Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Хонгорзул Риогийн олимпийн аваргад ялагдлаа

Б.Хонгорзул шөвгийн наймд Риогийн олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайд 7-0 харьцаагаар ялагдлаа.

Эхний үед манай тамирчныг идэвхгүй барилдсан гэж үзэн торгуулийн 30 секунд тоолсон. Энэ хугацаанд оноо авч чадаагүй тул Кавай нэг оноотой боллоо.

Харин хоёрдугаар үе эхлээд Кавай ард нь гарч хоёр оноо авснаар тэргүүлж эхэлсэн. Тоглолтыг хяналтдаа авч эхэлсэн Кавай дахин хоёр удаа ард нь гарч 4 оноо авснаар 0-7 харьцаагаар Японы аварга яллаа.

Тэрээр шөвгийн дөрөвт Энэтхэг болон Болгарын бөхчүүдийн ялсантай барилдана. Хэрэв Японы бөх финалд шалгарвал Б.Хонгорзул дагаж барилдан хүрлийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Э.Бэхбаяр шөвгийн наймд үлдлээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -57 кг жинд зодоглосон Э.Бэхбаяр эхний шатанд 2019 оны Европын аварга Арменийн Арсен Харутюнианыг 1-6 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарлаа.

Арменийн бөх эхний үед торгуулийн 30 секунддээ хөл авч түлхэж гарган 1 оноо авсан ч Э.Бэхбаяр давхар хамж ард нь гараад 2 оноо авснаар эхний үе өндөрлөсөн.

Харин хоёрдугаар үе эхлээд удалгүй Э.Бэхбаяр хоёр ч удаа хөл авч түлхэж гаргаад оноогоо хоёроор нэмсэн бөгөөд Арсен идэвх алдсанаар нэг торгууллаа.

Улмаар барилдаан Э.Бэхбаярын хяналтад орж дахин ард нь гарч 2 оноо авснаар 1-6 харьцаагаар хожлоо.

Тэрээр шөвгийн наймд 2019 оны Азийн аварга Ираны Реза Атринагарчитай өнөөдөр 11:40 цагаас барилдана.

Э.Бэхбаяр нь 2015, 2017 оны дэлхийн аваргын хошой хүрэл, 2018 оны Азийн наадмын алтан медальтай бөгөөд Риогийн олимпод 14-р байр эзэлж байв.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Хонгорзул шөвгийн наймд үлдлээ

Токиогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн дөрөв дэх өдрийн барилдаан эрэгтэй, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул 1/8 шигшээд Францын туршлагатай бөх Матилде Ривьертэй хүч үзэж 7:5-аар ялав.

Ингэснээр тэрбээр шөвгийн наймд олимп, дэлхийн аварга эзэн орны Рисако Кавайтай барилдана.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Өнөөдөр Э.Бэхбаяр, Б.Хонгорзул нар дэвжээнд гарна

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн хоёр тамирчин дэвжээнд гарна.

Б.ХОНГОРЗУЛ
Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт залуу тамирчин Б.Хонгорзул 57 кг-д эхний барилдаанаа Францын Матилде Ривиерагийн эсрэг хийх сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь манай бөхөөс 12 эгч, Европын аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай нэгэн. Хэрэв түүнийг хожвол шөвгийн наймд Олимп, дэлхийн аварга Япон бөх Р.Кавайтай барилдах магадлал өндөр байна.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Э.БЭХБАЯР
Өнөөдөр эрэгтэй чөлөөтийнхөн тэмцээнээ эхлүүлж байна. Эрчүүдийнхээ салхийг хагалж гавьяат тамирчин Э.Бэхбаяр дэвжээнд гарах бөгөөд эхний даваанд Европ тивийн аварга армен бөх Арсен Арутюнантай барилдах сугалаа татав. Эхний учраагаа давбал Ираны Резра Атри, Туркийн Сулейман Атли нарын аль нэгтэй барилдана. Иран бөх нь Азийн аварга цолтой бол турк бөх нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай юм.
Манай тамирчдын барилдаан 10:30-д эхлэх бөгөөд Б.Хонгорзул хоёр, Э.Бэхбаяр зургаа дахь барилдаанд дэвжээнд гарна.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: С.Батцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, V байрт орлоо

Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг өнөөдөр олимпийн наадмын хүрэл медалийн төлөө хоёр дахиа барилдлаа.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглодог тэрбээр Лондоны олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын түүхэн дэх анхны медалийг хүртсэн. Энэ удаа олимпийн хошой медальтан болохын төлөө Кыргызстаны бөх, Азийн аварга Мээрим Жуманазароватай барилдлаа.

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Архангай аймгийн Хашаат сумын харьяат С.Батцэцэг эл барилдаанд 10:1-ээр ялагдав. Ингэснээр Токиогийн олимпод V байрт шалгарав.

Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль авсан анхны төдийгүй цорын ганц эмэгтэй тамирчин, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэрбээр өмнөх тойргуудад ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларроки, Европын аварга, ОХУ-ын Ханум Велиева нарыг ялсан юм.

Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчингийн шавь С.Батцэцэг ийнхүү олимпын хошой медалийн үзүүрээс атгаад алдлаа.

