Category: спорт
Монгол Улсын багийн спортын түүхэнд олимпод анх удаа оролцох болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийнхан “Токио-2020”-д өрсөлдүүлэх бүрэлдэхүүнээ өнөөдөр зарлав.
Олимпийн наадамд Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нараар багаа бүрдүүлж, Даваасүрэнгийн Ганзул, Баатарын Болор-Эрдэнэ нарыг хассан юм.
Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон “Токио 2020” зуны олимпийн наадам энэ долоо хоногийн Баасан гаригт эхэлнэ.
Тус наадамд оролцох тамирчдыг жолоочгүй автобусаар тээвэрлэж байгаа аж.
Тодруулбал, Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компанийн “Аutonomous” буюу жолоочгүй автобус “Токио-2020” олимпийн наадмын тамирчдын тосгонд тамирчдыг тээвэрлэх үүргийг гүйцэтгэж байна.
Олимпийн наадамд оролцохоор Токиод хүрэлцэн ирж, тамирчдын тосгонд байрлаад байсан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчний шинжилгээний хариу эерэг гарлаа. Энэ нь тамирчдын тосгоноос Ковид илэрсэн анхны тохиолдол юм. Уг нь зохион байгуулагчид тамирчдын тосгоныг “хамгийн аюулгүй газар” хэмээн тодорхойлж, тийш нэвтрэх хүмүүсийг маш нарийн шалгаж буй. Гэвч Ковидтой тамирчид нэвтрэн орсон нь ийн тодорхой болов.
Бусад хөлбөмбөгчдийн хариу сөрөг гарсан ч тэднийг багаар нь тусгаарлажээ. Гэхдээ Өмнөд Африкийн шигшээ ирэх пүрэв гаригт зохион байгуулагч Японы эсрэг хэсгийн эхний тоглолтоо хийх боломжтой болно хэмээн найдаж буйгаа Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна. Тэдний хэсэгт Японоос гадна Франц, Мексикийн шигшээ байгаа юм.
Хэдийгээр хоёр тамирчнаас Ковид илэрсэн ч тэд бусад тамирчдад халдаах бараг боломжгүй болохыг ОУОХ-ны Олимпийн наадам хариуцсан гүйцэтгэх захирал К.Дуби тайлбарлав. “Тэг эрсдэлтэй зүйл гэж байхгүй. Тамирчдын тосгоноос Ковид илрэх эрсдэл бийг бид тооцоолж байсан. Гэхдээ бид шаардлагатай арга хэмжээг авснаар эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж чадна” хэмээн ноён Дуби ярьжээ.
Сагсан бөмбөгийн АНУ-ын ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од оролцсон билээ. Тус тэмцээний шилдэг 12 тоглогчийн нэгт тэрбээр багтжээ.
Сонирхуулахад, АНУ-д сурч, бэлтгэл сургуулилт хийж байгаа Ш.Энхийн-Одод “Ратгерс” их сургууль тэтгэлэг санал болгоод байгаа юм.
ОХУ-ын Сочи хотноо “Дэлхийн цом-2021” болон “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом- 2021” өндөр зэрэглэлийн тэмцээнийг 2021 оны долдугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 6-нд Дэлхийн шатрын холбоо /ДШХ/-ноос зохион байгуулж байна.
Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн цом-2021”-д Их мастер Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом 2021”-д Их мастер Б.Мөнгөнтуул, ОУМ Т.Мөнхзул нарын шилдэг шатарчид өрсөлдөж байна.
Тус тэмцээний хоёрын даваанд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул Украин улсын тамирчин, Их мастер Осьмак Юлияг 2:0 оноогоор илт илүүрхэн буулгаж авлаа. Ингэснээр тэмцээний шилдэг 32-т багтаж, дараагийн гурвын даваанд дэлхийн од, ОХУ-ын тамирчин, Их мастер Лагно Екатеринатай хүч үзэхээр болсон байна.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус тэмцээнд дэлхийн 100 гаруй орны шилдэг шатарчид оролцдог бөгөөд “Дэлхийн цом -2021”-д 206, “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом-2021”-д 103 шилдэг шатарчин оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Хасагдах системээр 8 даваа буюу бүрэн матч, даваа бүрт цагаан, хар талаас тус бүр үндсэн стандарт 1 өрөг тоглож, оноо тэнцсэн тохиолдолд рапид, блиц төрлүүдээр мөн адил цагаан, хар талаас тус бүр 1 өрөг тоглон хайнаагаа хагалж тоглосноор аваргуудаа шалгаруулна.
Энэ жилийн дэлхийн цом тэмцээн нь өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцогчдын тоог нэмэгдүүлэн хамрах хүрээгээ тэлж, шагналыг санг 50 хувиар өсгөж, Дэлхийн цом тэмцээний дэргэд анхдугаар “Эмэгтэйчүүдийн дэлхийн цом 2021” АШТ-ийг зохион байгуулж, хувцаслалтын өндөр дэг журам мөрдөж буй гэдгээрээ өмнөх цомын АШТ-үүдээс онцлогтой юм.
“Токио-2020” олимпийн Монголын багийн хамгийн залуу тамирчин нь ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөх Батмөнхийн Болор-Эрдэнэ.
Токио-2020 олимпийн наадамд оролцох эрх аваад буй тамирчинг онцолж байна. Түүнийг Батмөнхийн Болор-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Монголын ширээний теннисний шигшээ багийн тамирчин бөгөөд саяхан Катарын нийслэл Дохад хотод явагдсан олимпийн наадмын эрх олгох тэмцээнд амжилттай оролцож, эрхээ авсан 18 настай тамирчин охин юм.
Багаасаа ширээний теннисний спортоор хичээллэж, 18 насандаа олимпийн наадмын эрх авч, ирэх зун Токиог зорих Монголын багийн хамгийн залуу тамирчнаар тодроод буй юм.
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.07.18/ зохиогдож өндөрлөлөө.
Энэ өдрийн хамгийн чухал барилдаан ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хооронд болж Хакүхо 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчиллээ. Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сумо бөхийн 73 дахь ёкозүна цол хүртэх болзлоо хангалаа.
Олимпийн наадамд оролцогч болгон тамирчдын тосгоны хүлээн авах байранд хүрэлцэн ирж, мандат (Pre Valid Card) идэвхжүүлэх хэсэгт идэвхжүүлээд тамирчдын тосгонд нэвтрэх эрх үүсэх юм.