Categories
мэдээ спорт цаг-үе

3х3: Монголын баг 15-14 гэсэн харьцаатай хожигдлоо

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг олимпийн эхний тоглолтоо Италийн эсрэг хийж, 15-14 гэсэн харьцаатай ялагдлаа.

Тэд дараагийн тоглолтоо 20:00 цагаас АНУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ.

Хэдхэн жилийн өмнө Сүхбаатарын талбайн урд талбайд “Sprite 3×3” гээд сагсан бөмбөгт дуртай хүүхэд залуучуудын хүсэн хүлээдэг, зорин очдог тэмцээн болдог байв. Байр, гудамж бүрийн шилдгүүд төв талбай дээрээ цуглаж, бэсрэг наадмаа хийдэг байсан үе саяхан. Тэгвэл өнөөдөр/2021.07.24/ 16.30 цагаас тэр тэмцээнээс үндэслэсэн цэцэгс олимпийн наадмын эхний тоглолтоо Италийн эсрэг дараа нь сагсан бөмбөгийг үндэслэгч АНУ-ын эсрэг хийх гэж байна.

“Sprite 3×3” тэмцээн анх 2009 онд зохион байгуулагдсан.

2010 онд Сингапурт зохион байгуулагдсан залуучуудын олимпод 3х3 сагсан бөмбөгийн төрөл анх удаагаа багтаж байсан түүхтэй. Түүнээс хойш бүтэн долоон жилийн дараа 2017 оны зургадугаар сарын 9-ний өдөр энэхүү спортын төрлийг Токио 2020 олимпийн хөтөлбөрт оруулсан.

Өнөөдрийн байдлаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дэлхийд чансаагаараа тавдугаарт, Азидаа тэргүүн байранд бичигдэж байна.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн наймд зодоглосон М.Уранцэцэг шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникитай барилдаж ялагдлаа.

Ингэснээр тэрээр хүрэл медалийн төлөө Португалийн Катарина Коштатай барилдахаар боллоо.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн наймд зодоглосон М.Уранцэцэг Израилын Шира Ришонитой барилдаж өчилтөөр цэвэр ялж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тэрээр шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникитай барилдана.

М.Уранцэцэг шөвгийн 16-д Чилийн Мэри Ди Варгас Лейтэй барилдаж гарт нь өчиж цэвэр ялсан. Медалийн болон дагах барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.

Жүдо бөхийн барилдааны EDU, TV9, Star телевизүүд шууд дамжуулж байна.

Categories
мэдээ спорт

“Токио-2020”: Жүдо бөхийн шүүгчээр Т.Энхцэцэг ажиллаж байна

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам үргэлжилж байна.

Ээлжит зуны олимпийн наадмын жүдо бөхийн шүүгчээр Монгол Улсын олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг ажиллаж байна.

Өдгөө 38 настай тэрбээр дэлхийн аваргын дөрөв, залуучуудын дэлхийн аваргын хоёр, өсвөрийн дэлхийн аваргын нэг тэмцээнийг шүүж байсан бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооны шүүгчдийн чансааг тэргүүлж байгаа юм.

“Токио-2020” олимпийн наадмын хуваарийн дагуу жүдо бөхийн тэмцээнүүд өнөөдөр буюу долдугаар сарын 24-нд эхэлж, энэ сарын 31-нд өндөрлөнө.

Categories
мэдээ спорт

ФОТО: Олимпийн бамбар асаасан Наоми Осака гэж хэн бэ?

Наоми Осака: Талбайн теннисний спортод өмнө нь Япон хүн түүн шиг амжилт гаргаж байгаагүй юм. Кей Нишикори томчуудтай хүч үздэг байсан ч том тэмцээний цом хүртэх аз тохиогоогүй

Өсвөр насандаа 16 наснаасаа талбайн теннисний спортод гарч ирж байгаагаа дуу чанга зарласан юм. Төд удалгүй 17 насандаа дэлхийн чансааны шилдэг 50 теннисчний нэг болсон байлаа.

Дорнын тэр дундаа ёс заншилдаа хайрцаглагдсан Япон улс эрлийз хүнд таатай хандана гэж төсөөлж байгаагүй байх. Гэтэл түүнд маш том хүндэтгэл үзүүлж, олимпийн наадмын бамбар асаах эрхэм үүрэг олгожээ.

Энэ бол түүнд үзүүлсэн гүн хүндэтгэл байлаа. Францын нээлттэй тэмцээнээс сэтгэл зүйн байдлаасаа болж хасагдан, Уимбледонд онцгойрох бүрэн боломж байсан ч сэтгэл зүйгээ тогтвортой болгож чадаагүй гэх шалтгаанаар оролцоогүй. Алдартан бүү хэл хөл алдсан нэгнээ хэвлэлээр хангалттай балбадаг Америк, барууны хэрэгслээр түүнийг хангалттай шүүмжилж байхад эх нутаг нь түүнийг мартаагүй шүү гэдгээ ийнхүү олимпийн тэнгэр дор харуулав.

“Миний хувьд энэ спортын хамгийн хэцүү зүйл нь ялсны дараа өгдөг ярилцлага. Ний нуугүй хэлэхэд, ярилцлага өгснөөс зүгээр л ракетаа бариад хэн нэгэнтэй өрсөлдсөн нь дээр. Яагаад ч юм микрофон харахаар нэг л тухгүй болчихдог. Олон нийт ч шүүмжилдэг” гэж Наоми Осака ярьж байжээ.

Япон гүрэн түүнд итгэж байгаагаа ийнхүү харуулав. Яалт ч үгүй энэ олимпийн хамгийн том фаворит нь Наоми Осака. Сэтгэл зүй нь ямар байхаас шалтгаалан Япон улс талбайн теннисээр алтан медаль авах уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэх учраас том улс түүнд анхаарал хандуулж байгаа нь энэ. Дэлхийн теннисний спортын түүхэнд Уиллиамсын эгч дүүс хүч түрэн орж ирсэн шиг Осакагийн эгч дүүс ч ингэж гарч ирж байлаа.

Хувь заяаны тохиолоор Наоми Осака 2018 оны Америкийн нээлттэй тэмцээний шигшээд Серена Уиллиамстай таарсан юм. Домог болсон тамирчинтай, шинээр гарч ирж буй Осака хоёр сетийн турш өрсөлдөж, 6-2, 6-4 харьцаагаар домгыг нутагт нь буулган авсан билээ. Тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа “Уучлаарай” гэж эхлүүлээд “Домог болсон тамирчинтай өрсөлдөх нь нэр төрийн хэрэг байлаа” гэж ярьж байсан юм. Одоо бол тэр Америкийн болон Австралийн нээлттэй тэмцээнд тус бүр хоёр түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлж байна.

Өнгөрсөн онд түүнийг алдарт TIME сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн. Алдарт “Netflix” суваг түүний намтраар гурван ангит 40 минутын баримтат кино хийсэн нь энэ сарын 16-нд үзэгчдийн хүртээл болсон билээ. Олон нийт энэ киног талархалтай хүлээн авч Холливудад түүний намтраар кино хийх хүсэлт ирсэн байна.

Арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхал, хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцдэг түүнийг ирээдүйд талбайн теннисээр домог болсон олон амжилт гаргана гэж итгэл тавин харж байгаа билээ.

