Categories
мэдээ спорт

Жүдочдын түрүүч Абу Дабиг зорилоо DNN.mn

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав хоногийн дараа АНЭУ-ын Абу Даби хотод эхэлнэ.

Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын түрүүч өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн тамирчид дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор явж байна. Багийн эмчээр Масатоши Нишикидо, терапистаар О.Сүүнцацал ажиллах юм.

ДАШТ-ийг “С1” телевиз бүрэн эхээр нь шууд дамжуулах юм. Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх бол финал 22:00 цаг эхэлнэ.

Эхний өдөр буюу 19-нд эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаан болно. Харин 20-нд эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 66, 73 кг, 21-нд эмэгтэйчүүдийн 63, эрэгтэйчүүдийн 81 кг, 22-нд эмэгтэйчүүдийн 70, -78, эрэгтэйчүүдийн 90 кг, 23-нд эмэгтэйчүүдийн +78, эрэгтэйчүүдийн -100, +100 кг-ын жингийн барилдаан тус тус болно. Тэгвэл 24-нд буюу дэлхийн аваргын хамгийн сүүлийн өдөр холимог багийн тэмцээнийг зохион байгуулах хуваарь гарчээ.

Categories
мэдээ спорт

“Парис-2024” олимпийн бамбар Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүллээ DNN.mn

“Парис 2024” олимпийн бамбар нь өлгий нутаг Эллада орноороо буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор Газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүллээ.

Орчин үеийн анхдугаар олимпын наадам сэргэн өрнөсөн 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэх мөчид 1,000 орчим усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50,000 гаруй хүн хуран цугласан байна.

May be an image of boat racing, Camogli and crowd

Ариун бамбарын буухиаг “Лондон 2012” олимпын усанд сэлэлтийн аварга Флоран Манаду анхлан эхлүүлсэн бол нэрт хөлбөмбөгч Базиль Боли, Дидье Дрогба, “Марсель” клубын үнэнч фэн, 83 настай Коллетт Катальдо зэрэг эрхмүүд үргэлжлүүлэв.

Олимп эхлэхээс 100 хоногийн өмнө Грекийн Олимпиад ассан буухиа нь 79 хоногийн турш Францын 6 арал, эх газрын 65 нутаг дэвсгэрийн 400 гаруй хот суурин газраар 12,000 км аялах юм. Түүнчлэн бамбарыг залах хүндэт үүргийг 10,000 хүн гүйцэтгэхээс хамгийн балчир нь 10 настай, хамгийн ахмад нь 107 настай байх ажээ.

May be an image of 1 person, climbing, sail and sailing boat

Одоогоор бамбарын аян Корсикад хүрсэн бөгөөд энэхүү газар 1992 оны Альбервиллийн өвлийн олимпын гал айлчилж байсан түүхтэй.

Корсикад олимпын хүрэл, дэлхийн аварга, алдарт жүдоч бүсгүй Присилла Гнето, “Бастия” хөлбөмбөгийн клубын одод, нийт 120 хүн бамбарыг хүндэтгэлтэй залан гүйнэ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

May be an image of 1 person, track and field, playing tennis and text

Categories
мэдээ спорт

Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан нар олимпийн эрхээ авлаа DNN.mn

Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн олимпын эрхийн төлөөх сүүлчийн тэмцээн болж өндөрлөв.

Тэмцээнд Монголын 7 тамирчин ур чадвараа сорьсноос Б.Хулан, Э.Даваанасан, Т.Тулга нар “Парис 2024” олимпын наадмын эрхээ хүртлээ.

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртэж Парисыг зорих болсон бол өнгөрсөн сар Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохиогдсон Азийн бүсийн тэмцээнээс П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар олимпын эрхээ баталгаажуулсан гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Зуны олимпийн нээлт цэнгэлдэх хүрээлэнд эхлэхгүй ээ DNN.mn

Францын нийслэл Парист 33 дахь удаагийн зуны олимпийн наадам долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11 хооронд болно. Тус улс гурав дахь удаагаа олимпийн наадмыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд тэд нээлтийн ажиллагааг урьд өмнө тохиолдож байгаагүй өвөрмөц жаягаар дэглэж жуулчдын нүдийг хужирлана гээд байгаа.

