Categories
мэдээ спорт

Туркийн харваач Мете Газоз олимпийн аварга боллоо

“Токио-2020” оны байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээнд БНСУ-ын тамирчин шөвгийн дөрөвт үлдэж чадаагүй, мөн олны найдвар тавьж байсан АНУ-ын харваач Брэди Эллисон эрт хасагдсан нь Токиогийн олимпийн энэ төрлийн тэмцээний үзэгчдийн тааврыг эвдсэн онцлог байлаа.

Энэ төрөлд Туркийн тамирчин Мете Газоз Италийн Мауро Несполиг 6:4 оноогоор ялж, алтан медаль хүртлээ.

Хүрэл медалийг Японы харваач Фүрүкава Такахарү авлаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: О.Есүгэн 27 дугаар байрт орж, тэмцээнээ дуусгалаа

Эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны урьдчилсан дасгалд О.Есүгэн цэц сорилоо. Тус төрөлд нийт 37 тамирчин оролцсоноос манай тамирчин 1158 оноогоор 27-р байр эзэллээ.

О.Есүгэн нийт 120 сум тавьсан бөгөөд

  • Өвдөглөсөн байрлалаас 40 суманд 389
  • Хэвтээ байрлалаас 40 суманд 392
  • Босоо байрлалаас 40 суманд 379 оноо авч нийт 1158 оноотой тэмцээнээ дуусгалаа.

Оросын тамирчин Юлиа Зикова 1182 оноогоор тэргүүлсэн бол АНУ, Германы тамирчид удааллаа. Тус төрлөөс хамгийн өндөр оноотой найман тамирчин финалд шалгарсан.

Categories
мэдээ спорт

Сан Марино олимпийн наадмаас анхны медалиа хүртлээ

Сан Марино улсын буудлагын тамирчин Алессандра Перилли эмэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд хүрэл медаль хүртсэнээр улсынхаа түүхэн дэх анхны Олимпийн медалийг эх орондоо авчирлаа.

Италийн газар нутгаар хүрээлэгдсэн, далайд гарцгүй, Европын жижиг улс болох Сан Марино нь 34 мянга орчим хүн амтай юм. Ингэснээр тус улс нь Олимпийн медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай орон болж байна.

Түүний өрсөлдсөн төрөлд Словакийн тамирчин Зузана Рехак Стефесекова алтан медаль, АНУ-ын тамирчин Кейл Браунинг мөнгөн медаль тус тус хүртжээ.

Өдгөө 33 настай А.Перилли өмнө нь хоёр Олимпод оролцож байсан юм. Сан Марино улсын хувьд 1960 онд анх Олимпийн наадамд оролцож байсан түүхтэй.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Монголын холимог баг Германд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Монголын баг Германы багт 4:2 гэсэн харьцаатай ялагдлаа. Ийнхүү Монголын баг энэ удаагийн олимпийг нэг мөнгө, хоёр хүрэл медальтай өндөрлүүлэв.

Монголын баг Оросын багт 4:2 гэсэн харьцаатай ялагдсан. Ц.Цогтбаатар, Сайед Моллай нар ялсан ч МУГТ Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Ганхайч, МУГТ Ө.Дүүрэнбаяр нар ялагдлаа. Монголын баг хүрэл медалийн төлөөх дагах барилдаанаа Германы эсрэг хийлээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Монголын жүдо бөхийн баг тамирчид ОХУОХ-ны багт ялагдаж, Германы багтай барилдахаар боллоо

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам найм дахь өдрөө үргэлжилж байна.

Жүдо бөхийн холимог багийн барилдаанд Монголын шигшээ баг шөвгийн наймд ОХУ-ын олимпийн хорооны багтай таарч, 4:2 харьцаатай Монголын баг ялагдлаа. Ингэснээр дараагийн шатанд Германы багтай барилдахаар боллоо.

Тодруулбал

  • Эмэгтэй -57 килограммын жинд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Дариа Мезецкаиад ялагдлаа.
  • Эрэгтэй -73 килограммын жинд Ц.Цогтбаатар Муса Могушковыг яллаа
  • Эмэгтэй -70 килограммын жинд Б.Ганхайч Мадина Таймазовад ялагдлаа
  • Эрэгтэй +90 килограммын жинд Саид Моллай Михайл Иголниковыг яллаа
  • Эмэгтэй +70 килограммын жинд О.Мөнхцэцэг Александра Бабинцевад ялагдлаа
  • Эрэгтэй -90 килограммын жинд Ө.Дүүрэнбаяр Тамерлан Башаевт ялагдлаа.
Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Жүдо бөхийн багийн барилдаанд Саейд Моллай ялж, 2:2 харьцаатай тэнцлээ

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам найм дахь өдрөө үргэлжилж байна.

