Categories
мэдээ спорт

Ц.Цогтбаатар эхний барилдаандаа ялж, шөвгийн 16-д шалгарлаа

“Токио 2020” олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жингийн хэсгийн барилдаанууд явагдаж байна.

Тэмцээний “B” хэсэгт орсон ОУХМ Ц.Цогтбаатар хэсгийн хоёрдугаар тойрогт эхний барилдаанаа хийж, Гвинейн тамирчин Самба Мамадоуг иппон үнэлгээгээр яллаа. Ингэснээр тэрээр шөвгийн 16-д шалгарч байна.

Ц.Цогтбаатарын хувьд 2021 онд Олон улсын жүдо бөхийн холбооны Ташкент болон Тиблисийн гранфри тэмцээнүүдэд дараалан түрүүлж, маш сайн формтой Токиогийн олимпод хүрэлцэн ирсэн. Тэрээр 73 кг-ийн жингийн дэлхийн чансаанд 6-д эрэмбэлэгдээд байгаа юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

3х3 сагсан бөмбөгийн баг Румынд 14:22 харьцаагаар хожигдлоо

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын тав дахь тоглолтоо эхний дөрвөн тоглолтоос хожил аваагүй Румын улсын шигшээ багтай хийж 14:22 харьцаагаар хожигдлоо.

Шигшээ багийн тамирчдын оноо авсан байдал:

  • М.Цэрэнлхам – 6
  • Э.Чимэддолгор – 3
  • О.Хулан – 2
  • Б.Солонго – 3 оноо тус бүр авлаа.

Шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 16:30 цагаас Францын шигшээ багтай хийнэ.

Нийт 8 баг оролцож тойргоор тоглож байгаа тэмцээний хамгийн өндөр оноотой 6 баг нь хасагдах шатанд шалгаран тоглох учиртай. Хэрэв манай баг хэсгийн зургадугаар байрыг эзэлбэл гуравдугаар байранд шалгарсан багтай хасагдах шатны тоглолт хийж болно.

Хэсгийн шатны хүснэгт:

Categories
мэдээ спорт

Медаль хүртсэн тамирчдыг зургаа авахуулахдаа амны хаалтаа түр тайлахыг зөвшөөрчээ

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ Токиогийн Олимпийн медаль хүртсэн тамирчдыг гэрэл зургаа авхуулахаар шагналын тавцан дээр зай барин зогсож байхдаа амны хаалтаа 30 хүртэлх секундын хугацаагаар тайлахыг зөвшөөрчээ.

“Токио-2020” наадмын оролцогчдод зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлагад тамирчид шагнал гардуулах ёслолын үеэр амны хаалт зүүх ёстой хэмээн тусгасан байсан юм.

Ийнхүү ОУОХ-ноос гаргасан шинэ шийдвэрийн дагуу ням гарагт Олимпийн медаль хүртсэн тамирчид ёслолын үйл ажиллагааны үеэр амны хаалтаа түр тайлан зургаа авхуулсан байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Өнөөдөр Д.Сумъяа, Ц.Цогтбаатар нар дэвжээнд гарна

Өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр манай улсын 6 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.

09:40. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын тав дахь тоглолтоо Румын улсын шигшээ багтай хийнэ. Олимпод анх удаа орж буй манай багийн хувьд эхний дөрвөн тоглолтдоо хожигдоод байгаа юм. (NTV, TV8, TM)

10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд дэвжээний 9 дэх барилдаанд Д.Сумъяа зодоглоно.

Тэрээр эхний шатанд Словенийн Кая Кайзертай барилдана. Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Тайванийн Чен-Лин Лиен хүлээж байна. (EDU, STAR, TV9)

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд дэвжээний 11 дэх барилдаанд Ц.Цогтбаатар зодоглоно. Тэрээр Гвинейн Мамаду Самба Бахтай барилдах бөгөөд ялсан нь шөвгийн 16-д Куба болон Молдавын бөхчүүдийн нэгэнтэй таарна. (EDU, STAR, TV9)

16:30. 3х3 сагсан бөмбөгийн баг өдрийн хоёр дахь тоглолтоо хүчирхэг Францын шигшээ багтай хийнэ. (NTV, TV8, TM)

Categories
мэдээ спорт

АНУ-ын сагсан бөмбөгийн баг Францын багт 83-76 харьцаагаар ялагджээ

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадамд АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг өчигдөр Францын багт 83-76 харьцаагаар ялагджээ.

Энэ нь АНУ-ын багийн хувьд 2004 оноос хойших анхны ялагдал байв.

2008, 2012, 2016 оны буюу сүүлийн гурван олимп дараалан аварга болж байсан түүхтэй Америкийн баг олимпод 1936 оноос хойш 15 удаа алтан медаль хүртэж байжээ. Тус улс 1972 онд мөнгө, 1988 болон 2004 онд хүрэл медаль хүртсэн байна.

Өөрөөр хэлбэл олимпын 144 удаагийн тоглолтод Америкийн баг зургаан удаа л ялагдаж байжээ.

Энэ удаагийн олимпын наадамд Кевин Дюрант, Дэмиан Лиллард тэргүүтэй NBA-ын шилдэг тоглогчдоос бүрдсэн баг оролцож байгаа юм.