Наоми Осака вышла в полуфинал Australian Open

Брэйди Осака когда и где смотреть онлайн - прямая трансляция Australian  Open 20.02.21 - Телеканал Футбол

Наоми Осака присоединилась к теннисной семье TAG Heuer

Наоми Осака порадовала подписчиков горячим фото в купальнике. Спорт-Экспресс

Тег Наоми Осака // Смотрим

Первая ракетка мира Наоми Осака встречается с рэпером YBN Cordae | Факты  ICTV

Теннисистка Наоми Осака выиграла Открытый чемпионат Китая | Nippon Media

Первая ракетка мира японка Наоми Осака сенсационно проиграла чешке Катерине  Синяковой в 1/16 финала "Ролан Гаррос"

Теннисистка Наоми Осака снялась с турнира Большого шлема


Действующая чемпиона Australian Open Осака проиграла 15-летней Гауфф -  iSport.ua


Naomi Osaka : les secrets de sa journée typique de fitness

Categories
гадаад мэдээ спорт

Олимпийн наадамд анх удаа эмч, сувилагчдад хүндэтгэл үзүүллээ

Токиогийн олимпийн нээлтэд олимпийн түүхэнд анх удаагаа эмч, сувилагч хоёр бамбар барилаа.

Коронавирусийг эмчлэхэд онц гавьяа байгуулсан эмч, сувилагчддыг хүндэтгэсэн энэхүү мөч хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөв.

Спортын хүчээр цар тахлыг, аюулт өвчнийг хамтдаа дарах мессеж өгсөн олимпын нээлт байлаа хэмээн хүмүүс дүгнэж байна. Түүнчлэн коронавирусийн цар тахлын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн бүжиг хийсэн билээ

Хүн төрөлхтнийг, эмч нараа дээдэлсэн маш сайхан нээлт боллоо гэж Япончуудыг магтсан сэтгэгдэл сошиалд хөвөрсөөр байгаа юм.

Эмч, эрүүл мэндийн салбарынхан цар тахлын энэ хүнд үед тэднийг хүндэлсэн нээлт хийсэнд сэтгэл хангалуун байна.

СЕЙКО ХАШИМОТО: ЭМЧ НАРТАА ЮУН ТҮРҮҮНД ТАЛАРХАЖ БАЙНА

“Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Сейко Хашимото 2011 оны цунамигийн үед тус болж байсан улс гүрнүүдэд талархал илэрхийлсэн.

Тэрбээр “Газар хөдлөлтөөс үүссэн сэтгэлийн шарх, гарз хохирлоо даван туулахын тулд олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байлаа. Олон хүнд сорилтоос шалтгаалан түүхэндээ анх удаа хойшилсон олимпийн наадам ийнхүү эхэлж байна. Бид итгэл найдвараа алдахгүй хичээсээр олимпийн наадмыг эхлүүлж байна. 10 жилийн өмнө Японы зүүн эргийг хамарсан газар хөдлөлтөөр Японы ард түмний зүрх сэтгэл шархалж, өмнө нь хэзээ байгаагүй гарз хохирлыг амссаны дараахан бид олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр шийдсэн. Итгэл найдварын гал асаах, хамтдаа хичээсэн он жилүүд өнгөрлөө. Дэлхийн өнцөг булан бүрээс тусламжийн гараа сунгасан, хамтдаа тэмүүлсэн, биднийг зоригжуулсан та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

“Токио-2020” олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сейко Хашимотогийн “Спорт бол агуу их хүчтэй. Бүх дэлхийг нэгтгэх хүч та бүхэнд бий. Эмч нартаа юун түрүүнд талархаж байна” гэсэн үг сэтгэл хөдөлгөм байлаа.

ТОМАС БАХ: ЦАР ТАХЛЫГ ДАРАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА ЭМЧ НАРТАА ТАЛАРХЪЯ


Токиогийн олимпийн нээлтийг уйлж үзсэн хүмүүс ч байна.

