээ би хоёрдугаар багаа талбайд гаргасан бол “Ливерпүүл”тэй өрсөлдөж байсан “Ман Сити”-гийн хувьд хүнлэг бус хандсан хэрэг болно оо доо. Автобусаас буугаад цэнгэлдэх рүү орох гэсэн чинь гадаа нь “Ливерпүүл аварга” гэсэн бичигтэй цамц энээ тэрээ зараад байх шиг. Болохгүй биз дээ. Тэгээд тэдэнтэй яс тоглож хусч хаячихаад явцгаасан. Ер нь тэгээд Стив Жеррардыг хаалганыхаа өмнө гулсаад унасанд би ямар буруутай байх вэ дээ. -Ямар багаас явахад хамгийн хэцүү байсан бэ? -Би уг нь дандаа энэ тухай хэлдэг юм. Хэрэвзээ чамайг ядаж ганц удаа ч халж байгаагүй бол чи одоохондоо дасгалжуулагч болоогүй л байгаа гэсэн үг гэж. Ер нь энүүхэндээ гэхнээ намайг эхний удаа “Челси”-гээс яагаад халсныг сайн ойлгодоггүй. Бидэнд бага зэрэг бэрхшээл байсан ч гэлээ бүгдээрээ нийлж байгаад түүнийг даван гарах итгэл байсан шүү дээ. Жаахан гомдмоор. Гэхдээ “Тоттенхэм”-ээс явуулдаг шалтгаан хамгийн тэнэг нь. Шагналын самбар, агуулах нь хоосон бөгөөд шороонд дарагдчихсан баг цомын тэмцээний финал эхлэхэд хоёрхон хоног дутуу байхад намайг явуулчихаад хоосон чигээрээ үлдэж байгаа юм даа. Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Мөнхбаатар мөсөнд авиралтын дэлхийн аварга болжээ DNN.mn

Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-20-нд болов.

Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Харин 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна.

Дэлхийн аварга болоод буй Б.Мөнхбаатар нь өнгөрсөн жил Финлянд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.

Categories
спорт

Б.Мөнхбаатар мөсөн авиралтын дэлхийн аварга боллоо DNN.mn

Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Харин 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна.
Б.Мөнхбаатарын хувьд өнгөрсөн жил Финлянд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиуллаа. Дашрамд дурдахад, хэдхэн хоногийн өмнө манай мөсөнд авирагчдаас насанд хүрэгчдийн ангилалд Солонгост болсон дэлхийн цомд түрүүлсэн юм.

Categories
мэдээ спорт

“Канвон-2024” олимпийн наадамд Монголын 12 тамирчин оролцож байна DNN.mn

“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпийн наадам өчигдөр /2024.01.19/ 20:00 цагаас албан ёсоор нээлтээ хийлээ. Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох залуу тамирчдын бэлтгэл сургуулилалттай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Канвон-2024” наадмын Монголын багийн ахлагч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар танилцан, төрийн далбаагаа гардуулан өгч, амжилт хүсжээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын тугийг уулын цанын тамирчин М.Манлайжав, биатлоны тамирчин Д.Нямсүрэн нар хамтдаа барин жагссан юм

Наадамд 80 орны 1900 гаруй тамирчин спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тэдний дунд Монголоос 12 тамирчин оролцож байгаа билээ. Тодруулбал, уулын цанын төрөлд анх удаа хоёр тамирчин оролцох бол гүйлтийн цанын төрөлд дөрөв, биатлоны төрөлд зургаан тамирчин тус тус өрсөлдөх юм.

Categories
мэдээ спорт

Б.Атарбаяр олимпын эрх олгох тэмцээнийг дэнсэлнэ DNN.mn

Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Б.Атарбаяр ирэх сарын 29-нөөс гуравдугаар сарын 12-нд үргэлжлэх олимпын эрх олгох тэмцээнийг шүүхээр болжээ.

Тэрбээр өнгөрсөн жил эмэгтэй боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шүүгчээр ажилласан туршлагатай. Түүнчлэн боксын Олон Улсын Хэмжээний Мастер (ОУХМ) цолтой. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 48 кг-аас 91 кг хүртэлх бүх жинд медаль хүртсэн ховор амжилтын эзэн юм.

Сонирхогчдын боксын төрлөөр “Парис 2024” олимпын эрх авах тивийн тэмцээнүүд дууссан. Тивээсээ эрх авч чадаагүй боксчдыг эрх олгох хоёр тэмцээн хүлээж буй. Үүний нэг нь Италийн Буста Ацизод болох эрх олгох эхний тэмцээн юм.

Энэ тэмцээнээр нийт эмэгтэй 22, эрэгтэй 28 боксчин эрх авна. Жин тус бүрийн медаль авсан тамирчид Францыг зорих тийзээ авах юм.

Харин эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сард Тайландын Бангкок хотноо болно

Categories
мэдээ спорт

Холбоодын нэгдсэн УАШТ-д 3000 тамирчин өрсөлдөнө DNN.mn

Монголын Спортын Корпорацаас гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Холбоодын Нэгдсэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийлээ.

Тус тэмцээн 10 өдрийн турш таван спортын ордонд 20 төрлөөр зохион байгуулагдана. Энэ удаагийн УАШТ-д нийт 22 холбоо оролцох хүсэлтээ илгээснээс 15 нь оролцож, тавыг нь үзүүлэх спортоор оролцуулж байгаа аж.

Тодруулбал Тусгай олимпын хороо, корнхол, фанкшенл фитнесс, ултимейт фризби, модон барилдааны төрлийг үзүүлэнгээр сонирхуулж байна.

Бадминтон, буудлага, снукер бильярд, ултимейт фризби (нисдэг таваг) гэсэн төрлүүд Холбоодын нэгдсэн УАШТ-д анх удаа багтжээ.

Нийт 3,000 гаруй тамирчин 384 багц медалийн төлөө ур чадвараа сорих юм.

Тэмцээнд оролцох спорт холбоод:

  • Монголын байт харвааны холбоо
  • Монголын жюү жицүгийн холбоо
  • Монголын корнрхолын холбоо
  • Монголын дугуйн холбоо
  • Монголын кэндогийн холбоо
  • Монголын дугуйн холбоо
  • Монголын бүжгийн холбоо
  • Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо
  • Монголын уулчдын үндэсний холбоо
  • Монголын электрон спортын холбоо
  • Монголын орчин үеийн таван төрөлтийн холбоо
  • Монголын тусгай олимпын хороо
  • Монголын брейк бүжгийн холбоо
  • Монголын бадминтоны холбоо
  • Монголын буудлага спортын холбоо
Categories
мэдээ спорт

Ичиножёогийн А.Ичинноровын зодог тайлах ёслол ирэх сард болно DNN.mn

Японы мэргэжлийн сумод үлэмж биеэрээ танил болсон сэкивакэ асан Ичиножёо А.Ичинноров өнгөрсөн оны тавдугаар сард зодог тайлахаа зарласан билээ.

Нийт 55 башёд барилдахдаа 408 давж, 328 унасан юм. А.Ичинноров дээд зиндаанд нэг, жюүрёод хоёр удаа түрүүлж, зургаан тусгай шагнал хүртсэнээс гадна өдгөө барилдаж буй сумочдоос хамгийн их буюу есөн кинбоши шагнал гардсан байдаг. Тэгвэл түүний зодог тайлах ёслол ирэх сарын 11-нд Токио хотод болох тов гарсан.