Categories
мэдээ спорт

Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцох болзол хангалаа DNN.mn

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4-р байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзэллээ.
Б.Сэр-Од өнгөрсөн Хофугийн марафонд 2:10:11, Осакагийн марафонд 2:10:10 цаг гүйсэн амжилтаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооны чансаагаар 80-р байрт жагсаж, Парисыг зорих эрхийн болзол хангаад байна.
Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байр, Б.Мөнхзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч Олимпод оролцох болзлоо биелүүлээд буй.

Монголын марафончид “Парис 2024” Олимпийн наадамд 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцохыг зорьж байгаа бөгөөд ирэх 12-ны өдөр Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос эцсийн байдлаар баталгаажуулж зарлах юм.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Их дуулгаас хүрэл медаль хүртжээ DNN.mn

Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болж байгаа билээ.

Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Л.Энхрийлэн Бельгийн тамирчныг ялснаар хүрэл медаль хүртлээ.

Л.Энхрийлэн медальд хүрэх замдаа Узбекистан, Хорват, Германы бөхийг ялсан бөгөөд хэсгийн аваргын барилдаанд Канадын Жессика Климкайтад ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд нэмэлт цагт торгуулиар ялснаар Их дуулгын тав дахь медалиа гардаж байна.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпийн эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ DNN.mn

Япон улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно.

Маргааш эхлэх тус тэмцээний “В” хэсэгт манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм.

Монгол Улсыг төлөөлж  Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Ариунболдын Ананд нар тоглоно.

Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох бөгөөд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгар улсад тавдугаар сарын 15-17-нд болно.

Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ спорт

Азийн залуучуудын аваргаас Монголын хоккейн баг хүрэл медаль хүртжээ DNN.mn

Узбекистан Улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд болжээ.

Тэмцээнд арван орны баг өрсөлдөхөд манай улсын хоккейн баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртлээ. Монголын баг хэсэгтээ Энхэтхэгийг 32:0-ээр, Макаог 25:0-ээр, Индонезыг 8:2-оор хожсон байна.

Харин Тайландын багт 6:3-аар хожигджээ. Улмаар хагас шигшээд АНЭУ-ын багийг 4:2-оор хожсоноор хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жилийн тус тэмцээний амжилтаа бататгажээ.

Азийн аваргын тэмцээний шилдэг тоглогчоор У.Цэнгэл тодорсон байна. Монголын багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Б.Зориг, И.Алтангэрэл, М.Отгонбаяр нар ажиллажээ.

Categories
мэдээ спорт

Душанбегийн “Их дуулга”-д Монголын 17 жүдоч зодоглоно DNN.mn

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Душанбегийн “Их дуулга”-аар үргэлжилнэ.

Олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн гурван тэмцээний нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд 67 орны 405 жүдоч оролцохоор мэдүүлэгч өгчээ. Манай улсаас энэхүү цувралд 17 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэрл нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдахаар Душанбег зорилоо.

Тэмцээний сугалаа өнөөдөр орой болно. Харин тэмцээн маргааш эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар эхлэх юм. “Их дуулга”-ын медалийн төлөөх барилдааныг С1 телевиз эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Categories
мэдээ спорт

Монголын морьт харваачид ААШТ-ээс хоёр медаль хүртжээ DNN.mn

Казахстан улсын Шымкент хотноо Ази тивийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээн өнгөрөгч сард болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Хятад, Орос, Саудын Араб, Киргиз, Катар, Тайланд, Индонез, Малайз, Узбекистан, Кувейт зэрэг 14 улсын 60 тамирчин өрсөлдлөө.

Манай улсаас Б.Отгон-Өлзий, Б.Аягаа, А.Амарболд, П.Дашчарав, Ц.Баасансүрэн, Г.Гүнбилэг нарын харваачид оролцсоноос Б.Отгон-Өлзий зоос харвах төрөлд мөнгөн медаль, Б.Аягаа магяар төрөлд хүрэл медалийн эзэн боллоо.

Тус тэмцээн магяар, ази, турк, зоос харвах гэсэн дөрвөн төрлөөр явагдсан юм. Монголын тамирчид тэмцээн болох улсад газраар 5000 орчим км замыг туулж очсон бөгөөд Оросын хилээр нум, сум оруулахыг хориглосон тул хил дээр өөрсдийн хэрэглэдэг нум, сумаа үлдээжээ. Улмаар ААШТ болох газрыг зорьж, тэмцээний өмнөхөн газар газраас цугларсан монголчууд тамирчдад өөрсдийн илүү нум, сумыг бэлэглэсэн байна.

Categories
мэдээ спорт

Олимпийн эрхийн тэмцээний шүүгчээр Б.Алтангадас ажиллана DNN.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Истанбул хотноо зохион байгуулагдах олимпийн эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнийг дэнслэх орон орны шүүгчдийн нэрийг зарлалаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас багтжээ.

Ирэх сарын 9-12-нд болох дэлхийн эрхийн тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII  олимпийн наадмыг дэнслэх шүүгчдийн сонгон шалгаруулалтыг хийх юм.

