Categories
мэдээ спорт

Д.Сэлэнгээ Парисын паралимпийн наадамд өрсөлдөх эрхээ авлаа DNN.mn

АНЭУ-ын Дубай хотод пара байт харвааны “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор таван тамирчин оролцож буйгаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ алтан медаль хүртэж, “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа.

Д.Сэлэнгээ нь дэлхийн аварга болон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн тамирчин бөгөөд зуны паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор болж байна.

Categories
мэдээ спорт

“Парис-2024” олимпийн постер бүтээлийг танилцууллаа DNN.mn

Францын төдийгүй дэлхийн алдартай музейн нэг Орсед энэ долоо хоногт нэгэн сонирхолтой үзмэр нэмэгдсэн нь “Парис 2024” олимпийн сюрреализм бүтээл байлаа. Олимпийн постер бүтээл хийх захиалгыг франц зураач Уго Гаттонид өгсөн.

У.Гаттони Францын алдарт “Hermes” брэндийн ороолтны загвар гаргадаг гэдгээрээ олонд танигдсан бүтээлч. Тэрбээр олимпийн зурагт хуудас дээр 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сарын 19-ныг дуустал ажилласан байна. Нийт 2000 цаг зарцуулжээ.

Эх сурвалж: Olympics.com

Categories
мэдээ спорт

С.Бобровский “Флорида”-гийн бүх цаг үеийн дээд амжилт тогтоов DNN.mn

Хойд Америкийн ҮХЛ-ийн “Флорида Пантерз” баг талбайдаа “Баффало Сэйбрз”-ийг 3:2-оор хожжээ. Эл тоглолтын баатраар талбайн эзэн багийн орос хаалгач С.Бобровский тодорсон агаад 31 цохилт хааж, хоёрыг алдсан аж. Түүнчлэн орос эр есөн тоглолт дараалж хоёр болон түүнээс цөөн шайб алдсанаар “Флорида”-гийн бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмших болсон юм.

Өмнө нь Т.Вокоуну (2007, 2008 хоёр удаа), Ж.Ванбисбрук (1994/1995, 1995/1996/, М.Фитцпатрик/1996/1997/ нар найман тоглолт дараалж хоёр болон түүнээс цөөн шайб хаалганд алдаж байв.

Categories
мэдээ спорт

“Улаабаатар 2023” Зүүн азийн залуучуудын наадмын үзмэрийн булан дэлгэгдлээ DNN.mn

Өнгөрсөн жил Монгол Улс анх удаагаа спортын олон төрөлт наадмыг амжилттай зохион байгуулсан билээ. Зүүн Азийн залуучуудын III наадам 2023 оны 08 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо өрнөж, наадамд 7 Үндэсний Олимпын хорооны 803 тамирчин, 345 дасгалжуулагч, албаны зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд баг тамирчид спортын 11 төрлөөр 88 багц медалийн төлөө ур чадвараа сорьсон байна.

Түүхэнд анх удаагаа хэмээн тэмдэглэгдсэн уг наадмын шинэхэн үзмэрийн булан МҮОХ-ны Олимпын музейд дэлгэгдлээ. Нээлтийн ёслолд ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн Гишүүн, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр тэргүүтэй хамт олон оролцож, баяр хүргэв.
May be an image of lighting, indoors and text

Ийнхүү Олимпын музейд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын үеэр ашиглагдсан спортын хэрэгсэл, материал, медаль, дурсгалын тэмдэг, медалион зэрэг 20 төрлийн 80 гаруй үнэт үзмэрүүд нэмэгдсэн байна.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар Ташкентын “Их дуулга”-ыг өнжинө DNN.mn

Ирэх сарын 1-3-нд Узбекистаны нийслэл Ташкентэд ОУЖБХ-ны “Их дуулга” тэмцээн болно. Тус тэмцээнд манайхнаас эрэгтэй зургаа, эмэгтэй ес, нийт 15 бөх зодоглох байв. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Сумъяабазар, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, +78 кг-д А.Адьяасүрэн нарын бөх зодоглохоор мэдүүлэгт багтжээ. Харамсалтай нь Ц.Цогтбаатар тус тэмцээнийг өнжих нь. Тэрээр ноднингийн сүүлчээр Токиод болсон “Их дуулга”-ын үеэр бэртсэн билээ. Ташкентын дэвжээнд 69 орны эрэгтэй 258, эмэгтэй 242, нийт 500 хүчтэн барилдана.

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

Л.Сосорбарам Ташкентын “Их Дуулга”-аас хүрэл медаль хүртжээ DNN.mn

Узбекистаны Ташкент хотод өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн Их Дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Л.Сосорбарам хүрэл медаль хүртлээ.

Энэ жинд 31 орны жүдочид зодоглосноос Л.Сосорбарам эхний тойрогт хийлээд хоёрын даваанд Германы жүдоч Маша Боллхаусыг, гуравдугаар тойрогт Мексикийн Паулина Мартинесийг, хэсгийн аваргын төлөө Киприйн София Асвестаг ялсан.

