Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Оросын бөх Ханум Велиеваг 8:5 харьцаатай ялж, шөвгийн дөрөвд үлдлээ.
Ийнхүү хагас шигшээд шалгарч, үдээс хойш мөнгөн медалийн төлөө барилдахаар болж байна.
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Оросын бөх Ханум Велиеваг 8:5 харьцаатай ялж, шөвгийн дөрөвд үлдлээ.
Ийнхүү хагас шигшээд шалгарч, үдээс хойш мөнгөн медалийн төлөө барилдахаар болж байна.
Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны хоёрдугаар дасгал өнөөдөр эхэлж Э.Даваахүү цэц сорилоо.
Тус төрөлд нийт 27 тамирчин оролцсоноос манай тамирчин 565 оноогоор 23 дугаар байранд бичигдэж тэмцээнээ дуусгалаа.
Нийт тамирчдаас хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарах бөгөөд одоогоор шилдэг зургаан тамирчин тодроогүй байна.
Морин спортоор дэлхийд өрсөлдөх баг тамирчдын бэлтгэл хангагдаж өнөөдөр ОХУ-ыг зорьж байна.
Энэ удаагийн тэмцээнд тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй багаас бүрдэж байна. Багш, дасгалжуулагч Доржийн Ариунболдоор ахлуусан эрэгтэй баг 2019 онд 17 орноос оролцож өрсөлдсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд II байр эзэлсэн амжилттай оролцсон байна.
Энэ удаагийн багт:
Эрэгтэй: Алтанхуягийн Даваажаргал, Энхболдын Билгүүн, Онгонбаатарын Отгонбаатар
Эмэгтэй: Оюунгэрэлийн Уугантуяа, Энхбаярын Гантүлхүүр, Даваадоржийн Ангирмаа нар оролцож байна.
32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 килограммын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг оролцож байгаа.
Тэгвэл өнөөдөр С.Батцэцэг эхний барилдаанаа Францын тамирчин Кумба Ларрокийн эсрэг хийж, 4:3 харьцаатайгаар ялалт байгууллаа. Улмаар С.Батцэцэг зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 килограммын жингийн шөвгийн наймд шалгарч байгаа юм
Өнөөдөр буюу наймдугаар сарын 2-нд манай улсын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Энэ өдөр хүндийн өргөлтийн тамирчид тэмцээнээ эхлүүлнэ.
07:30. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны хоёрдугаар дасгалд Э.Даваахүү цэц сорино. Тус төрөлд нийт 27 тамирчин оролцож байгаагаас манай тамирчин эхний өдрийн байдлаар 23-т жагсаж байна.
Хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна. (UBS, SBN, VTV)
10:50. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жинд Э.Билэгсайхан өрсөлдөнө. Тэрээр “B” хэсэгт Гватемал, Куба, Бельгийн тамирчидтай хүч үзнэ. (UBS, SBN, VTV)
10:58. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд С.Батцэцэг зодоглоно. Тэрээр эхний шатанд Францын Кумба Ларроктой барилдана.
Ялбал шөвгийн наймд Канад, ОХУ-ын тамирчдын ялсантай барилдана. (C1, ETV, TV5)
14:50. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жинд М.Анхцэцэг өрсөлдөнө. Тэрээр “А” хэсэгт АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Чили, Молдав улсын тамирчидтай хүч үзнэ. (UBS, SBN, VTV)
Сомали улсын хөлбөмбөгийн “JCCI FC” клубийн тоглогчид сууж явсан автобус руу үл таних этгээдүүд довтолж аминд нь хүрчээ.
Уг явдал Сомали улсын нийслэл Могадишу хотоос зүүн өмнө зүгт 500 км-ын зайд байрлах Кисмаяо хотод болсон бөгөөд дөрвөн хүн амиа алдаж зургаан хүн хүнд бэртсэн гэх урьдчилсан мэдээ гараад байна.
Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр автобусанд бэлтгэлийн талбай руугаа явж байсан нийт 20 тоглогч байсан бөгөөд автобус хөдлөөд удалгүй дэлбэрчээ.
Дэлбэрэлт маш хүчтэй болсон тул тэсрэх бөмбөгийг хөдлөхөөс нь өмнө суулгасан байж болзошгүй гэж цагдаа нар үзэж буй ба мөрдөн байцаалт явуулж байна.
Олимпийн хүндийн өргөлтийн тэмцээнүүд эдгээр өдрүүдэд үргэлжлж байна. Өчигдөр/2021.07.31/ эрэгтэйчүүдийн 96 кг-ийн тэмцээн болж, Катарын тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Фарес Элбах нийт 402 кг өргөж, улсынхаа олимпийн анхны алтан медалийг авчирчээ. Харин мөнгөн мдалийг Венесуэлийн Кэйдомар Валленилла, хүрэл медалийг Гүржийн Антон Пльеснои нар тус тус хүртжээ.
Өдгөө 23 настай Элбах “Энэ олимпийн наадмаас алтан медаль авсанаараа бахархаж байна” гэжээ.2.8 сая хүн амтай Катар улс олимпийн наадмаас зургаа дахь медалиа авч байна. Тэд хамгийн анх 1984 оны Лос Анжелесын олимпод баг тамирчдаа илгээж байсан бол 1992 оны Барселонагийн олимпоос анхны медалиа хүртэж байжээ. Тухайн үед тус улсын тамирчин Мохамед Сулейман 1500 метрийн гүйлтэнд хүрэл медаль хүртэж байв.
Катар улс энэ удаагийн Токиогийн олимпод 16 тамирчнаа илгээжээ.
Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр 16:45 цагт шийдвэрлэх тулаанаа хийлээ.
Тэрээр медалийн болзлын төлөө ОХУ-ын А.Батыргазаевтай тулалдаж 3:2 харьцаагаар ялагдлаа. Ийнхүү тэмцээнээ өндөрлөж байна.
Эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан. Дараа нь Вьетнамын Нгуен ван Дуонгийг 5:0 ялсан юм.
“Токио-2020” олимпийн наадмын усанд сэлэлтийн өврөөр даллах 50м-ийн уралдаанд Мягмарын Дэлгэрхүү тавдугаар гараанд Малави, Эритри, Кипр, Филиппин, Босни-Херцеговин, Армени болон Олимпийн багийн тамирчидтай уралдан 24.63 секундэд барианд орсон юм.
Тэрээр өөрийн цахим хуудастаа “Олимпийн наадамд анх удаа оролцож, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах үгээр хэлэмгүй мэдрэмж байлаа. Хэдий Монголын нөхцөлд усан сэлэлтийн спорт дэлхийтэй харьцуулахад сайн хөгжөөгүй ч гэсэн бүгдийг нь хойноо орхино гэсэн сэтгэлийн болон биеийн хүчээ чадах бүхнээрээ гаргалаа. Монголчуудынхаа бахархлыг төрүүлэх гавьяа байгуулаагүй ч гэсэн 20 гаруйхан секундэд болоод өнгөрөх энэ агшны цаана уналт босолт, хөлс хүч олон сар жилийн хөдөлмөр байсан шүү. Дэлхийд тэр дундаа Монгол хүн усан спортоор сүүл мушигдаг байсан үе тэртээ ард хоцорсон. Энэ болтол тусалж дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.