Жүдо бөхийн холимог багийн барилдаанд Монголын шигшээ баг шөвгийн наймд ОХУ-ын олимпийн хорооны багтай таарч, 2:2 харьцаатай тэнцлээ.

Тодруулбал

  • Эмэгтэй -57 килограммын жинд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Дариа Мезецкаиад ялагдлаа.
  • Эрэгтэй -73 килограммын жинд Ц.Цогтбаатар Муса Могушковыг яллаа
  • Эмэгтэй -70 килограммын жинд Б.Ганхайч Мадина Таймазовад ялагдлаа
  • Эрэгтэй +90 килограммын жинд Саейд Моллай Михайл Иголниковыг яллаа.
Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Багийн барилдааны шөвгийн наймд 2:1 харьцаатай манай баг хожигдож эхэллээ

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам найм дахь өдрөө үргэлжилж байна.

Жүдо бөхийн холимог багийн барилдаанд Монголын шигшээ баг шөвгийн наймд ОХУ-ын олимпийн хорооны багтай таарч, 2:1 харьцаатай ОХУ-ын олимпийн хорооны баг тэргүүлж эхэллээ.

Тодруулбал

  • Эмэгтэй -57 килограммын жинд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Дариа Мезецкаиад ялагдлаа.
  • Эрэгтэй -73 килограммын жинд Ц.Цогтбаатар Муса Могушковыг яллаа
  • Эмэгтэй -70 килограммын жинд Б.Ганхайч Мадина Таймазовад ялагдлаа.
Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Багийн барилдааны шөвгийн наймын эхний ялалтыг Ц.Цогтбаатар авчирлаа

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам найм дахь өдрөө үргэлжилж байна.

Жүдо бөхийн холимог багийн барилдаанд Монголын шигшээ баг шөвгийн наймд ОХУ-ын олимпийн хорооны багтай таарч, 1:1 харьцаатай тэнцлээ.

Тодруулбал

  • Эмэгтэй -57 килограммын жинд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Дариа Мезецкаиад ялагдлаа.
  • Эрэгтэй -73 килограммын жинд Ц.Цогтбаатар Муса Могушковыг яллаа.
Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Ан Сан олимпоос гурван алтан медаль авсан анхны солонгос тамирчин боллоо

“Токио-2020” олимпийн наадам түүхэн амжилт дүүрэн үргэлжилсээр. БНСУ-ын байт харвааны тамирчин Ан Сан “Токио-2020” олимпоос гурван алтан медаль хүртсэн.

Гурвын гурван алтан медалиар энгэрээ мялааснаас гадна тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөхдөө олимпийн дээд амжилт шинэчлэн, тогтоосон юм.

Үүний сацуу 20 настай Ан Сан бас нэгэн түүхэн амжилтын эзэн болжээ.

Олимпийн наадамд анх удаа цэц сорьж буй түүнээс өмнө зуны олимпоос гурван алтан медаль авсан солонгос тамирчин үгүй байсан юм. Үүний сацуу “Токио-2020” олимпийн наадмаас гурван алтан медаль хүртсэн анхны тамирчин нь Ан Сан боллоо.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Монголын жүдо бөхийн холимог баг шөвгийн наймд шалгарлаа

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Жүдо бөхийн холимог багийн барилдаанд Монголын шигшээ баг шөвгийн 16-д Өмнөд Солонгосын шигшээ багтай таарч, манай баг 4:1 харьцаатай ялж , шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр дараагийн барилдааны Оросын олимпийн хорооны багтай хийнэ.

Тодруулбал

  • Эрэгтэй -90 килограммын жинд Ө.Дүүрэнбаяр Ким Минжонд ялагдлаа.
  • Эрэгтэй -73 килограммын жинд Ц.Цогтбаатар Ан Чанриг яллаа
  • Эмэгтэй -57 килограммын жинд Д.Сумъяа Ким жисүг яллаа
  • Эмэгтэй -70 килограммын жинд Б.Ганхайч Ким Сингионыг яллаа
  • Эрэгтэй +90 килограммын жинд Г.Алтанбагана Ван Донаныг яллаа. Ингэснээр эмэгтэй +70 килограммын жинд О.Мөнхцэцэг барилдалгүйгээр Монголын баг ялалгт авлаа.