Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний анхны олимпийн медаль бөгөөд Токиогийн олимп дахь Монголын хоёр дахь медаль юм.
Category: спорт
Ц.Цогтбаатар хагас шигшээд Японы их аварга, 29 настай Шохей Онотой барилдан ялагдагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрээр хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдана.
3-байр БНХАУ
Монгол Улсын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар дөнгөж сая Косова жүдоч Акил Гжаковатай барилдаж ялалт байгууллаа.
Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Шохо Оно аваргатай барилдахаар боллоо.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар эхний шатанд Гвинейн Мамаду Самба Бахтай барилдаж цэвэр ялсан юм.
Ингэснээр тэрээр шөвгийн 16-д Монакогийн Седрик Бесситэй барилах оноол таарч. барилдан вазари үнэлгээгээр ялалт байгуулсан.
Буудлагын төрөлд Ираны тамирчин Жавад Фогури хийн гар бууны 10 метрийн дасгалд түрүүллээ. 41 настай тэрбээр 244.8 оноо авч, алтан медалийн болзол хангасан юм.
Ингэснээр олимпийн аварга болсон хамгийн ахмад иран тамирчин боллоо.
Тэрбээр эмнэлэгт сувилагчаар ажилладаг бөгөөд ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийдэг байсан талаараа ярилцлагадаа дурдсан байна.
Токиогийн олимпийн скейтбордын тэмцээн өнөөдөр/2021.07.26/ үргэлжилж байна.
Энэ өдөр явагдсан эмэгтэйчүүдийн төрөлд Японы 13 настай охин Момижи Нишияа түрүүлж, олимпийн скейтбордын аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байна.
Мөнгөн медалийг Бразилын Райсса Леал, хүрэл медалийг Японы Фүна Накаяама хүртжээ.
АНУ-ын тамирчин Алексис Саблон тэмцээний эхэнд тэргүүлж байсан ч төгсгөлөө муу гүйцэтгэн дөрөвдүгээр байр эзэлжээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн стрийт төрөлд мөн Япон тамирчин Юто Хоригомэ түрүүлсэн билээ. Япончууд ийнхүү олимпийн шинэ спортын төрөлд хоёр аваргатай боллоо.
Олимпийн бамбарыг асаасан Японы талбайн теннисний залуу од Наоми Осака хоёрдугаар шатанд Швейцарын Викториа Голубичийг ялж шөвгийн 16-д шалгарлаа.
Эхний шатанд Хятадын Сайсай Женийг хоёр сетэд 6:1, 6:4 харьцаагаар хожсон тэрээр энэ удаад мөн хоёр сетэд 6-3, 6-2 харьцаагаар хожлоо.
Тэрээр шөвгийн 16-д Чехийн Маркета Вондрусова, Румыны Михаэла Бузарнеску нарын ялсантай тоглоно.
Осакагийн гол өрсөлдөгч дэлхийн чансааны нэгт эрэмбэлэгддэг Австралийн Эшли Барти өчигдөр эхний шатанд Испанийн теннисчинд ялагдсан.
Гэхдээ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Анастасиа Павлюченко, Чехийн Барбора Кречикова, Каролина Плишкова зэрэг дэлхийн шилдгүүд өрсөлдөж байна.
Триатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн гараа өнөөдөр 05:30 цагт эхэлж 27 настай Норвегийн тамирчин Кристиан Бламменфелт түрүүллээ.
2016 оны Риогийн олимпод XIII байр эзэлж байсан тэрээр таван жилийн дараа ийнхүү амжилтаа ахиулж 1 цаг 45 минут 04 секундэд барианд орлоо.
Харин мөнгөн медалийг Их Британийн тамирчин Алекс Еи 11 секундийн ард, хүрэл медалийг хүртсэн Шинэ Зеландын тамирчин Хейден Вайлд 20 секундийн ард барианд оржээ.
Кристиан Бламменфелт эхний 2.4 км-ын усан сэлэлтэд 27-д жагсаж байсан ч бага багаар урагшилсаар дугуйн уралдааны 105 дахь км-т нэгдүгээр байр руу орсон. Гэвч гүйлтийн үеэр байраа алдаж 6-р байр руу ухарсан ч гүйлтийн сүүлийн 15 дахь км дээр нэгдүгээр байранд шалгарсан байна.
“Токио 2020” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн хэсгийн барилдаанууд явагдаж байна.
Тэмцээний “D” хэсэгт орсон МУГТ Д.Сумъяа хэсгийн эхний барилдаанаа хийж, Словенийн тамирчин Каяа Кайзерт вазари үнэлгээгээр ялагдлаа. Ингэснээр 2016 оны Риогийн олимпын мөнгөн медальт, жүдо бөхийн ДАШТ болон Азийн аварга Д.Сумъяа тэмцээнээ өндөрлүүлж, үзэгчдийн суудалд шилжлээ.