Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг өнөөдөр тоглоно DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж байна.

Тус тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр хэсгийн тоглолтоо хийнэ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн шигшээ баг 15:35 цагт эхний тоглолтоо Малайзтай, хэсгийн сүүлийн тоглолтыг 18:30 цагаас Филиппинтэй хийхээр болсон. Эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд О.Хулан, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нар багтсан юм.

Тэгвэл эрэгтэйчүүдийн шигшээ баг 14:40 цагаас Шри Ланктай, 19:20 цагт Тайландтай тоглох хуваарьтай байна. Монголын багийн ахлагчаар А.Анандыг сонгосон бол бүрэлдэхүүнд А.Азбаяр, С.Биндэръяа, Ч.Тэмүүлэн нар багтсан билээ.

Categories
мэдээ спорт

НБА-гийн улирлын тоглолт дуусах дөхөж байна DNN.mn

Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг НБА-д ихэнх багууд далан тоглолт гүйцэтгэлээ. Өөрөөр хэлбэл, урт сунжирсан уйтгартай тоглолтууд дуусч үзүүштэй гэж хэлэгддэг хасагдах шат эхлэх мөч хаяанд иржээ. Дөрөвдүгээр сарын 14-нд бүх багууд тойргийн тэмцээн болох 82 тоглолтоо дуусган плей офф, плей-ин нарт багтах багуудаа шалгаруулах ч гэлээ өнөөдөр уг багууд хэн байх вэ гэдгийг анзаарч болохоор байна.

Дорнод конференци:

Баг Тоглолт Ялалтын хувь

  1. Бостон 70 80.0
  2. Милуоки 70 64.3
  3. Кливленд 70 61.4
  4. Орландо 70 60.0
  5. Нью-Йорк 69 59.4
  6. Индиана 71 56.3
  7. Майами 70 54.3
  8. Филадельфи 70 54.3
  9. Чикаго 70 48.6
  10. Атланта 69 43.5
  11. Бруклин 70 37.1
  12. Торонто 70 32.9
  13. Шарлотт 69 24.6
  14. Вашингтон 70 17.1
  15. Детройт 70 17.1

Өрнөд конференци:

Баг Тоглолт Ялалтын хувь

  1. Оклахома-Сити 69 71.0
  2. Денвер 70 70.0
  3. Миннесота 70 68.6
  4. Клипперс 69 63.8
  5. Нью Орлеан 70 61.4
  6. Даллас 70 58.6
  7. Финикс 70 58.6
  8. Сакраменто 69 58.0
  9. Лейкерс 70 54.3
  10. Голден Стэйт 69 52.2
  11. Хьюстон 69 49.3
  12. Юта 70 41.4
  13. Мемфис 71 33.8
  14. Портленд 70 27.1
  15. Сан-Антонио 70 21.4

 

 

 

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

Алвес, Робиньо, Погба гээд шүүхийн өмнө зогсож буй хөлбөмбөгчид DNN.mn

Цагтаа цалгиж (зарим нь одоо ч тоглож байгаа) цалингаа буухаар наргиж явсан дэлхийд данстай лут мундаг хөлбөмбөгчдөөс нэлээн хэд нь сүүлийн үед элдэв хэрэг төвөгт орооцолдож ял эдлэх үүд хаалга нь онгойх гээд тун хэцүү байх шиг. Олны анхааралд маш их өртөж байгаа зарим нэг хэргүүдийг нь тоймлоё.


Данни Алвес

2022 оны арванхоёрдугаар сард Барселон хотын Sutton хэмээх шөнийн клубт нэгэн эмэгтэйг хүчиндсэн гэх хэрэг цагдаад бүртгэгдсэн. Улмаар уг хэргийг Бразилийн хөлбөмбөгийн од Данни Алвес үйлдсэн нь батлагдаж шүүхээс түүнд 4.5 жилийн ял оноолоо. Данни Алвес өөрийгөө хамгаалж мэдүүлэг өгөхдөө тэр эмэгтэй өөрөө зөвшөөрсөн, харилцан тохирцсон гэж байгаа ч хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг түүнийг нь үгүйсгэсэн байдаг. Алвес өөрөө согтуу байсан, гэмт хэргээ нийтийн бие засах газар үйлдсэн гэх мэт баримтууд нь батлагдсан гэх юм.

