Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эрэгтэй 66 кг-д манай Ё.Басхүү В хэсэгт орсон. Эхний тойрогт хийлээд дараа нь Беларусын Дмитрий Миньковыг торгуулиар ялсан.
Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эрэгтэй 66 кг-д манай Ё.Басхүү В хэсэгт орсон. Эхний тойрогт хийлээд дараа нь Беларусын Дмитрий Миньковыг торгуулиар ялсан.
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн дөрөв дэх тоглолтоо хэсэгтээ нэг ч хожигдоогүй ОХУ-ын шигшээ багтай хийж 5-21 харьцаагаар хожигдлоо.
О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нараас бүрдсэн манай шигшээ багаас
Монголын 3х3 шигшээ багийн тоглолтуудын үр дүн:
Шигшээ баг дараагийн тоглолтоо маргааш 09:40 цагаас Румыны шигшээ багтай хийнэ.
66 кг-ын эхний тойрогт гоц мөргөсөн манай бөх Ё.Басхүү хоёрын даваанд Беларусийн Д.Минкоуг торгуулиар ялж, шилдэг наймд үлдлээ. Минкоу бол манай 66 кг-ын сайчууд болох Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг нарыг ялж байсан эвгүй учраа. Харин Ё.Басхүүгийн хувьд өмнө нь түүнтэй нэг таарч ялсан бол энэ удаад ч тактикийн барилдаан хийсээр гурван удаа торгуулж, ялалт байгуулав.
Тунис улсын 18 настай усан сэлэлтийн тамирчин Ахмед Аюб Хафнауи Токиогийн олимпоос 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрлөөр алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Австралийн тамирчин Жек Маклафлин, хүрэл медалийг Америкийн тамирчин Киран Смит хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 400 м-ийн чөлөөлт сэлэлт:
1. Ахмед Аюб Хафнауи (Тунис) – 3.43.36.
2. Жек Маклафлин (Австрали) – 3.43.52.
3. Киран Смит (АНУ) – 3.43.94.
Америкийн усан сэлэлтийн тамирчин Чейс Калиж 400 метрийн олон төрөлт сэлэлтээр алтан медаль хүртлээ. Түүний нутаг нэгт Жей Литерленд мөнгөн медалийн эзэн болов. Хүрэл медалийг Австралийн тамирчин Брэндон Смит хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 400м-ийн олон төрөлт сэлэлт:
1. Чейс Калиж (АНУ) – 4.09.42. 2. Жей Литерленд (АНУ) – 4.10.28. 3. Брэндон Смит (Австрали) – 4.10.38.
Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эрэгтэй 66 кг-д Ё.Басхүү, эмэгтэй 52 кг-д Л.Сосорбарам нар барилдаж байна.
“Токио 2020” олимпод манай улсаас Боксын төрөлд эрэгтэйчүүдийн 57 килограммын жинд Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 килограммд Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 килограммд М.Мягмаржаргал нар оролцоно.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 63 килограммын жинд Б.Чинзориг өнөөдөр 17:18 цагаас эхний тоглолтоо хийнэ. Түүний өрсөлдөгч Узбекистаны тамирчин Элнур Абдураимов юм. Азийн аварга Б.Чинзориг эхний өрсөлдөгч Абдураймов Элнуртай өмнө нь хоёр тоглож нэг ялагдаж, хамгийн сүүлийн тоглолтдоо ялсан билээ.
Элнур Абдураимов нь 27 настай 2017 оны Азийн аварга, 2015 оны тивийн аваргын хүрэл медаль, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт боксчин.
Токиогийн олимпод эрэгтэй найман жинд 187, эмэгтэй таван жинд 102 нийт 289 тамирчин оролцоно. Боксын тэмцээн энэ сарын 24-нөөс наймдугаар сарын 8 хүртэл явагдах бөгөөд нийт 270 тулаан хийж уны XXXII олимпын наадмын аваргын алт болон мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат буудлага спортын ертөнцөд хаана ч “үнэ хүрэх” толгой гэдгийг бүгд мэднэ. Гадаадын олон ч орон түүнийг урьж, топ тамирчин бэлддэг арга туршлагаас нь суралцахыг хүсч, амлаагүй бай шагнал, санал болгоогүй гэрээ хэлэлцээр бараг байхгүй гэхэд болно.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52, эрчүүдийн 66 кг жингийн барилдаан эхэллээ. Монголын бөх Л.Сосорбарам 52 кг-д таарсан эхний учраа Узбекистаны Д.Келдиороваг өчих мэхээр цэвэр ялж, гараагаа сайхан эхэллээ. Одоо тэрбээр Швейцарын Ф.Кохертой шилдэг наймд үлдэхийн төлөө барилдана.
Тоглолт үзсэн уулзалтын үеэр ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурьдаж манай Ерөнхий сайдад баяр хүргэлээ.
Тоглолтын дараа Ерөнхий сайд баг, тамирчидтай уулзах үеэрээ “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа олимпийн наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү” хэмээн онцлон хэллээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо онч мэргэнээ сорьж буй. О.Гүндэгмаа энэ удаа хийн гар бууны 10 метрийн буудлагын дасгалд 568 оноогоор 30-р байрт жагслаа. Түүний хувьд 30-ны баасан гаригт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд онч сорих юм.