Categories
мэдээ спорт

Б.Ганхайч Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

Энэ жилийн жүдогийн эхний Их Дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрөөр болж өнгөрлөө. Францын нийслэлд болсон тус тэмцээнд 107 орны 621 жүдоч (365 эрэгтэй, 256 эмэгтэй) өрсөлдсөн юм.

Манай улсаас 18 жүдоч (найман эрэгтэй, 10 эмэгтэй) хүч сорив.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн нь манай тамирчдын оргил амжилт нь болов.

Categories
мэдээ спорт

Фьюри-Усик гэх том тэмцээн цуцлагдлаа DNN.mn

Бокс сонирхогчдын хувьд тэсэн ядан хүлээж байсан тэмцээн болох Фьюри, Усик нарын хооронд дахь хүнд жингийн бүх холбооны нэгдсэн бүсийн төлөөх тулаан цуцлагдлаа. Тэмцээн эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө зарлагдаж буй уг цуцлалтын гол шалтгаан нь Ирландын боксчин Тайсон Фьюригийн бэлтгэлийн үед авсан бэртэл гэж бичжээ.

Тэр баруун зовхиндоо томоохон хэмжээний зүсэлтийг бие халаагч тамирчнаасаа хүртсэн нь мөддөө эдгэрэхээргүй гэж дүгнэж. Boxing News-д мэдээлснээр бол Украины боксчин Усик Эр-Рияд хотод хоёрдугаар сарын 17-нд зохиогдох байсан уг тулаанд өөр хэн нэгэн боксчинтой тулахаас өөр гарц үлдсэнгүй гээд нэгэнт тийз нь зарагдаж,  зар сурталчилгааны төлбөр тооцоо нь хийгдсэн уг тэмцээнд хэн нэгнийг орлуулан тоглуулна, горилогчдоос сонголт хийхэд хамгийн том хувилбар нь Хорватын Филип Хргович байх магадлалтай гэжээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Э.Ням-Очир эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч боллоо DNN.mn

Монголын чөлөөт бөхийн холбооноос 2024 онд шигшээ багийг удирдах дасгалжуулагчийн багийг зарлалаа.

Холбооны удирдах зөвлөлийн хурлаар Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ноос өгсөн чиглэлийн дагуу, холбогдох дүрэм журмыг баримтлан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилсон аж.

Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Э.Ням-Очир, туслах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Бямбаа, Б.Батзориг, Л.Энхбаяр нар ажиллахаар боллоо.

Харин эмэгтэй багийг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар ахлаад Ц.Баярсайхан, Ц.Цогтбаатар, С.Мөнхдуулдах нар туслахаар нь сонгогджээ.

 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо 

Categories
мэдээ спорт цаг-үе

Парисын Их дуулгад Монголын 18 жүдоч өрсөлдөнө DNN.mn

Жүдо бөхийн нэр хүндтэй томоохон тэмцээний нэг бол Парисын Их Дуулга билээ.

Энэ сарын 2-4-нд болох тус тэмцээн анх 1971 онд Парисын тэмцээн нэрийн дор зохион байгуулагдсан. Үүнээс хойш энэ жилийн тэмцээн нь 50 дахь удаагийнх гэдгээрээ ач холбогдолтой.

Хамгийн анхны тэмцээнд таван жингээр болж байсан бол 1979 оноос хойш эрэгтэй долоон жингээр болж эхэлсэн. Харин эмэгтэйчүүд 1988 оноос хойш тус тэмцээнд нэмэгджээ.

Энэ удаагийн тэмцээнд 107 орны 621 жүдоч (эрэгтэй 365, эмэгтэй 256) өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Монголоос эрэгтэй найм, эмэгтэй 10 жүдоч хүч үзнэ.

Тодруулбал эмэгтэй 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, Ц.Энх-Оргил, -70 кг-д Б.Ням-Эрдэнэ_ С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанабагана, -100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно.

Парисын Их Дуулгын сугалааг энд дарж үзээрэй.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн Азийн АШТ-д Монголын 14 тамирчин өрсөлдөнө DNN.mn

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болно.

“Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөх юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул, 71 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл, 81 кг-д дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг, -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөнө.
8 хүн, хөл бөмбөг тоглож буй хүмүүс, хөл бөмбөг тоглож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д М.Очир-Эрдэнэ, 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзэхээр бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.
Баг тамирчдыг тэмцээнд оролцохын өмнө Олимпод бэлтгэх баг тамирчдын сургалт дасгалжуулалтыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох тэдний бэлтгэлжилт хэр хангадаж буйтай танилцаж, спортын талбарт шинэ түүхийг бүтээж, өндөр амжилт гаргахын төлөө хичээрэй хэмээн захив.

Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байв.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ спорт

Африк болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд үргэлжилсээр DNN.mn

Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Кот-д’Ивуар улсын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд үргэлжилж байгаа. Шилдэг 24 баг хэсгүүдэд хуваагдаж тоглосоор одоо хасагдах шатны 16 баг шалгарч доорхи байдлаар хоорондоо таарчээ. Үүнд :

Ангола-Намиби, Нигери-Камерун, Экваторын Гвиней-Гвиней, Египет-Конго, Кабо Верде-Мавритани, Сенегал-Кот-д`Ивуар, Мали-Буркина Фасо, Марокко-ӨАБНУ гэсэн багууд хослол бүрдүүлж буй. Африк тивийн хөлбөмбөг угийн л ойлгомжгүй, хөгжилтэй, таашгүй үйл явцаар баялаг байдаг уламжлалаа хадгалдаг жишээ энэ удаагийн тэмцээнд бас давтагдаж л байна. Жишээ нь Европын шилдэг багуудад тоглодог хөлбөмбөгчидтэй Алжир, Тунис, Гана мэтийн багууд хэсгийн тоглолтоосоо сугарч чадалгүй хасагдаж байхад Кабо Верде, Буркина Фасо мэтийн хаана байдгийг нь хэр баргийн хүн мэдэхээргүй улсын багууд цойлоод гараад ирчихсэн байх мэт.

Африк тивтэй зэрэгцээд манай Ази тивийнхэн ч гэлээ

аваргаа шалгаруулж байгаа. Мөн л хэсгийн тоглолтууд нь дуусаад хасагдах шат нь эхэлчихсэн багууд доорх байдлаар хэсгийн тоглолтын үр дүнгээсээ шалтгаалан хоорондоо таарчээ.

Австрали-Индонези, Таджикистан-Арабын Эмират, Ирак-Иордани, Катар-Палестин, Узбекистан-Таиланд, Саудын Араб-Өмнөд Солонгос, Бахрейн-Япон, Иран-Сири

Тэмцээн уг нь 2022 онд БНХАУ-д зохиогдох байсан авч ковидоос шалтгаалан цуцлагдаж өнөөг хүрсэн бөгөөд одоо Катарт, өнгөрсөн жилийн ДАШТ зохиогдсон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд явагдаж байгаа юм.

Африк тивийг бодвол энд харин ч шилдгүүд нь мултраагүй плей-оффт багтаж чадсан. Гэхдээ хэсгийн тоглолтдоо маруухан амжилт үзүүлсний уршгаар зарим хосууд нь хасагдах шатанд шууд л хоорондоо тоглоод эхлэхээр болчихоод байна.

Жишээ нь Саудын Араб-Өмнөд Солонгос гэх хослол яах аргагүй арай эрт таарсан чанга багуудын учраа гэж хэлж болно.

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ DNN.mn

Португал улсад жүдо бөхийн энэ оны анхны гранпри тэмцээн нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд болоход 92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв. Гавьяат тамирчин Ё.Басхүү шагнал тавдугаар байрт орсон бол Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр нар долдугаар байрт орлоо. Ийнхүү манай улсын хоёр жүдоч хүрэл медаль хүртсэнээр Монголын баг 15 дугаар байр эзэлсэн байна.

 

Categories
мэдээ спорт цаг-үе

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд ес дэх түрүүгээ авлаа DNN.mn

Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэгдүгээр сарын башёгийн ялагч боллоо.

Тэмцээний сүүлийн өдөр аварга Теронофүжи Г.Ган-Эрдэнэ болон секиваки Котоновака нар ижил 12 даваатайгаар тэргүүлж байв. Аварга Г.Ган-Эрдэнэ озеки Киришимаг, Котоновака Тобизарүг тус тус ялснаар түрүү бөх нэмэлт барилдаанаар шийдэгдэх болов.

Улмаар нэмэлт барилдаанд өрсөлдөгчөө унагаснаар Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Эзэн хааны цомыг ес дэх удаагаа хүртлээ.

Гэмтлийн улмаас гурван тэмцээн дараалан өнжсөн Терүнофүжид Ёкозүнагийн зөвлөл сануулга өгснөөр энэ сарын башёд барилдахаар болсон билээ.

Тэрбээр Эзэн хааны цомыг өнгөрсөн тавдугаар сард хүртсэн. Ингээд долдугаар сарын башёг гэмтлийн улмаас орхиж дөрвөн сар дэвжээнд гараагүй юм. Энэ хугацаанд өвдгөндөө хагалгаа хийлгэжээ.

Терүнофүжи дээд зиндаанд ес ба түүнээс дээш түрүүлсэн 20 дахь сүмоч. Монгол аваргуудаас Хакүхо М.Даваажаргал 45, Асашорюү Д.Дагвадорж 25, Харүмафүжи Д.Бямбадорж ес түрүүлсэн билээ.

Categories
мэдээ спорт

Г.Наранцэцэг Португалын Гран При тэмцээнээс хүрэл медаль хүртжээ DNN.mn

Жүдо бөхийн 2024 оны эхний тэмцээн Португалын Гран При тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

Г.Наранцэцэг “С” хэсгийг тэргүүлж барилдсан ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Израилын Тамар Малча, дараагийн шатанд Колумбийн Эрика Лассо нарыг ялж шөвгийн наймд шалгарсан.

Categories
мэдээ спорт

Португалын Гран При тэмцээнд Монголын 16 тамирчин оролцоно DNN.mn

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхнийх, Португалын Гран При энэ сарын 26-д Одивелас хотод эхэлнэ.

Тэмцээнд Монголын шигшээ багийн 16 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Монголын шигшээ багаас Ё.Басхүү тэргүүтэй 8 эрэгтэй, Л.Энхрийлэн тэргүүтэй 8 эмэгтэй оролцоно.