Categories
мэдээ спорт

ЗӨВЛӨГӨӨ: Спортын бэртэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх аргууд

.

Гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд;

Дасгал, хөдөлгөөн хийхдээ зориулалтын хувцас, хэрэгсэл өмсөх

Дасгалыг дүрмийн дагуу хийх

Дасгал хийхийн өмнө биеэ сайтар халаах

Бэртэл авсан тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: ОУХМ Э.Цэндбаатар 18:05 цагаас тоглоно

ОУХМ Э.Цэндбаатар Токиогийн рингэн дэх хоёр дахь тулаанаа өнөөдөр 18:05 цагаас Вьетнамын боксчин Нгайэн ван Донтой хийх хуваарьтай байна.

Манай улсын боксчин Э.Цэндбаатар Токиогийн олимпийн эхний учраа болох Кенийн боксчин Николас Оконгийг энэ сарын 24-нд 3:2-оор ялсан билээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Отгонболд Хятадын тамирчинд 4:6 харьцаагаар ялагдлаа

Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Отгонболд эхний шатандаа Хятадын Ли Жиалунтай учраа таарч, 4:6 гэсэн харьцаатай ялагдлаа.

Б.Отгонболдын хувьд оноог тэнцүүлэх улмаар ялах боломж байсан ч харамсалтай нь чадсангүй. Ийнхүү тэрбээр олимпоо өндөрлүүлж байна.

Өнөөдөр үдээс өмнө эмэгтэйчүүдийн шилдэг 32-д үлдэхийн төлөө Бишиндээгийн Урантунгалаг Японы Азүса Ямаүчитай халз харваж, 2:6 (25:23, 23:24,24:26,25:27) харьцаагаар хожигдсон.


Харин эрэгтэйчүүдийн 1/32-т 109 дүгээр байн дээр Баатархуягын Отгонболд БНХАУ-ын Жиалун Литэй цэц сорилоо. Манай тамирчин 4: 6 ялагдлаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

Манай тамирчны хослол олимпийн хувцасны стандартад нийцээгүй байна

Токиогийн олимпийн наадамд эмэгтэйчүүдийн боксын төрөлд манай улсаас анх удаа оролцож, хүч сорьсон юм.

Тодруулбал, боксын төрлийн эмэгтэй 75 кг-ын жинд манай улсын шигшээ багийн тамирчин М.Мягмаржаргал оролцож буй юм. Тэрбээр эхний тойргийн тэмцээндээ Их Британи улсын боксчин Лаурен Прайстай тоглож 5:0 харьцаатайгаар хожигдол хүлээсэн юм.

Тэрбээр тулаандаа Монгол Улсын тамирчин гэдгээ илтгэсэн лого бүхий хувцас, өмсгөл өмсөөгүй нь олны анхаарлыг татаж, багагүй шүүмжлэл дагуулаад байна.

Тэгвэл Олон улсын олимпийн хорооноос заасан хувцасны стандартад тамирчдын хувцас дээр сурталчилгаа бүхий ямар нэг компанийн лого байхыг зөвшөөрдөггүй аж. Харин манай тамирчдын өмсгөл дээр олимпийн ивээн тэтгэгч байгууллагуудын лого бичиг байсан учир тухайн хувцастай тулалдахыг Олон улсын олимпын хороо татгалзсан байна. Тиймээс ямар нэг бичиг, логогүй хувцас өмсөж гарч иржээ.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Олимпийн наадмын эргэн тойронд

Олимпийн наадамд оролцогч 16 хүнээс коронавирус илэрсэн талаар Зохион байгуулах хорооноос мэдээлэв. Гэхдээ тэдний дунд тамирчид байгаагүй аж. Одоогоор олимпод оролцогчдоос нийт 240 мянга гаруй шинжилгээ авсан бөгөөд 169 эерэг тохиолдол бүртгэгдээд байна.

Эстони улс Токиогийн олимпийн анхны алтан медалиа туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрлөөр авав. Тун өрсөлдөөнтэй болсон финалын тоглолтод эстони бүсгүйчүүд БНСУ-ын багийг 36:32-оор хожсон юм. Энэ төрлийн хүрэл медалийн төлөөх тулаанд Италийн баг Хятадыг 32:21-ээр хожлоо.
Эстони улс ЗХУ-аас салан тусгаарласнаас хойш олимпийн дөрөв дэх алтаа аваад байна. Тэд сүүлийн хоёр олимпоос алт зүүж чадаагүй билээ.

Японы усанд сэлэгч Юүи Охаши энэ олимпоос хоёр дахь алтан медалиа зүүлээ. Тэрбээр 25-нд 400 метрийн чөлөөт сэлэлтэд түрүүлсэн бол өнөөдөр 200 метрийн чөлөөт сэлэлтэд мөн бүхнээс түрүүлж барианд орлоо.

