Category: спорт
“Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд оролцох Монголын багийн хоёрдугаар ээлжийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсын хилээр нэвтэрлээ.
Олимпийн наадмыг Зохион байгуулах хорооноос гаргасан журмын дагуу Японд ирэхийн өмнөх 72 цагийн доторх 2 удаагийн PCR шинжилгээ, Нарита нисэх онгоцны буудал дээрх давтан шинжилгээний хариу багийн нийт гишүүдийнх бүгд сөрөг (-) гарлаа.
Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны дөрвөн удаагийн аварга Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ өчигдөр 73 дахь Ёкозүна цолтон боллоо.
Өнгөрсөн долоо хоногт дууссан Нагоя башёд 14 даваа нэг унаатай үзүүрлэсэн юм. Сумогийн холбооны захирлуудын зөвлөл хуралдаж ийнхүү шийдвэр гаргажээ.
Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сарын 5-нд бэртлийн улмаас доод зиндаа руу унасны дараа ийнхүү амжилтаа ахиулсаар сумо бөхийн дээд цолд хүрлээ.
Хамгийн сүүлд Япон улсын бөх Кисеносато 2017 онд ёкозүна цолтон болж байсан юм.
Монголоос төрсөн ёкозүна цолтнууд:
- 68 дахь ёкозүна Асашоёорюү /цол хүртсэн жил 2003-зодог тайлсан жил 2010/
- 69 дэх ёкозүна Хакүхо /цол хүртсэн жил 2007/
- 70 дахь ёкозүна Харүмафүжи /цол хүртсэн жил 2012-зодог тайлсан жил 2017/
- 71 дэх ёкозүна Какүрюү /цол хүртсэн жил 2014-зодог тайлсан жил 2021/
- 73 дахь ёкозүна Тэрүнофүжи /цол хүртсэн жил 2021/
Японы сүмо бөхийн дээд зиндааны барилдааны дөрвөн удаагийн аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр албан ёсоор их аварга цолоо хүртэж, 73 дахь их аварга боллоо. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь 2017 оны Кисеносатогоос хойших анхны их аварга цолыг хүртсэн сүмо бөх болж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдөр дууссан Нагоя башёд ядагдалгүй барилдаж байсан ч Хакүхо М.Даваажаргалд унаж, тухайн башёг 14-1 гэсэн амжилттай дуусгасан билээ.
Шинэ их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ талаар “Би өдөр бүр сүмо бөхөд бүхнээ зориулна. Өнөөгийнхөөсөө ч илүү шийдэмгий, хүчтэй болж, арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Надад сайжруулах ёстой маш олон зүйл байна. Их аварга байхын үнэ цэн, үлгэр дуурайл үзүүлэх гэдэг юу гэсэн үг болохыг одоо л ойлгох ёстой” гэсэн байна.
Жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Токиог зорьж байна. Токиог зорих хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюүки үдэн гаргаж өгөв. Элчин сайд К.Хироюүки энэ үеэр Монголын баг тамирчдад амжилт хүсэж, Монгол, Японы найрсаг харилцааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Франц Улсын Шамоникс хотод зохион байгуулагддаг “Монбланы марафон” өндөр уулын трасс гүйлтийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож, эх орныхоо далбааг Альпийн нурууны мөнх цаст Монбланы оройд мандуулжээ.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Франц Улсад ажиллаж амьдарч буй Цамбын Азбилэг, Баатарын Байгалмаа, Цагаанхүүгийн Батчимэг, Энхбаярын Дөлгөөн, Батсайхaны Дэлгэрмаа, Бадамдоогийн Өнөрбат нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй тамирчид амжилттай оролцсон байна.
Монбланы марафон нь 42 жилийн турш зохион байгуулагдаж буй бөгөөд жил бүр 80 гаруй орноос нийт 10,500 гаруй гүйгчид ирж оролцдог олон улсын хэмжээний томоохон тэмцээн юм. Уг тэмцээнд маш олон хүн бүртгүүлдэг тул лоттери буюу сугалаагаар оролцогчдыг сонгодог. Парис хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн “Монгол гүйгчид” клубын 6 гишүүн сугалаа таарч, оролцох боломж бүрдсэн байна.
Энэ жилийн тэмцээний хувьд КОВИД-19 цар тахлын улмаас оролцогчдын тоог эрс хязгаарлаж, 4,000 хүн оролцож гүйсэн. Тэмцээн нийт 7 ангиллаар (90км, 42км, 23км, 20км, 15км, 10км, 3.8км) зохион байгуулагдсан бөгөөд 23 км зайн төрөлд Ц.Азбилэг (05:45:31), Б.Байгалмаа (05:00:44), 10км зайд Ц.Батчимэг (01:16:15), Э.Дөлгөөн (01:37:53), Б.Дэлгэрмаа (01:37:52), Б.Өнөрбат (01:19:58) нар амжилттай оролцлоо.
Манай тамирчдын хувьд анх удаа уулын болон хэт өндөрлөг газрын тэмцээнд оролцсон байгаа бөгөөд Ц.Батчимэг өөрийн насны ангиллаар 17 дугаар байранд, Б.Өнөрбат 23 дугаар байранд орсон. Бусад гишүүдийн хувьд ч мөн адил хувийн болон клубын хувьд өндөр амжилт үзүүлж барианд орсон байна.
Тус клуб нь зөвхөн гишүүдийн хүрээнд гүйх биш Францад амьдарч байгаа монголчуудаа нэгтгэх, хамтдаа ууланд алхах, спорт хийх зэргээр цагийг зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд багачууд, залуустаа эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөөд байна.
Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээ дэмжих, суралцах, ажиллаж амьдарч буй улс орныхоо нийгэм, олон нийтэд монгол орноо эерэгээр таниулан сурталчлах, зөв үлгэрлэл үзүүлж байгаад гүйлтийн клубын гишүүдэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамнаас Франц Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийнхээ өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.
Японы сүмо бөхийн холбооны долоон хүний бүрэлдэхүүнтэй Ёкозүна нарын зөвлөл хуралдаж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг сумогийн 73 дахь Ёкозүна болгохоор санал нэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт дууссан Нагоя башёд 14 даваа нэг унаатай үзүүрлэсэн түүний цолыг маргааш Японы сумогийн холбооны захирлуудын зөвлөлдсөний дараа албан ёсоор зарлах аж.
Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сарын 5-нд бэртлийн улмаас доод зиндаа руу унасны дараа ийнхүү амжилтаа ахиулсаар сумо бөхийн дээд цолд хүрлээ.
Монгол Улсын багийн спортын түүхэнд олимпод анх удаа оролцох болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийнхан “Токио-2020”-д өрсөлдүүлэх бүрэлдэхүүнээ өнөөдөр зарлав.
Олимпийн наадамд Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нараар багаа бүрдүүлж, Даваасүрэнгийн Ганзул, Баатарын Болор-Эрдэнэ нарыг хассан юм.