Робиньо

Бас л Бразилийн хөлбөмбөгийн од. Цагтаа Реал Мадрид, Ман Сити, Милан багуудад гялалзаж явсан том од. Уг нь гэмт хэргээ тэртээ 2013 онд Италийн Милан хотод үйлсэн юм билээ. Таван найзтайгаа нийлж албани эмэгтэйг хүчирхийлсэн. Хэрэг бишдэх үед оргон зайлж нутаг буцаад одоог хүртэл Бразильдаа орогнож байгаа. Саяхан Милан хотын шүүх түүнд есөн жилийн ял оноожээ. Уг нь Робиньо “би буруугүй, намайг цагаан арьстай байсан бол ингэж гүтгэхгүй” гэх зэргээр удаа дараа ярилцлага, мэдүүлэг өгч байсан ч гэлээ нэгэн найзтайгаа утсаар ярьж буй бичлэг нь энэ бүгдийг үгүйсгэдэг. Тиймээс энэ жилээс эхлэн тэр ялаа Бразильд эдлэхээр болж байна.

Погба

Францын шижир алт гэгддэг Поль Погба даанч нэг асуудалгүй амьдарч чаддаггүй хүн юм аа. 2018 оны ДАШТ-ий алтан бөмбөгийн эзэн,Францын шигшээ багийн гол тоглогч Поль Погба хүний хувьд “чигчий хуруу шигээ өчүүхэн амьтан” гэж ярьдаг. Ганц жишээ татахад л багийн анд Мбаппегийн эсрэг бөө ашиглан хараал илгээсэн, түүндээ их хэмжээний мөнгө төлсөн гэдэг яриа бий. Тэгвэл энэ хүн тестостероний түвшинг нэмэгдүүлдэг DHEA гэдэг сэргээш хэрэглэсэн нь баригдаж дөрвөн жил хөлбөмбөг тоглох эрхээ хасууллаа. Одоо 31 настай гэж бодохоор Ювэнтүүс багийн хөлбөмбөгч маань ингээд дуусч байгаа юм биш үү.

Промес

Квинси Промес гэж Нидерландын шигшээ болон Москвагийн Спартак багт алба хашдаг голланд залуу бий. Ер нь бол Орос нутагт үлдсэн цорын ганц гэж хэлж болох од хөлбөбөмгч. Түүнд ч учир бий. Тэр хэдэн жилийн өмнө дүү рүүгээ хутга барьж дайрсан хэргээр Нидерландын шүүхээс хоёр жилийн ял сонсож нутаг буцалгүй Орост бүгэх болсон. Гэтэл өнгөрөгч жилээс эхлэн түүнийг хар тамхи зөөвөрлөж дамлан зарах хэрэгт буруутгаж эхэлсэн билээ. Бразилиас 1362 кг хар тамхи зөөвөрлөж зарах гэж оролдсон бүлэг гэмт хэрэгтнүүдтэй хуйвалдсан 200 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг Нидерландын шүүх баталсан. Гэтэл тэр Оросоос гардаггүй ээ. Харин өнгөрөгч өвөл Спартак багийн бэлтгэлийн цугларалт Арабын Эмиратад зарлагдах үед “намайг баривчлахгүй биз” гэж баталгаа авч байгаад тийшээ очсон боловч хар тамхины хэрэг сөхөгдөж шоронд орлоо. Одоо Арабын хойгоос хойд Европ руу зөөгдөх цагаа л хүлээх нь.

Эдгээрээс гадна Грийнвуд, Мэнди, Виссам Бен-Йеддер гээд залуучуудын ихэвчлэн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд цуурайтаж байгаад намжсаныг бас сануулъя.

 

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн УАШТ Эрдэнэт хотод болно DNN.mn

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 47, эмэгтэй 32, холимог багийн 10 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 8-нд Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт болно.

 

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатарыг Парисын олимпийн эрхийн тэмцээний сорилд оролцуулахаар болжээ DNN.mn

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд энэ сарын 18-нд хүсэлт гаргасан.

Тэрээр “Олимпын эрхийн тэмцээний 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү. Уг сорилд хэрвээ тулалдаад Олимпын эрхийн тэмцээнд явах боломжоо авах юм бол та бүхнийхээ итгэлийг алдахгүй, сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно. Хүсэлтийг минь хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” хэмээсэн.

Тэгвэл түүний хүсэлтийг Монголын боксын холбоо хүлээж авч, сорил тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ.

Categories
мэдээ спорт

Хөл бөмбөгийн шигшээ баг Баку хотыг зорилоо DNN.mn

Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ баг энэ сарын 18-26-ны өдрүүдэд Олон улсын хөл бөмбөгийн холбооны шигшээ багуудын өдрийн хүрээнд “FIFA Series” албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцоно.

Энэ хүрээнд Азербайжан, Танзаний шигшээ багуудтай тоглохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Тэд гуравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 00:00 АЗЕРБАЙЖАН: МОНГОЛ. гуравдугаар сарын 25-ны өдрийн Улаанбаатарын цагаар 21:00 цагт МОНГОЛ:ТАНЗАНИ-ийн багийн тоглолт болно.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд Сингапурт эхэлнэ.

Азийн аваргад оролцох бүрэлдэхүүнийг 3х3-ын шигшээ багийн дасгалжуулагч Стив Сер урьдчилсан байдлаар сонгожээ.

Эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтжээ.

Харин эрэгтэйчүүдийн шигшээгийн бүрэлдэхүүнд “Хасын хүлэгүүд”-ийн А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа нар багтжээ.

Шигшээгийн дөрөв дэх тоглогчийг одоогоор зарлаагүй байна.

Categories
мэдээ спорт

Аваргуудын лигийн шилдэг найман багийн сугалаа явагдлаа DNN.mn

2023-2024 оны улирлын Аваргуудын лиг хамгийн үзүүштэй хэсэгтээ тулж ирлээ. Европын хөлбөмбөгийг энэ цаг үед тодорхойлж яваа яах аргагүй шилдгүүд нь гэж нэрлэхүйц багууд дунд шөвөгт шалгарч чадсан тул ямар ч хос өрсөлдөгчийг тэр нь сул, энэ нь чанга гэж ялгаж салгах боломжгүй сугалаа байлаа.

Атлетико (Мадрид)-Боруссиа.Д

Жаахан гоочлох дуртай хүмүүсийн хувьд хамгийн сул хос баг гэж нэрлэхээр. Гэхдээ харьцангуй ойлголт шүү. Аль аль нь гэртээ сайн тоглодог, сайн хамгаалдаг, сүүлийн үед бүрэлдэхүүн нь гэмтэл бэртэлд шургуу өртөөд явж байгаа багууд.

ПСЖ-Барселона

Шинэ зуун гарснаас хойш тав дахь удаагаа хоорондоо таарч буй салж хагацдаггүй найзууд гэмээр багууд. Дөрвөн тохиолдолд нь Испаний баг дараачийн шат руу алхаж байжээ. Одоо цагт Барсад найдсанаас Мпаббегийн хурдад итгэл хүлээлгэх нь илүү байх.