Америкийн усанд сэлэгч Кети Ледеки эмэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд 15:37.34 минутын амжилтаар түрүүллээ. Мөнгө, хүрэл медалийг түүний нутаг нэгт Эрика Салливан, Германы Сара Кохлер нар хүртэв. Тэрбээр Риогийн олимпоос дөрвөн алтан медаль хүртсэн амжилтаа Токиод давтах боломжгүй болсон билээ.

Нидерланд улс сэлүүрт завины эрэгтэйчүүдийн багийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоон түрүүллээ. Тэд финалд 5:32.03 минутын амжилт үзүүлсэн юм. Мөнгө, хүрэл медалийг Их Британи, Австралийн баг хүртэв.

Зохион байгуулагч Япон улс олимпийн наадмыг багийн дүнгээр тэргүүлж байна. Тэд нутаг дээрээ 11 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байна. Япон улс 2016 оны Риогийн олимпоос 12 алт авсан бол энэ жил нутаг дээрээ эхний таван өдөр л 11 алт зүүжээ.
Удаах байруудад АНУ, БНХАУ, ОХУ бичигдэж буй бол нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Монголын баг 36 дугаарт бичигдэж байна.

‎

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Урантунгалаг ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Урантунгалаг эхний тойрогтоо Японы Японы тамирчин Азүса Ямаүчид 6:2 гэсэн харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Categories
мэдээ спорт

“ТОКИО-2020” ФОТО: Олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин

Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайст ялагдсан.

Олимпийн боксын төрөлд оролцсон Монголын анхны эмэгтэй тамирчин болсон тэрээр 3 минутаар гурван үеийн турш тоглож шүүгчдийн саналаар 5:0 харьцаагаар хожигдсон юм.

Түүний тулааны үеийн агшнуудаас хүргэж байна. / Гэрэл зургийг Э.Харцага/


No description available.

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ спорт цаг-үе

Хүндийн өргөлтийн тамирчид Токиог зорилоо

“Токио-2020” олимпийн наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн олимпод манай улсын 43 тамирчин спортын 10 төрөлд хүч үзэж буй. Тэгвэл өнөөдөр чөлөөт бөх, хүндийн өргөлтийн шигшээ багийн баг тамирчид Токиог зорилоо.

Хүндийн өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөх билээ.

Хүндийн өргөлтийн тэмцээн наймдугаар сарын 2-нд эхлэх бол чөлөөт бөхийн төрлийн тэмцээн наймдугаар сарын 1-нд эхлэх юм.

Categories
мэдээ спорт

Олимпийн серфингийн анхны аваргууд тодорлоо

Энэ удаагийн Токиогийн олимпийн хөтөлбөрт шинээр багтаж буй серфинг төрөлд өчигдөр /2021.07.27/ олимпийн анхны медальтнууд тодорлоо.

Эрэгтэй ангиллын алтан медалийн төлөө Бразилын Итало Фэррэйра болон Японы Каноа Игараши нар өрсөлдөж, Бразил тамирчин 15:14 оноо авснаар олимпийн серфингийн анхны аваргаар тодорч, Япон тамирчин мөнгөн медаль хүртлээ.

Харин хүрэл медалийн төлөө Австралийн Оуэн Райт болон Бразилын Габриэль Медина нар өрсөлдөж, 11:97-11:77 гэсэн харьцаатай Австрали тамирчин ялалт байгуулжээ. Тэрбээр ердөө 0.20 оноо илүү хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэй ангиллын алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Карисса Мур болон Өмнөд Африкийн Бианка Буитэндаг нар өрсөлдөж, 14:93-8:46 гэсэн харьцаатай Америк тамирчин илт давуу түрүүлж, олимпийн серфингийн анхны эмэгтэй аваргаар тодорлоо. Тэгвэл хүрэл медалийн Японы Амүро Цүзүки болон АНУ-ын Каролин Маркс нар өрсөлдөж, 6:80-4:26 гэсэн харьцаатай Япон тамирчин ялалт байгуулжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: М.Мягмаржаргал Лорен Прайст ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайстай тоглолоо.

Тоглолтын дэвжээний шүүгчээр Австрийн шүүгч ажилласан бол онооны шүүгчээр Тунис, Тайланд, Колумби, Ирланд, Аргентины шүүгчид ажилласан.

Шүүгчид

  • Нэгдүгээр үед 5-0 (Тунис 10-9, Тайланд 10-9, Колумби 10-8, Ирланд 10-9, Аргентин10-8)
  • Хоёрдугаар үед 5-0 (Тунис 10-9, Тайланд 10-9, Колумби 10-9, Ирланд 10-8, Аргентин 10-8)
  • Гуравдугаар үед 5-0 (Тунис 10-9, Тайланд 10-9, Колумби 10-8, Ирланд 10-8, Аргентин 10-8) харьцаагаар Их Британийн талд шүүж ялалтыг өглөө.

Олимпын боксын төрөлд оролцсон Монголын анхны эмэгтэй тамирчин болсон М.Мягмаржаргал нь 2018 оны ДАШТ-ий 9-р байр, 2021 оны Азийн аваргын хүрэл медальтай.