Нээлтийн үеэр Японы эзэн хаан Нарүхито, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй олон улсын өндөр албан тушаалын эрхмүүд ковидын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлэн хэсэг хором чимээгүй зогсож, Томас Бах, Сейко Хашимото нар эмч нараа хүндэтгэсэн үг хэлж, амиа алдагсдыг хүндэтгэсэн бүжиг явах үед олон хүн нулимс дуслуулж байв.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Спортын хүч биднийг нэгтгэж байна. Энэ бол эв нэгдлийн, энх тайвны, баяр баяслын цаг. Японы ард түмэн, зохион байгуулагчдын хүчээр бид энд цуглалаа. Япончуудад гүнээ талархаж байна. Цар тахлыг нухчин дарахын төлөө тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, Японы ард түмэнд талархъя” гэсэн үгийг олимпийн индрээс дэлхийн бүх хүмүүст зориулан илгээлээ.

Categories
мэдээ спорт

Э.Даваахүү финалд шалгарахад ганцхан оноо дутлаа

Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат явагдлаа. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12 дугаар байрт шалгарав. Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм.
Энэ төрөлд Энэтхэгийн Ч.Саураб (586), БНХАУ-ын Жан Боуэн (586), Германы К.Реитц (584), Украины П.Коростилов (581), Ираны Ж.Фороу (580), БНСУ-ын М.Ким (579), БНХАУ-ын Пан Вэй (578), Сербийн Д.Микеч (578) нар финалд шалгарав.
Анхны олимпдоо онч сорьж буй залуу тамирчин Э.Даваахүүгийн хувьд эхний хэдэн буудлагаа сайн хийсэн бол финалд шалгарах бүрэн боломжтой байсан ч ийнхүү нэг оноо дутан урьдчилсан шатнаас хасагдсан нь харамсалтай.
Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо

Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо.

Манай бөх шөвгийн наймд Израилийн Шира Ришониг үүүрч вазари аваад залгуулан даралтад оруулж, цэвэр ялсан юм. М.Уранцэцэг өмнө нь Ришониг дөрвөн удаа ялж байсан, энэ удаад ч ялснаар хоорондын харьцаа 5:0 боллоо.

Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана.

Медалийн төлөөх барилдаанууд 16 цагаас эхлэх бөгөөд Урнаа дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.

Отгонтуяа 11:55 цагт харсан
Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн 16-д зодоглосон М.Уранцэцэг Чилийн Мэри Ди Варгас Лейтэй барилдаж гарт нь өчиж цэвэр яллаа.

Ингэснээр манай бөх шөвгийн наймд Израилийн Шира Ришони барилдахаар боллоо. Тэрээр шөвгийн 16-д Испанийн Жулиа Фигуэроаг боолтоор цэвэр ялсан юм.

Жүдо бөхийн барилдааны EDU, TV9, Star телевизүүд шууд дамжуулж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов

Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Э.Лхагвасүрэн эхний даваандаа АНУ-ын Энэтхэг гаралтай тамирчин Никил Кумарт 4:1-ээр хожигдон тэмцээнээс хасагдлаа.

Тэдний тоглолт 11:2, 11:6, 7:11, 11:5, 11:8 гэсэн дүнтэй өндөрлөсөн юм. Манай улсын тамирныг хожсон 18 настай Америк тамирчин 2019 онд Пан Америкийн наадмын багийн төрөлд түрүүлж байв.

Э.Лхагвасүрэн одоо Б.Болор-Эрдэнийн хамт холимог хосын төрөлд өрсөлдөнө.

Categories
мэдээ спорт

Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг жинд зодоглосон Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын Торникэ Цякадоеатай барилдаж ялагдлаа.

Хоёр тамирчин үндсэн цагт оноогүй тус бүр хоёр торгуультай тэнцсэн бөгөөд Golden Score буюу нэмэлт цаг сунгахад оноо алдан ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Манай тамирчныг ялсан Нидерландын бөх үргэлжлүүлэн ОХУ-ын бөхтэй барилдана. Харин М.Уранцэцэг удахгүй -48 кг жинд барилдана.

Жүдо бөхийн барилдааны EDU, TV9, Star телевизүүд шууд дамжуулж байна.