Арсенал-Бавари

Хүмүүс ээ, яагаад Арсеналд итгэж болохгүй гэж. Тэд Баваритай урьд жилүүдэд учирч байхдаа тогтмол хожигдож байсан учраас гэж үү. Үгүй ээ. Энэ жил арай өөр. Бавари гүнзгий хямралтай байгаа. Нөгөө талдаа Арсенал одоо овоо ялалтын амтыг мэдэрсэн дунд насны залуучуудтай, хөөрхөн туршлага хуримтлуулчихсан, дасгалжуулагч нь ухаантай гээд л. За даа тэгээд бөмбөг бөөрөнхий хойно яаж ч эргэж магадгүй дээ.

Реал-Ман Сити

Хамгийн их хүлээлттэй, үзүүштэй, өрсөлдөөнтэй байх магадлалтай хос баг. Гурван жил дараалан хасагдах шатанд таарч буй багууд. Ялсан баг нь эцэстээ тэр жилийнхээ Аваргуудын лигт түрүүлдэг байв.

Одоо багуудын төлөөлөгч нар юу гэж айлдсаныг сонирхъё.

Бавари багийн спортын захирал Фройнд: -Тун сонирхолтой сугалаа. Арсеналын сүүлийн жилүүдийн хөгжил дэвшил гайхалтай байгааг мэднэ. Гэхдээ бид бол Бавари. Тэнд очиж тоглох эхний тоглолтоо сайн дуусгах хэрэгтэй. Гэртээ бол бид хаан.

ПСЖ багийн хөлбөмбөгч Маркиньос: -Яг адил тэнцүү багууд. Барса мэдээж арвин их түүх, уламжлалтай баг ч гэлээ талбай дээр түүх ярьж тоглодоггүй юм. Дасгалжуулагч зөв тактик хэлж өгөх байлгүй.

Реалын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти: -Мэдээж Сити оройлогч баг мөн л дөө. Хөгжөөн дэмжигчид тэднийг ялна гэж үзэж байх шиг байна. Бид ч гэсэн тийм муу баг биш. Хэдий хариу тоглолт тэдний нутагт байгаа ч гэлээ цом өргөе гэж бодож байгаа бол шилдгүүдийг л хожих хэрэгтэй. Одоо тааруухан баг үлдээгүй ээ.

Эцэст нь тоглолтын хуваарийг танилцуулъя. Дунд шөвгийн эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 10-нд эхэлнэ.

Дөрөвдүгээр сарын 10-11 эхний тоглолт, дөрөвдүгээр сарын 17-18 хариу тоглолт, хагас шигшээ-тавдугаар сарын 1-2

Финаль. Зургадугаар сарын 2-нд Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд.

Categories
мэдээ спорт цаг-үе

Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аваргууд эх орондоо ирлээ DNN.mn

Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ Эстони Улсын нийслэл Таллин хотод болж өндөрлөж, манай улсын тамирчид өнөөдөр /2024.03.12/ эх орондоо ирлээ.

Тэмцээнд 40 улсын 1400 гаруй тамирчид оролцсоноос Монгол Улсын тамирчин А.Эрмүүн залуучуудын ангилалд түрүүлж Дэлхийн аварга болсон бол С.Мөнх-Оргил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн ангилалд хошой мөнгөн медаль хүртсэн юм.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчин Б.Бат-Эрдэнэ олон улсын чөлөөт бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв DNN.mn

Яшар Догу, Вехби Эмре, Хамит бар нарын нэрэмжит олон улсын тэмцээний гурав дахь өдрийн медальтнууд тодорсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Энэ өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл эхэлж 57-65-74-86-97 кг-ын барилдаан зохион байгуулагдсан юм.

Тус барилдааны 86 кг-ын жинд Монголын тамирчин Б.Бат-Эрдэнэ барилдаж, мөнгөн медаль хүртжээ.

Тодруулбал олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 86 кг жинд

1. Хади Бахтиар Вафайпур (Иран)

2. Бат-Эрдэнэ Бямбасүрэн(Монгол)

3. Бобур Исломов (Узбекистан)

3. Юдай Такахаши (Япон) тус тус байр эзлэв.