Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: 21 настай Ли Венвен 180 кг-ыг өргөж олимпийн дээд амжилт тогтоолоо.

БНХАУ-ын хүндийг өргөлтийн тамирчин 21 настай Ли Венвен 180 кг-ыг өргөж олимпын дээд амжилт тогтоолоо.

Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жингийн төрөлд хүч үзсэн Ли Венвен огцом өргөлтөөр 140, түлхэлтээр 180 кг-ыг өргөж тус бүрд нь олимпийн дээд амжилт тогтоолоо. Түүний хувьд олимпийн анхны наадмаасаа алтан медаль хүртлээ.
Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: 21 настай Ли Венвен 180 кг-ыг өргөж олимпийн дээд амжилт тогтоолоо

БНХАУ-ын хүндийг өргөлтийн тамирчин 21 настай Ли Венвен 180 кг-ыг өргөж олимпын дээд амжилт тогтоолоо.

Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жингийн төрөлд хүч үзсэн Ли Венвен огцом өргөлтөөр 140, түлхэлтээр 180 кг-ыг өргөж тус бүрд нь олимпийн дээд амжилт тогтоолоо. Түүний хувьд олимпийн анхны наадмаасаа алтан медаль хүртлээ.
Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Өнөөдөр Х.Болортуяа чөлөөт бөхийн -62 кг жинд зодоглоно

Чөлөөт бөхийн -62 кг жингийн барилдаанууд өнөөдөр эхэлж 11:42 цагаас Х.Болортуяа зодоглоно. 25 настай тэрээр Энэтхэгийн 19 настай Сонам Сонамтай барилдана.

Тэдний ялсан нь шөвгийн наймд Бразил болон Болгарын бөхчүүдийн ялсантай барилдах учиртай.

Х.Болортуяа нь Монголын чөлөөт бөхийн сүүлийн буюу ес дэх эрхийг өнгөрсөн тавдугаар сард авсан бөгөөд дөрөвдүгээр сард болсон Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.

Түүнчлэн өнөөдөр гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө дэвжээнд гарна. ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Э.Манолова, Азийн наадмын мөнгөн медальт Кыргызстаны М.Жуманазарова нарын ялсан нь манай тамирчин С.Батцэцэгтэй медалийн төлөө хүч үзнэ.

Медалийн төлөөх барилдаанууд 17:15 цагаас эхлэх бөгөөд гавьяат тамирчин С.Батцэцэг 13 дахь барилдаанд дэвжээнд гарна.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Грекийн тамирчин 8.41 метр харайж, олимпын аварга боллоо

Хөнгөн атлетикийн уртын харайлтын төрөлд Грекийн тамирчин Милтиадис Тэнтоглу 8.41 метр хол харайж олимпийн аварга боллоо. Мөнгөн медалийг Кубийн Хуан Мигел Эчеварриа 8.41 (+2) амжилтаар хүртсэн бол хүрэл медалийг мөн Кубийн Мэйкел Массо 8.21 метр харайн хүртсэн байна.

Өдгөө 23 настай Тэнтоглу Риогийн олимпод 7.64 метр харайж байсан бөгөөд тэр үед 18 настай залуу тамирчин байв. Тэрээр 2018 онд 8.25 метр харайж Европын аварга болж байсан. Уртын харайлтын олимпийн дээд амжилтыг АНУ-ын тамирчин Боб Бимон 1968 оны Мексикийн олимпод 8.90 метрээр тогтоож байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

ТОКИО-2020: ​С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо


Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Нигерийн Оборудудтай барилдаж 7:2-оор ялагдлаа.
Ингэснээр маргааш буюу наймдугаар сарын 3-нд хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй үлдэж байгаа юм.
Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Х.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн Сонам Сонамтай барилдахаар учраа таарлаа

Токиогийн олимпийн эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн сугалаа явагдлаа. Манай бөх Х.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн Сонам Сонамтай барилдахаар учраа таарчээ.

Сонам Сонам 19 настай залуу тамирчин. 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Аав нь бөх барилддаг байсан. Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши Малик нарыг шүтэн биширдэг. Азийн эрхийн тэмцээний финалд шалгарч, Токиогийн олимпийн эрхээ авсан. 2017 онд World School Games тэмцээнд түрүүлсэн. Сакши Маликийг 2020 онд хоёр халз барилдаанд ялж, шигшээ багт багтжээ.
Түүний жингийн барилдаан маргааш 11.00 цагт эхэлнэ.
Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт орлоо

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жингийн “А” хэсэгт М.Анхцэцэг АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Молдав улсын тамирчидтай өрсөлдлөө.

М.Анхцэцэг сүүлийн оролдлогоороо 147 кг-ыг өргөж чадалгүй нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд орлоо.

Харин Хятадын тамирчин алтан медаль хүртэж, Эквадорын тамирчин мөнгөн медаль хүртлээ.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөлөө

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жингийн “А” хэсэгт М.Анхцэцэг АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Молдав улсын тамирчидтай өрсөлдөж байна.

М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогоороо 140 кг-ыг өргөсөн ч тооцсонгүй. Харин хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөлөө.

Түлхэлттэй өргөлтийн дараах нийлбэр дүн:

  1. Тамара Яжайра Салазар (Эквадор) – 257 (113-144) кг
  2. Крисмери Доминга Сантана Пегуэро (Доминикан) – 256 (116-140) кг
  3. М.Анхцэцэг (Монгол) – 252 (110-142) кг
  4. Гаэлл Наяо Кечанк (Франц) – 247 (108-139) кг
  5. Марта Анн Рожерс (АНУ) – 246 (108-138) кг
  6. Нарюри Александра Перез Реверон (Венесуэл) – 242 (112-130) кг
  7. Элена Килчич (Молдав) – 240 (105-135) кг

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: М.Анхцэцэг огцом өргөлтийн дараа 5 дугаарт бичигдэж байна

Хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй М.Анхцэцэг огцом өргөлтөө хийж дууслаа. Манай тамирчин эхлээд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм.

Тэрбээр гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болгов. М.Анхцэцэгийн хувьд одоогоор тавдугаар байрт явна. Түүний өмнө БНХАУ (120 кг), Доминикан (116 кг), Эквадор (113 кг), Венесуэлийн тамирчид (112 кг) бичигдэж байна.

Тун удахгүй түлхэлттэй өргөлт эхэлнэ. Манай тамирчин түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогодоо 138 кг-ыг захиалжээ. Түүнээс илүү захиалсан хоёр тамирчин байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Э.Билэгсайхан нийлбэр дүнгээр 203 килограмм өргөлөө


“Токио-2020” олимпийн хүндийг өргөлтийн тэмцээн “Tokyo international forum” цэнгэлдэхэд болж байна.
Эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жингийн “В” хэсэгт 4 тамирчин өрсөлдсөнөөс Эрдэнэбатын Билэгсайхан огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөрөө 116 нийлбэр 203 кг өргөсөн амжилтаараа хэсэгтээ 4-р байрт бичигдлээ. Энэ хэсэгт Кубын тамирчин 220 кг, Бельгийн тамирчин 219, Аргентины тамирчин 207кг -ийг тус тус амжилттай гүйцэтгэжээ.