Categories
мэдээ спорт

НХЛ-д ч гэлээ плей офф эхлэв DNN.mn

Хойд Америкийн мэргэжлийн хоккейн лиг НХЛ-д улирлын тоглолт дуусч плей оффт багтсан 16 багийн нэрс тодорлоо.

Дорнодконференци

Баг тоглолт оноо

1 Рэйнжерс 82 114

2 Каролина 82 111

3 Флорида 82 110

4 Бостон 82 109

5 Торонто 82 102

6 Тампа-Бэй 82 98

7 Айлэндерс 82 94

8 Вашингтон 82 91

Өрнөдконференци

Баг тоглолт оноо

1 Даллас 82 113

2 Виннипэг 82 110

3 Ванкувэр 82 109

4 Колорадо 82 107

5 Эдмонтон 82 104

6 Лос-Анжелес 82 99

7 Нэшвилл 82 99

8 Вегас 82 98

Хойд Америкийн хоккей нь сагсан бөмбөгөө бодвол тун ээдрээтэй плей оффын тэмцээн өрнүүлдгээрээ алдартай. Ер нь эхний шатанд лидер баг нь хомоол багтаа амархан хожигдчихдог уламжлал зөндөө байдаг тул урьдчилаад тэр энэ түрүүлнэ гээд мэдэмхийрэхэд тун осолтой. Гэхдээ мэргэжилтнүүд өнөөдөртөө дөрвөн багт илүү найдвар тавьж байгаа юм билээ. Эдгээр нь “Каролина Харрикэйнс”, “Колорадо Эвеланш”, “Флорида Пантерз”, “Даллас Старс” нар бөгөөд сайн анзаарвал бүсээ тэргүүлсэн Рэйнжерс тэдний эгнээнд багтсангүй. Нью-Йоркийн баг хамгийн өндөр оноотой улирлыг дуусгаж Ерөнхийлөгчийн цом хүртсэн баг юм, уг нь. Гэтэл 2013 оноос хойш улирлаа тэргүүлсэн баг эцэстээ Стэнлийн цомд түрүүлж чаддаггүй гэх хар хэл ам гүйгээд байдаг. Ер нь энэ баг хасагдах шат эхлэхээр жаахан суучихдаг асуудал байдаг нь түүнд найдвар өгөхгүй байгаагийн шалтгаан байх л даа.

Categories
мэдээ спорт

НБА-гийн хасагдах шатны эхний тоглолтууд DNN.mn

НБА-гийн хамгийн  үзүүштэй, сэтгэл хөдлөм, үнэн хүчийг үзэн эцсийн мөч хүртэл тэмцэлдэж чаддаг плей офф үргэлжилж байна. Сунайсан урт уйтгартай улирлын тоглолт нэгэнт ард хоцорч плей-инд багтсан дөрвөн багаас Лейкерс, НьюОрлеон, Филадельфи, Майами багууд нэмэлт тоглолт хийн байж плей оффт багтсанаар аваргын төлөө тоглох 16 багийн нэрс тодорсон. Плей оффын эхний тоглолтуудаас анзаарахад Оклахомагийн нялх залуучууд гайхалтай тоглож байна.

Энэ багийн дундаж насны тоо 24-тэй тэнцүү, дасгалжуулагч нь тоолвол Леброн Жэймстэй нас чацуу гээд бодохоор бас амжилт нь гайхалтай биш гэж үү. Хатуу ширүүн Өрнөд конференцийг тэргүүлсэн, дасгалжуулагч Марк Дэйгнолт нь оны шилдэг дасгалжуулагч цол хүртсэн, одоо битүү одууд багтсан Нью Орлеоныг унагааж яваа гээд ярьвал эерэг ирээдүй харагдаад байх юм. За тэгээд Нью-Йорк Никс гэж НБА-гийн өнө эртний түүхэн баг олон жилийн дараа бүсдээ дэд аварга болсон гээд дуусаагүй Эмбийдийн багийг чичрүүлээд явж байна. Лейкерс Денверт огт амтгүй хусуулах, Даллас-Клипперсийн супер тулаан гэх мэтчилэн НБА-гийн хасагдах шатны эхний тойрогт үзүүштэй зүйлс их байна аа.

Categories
мэдээ спорт

“Интер”Милан-Италийн аварга DNN.mn

Симоне Индзаги дасгалжуулагчтай “Интер”Милан баг Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дуусахад таван тойрог дутуу байхад аваргын болзлоо хангаж гурван жил завсарласны эцэст хорь дахь удаагаа Итали улсын хөлбөмбөгийн аварга гэдэг эрхэм цолыг хүртлээ.

Цагтаа гайгүй хөлбөмбөгч гэгдэж явсан ч гэлээ ахынхаа сүүдэрт дарагдаж явсан Симоне Индзаги харин дасгалжуулагчийн хувьд Филиппо ахаас даван гарч анхныхаа скудеттог авлаа.