Categories
мэдээ спорт цаг-үе

Чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр Токиог зорилоо


Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр зуны XXXII олимпийн их наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр Наран улсыг зорьж байна.
Монголын ууган олимпийн медальтанууд төрүүлсэн чөлөөт бөхийн төрлөөр 1964 оны Токиогийн олимпод анх зодоглосноос хойш тасралтгүй оролцож дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт есөн медалийг эх орондоо авчираад байгаа билээ. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин хүч үзнэ. Монголын багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллана. Монголын бөхчүүдээ Токиогийн дэвжээнд бахдам амжилт үзүүлэхийг хүсье.
ТОКИОГИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ БӨХЧҮҮД:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр: (ДАШТ-ий хошой хүрэл медальт)
65 кг: Т.Тулга: (Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга)
125 кг: М.Лхагвагэрэл: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
53 кг: Б.Болортуяа: (ДАШТ-ий хүрэл медальт)
57 кг: Б.Хонгорзул: (өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга)
62 кг: Х.Болортуяа: (23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт)
68 кг: С.Батцэцэг: (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт)
76 кг: О.Бурмаа: (ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)
Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Өнөөдөр манай таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр буюу долдугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана зодоглоно. Тэрээр дэвжээний хоёр дахь барилдааныг дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй хийнэ.

10:30. Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайстай тоглоно.

12:50. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг Японы Азуса Ямаүчитэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.

16:18. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Отгонболд Хятадын Жиалун Литэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.

18:06. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шигшээ 16-д Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен ван Дуонтой тоглоно. Тэрээр эхний шатанд Кенийн боксчныг ялсан билээ.

Categories
мэдээ спорт

Сайед Моллайн шагналыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гардуулав

“Токио-2020” олимпын наадмаас Монголын тамирчин, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид мөнгөн медаль хүртэн, монгол түмнийг баярлуулсан билээ.

Тэрбээр дөнгөж сая медалиа гардан авлаа. Саид Моллаин шагналын цэцгийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гардуулсан нь сайхан үйл явдал байлаа.

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Саид Моллаид Монгол Улсын иргэншил олгосон юм. Ингэснээр Монголын тамирчид олимпоос гурав дахь медалиа аваад байна. Улмаар багийн дүнгээр 33 дугаар байрт орж ирлээ.

Categories
мэдээ спорт

Сайед Моллай мөнгөн медаль авснаар Монгол Улс медалийн чансаагаар 33 руу дэвшлээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жинд Сайед Моллай мөнгөн медаль авснаар Монгол Улс Токиогийн олимп дахь медалийн чансаагаар 33-р байр руу дэвшлээ.

Хоёр хүрэл медальтай байсан Монголын шигшээ баг өмнө 47-р байранд жагсаж байсан. Ийнхүү 1 мөнгө, 2 хүрэл медальтай болсноор Өмнөд Африк, Гүрж улсуудын араас 33-р байранд жагсаж эхэллээ.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Маргааш манай таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Маргааш буюу долдугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана зодоглоно. Тэрээр дэвжээний хоёр дахь барилдааныг дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй хийнэ.

10:30. Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайстай тоглоно.

12:50. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг Японы Азуса Ямаүчитэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.

16:18. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Отгонболд Хятадын Жиалун Литэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.

18:06. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шигшээ 16-д Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен ван Дуонтой тоглоно. Тэрээр эхний шатанд Кенийн боксчныг ялсан билээ.

Categories
мэдээ спорт

Иргэншлээ сольж, олимпод оролцсон Сайед Моллай

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаанууд өнөөдөр 10:00 цагаас эхэлж Монголын шигшээ багийн хоёр тамирчин зодоглосон.

Өнөөдөр -81 кг жинд барилдсан Сайед Моллай мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпийн наадамд өрсөлдөж медаль авахын тулд иргэншлээ сольсонг спорт сонирхогч, жүдо сонирхогчид мэдэх билээ.

No description available.

Тодруулбал, Риогийн олимпоос эрт хасагдсан ч 2018 онд дэлхийн аварга болсон Ираны бөхийн од Сайед ид эрэн дээрээ 2019 оны дэлхийн аваргад хошой алттай болохоор оров.

Гэвч тэмцээний хагас шигшээд Израилын бөх Саги Мүкитэй таарсан нь түүний замналыг орвонгоор нь өөрчилсөн юм. Иран болон Израил улсуудын шашин, бодлогын зөрчил спортод нөлөөлж Ираны Засгийн газраас түүнийг Израилын бөхтэй барилдалгүй бууж өгөхийг шаарджээ.

Олимп дэлхийд нэрээ дуурсгах агуу мөрөөдөлтэй түүний хүслийг дарсан энэхүү хавчлага ирэх Токиогийн олимпод ч нөлөөлнө гэдгийг мэдсэн Сайед эх орноосоо дүрвэж Германаар дамжин Монголд ирсэн түүхтэй.