Харамсалтай нь медалийн төлөө Узбекистаны Жураева Гулхад дийлдэв. Ингээд хүрлийн төлөө Японы Кокоро Фүжиширог ялснаар IJF-ийн цуврал тэмцээнээс зургаа дахь медалиа авлаа. Тэрбээр өмнө нь гурван мөнгө, хоёр хүрэл медальтай байсан юм.

Ташкентын тэмцээний эхний өдөр манай бусад жүдочдын хувьд медаль авч чадсангүй.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Б.Баасанхүү хэсгийн аварга болсон ч медалийн төлөөх барилдаанд дараалан хоёр ялагдсанаар шагналт байранд оров.

Categories
мэдээ спорт

Жүдочид Ташкентийн “Их дуулга”-ийг зорилоо DNN.mn

Узбекстаны нийслэл Ташкент хотноо олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээн ирэх сарын 1-ний өдөр эхэлнэ.

Шигшээ багийн дасгалжуулагч Р. Нямлхагва, Ч. Болдбаатар, М. Бундмаа нар удирдаж эмчээр Япон улсын иргэн Масатоши Нишикидо ажиллах юм.

Багийн бүрэлдэхүүнд:

-60кг Э. Ариунболд, Э. Сумьяабазар

-73кг Б. Эрдэнэбаяр

-81 кг  Г. Болор-Очир

-91 Г. Алтанбагана

Эмэгтэйчүүд

-48 кг Г.Наранцэцэг, Г. Баасанхүү

-52 кг Л. Сосорбарам

– 63 кг Б. Ганхайч

-70кг Б. Ням-Эрдэнэ, С. Лхагвадулам

-78 кг О. Хүслэн, Б. Эрдэнэт-Од

+78 кг А. Адьяасүрэн  нарын бөхчүүд хүч үзнэ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн хойшиллоо DNN.mn

Биеийн Тамир Спортын Улсын Хорооноос өчигдөр буюу 2 сарын 22-ны өдөр Монголын Шатрын Холбоонд ирүүлсэн албан бичгийг үндэслэж 2024 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний хугацааг сурагчдын амралтын үеэр буюу 2024 оны 4 сарын 1-5 өдөр болгож хойшлууллаа.

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа тул хөдөө орон нутгийн шатарчид маань 3 сарын 15-с хойш аливаа тэмцээн уралдаанд оролцох эрх нээгдэх юм байна.

Монгол Улсын өсвөрийн шатарчдын АВАРГА шалгаруулах тэмцээнийг “Millennium Plaza” зочид буудалд 4 сарын 1-5 хооронд зохион байгуулагдана.

Жич: Тэмцээний бүртгэл 3 сарын 25-г хүртэл явагдах ба аймгийн аварга шалгаруулах тэмцээнээ хийх боломжгүй байгаа аймгууд 3 сарын 15-с хойш зохиож удирдамжийн дагуу мэдүүлгээ ирүүлнэ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол Улсын шигшээ баг ААШТ-ий хэсгийн эхний тоглолтоо хийлээ DNN.mn

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатанд Монголын эрэгтэй шигшээ баг анхны тоглолтоо хийлээ.

Т.Ууганбаяр багтаа анхны оноог авчирсан. Улмаар 8:1 харьцаагаар тэргүүлсэн ч завсарлагын дараагаар талбайн эзэд учраа олж 12:20-оор илүүрхлээ.

Шийдвэрлэх дөрөвдүгээр үед ч тоглолтын хэмнэл нэг их өөрчлөгдсөнгүй. 49:80 харьцаагаар БНХАУ-ын баг яллаа.

Categories
мэдээ спорт

Азийн өвлийн IX наадам БНХАУ-ын Харбин хотод болно DNN.mn

Азийн олимпын зөвлөл болон БНХАУ-ын Үндэсний олимпын хорооноос Азийн IX өвлийн наадмыг Харбин хотноо зохион байгуулахаар 2023 онд Тайланд улсын Бангкок хотноо болсон Ерөнхий ассамблейн үеэр шийдвэрлэж, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.

Тэгвэл БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон “Ханжоу 2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооны саналаар “Харбин 2025” Азийн IX өвлийн наадмыг 2025 оны хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулахаар эцэслэн шийдвэрлэснийг Азийн олимпын зөвлөлөөс мэдэгдлээ.

Азийн өвлийн наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлттэй улс орон цөөн байгаа учир наадам 4 жил тутам зохион байгуулагдах боломжгүй байгаа билээ.

Сануулахад, Азийн VIII өвлийн наадам нь 2017 онд Япон улсын Саппоро болон Обихиро хотноо зохиогдож, манай улсаас гүйлтийн цана, уулын цана, биатлон, хоккей, тэшүүрийн төрлүүдэд 46 тамирчин оролцож байсан түүхтэй.

Дашрамд дурдахад, Азийн олимпын зөвлөлийн 2022 оны Ерөнхий ассамблейгээс Азийн X өвлийн наадмыг Саудын Араб улсын Трожан хотноо 2029 онд зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа юм.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо