Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО 2020: 3х3 сагсан бөмбөгийн баг Хятадад 21:9 харьцаагаар хожигдлоо

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн сүүлийн тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийж 21-9 харьцаагаар хожигдлоо.

Шигшээ багаас

  • Э.Чимэддолгор – 5 оноо
  • О.Хулан – 2 оноо
  • Б.Солонго – 2 оноо авлаа.

Дэлхийн шилдэг найман багийн нэг болж олимпод өрсөлдөн түүх бичиж буй охид долоон тоглолтынхоо зургаад нь хожигдоод байгаа ч европ, дэлхийн аварга хүчирхэг Франц, Италийн шигшээ багуудтай тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн юм.

Өнөөдөр шигшээ багийн залуу тоглогч О.Хулангийн төрсөн өдөр бөгөөд төрсөн өдрөөрөө олимпийн дэвжээнд тоглолоо.

Хэсгийн шатанд хамгийн өндөр оноо авсан зургаан баг шөвгийн наймд шалгарч медалийн тоглолт хийх бөгөөд нэг болон хоёрдугаар байраар шалгарсан багууд шөвгийн дөрөвт шууд шалгарна.

Хэсгийн хүснэгт:

  1. АНУ – 6 хожил, 1 хожигдол
  2. Хятад – 5 хожил, 2 хожигдол
  3. Япон – 5 хожил, 2 хожигдол
  4. Оросын олимпын баг – 4 хожил, 2 хожигдол
  5. Франц – 3 хожил, 3 хожигдол
  6. Итали – 2 хожил, 4 хожигдол
  7. Румын – 1 хожил, 5 хожигдол
  8. Монгол – 7 хожигдол
Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Сайед Моллай шөвгийн дөрөвт шалгарлаа

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадмын жүдо бөхийн -81 килограммын барилдаан үргэлжилж байна.

Уг жингийн шөвгийн 16-гийн барилдаанд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Саид Моллай Гүрж Улсын тамирчин Григалашвили Татотой таарч, цэвэр ялалт байгууллаа.

Тэрбээр эхний барилдаандаа Казахстан Улсын жүдоч Дидар Хамзатай барилдаж, цэвэр ялалт байгуулсан. Харин шөвгийн 16-д Азербайжаны тамирчин Мурад Фатиевтэй таарч, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялалт байгуулсан юм.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Сайед Моллай Азербайжаны бөхийг ялж шөвгийн наймд шалгарлаа

Дэлхийн аварга Сайед Моллай шөвгийн 16-д Азербайжаны Мурад Фатиевыг ялж шөвгийн наймд шалгарлаа.

Тэрээр шөвгийн наймд 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2020 оны Европын аварга Гүржийн Тато Григалашвилитэй барилдана.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО 2020: Сайед Моллай Казахстаны Хамза Дидартай таарч, цэвэр яллаа

32 дахь удаагийн “Токио 2020” зуны олимпийн наадмын жүдо бөхийн -81 килограммын барилдаан үргэлжилж байна.

Уг жингийн барилдаанд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай Казахстаны жүдоч Хамза Дидартай таарч, цэвэр яллаа.

Тэрбээр шөвгийн 16-д Азербайжан Улын тамирчин Мурад Фатиевтэй барилдах юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО 2020: Б.Ганхайч Бразилын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгалаа

Б.Ганхайч шөвгийн 16-д Бразилын 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт Кетлин Куадрост ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Б.Ганхайч шөвгийн 16-д шалгарлаа

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -63 кг жингийн эхний шатанд Б.Ганхайч зодоглож Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразтыг ялж шөвгийн 16-д шалгарлаа.

2017 оны Азийн аваргын хүрэл медальтай 26 настай Б.Ганхайчийн хувьд шөвгийн 16-д Бразилын Кетлин Куадростай барилдана.

Categories
мэдээ спорт

​ТОКИО 2020: Өнөөдөр спортын таван төрөлд Монголын тамирчид өрсөлдөнө

“Токио 2020” олимпийн наадмын тав дахь өдөр спортын таван төрөлд манай улсын баг тамирчид өрсөлдөнө.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Саиед Моллайе зодоглох юм. Мөн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн багийнхан хоёр тоглох хуваарь гарчээ.

Түүнчлэн хийн гар бууны 10 м-ын буудлагын төрөлд холимаг баг буюу Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц мэргэнээ сорих юм.

Өнөөдөр мөн байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд, Б.Урантунгалаг нар өрсөлдөх бол ширээний теннисний ганцаарчилсан төрөлд Э.Лхагвасүрэн, залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ хурд, авхаалж самбаагаа сорино.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО 2020: Буудлагын холимог баг 13 дугаар байр эзэллээ

Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шатанд манай улсаас Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорилоо.

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Тус төрөлд нийт 20 улсын баг тамирчид оролцсоноос манай баг тамирчид 571 оноогоор 13 дугаар байр эзэлж тэмцээнээ дуусгалаа. Холимог багийн төрлийн хамгийн өндөр оноо авсан найман баг финалд шалгарсан бөгөөд финалын тоглолт 10:00 цагаас эхэлнэ.

Хоёр тамирчин тус бүр 30 сум тавьж Ц.Анударь 278, Э.Даваахүү 293 оноо авчээ. Харин эхний шатанд тэргүүлсэн Энэтхэгийн баг тамирчид 582 оноо авсан байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Цогтбаатар: Тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ энэ амжилтаа зориулж байна

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Жүдо бөхийн -73 килограмм жинд хүч хүчсэн Монгол Улсын жүдоч, ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр “Энэ медалийг авсандаа миний сэтгэл дүүрэн байна. Тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ, ханьдаа, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, бяцхан хүүдээ, анхны багш, та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл үүгээр зогсохгүй. Миний оргил хаана байгааг би өөрөө тогтоохыг хүсэж байна.

Токиод ирэхдээ би өөрийнхөө биеийг 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна, олимпийн аварга болно гэсэн зорилготой ирсэн.

Надад тусалж дэмжсэн бүх хүмүүс, анхны багш Ц.Шийрэв багшдаа, төрүүлж өсгөсөн ээждээ, аавдаа, хайртай ханьдаа, бүгдэд нь дахин баярлалаа.

Нэрийг нь дурьдах ёстой маш олон хүн миний ард байгаа. Маш их баярлалаа. Би чадсандаа баяртай байна” хэмээсэн сэтгэгдэлээ хуваалцсан юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Шохэй Оно олимпийн хошой аварга боллоо

Риогийн олимпийн аварга Японы Шохей Оно жүдо бөхийн -73 кг жингийн финалд Гүржийн Лаша Шавдатуашвилиг ялж, олимпийн хошой аварга боллоо.

Тэрээр хагас шигшээд Монголын хоёр дахь хүрэл медалийг авчирсан Ц.Цогтбаатарыг ялсан бол шөвгийн наймд Риогийн олимпийн мөнгөн медальт Азербайжаны Рустам Оружовыг ялсан.
Мөн жүдо бөхийн засналдаа нийт 67 барилдаанд оролцож, 53-т нь хожил байгуулснаар 39-т нь цэвэр ялж байжээ.