Олимпийн медальтан болох мөрөөдөлтэй тэрээр хамгийн амар тайван, мөрөөдлийг нь биелүүлэхэд туслах бөхийн орноор Монголыг сонгож иргэншил авсан билээ.

Монголын нэр дээр барилдаж эхэлснээс хойш Сайед Моллаи 2021 оны Ази-Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, Тель-Авивын их дуулгаас мөнгөн медаль хүртсэн.

Израил улсад болсон их дуулга тэмцээнд анх удаа оролцож Израилын бөхтэй чөлөөтэй барилдсан түүний амьдралын түүх, замналаар кино бүтээж буй.

Мөрөөдлөө биелүүлж яваа Сайед Моллай өнөөдөр олимпийн анхны медалиа Монгол Улсын нэрийн өмнөөс хүртлээ.

No description available.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

ТОКИО 2020: Монгол Улсын тамирчин Сайед Моллай мөнгөн медаль хүртлээ

32 дахь удаагийн “Токио 2020” зуны олимпийн наадмын жүдо бөхийн -81 килограмм жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай барилдсан билээ.

Тэрбээр шөвгийн дөрөвт Австри Улсын жүдоч Борчашвили Шамилтай барилдаж, цэвэр ялалт байгуулж олимпийн аваргын төлөө Японы жүдоч Таканори Нагасетай барилдан ялагдаж олимпийн мөнгөн медаль хүртлээ.

Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 килограмм жингийн эхний барилдаандаа Казахстан Улсын тамирчин Хамза Дидартай таарч, цэвэр ялалт байгуулсан. Харин дараагийн барилдаандаа Азербайжаны жүдоч Мурад Фатиевтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан билээ. Улмаар шөвгийн наймд Гүрж Улсын тамирчин Григалашвили Татог цэвэр ялаад байсан юм.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Сайед Моллай аваргын төлөө барилдахаар боллоо

“Токио-2020” олимпийн наадамд зодоглож буй Монголын жүдоч, дэлхийн аварга Сайед Моллай хагас шигшээд шалгараад байгаа билээ. ДАШТ-ий алт, мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт тэрбээр дахиад ганцхан ялбал олимпийн аваргын төлөө барилдана.

Түүний дараагийн учраа нь Австралийн бөх Шамил Борчашвили. 26 настай автри жүдоч энэ жил Тбилисийн “Их дуулга”-аас мөнгө, 2019 онд Ташкентын гран пригээс хүрэл медаль хүртсэн юм. Эл барилдаанд Моллаи ялж, олимпийн аваргын төлөө барилдахаар боллоо.

Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Наоми Осака тэмцээнээ дуусгалаа

Олимпийн бамбарыг асаасан Японы талбайн теннисний залуу од Наоми Осака шөвгийн 16-д Чехийн Маркета Вондрусовад хоёр сетэд 6-1, 6-4 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа.

Наоми Осака эхний шатанд Хятадын Сайсай Жен, хоёрдугаар шатанд Швейцарын Викториа Голубич нарыг ялаад байсан юм.

Талбайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн 16-гийн тоглолтууд өнөөдөр үргэлжлэн дуусна. Мөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрдугаар шатны тоглолтууд өрнөж байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн 16-гийн учраа:

  • Мариа Саккари (Грек) – Элина Свитолина (Украин)
  • Донна Векич (Хорват) – Элена Рибакина (Казахстан)
  • Белинда Бенчич (Швейцар) – Барбора Кречикова (Чех)
  • Каролина Плишкова (Чех) – Камилья Жиоржи (Итали)
  • Алисон Ютванк (Бельги) – Гарбинь Мугуруза (Испани)
  • Сара Соррибес Тормо (Испани) – Анастасиа Павлюченкова (ОХУ-ын олимпын баг)
  • Паула Бадоза (Испани) – Надиа Подороска (Аргентин)
Categories
мэдээ спорт

ТОКИО 2020: Монгол Улс багийн спортоор олимпод анх удаа өрсөлдсөнд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг “Токио-2020” олимпод улсынхаа түүхэнд анх удаа өрсөлдөж байгаа билээ. Манай багийнхан өнөөдөр хэсгийн сүүлчийн тоглолтоо хийсэн. Тоглолтын дараа Токиогийн олимптийг зохион байгуулагчид дэлгэцэн дээр “Thank you Mongolia” гэж бичин, Монголын багт хүндэтгэл үзүүлжээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо цахим хуудсандаа “Олимпийн наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ саад бэрхшээлийг давж амжилттай сайхан оролцлоо.

Олимпийн наадмын зүгээс Монголын багийн сүүлийн тоглолтын дараа Багийн спортоор анх удаа оролцсон Монголын багт баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Маш том хүндэтгэл байлаа.

Энэ хүртэл бүх саад бэрхшээлийг даван өрсөлдсөн тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, биднийг тусалж дэмждэг бүх ивээн тэтгэгчид, Монголын багаа үзэж ялалт, ялагдал бүрт хамт байдаг Монгол түмэндээ баярлалаа. Маш их баярлалаа, Токио-2020” гэжээ.