Гэвч хагас шигшээд шигшээд Африкийн 10 удаагийн аварга, Нигерийн бөх Блессинг Оборудудуд дийлдэн, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Categories
мэдээ спорт утга-зоxиол

Токиогийн олимпоос БНХАУ-ын баг 30 алтан медаль хүртээд байна

“Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 12 дахь өдрийн 16 цагийн /Улаанбаатарын цаг/ байдлаар 81 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай, медалийн тоогоор Протугал улстай хамт 61 дугаар байрт бичигдэж байна.

Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 30 алт, 19 мөнгө, 16 хүрэл /нийт 65 медаль/-тэй медалийн чанараар 206 орныг тэргүүлж явна.

АНУ-ын баг 22 алт, 27 мөнгө, 17 хүрэл /нийт 66 медаль/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2 дугаарт эрэмбэлэгджээ. Харин эзэн орон Япон улсын баг 18 алт, 6 мөнгө, 10 хүрэл /нийт 34 медаль/-тэй медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж, медалийн тоогоор 5-д орж байна.

Австралийн шигшээ баг 14 алт, 4 мөнгө, 15 хүрэл, нийт 33 медальтай медалийн тоогоор 4 дүгээрт, харин медалийн чанараар 6 дугаарт жагсчээ. Харин медалийн чанараар Их Британи 13 алт, 13 мөнгө, 13 хүрэлтэй 5 дугаарт, харин медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна.

Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 12 алт, 21 мөнгө, 17 хүрэл, нийт 50 медальтай медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 6 дугаар жагсаад байна.

Categories
мэдээ спорт

Олимпийн морин спортын гурван төрлийн аваргууд тодорлоо

“Токио-2020” олимпийн морин спортын ганцаарчилсан гурван төрлийн тэмцээнд Германы унаач Юлиа Краевски түрүүлжээ.

Мөнгөн медалийг Их Британийн тамирчин Том Макюэн, хүрэл медалийг Австралийн Эдрю Хой хүртлээ.

Харин багийн гурван төрөлтийн тэмцээнд Их Британийн баг түрүүлж, алтан медаль авчээ.

Мөнгөн медалийг Австрали, хүрэл медалийг Францын унаачид хүртэв.



Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Х.Болортуяа дэлхийн аварга Болгарын тамирчинд ялагдлаа

Х.Болортуяа шөвгийн наймд дэлхийн аварга, дэлхийн аваргын таван медальтай, Европын хошой аварга Болгарын Тайбе Мустафа Юсейнд 10-0 харьцаагаар хожигдлоо.

Болгарын тамирчин барилдаан эхэлмэгц хөл авч ард нь гарснаар барьцын давуу талтай болж улмаар дараалан 10 оноо авч дуусгалаа.

Хэрэв Тайбе Мустафа Юсейн финалд шалгарвал Х.Болортуяа дагаж барилдан хүрэл медалийн төлөө барилдах боломжтой болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

“Э.Цэндбаатарын тоглолтын шүүлт алдаагүй” гэсэн хариу ирүүлжээ

Монголын шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин Э.Цэндбаатар олимпийн наадмын боксын спортын төрлийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүрэл медалийн болзол хангах тулаанд ОХУ-ын Альберт Ханбулатович Батыргазиевд 3:2 харьцаагаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байдаг.

Манай тамирчин эхний хоёр үед ялж байсан хэдий ч эцсийн мөчид шүүгчийн алдаатай шийдвэрээр ялагдал хүлээлээ гэж бокс сонирхогчид үзэж байсан юм.

Тэгвэл манай олимпийн хороонд Э.Цэндбаатарын тоглолтын шүүлт алдаагүй гэсэн хариу бичиг ирүүлжээ.

Зургаан шалгагч, ОУОХ-ны эксперт нийт долоон хүн шалгаад шүүлт асуудалгүй гэж дүгнэжээ. Шалгалтын дүнг хоёр аудитор бас хянасан байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Х.Болортуяа шөвгийн наймд шалгарлаа

Чөлөөт бөхийн -62 кг жинд зодоглосон Х.Болортуяа Энэтхэгийн 19 настай Сонам Сонамтай 2-2 харьцаагаар тэнцсэн ч бүхэл оноогоор ялж шөвгийн наймд шалгарлаа.

Эхний үед хоёр тамирчин харилцан хамгаалсан барилдаан хийсэн бөгөөд Сонам манай тамирчныг дэвжээнээс түлхэн гаргаж 1 оноо авсан.

Харин хоёрдугаар үед манай тамирчин ард нь гарч 2 оноо авснаар тэргүүлж эхэлсэн бөгөөд бүхэл оноотойгоороо яллаа.

Тэрээр шөвгийн наймд Пан-Америкийн аварга Бразилын Лайс Нунес, дэлхийн аварга, Европын хошой аварга Болгарын Тайбе Мустафа Юсейн нарын ялсантай барилдана.

25 настай Х.Болортуяа нь Монголын чөлөөт бөхийн сүүлийн буюу ес дэх эрхийг өнгөрсөн тавдугаар сард авсан бөгөөд дөрөвдүгээр сард болсон Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.