Багийн бүрэлдэхүүн:

Бам Адебайо /Майами Хит/
Девин Букер /Финикс Санс/
Кевин Дюрант /Брүүклин Нетс/
Жерами Грант /Детройт Пистонс/
Дрэймонд Грийн /Голден Стэйт Уарриорс/
Жрю Холидэй/Милуоки Бакс/
Келдон Жонсон /Сан Антонио Спөрс/
Зак Лавин /Чикаго Буллс/
Дамиан Лиллард /Портлэнд Трэйл Блэйзерс/
Жавэйл МакГи /Денвер Наггетс/
Крис Мидлтон /Милуоки Бакс/
Жейсон Татум /Бостон Селтикс нар багтжээ.

Тэд лхагва гарагт Ираны багтай тоглоно.

Categories
мэдээ спорт

Маргааш манай зургаан тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө

Маргааш буюу долдугаар сарын 26-ны өдөр манай улсын 6 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.

09:40. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн тав дахь тоглолтоо Румын улсын шигшээ багтай хийнэ. Олимпод анх удаа орж буй манай багийн хувьд эхний дөрвөн тоглолтдоо хожигдоод байгаа юм. (NTV, TV8, TM)

10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд дэвжээний 9 дэх барилдаанд Д.Сумъяа зодоглоно. Тэрээр эхний шатанд Словенийн Кая Кайзертай барилдана. Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Тайванийн Чен-Лин Лиен хүлээж байна. (EDU, STAR, TV9)

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд дэвжээний 11 дэх барилдаанд Ц.Цогтбаатар зодоглоно. Тэрээр Гвинейн Мамаду Самба Бахтай барилдах бөгөөд ялсан нь шөвгийн 16-д Куба болон Молдавын бөхчүүдийн нэгэнтэй таарна. (EDU, STAR, TV9)

16:30. 3х3 сагсан бөмбөгийн баг өдрийн хоёр дахь тоглолтоо хүчирхэг Францын шигшээ багтай хийнэ. (NTV, TV8, TM)

Categories
мэдээ спорт

Японы ах дүүс нэгэн зэрэг олимпийн аварга боллоо

“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн олимпийн наадамд Японы алдарт жүдочид болох ах, дүү хоёр Абэ түрүүлэх зорилготой ирснээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байв.

Эхлээд эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн хошой аварга, дүү Үта Абэ нь түрүүлсэн. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт А.Бушардыг ялсан. Эл барилдааныг Монголын шүүгч Т.Энхцэцэг шүүсэн юм. Абэ Үта 21 настай.

Дараа нь эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн хошой аварга, Абэ Хифүми аваргын төлөө барилдсан. Түүний өрсөлдөгч нь Гүржийн бөх байлаа. Эл барилдаанд 23 настай Абэ Хифүми өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялав. Ингэснээр төрсөн ах дүү хоёр жүдогийн хоёр өөр жинд нэг өдөр олимпын аварга боллоо.

No description available.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Чинзориг гуравдугаар үед 2:3 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Боксын эрэгтэйчүүдийн -63 кг жингийн урьдчилсан шат буюу шигшээ 32-т Б.Чинзориг Узбекистаны Элнур Абдураймовтой тулалдлаа.

Улаан булангаас гарч тулалдсан манай тамирчин эхний үед 3-2 харьцаагаар ялж, хоёрдугаар үед 0-5 харьцаагаар ялагдсан бөгөөд сүүлийн гуравдугаар үед 2-3 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Ялсан Узбекистаны тамирчин шөвгийн 16-д Тажикистаны Баходур Усмоновтой долоодугаар сарын 31-ний 11:51 цагт тоглоно.

Оноо авсан байдал:

Categories
мэдээ нийгэм спорт

“Токио-2020”: Л.Одгэрэл хүндийг өргөлтийн тэмцээнийг шүүж байна

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам үргэлжилж байна.

Ээлжит зуны олимпийн наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг олимпийн нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл шүүн явуулж байгаа юм.

Тэрбээр “Чинхуандао-2013” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс энэ төрлийн спортын эмэгтэй тамирчдаас Монголын хамгийн анхны мөнгөн медалийг хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол хангаж байжээ.

Л.Одгэрэл өмнө нь Дэлхийн аварга шалгаруулах долоон тэмцээнд шүүгчээр уригдаж, “Тяньжинь-2013” зүүн Азийн наадам, “Тайпей-2017” Универсиад, “Жакарта-2018” Азийн наадам, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн наадамд тус тус шүүгчээр ажиллаж байсан юм.

Categories
мэдээ спорт

Монгол Улсаас хоёр шүүгч олимпийн боксын тэмцээнийг шүүнэ

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам үргэлжилж байна.

Ээлжит зуны олимпийн наадмын боксын төрлийн тэмцээнийг Олон улсын боксын холбооны гурван одтой буюу олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар шүүх юм.

Ташрамд дурдахад, “Токио-2020” наадмын боксын шүүгчээр ажиллаж байгаа Ц.Цогтгэрэл зургадугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулсан билээ.