Парис хотын төвөөр нь урсах Сена мөрөн гэж бий. Цагтаа дэлхийн улсуудын нийслэлүүд дундуур урсдаг голуудаас хамгийн бохироор нь нэрлэгдэж байсан ч гэлээ францчуудын шаргуу хөдөлмөрийн ачаар сүүлийн жилүүдэд ихээхэн цэвэршиж

бүр загас хүртэл харагдах болсон гэж яригддаг уг мөрөн энэ зуны олимпийн гол тайз нь болох нь ээ.

Олимпийн нээлтэд оролцох жагсаал нийтдээ зургаан км үргэлжилж завь болон тусгай зассан тавцан дээр хөвөн Сена гол дагуу хөврөх агаад зарим нэгэн газар урьдчилан зассан суудлууд төлбөртэй байхаас бус голын эрэг дагуух бусад хэсгүүд нь төлбөргүй, хүмүүс чөлөөтэй үзэж баясах боломжтой гээд байх юм. Ийм учраас нээлтийн ажиллагааны цар хүрээ урьд өмнө байгаагүй том талбайг эзэлнэ. Тэр нь мэдээж аюулгүй ажиллагааны асар том баг ажиллуулах

шаардлагыг давхар үүсгээд байгаа. Тиймээс Францын засгийн газраас нийт 46 улсад хамтран ажиллах, хүн хүч, техникийн туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал илгээж буй гэнэ. Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Ямар ч осол, аюулгүй амьдрал гэж хэзээ ч байдаггүй. Тэгэх мөртлөө ийм том арга хэмжээг зохион байгуулахад аюулгүй ажиллагааны наад захын арга хэмжээг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид бүх хүчээ дайчлан ажиллана. Бидэнд итгээд манай нутагт ирээд сайхан наадаарай” гэж хэлснийг бодвоос тэд бэлтгэлээ сайн базааж байгаа бололтой.

Categories
мэдээ спорт цаг-үе

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ DNN.mn

Тайланд улсын Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван, 107 кг-д Паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Б.Уранжаргал нар хүч үзэж буйгаас 107 кг-ын жинд Энхбаярын Содномпилжээ цээжнээс 235 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
May be an image of 3 people and text

Э.Содномпилжээгийн Дэлхийн цомын зургаа дахь түрүү болов. Энэ тэмцээнээс “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгож байгаа ба паралимпын эрхийн сүүлийн тэмцээн Гүрж улсад зургадугаар сарын 20-26-нд болох юм. Тус тэмцээний дараа “Парис-2024” паралимпын эрх авсан тамирчдыг зарлах бөгөөд одоогийн байдлаар манай улсаас Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын эрхийн оноонд хүрсэн байна.

Categories
мэдээ спорт

“Шараваа кап” тэмцээнд 700 орчим сагсан бөмбөгийн тамирчин өрсөлдөж байна DNN.mn

Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын спорт зааланд гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамцын нэрэмжит сагсан бөмбөгийн “Шараваа-Кап” тэмцээн хоёр дахь өдрөө болж байна.

16 дахь удаагийн тэмцээнд 75 багийн 700 орчим тамирчин охид, хөвгүүдийн 13 хүртэлх, 16-17 болон 18 гэсэн гурван насны ангилалд өрсөлдөж байна. Ирээдүйд олон улсад үнэлэгдэх сагсан бөмбөгийн өндөр ур чадвартай тамирчин болох хүүхэд, залуусыг нээн илрүүлэх зорилготой тус тэмцээнийг Төв аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Г.Сурмаагийн санаачилгаар анх зохион байгуулсан түүхтэй.

Тэмцээний нээлтийн ёслолд гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэрэнболд, Төв аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг нар оролцлоо.

Нээлтийн үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Эрхэм спорт сонирхогчид, оролцогчид, дэмжигчид ээ, Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндийг хүргэхийн ялдамд “Шараваа Кап” тэмцээн бол сагсан бөмбөгөөр хичээллэгч хүүхэд багачууд та бүхний хүсэн хүлээдэг тэмцээн, мэдлэг туршлагаа солилцдог өндөр ач холбогдолтой талбар болон цар хүрээ нь жилээс жилд өсч, бас хөгжиж байгааг харах таатай байна. Тэмцээнийг санаачилсан болон зохион байгуулж, дэмжсэн бүх хүмүүст халуун талархал дэвшүүлье. Энэ талбайгаас тив, дэлхийн аваргууд төрөн гарч, улсынхаа нэрийг өндөрт өргөн, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх тамирчин төрөн гарахыг ерөөж байна” хэмээн хэллээ.

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ спорт

Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэнэ. Түүхэн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Энэ оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгалаа.

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ спорт

Боксчид Тайландыг зорилоо DNN.mn

Тайландын Бангкок хотод “Парис-2024” зуны олимпийн наадмын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн энэ сарын 21-нд эхэлнэ.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн, Д.Отгондалай нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 Х.Бекнур нар тулалдах бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөхөөр өнөөдөр Тайланд улсыг зорив.

Тэмцээнээс өмнө манай боксчид олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоно.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийнэ DNN.mn

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулаанаа өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Тэрээр найм дараалан ялалт байгуулаад байсан бөгөөд ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой хийсэн юм. Уг тулаанд Э.Цэндбаатар ялалт байгуулж, мэргэжлийн боксын ес дэх ялалтаа авсан.

Дээрх тулааныхаа дараа Монголын боксын холбоонд хандан олимпын наадмын эрх олгох тэмцээнд оролцох хүсэлт гаргасан юм. Түүний хүсэлтийг хүлээн авч сорилго тулаанд оруулсан. Э.Цэндбаатар сорилгодоо ялалт байгуулж олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор болсон. Мэргэжлийн боксын 15-аас дээш тулаанд оролцоогүй боксчинг олимпын наадмын сонирхогчдын боксын төрөлд оролцуулахыг зөвшөөрдөг. Э.Цэндбаатар нь мэргэжлийн боксын есөн тулаанд оролцсон учир энэхүү шаардлагыг хангаж байгаа юм. Тэрээр сорилго тэмцээнд ялалт байгуулсан даруйдаа АНУ руу буцсан.

Мэргэжлийн бокст есөн тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь тулаан өнөөдөр Флоридад хийнэ. Тэрээр “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдах юм байна. Э.Цэндбаатар “Миний хувьд бэлтгэл маш сайн байгаа. Аварга болно гэдэг зорилго л урдаа тавьсан, ялна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан тулааныхаа талаар сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.

Categories
мэдээ спорт

Олимпийн бамбарын тогоог танилцууллаа DNN.mn

Парисын олимпийн бамбарыг зохион бүтээгч Матью Леаннеур бамбарыг байршуулах тогоог олонд танилцуулжээ.

Олимпийн бамбарыг энэ сарын 9-нөөс Францын 400 гаруй хотоор аялуулахаар төлөвлөсөн. 10 гаруй хоног Грек орноор тойрч байгаад дөрөвдүгээр сарын 27-ноос Газар дундын тэнгисээр дамжаад тавдугаар сарын 8-нд Францын Марсельд очих аж.

Францын 400 гаруй хотоор явсны эцэст долдугаар сарын 14-нд Парист ирнэ.

Тогооны хэмжээ:

  • Нийт тойргийн хэмжээ 1.35м
  • Суурины хэмжээ 1.35м
  • өндөр нь 1.15м
  • Жин 95kg
  • Материал: зэвэрдэггүй ган, хөнгөн цагаан

Эх сурвалж: Olympics.com